#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 8:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3

Та бурханы шашинтан мөн үү?
Тийм 40%  40%  [ 4 ]
Үгүй 20%  20%  [ 2 ]
Мэдэхгүй 10%  10%  [ 1 ]
Болно гэж боддог 30%  30%  [ 3 ]
Эргэлзээтэй 0%  0%  [ 0 ]
Total votes: 10
Author Message
PostPosted: Jun.28.10 12:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Ciceron wrote:
...
...
...



Өдрийн мэнд.

Арахантууд, Тервада гээд байгаа нь Бага хөлгөн шүү дээ. Бага Хөлгөнөөр Сансрын хүрднээс гарсан хүнийг (гэгээрэл биш, зөвхөн нирвааны амгалан шүү дээ) Арахант, Арш, Архад гэх зэргээр орон орны хэл дээр олон янзаар хэлдэг.

Бодь сэтгэл чухал уу? Сансарын хүрднээс ангижирах гэх зэргийн ялгааг суурь ухагдахуунаар тайлбарлая:

--- Бага төрөлхтөн - гэдэг нь энэ нас болоод хойд насны амар амгалангийн тулд бурханы сургаалиар, зөв зам мөрөөр замнагч юм...
--- Бага Хөлгөн - бол Дахин төрөл авагч Сансахын хүрднээс гарч нирвааны амар амгаланд оршихыг хүсэн тэмүүлэгч юм. Бага хөлгөнөөр замнагчийг товч хэлбэл ганц өөрөө гэгээрээд бусдын амар амгалан, тусыг үл хайхрагч гэж ХАРААР ойлгож болно.
--- Их Хөлгөн - буюу Их төрөлхийтөн болвоос өөрөө ч гэгээрч, сансарын хүрднээс ангижираад ганц өөрийн сайн сайхан, амар амгаланг бус бусад хүн амьтадыг ч бас өөрийн адил амар амгалан байгаасай хэмээн хүсэж тэмүүлдэг юм.

Мэдээж аль нь ч агуу байлгүй яахав. Бага төрөлхийтөн энэ насны зам мөрийн хувьд зөв үлгэр дуурайл болж өгдөг. Бага хөлгөн гэгээрэлд хүрхэд ямар ямар зам мөр үйлийг туулах вэ гэдгээр жишээ болдог. Их төрөлхийтөн болбоос энэ бүхнийг туулсаны эцэст ямар үр дүнд хүрэх вэ гэдгийн жишээ юм. Нэг зүйлийн 3н шатыг салгаж болохгүй байхаа...

Тэгхээр Их Хөлгөний замаар замнагч нь Бодь сэтгэлийг илүүд үзэж, чухалчилах нь зайлшгүй болж байгааз? Бага Хөлгөнийхөн тэсвэр хатуужил, Бага Төрөлхийтөн буяны зам мөрийг дагдаг гэж товчдоо ойлгоход болно. :hi:

Маш их хүмүүс Сансарын хүрднээс ангижирахыг гэгээрэлд хүрэх гэж ойлгоод байдаг нь бага зэрэг учир дутагдалтай шүү.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jun.28.10 12:48 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Nov.07.06 9:41 pm
Posts: 23
Гандан орж хурал хуруулж мөргөл үйлддэг би лав мөн

_________________
Lapiz


Top
   
PostPosted: Jul.06.10 2:57 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.06.10 2:37 pm
Posts: 6
бурханы шашинтан хүн гэж сургаал номыг уншиж ойлгодог амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг хэлэх болов уу


Top
   
PostPosted: Jul.10.10 12:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Бурхан шашинтан хүн гэж 3 Эрдэнэд үнэн зүрхнээсээ итгэдэг хүнийг хэлнэ. Тэгж итгэнээ гэдэг номын дагуу л аж амьдарлаа явуулж байхын нэр.


Top
   
PostPosted: Jul.10.10 3:54 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jun.09.08 10:30 pm
Posts: 474
Location: .....
nirvan wrote:
Бурхан шашинтан хүн гэж 3 Эрдэнэд үнэн зүрхнээсээ итгэдэг хүнийг хэлнэ. Тэгж итгэнээ гэдэг номын дагуу л аж амьдарлаа явуулж байхын нэр.

Yamar 3n erdene yum bol?

_________________
أشهد أن لا إله إلاَّ الله


Top
   
PostPosted: Jul.10.10 11:33 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Shougy гишүүн иx сайxан тайлбарлажээ. үүнд xүмүүст нэг зүйлийг тодруулан xэлэxэд Бурханы шашны түүxэнд 2 том урсгал байдаг Махаяна ( Их хөлөг ) Хинаяна буюу Бага хөлөгний сургаал гэж байдаг
Махаяна буюу Их хөлөгний сургаал нь Манай Монгол улс болон Солонгос Япон Төвд Хятад бусад хойд зүгийн орнуудад Хинаяны буюу Бага хөлгөний сургаал Бирм, Шри-Ланка/ ( Цеилон цайг гаргадаг газар хэ хэ хэ ) Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ.
Бас үүн дээр Махаяна хэмээг нь энэхүү ертөнцөд төрж үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдгүүрийг багтааж тэдгээрийг хооронд нь өчүүхэн бээр ялгалгүй цугааранг нь гэгээрүүлэхээр тээж чаддаг `Их хөлөг гэсэн утгатай үг юм.


Top
   
PostPosted: Jul.10.10 11:35 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
мөн гэхэд хэцүү.... биш гэхэд бас л арай биш

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.10.10 11:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
EROL wrote:
nirvan wrote:
Бурхан шашинтан хүн гэж 3 Эрдэнэд үнэн зүрхнээсээ итгэдэг хүнийг хэлнэ. Тэгж итгэнээ гэдэг номын дагуу л аж амьдарлаа явуулж байхын нэр.

Yamar 3n erdene yum bol?



Гурван эрдэнэ доор чинxүү xүслээр мөргөн залбираx xэрэгтэй гэж сургасан байдаг Гурван эрдэнэ юу вэ? гэвэл
Лам Ном Бурхан гурвыг xэлнэ...


Top
   
PostPosted: Jul.10.10 11:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6318
Location: Энд
Бишээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.10.10 11:59 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jun.09.08 10:30 pm
Posts: 474
Location: .....
2003-06-06 wrote:
EROL wrote:
nirvan wrote:
Бурхан шашинтан хүн гэж 3 Эрдэнэд үнэн зүрхнээсээ итгэдэг хүнийг хэлнэ. Тэгж итгэнээ гэдэг номын дагуу л аж амьдарлаа явуулж байхын нэр.

Yamar 3n erdene yum bol?



Гурван эрдэнэ доор чинxүү xүслээр мөргөн залбираx xэрэгтэй гэж сургасан байдаг Гурван эрдэнэ юу вэ? гэвэл
Лам Ном Бурхан гурвыг xэлнэ...

жаахан дэлгэрүүлж тайрбарлаж өгч болох уу? ямар ном, бурханд итгэвэл гэж? Лам бол ойлгмжтой байна л даа. Харин буддын шашинд олон судар ном, бурхан байдаг болоxоор л....

_________________
أشهد أن لا إله إلاَّ الله


Top
   
PostPosted: Jul.11.10 1:04 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өө тэгэлгүй яааxав би танид бүүр дэлгэрэнгүй тайлбарлаx гээд үзие
Тэгэxээр Буддын шашны 3 эрдэнэ гэж ер ни юу вэ гэxээр Бурхан мөн түүний айлдсан ном, Номын ёсоор суралцагч Хувраг гурвыг Чухаг дээд гурван эрдэнэ хэмээн нэрэлдэг. Тэдэнд итгэж шүтсэн бодгали амьтаныг бурханы шавь, бурханы шашинтан гэж үздэг билээ.
Чухаг дээд гурван эрдэнийн Бурхан нь аварлыг заагч, Ном нь бодтой аврал, Хувраг нь аварлын нөхөр болдог. Чухаг дээд эрдэнэ гэж нэрлээд буйн учир бол Бурхан заларч номоо номлох , шашин ном оршин дэлгэрэх, түүнд суралцагч шавь хуваргууд оршин байна гэдэг маш ховор , юутай ч харьцуулашгүй эрдэнэ адил зүйл юм. Хэрэв зүйрлэшгүй үнэт эрдэнэ гэж байдаг бол хамгийн нандин чухаг эрдэнэ нь гурван эрдэнэ


За би арай дуусаагүй байнаа бүгдийг бичиж дуусаад тэгээд та асуугаарай болоx уу уучлаарай сайн дэлгэрэнгүй ойлгомжтой бичи гээд гараараа удаж байна байжгаарай та


Top
   
PostPosted: Jul.11.10 1:09 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
магадгүй та 3 эрдэнэ яг юунд xэрэгтэй яагаад гэж асууx байx
учир нь Ертөнцийн үнэт эрдэнэ нь ертөнц мөхтөл олон зүйл хэлбэрээр орошсоор байх боловч зөвхөн энэ насны түр зуурын амар амаглан, ойр зуурын хэрэглээг хангадаг. Тэгэxээр байнаа Чухаг дээд гурван эрдэнэ Нь ертөнцөд олдхуйяа бэрэх хааяа гардаг бөгөөд ашдын энэ ба хойд насны амар амагланг бүтээдэг учираас л Чухаг дээд нь болж байгаа юмаа. Биднийг юунаас аврах вэ гэвэл энэ насанд өвчин зовлон-д нэрвэгдэх, ажил үйлэс үл бүтэх, ойр дотны xүнээсээ xагацаx, гэнэтийн цаг бүсийн үxэл, аюул осолоос авран xамгаалаxаас үл баран хойд насанд ч бидний сайн мэдэx нөгөө Гурван муу заяа буюу Там, Бэрд, Адгуусны аймшигт зовлонт төрөлд төрөxөөс аварба гэж айлдсан байдаг юмаа


Top
   
PostPosted: Jul.11.10 1:10 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За үүн дээр нэмж xэлэxэд энэxүү зовлонгоос гэтэлгэx xүч нь бүх зовлон санаа сэтгэлд багтамгүй, бие мах бод эдэлж даашгүй аймшигтай төдийгүй, тэрхүү аюулт зовлгоос хэрхэн гарах вэ, аварч энэрэх, итгэж сүслэх юу байна вэ хэмээх санаа төрөх нь Аврал одуулахуй буюу итгэн сүсэлхүйн уг шалтгаан болж өгнө.
Дээрх бүх зовлонгоос гэтэлгэх хүч Чухаг дээд гурав-т л байгаа хэмээн чин сэтэглээсээ итгэмжлэн сүсэглэж, энэ ба хойд насны жаргал зовлон бүхнийг Чухаг дээд гурав та авран болгоогтун хэмээх итгэмжилсэн сэтгэл төрүүлж чадваас Аврал одуулахуй буюу итгэн сүсэлхүй-н санаа төрж буй бөгөөд бурханы шашинтан болж байгаа юм.
Чухаг дээд гурав: Бурхан Ном Хувраг гурвыг хэлнэ. Бурхан гэгээн айлдахдаа : энэрлт эх бээр ангир уургаа харамгүй эвэлгэвч амгүй хүү ууж яахан чадах” гэсэн үлгэр буй нь бурхан ном хувраг гуравт итгэж сүслэх сэтгэлгүй хүмүүсийг хэлсэн бөгөөд ер сүсэг бишрэл нь амар амгалан бүхэн гарахын суурь болноо.


Top
   
PostPosted: Jul.11.10 1:19 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Чухаг дээд гурав эрдэнэ-д Xэрxэн яааж итгэж сүсэглэн мөргөж залбираx вэ гэxээр
байна даа Багшид итгэмү. Бурханд итгэмү. Номд итгэмү. Хуврагт итгэмү хэмээсэн дөрвөн үгээр аврал одуулан залбирна гэж би багшаасаа сонссон
Энэ нь хамгийн гүнзгий утгаттай хураангуй итгэлийн үг юм. үүгээр Чухаг дээд гурван эрдэнэд итэгсэн сэтгэлээр аврал одуулж буй болно. Тэгээд Аврал одуулсаны эцэст гарах тус эрдэм буюу үр дүнг найман хэсэг болгон авч үзсээр ирсэн уламжлалтай


Top
   
PostPosted: Jul.11.10 1:47 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Аварлыг одуулсаны найман тус эрдэм
За уул ни xураангүй бичмээр байна гэxдээ дэлгэрэнгүй бичвэл илүү иxийг мэдэж ааваx боломжтой гэж бодлоо л доо
1 дэx эрдэм нь- Чухаг дээд гурван эрдэнэд авралыг чин сэтгэлийн угаас одуулснаар бурханы шашинтан болдог. Бурханы шашинтан болсоноороо шашны сургааль номд суралцах, өөрийн бие, хэл, сэтгэлийг засах , бусдыг энэрэн хайлах, буян номд шамдах тэргүүтэй сайн үйлэс бүхний үүд хаалга нээгдэх болно гэсэн байдаг


2 даxи эрдэмд Сахил санваар бүгд сэтгэл үндсэнд төрөхийн суурь болдог. Сахил санваар гэдэг бол “гурван үүд ” буюу Бие, Хэл, Сэтгэлээр аливаа муу үйл үйлдэхгүй байх ам тангараг авч ёс суртахуун, ёс зүйг чанад баримталан биелүүлэхийн нэр билээ. Хойно дэлгэрэнгүй өгүүлэх аврал одуулагчийн тус тус даган мөрдөх зургаан зүйл нийтээр даган мөрдөх зургаан зүйлийг ёсчилэн даган мөрдөх нь Бурханы сахил санваар төрөхийн үндэс суурь нь болж өгдөг.

Гурав дахь тус эрдэм нь муу үйлийн хилэнц түйгэр нэмэгрэн барагдана. Юуны өмнө муу үйл юунаас үүддэг болох, муу үйл хилэнц түйтгэр гэж юу болохыг танин барих /мэдэх/ нь чухал юм. Бурханы шашны гүн ухааны тулгуур ойлголтын нэг бол. үйлийн үр-ийн онол сургааль юм. Халуун тамын амьтанд сэрүүн салхи сэвхийх төдийгөөс эхлээд Дээд гэгээрэлийг олсон хутагтын амар амаглан алив таатай сайхан бүгэд урьдын үйлдсэн буяны үр гэдэг.Тэсхүйеэ бэрх муу заяаны аюулт зовлонгоос эхлээд гэгээрч ариуссан бодгальд тавгүй байдал үүсэх хамаг зовлон бүгдээр урдын үйлдсэн нүгэлийн үр дагвар юм. Ер аливаа амьтаны жаргах зовох нь хэн нэгэн бүтээгч эзний шийтгэл залхаалт юумуу хайр хишиг биш зөхөн өөрийн хийсэн сайн муу үйлийн л үр дагвар, уршиг шалтгаан байдаг гэж үздэг.иймд урд санаатай болон санамсаргүйгээр хураасан муу үйлийн үрийг Чухаг дээд гурван эрдэнэд наминчилан арилгах нь их ач тустай билээ

Дөрөв дэхь тус эрдэм муу заяаны зовлон зүдгүүрийг үл эдлэх нь: Чухаг дээд гуравт аврал одуулсаны үрээр гурван муу заяаны зовлонг үл эдлэнэ. Энэ гурван муу заяа хэмээхийн Адгуус нь амьдрха орчин нь хүнтэй нэг доор оршино. үүнд газар, ус, агаар,Мандалд оршдог үл үзэгдэх өчүүхэн амьтнаас үлэмж аврага биет халим заан зэрэг амьтад багтдаг байна. Адгуус амьтадыг муу заяаны амьтан гэхийн учир бол сайн муу үйлийн ялгааг ухаж мэдэх сэтгэх чадваргүй бөгөөд хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх, хүн хэдийгээр маллан тэжээх боловч уналаг ачилаганд хэрэглэх зарж арилжих, хоол хүнсэндээ хэрэглэх зэрэг хүний эрэхшээлд элдэвийн олон зовлон эдэлдэг байна. Бирд нь, тэдний нийтлэг дүр төрийг нэгэн биед хурааж хэлвэл голдуу хар бараан өнгийн биетэй, хайлсан ширмэн идэштэй, хүзүү нь мушгиралдсан олос адил холой нь хялгас мэт нарийн, гэдэс гүзээ нь асар том, идсэн хоол нь шатах, хоол унд холойгоор нь орохгүй үргэлжид өлсч цангахаар энэлэн байх золонт амьтан байх ажээ. Тамын амьтан нь галд шатаагдах, хүйтэнд хөлдөх, элдэв мэсээр хэрчигдэх огтлогдохын тасралтгүй эдлэх бөгөөд үхэх гэдэг ойлголт байхгүй эдлэх золон нь барагдах цагт л тамаас гэтэлдэг байна.


Top
   
PostPosted: Jul.11.10 1:53 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тав дахь тус эрдэм хүмүүн хийгээд хүмүүн бусын янз бүрийн хорлолд үл автах нь: Хүмүүн бидний оршин ахуй энэ ертөнц дахь зургаан зүйл амитадаас хүнд хорлол хөнөөл учруулдаг амьтад цөөнгүй байдаг. Жишээлбэл лусын хорлол, тэнгэр хилэгнэх, элдэв ад донгуудын хорлол гэж байдаг. Чухаг дээд гуравт аварлыг одуулвал дээрх бүгэдийн хорлол хөнөөлд үл автах бөгөөд цагаан зүгийг тэтгэгч бурхан, сахиусууд, тэнгэр, лус сахин хамгаалах учиртай.

Зургаадах дахь тус эрдэм сайн буяныг хэмжээлэшгүй хураах хэмээх нь: аварлын орон буюу Бурхан, Ном, Хувраг гурвыг шүтэн аврал одуулсаны үрээр буян цаглашгүй хураадаг. Гурван эрдэнэд зоригдсон буян нь цаглашгүй, хэмжисгүй бөгөөд хэзээ ч барагдаж үгүй болдоггүй гэдэг.жишээлвэл их далайд нэгэн дусал ус дусваас тэрхүү дусал ус нь далайг ширгэж дуустал оршдогтой адил Гурван эрдэнэд зоригдсон буян нь хэзээ ч барагдаж үгүй болохгүй бөгөөд улам аривжин өсч байдаг.

Долоо дахь тус эрдэм Юу сансан хэрэг аян зөнгөөрөө бүтэх нь: Гурван эрдэнэд сүсгэлэн хураасан буяны адистэдээ/хүчээр/- р Сансан хэрэг номын ёсоор сэтгэлчилэн бүтэх бөгөөд ямарваа саад зэтгэр үл тохиолдоно.

Найм дахь тус эрдэм төгөс гэгээрсээн бурханы дээд хутагийг түгэн олох нь. Нирваан буюу төгөс гэгээрэлийн дээд хутагийг амар хялбар түргэн олоод олон амьтаны тусыг агуу ихээр үйлдэхийн үүд хаалга нээгдэнэ гэсэн байдаг юмаа .


Top
   
PostPosted: Jul.11.10 2:16 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За тэгэxээр нэлээд удаж xариулт бичлээ уучлаарай удсан бол би уул нь унтаж амраx гэж байсан боловч таны xүсэлтээр дэлгэрэнгүй бичиx гэж xичээлээ гар бүүр сүүлдээ
чилсэн байнаа xэ xэ xэ уучлаарай
Та өөрөө иx олон бурxан ном судар гэж xэллээ тиймээ энэ үнэн гэxдээ Чухаг дээд гурван эрдэнэ өөрөө юу вэ гэдгийг би бичлээ шүү дээ энэ бол Бурxан бурxан багшийн айлдсан сургаал номыг xэлнээ энэ л байxгүй юу даа..
Чухаг дээд гурван эрдэнийн ач тусыг уншаад xангалттай ойлгосон гэж найдаж байна.
Ердөө л ерөнxий ойлголт юм л даа Бодь мөрийн зэрэгт маш гоё дэлгэрэнгүй бичсэн байгаа тодруулж xэлэxэд Бодь мөрийн зэрэг номын 12р бүлэгт байгаа уншаарай оюуны тань мэлмий тань бат оршиx болтугай

унтаxаа болиод маргаашийн xуушуур xайрж идлээ xэ xэ
зав гарвал орж ирнэ танид асуулт байвал үлдээгээрэй


Top
   
PostPosted: Jul.13.10 5:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
мөрөөдөлэзэгнэгч wrote:
бурханы шашинтан хүн гэж сургаал номыг уншиж ойлгодог амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг хэлэх болов уу



Buddha:
"Alivaa hilentsiig ochuuhen ch ul uildeed
Ariun buyniig hotol chuulgan bolgood
Anhaarch ooriin setgeliig nomhtogvoos
Aya ter burhanii shashin boloi... "


Surgaali nomiig zovhon unshij medeed ongordog bus, buur heregjuuldeg hun bol nadaas l deer Buddhist bna. :wink:

Nagarjunai hutagt buddhism-n zam moroor yavhiig helehdee:
"Minii oguulsen edgeeriig diyand suusan huvrag beer ch sahin heregjuulhed berhiin tul alin chadhaar hicheej uildegtun" hemeesen bilee. Teheer baga gej chamlah hereggui. Suuliin uyed Mongol dahi lam huvraguud sahil sanvaar olniig avah gj hicheeh bish avsan gants sahilaa sahih gj ih hicheeh boljee. 10 20 sahil avsan ch heregjuulj sahij chaddaggui humuus anhnii gegdeheer Gelen sahilaa sahidag hunees deer eseh ni ergelzeetei :frog:


2003-06-06 ih yum bichjee, tuhtai orj irj unshaad uzel bodloo huvaaltsnaa hehe
:hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jul.13.10 5:35 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Shougy. wrote:
мөрөөдөлэзэгнэгч wrote:
бурханы шашинтан хүн гэж сургаал номыг уншиж ойлгодог амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг хэлэх болов уу



Buddha:
"Alivaa hilentsiig ochuuhen ch ul uildeed
Ariun buyniig hotol chuulgan bolgood
Anhaarch ooriin setgeliig nomhtogvoos
Aya ter burhanii shashin boloi... "


Surgaali nomiig zovhon unshij medeed ongordog bus, buur heregjuuldeg hun bol nadaas l deer Buddhist bna. :wink:

Nagarjunai hutagt buddhism-n zam moroor yavhiig helehdee:
"Minii oguulsen edgeeriig diyand suusan huvrag beer ch sahin heregjuulhed berhiin tul alin chadhaar hicheej uildegtun" hemeesen bilee. Teheer baga gej chamlah hereggui. Suuliin uyed Mongol dahi lam huvraguud sahil sanvaar olniig avah gj hicheeh bish avsan gants sahilaa sahih gj ih hicheeh boljee. 10 20 sahil avsan ch heregjuulj sahij chaddaggui humuus anhnii gegdeheer Gelen sahilaa sahidag hunees deer eseh ni ergelzeetei :frog:


2003-06-06 ih yum bichjee, tuhtai orj irj unshaad uzel bodloo huvaaltsnaa hehe
:hi:

Ойрд зав ихтэй байгаа шалгалтууд дуусцан зүгээр лабортор дээрээ ком нүдэх харах ажилтай болсон юм хум хийнэ гэхээс ядраад байгаа бололтой. Удахгүй эргээд завгүй болвол юун нөгөө зав хэ хэ. Гэхдээ боломж байвал чадахаараа хүмүүсийг хүндэтгэж дэмжиж бусадтай санал бодлоо хуваалцахад бэлэн :hey:


Top
   
PostPosted: Aug.22.10 3:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Shougy. wrote:
...


Mahayana-гийн дээрх асуудлыг Гаутама Будда өөрөө тайлбарлаагүй байдаг. Тэгвэл түүнээс хойшхи хүмүүс тайлбарласан болж таарна даа. Гэтэл Гаутама Буддагаас хойш Самсара Будда бууж ирээгүй байдаг. Эндээс үзвэл Их Хөлгөний сургаалийн бодитой байдалд хэрхэн хандах вэ гэсэн эргэлзээ байна. Өөрөөр хэлвэл хамгаас ихэд мэргэн төгс гэгээрсэн Гаутама Буддагийн хэлээгүй юмыг хаанаас гаргаж ирээд юу хийчихэв ээ гэсэн асуулт юм л даа? Тухайлбал Буддагийн олон дүрүүд болох Амитаба, Вайрочанна гэх мэт.

Тервада Буддистууд өөрсдийгөө Бага Хөлгөн гэж нэрлэдэггүй. Харин Их Хөлгөнийнхөн л тэднийг (чухам дорд үзсэн үү яасан) Бага Хөлгөн хэмээсэн.

Ниббана (Нирвана)-аас цааш ямар төрлийн гэгээрэл байна вэ? Чухам тэрхүү 3-н шатыг ойлгохгүй байна. Архант ба Буддагийн хооронд тодорхой эрдмийн ялгаа бий. Тухайлбал Буддад онцгой заан сургах авъяас болон өөрийнхөө өмнөх амьдралуудаа гайхамшигтайгаар эргүүлэн дуудах эрдэм байсан. Гэхдээ тэрээр өөрийгөө Арахант гэж нэрлэсэн.

Архад бол Арахант хоёрын хооронд утгын зөрүү байна билээ.

Saddharmapuṇḍarīka Sūtra Арахант болсон хэн ч байлаа гэсэн Махаяанаг дагаж Бодьсатва болохоор тэмүүлнэ гэсэн. Гэтэл Гаутама Будда энэ талаар онцгойлон дурьдаагүй. Яагаад?

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Aug.22.10 3:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
2003-06-06 wrote:
Shougy гишүүн иx сайxан тайлбарлажээ. үүнд xүмүүст нэг зүйлийг тодруулан xэлэxэд Бурханы шашны түүxэнд 2 том урсгал байдаг Махаяна ( Их хөлөг ) Хинаяна буюу Бага хөлөгний сургаал гэж байдаг
Махаяна буюу Их хөлөгний сургаал нь Манай Монгол улс болон Солонгос Япон Төвд Хятад бусад хойд зүгийн орнуудад Хинаяны буюу Бага хөлгөний сургаал Бирм, Шри-Ланка/ ( Цеилон цайг гаргадаг газар хэ хэ хэ ) Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ.
Бас үүн дээр Махаяна хэмээг нь энэхүү ертөнцөд төрж үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдгүүрийг багтааж тэдгээрийг хооронд нь өчүүхэн бээр ялгалгүй цугааранг нь гэгээрүүлэхээр тээж чаддаг `Их хөлөг гэсэн утгатай үг юм.


Хамаг амьтдын хувь тавилан өөрсөдтэй нь холбоотой гэж Будда онцгойлон сургасан байдаг. Аливаа зүйл (sentiment being) өөртөө л аврал ирвэл зохино. Яг үнэндээ гурван эрдэнэд ч аврал эрээд өөрийгөө захирамжлахгүй бол хэн ч үл аврана хэмээсэн нь буй.

Махаяанаг жаахан дэлгэрэнгүй тайлбарлана уу? Ямар хуврагууд, хэдий үед, ямар судрууд гэх мэт...

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Aug.22.10 3:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
2003-06-06 wrote:
За тэгэxээр нэлээд удаж xариулт бичлээ уучлаарай удсан бол би уул нь унтаж амраx гэж байсан боловч таны xүсэлтээр дэлгэрэнгүй бичиx гэж xичээлээ гар бүүр сүүлдээ
чилсэн байнаа xэ xэ xэ уучлаарай
Та өөрөө иx олон бурxан ном судар гэж xэллээ тиймээ энэ үнэн гэxдээ Чухаг дээд гурван эрдэнэ өөрөө юу вэ гэдгийг би бичлээ шүү дээ энэ бол Бурxан бурxан багшийн айлдсан сургаал номыг xэлнээ энэ л байxгүй юу даа..
Чухаг дээд гурван эрдэнийн ач тусыг уншаад xангалттай ойлгосон гэж найдаж байна.
Ердөө л ерөнxий ойлголт юм л даа Бодь мөрийн зэрэгт маш гоё дэлгэрэнгүй бичсэн байгаа тодруулж xэлэxэд Бодь мөрийн зэрэг номын 12р бүлэгт байгаа уншаарай оюуны тань мэлмий тань бат оршиx болтугай

унтаxаа болиод маргаашийн xуушуур xайрж идлээ xэ xэ
зав гарвал орж ирнэ танид асуулт байвал үлдээгээрэй


Гурван эрдэнэ дэх Дармагийн тухай асуудал.

Энэ тал дэээр Дармад бид зөвхөн Буддагийн сургасныг оруулах уу эсвэл хожмын хуврагуудын бичсэнийг ч оруулах уу?

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:16 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited