#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.20.18 4:13 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 42 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Feb.28.10 4:07 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Буддын шашны бясалгалын талаар асуух юм байвал асуугаарай. Чадахаараа л хариулья.

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by Robban on Jun.29.10 2:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.01.10 6:26 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.27.04 1:49 am
Posts: 147
Byasalgaliin zorilgo yu be?


Top
   
PostPosted: Mar.07.10 10:20 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
зорилго нь энгийн. ихэнх хүмүүс оюуны боломжийнхоо өчүүхэн хэсгийг л ашигладаг. оюуны боломжийн хамгийн чухал чадвар бол анхаарал төвлөрүүлэх чадвар юм. анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэх нь бясалгалын зорилго.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Mar.15.10 6:25 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Асуудал: бид өөрсдийгөө жинхэнэ утгаараа удирддаг уу?
хүнд байх хэрэгтэй боловч бүх хүнд байдаггүй нэг чухал чадвар бол өөрийгөө удирдахуй юм. зарим хүн үүнийг сонсоод гайхаж болно. юу гэнээ? өөрийгөө би удирдаж байна өөр хэн удирдах гэж хэмээн уцаарлах хүн ч байж болно. та өөрийн бие ер нь өөрийгөө удирддаг гэж боддог. гэхдээ сайн тунгаан бодоорой. ер нь энэ форумд байгаа хүмүүсийг ажилладаг болон сурдаг гэж 2 ангилж болно. яаж ч ангиллаа гэсэн тэдний нэг хүсэл бол ажлын буюу сурлагын амжилт гаргах сайн нь шилдэг нь байх гэж боддог. үгүй ядаж л багшид эсвэл даргадаа муу байна гээд анги, эсвэл ажлын газрынхныхаа дунд хэлүүлэхээс эмээдэг байх. заримдаа бид ерөөсөө сайн хичээгээд сайжирья гэж боддог. энэ нь үнэхээр хүнд хэрэгтэй гэдгийг мэддэг. гэхдээ яг үүнийгээ хэрэгжүүлдэг нь хэд бол... эсвэл тамхи татдаг хүн байна. тэдний 90% тамхинаас гарна гэж гэр бүлийнхэндээ амладаг гэсэн судалгаа байдаг. гэхдээ тэд ингэж гараад байвал тамхи татдаг хүн манай дэлхийдээр лав байхгүй болох байсан. яагаад хүмүүс чадахгүй байна. жаахан мах мариатай охидууд байна. контик монтик гээд амттанууд таргалуулна гэж мэдсээр байж л идээд байдаг. жаахан идэхээ болиод хэсэг хугацааны дараа бүүр илүү ихээр идээд илүү ихээр таргалаад байдаг. зурагт үзэхгүй яг хичээлээ хийж эхэлье гээд зурагт нэг өрөөнд яваад сонирхолтой юм гарахаар сонирхоод л үзнэ. гэтэл маргааш шалгалттай. маргааш яахав тэрнээс л хуулахаас... гэж. гэтэл тэр нь маргааш яг хуулуулах эсвэл яг хичээлдээ ирэх, эсвэл чамаас хол суугаад хуулах боломжгүй болж болно. эсвэл нет байна. интернет хэрэглэгчдийн гуравны 2 хувь нь порно сайт руу ордог гэсэн судалгаа бий. хэрвээ ойр хавьд хүн байхгүй бол тэгээд л энтер дараад л гүйцээ. тэгээд л яг хийх ажил хичээл будаа. гэтэл маргааш улирлын ажлын төлөвлөгөөг дарга бэлтгэж батлуул гэж үүрэгдсэн байдаг. эсвэл нэг сонирхолтой тоглоом найз чинь авсан түүнээс аваад суулгана. дота нтр гээд хэдүүлээ нийлээд хэдэн төгрөг, цаг хугацаагаа гарздана. уржигдар тэд өнөөдөр бид өчигдөр тэд ялсан. одоо бид нэг ялбал тэнцүү . гэх мэтээр. хэсэг хугацаанд завсарлавал нэг тоглоомын зураг аватар эсвэл валпейпэр хараад л гүйцээ. дараа нь яах нь тодорхой. харин маргааш бие даалт хийж өгөх ёстой. аль сарын өмнө багш хэлсэн байдаг. гэх мэт олон жишээ байна. тэхээр бид яг өөрсдийгөө жинхэнэ утгаараа удирдаж чадаж байна уу? тамхи хортой гэдгийг мэдсэн хэрнээ татсаар л байдаг. хүнд секунд тутам 600 бодол бий болдог гэдэг. үүний хамгийн их "хүчтэйг" нь бид мэддэг. тэр бодлынхоо боол нь бид байдаг. бид ганцаараа зүв зүгээр байж чаддаггүй. нэг юм идмээр ч юм уу эсвэл хэн нэгэнтэй утсаар ярьмаар ч юм уу тамхи татмаар тоглоом тоголмоор зурагт үзмээр болно. ганцаараа удаан байвал маш их ганцаарддаг. тэхээр хүмүүс өөрсдийн бодлынхоо боол. тэд өөрсдөө биш бодол нь удирддаг. мөн тэдгээр бодлууд нь үнэхээр зөв хэрэгтэй тухайн хүнийг сайжруулах бодлоосоо илүү цаг хугацааг өнгөрөөд ямар нэг мэдрэмж дутуу байгаа гүйцээх гэж санагдсан тийм л бодлууд байх болно. хүн тэдгээр бодлуудаа багасган тэдний нөлөөллийг тодорхой хэмжээнд багасгаж сэтгэлийнхээ анхаарлын нэг хэсгийг тогтвортой тэнцвэртэй болгосон цагт хүний байгалиас заяагдсан зарим чадварууд жишээлбэл алсад болж буй үйл явдлыг мэдэх хүний бодлыг мэдэх гэх мэт нь илрэн гарч мэдэгддэг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on Mar.15.10 6:38 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.15.10 6:38 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Бясалгалыг загварчилбал:
хүний сэтгэлийг тунгалаг шилэн таглаатай саван дотор байгаа шавар бохир шороо тос гэх мэтээр бохирдсон тунгалаг биш устай зүйрлүүлж болно. хүн янз бүрийн зүйлс боддог. сэтгэл янз бүрээр хөдөлдөг. энэ мэтээр бодож бодож цалгиж цалгина. би тийм хувцастай тэрнийх минийхээс илүү гоё. аая тэр баагий 150 долларын ориг пүүз өмсчиж тийм пүүзтэй болож юмсан, энэ ... намайг нэг л басаад байна чамайгдаа, ямар муухай тоос шороотой байнаа энэ муу хотын гудамж, замын түгжрээ гэх мэтээр юм бодсоор орой гэхэд ядарсан зурагт үзээд бас л юм бодно. тэр тийм энэ ийм надад таалагдаж байна. сонирхолтой байна. олж байгаа мөнгөө яаж нэмэгдүүлье гэх мэтээр л цаг минут секунд доль бүр бодсоор бодсоор байдаг. бодол гэдэг бол тэр савтай усаа ямар зүйлээр хутгаад байгаатай адил. зарим нэг бодол их хүчтэй байвал сэтгэлийн хөдөлгөөн болдог. ер нь нэг бодол олон дахин бодогдоод байвал сэтгэлийн хөдөлгөөн болно. бухимдсан бодлууд нэг өдөр уур гэдэг сэтгэлийн хөдөлгөөн болон биеэ барих чадварыг зад татан дэлбэрэн гарна. ийм сэтгэлийн хөдөлгөөн бол тэр савыг тэр чигээр хөдөлгөөн өөдөө уруу харуулаад байгаатай ижил. тэгж байхад яаж бохир нь тунахав. бясалгал хийхэд анхаарлаа нэг зүйлдээр төвлөрүүлдэг. ингэснээр тэр савыг хөдөлгөөнгүй болгож байгаа хэрэг юм. хэрвээ хангалттай хугацаанд хөдөлгөөнгүй байж чадвал савандах усны бохир нь тунаж тос нь дээрээ хөвж ус тунгалаг болно. түүндотор байгаа хэн нэгэн байвал тунгалаг усыг нэвтлэн савны гадна юу болж байгааг мэдэх болно. тэхээр бясалгал бол яг ямар дасгал вэ гэдэг нь ойлгомжтой боллоо. ухаан тэнцвэртэй тогтвортой болох тусмаа саруулсаж түүний жинхэнэ чадварууд болох телепат чадвар нь илрэн туйлын саруулсавал оронзай цаг хугацаа гэдэг тодорхойлогч хэмжигдэхүүнээс халин гарна гэж буддын сургаальд заасан байдаг. харин тэр савтай ус бол миний авсан жишээ шүү. тэр жишээ бясалгал гэдэг зүйлийг ойлгоход тусгүй бол миний алдаа шүү. харин энэ бичсэн зүйлийг ойлгосон бол энэ буддын сургаалын агуу гайхалтайнх буй за.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Mar.15.10 7:05 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 9:02 pm
Posts: 575
Location: Munh huh tengeriin huchin dor...
Сонирхож байна үргэлжлүүлээд бичээд байгаарай. Би нилээн дээхнэ бясалгал сонирхож туршиж үзэж байсан. Орчин туршлага хэрэгтэй санагдсан эхний ээлжинд өндөг ч юмуу бөв бөөрөнхий нэг зүйл сонгож аваад зөвхөн тэрийгээ бодож өөр юм бодохгүй төвлөрч сурах хэрэгтэй гээд оролдож үзсэн чинь ёстой хэцүү юм байна лээ гэхдээ бас сонирхолтой...

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
   
PostPosted: Mar.19.10 6:23 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Aan iim yum baidgiin bii


Top
   
PostPosted: Mar.21.10 9:05 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
нэг бяцхан амьсгалын дасгал байна. гэхдээ бясалгал биш л дээ. ихэнх хүмүүс буруу амьсгалдаг. амьсгалаа бүрэн авахгүй мөн бүрэн гаргахгүй байвал уушгинд үлдсэн агаар муудаж улмаар уушиг үрэвсэх үхжихэд хүргэнэ мөн хүчилтөрөгчийн дутагдалыг үүсгэдэг. үүнээс сэргийлэх дасгал юм. мөн уур уцаартай, ямар нэгэн байдлаар санаа зовоосон асуудал болон сэтгэл дундуур байдлаас болоод таагүй байвал энэ дасгалыг хийж болно. эхлээд амьсгалаа гүйцэт гаргана. тэгээд дараа нь бас бага зэрэг агаар үлдсэн байгааг нь бүрэн гаргахын тулд гэдэснийхээ булчинг чангалан үлдсэн агаарыг гаргана. дараа нь аажим амьсгалаа авна. авсаар цээж дүүрэхэд дахиад жаахан агаар нэмж авахыг хичээнэ. тэгээд амьсгалаа 5-6 секунд түгжээд дараа нь гаргаж эхэлнэ. гаргаж дуусах хугацаа нь 7 секундээс илүү байвал зохимжтой. энэ дасгалыг өдөрт 2 ба түүнээс дээш удаа хийвэл хүчилтөрөгчөөр тархи хангагдаж эрүүл байхад хэрэгтэй эрчим хүчээр сэлбэгдэж сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хүрэхэд тус дөхөм болж болно.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Apr.15.10 2:36 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
CHAN бясалгалын талаар сонссон уу? Ер нь бясалгалууд ямар ялгаатай юм бэ?
Буддын бясалгал, Аръяабалын бясалгал болон Тарнийн бясалгал зэргүүдийн ялгааг мэдмээр байнаа.


Top
   
PostPosted: Apr.21.10 6:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
гайхалтай... наад талаар чинь л мэдэх гээд байгаа юм шүү дээ. Ёстой их баярлалаа.

_________________
ХОРВОО


Top
   
PostPosted: May.01.10 10:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
цэвэрлэв.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: May.08.10 5:39 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Өршөөгөөрэй. Энэ цэвэрлэв гэж юу хэлээд байна?


Top
   
PostPosted: Jun.16.10 11:17 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
удаан энэ сэдэв дээрээ юм хийгээгүйдээ хүлцэл өчье. нет-ээс энэ сэдэвтэй холбоотой мэдээлэл олж үзлээ. энэ бол буддын шашны бясалгал буюу шаматагийн тухай материал байна.
Бясалгал

Өнөө үед маш олон төрлийн бясалгал гарч ирж байна. Тиймээс та бүхэнд Бурханы шашны бясалгалын тухай өгүүлж байгаа бөгөөд үүнийг мэдсэнээр та бусад олон төрлийн бясалгалуудын ялгаа болон түүний үр дүн зэргийг аяндаа мэдэх болно. Бясалгалыг 1. Амирлан оршихуй 2. Үлэмж үзэхүй гэсэн ерөнхий хоёр төрөлд хуваадаг бөгөөд амирлан оршихуйг сэтгэлээ тогтоон, төвлөрөн бясалгаж хүрдэг бол үлэмж үзэхүй ажиглан, шинжих байдлаар хүрдэг. Бүх төрлийн бясалгалууд энэ 2-т харъяалагдана. За ингээд та бүхэнд Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн шунлайв Гавж Гантөмөр багшийнхаа зөвхөн “Амирлан оршихуй”-н бясалгалын талаар айлдсан номын айлдвараас товчхон хүргэж байна.
Image

“Амирлан оршихуй” бясалгал нь Бурханы шашны бясалгалын хамгийн доод шат буюу бэлтгэл шат нь юм.

Шинай буюу амирлан оршихуйг яаж олох вэ гэдэг аргыг зурагт харуулсан бөгөөд 10 шаттай байна.

* 1. Сэтгэлдээ агуулах буюу дотооддоон агуулах

“Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ.”

* 2. Үргэлжлүүлэн агуулах

“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

* 3. Дахин агуулагч

“Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.”

* 4. Ойр агуулах

“санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ.”

* 5. Номхруулан үйлдэгч

“Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.”

* 6. Амирлуулан үйлдэгч

“хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ.”

* 7. Нэн амирлуулан үйлдэгч

“Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.”

* 8. Нэгэн үзүүртэйгээр үйлдэгч

“нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ.”

* 9. Тэгш агуулах

“шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ.”

* 10. Эдгээр 9 шатыг давж туулсаны эцэст шинай буюу амирлан оршихуйг олно.



Зураг дээр байгаа ламын дүрээр бидний бясалгаж байгаа бие, зааны дүрээр бол сэтгэлийг, галаар хичээлийг тус тус илэрхийлж байгаа болно. Эхлээд заан маань хар өнгөтэй байгаа нь сэтгэлийг маш их живсэн байгааг, сармагчнаар бол сэтгэл догширсон байгааг харуулна. Ер нь бол амирлан орших бясалгалыг төвлөрч бясалгаж олно. Бясалгал нь дотроо ажиглан бясалгах, агуулан бясалгах гэж 2 төрөл байна. Ажиглан бясалгана гэдэг нь учир шалтгааны үүднээс бясалгана гэсэн үг. Агуулан бясалгана гэдэг нь тухайн нэг зүйл дээрээ тогтоон төвлөрч бясалгахыг хэлнэ. Шинайг заавал төвлөрч бясалгаж олно уу гэхээс бус ажиглан бясалгалаар анхлан суралцагч бол олж чадахгүй юм. Тиймээс заавал сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл нэг зүйл дээрээ төвлөрөх үед саад болдог зүйл нь алгасрал юм. Алгасрал нь хэрэв дотогшоо алгасарч байвал живж байна, гадагшаа алгасарч байвал цацрах буюу догширч байна гэсэн үг. Өөрөөх хэлвэл живэх гэдэг нь дотроо зоригдолоо мартаад, зоригдол нь бүдгэрээд харанхуйлаад сүүлдээ нойр хүрэх гэх мэт дотогшоогоо болохыг хэлнэ. Живэх, догширох хоёр алгасаралыг л байхгүй болгочихвол сэтгэл аяндаа тогтох бөгөөд сэтгэл өөрөө амирлан орших болно. “Сэмнейгү” буюу “сэтгэлийн 9 оршил”-ыг зураг дээр харуулсан байна. Энэ нь сэтгэлийг төвлөрлийн байдалтайгаар анхан шатнаас нь авхуулаад 9 шат дамжлагаар дамжиж 10 дахь шат дээрээ шинайг олсон байна. Хамгийн эхний шат бол “сэтгэлдээ агуулах” гэж байгаа бөгөөд сэтгэлийг зөвхөн дотоодод агуулна. Гадагшаа янз бүрийн зүйл рүү сатааралгүй зөвхөн дотооддоон агуулна. Дотооддоон агуулна гэдэг бол толгой дотроон агуулна гэсэн үг биш бөгөөд өөрөө өөртөөн нэг зоригдол гаргаад түүн дээрээ төвлөрнө гэсэн үг юм. Юун дээрч төвлөрч болох бөгөөд тухайн хүнд аль нь эвтэй байна түүнийгээ сонгох хэрэгтэй. Галаар хичээлийг илэрхийлж байгаа бөгөөд эхний энэхүү шатан дээр гал хүчтэй байгаа нь хичээл, шамдал их хэрэгтэй ба шат дээшлэх бүрт хичээл багассан байна. “Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ.”

Увдис гэдэг нь тухайн багш маань тэгж ингэж бясалга гэх мэт аргачлалыг заадаг. Түүнийг увдис гэж хэлж байгаа бөгөөд бусад зоригдолооос сэтгэлээ хураагаад зөвхөн тэр зааварчилсаны дагуу сэтгэлээ тушаагаад дахин дахин бясалгана. Тиймээс эхний энэ шатанд зоригдолоон л бүрэн тодруулж чадаж сурахад орших ба заавал зоригдол дээрээн удах албагүй юм. Зоригдолоон бүрэн тодрох үед нь бясалгалаа зогсоочхоод л маш бага багаар олон дахин хийгээд ирэхэд аяндаа зоригдол чинь тодордог болно. Энэ үед та эхний шатыг амжилттай давлаа гэсэн үг юм. 2-р шат нь “үргэлжлүүлэн агуулах” юм. Одоо зоригдол маань бүрэн тодордог болсон байгаа бөгөөд энэ шат нь түүн дээрээ удах нь чухал юм.

“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

Өөрөөр хэлбэл төвлөрөх хугацаагаа бага багаар ихэсгэж удаан төвлөрч сурахад оршино. 3-р шат болох “дахин агуулагч” нь зоригдолдоон сэтгэл нь өчүүхэн дадах өөрөөр хэлбэл зоригдолоон бага зэрэг тодруулаад ирэх үед түүн дээрээ бага багаар дадаж ирнэ. “Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.” 2-р шат дээр бага зэрэг удах гэж байгаад нэг мэдэхэд алгасардаг бөгөөд яаж алгасраад байгаагаа мэддэггүй. Харин энэ шатан дээр зоригдол дээр удаан тэсдэг болсон болохоор яаж алгасарч байгааг түргэн мэдэх, өөр юм бодож байна шүү зоригдол бүдгэрч байна шүү гэх мэт алгасралыг мэдсэн даруйд нь зоригдол дээрээ буцаан аваачих юм. 4-р шат болох “ойр агуулах” юм. Зурагт харуулсанаар бугуйл нь мэдэмсэр, сүх нь санамсар юм. Санамсар мэдэмсэр 2 бол живэх, догшрох хоёрын ерөндөг юм. Зургаас харахад живэх, догширох хоёр энэ шат дээр хол явж байна. Сэтгэл учиргүй зугтааж байснаа арай жаахан багасаж байна. Дээрээсээн бага зэрэг цайгаад эхэлсэн байна. Эндээс эхлээд сэтгэл яаж алгасраад байна яаж догшроод байна гэдгээ мэдрээд эхэлнэ. Мэдээд ирэхээр нэг ёсондоо санамсараараа барьчихлаа гэсэн үг. Зурагт харуулсанаар санамсараар бугуйлдаад барьсан байна. Тийм учраас санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ. Зоригдол нь бага зэрэг цацраад байвал түүнийг хурааж ирээд зоригдолдоон улам тодруулах нь 4-р шат юм. Өмнө нь алгасарангуут нь эргүүлж зоригдол дээр нь аваачиж байсан бол энэхүү шатанд зоригдолоон улам тодруулаад байх нь гол юм. 5-р шат нь “Номхруулан үйлдэгч” юм. Энд сэтгэл бол номхроод номхон морийг гараасаа хөтлөөд явах лугаа адил юм болсон байна. Сэтгэл бол ерөнхийдөө номхроод ирлээ. Одоо яах уу гэхээр ер нь зоригдолоон мартаад алгасраад байх нь байхгүй болчихлоо. Зоригдол дээрээн алгасрах гэж байна. Өөрөө хэлбэл өмнө нь зоригдолоон мартаад гадагшаа явчихдаг байсан бол энэ нь зоригдолоон мартахгүй мөртлөө жоохон цацраад жоохон бүдгэрээд байж болно. Тухайн бясалгаж байгаа объект маань алга болоогүй ч гэсэн алгасардаг гэсэн үг. Тиймээс объект нь байж байгаа объектээн мартаагүй юм чинь санамсар тийм ч их хүчтэй хэрэггүй. Зоригдолоон мартаагүй алгасарч байгаа болохоор мэдэмсэр хүчтэй байх хэрэгтэй юм. Мэдэмсэрээр толгойг нь уургалсан байна зурагт. “Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.” Өөрөөр хэлбэл хүчтэй мэдэмсэрт шүтээд түүнийгээ алгасаруулахгүйгээр объект маань тодроод ирэх үед нь түүнийгээ бясалгахдаа баясалтай тийм сэтгэлийг хэлнэ. 6-р шат “амирлуулан үйлдэгч” юм. энэ шат дээр бүүр амирлуулан үйлдээд толгой руу нь цохих ч хэрэггүй юм. Хурдны морь ташуур хөдөлгөхөд л ухасхийдэг лугаа адил энэ шатанд дохиход л болох юм. Амирлуулан үйлдэгчийн мөн чанар юу хэмээвээс бас хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ. 5-р шат дээр хүчтэй мэдэмсэрт шүтээд алгасарахгүйгээр бясалгах байсан бол энэ шат дээр алгасралыг ер нь хорино. Алгасрал бараг байхгүй болно гэсэн үг. Зураг дээрээс харагдаж байна. За 7-р шат нь “нэн амирлуулан үйлдэгч” юм. “Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.” Энэ үед яах уу гэхээр хүсэлт орны элдэв янзын дуу, үнэр, амт гэх мэт таван мэдрэхүйгээс үүдэлтэй тачаах сэтгэлүүд бараг байхгүй болно. Бид сайхан дуу, үнэр, амтад дуртай муухай үнэр, дуу, амтанд дургүй байдаг. Өөрөөр хэлвэл муухай зүйлд дургүй, сайхан зүйлд тачааж байдаг энэхүү хоёр зүйлээс хагацна. Зурагт харуулсанаар хадаг нь хүрэлцэхүйг, жимсээр амтыг, үнэрт усаар үнэрийг, сэлэнээр дууг, толиор дүрсийг тус тус илэрхийлдэг. Дээрээс нь мунхрах, нойр хүрэх зэрэг байхгүй болно. Мунхрах гэдэг нь ном уншаад ойлгож өгөхгүй мунхраад байдаг. Тийм зүйлүүд байхгүй болно гэсэн үг юм. Тийм учраас нэн амирлуулан үйлдэгч гэж нэрлэж байгаа болно. Сэтгэл дотооддоон төвлөрсний хүчээр эдгээр зүйлүүд нь байхгүй болж байна. 8- р шат бол “нэгэн үзүүртэйгээр үйлдэгч” гэнэ. Энэ нь нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ. Энэ шатан дээр алгасрал байхгүй учраас санамсар, мэдэмсэр ч хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл живэх, догширох гэж байхгүй болчихсон байхад түүний ерөндөг болох санамсар, мэдэмсэрийг бясалгах нь бясалгал цаашид ахихгүй, арвижихгүй юм. Тиймээс санамсар мэдэмсэрийг орхих хэрэгтэй. 9-р шат нь “тэгш агуулах” юм. Энэ нь шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ. Өмнө нь маш бага хэмжээний шамдал хэрэгтэй байсан бол энэ шатанд шамдал хэрэггүй самади өөрийн эрхгүй гэнэт цаанаас орох болно. Зүгээр сууж байхад гэнэт л уур, тачаал хөдөлдөг лугаа адил гэнэт л самадид та орох болно. Эдгээр 9 шатыг давж туулсны эцэст шинай буюу амирлан оршихуй гэдэг түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл амирлан оршино оо гэсэн үг. Яагаад шинай буюу амирлан оршино гэсэн юм гэхээр сэтгэл гадагшаа алгасарахаас амирлаад дотоодын зоригдолдоон оршиж байдаг учраас амирлан оршихуй гэж нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл амирлана гэхээр алгасарлаас амирласан, оршихуй гэхээр дотоодын зоригдол дээрээн төвлөрөн оршиж байдаг учраас тус тус нэрлэсэн болно.



Сүүлийн шат дээр самади хичээл үгүйгээр ордог болохыг хэлсэн. Ингэж самадид орсны эцэст самади арвиждаг. Самади арвижсаны хүчээр эхлээд оройгоор дээд орны хий орж ирнэ. Дүрст орон, дүрсгүй орон, хүсэлт орон гэж байх бөгөөд бид хүсэлт ертөнцийн оронд харъяалагддаг. Яагаад хүсэлт ертөнцийн орон гэсэн юм гэхээр хамгийн гол амгалангаа хүсэл шуналаараа авдаг. Сайхан өнгө, дуу, үнэр, амт, гэх мэт таван мэдрэхүйд дулдуйдаж амгалангаа эдэлдэг, гадны зүйлсэд шунаж амгалангаа эдэлдэг учраас хүсэлт орон гэж нэрлэдэг. Гэтэл дүрст оронд гадны юманд шунахаас хагацсан зөвхөн дотоодын амгаланд байдаг. Дүрт оронд дүрснээс шуналаа хагацаасан байдаг. Өөрөөр хэлбэл амгалан байя гэвэл дүрс хүртэл төвөг, саад юм. Учир нь бидний бие бол дүрсэнд харъяалагдана. Биеэс болж өвдөнө, өлсөнө, даарна гэх мэт түмэн зовлон биеэс ирж байна. Тиймээс дүрст оронд хэдийгээр ийм бүдүүн бие байхгүй ч гэсэн нарийн бие байдаг. Тиймээс дүрс байна гэдэг чинь сэтгэл нь дүрст баригдаж хязгаарлагдмал байх учир дүрсгүй орны самади нь дүрснээс шуналаа хагацаагаад дүрсийг хаяж огторгуй мэт байдаг. Сэтгэл огторгуй мэт болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дүрсгүй оронд сэтгэл дүрснээс чөлөөлөгдөх юм. Дүрст орны сэтгэлийн түвшин бол бид нарынхтай харьцуулшгүй өндөр юм. Тиймээс тэр орны түвшингийн сэтгэлийн унаа болсон хий амирлан оршихуйд хүрсэн үед үүсэх юм. Тэгээд тэрхүү хий нь бүх биеээр түгнэ. Тэр үед биеийн машид судалхуй гэдэг зүйлийг олно. Машид судалхуй гэдэг нь Монгол хэлэнд зориулсан үг байхгүй учраас түвд үгийг махчлаад орчуулсан хэллэг юм. Утга нь юу гэхээр бид ажил ч юмуу эсвэл буяны зүйл хийхээр бие хөших, ядрах сульдах гэх мэт олон хүчин зүйлүүд биеийн зүгээс ирдэг шүү дэ. Ийм асуудал байхгүй болохыг машид судалхуй гэж байгаа бөгөөд хичнээн ч буян хийсэн бие чинь ядрахгүй улам сайхан болно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлдээн амгаланг олчихсон болохоор биеийн 4 махбодь хамаг зүйлүүд тэнцвэрт ордог юм. Ер нь гадаад, дунд, дотоод цагийн хүрдэн гэж 3 цагийн хүрдэн байдаг. Гадаад цагийн хүрд нь од гаригс юм. Энэ нь хүний биеийн дотоод бүтэцтэй төстэй байдаг. Жишээ нь 12 гариг гэдэг нь хүний биеийн 12 орон гэх мэт зүйлүүдтэй холбоотой бөгөөд нэг ёсондоо том ертөнц, жижиг ертөнц маягийн юм. Хүний өөрийн биеийг дунд цагийн хүрдэн, сэтгэлийн дотоод цагийн хүрдэн гэж нэрлэдэг. Дотоод цагийн хүрдэн амирлангуй байх юм бол дундах нь амирлангуй байна гаднах нь ч мөн амирлангуй байна. Тиймээс амирлан оршихуйд дотоод сэтгэл амгалан болсон болохоор биеийн амгалан орж ирэн бүх биеэр амгалан түгнэ. Биеийн машид судалхуйг олсон болохоор хөнгөн болох бөгөөд дэлхийн татах хүч нөлөөлөхгүй нисэж ч чаддаг болох юм. Тиймээс бүх зүйлийн гол нь сэтгэл болохыг үүн дээр харуулж байна. Бүх биеээр биеийн машид судалхуй төрхөд тэр амгаланг мэдрээд сэтгэлийн машид судалхуйг олно. Энэ нь бас адилхан сэтгэлийн зүгээс хичнээн цагаар буян хийсэн ч бясалгал хийсэн ч сэтгэл нь ядрахгүй зүгээр л уулын уруу ус урсаж байгаа юм шиг л байна. Зурагт харуулснаар заан дээр суусныг сэтгэлийн машид судалхуйг, хадаг бариад нисэж байгаагаар биеийн машид судалхуйг олсныг илэрхийлж байгаа болно. Ингээд биеийн машид судалхуй, сэтгэлийн машид судалхуй төрөөд хоорондоо хослох үед ялгамжаат машид судалхуй гарч ирнэ. Шинай олчихоод гэгээрчихлээ бурхан болсон гэж андуурах тохиолдол бас байдаг. Гэтэл энэ нь дияаны 4 орны доод 1-р оронд хүрэх олон бэлтгэл шатуудын хамгийн доод талын бэлтгэл шат нь шинай юм. Цаашаа маш олон шат байдаг бөгөөд шат дээшлэх бүрд шид бүтээл чадварууд нь ихсэж бий болдог.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.17.10 12:28 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
nicolas wrote:
CHAN бясалгалын талаар сонссон уу? Ер нь бясалгалууд ямар ялгаатай юм бэ?
Буддын бясалгал, Аръяабалын бясалгал болон Тарнийн бясалгал зэргүүдийн ялгааг мэдмээр байнаа.


Ерөнхийд нь бясалгалыг төвлөрлийн бясалгал ба шинжлэлын баясалгал гэж 2 хуваадаг. Чан бясалгал гэж асууж байгаа бол чан гэдэг МЭ - тэй чацуу шахуу хятад хөгжиж ирсэн Их Хөлгөний Буддизм нэгэн урсгал болох Буддизмын бясалгалуудыг хэлнэ,

Товчдоо бясалгалуудын гол ялгаан тухайн бясалгаж буй бясалгалын орон буюу обьект нь өөр буюу өөр текник ашиглаж бясалгал үйлдэж буй даа л юм. Ер нь бол ихэнх бясалгалууд төвлөрөх бясалгал байдаг, чиний асууж буй Аръяабалын гэдэг бол миний мэдхээр монголчуудын өгсөн нэр болохоос уг нэр нъ өөр юм билээ гэхдээ төвлөрлын бясалгалын төрөлд орох бясалгал, харин Буддын гэдэг бол маш ерөнхий асуулт байна гэхдээ дээр хэлсэнчлэн Буддын ч бай юуны ч бай ерөнхийд нъ 2 хуваана гэж хийж буй үүднээс нъ, харин тарны баясалгал гэдэг том ялгаан энгийн үед бидэнд мэдэгддэггүй далд сэтгэл, оюуныг гаргаж ирж бясалгалаа хийдэгт л байдаг юм. Харин юунд ямар зорилгоор ашиглагдаж буйгаас нъ хамаарч хэрэглэгээр нъ нэлээн хэд хувааж болох юм.

_________________
Аялал


Top
   
PostPosted: Jun.21.10 9:45 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Аллан Валласийн Анхаарлын хувьсгал номонд буддын шашны бясалгалын үе шатыг дараах байдлаар ангилсан байна.
1. Агуулах
2. Үргэлж агуулах
3. Өгөн агуулах
4. Чухал агуулах
5. Номхорсон
6. Амирласан
7. Бүрэн амирласан
8. Нэгэн үзүүрт
9. Тэгш агуулсан
10. Шамата
Ямартаа ч эхний 4 үе шатын тухай дээрхи номноос хэсэгчлэн авав.
1. Агуулах үе шат: Шаматад хүрэх есөн шатуудын анхны шатыг агуулах гэдэг. Энэ шатанд хүрсний тэмдэг нь сонгосон зүйл дээрээ сэтгэлээ ядаж нэг, хоѐр секунд тогтоож чаддаг болохыг хэлдэг. Хэрэв та бясалгалд сонгосон зүйл тань ярвигтай дүр төрх бүтээх мэт хэцүү зүйл бол энэ шатанд хүрэхэд долоо хоног ч болж болно. Харин сонгосон зүйл тань амьсгал бол та энэ шатанд анхны оролдлогоороо л хүрнэ.
Бясалгалын эхний үед анхаарлаа амьсгал дээр тогтоодог ч дөнгөж секундийн дараа гэхэд л таны сэтгэл хаа нэгтээ одчихсон байдаг. Хэдийгээр эхний үед энэ бол нийтлэг, энгийн үзэгдэл гэдэг боловч танд их хачин санагдах болно. Анхаарлаа дахин, дахин алдаж, дараа нь арай гэж бага хугацаагаар буцааж олонгуутаа дахиад л алдчихдаг. Бид бүхэн байнга давтагдах, түр зуурын ухаан алдалтын өвчнөөр өвчилсөн мэт. Есөн шатаар дамжин, шаматад хүрсэн тэргүүний бясалгагчид гурван төвшний дошгирол байна гэж үздэг. Эхний догшролыг бүдүүн гэдэг бөгөөд бясалгалын анхны түвшингүүдэд гардаг. Дараагийн дунд, нарийн хоѐр дошгирол нь бясалгалын арай илүү өндөр түвшинд илрэн гардаг.
Бүдүүн дошгирол бий болоход бясалган байгаа зүйлээсээ сэтгэл бүрэн тасардаг.
2. Үргэлж агуулах үе шат: Үргэлж агуулах хэмээх хоѐрдох түвшинд таны анхаарал голцуу үргэлжлэх боловч ихэнх тохиолдолд сэтгэл цацарч, мэдрэхүйн үймээнд орсоор байдаг. Энэ шатны нэрд хууртаж болохгүй. Үргэлж агуулах гэдэг нэр анхаарал тасралтгүй удаан хугацаагаар барьж чадна гэсэн үг биш. Харин бясалгах зүйлээ бүрэн алдалгүйгээр тодорхой хугацаанд барьж чаддаг болохыг хэлдэг байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа бүдүүн догшролд дахин автаж, бясалгаж байсан зүйлээ бүрмөсөн алддаг. Хэрэв та биеийнхээ мэдрэмжийг дор хаяж нэг минут анхаарлаа алдалгүй барьж чадаж байвал та хоѐр дахь шатанд орлоо гэж бодож болно.
3. Өгөн агуулах үе шат: Өгөн агуулах хэмээх гуравдугаар шатанд хүрэх үед таны анхаарал ихэнхдээ бясалгаж байгаа зүйл дээрээ тогтож чаддаг болсон байна. Энэ үед бясалгах хугацаа нь анхны 24 минутаас бараг хоѐр дахин урт болсон байдаг. Гэхдээ бясалгалын чанарыг хугацаанаас байнга илүү чухалчилж байх хэрэгтэй. Хэрэв та удаан хугацаагаар суусан ч өөрийнхөө сэтгэлийг янз янзын зүйлд сарниулах эсвэл зүүрмэглээд байгаа бол та зөвхөн цаг алдаад зогсохгүй улам бүр эвдэхэд хэцүү болдог муу зуршлыг өөртөө дадуулаад эхэлдэг.
Хоѐрдугаар шатанд байхдаа хэдийгээр таны анхаарал минут хүртэлх хугацаанд бясалгаж байгаа зүйл дээрээ тогтож байсан ч ихэнх хугацаанд та сатаарсан байдаг. Харин гурав дахь шатанд гарах үед таны анхаарал тогтворжиж, ихэнх тохиолдолд бясалган буй зүйл дээрээ тогтож байдаг. Хааяа та анхаарлаа алдаж, бясалгалын зүйлээ бүрэн мартаж болох ч та түүнийг түргэн анзаарч, анхаарлаа үргэлжлүүлэн тогтоох чадвартай болдог.
Шаматагийн бясалгалын эхэнд зарим хүмүүс живэхийн их, дунд, бага түвшингийн саадыг үздэг. Бясалгаж байгаа зүйлээсээ анхаарал нь сарниж, бараг л юу ч бодохгүй гөлрөхийг бүдүүн живэх гэдэг. Энэ түвшинд бид бүдүүн живэлтийг л анхаарах хэрэгтэй. Энэ нь бусад радио станцын саад байхгүй байхад ч тохируулах гэсэн радио станцаа огт хүлээн авахгүй байгаа радиотой адилтгаж болно. Бүдүүн живэх үед ямар нэгэн бодол, сэтгэл хөдөлгөөнөөс ангижирч, сэтгэл маш тайван болж болно. Гэхдээ ийм бөглүү байдалд өдөр бүр удаан хугацаагаар байгаад байвал ямар ч ашиггүйгээр зогсохгүй, харин ч оюун
ухааныг гэмтээж болох талтай гэж Төвдийн бясалгагчид номнодог.
4. Чухал агуулах үе шат: Олон хоногийн үргэлжилсэн бясалгалын үр дүнд бясалгагч анхаарал хөгжүүлэх есөн шатны чухал агуулах гэдэг дөрөв дөх шатанд хүрдэг. Энэ үед сайжруулсан анхаарлын хүчээр бясалгаж байгаа зүйл болох хамран дахь амьсгалын хүрэлцхүйн мэдрэмж мартагдахаа больсон байна. Энэ шатанд гарахаас өмнө анхаарал ингэж тогтворжих явдал хааяа тохиодог байсан ч энэ шатны анхаарлын тогтвор байнгын үзэгдэл болно. Таны бясалгал цаг болон түүнээс дээш хугацаатай үргэлжилж, бясалгаж байгаа зүйлээсээ огт салдаггүй. Та бүдүүн догшролоос бүрэн чөлөөлөгддөг. Анхаарал аяндаа гарах бодлууд болон мэдэрхүйн сатааралуудаар огт сарнидаггүй хүндийн хүчтэй болсон мэт санагдах болдог.
Энэ шатанд та сэрэмжийн хүчээр27 гардаг. Энэтхэг, Төвдийн Махаяна уламжлал ѐсоор сэрэмж гэдэг нь анхаарч дадаж байгаа зүйлээ мартаж, сарнихгүйгээр анхаарлаа үргэлжлүүлэн барьж чаддаг сэтгэлийн хүчийг хэлдэг. Сонгож авсан зүйлээс анхаарлыг салгахаас сэрэмжилж байдаг тул самади28 буюу нэгэн үзүүртэй төвлөрсөн анхаарлын суурь нь болдог.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.21.10 9:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
myagaa8441 wrote:
нэг бяцхан амьсгалын дасгал байна. гэхдээ бясалгал биш л дээ. ихэнх хүмүүс буруу амьсгалдаг. амьсгалаа бүрэн авахгүй мөн бүрэн гаргахгүй байвал уушгинд үлдсэн агаар муудаж улмаар уушиг үрэвсэх үхжихэд хүргэнэ мөн хүчилтөрөгчийн дутагдалыг үүсгэдэг. үүнээс сэргийлэх дасгал юм. мөн уур уцаартай, ямар нэгэн байдлаар санаа зовоосон асуудал болон сэтгэл дундуур байдлаас болоод таагүй байвал энэ дасгалыг хийж болно. эхлээд амьсгалаа гүйцэт гаргана. тэгээд дараа нь бас бага зэрэг агаар үлдсэн байгааг нь бүрэн гаргахын тулд гэдэснийхээ булчинг чангалан үлдсэн агаарыг гаргана. дараа нь аажим амьсгалаа авна. авсаар цээж дүүрэхэд дахиад жаахан агаар нэмж авахыг хичээнэ. тэгээд амьсгалаа 5-6 секунд түгжээд дараа нь гаргаж эхэлнэ. гаргаж дуусах хугацаа нь 7 секундээс илүү байвал зохимжтой. энэ дасгалыг өдөрт 2 ба түүнээс дээш удаа хийвэл хүчилтөрөгчөөр тархи хангагдаж эрүүл байхад хэрэгтэй эрчим хүчээр сэлбэгдэж сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хүрэхэд тус дөхөм болж болно.

эн санаа алдах мөнүү?кк
санаа алхаар дотор сайхан уужраад бдийшд
сүүлдэ зүв зүэр бжаагаал юум бол санаа алдсаар бгаад хэвшлээ
бнгийн санаа алдхийн хаашайн гиж багагү зэмлүүлээд бна


Top
   
PostPosted: Jun.22.10 3:53 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
genee wrote:
myagaa8441 wrote:
нэг бяцхан амьсгалын дасгал байна. гэхдээ бясалгал биш л дээ. ихэнх хүмүүс буруу амьсгалдаг. амьсгалаа бүрэн авахгүй мөн бүрэн гаргахгүй байвал уушгинд үлдсэн агаар муудаж улмаар уушиг үрэвсэх үхжихэд хүргэнэ мөн хүчилтөрөгчийн дутагдалыг үүсгэдэг. үүнээс сэргийлэх дасгал юм. мөн уур уцаартай, ямар нэгэн байдлаар санаа зовоосон асуудал болон сэтгэл дундуур байдлаас болоод таагүй байвал энэ дасгалыг хийж болно. эхлээд амьсгалаа гүйцэт гаргана. тэгээд дараа нь бас бага зэрэг агаар үлдсэн байгааг нь бүрэн гаргахын тулд гэдэснийхээ булчинг чангалан үлдсэн агаарыг гаргана. дараа нь аажим амьсгалаа авна. авсаар цээж дүүрэхэд дахиад жаахан агаар нэмж авахыг хичээнэ. тэгээд амьсгалаа 5-6 секунд түгжээд дараа нь гаргаж эхэлнэ. гаргаж дуусах хугацаа нь 7 секундээс илүү байвал зохимжтой. энэ дасгалыг өдөрт 2 ба түүнээс дээш удаа хийвэл хүчилтөрөгчөөр тархи хангагдаж эрүүл байхад хэрэгтэй эрчим хүчээр сэлбэгдэж сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хүрэхэд тус дөхөм болж болно.

эн санаа алдах мөнүү?кк
санаа алхаар дотор сайхан уужраад бдийшд
сүүлдэ зүв зүэр бжаагаал юум бол санаа алдсаар бгаад хэвшлээ
бнгийн санаа алдхийн хаашайн гиж багагү зэмлүүлээд бна

зааврын дагуу хийгээд үз. тэгээд санаа алдахтай адил байна уу үгүй юу гэдгийг нь мэдэж болох байх.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.26.10 1:55 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу? Би бясалгалын хичээлд 5 жил-н өмнө анх суусанаас өдийг тооцоход их урт удаан хугацааг ардаа орхижээ. Миний багшийн айлдсан сургаал-г энэ форум-р орж буй бүх хүмүүст сайн сайханг хүсч зориулан бичих гэж бодлоо Залуу хүмүүс сайтар анхааралтай уншиж бодолюуда бясалган бодж амьдралдаа хэрэгжүүлэх аваас тэрнээс сайн зүйл үгүй болой
1. Бага унтаж бай. Ингэх нь таны амьдралыг илүү өргөн хүрээтэй, үйлсийг тань үр өгөөжтэй болгоно.
2. Ихэнх хүмүүс 6 цагийн нойр авах нь биеийн эрүүл мэндэд хүрэлцэхүйц бөлгөө. Хорин нэгэн хоногийн туршид хэвийнхээсээ нэг цагийн өмнө босож дадал зуршил болгох нь зүй. Олон цагаар унтаж хэвтэх биш харин багахан цагийн туршид илүү бат бөх нойрсох нь чухал хэмээхийг сана! Таны ажил амьдралд үнэнхүү туйлаас чухал хэрэгтэй байж болох бүтэн 30 цаг хар аяндаа буй боллоо хэмээн төсөөлөөд үздээ.
3. Өглөө бүр ихээхэн цагийг дотоод сэтгэхүйгээ ариусгаж гэгээрүүлхэд зориулаад үзэхтүн. Гэрэлт хорвоогийн нэгээхэн өдрийг төсөөлөн зурж тогтоогоод, гэрэл гэгээ мэт үнэнхүү дээдийг гэгээн ном судраасуншин урьдах өдрийн тань үйлс зорилгын зам харгуйг засан залруулж байгаагаар төсөөлж сурахтун. Гүн аугаа их ном уншин гүйцэт төгс айлдвартай билэгийг санахтун. Энэ бүхнийг нам гүмхэн орчинд үйлдэж бүтээгээд тоост хорвоогийн тогтворгүй нэгээхэн өдөр таныг угтаж буйг санаж өөрийн оюун сэтгэхүйгээ хурцлаж эрч хүчээр сэлбэж буйгаа мэдрэхтүн. Долоо хоногтоо ганц удаа ч болов наран мандахыг харж үгүй бол хотоос зайдуухан цэвэр агаарт гарч байгалийн сайханыг бахдахтун. Ирж буй өдрийг гэрэл гэгээтэй байдал, сайн сайханаар угтана гэдэг дотоод сэтгэхүйгээ цоо шинээр сэлбэн шинэчлэхэд тань хамгаас дээдийн арга зам гэдэгт итгэхтүн. Үнэнхүү чухал үйл хэргээс хөндийрч үргүй жаалхан хэрэгт оролцохоос аль болох татгалзахтун. Би бээр үнэт үйл хийгээд, үлэмж дээд эрч хүчээ үр бүтээлтэй зарцуулж чадаж байна уу хэмээн өөрөө өөрөөсөө байнга асуухтун. Цаг хугацааг удирдаж сурахыг хичээх, хичээсэн нь цаглашгүй аугаа их амьдралыг удирдаж, суралгыг хичээсэн үг бөлгөө. Учир иймд өөрийн цаг хугацаан дор санаа зовохтун.
4. Гарынхаа бугуйд уян хатан туу уяад үз. Өөрийн оюун бодлынхоо эерэг цэнэг бүхнийг нэгэн цэгт төвлөрүүлж сөрөг талгүй бодролынхоо үед бугуй дахь туузнаасаа эрч хүчтэйгээр чангаар угзран үз. Тэсэшгүй хүчтэй өвдөлтийн үед сөрөг таагүй бодрол тань сарнин арилаад удаж төдөлгүй эерэг дулаахан таатайхан бодрол ухаан санаанд тань урган төрөхийг төсөөлөхтүн.
5. Гар утсаараа харилцахдаа элэгсэг дотноор хариу хэлж харилцагч хүмүүнээ хүндэтгэн үзэхтүн. Утсан харилцаан дор уян зөөлхөн занг эрхлэгтүн. Харилцагч этгээддээ өөрийн хүндэтгэл үзүүлхийн тулд та боссон ч болох биз. Энэ ч басхүү таны дуу хоолойны өнгөнөөс тод томруунаар мэдрэгдэх болно.
6. Бүхий өдрийн туршид та биднийг өөдрөг бодол санаа, үлэмж гайхалтай санаа бодол,санаа оноо олонтой дайран өнгөрөх нь буй. Та өөртөө хэсэгхэн цаас бас үзэг авч дээрх оновчтой онц сайхан санаа бодлоо эмх цэгцтэй бичиж авахтун. Орон гэртээ нүдэнд тусах газар дээрх үл ялигүйхэн цаасаа өлгөж тавиад цаг тутамд эргэн уншихтун. Оливер Уэкделл Холмсийн хэлсэн хүмүүний санаа бодол нь шинэ гэрэлт бодлоор үргэлж тэтгэгдэж өнгөрсөн хууч бодлоо эргэн буцах тавилан үгүй хэмээснийг санахтун.
7. Бүтэн сайны үдшийг гагц өөртөө зориулж дадал зуршил болгохтун. Шинэ долоо хоногийнхоо төлөвлөгөөг боловсруулахдаа уулзаж учрах хүмүүсийнхээ тухай улмаар энэхүү уулзалтаараа ямар үр дүнд хүрэхийгээ төлөвлөж далимд нь шинэ соргог ном бичиг үзэж харж, аялгуу зөөлөн тааламжтай ая дуу, хөгжим сонсож, тааваараа тухлан амрахтун. Энэ бүхэн таны ухаан бодролыг цэгцлэж, түвшинээр төвхөтгөж ажилд тань тус дэмээ өгөх бизээ.
8. Таны үнэнхүү баталгаа ахул таны түмэн олонтой хэрхэн харьцаж буйн баталгаа бөлгөө. Мөн мөрдлөг тань болох ажгуу. Юун хэмээвээс энэ нь зөн олонтой мөн өөртөйгөө харьцаж буйгаар илэрхийлэгддэг ажгуу. Үүнд оюун бодролоо хэрхэн эмх цэгцтэй болгох аваас олон зүйл танд ил тодорхой болох бөлгөө.
9. Амжилтанд бус зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэгтүн. Сэтгэлдээ зохистой дуртай ажлаа хийж үр өгөөжөө өгөх үйлс бүтээхийг зоригтун. Алдар нэр хийгээд авах мянган зоосны тулд бүү хичээхтүн. Зүтгэвээс зөнгөөрөө өөрөө ирэх болно. Хорвогийн тогтолцоо ийм бүлгээ.
10. Өглөө эртлэн босоод ганцаархнаа толины өмнө таван хормын төдийд инээмсэглэхтүн. Бие мах бодид буй олон тооны эд эсийг инээд баясал идэвхижүүлдэг асан биш үү. Мөн эд эрхтний тэнцвэрийг тогтоодог бус уу. Инээд баясал нь адгуу амьдралын аугаа гайхамшигт эм нь бөгөө. 4 настай нялх балчих хүүхэд өдөрт 100 удаа инээж баясдаг бол нас бие гүйцсэн томчууд арай ядан гуйлгах нь холгүй гуравхан удаа муухан мушийдаг бүлгээ. Инээж баясаж сурахтун. Таны амьдрал таатай сайхан болноо.
11. Үдэш оройдоо ном бичиг үзэж хаж суухдаа лаа асаахтун. Лааны бүдэгхэн бүүдийсэн гэрэл гэр оронд тань урин зөөлхөн уур амьсгалыг авчирч ухаан бодолд тань таатай нөлөөлнө. Та гэр орондоо тавлаг тухтай орчныг буй болгохыг хичээхтүн. Ер бусын сайхан тансаг хөгжмийн эгшиг эгшиглүүлэн, уншиж үзэх дуртай сонин судар, ном өрж, хааяа хааяа ухаалаг дотно анд нөхдөө залж байхтун.
12. Оюун бодролоо төвлөрүүлэхийн тулд алхаж гишгэхдээ алхмаа тоолохтун. Энэ нь туйлаас ашигтай. Нэгэн алхмаар 6 алхаж, дараагийн 6 алхмаар амьсгалаа түгж, эргээд 6 алхахдаа уртаар гүн амьгалахтун. Та туршаад үз. Илтэд сэргэж, сэтгэл тань тогтоод түвшин тайван уужуу болно доо. Олонхи хүмүүс огтоос хэрэггүй дэмий хоосон бодол тээж явдгийг санахтун.
13. Үр өгөөжтэй бясалгаж сур. Оюун бодрол орчлон хорвоогоосоо ороо бусгаа эд бөгөөд огтоос нэгэн төвшинд тогтох нь үгүй бөгөөд мөчирөөс мөчир дамжин дүүлэх сармагчин мэт бөлгөө. Оюун сэтгэхүйгээ тогтоон барьж хязгаарлаж хашин сурах нь чухал ажгуу. Бясалгалыг өглөө 20 минут, үдэш 20 минутаар хийж сурвал танд гайхалтай сайхан үр өгөөжөө өгөх бөгөөд та бүүр 6 сарын туршид оролдоод үзэхтүн. Дорно дахины эрдэмт мэргэд бараг 5000 жилийн туршид нотолсоор ирсэн бөлгөө.
14. Төлөв түвшин байж сурахтун. Хүн сард дунджаар 30 минутыг амар тайван чимээгүй орчинд өнгөрөөдөг ажгуу. Үймж шуугилгүй намуухан аядуу доод тал нь 10 минут хөдөлгөөнгүй сууж сурахтун. Амьдралын хамгийн гол асуудал нь юу хэмээхийг тунгааж бодохтун. Амьдралд өөрийнхөө гүйцэтгэх үүргээ санахтун. Авиа үгүй дуугүй байх хэмээх нь үнэхээр алт бөлгөө. Зэн Буддизмийн их багшийн айлдсанчлан: сараалжин торыг тогтоож барьж буй сансар хорвоогийн орон зай мөнөөс мөн бөлгөө.
Өөийнхөө оюун бодролын хүч хийгээд сэтгэлийнхээ тэнхээг дээшлүүлэхэд тус болохуйц хэдэн зөвлөгөө дурдъя: Оюун сэтгэлээ салхинд хийсэх цаас лугаа бүү хийсгэхтүн. Сэтгэл оюунаа тогтоон тунгаагтун. Нэгэнт сэтгэл оюунаа төвлөрүүлсэн бол бүү алмайрагтун. Ажил хөдөлмөртөө өглөө гишгэхдээ алхаагаа тоологтун. Хэдийгээр энэ нь төвөгтэй авч сэтгэл оюун тань сэрж мэдрэх болно. Удаж төдөлгүй оюун сэтгэхүй тань нэвт үлээж шуурах салхи үгүй булан тойхойд буй лааны гал мэт алгуур тайван болох ажгуу.
Оюун сэтгэл тань булчин шөрмөс мэт ажгуу. Уйгагүй дасгал суруулилалт хийснээр ухаан бодрол тань улам хүчтэй болох ажгуу. Анхандаа энэ бүхэн хүнд төвөгтэй авч улмаар тайтгаралыг олж таны зан суртахуунд тань нааштайгаар нөлөөлөх болно. Та өлсөж ундаассан тухайдаа идэх цагаа хүртэл тэвчихтүн.
Бэрх төвөгтэй хүнд нөхцөлтэй учирахдаа та шантарч мохоод хэрэг болгож сэтгүүл сонин уншмаар, хэн нэгэнтэй дэмий яриа дэлгэмээр, амарч тухалмаар болох ахуйд бүү назгайрагтун. Удаж төдөлгүй оюун бодол тань улмаар төвлөрөх болно. Аугаа их физикч Исаак Ньютон нэгэнтээ хүмүүст ямар нэгэн ашиг тусаа өгсөн бол хичээнгүй тууштай оюун бодролын үр дүн биеэ хичээсэн буй. Исаак Ньютонд олон цагаар тайван амгалан хөдөлгөөнгүй сууж таатайханаар бодож ажгуу. Тэр бээр энэхүү чанарыг өөртөө бий болгож чадсан ахуй та ч бас буй болгож чадаа ажгуу.
Та бас сэтгэл оюунаа хүн зонтой уулзаж учирахдаа барьж сурахтун. Бага яригтун. Бүхий хугацааны туршид 60 хувьд нь сонсож, 40 хувьд нь ярьж дасахтун. Энэ нь таны алдар хүндийг өргөж та бас алив ухаарлаа цэцэн цэлмээгийг олж өдөр тутмын алив нэгэн хэрэгт зүйлд андаа сургаж болно доо. Таны бодлоор алдаж завхарсан хэн нэгний алдаа оноог нь шүүн хэн нэгэнтэй хов жив хөөцөлдвөл таслан зогсоохтун. Гомдоллож тунирхахаа болигтун. Амьдралыг өөдрөг үзэмжтэй, эрч хүчтэй, эрүүл зоригтой зорилготой болохыг хичээгтүн. Ингэвэл та хүн ардад хүчтэйгээр нөлөөлөх болно. Сөрөг таагүй бодлыг үлдэн хөөж эерэг тааламжтай бодлоор оюун сэтгэлээ цэвэрлэж байхтун. Эерэг нь эсрэгээ давамгайлах учиртай тул оюун сэтгэхүй тань улмаар алив сайн сайхныг эртнээс дадал зуршилтай болох бөлгөө.


Top
   
PostPosted: Jun.26.10 2:05 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Арай гэнэт хадуураад бичсэн бол уучлаарай гэхдээ энийг залуу хүүхдүүд сайн уншиж байгаасай гэж бодоод . Амьдралд ойрхон бас ойлгоход амар болох үүднээс биччихлээ уучлаарай Мийга...


Top
   
PostPosted: Jun.26.10 2:08 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бясалгал гэсэн дээр дээр бас хүмүүсийн бодолын тухай хэдэн зүйл бичмээр байна
Тэгэхээр байна шүү дээ Бодлыг удирддаг хуулийг хүн бүр сайн судалж мэдэх ёстой. Эдгээр хуулийг эзэмшсэн хүн тайван аз жаргалтай амьдрах боломжтой. Энэ зорилгоор биелүүлэхийн тулд туслах хөшүүргийг ашиглаж болно.
Хорт муу хүчийг зайлуулахдаа өөрийгөө хамгаалах зайлшгүй арга хэмжээг авч сурах хэрэгтэй. Бодлын хуулийг ойлгосноор та өөрийн хүсэж буй зан чанаруудаа төлөвшүүлж болно." Хүн өөрийгөө яаж бодож дүрсэлнэ яг л тийм болно " гэдэг нь бодлын ертөнцийн агуу хууль юм. Та өөрийгөө ариун гэж бодож байгаа бол та ариун болно.Та өөрийгөө уужим сэтгэлтэй гэж бодож байгаа бол та тийм л болно.

Иймд та сайхан сэтгэлийн бэлэг дэмбэрэл бол. Бүх юмны талаар сайхнаар бод. Дандаа сайн сайхан үйлдэл хий. Бусдыг хайрлан тусла, өглөг өг. Бусдыг аз жаргалтай болго. Хүмүүсийн төлөө зүтгэ. Танд аз жаргал ирнэ. Танд үргэлж аз хийморь сайн сайхан зүйлс ирнэ.
Хэрэв та хүмүүст зовлон, хов жив, гүжир гүтгэлэг худал хуурмаг өгдөг болбусдыг боолчилдог бол хүний эд хөрөнгийг сэжиг цээргүй авдаг бол танд зовлон ирнэ.Танд аз хийморь сайн сайхан зүйлс хэзээ ч ирэхгүй. Энэ бол байгалийн бас бодлын хууль юм. Иймээс та сайн үйл хийвэл үр дагавар нь сайн л болно. Муу үйл хийвэл үр дагавар нь зовлон болно.
Няхуур хүн өөрийн бодлыг анхааралтай хянаж муу санааг үндсэнд нь таслана. Эерэг бодлыг төлөвшүүлж, өөртөө дүгнэлт хийдэг хүн агуу хувь тавиланг бүтээж чадна. Ийм хүний үг бүр жинтэй, бага яридаг, зөвхөн зөөлөн эелдэг үгтэй. Бусад хүнийг доромжлон гутаах үг хэзээ ч хэлдэггүй. Ийм хүн энэрэнгүй сэтгэл, тэвчээрийг өөртөө төлөвшүүлдэг. Тэр дандаа үнэнийг хэлэхийг эрмэлздэг учраас хэлэх үгээ хянаж цэгнэдэг. Хүний ийм зан хүмүүст гүн гүнзгий хүчтэй, бас тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм хүн бодол, хэл, үйлдэл дээрээ ч ахимеа / хүч үл хэрэглэх / ёсыг дагадаг. Тэр хэзээ ч муу юм боддоггүй муу үйлдэл хийдэггүй.
Бусдад аз жаргал тайвшралыг өгдөг хүнд үргэлж аз жаргалтай нөхцөл бүрддэг. Хүн өөрийн бодлоор амьдрал, зан чанараа төлөвшүүлдэг. Та муухай зантай бол зөв бодлоор сайн хүн болж болно.Иймээс та юу бодож санаж явахаа маш сайн цэгнэх хэрэгтэй шүү


Top
   
PostPosted: Jun.26.10 2:17 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За одоо би бясалагалын талаарх өөрийн тогтмол хийдэг зүйлсээ 20 хувааж бичлээ. Энийг би анх багшаасаа сонсож байсан бөгөөд одоо тогтмол хийх боломж зав байхгүй бөгөөд амралтын өдрөөр буюу чухал шинийн 15, Мөн буяан хийхэд тохиромжтой өдрүүдэд мах идэлгүй хийдэг Бясалгал яг хийхээр маш их ядардаг. Учир нь мах идэх нь маш хүнд байдаг болохоор маx идэлгүйгээр цагаан хоол идэн эсвэл мацаг барин бясалгал хийх нь хамгийн үр дүнтэй байдаг За тэгэхээр ямар ч хүмүүс хийхэд тохиромжтой ойлгоход энгийнээр тайлбарлаад бичлээ хүмүүс уншаад ойлгож хийж үзээрэй Гэхдээ хүмүүсээ бясалгал анх хийж эхэлсэнээс энэ бясалгалыг 3 сар хийх ёстой гэдгийг анхааруулья
1. Бясалгалд зориулсан өөрийн өрөөг цоожтой байлга. Танаас өөр хүн орохгүй бөгөөд арц, хүж асаа.
2. Тайван орчинд бясалгал хийвэл зохистой. Боломжгүй бол хэр чадлаараа нөхцөлөө бүрдүүл. Та өөрийгөө бурхантай харьцах тайван орчинг бий болго.
3. Өглөө 4-6 цагийн хооронд, орой 7-8 цагийн хооронд бясалгал хийх хамгийн их үр дүнтэй.
4. Өрөөндөө өөрийн шүтдэг бурханы хөргийг судар, шашны холбогдолтой хамт байрлуул.
5. Падмасана, сиддхасана, свастикасана байрлалд толгой, хүзүү, нуруугаа эгц шулуун байрлуул. Бөхийхгүй, гэдийхгүй нэгэн шулуунд байрлана.
6. Нүдээ анин хөмсөгний хоорондох трикути дээр анхаарлаа төвлөрүүл.
7. Бодлоо бүү хүчээр хөө. Анхаарал төвлөрүүлэхэд их хүч бүү гарга. Бүх булчин, нервээ сулал. Оюун ухаанаа сулал. Бурханаа бод. Багшийгаа бодоод тарниа тоол. Сэтгэлээ тайвшруул. Сэтгэлээ номхотго.
8. Оюун ухаанаа хянахын тулд бүү хүчил бүр эсрэгээр нь хэсэг хугацаанд дураар нь тавь. Уяанаасаа алдуурсан нохой мэт зүг бүрт давхих боловч аажимдаа хөдөлгөөн нь удааширч эцэст нь таны тушаалыг хүлээх болно.Дараагийн удаа бодлыг хянах хугацаа улам ойртон хурдсана.
9. Бясалгалын сэдвээс халин бусад ертөнцийн үйлс рүү тэмүүлэх бодлыг дахин дахин хязгаарлан барьж тодорхой сэдэв дээрээ тогтоон барь. Ийм тэмцэл хэдэн сар үргэлжилнэ.
10. Та бурханаа бясалгахдаа өмнөх огторгуйд дүрсийг зал. Нүдээ цавчихгүйг хичээн хар. Хөлөөс нь эхлэн хувцас, чимэглэлийг нэг бүрчлэн тогтоон хар. Дараа нь дахин хөлөөс нь эхлэн давт. 3 сар энэ бясалгалыг хий.
11. Нүдээ аниад дээрх дүрсийг дотоод нүдэндээ сайн хар.
12. Бясалгалын явцад бурханы төгс чанаруудыг сана.
13. Сэтгэлд муу бодол хуралдсан бол хүчээр бүү хөө. Хэдий чинээ их хүч гаргана төдий чинээ ядран муу сэтгэл урьд өмнөөс ч илүү хурдтайгаар хүчтэй эзэмдэнэ.
14. Эдгээр бодлыг бүү тоо. Хэсэг хугацааны дараа эдгээр бодлууд өөрсдөө алга болно.
15. Эсвэл муу бодлоо эсрэг бодлоор нь соль. Жишээ нь : Залбирал үйлд.
16. Бясалгалгүйгээр нэг ч өдрийг бүү өнгөрөө. Тогтмол зохион байгуулалттайгаар бясалгалаа хий. Саттва хүнс хэрэглэ. Жимс сүүн бүтээгдэхүүн нь ментал / нарийн бие / биенд маш их ач холбогдолтой мах, загас, өндөг, архи, тамхинаас татгалзаарай.
17. Бясалгалын үеэр нойрмогловол нүүрээ хүйтэн усаар шүрш. 15 минут завсарла. Богино хугацаанд асани хий. Бхастрика, капалабхати-пранаямаг хий. Îрой зөвхөн сүү, жимс ид. 10 юмуу 20 кумбхака хий. Эдгээр зөвлөгөөг дагаснаар нойроо дийлнэ.
18. Найз нөхдөө зөв сонго. Бүү чалч. Бага ярь. өдөр бүр маунаг / дуугүй суух / 30 минут-2цаг хий. Зөв үзэл санаа, өөдрөг сэтгэл хөгжүүлэх шашны ном зохиолууд унш. Эдгээр нь сайн нөхдийг орлох хүчин зүйл мөн.
19. Бясалгалын үеэр биеэ бүү займчуул. Биеэ яг л хад шиг хөдөлгөөнгүй тогтвортой байлга. Удаан амьсгал. Биеэ бүү мааж. Багшийн заасан ёсоор нарийн биетэй харьц.
20. Ухаан цуцсан бол анхаарал бүү төвлөрүүл. Толгойгоо амраа.


Top
   
PostPosted: Jun.26.10 10:45 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
өө андуурчиж. 2003-06-06 аа :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.27.10 12:20 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Аллан Валласийн Анхаарлын хувьсгал номын хэсгээс....

ГУРВАН АРГА
Бясалгагчдыг эдгээр арван шатаар хөтлөхдөө орчин цагийн хүмүүст илүү үр нөлөө бүхий Буддын сургаалын гурван аргыг сонгосон болно. Эдгээр гурван арга нь энэхүү номын гурван хэсгийг бүрдүүлдэг. Эхний дөрвөн шатаар бясалгахдаа та өөртөө хамгийн амархан аргаа сонгож болно. Тав дахь шатан дээр сэтгэл илүү тогтвортой болсон байдаг тул нарийн арга хэрэглэж болдог.
Эхний дөрвөн шатанд хүрэхэд Зэн, випассана болон Төвдийн Буддизмд байдаг амьсгалаа тоолох аргыг би зөвлөх байна. Сэтгэлээ амьсгал дээрээ ингэж тогтоох нь амьсгалтай холбоотой мэдрэмж дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг хэлдэг бөгөөд анхаарал сарних үед анхаарлаа буцаан амьсгал дээрээ авчрах арга юм.
Тав дахь шатнаас эхлэн сэтгэлээ өөрийн араншинд оршоох гэдэг аргыг би зөвлөдөг. Энэ аргаар бол сэтгэлийн орон зай дахь бүх л үзэгдлүүд болох бодол, санаа, үзэгдэл, сэтгэлийн хөдөлгөөн зэрэгт та анхаарлаа хандуулна. Энэ нь Зогчин буюу Их Төгсгөлийн ѐсноос гаралтай ч Буддын бусад ёсонд ч үзэгдэж байдаг.
Наймдугаар анхаарлын түвшинд бүр нарийн арга болох мэдэхүйгээ мэдэх гэдэг аргад шилжинэ. Үүнийг Объект үгүй(оногдохуунгүй) Шамата гэдэг. Анхаарлын тогтвор болон хурц тодорхой байдлыг хөгжүүлэхээсээ илүү мэдэхүйд өөрт нь байгаа амгалан болон тунгалгийг нээх явдал нь энэ аргын утга болдог.
Амьсгалаа тоолох нь Анхаарлын Хомсдол/Хэт Идэвхийн Согог өвчинг эдгээх болон сэргийлэх хүсэлтэй хүн болон бусдад тус болж болно. Ихэнх хүмүүст хоёр дахь арга болох сэтгэлийг өөрийн араншинд нь оршоох арга хүнд хэцүү байдаг ч зарим хүмүүсийн хувьд энэ арга маш амархан байдаг. Үүнтэй адил, мэдэхүйгээ мэдэх арга нь хэдийгээр бүр ч нарийн хэцүү гэж үздэг боловч зарим хүмүүсийн хувьд амархан байдаг тул эхнээсээ энэ аргаар явж болдог.
Анхаарлын арван шатаар дэвшихдээ та эдгээр гурван аргын аль нэг аргыг ашиглаж болохоос гадна энэ номын дарааллаар ч явж болно. Хир хурдан дэвших нь таны хичээл зүтгэл, амьдралын хэв маяг болон гадаад орчин чинь бясалгал хийхэд хир тохиромжтой байгаагаас хамаарч янз янз байдаг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.02.10 2:06 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
за тэгэхээр эхний 4 үе шатанд ямар нэг обьект/ мэдрэмж, төсөөлөл гэх мэт/ сонгож аваад түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг юм байна.
Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн энгийн нь амьсгал авах гаргах дээрээ анхаарлаа төвлөрүүлэх бясалгал юм. энэ бясалгалын талаар өгүүлсэн олон ном зохиол байдаг. эхний ээлжинд Валпола Рахулагийн Будда чухам юу сургасан нь номын хэсгээс... 67-р тал.
...Биетэй холбогдох "бясалгалын" хамгийн түгээмэл, нийтийн мэдэх нэгэн жишээ бол "Амьсгал авах, гаргахын дуртгахуй буюу ажаарал" мөн. Энэ "бясалгалын" хувьд бол зөвхөн тусгайлсан, тодорхой биеийн биеийн байрлалтай байхыг эх бичигт заасан байдаг. "Бясалгалын" бусад хэлбэрүүдийн талаар гэвэл суугаа, босоо, явуут дундаа эсвэл хэвтээгээрээ хийдэг болохыг энэ сударт мөн заасан буй. Харин амьсгалаа дотогш авах, гадагш гаргахад дадлагажих мэдрэмж эзэмшихийн тулд сударт зааснаар "хөлөө завилан сууж, биеэ эгц болгож, сэтгэлээ ажааран төвлөрүүлэх" ёстой. Харин завилан суух нь газар бүрийн хүмүүс, ялангуяа барууныханд дадаагүй, хялбар бус зүйл бизээ. Иймээс завилж сууж үл чадах хүмүүс сандал дээр сууж, "биеэ эгц болгон ажаарлаа тогтоож" болох юм. Энэ дасгалыг хийхдээ бясалгагч хүн эгц сууж, тэгэхдээ биеэ чангалахгүй байх нь чухал, гараа өвөр дээрээ эвтэйхэн тавина. /хөл дээрээ тавиж ч болно/. Ингэж суугаад, өөртөө тохиромжтойгоор нь: нүдээ аних эсвэл хамрынхаа үзүүрийг зөөлөн ширтэнэ. Image
Хүн өдөр, шөнийн туршид амьсгалж байдаг, гэхдээ үүнийгээ огт анхаардаггүй, түүнд нэг хором боловч сэтгэлээ төвлөрүүлдэггүй. За одоо та яг л үүнийг хийх гэж байна. Ямар ч хүчин чармайлт гаргалгүй, ердийн амьсгалдаг тэр байдлаараа л амьсгал. Одоо амьсгал авах, гаргахад сэтгэлээ чиглүүл. Амьсгал авч, гаргаж байгаагаа сэтгэлээрээ мэдэрч ажаар. Амьсгал авч, гаргаж байгаагаа сэтгэлээрээ хяна. Та заримдаа гүн, заримдаа гүн биш амьсгалж байна. Энэ бол ердөө зүгээр. Жирийн байдаг байдлаараа л амьсгал. Та гагцхүү гүн амьсгалахдаа гүн амьсгалж байна гэх зэргээр амьсгалаа мэдэрч байх нь гол зүйл. Өөрөөр хэлбэл таны сэтгэл таны амьсгалд бүрэн төвлөрч байх ёстой бөгөөд ингэж та амьсгалынхаа хөдөлгөөн, өөрчлөлтийг мэдэрч байна. Эргэн тойрны зүйлс, орчин ахуй, бусад бүх юмсыг март. Нүдээ дээш болгож ямарваа юмыг бүү хар. Үүнийг тав буюу арван минут хийгээд үз.
Сэтгэлээ амьсгалдаа төвлөрүүлэх нь танд эхлээд туйлын хэцүү байх бизээ. Таны сэтгэл хэрхэн өөр тийшээ явчихаад байгаа нь танд гайхал төрүүлнэ. Таны сэтгэл тогтож өгөхгүй. Таны бодолд янз бүрийн юмс орж гарна. Танд гадны дуу чимээ сонсогдоно. Таны сэтгэл үймж займчина. Танд айдас төрж, залхаж мэднэ. Гэвч та энэ дасгалыг өдөрт хоёр удаа, өглөө оройд тав буюу арван минутаар тогтмол хийгээд байх юм бол яваандаа, бага багаар ахиж, амьсгалдаа сэтгэлээ төвлөрүүлж эхлэх болно. Тодорхой хугацаа өнгөрөхөд таны сэтгэл хоромхон зуурт амьсгалдаа бүрэн төвлөрч, ойр орчмын дуу чимээ ч үл сонсогдон, гадаад ертөнц таны хувьд үгүй болж ирэх хормыг мэдрэх болно. Танд энэхэн агшин асар их урам оруулж, баясгалан, жаргалан, амарлингуйг авчирч, улмаар та түүнийг үргэлжлүүлээд баймаар санагдах болно. Гэвч та тэгж үргэлжлүүлж хараахан чадахгүй. Харин та энэ дасгалаа байнга хийх аваас мөнөөх агшин дахин дахин давтагдаж, тэгэхдээ удаан хугацаагаар давтагдана. Тэр нь чухамдаа амьсгалын ажааралд та өөрийгөө бүрэн мартаж алдах агшин мөн. Харин та өөрөө өөрийгөө мэдэрч байсан цагт аливаа нэгэн юманд төвлөрч хэзээ ч чадахгүй.
Хамгийн жирийн, хялбархан дасгалын нэгэн болох амьсгалаа ажаарах энэ дасгал бол үлэмжийн дээд дияанд хөтлөх төвлөрлийг хөгжүүлж байгаа хэрэг мөн. Түүний зэрэгцээ төвлөрөхүйн увдис нь юмсыг гүн ухаарах, түүнд нэвтрэн орох, түүний бэлгэ чанарыг танин барих, түүний дотор Нирвааныг онохуйд ч гол эрхтэн болно.
Эл бүгдээс гадна энэхүү амьсгалын дасгал үр дүнгээрээ таныг даруй ивээнэ. Энэ нь юу вэ? гэвэл таны биеийн эрүүл мэнд, тайвшрал, нойр хийгээд өдөр тутмын ажлын чадварт тань ашид сайн нөлөөлөхийн дээр сэтгэлийг тань тайван, амгалан байлгана. Та уурлах буюу сэтгэлийн хөдөлгөөний үедээ ч гэсэн уг дасгалыг нэг хоёрхон минут үйлдэх аваас нэн даруй тайвшран амарлиж буйгаа биеэр мэдрэх болно. Тухтай нойроос сэрж буй мэт танд санагдах ажгуу.
хэмээжээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.04.10 1:11 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
за тэхээр бясалгалыг илүү үр дүнтэй болгох хэдэн зүйлийг санал болгоё.
эхний ээлжинд бясалгалыг богино хугацаагаар тогтмол хийх нь илүү үр өгөөжтэй гэдэг юм билээ. /өдөр тутмын амьдралд төвөг болохооргүй, ойролцоогоор 5, 10, 15 минутаар/
Мөн тогтсон цагт бясалгаж хэвшвэл илүү үр дүнтэй.
Өдөртөө дор хаяж 2 удаа хийж хэвшвэл зүгээр. өглөө, оройд /мөн өөрийн завтай байдаг цагт хийж бас болно/
Анх хийхдээ амралт гэж үзэн хийвэл зүгээр гэдэг юм байна лээ. учир нь бид ажиллаад гэхээсээ илүү ажлын талаар бодсоор байгаад стрессд ордог гэдэг. дээрээс өөр өчнөөн юм бодно. бодох бүрт, сэтгэл хөдлөх бүрт биеийн амьсгал яг байгаагаараа амьсгалдаггүй. түүнд бодол болоод сэтгэлийн хөдлөл нөлөөлдөг. хүн нойр авахдаа амардаг. гэхдээ гүн нойрондоо ямар нэг зүүд байхгүй унтдаг тодорхой үе байдаг гэнэ. тэр үед амьсгал жигд тайван яг өөрөөрөө явагддаг. илүү ямар нэг сэтгэлийн хөдлөл зүүд төсөөлөл байхгүй энэ үед л хүн амардаг. тэхээр бясалгал хийгээд дадуулсан хүн арван минутын жинхэнэ төвлөрсөн бясалгалын дараа гүн нойроос сэрж буй мэт тайван эрч хүчтэй болж амарсан болдог гэдэг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.04.10 3:48 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 10:23 pm
Posts: 1161
Location: Тэнд би удахгүй очно
byasalgalaar togtmol hicheellehiig ih husej bgaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 42 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited