Set. wrote:
Гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй
Оюун санаагаар - гэгээрэх
Юмс үзэгдэл танихыг - гэгээрэх
Алдаагаа ухамсарлахыг - гэгээрэх
Соёл, боловсрол эзэмшихийг - гэгээрэх
Бясалгал хийж ертөнцөөс - гэгээрэх гэх буюу ямарваа юмсыг өөрөө ойлгож сэтгэл, зүүрхээрээ ухаарахыг гэгээрэх гэж ойлгож болох юм.
Бурханд мөргөж залбирна гэдэг нь дан ганц бурханы шашинтай хvний хэрэг биш юм.
Энгийн хvн ч мєн адил шутлэг бишрэлтэй байх нь сэтгэл оюунаа ариун байлгаж, зєв бодол сэтгэхvйтэй явахад нєлєєлєх талтай. Хэн ч бидний өмнөөс гэгээрэлд хvрэхгvй, хэн ч гэгээрлийг бидэнд єгєхгvй. Бурхан багш: "Бид єєрийнхєє хамгаалагч хийгээд дайсан нь юм" хэмээн айлджээ. Бурхан биднийг хамгаалж чадахгvй, зєвхєн бидний vйлийн vрийн зарчмыг ухааран амьдрахыг хичээвээс бид єєрийнхєє хамгаалагч сахиус болно. Харин эерэ-гээр номын замаас гажуудаар, харшилж амьдарвал бид өөрийнхөө хамгийн муу дайсан нь болно хэмээжээ. Бидний сэтгэл оюун гэгээрснээр, хэл- ном болж, бие-хуврагын чуулган болдог байна. Номын vйлийг бусдаар хийлгээд буян нь өөрт ирнэ хэмээн найдах нь биелэшгvй хэрэг гэнэ. Бид өөрсдөө номын vйлийг vйлдэж, зам мөрөөр замнаснаар vйлийн vрээ ариусгаж, буруу ойлголт, баримтлалаас хамаарах алдаагаа арилгаж чадвал гэгээрлийн хутагийн эрдэмvvдийг өөрийн сэтгэлд суулгаж чадна. Хувь хvний шашны зам мөр дэх дэвшил нь тухайн хуний єєрийнх нь хvчин чармайлтаас хамаарна. Хэлээр vйлдэх дөрвөн нvгэл: худал хэлэхийн оронд байнга унэнийг өгvvлэх, бусдын эе эвийг хагалахын оронд тэдний сэтгэлийн сайн чанаруудын тухай ярих, хатуу ширvvн vгний оронд найрсаг асралын vг хэлэх, утга учиргvй зvйл ярихыг цээрлэн утга учиртай vг хэлэх хэрэгтэй. Сэтгэлийн гурван нvгэл болох шунал сэтгэлээ даран vл шунах сэтгэлийг хєгжvvлэх, хорт санааг асран энэрэх сэтгэлээр солих, буруу vзлийг устган юмсад бодитоор хандах хэрэгтэй. Энэ насанд гэгээрэлд хvргэх хvчтэй бясалгалаар замнах хэний ч гэсэн анхны алхамууд нь хэн ч даган мөрдөж чадах, хялбар зvйл юм. Бие, хэл, сэтгэлийнхээ бvх л vйлийг ялгаж салгах билиг оюуныг өөртөө бий болгосноор хvн төрөлхтөн өөрийн ирээдvйн тєрлvvддээ идэвхитэй нөлөөлөх боломжтой. Хvний амьдралын чухам мөн чанарыг олох нь энэхvv ялгаж чадах билиг оюунаа хөгжvvлэн хэрэглэх нь юм. Бидний ирээдvй өөрсдийн маань гарт байна. Яг одоо оюун санаагаа гэгээрүүлэх vйлийг vйлдэх нь дараагийн долоо хоногт, сард, жилд хийх гайхалтай зvйлсийн тухай төлөвлөгөө зохиосноос хавьгvй дээр. Ингэснээр хvссэн бvхэн тань бvтэх болно. Бид өнөөдөр оюун санааны vйлийг vйлдэхэд шvтэн барилдахуйн хуулиар өөрчлөлт хувирлын эсрэг урсгал vйл хєдлєлд орно.