#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.24.18 1:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.11.10 8:59 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Дээрхийн Гэгээнтэн IX-р Богд Жэвзүндамба хутагт Монгол орондоо энэ сарын 15-нд морилох гэж байгаа юм байна. Жэвзүндамбын Шашин арван зүгтээ дэлгэрэх болтугай.


Top
   
PostPosted: Oct.15.10 12:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн уу? Манай гишүүдэд энэ өдрийн мэнд
нэг гуйх гуйлт байнаа. Сая миний оруулж байгаа сэдэв дээр нэг эрхэм гишүүн Монголын болон ер нь Буддын шашины Гэгээнтэн хувилгаадын эрдэм чадал хийгээд амьдралынх нь замналын талаар мэдэхийг хүсч нийтлэж өгөөч гэсэн хүсэлт тависан
Бүгдээрээ нийлээд өөрсдийн мэдэх Хувилгаад мэргэдийн талаар сэдэв нээн тус өөр өөрийн гэсэн нийтлэл оруулж хүмүүст сонирхуулвал ямар вэ?
Их сонирхож байна гэсэн шүү. Зав боломж байвал сэдэв нээгээрэй.
Тэгвэл би та бид бүгд сонирхолтой сэдэв оруулж үзэл бодлоо хуваалцсан гэгээлэг сайхан сэдэв болно гэдэгт би итгэж байна Бүгд дэмжинэ гэдэгт найдаж байна
Энэ хэсэгт идэхвтэй оролцоорой гэж чин сэтгэлээсээ хүсч байна
Буддын энэ форумд бид бусдад сонирхолтой хэрэг болхуйц мэдээлэл нийтэлж санал бодолоо солилцохоос гадна бага зэрэг нэгдмэл байцгаая.
Ахлах болон туслах модераторууд болон гишүүдэд
Хүндэтгэсэн 2003-06-06 :hi:


Top
   
PostPosted: Oct.15.10 1:03 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Ооооооке.
Сайхан санаа. Би Ноён хутагт-н талаар мэдээлэл бичье. Миний ганц судлаж шүтэж явдаг хүн маань байгаам. 2003 өөрөө сэдвээ нээчихээрэй.
:wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Oct.15.10 1:17 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ээш баярллаа Шоогий хөөрхөн хи хи.
За за тэгвэл өөр дэмжих хүмүүс байвал заавал нэгдээрэй
Санааг нь би гаргасанаараа нээе дээ гол нь гишүүний хүсэлт болохоор
Шоогий өөр Хутагтын талаарх сонин сонирхолтой байдалаар нь бас нийтлээд нэмээд байгаарай баярллаа


Top
   
PostPosted: Oct.16.10 10:22 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Мэдэх зүйл байвал бичье, хичээе.


Top
   
PostPosted: Oct.17.10 8:09 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За Нирвандаа маш их баярллаа
Шоогий Нирван хоёр маань сэдэв оруулахаар боллоо
Өөр нэгэн гишүүн хүсэлтээр сэдэв нээх үед хамтарч сонирхолтой сэдэв оруулах хүн байн уу? Байвал гараад ирээрэй баярлах болноо


Top
   
PostPosted: Oct.17.10 9:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
би уулан бжилээдийн
даанч чи намай тоодуймдөө


Top
   
PostPosted: Oct.17.10 9:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Үгүй үгүй би таныг хүндэлдэг таны үзэл бодол хурц сайхан эмэгтэй
Би таныг найз хэмээн хүндэлдэг.
Таныг бидэнтэй сэдэв нээхэд хамтарч ярилцаж хүмүүст сонирхолтой сайхан сэдэв болвол маш олон хүмүүн сонирхож талархах болно.
Дараа 7 хоногоос энэ сэдвийг би нээхэд Та Шоогий Нирван хамт сэдэв оруулж хүмүүст сонирхуулна. Хүмүүсийг хүлээж байна шүү :hi:


Top
   
PostPosted: Oct.17.10 10:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
за :l2:


Top
   
PostPosted: Oct.26.10 10:53 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Монголын Бурханы Шашны Тэргүүн IX-р Богд Жэвзүндамба хутагтад мөргөх хүмүүсийг Баасан, Бямба, Ням гарагуудад Гандангийн ОНХА-д тус гарагуудын 10 цагаас бүртгэж байх юм байна.


Top
   
PostPosted: Oct.29.10 11:33 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өнөөндөр их өлзийт сайн өдөр 2010-10-29 буюу Намрын адаг сарын шинийн 22
Бурхан багшийн дүйцэн өдөр буюу ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ ӨДӨР
Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр бурхан багш "33 Тэнгэрийн орноос Замбуутивд эргэн заларсан" буюу тэнгэрийн оронд төрөл таалсан ээждээ ачийг нь хариулж тэнд ном номлоод эргэн ирсэн өдрийг шавь нар нь хүндэтгэн тэмдэлэсээр ирсэн буяны сайхан өдөр билээ. Дүйчэн өдрөөр сайн үйлсэд гар бие оролцож буян хураах хэрэгтэй. Энэ өдрийн гол учир нь хүн бүр архи, тамхи зэргээс эхлэн бусад муу үйл бүхнийг тэвчихэд оршино. Мөн Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан хэмээх эл өдөр та бид ч бас ээжийгээ баярлуулах нь арвин их буян болох амой


Top
   
PostPosted: Nov.29.10 12:02 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
12-р сарын 1-нд 19 цагаас АСА циркэд ДОХ-ын эсрэг гэсэн лекц яриа болох юм байна. Богд лам, хамба лам гээд олон лам нар лекц яриа хийнэ.Тэр өдөр нь зулын 25 тохиож байгаа юм байна шүү.


Top
   
PostPosted: Dec.08.10 7:13 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
viewtopic.php?f=191&t=170780 Энэ сэдвийг үргэлжлүүлж байгаа Сараан, Нирван 2-тоо гялайлаа.
Үргэлжлүүлээд сайхан бичээд байгаарай Хүмүүс сонирхоод уншиж байвал сайхан санагдаад байна Хутагт хувилгаадын ариун сургааль амьдарлын замналууд нэн сонин бас гайхалтай юмаа.


Top
   
PostPosted: Jan.04.11 5:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
2010-12-12 өдрийн бүтэн сайн өдөрөөс эхлэн Их хөлгөний уламжлалыг хадгадах төвийн 2 давхарт 15:30 цагт Буддизм сонирхогч оюутан, залуус, насад, хөгшчүүдийг нээлттэй хэлэлцүүлэгт зохиогдож байгаа юм байна. Цаашид сар болгоны 2 дахь долоо хоногийн бүтэн сайн өдөр бүр явагдах тул Хэлэлцүүлэгт тавтай морилж өргөнөөр оролцоно уу.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jan.11.11 11:37 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
9р богдод бараалхах хүмүүсийг Баасан болон Бямба гаригт 6 цагаас хүлээн авч байна. Хүссэн бүхэн нь оролцох боломжтой.
Гандан Олон Нийттэй Харилцах Алба. Лавлах утас: 360072

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Feb.12.11 6:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Зарим хүмүүст хэрэгтэй болов уу гээд төв гандан дээрх хурал номын хуваарийг оруулья. Мэдээлэл бэлтгэж өгсөн Халиун-д баярлалаа.

Хурал ном хурах хуваарь
Өнөөдөр 14 цаг 56 минут
Илжгэн хэмээх Төмөр туулай жилийн битүүний өдрөөс гандан, хийдүүд хурал хурж эхлээд байгаа билээ. Монголчууд шинийн 15-ны дотор багтан гарч буй жилийнхээ заслыг хийлгэн, ном хуруулдаг уламжлалтай. Сар шинийн баяраар гандан хийдүүдэд ном хурах өдөр8 цагийн хуваарийг сонирхоно уу.

Гандан дуганд:
Шинийн 1-4-нд буюу энэ сароын 3-7-ны өдрүүдэд 14.00 – 16.00 цаг хүртэл оройн ерөөл хурна.

Шинийн 5-15-нд буюу энэ сарын 8-18-ны өдрүүдэд 16.00 – 18.00 цаг хүртэл оройн ерөөл хурна.

Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3-18-ны өдрүүдэд 12.00 – 14.00 цаг хүртэл айлтгал заслын номнууд хурна.

Зуугийн буюу Жасын дуганд:
Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3 –18-ны өдрүүдэд 08.00; 10.00; 12.00; 14.00 цагуудад сэржим болон тавгын идээтэй тахилгатай хурна.

Алтан ганжуурын дуган болон Номын санд:
Шинийн 1-4нд буюу энэ сарын 3-7-ны өдрүүдэд 9.00 – 12.00 цаг хүртэл. 14.00 – 16.00 цаг хүртэл, шинийн 5-15нд буюу энэ сарын 8-18-ны өдрүүдэд 9.00 – 12.00 цаг хүртэл. 16.00 – 18.00 цаг хүртэл айлтгалын Алтан ганжуур хурна.

Цогчэн буюу Очирдарийн дуганд:
Шинийн 1-15 хүртэл буюу энэ сарын 3-18-ны өдрүүдэд 9.00 -12.00 цаг хүртэл өдөр тутмын цогчин хурал тус тус хурах юм байна.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Feb.17.11 6:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Шинийн арван, хорин таванд оройн 6 цагаас Богдын модны хажуугийн Гунгаачойлин дацанд Жод Лүйжин хурдаг юм байна.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Feb.24.11 5:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс зохион явуулдаг “ЗАЛУУ БУДДИСТ” танин мэдэхүйн анхан шатны сургалт 2011.02.26-ны Бямба гаригт эхэлнэ. Бүртгэлийг холбогдох албан дээр болон доорхи утсаар авч байна. Харилцах утас: Олон Нийттэй Харилцах Алба: 360072, “Лавайн Эгшиг” 97.5 радио: 362100. Хаана: ШИС-ийн Хурлын танхим. Хэзээ: Бямба, ням гаригуудад 10.00-12.00, Үнэ төлбөр: Үгүй.
Олон Нийттэй Харилцах Алба.

16:05 2/24 Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс зохион явуулдаг “ЗАЛУУ БУДДИСТ” танин мэдэхүйн анхан шатны сургалт 2011.02.26-ны Бямба гаригт эхэлнэ. Бүртгэлийг холбогдох албан дээр болон доорхи утсаар авч байна. Харилцах утас: Олон Нийттэй Харилцах Алба: 360072, “Лавайн Эгшиг” 97.5 радио: 362100. Хаана: ШИС-ийн Хурлын танхим. Хэзээ: Бямба, ням гаригуудад 10.00-12.00, Үнэ төлбөр: Үгүй.
Олон Нийттэй Харилцах Алба.
Хүмүүс Буддын шашин гүн ухааны ойлголт хийгээд анхан шатны мэдэгдэхүүнийг олж авч чадах учир Сонирхож оролцоцоорой


Top
   
PostPosted: Mar.10.11 12:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Манайхаан энэ дээр зар нь тавигдсан сургалтанд ирж суухгүй юм уу? МШИС-н багш нараас эхлээд олон номтой лам нар ном зааж байгаа.

Хэрэгцээтэй сайтууд, холбоосууд оруулаарай. Би эхлүүлье.
http://religionmongolia.wordpress.com/ - Шашин судлалын сайт.
http://www.buddha.mn/ - Монгол Буддистын орох л сайт даа.
http://templecenter.com/gandan/index.php - Гандантэгчинлэн хийдийн сайт.
http://www.buddhism.mn/ - Дажгүй сайт. Сүүлийн үед шинэ мэдээ их бага оруулах болсон байна лээ.
http://www.dashchoinpel.com/index.php?lang=mn - Дашчоймпэл дацан.
http://www.kalachakra.mn/ - Дүйнхор дацан.
http://www.fpmtmongolia.org/shedrup-ling/ - Их Хөлөгний Уламжлалыг Хадгалах төв
http://mongoliantemple.com/ - Дажгүй мэдээлэлтэй сайт.
http://buddhist.blog.gogo.mn/index.html - Миний орох дуртай блог.
http://dharma.mn/ - Үржин Шаддүвлин хийд.
http://www.dashichoiling.mn/ - Дашчойлин хийд.
http://www.tibetancc.com/info/index.asp - Төвд Монголын шашин соёлын төв.
http://mdxmelmii.buddha.mn/ - Буддын шашны эд зүйлсийн үйлдвэр.
http://www.purevbat.xtreemhost.com/ - Пүрэвбат ламын сайт.
http://www.zbu.edu.mn/index.php - Уул нь Шашны дээдийн сайт л байх шиг байгаам...

За мэдхээрээ үргэлжлүүлээрэй. :hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.14.11 7:18 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
За энэ удаагийн мэдээллээрээ Барилгачдын талбайд байдаг "Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв"-н хувиарыг оруулья.

3 сарын 15ны 18:00 цагаас Ламын Чодва хурна.
3 сарын 16ны 18:00 цагаас Бясалгалтай. Түвдэнгялмо багш хөтөлнө.
3 сарын 17ны 18:00 цагаас Бодьсадвын явдалд орохуй.
3 сарын 19ны 16:00 цагаас Манал хурна.
3 сарын 20ны 14:00 цагаас Гэтлэхүйн гарын авлага.
3 сарын 24ны 18:00 цагаас Бодьсадвын явдалд орохуй.
3 сарын 27ны 14:00 цагаас Гэтлэхүйн гарын авлага.
3 сарын 29ны 18:00 цагаас Ламын Чодва хурна.
3 сарын 31ны 18:00 цагаас Бодьсадвын явдалд орохуй.


Утас: (11)321580

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.19.11 9:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Shougy. wrote:
Хэрэгцээтэй сайтууд, холбоосууд оруулаарай. Би эхлүүлье.

...



+

http://www.khamarmonastery.mn/ - Өвөрбаясгалант Хамарын Хийд.
http://sudar.org/ - Унших юмтай сайт. Татацууд нь байхгүй болчихсон юм шиг байна лээ. :|
http://www.mandala.mn/ - Монголын Буддын Шашинт Оюутны Холбооны сайт.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.05.11 10:31 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх судар оршвой. http://www.fpmt.org/teachers/zopa/advice/pdf/Golden%20Light%20sutra%20Mongolian.pdf

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.19.11 10:16 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Дээрхийн Гэгээнтэн IX Богдод бараалхаж мөргөх хүмүүсийг Мягмар, Бямба гарагуудын 11.30-12.30, 17.30-19.00 цагуудад. Лам нарын байранд.Лавлах утас:362499


Top
   
PostPosted: Jun.18.11 2:48 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энэ сарын 15-18 хүртлэх өдрүүдэд Ажаа Ринбүүчи Дашчойлин хийдэд Ганжуур судар ном унших бөгөөд мөн Гандан хийдэд 11-17:30 цаг хүртэл Ганжуур хурах юм байна

Image


Top
   
PostPosted: Jul.18.11 3:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
deerhiin gegeen tzagaan orodnd Obama tai uulzsan blee
halit l sonirhson tegjaad delegrengui oruulnaa

bas en baseball cap tai ayguu zogsjiinaa :razz:

Image

_________________
beyond


Top
   
PostPosted: Jul.19.11 6:30 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
<<Далай лам Чикагод>>


Халуун нартай энэ өдрийн 2 цаг зогссон хүмүүсийн цуваатай Чикагогийн энэ уулзалтад 8000 гаруй хүн ирсэний нэг нь би байлаа.. Эхийн хэвлийгээс хүн төрөхдөө л аз жаргалтай амьдрах хүсэлтэй байдаг. Энэ хүслээ биелүүлэхэд ямар шашинтан байх нь огт хамаагүй. Бүх л шашин байгалиаас бидэнд өгсөн нинжин сэтгэл , хайр хүндлэл дээр тогтдог аз жаргалыг хүмүүст ойлгуулахад оршдог юм шүү. Газар дэлхийн хүмүүст өөрт нь тохирсон шашны нэг үзэл байдаг. Тэр шашнаа битгий солиорой! Зарим хүн би буддист болсон гэж ярьдаг . Энэ нь тэр хүн өөрийн шашнаа орхисон юм шиг ойлгогдоод байгаа. Өөрийнхөөрөө байгаад бусдаас суралцаж болно шүү дээ. Олон шашинтангууд суугаад ярилцахад биенээсээ их юм мэддэг, Би бусад шашинтны арга ухаанаас байнга суралцдаг гэж ярилаа. Шашин шүтлэг, тив дэлхий орон нутаг гэж явцуурах тусам л бид аз жаргалаа мэдрэхээс холдоод байдаг. Барууны нэг улсад очоод (Стокголм ) Англид болсон уулзалтан дахь жишээ татаад ярьж байсан << Бид нар Англичууд биш шүү дээ>> гэж байж билээ. Энэ олон хүмүүс ягаад буддизмыг ингэж их сонирхоод байна гэсэн асуултад <<Үүнийг би сайн мэдэхгүй байна, миний шашин бусдаас илүү гэж би л лав хэлэхгүй гэлээ. Дараагийн өдөр нь Жувиш, Лал,Кристиан гээд олон шашинтны хамтарсан уулзалт болохоор хуваарь дээр нь харагдаж байлаа. Гараад явахад хүмүүс баясгалантай, Чикагогийн Их Сургуулийн павилон ийм их хүнтэй байхыг мэдэхгүй юм байна гэж яриа сонсогдож байлаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited