#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 3:27 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Sep.18.11 8:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13860
Location: above
Монголын мухар сүсгийн зах зээл

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр Чингисийн ач хүү Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, супер нэгдэлчин Эрдэнэ, ШУА-ын Чадраа, энд тэндэхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар гээд л Монголын мухар сүсгийн зах зээлийн монополуудийн нэрс цуварна. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг хүчээ авдагийн үлгэр Монголд биеллээ олж байх шиг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс. Би ард түмний төлөө хэмээн ам уралдан ярьцгаана. Үнэндээ тэд хуурамч баг зүүсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.

Мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой байгууллага нь Их дээд сургуулиуд мөн ШУА билээ. Харин Монголын их сургуулиуд болон ШУА хуучирсан тогтолцооноосоо салж чадахгүй байсаар өдийг хүрч байна. Дэлхий нийт өндөр технологи, сансар огторгуйн талаар ярьж байхад Монголын мэдлэгтнүүд цөмийн хаягдал ямар ч аюулгүй мэтээр ярьж ард түмнээ хуурсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд Монголын ард түмэн мэдлэг боловсролоос хөндийрч мухар сүсгийг дагах боллоо.
Мухар сүсгийг тараагч гол газрууд нь Их сургууль, ШУА, энд тэндэхийн шашны байгууллагууд. Тэд хаана ч хүчингүй зөвхөн Монголд л үйлчилдэг өөрсдийн гэсэн үнэнтэй. Тэдний үнэн гэж байгаа зүйлс ард түмний тархийг эргүүлж мэдлэг эзэмших бололцоог нь үгүй хийсээр л. Мэдлэг эзэмших хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуучууд, үр хүүхдээ боловсролтой мэдлэгтэй хүн болгох гэж байдгаа барах эцэг эхчүүд боловсролын алдаатай тогтолцооны хохирогч болсоор байна. Жил бүр мянга мянган Монголын ирээдүй болсон залуучууд сурсан мэдлэггүй, олсон боловсролгүйгээр ажилгүйдлийн армийг нэмэгдүүлсээр. Лам бөө нарт итгэсэн иргэд хувь заяаныхаа боол нь болж амьдралаа дэмий л даатгана. Үнэндээ амьдралаа хэн нэгэнд даатгахаас өөр зүйлийг хийж чадахгүй болсон байна шүү дээ Монголын ард түмэн.

Мухар сүсгийн эсрэг хамгийн их тэмцэх ёстой байгууллагууд нь өөрсдөө мухар сүсгийг тарааж байгаа нь эмгэнэлтэй байна. Их дээд сургуулиуд, ШУА ард түмнийг соён гэгээрүүлэх ёстой болохоос биш тэдний оюуныг бантан болгож, хоосон номлол заадаг тараадаг газар биш гэдгээ анхаарах ёстой л юмсан. Шашны байгууллагууд ард түмэнд буяныг үйлдэх ёстой болохоос биш “супермаркет” шиг ажиллах ёсгүй л юмсан.
Монголд Буддын, Христийн, Исламын, бөөгийн мөн хэдэн арван учир нь олдохгүй шашны зах зээл бий болоод байна. Тэд шашны үнэт зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах болжээ.
Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүд:
2010 оны эхэн үеийн байдлаар Монгол улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 нь Буддын, 198 нь Христийн, 44 нь Исламын, 7 нь бөө мөргөлийн, 5 нь Бахайн болон 3 тодорхой ангилалд үл багтах сүм хийд ажээ. 2010 оны эхний хагас жилд Улсын бүртгэлийн ерөнхий газар Христийн 37, Исламын 20, бөө мөргөлийн 3 сүм хийдийг нэмж бүртгэжээ. Евангелийн урсгалын Христийн шашинтнууд улс даяар бүртгэлгүй 250 сүм хийд байгаа болохыг тооцоолсон байна.
Энэ бол зөвхөн ил тоо. Үүнээс гадна Монголын өрх бүрд л бараг нэг бөө бий гэж бодохоор Монголчууд бид Түвдүүдээс нэг их ялгаагүй болжээ. Ард түмний сайн сайхны төлөө гэвэл эдгээр сүм хийдүүдийг ад үзээд элдвээр хэлээд яахав. Харин тэд Монголын эрх ашгийн төлөө Монгол хүний төлөө биш байгаад л хамаг учир байгаа юм.
Архангай аймгийн нэг лам Хөвсгөл аймгийн найз ламаасаа тэр нутгийн хөрөнгөтэй хүмүүсийн талаар мэдээллийг авна. Тэгээд Хөвсгөлд очоод Архангайгаас “алдартай” зурхайч ирлээ хэмээн зарлуулаад нутгийн баячуудын талаар авсан мэдээлэлдээ тулгуурлан уг айлд очиж “танайд нэг хөөрөг байна тэр хөөрөг танайд хүнддээд байна, би аргалъя” гэх зэргээр сүлжээний бизнесээ эрхэлнэ.

Эсрэгээрээ Хөвсгөлийн лам Архангайд очиж бас л луйвраа үргэлжлүүлнэ. Лам нар сүлжээний бизнесийг хамгийн амжилттай эрхлэгчид хэдийнэ болжээ.

Хийдүүдэд ном уншуулахийн тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж ч үгүй. Бурханыг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “бренд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг.
Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд яах вэ. Өдөр нь ламын дүрээр үдэш нь бирдийн дүрээр царайлагчдад бид итгэлээ өгөөд хэрэггүй л юмсан.
Сахил санваараа мартсан, сүсэг бишрэлээ уландаа гишгэсэн, ард түмнийг мэхлэгч лам нэр зүүсэн шар хувалзуудаар бид амьдралын замаа заалгаад л байх юм. Өөрөө өөртөө эзэн болж “тэнгэрлэг” хүн гэдгээ ухаараач дээ та.
Хаа байна вэ та нарын тэр сүсэг бишрэл, сахил санваар ард түмнийг залилахаа тэдний зовлонгоор жаргал хийхээ болиоч ээ.
Бөөгийн бизнес одоо үед хамгийн ашигтай гэсэн яриа амнаас ам дамжих болж. Нийгэмд үлгэр дууриал болох ёстой урлаг, спортын од нэртэй хүмүүс нь ч гэсэн хоолой нь сөөгөөд, амжилт нь буураад ашиг орлого нь багасаад ирхээр бөө болох болжээ.
Энэ маягаараа Монголчууд бид хүн төрөлхтний амьд онигоо болох цаг ойртоод л байна шүү. Монголчуудаа бид залилан мэхлэгчдийн бизнесийн хэрэгсэл болсоор л байна шүү дээ ухаараач.

Д. Санчир

http://sonin.mn/?p=154373

_________________
beyond

Top
   
PostPosted: Sep.19.11 8:45 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энэ амьдралд бид өөрийгөө өссөн, өндийсөн, өтөлсөн гэж явсаар
Эгэл өчүүхэн тоосонцортой адил болох вий хэмээн айн самуурна
Эсрэгээр бурхдыг дуудан мэгдэцгээн аврал эрэн мөргөнө
Эцсийн ухварт хүмүүний айдас алдаа чухам өөрөө хэмээхийг үлмэднэ

Сийрүүлэн өгүүлэхэд:

Хүн үргэлж айдастай амьдардаг Үргэлж шунахыг хүсдэг Үргэлж өөрийгөө л боддог.Өөрийгөө бусдаас дээгүүр тавиж өнгөтэй өөдтэй явахыг хүсдэг Хорвоогийн жам ёсоор Би Та Бид хэзээ нэгэн цагт заавал хөгширнө бас үхнэ. Амьдралд алдах гашуун зүйлс маш их. Тэнхлүүн мөнгөтэй сайн сайхан ажил төрөлтэй явахда хүн бусдыг өрөвдөж хайрлаж энэрч хамгийн сайханаар үзэх нь ховор. Зарим ухаан дутмаг хүмүүсөөрсдийн байр сууриа мөнх юм шиг үзэж Бусдыг зовоохыг хүсдэг. Эргээд энэ зовлон нь хэзээ нэгэн цагт өөр дээр нь ирэхэд Энэ мөчийг ирэхгүй юм шиг сэдхэж Зовлон шаналал Бусдад атаархаж бусдыг үзэн яддаг. Гэвч энэ мөч хэсэгхэн зуур хэдхэн жилийн байдал өөрчлөгдөж болохыг мэдэрдэггүй. Тэгээд хүмүүс ямар ч хамаагүй аргаар ӨӨрийнхөө хүслийг биелэгдэхийг шунаж Лам хүмүүст бөө хүмүүсээр очдог. Юу ч хамаагүй өгч өнөөдөрийн өөрийг нь зовоогоод байгаа асуудалаа шийдүүлэхийг хүсдэг. Тэнхлүүн явахдаа тэд Бурхадыг сонсоод Шашин бол сохор гэж тавлан инээдэг байсанаа умартан мөргөж эхэлдэг. Гэвч харамсалтай Тэдгээр зүйл зүгээр л хормын сэдхэлийн оюун ухааны л хэсэгхэн мөч. Энэ нь өөрийгөө тайвшруулах гэж байгаа зүйлс. Эдгээр бүх зүйл нь Шидэн дохиураар хэн нэгэн мундаг ламын номоор илааршихгүй. Энэ юугаар өөрчлөгдөх вэ? ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ гэдгийг сайтар ухаарсан хүн Гандан хэсэх эсвэл бөө бөөлүүлж явахгүй. Чимээгүйхэн амьдралын мөн чанарыг ойлгохыг хичээн орших болно. Олны дунд бусдын төлөө хийж буй сайн үйлстэн Бөө Сахил хүртсэн Гэлэн олон бий. Гэвч эдгээр хүмүүс нь Амьдралын утга учир мөн чанарыг дээдлэх учир тархи толгой нь самуурч шуналдаа автсан хүний халаасыг хоослох бус Оюун ухаан зүрх сэдхэлийн амьдрах зарчимыг нь өөрчлөх явдал мөн. Ийм хүнүүс олны дунд цөөхөн орших авч олны дунд ил гарч баян тансаг эд хэрэглэж Бусдыг байлдан дагуулж явдаггүй юм. Бурханы шашин бол Шашин гэхээс илүүтэйгээр Гүн ухаан, Асар том гүн ухаан. Энгийн сургааль нь ТА ЮУ САНАЖ БОДНО ТЭР БҮХЭН ТАНЫ АМьДРАЛД ИРЭХ БОЛНО.

Top
   
PostPosted: Sep.25.11 7:24 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Гандантэгчинлэн Хийд: ЗАЛУУ БУДДИСТ танин мэдэхүй, бурхан шашны сургалтаа 9/24-ний Бямба гарагийн 10 цагаас эхэлсэн байна. Үнэ төлбөргүй. Холбогдох утас: 99186179, 99691363

_________________
Зүүд бас мөрөөдөл...

Top
   
PostPosted: Oct.05.11 1:56 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
50 сар буюу 1500 хоног амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, бясалгал хийсэн Осгонбаяр

энэ хүний талаар мэдээлэл байна уу

Last edited by zulaa.ss on Oct.10.11 7:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.05.11 4:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Монголын Бурханы Шашинтны Нийгэмлэгээс зохион байгуулах нэг сарын сургалт 10-р сарын 11-с эхлэнэ. Бурханы шашны түүх, гүн ухаан, түүнд суурилсан ёс зүй, түүнийг хэрхэн амьдралдаа хэвшүүлэх арга болсон бясалгалын ерөнхий зарчмыг тайлбарлана. Манай хаяг: Бөмбөгөр худалдааны төвийн урд Бизнес төвийн 3 давхарт Монголын Бурханы Шашинтны Нийгэмлэг Харилцах утас: 70111999 99858585

_________________
Зүүд бас мөрөөдөл...

Top
   
PostPosted: Oct.08.11 10:42 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Muhar suseg tuildaa hurchee l gej oilgoloo. Hun zodoh n' baina sh dee. Naad hun chin'

Top
   
PostPosted: Nov.13.11 1:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Билгүүн их номч Зава Дамдины хойт дүр, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба Лувсандаржаа ламтан Швейцарь улсад бурхны шашны номд боловсорсон...,
1980-аад оны сүүлчээрсэн. Монгол телевизийн сэтгүүлч Х.Наранжаргал, До.Чулуунбаатар нар “Дэлгэрийн хэдэн хөгшид” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн олон түмэнд толилуулсан нь хэн ч үл мэдэх Дэлгэрийн Чойрын хийд гэж байсан тухай, тэнд их номч Зава Дамдин гавж шавьлан сууж байсан тухай, түүний шавь Мятав, Гэмпил нарын хэдэн хөгшин хийдийн туйраа сахисаар өнөө хүрснийг хүмүүст анх мэдүүлж билээ. Түүнээс хойш Дундговь аймаг Заваа Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн их даншиг наадам хийж, бүр Зава Дамдин судлалаар дагнан ажилладаг эрдэмтэн мэргэд ч бий болсон юм. Дэлгэрийн Чойрын хийд сэргэн сүм дуган баригдаж зава Дамдины хойт дүр ч тодорсон билээ.
Тэрхүү билгүүн их номч Зава Дамдины хойт дүр, Дэлгэрийн Чойрын хийдийн хамба Лувсандаржаа ламтан Швейцарь улсад бурхны шашны номд боловсорсон, анги, түвд хэл төгс эзэмшсэн гуч гаруй насны хувраг юм. Тэр дөрвөн жил гаруйн өмнө бясалсал хийхээр эл хийдийнхээ ойролцоо, Дэлгэрийн уулын энгэрийн хаданд бяцхан гэр барин суужээ. Ингээд 1530 хоног бясалгал хийсний эцэст намрын адаг сарын 15-ны өдөр буюу энэ сарын 10-ны морин цагт гарч ирж сүсэгтэн олон, бурхны олон шавь нартай уулзан адис жанлав хүртээн их хурал хурж мандал өргөн даллага авлаа. Лувсандаржаа ламтанг бясалгалаас бүрмөсөн гарч ирэхтэй холбогдуулан Швейцарь улсад суудаг Засурмужи багштан нь морилон иржээ. Бурхны шашны их номч энэ хүн шавь нарын хамт Хэнтий аймгийн бурхан номын хийд дамжин жарз буюу нууц тарнийн баясалгал хийж гурван сар яваад энд иржээ. Түүний шавь Японы хоёр, Америкийн нэг иргэн хамт явжээ. Мөн Австрали улсын Мельбурны их сургуулийн профессор, доктор Кэтрин ирсэн байлаа. Энэ хүн Монгол эмэгтэйчүүд, ялангуяа Дэлгэрийн Чойрын хийдийн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн Лавсандаржаа ламтаны ээж Ж.Гүндэгмаа нарын олон эмэгтэйчүүдийн тухай “Монголын баатарлаг дагинас” гэсэн номыг англи хэлдээр хэвлүүлэн авчирсныг Лувсандаржаа ламтан “Новелийн шагналд дэвшүүлэхүйц бүтээл” гэж үнэлсэн юм. Ингээд хийдийн 15 ханатай их өргөөнөө их ном хурлаа.

Ирсэн зочдын дотор Бээжингийн их сургуулийн доктор Хишигтогтох, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар байв. Бясалгал гэж юүү болон, ийнхүү бясалгахын ач холбогдлын талаар Г.Аким:
-Шашны ёс дэг, жаяг их нарийн. Энэ дэгийг Лувсандаржаа ламтан сахиж энэ бясалгалаа хийлээ. Энэ бол оюуны их төвлөрөл юм даа. Билэг билэгийн дээдээр чанад хязгаарт хүрэх гэж байна. Тэнд л хүрэх гэж яваа үйл юм. Ардын хувьсгалаас хойш бясалгалыг яг ингэж жинхэнээр нь аглагт сууж , ийм урт хугацаанд хийсэн хүн Лувсандаржаа ламтнаас өөр байхгүй. Бясалгалаар их гэгээрсэн хүний жишээ бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаа юм. Тэр оюуны, соёлын , түүхийн гайхамшигт маш нандин өвөө хойч үедээ үлдээсэн. Лувсандаржаа лам мөн тийм их зүйлийг Монголын ард түмэнд хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа гэж ярилаа..
Лувсандаржаа ламтан сүсэгтэн олонд адис жанлав хүртээн өөрийн орчуулсан “Хор Чойнжин Зава” номыг хүр бүрт хүртээлээ. Энэхүү ном их номч Зава Дамдины түвд хэл дээр туурвисан таван бүлэг, 646 бадаг шүлэг бөгөөд хэвлэлийн маш орчин үеийн технологоор хэвлэгдсэн гоёмсог ном юм.
Лувсандаржаа ламтан ийнхүү хийдийнхээ өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож эхэллээ.
С.ПҮРЭВСҮРЭН http://news.niigem.mn/content/24828.sht ... 3E.twitter :wd:

Их мундаг боловсролтой хүн юм .., Их хутагт Данзанравжаагын дараахи гарч ирсэн хамгийн том Бурхны шашны их номч гэж бодож байна. :-)

Top
   
PostPosted: Nov.13.11 2:07 pm 

Их мундаг боловсролтой хүн юм .., Их хутагт Данзанравжаагын дараа гарч ирсэн хамгийн том Бурхны шашны их номч гэж бодож байна. :-)

Top
   
PostPosted: Nov.16.11 8:11 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
zulaa.ss wrote:

Их мундаг боловсролтой хүн юм .., Их хутагт Данзанравжаагын дараахи гарч ирсэн хамгийн том Бурхны шашны их номч гэж бодож байна. :-)

:l2: :l2: :l1:

Сүүлчийн бясалгалаа хийгээд дууссан байна лээ шүү Чойр луу очиж уулзаарай :l2:

Last edited by 2003-06-06 on Nov.16.11 10:42 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.16.11 8:12 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
2011-11-17 буюу Намрын адаг сарын шинийн 22
Бурхан багшийн дүйцэн өдөр буюу ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ ӨДӨР
Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр бурхан багш "33 Тэнгэрийн орноос Замбуутивд эргэн заларсан" буюу тэнгэрийн оронд төрөл таалсан ээждээ ачийг нь хариулж тэнд ном номлоод эргэн ирсэн өдрийг шавь нар нь хүндэтгэн тэмдэлэсээр ирсэн буяны сайхан өдөр билээ. Дүйчэн өдрөөр сайн үйлсэд гар бие оролцож буян хураах хэрэгтэй. Энэ өдрийн гол учир нь хүн бүр архи, тамхи зэргээс эхлэн бусад муу үйл бүхнийг тэвчихэд оршино. Мөн Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан хэмээх эл өдөр та бид ч бас ээжийгээ баярлуулах нь арвин их буян болох амой

Last edited by 2003-06-06 on Nov.16.11 8:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.16.11 8:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Өү буруу санаагүй бол энэ чинь Амарбаясгалант-ад байдаг байсан лам байна шүү дээ. Ийм юм болоод өнгөрсөнийг мэдсэнгүй. Сүрхий юм болж байгаа юм байна даа :l2:

2003-06-06-даа зориулж нэг ном оруулав.
татах

_________________
Зүүд бас мөрөөдөл...

Top
   
PostPosted: Nov.16.11 8:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
2011-11-17 буюу Намрын адаг сарын шинийн 22
Бурхан багшийн дүйцэн өдөр буюу ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ ӨДӨР
Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр бурхан багш "33 Тэнгэрийн орноос Замбуутивд эргэн заларсан" буюу тэнгэрийн оронд төрөл таалсан ээждээ ачийг нь хариулж тэнд ном номлоод эргэн ирсэн өдрийг шавь нар нь хүндэтгэн тэмдэлэсээр ирсэн буяны сайхан өдөр билээ. Дүйчэн өдрөөр сайн үйлсэд гар бие оролцож буян хураах хэрэгтэй. Энэ өдрийн гол учир нь хүн бүр архи, тамхи зэргээс эхлэн бусад муу үйл бүхнийг тэвчихэд оршино. Мөн Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан хэмээх эл өдөр та бид ч бас ээжийгээ баярлуулах нь арвин их буян болох амой

Сараан wrote:
сайхан мидээ бн,баярлаа ээжийгэ баярлуулий бз
2003 да дандаа баярлаж явдаг шү
сайхан мидээ мидээлэл оруулдагт

+би энд модэратор болсон
хилэх барихийм бвал би н дуртайяа та нөхдөдөө үйлчилхэд билэн шү

:l2: :l1:

Top
   
PostPosted: Nov.18.11 1:04 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Jan.31.08 4:37 am
Posts: 102
ta mongold irtsen bgn muu?

Top
   
PostPosted: Nov.18.11 7:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байна уу Одхүү ажил төрөл нь тавлаг уу ?
Та Чойр луу очив уу
Би Монголд ирээд удаагүй л байна

Top
   
PostPosted: Nov.18.11 7:20 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image

Бурханы шашинт эмэгтэйчүүдэд зориулсан Ханд Нянжүд төвийн сургалт

Монголын бурхан шашны Ханд-Нянжүд буюу Ханд бурханы уламжлал төв нь нь 2011 оны 8 сард байгуулагдсан бөгөөд Манай төв нь Тантрын ёсны сургаал цоморлиг болон зод лүйжингийн зарлиг уламжлалыг ёсчлон дэлгэрүүлэх,бурхан шашны өв уламжлал,бясалгал номуудыг ард олонд таниулах чиглэлийг сургалтын аргаар уламжлуулан түгээх зорилготой.
Сургалт хөтөлбөрөөр дамжуулан хүн бүрийн гэгээрэл оюуны чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах
Нийгэмд энх тайвныг тогтооход Бурхан багшийн энэрэн нигүүлсэнгүй сургаал боловсролыг төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн эхчүүд эмэгтэйчүүдийн ухамсар хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх
Олон улсын чуулга уулзалт,сургалт академи байгууллагуудын хамтарсан хөтөлбөрүүдээр дамжуулан олон орны хүмүүстэй үзэл бодлоо хуваалцахын зэрэгцээ бурхан шашинт эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд тэдгээрийн шийдвэрлэх гарц боломжийг нээн хамтдаа оролцох эдгээр үйл ажиллагааг явуулах болно.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

Бурхан шашины мэдлэг боловсролыг богино хугацаанд эзэмшүүлэх.

Бурхан шашинт эмэгтэйчүүдэд бурханы ариун сургаалийг дагах үйлд нь хүч бололцоог нээх

БОЛОМЖУУД:

Тараах материал,программ хангамж,бусад материалуудаар хангана.

Сургалтын бус цагаар багшаас зөвлөгөө авах боломжтой.

Монголын бурхан шашины Ханд Нянжүд төвийн гишүүний үнэмлэхийг эзэмшинэ.

Мэйл хаягаар нь дамжуулан төвийн вэб-ээс шашны мэдээллүүд авах боломжтой.

1. Буддизм гэж юу вэ?

-Буддизм ба уламжлалт шашин

-Буддизмын урсгалууд

-Бурхан 3 эрдэнэд хэрхэн итгэл одуулах

-Бурхан багшийн ариун сургаалиуд,4 үнэний сургаал

2. Буддизмын үндсэн ойлголт

-Их, бага,очир хөлгөнийг мэдэх

-Буддын гүн ухаан ба төв үзэл

-Пражнабарамид буюу 6 барамид

-Буддизмын билэг тэмдэг

3. Ламрим-бодь мөрийн зэрэг

-Ламримын хураангуй ёндон ширжүрма тайлбар.

-Бусад ламримын нэрс

-Ламримын их гэгээнтэн мастеруудийн лекц
Сэтгэлийн гүнд гэгээрлийн оч биa

Амьдралын зарчим,ёс зүйг хэрхэн төлөвлөх

4. Түвд хэл,бичиг

Түргэн хугацаанд уншиж бичиж сургах

-Хэл зүйн дүрэм,орчуулга

-Түвд хэлний дадлага хийх

5. Дарь эх

-Дарь эх бурханы түүх

-бясалгал, иог

-аялгуут уншлага,залбирал

-зан үйл,судар номууд
Бурхан тахилыг зөв байрлуулж тахил өргөх бэлтгэл

6. Лүйжин

-Зод лүйжингийн утга

-зан үйлийн хэрэглээ

-бясалгах горим

Ханд нянжүд төв
СХД-ийн 1-р хороолол,Саппоро-гийн арын тойрог.

МЖ-эмнэлгийн байрны 4 давхарт

утас:976-77060303

99087125
( Хандмаа Ч. Гүнзээ)

Top
   
PostPosted: Nov.19.11 2:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Ямар сайхан юм бэ? Буянтай ажил эхэлж байна даа. Э-майлаар яаж холбогдох вэ?

Top
   
PostPosted: Nov.20.11 1:32 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Гүнзээ гээд эгч бий. Энэтхэгт хэдэн жил сурч байгаад сахил хүртээд Хандмаа болсын
Энэ мэйл хаяг нь kunze_mgl@rediffmail.com

Top
   
PostPosted: Dec.18.11 9:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Гандантэгчинлэн хийдээс зулын 25-ны Дүйчингээр МҮСТӨ-нд 12/20нд 15:00 цагаас буяны арга хэмжээ явуулна. Билет 5000 төгрөг. Орлогийг өнчин хүүхдүүдэд зориула. Утас: 300975, 360072

гэсэн мэдээлэл ирэв.

_________________
Зүүд бас мөрөөдөл...

Top
   
PostPosted: Dec.31.11 7:29 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Гарч байгаа шинэ оны энэхэн мөчид та нартаа гал халуун мэндийг хүргье!

Top
   
PostPosted: Dec.31.11 3:33 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13860
Location: above
bayrlaa,tand jigsen :cheerleader:

_________________
beyond

Top
   
PostPosted: Jan.25.12 2:04 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Sep.03.09 1:23 pm
Posts: 30
Location: drrrrrrrrr haha
medeelel oruularai

_________________
haha

Top
   
PostPosted: Feb.23.12 1:43 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Та нартаа гарч буй Баясгалан хэмээх луу жилийн сар шинийн мэндийг хүргье!
Төрлөөрөө түмэн амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Top
   
PostPosted: Feb.29.12 9:29 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Маргааш буюу Шинийн 8н Пүрэв гаригт 12 цагт УБ паласын танхимд Энэтхэгийн Шар Гандан хийдийн Яара ринбүүчи ирж хурал ном айлдах бөгөөд өргөнөөр оролцож Усан Луу жилийнхээ хурал номын айлдварыг хүлээн авч адис хүртээрэй хүмүүс ээ!

Top
   
PostPosted: Mar.01.12 4:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=496 ... yes&vpage=

9 дүгээр богд Лувсанжамбал Жамбалнамдол жанч халсан байна.

Ум ма ни бад ми хум

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
PostPosted: Mar.01.12 4:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13860
Location: above
um sain amgalan bolog :morgoh02:

_________________
beyond

Top
   
PostPosted: Apr.03.12 3:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Далай ламын зургийг гэртээ тавибал хорлол хүртдэг гэж байна
Эргээд Далай лам тэр хүнийгээ маш муухайгаар хараадаг гэнээ энд нэг бөө хүн.
Заримдаа ийм хачин жигтэй юм уншаад хараад бүүр гайхах юмаа 8O

http://www.mixx.mn/cafe/v/31073

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited