#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 5:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Aug.08.09 4:40 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jan.20.06 11:42 pm
Posts: 2677
=/


Last edited by Alphonse on Nov.25.09 5:07 am, edited 2 times in total.
наав


Top
   
PostPosted: Sep.23.09 11:40 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Image

Сайн байна уу, залуучуудаа! Энэ сэдвийг сонирхосон хүн бүрт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Бодлоо чөлөөтөй нэг нэгнээ хүндэтгэж хуваалцацгая!
Миний өөрийн тухай гэвэл, энэ сэдвээр их сонирхож, хүн амьтантай уулзаж, зориудаар бүр энэ сэдвийг хөндөж явдым л даа? энэ талаар мэдлэг зузаан хүнтэй ярилцахаар, мэдлэгийн хүрээ ихсээд байх шиг санагддын.
Зэн буддын номлол нь Буддын гэгээрлийг өөрөөсөө харж ойлгоход оршино гэдэг. Бусад урсгалаасаа нээх их өөр биш. Зарим нь ЗЭН буюу ангижралт гэгээрэл олж болох оюун ухааны дасгалууд гэж нэрлэдэг юм байлээ. Тэр нь:
1. Хатуу үзэл бодлыг дарж, сэтгэлийн уян хатан чанар сайжруулах.
2. Оюун ухааны амар тайван,
3. Хорвоогын элдэвийн юманд дассан зуршилыг дарах.
Аан, энэ дасгалуудын учир нь гэвэл сэтгэлийн хаттай болгох, энэрэнгүй занг хүмүүжүүлэх юм байлээ.
Зэныг ойлгох нь зөвхөн өөрийн амьдралын туршлага, мэдрэмж, оюун ухааны чадвараас шалтгаалдаг гэдэг нь сонирхолтой. Өөрийгөө танисан зэн буддын лам бусдыг таньдаг юм байна. Бас бусдын оюун ухаан, өөрийхтөигөө адилтгаж үзэхээс бүрэн ангижирч Чатвари арьясатьяни (Дөрвөн Ачит Үнэн) номлодог юм байна.

Сатори гэж ойлголт бас бий. Нэрээр л ялгаатай болхоос, Гэгээрэл гэсэн үг юм. Тэр нь гэнэтийн, мэдрэмжээс үүсдэг юм байна- за нэг сэдэвт бүгдийг ярьна гэвэл нэлээд том эд болно доо?

За зэн буддыхан бас их бага бичдэг юм байлээ. Гэхдээ Коан бичнэ. Тэр Коанууд нь бас их хачин!
Сонсогчийн оюун ухааныг сэргээж, анхаарал төлөврөлт сайжруулдаг богино үлгэрүүд байдын.
Нэгэн лам шавиасаа асууж гэнэ л дээ:
-Нохой Буддын гэгээрэл хүртэж чадах уу?
гэхэд, шавь нь:
-Му! (Үгүй!) гэж хариулсан гэдэг.

Нөгөөх нь бол:

Нэгэн японы их сургуулийн профессор хүн Зэн гэж чухам юу байдгыг мэдэхээр нэгэн багшдээр ирж гэнэ. Лам профессорыг суулгаад, цай аяглаад эхлэж гэнэ. Өмнө суучаад, цайгаа цутгаад л байж гэнэ. Аяга нь дүүрээд, халиад эхлэтэл, нөгөө профессор тэвчилгүй:
-Багтахгуй ээ, халиад байна гэж. Нөгөөх лам хүн:
-Таны оюун ухаан аяга мэт дүүрэн байна. Та аягаа ууж дуусгагуй атлаа, зэн танд яаж харуулах бэ? гэжээ.


Top
   
PostPosted: Sep.25.09 8:59 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Image

Буддын шашны үүсгэн байгуулагч 28 эцгийн нэг болох Дарума лам (жинхэнэ нэр нь: Бодидхарма) Зэн урсгалыг хятадад анх үүсгэсэн гэдэг. Чан ном цааш нь дэлгэрч, Чан хятад нэр нь япондоо Зэн болж хувирсан.
Дхарма лам Шаолины сүмд айлчлахдаа, 9 жилийн турш бясалгал үйлдсэн гэдэг. Японы нэг домгонд Дарума бясалгал үйлдэсний дараа хөл нь хатаж хорчийсон байсан гэдэг. Шаолины сүмийн орхин одохдоо, гар тулааны анхны зарчим заасан байдаг. Дайсны өмнө зэвсэггүй байж болохгуй, шашныг хамгаалах ба номыг дэлгэрүүлэхийн тулд, сэтгэл зүйн бэлтгэл, гарын 18 өрөлт нь 72 гар тулааны довтолгооны ба хамгаалтын тактик үүссэн гэдэг.

Энэ бас их сонин л доо. Зэн урсгалд хамгын түрүүмд анхаарал тавигддаг зүйл бол сэтгэл зүй, дотоод мэдрэмжийг хурцлахад оршиж, хоёрдугаар байранд бие махбодийг номхотгоход оршино. Зэн нь цаашдаа зөвхөн гар тулаан биш, бас японы кендод их нөлөө үзүүлсэн.


Top
   
PostPosted: Sep.28.09 3:18 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Коан:

Госо багш хэлж гэнэ: Жишээг дурьдвал, нэгэн үхэр тор татсан цонхоор орохтой адил. Толгой, эвэр, дөрвөн хөл нь цонхоор орсон хэрнээ, сүүл нь яагаад орохгуй байна?

Нэгэн лам багшаасаа асууж гэнэ: Зэнийг яаж ойлгох бэ? гэж.
Багш нь: Тэр булгын шивнээг сонсож байна уу? гэж асууж.
Лам: Сонсож байна.
Багш: Тэр нь Зэнд орох үүд хаалга нь юм.
Лам: Би үгүй гэж хэлбэл яах бэ? гэж.
Багш хариулсангуй. Шавь нь багшыгаа яриагаа дуусгаж гэж бодоод, явах гэтэл, багш нь араас нь дуудаж гэнэ.
Лам эргэж хараад учрыг асуувал, багш нь: Тэр халгаар гараад ирээрэй гэж.


Top
   
PostPosted: Oct.01.09 4:25 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Zen Master
Image


Top
   
PostPosted: Oct.02.09 12:07 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
orgil09 wrote:
Тэр Фил Жексон.
Сагсан бөмбөгийн дасгалжуулагч. Зэн мастер гэдэг хочтой.
Зэн Буддист техник ашиглаж дасгалжлуулдаг гэсэн.

Peaceful Warrior дээр хөлөө гэмтээсэн гимнастикийн залууг дасгалжуулдаг нэгэн нууцлаг Зэн мастер санаанд орлоо.
http://en.wikipedia.org/wiki/Peaceful_Warrior
Image

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Oct.02.09 2:56 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
EUGENE_BOLOR wrote:
er n ahuin eldev jijig sajig bodold avtahgui setgel amar taivan bh bolloo, gehdee bi byasalgaj suuhiin uchriig er n oilgohgui bhaa neg suuj uzsen tgd nudee neesen chini uzegdeh zuils yhv ungulug haragddag boldiin bailee. Osho gdg bagshiin amidrald zuer murduj hh zuilsiin daraallaar hiij uzsen goe bn..

Нэгэн залуу хүн илдийн замыг төгс эзэмшихээр кэндо багшдээр ирж гэнэ л дээ. Багш түүний гарыг нь харж, их махруу хүн (эвэршсэн гараар нь) бас юмыг сурч чадах хөдөлгөөнтөй ухаантайг нь харж ойлгож, болгоож гэнэ.
Тэгтэл шавь нь модон илдээр бэлтгэж эхлэнэ гэж бодтол, багш нь түүнийг газар татсан дөрвөлжин дэвжээг тойроод алхаад бай гэжээ. Сайн шавь учраас, залуу алхаад л байж. Алхаад л байж. Харин багш нь орой нь алхуулсны дараа нээг үг дугаралгуй, шавиа бага сага магтаж, тэд хоолоо идээд, багш нь унтаад өгч гэнэ. Шавь нь гайхсан боловч, багшыхаа үгнээс гаралгуй дараагын өглөө нь өөрөө тэр дэвжээг тойрч эхэлж гэнэ.
Ийм маягаар хагас жил өнгөрч, багш нь ч түүнийг харж бясалгаж, "Чи их эрдэм сурч байна, бүх юм сайн болж байна" гэдэг байв.
Жилийн дараа шавь нь юу хийж байгааг багшаасаа асууж зүрлэлгүй, эцэстээ тэвчээрээ алдаж, явахдаа бэлдэж гэнэ. Харин багш түүнийг хараад, дассан шавийгаа асууж гэнэ:
-Чи яагаад дасгалаа тасалдуулав? гэтэл, шавь нь:
-Багшаа, таны хэлснээр би дасгалаа хийтэл, эцэстээ би энэ дасгалын учрыг ойлгохоо болилоо. Би явья даа, би их муу шавь бололтой гэж.
Багш нь инээж,
-Аан, тэгвэл жинхэнэ бэлтгэлдээ орье гэж гэнэ. Харин модон илдийн оронд жинхэнэ хурц илд авчирч гэнэ. Шавь нь гайхаж, би чинь жил орчим илд гартаа барьсангуй, болохгуй болохгуй гэтэл багш нь:
-За одоо чи эрдмээ харуулах цаг чинь ирсэн, гээд хэд хэдэн удаа довтлолт хамгаалалтыг давтаж гэнэ. Шавь нь хурц илдээс бага сага сэрэмжилж, ер нь яаж ч чадахгуй, сандраад байв.
Багш нь хэлж гэнэ:
-Чи жилийн турш тэр дэвжээ тойрч алхасан, тэр байдлаа дурсдаа? Тэр байдалдаа тэгээд ор! гэж.
Шавь нь эргэн дурстал, элдвийн бодол, ухаан самууруулсан сэтгэлийн хөдөлгөөнөө дарж байснаа санаж- бие ба ухааныг тухайн газар байлгаж, анхаарал нь бүрэн төлөвөрсөн гэдэг. Энд нь хөгшин багшын ялагдашгуй тулааны нууц оршиж байсан юм.
Тэр алхаж байсан нь идэвхт бясалгал гэдэг нь юм.


Top
   
PostPosted: Oct.02.09 4:38 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Юунд ч итгэлгүй, юуг ч үгүйсгэлгүй сэтгэлийн хоёрдолтонд үл автагдана.


Top
   
PostPosted: Oct.03.09 12:17 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Azar wrote:
orgil09 wrote:
Тэр Фил Жексон.
Сагсан бөмбөгийн дасгалжуулагч. Зэн мастер гэдэг хочтой.
Зэн Буддист техник ашиглаж дасгалжлуулдаг гэсэн.

Сайхан юм сэдэж шүү?! Тархи нь ажилжийшд...
Спортыхонд нээрээ маш их тохиромжтой- анхаарлаа, орчин тойрноо бүрэн хүлээж авдаг гэдэг. Бас хэд хэдэн цэг анхаарлаа төлөврүүлхээр, энэ багын спортонд их тохиромжтой юмаа- энэ хүний дасгалжуулдаг баг нь хэр сайн бэ, НБА-даа?
Бас эрдмээ энэ хүн хэнээс сурсан бэ?


Тео wrote:
orgil09 wrote:
Тэр Фил Жексон.
Сагсан бөмбөгийн дасгалжуулагч. Зэн мастер гэдэг хочтой.
Зэн Буддист техник ашиглаж дасгалжлуулдаг гэсэн.

cонирхолтой л юм..дэлгэрүүлээч :-)


өөрөө залуу зандан үедээ сагс тоглож явж байгаад дасгалжуулагч болсон юм.
Дасгалжуулагчдын дунд бол амжилтаараа түүхэнд #1. 10 удаагийн аварга
Майкл жордан, Шакил ОНил, Коби Браянт нарын дасгалжуулагч.


Өөрөө хөдөөний Христ шүтдэг айлд өссөн гэсэн. Сагс тоглодог өндөр нуруутай болохоороо Нью Иорк хотод очиж сагс тоглож нүд тайлсан гэнэ. Тэнд Зэн хийдэг хүмүүстэй танилцаж өөрөө Зэн сонирхдог болсон гэнэ ээ. БАс ах нь шашин судлаач болохоор юм хум их тайлбарлаж өгдөг байсан гэнэ.

Зэн Буддизм нь бас өөрийнх нь өссөн нутгийн хавьд байдаг индиануудын номлолтой төстэй байхыг олж харсан гэнэ. Тэгээд яваандаа Зэн Буддизм техникүүдийг сагсан бөмбөг дасгалжуулалтанд ашиглаж эхэлсэн гэнэ.

Тэрээр зарим үед багаа нийтээр нь бясалгал энэ тэр хийлгэж байсан гэж сонссон.
Ер нь бол гол номлол нь одоо үетэйгээ зохицож өнгөрсөнг ба ирээдүйг март гэж тамирчдад номлодог юм байна.


Top
   
PostPosted: Oct.04.09 5:59 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Ezekiel wrote:
их сонирхолтой юмаа тэр техникүүд нь ямар зүйл байдаг юм болоо?


Биений энергийнхээ урсгалыг сонсож, мутрын байршлаар тэр энергийг залдаг техникүүд байдаг- түүгээр биенээс гарамгуй гэмээр хүч, оюун ухаанаа өндөр хэмжээний төлөврөлтийн байдалд оруулж сургадаг юм. Зэн буддизмын бясалгалын техник нь Кундалини йогын дусгалуудын нэг онцгой хэлбэр- оюун ухаан бие хоёр хорондоо нягт уялдаа холбоотой болдог юм.

Image


Top
   
PostPosted: Oct.07.09 11:03 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Quote:
Хоосон гараа сунган алхах боловч, гарт минь хүрз.
Явган алхах боловч, унаа минь үхэр.
Гүүрээр гарах боловч, гол мөрөн бус-
Гүүр урсаж буйг харцгаа!


Нэгэн сургамжтай түүх байдаг:

Нэгэн лам гуай өөрийгөө Дуугуй Багш гэж өргөмжилж, нэг ч үг дугралгуй, бичиг үсэг тайлагдаагуй хүмүүсийн буянгаар идэх хоолоо залгадаг хүн байж гэнэ. Үнэн хэрэгтээ тэр багш маань луйварчин хүн бөгөөд, сургаалыг заахын оронд хоёр хүн хөлсөлж, тэр хоёроор сургааль уншуулдаг байв.
Нэгэн удаа бадарчин тэр хуурамч багшыг нарлахыг харж, ойртон "Багшаа, Буддагын цаад учир юу вэ?" гэж асууж гэнэ. Өнөөх лам нүүрээ алдахгуйн тулд яах ийхээ олж ядан, ийш тийшээ хартал шавь нар нь аль хэдийнээ зугтацгаасан тул, бантаад Дуугуй Зэн гэдгээ харуулж эхэлж гэнэ. Сэм сэмхэн ийш тийшээ хараад л байж гэнэ.
Гэвч бадарчин "Аан" гэж нэг дуу алдчаад, сонирхсон байдалтай "Дхарма гэж юу вэ?" гэж дахин нэг асууж гэнэ. Гэтэл өнөөх лам маань юу хариулхаа үл мэдэн, дээш нэг, доош нэг харж гөлөлзөөд байж гэнэ. Бадарчин тэгтэл: "Сан гэж юу бэ?" гэж улам сонирхоод байж гэнэ. Өнөөх луйварчин нүдээ аньж, дуугуй сууж гэнэ. Өнөөх бадарчин ер салах шинжгуй, "Багшаа, ерөөл гэж юу вэ?" гэж асуутал, өнөөх луйварчин гараа сунгаж, бууж өгснөө мэдэгдүүлхийг оролдож гэнэ. Гэтэл бадарчин маань их сэтгэл нь тайтгарсан бололтой, цаашаагаа алхаж гэнэ.
Замдаа алхаж байтал, нөгөөх луйварчин ламын хоёр шавийг олж харж гэнэ. Тэр хоёрдээр ирээд, "За цаана чинь их номтой, эрдэм мэдлэг арвин хуврага хүн багшилж байна!" гэжээ. Тэгээд тэр луйварчин багшыг нь ямар их эрдэм номтойг нь магтаж, сэтгэл нь их хөөрсөн бололтой:
"Түүнээс би Буддын учрыг асуутал нэг баруун зүг хараад, нэг зүүн зүг хараад, түүгээр надад хүмүүс Бурхны төрөл баруун зүгт ч бус, зүүн зүгт ч бус, өөрт тань оршдог гэж ойлгуулах нь тэр. Харин Дхармын учрыг асуутал, дээш доош харж, Дхармын үнэн дээр ч бус, доор ч бус- дундад оршихоос гадна, дээр доор хоёрын ялгаа үгүй гэж айлдлаа. Учир нь дээр ч, доор ч төгс бусыг олж харах болно. Аан харин Сан гэдгийн учрыг тайлбарласан нь гарамгай багш хүний төрх бололтой. Нүдээ аньж, хөдөлгөөнгүй сууснаараа Сан хүртсэн лам уулын оройдээр хүртэл тайван бясалгаж чадна гэдэг үгийг санууллаа. Харин Ерөөл гэдгийг хоёр гараа сунгаж, бүгдийг ардаа орхиж, бууж өгөх сэтгэлээр их Эрдмийн замыг дагахыг хэллээ. Юутай азтай сайхан завшаан бэ, юутай сайхан гэгээрлээ олсон Зэн багш хүн бэ? Буянтай хүн гэдэг өөр юмаа!" гэж уулга алдсаар бадарчин цааш алхаж, өнөөх хоёр шавиа ардаа орхиж гэнэ.
Хоёр шавь ихэд гайхаж, багшдээрээ гүйж ирхэд, нөгөөх лам:
"Та хоёр хаагуур дэмий тэнээд яваад байна? Саяхан нэг бадарчин илий балай асуулт тавиад, золтой л баригдсангуй!" гэж загинаж гэнэ.

Image


Top
   
PostPosted: Oct.08.09 4:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Монгол аман зохиолд ийм нэг хөөрхөн үлгэр бас бий, нэгийг бодуулах:

Долоон бор оготно

Эрт урьд цагт алгын чинээ нутагт ах дүү долоон оготно амьдардаг байжээ. Нэг өдөр нутагт нь атгын чинээ цас орсонд ах дүү долуулаа арилгаж байгаад, шагайн чинээ шар тос олж гэнэ. Тэр шар тосоо отгон дүүдээ хадгалуулсан чинь, дүү нь долоосоор байгаад идээд дуусгачихжээ. Хадгалуулсан шар тосыг нь идчихсэн хамгын отгон дүүгээ зургаан ах нь зодсоор байгаад ухаан алдуулчиж гэнэ- тэгээд яах учраа мэдэхгүй балмагдаж, нэгэн ламдээр очиж болсон учраа ийнхүү хэлжээ:
Зургаан хулгана: Ах дүү долуулаа юмсан...
Лам: Өнөр өтгөн болхоо дөхжээ.
Зургаан хулгана: Алгын чинээ газартай юмсан...
Лам: Их газартай болхоо дөхжээ.
Зургаан хулгана: Нэг өдөр атгын чинээ цас орлоо...
Лам: Зуд болохоо дөхжээ.
Зургаан хулгана: Ах дүү долуулаа арилгав.
Лам: Ажилч болхоо дөхжээ.
Зургаан хулгана: Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо.
Лам: Хагартлаа баяжих шахаа шив дээ.
Зургаан хулгана: Хамгын отгон дүүдээ хадгалуулсан юм.
Лам: Нярав болох дөхөж дээ.
Зургаан хулгана: Дүү маань долоосоор байгаад дуусгачиж.
Лам: Ховдог болоо шив дээ.
Зургаан хулгана: Ах дүү зургуулаа зодсоор байгаад ухаан алдуулчихлаа.
Лам: Дайн болох дөхөж дээ гээд, огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ямар нэгэн хариу ламаас олж авалгуй, урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй юм байна гээд, гэртээ харьжээ.
Гэртээ очтол дүү нь ухаан орчихсон, гэдэс нь өвдөчихсөн сууж байжээ. Ингээд зургаан хулгана дүүгээ зодсондоо, дүү нь ах нартайгаа хуваалцалгуй идсэндээ гэмшиж, амар сайхандаа жаргаж гэнээ.

Миний бодлоор энэ их ухаантай лам байсан юм шиг санагдаад байдын.


Top
   
PostPosted: Oct.13.09 6:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Сайн байцгаана уу, залуучуудаа! За намайг хэтэрхий номчлоод байна гэж битгий ойлгоорой: мэддэг болгоноо харамгуй хуваалцвал бид бүгдийн эрдмийн далайд тусал нэмэр болвуу гэсэндээ юм шүү.
Биеэ засаад гэрээ зас гэж нэгэн монгол үг бий. Ойрд амны уншлага болсон. Үүнийг Зэн сургаальд бас тайлбарладаг. Зэн гэж биеэ засаж, хий хоосон бодлыг дарж, нэгэн зорилго чиг дагахыг хэлнэ.
Зогсолтоос тэр нь эхлэнэ, шавь хүн жишээ нь суухдаа хүртэл биены энэ байдлыг хадгалхыг хичээнэ. Манай Монгол зан үйлд эр хүн ой цэцэрлэг дундаа зугаалж буй барс мэт алхахыг ноён нуруу гэж нэрлэдэг байв. Тэр байдал нь мөн Зэн сургаальд бий:
нуруугаа эгцэлж, эрүүгээ бага зэрэг доошлуулж, чихээ мөртөйгөөн нэг шугамад барихыг хэлнэ.
Эрүүгээ дээшлүүлбэл мөрөөдлийн байдал гэнэ. Энэ байдал нь бясалгалд ямарч нэмэргүй, оюун ухаан хий хоосон бодолд автаж хийсэн одох болно. Хатуугаар цээрлэнэ (модон савааны 30 цохилтоор шийтгэнэ). Эрүүгээ хэт доошлуулбал хүчгүйн хэлбэр мөн. Зогсолт ч өөрчлөгдөж, бясалгалтын замд мөн адил бартаа болно. Бас хатуугаар шийтгэнэ.
Энэ зогсолтыг барьж, биеэ байнгын хяналтандаа авсан хүн асар их хүч, сэтгэлийн тэнхээ олно.
Нурууны энэ байдлыг хүчит багана гэж нэрлэнэ. Үүнийг уншихдаа ч, бясалгал үйлдэхэд ч, хоол идэхдээ ч, зүгээр суухад хүртэл барьна- нурууны энэ байдлыг хадгалан алхахыг хөдөлгөөнт бясалгалын нэгэн хэлбэр мөн.
Ямарч юм болсон, энэ байдлыг хадгалан оюун ухаанаа самууралтанд автуулахгуй байх нь ноён нурууг бий болгоно.


Top
   
PostPosted: Oct.14.09 4:52 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Харийн нутагт ухаан сэтгэл юугаа хурцлаад явж байгаа хүн байна даа..? Аай, амаргуй амаргуй... Сэтгэлийн үгээ хуваалцсанд чамд гялайлаа!
Надад нээх их уншсан ном байхгуй, Нээх ч их ном судар бичигддэггүй юм- багш нар нь ч бас их номчирхох дургуй юм билээ. Тэгхээр би юугаа мэдэх ч билээ... тэр тусмаа Зэны талдээр их ярьдаг боловч, хүн бүрт тэр нь өөр өөрөөр илрэнэ. Маш онцгой гэсэн үг- үүнд зөвхөн өөрийгөө л таних хэрэгтэй.
Би хувьдаа өөрийгөө монгол хүн гэж таньдаг. Монгол хүн хиймортой байх жамтай төрсөн. Монгол хүн бүр ойлгодоггуй- мөн бидний чоны гаралтай, эх дэлхийтэгээ хүйн холбоотой гэдгээ хэт хоцрогдсон, бүдүүлэг, харанхуй гэж Баабар мэтийн хүмүүсээр дамжуулснаар түгээмэл үзэгдэл болсон.
Гэвч бидний өвөг дээдсийн хэлсэн үг байдаг: "Эмээлгүй морь адуу, морьгуй хүн боол" гэж. Энэ нь морьносоо салсан ч, хиймортой явах естой шүү гэдгийг өвгөд бид нарт далдуур хэлж байна гэж би хувьдаа боддог.
Зэн мөн ч их туршлага агуулсан- дайчин занг алдагдуулалгуй, дотоод араатны сүр хүчийг бүтээн байгуулалт, хүний тусын тулд чиглүүлэх талдээр. Соёолон ургах цэцэг дэлбээлэх жамтай, хүн болж төрсөн бол... (за хүн та өөрөө дуусгана бизээ)


Top
   
PostPosted: Oct.14.09 2:59 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Өөрийгөө таних аргуудын нэг: Хөгжим.

Буддын шашны ихэнх чиглэлийн тайлбараар, сонсогч чихээ хоёр гарараа дарж өөрийгөө чагнавал, чихэнд цус шуугих, зүрх цохилох гээд сонсогддог. Дотоодын самуун, элдэв бодлыг дарж, дотоодын хараагаа өөртөө төлөврүүлж, биенийхээ бараг үл сонсогдох төдий дотоод хүчнийхээ урсгалын уянгат аялга сонсогддог гэдэг. Үүнийг бас мөн адил Зэны Илдийн замтай адил хэрэгжүүлдэг. Дотоод урсгалаа чагнаж, сэтгэлээ хурцалж илдийн адил зална.
Ийм маягын хөгжим үүснэ:



Энэ аялгыг Шинийчи Киношита гэдэг хүн зохиосон юм. Надад харамсалтай нь, энэ бүтээлийг эх хувилбраар нь тарааж сонордуулах боломж алга. Зөвхөн DJ Krush-ын хувилбар ютубдээр байна. Ойлгорой...


Top
   
PostPosted: Oct.25.09 5:13 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Буддыг устгах

Quote:
"Уммон багш хэлж гэнэ:
-Шакьямуни (Бурхан багш) төрснийхөө дараахан нэг хуруугаараа газар, нөгөө хуруугаараа тэнгэр зааж, дөрвөн зүг харж, дөрвөн алхам хийснээ:
"Энэ хорвоо дэлхийдээр ба энэ тэнгэр дор мөргөл хүндэтгэл хүртэх нь зүйтэй нь зөвхөн би!" гэж хэлсэн гэдэг. Би тэр бачимгуй үг хэлсний төлөө тэр дор нь модон саваагаар үхтэл нь зодож, сэгийг нь нохойнд хаяж шийтгэж цээрлүүлэхсэн!" гэдэг.


Үүнд түүхэн хүний (Шакьямунигын) гэгээрлийг олсон зам ба асар их хөдөмлөрийг үнэлэх боловч, харин мөргөж, залбирах, ямарваа нэгэн бусад хүмүүсээс дээдлэн онцгойлсон шинж тэмдэг, үнэнийг гуйвуулсан мунхралыг дарж устгахын тулд тэгж хэлж байгаам.
Энэ бол христын юмуу, манайд дэлгэрсэн шарын шашинаас маш их ялгаатай диалектик сэтгэлгээ.
Бурхан багш ч мөн бидний адил хүн байсан. Бурхан багш Хүн бүр Будда болж чадна гэж айлдсан. Тэгтэл хүн бүрт байдаг Буддын чанараа хурцалж дэлгэрүүлж байхын оронд, хүнд мөргөж, бурхан чанараа олохын оронд, өнгрөөд олон зуун жил болсон хүний дүрсэнд мөргөл үйлдэхийг цээрлэж хэлж буй хэрэг.

Ямар нэгэн шидэт аргаар хөвгүүн төрж, хүн төрлөхтнийг үхсэнийхээ дараа хүртэл аврах эсвэл гэгээрэлд хүргэх увидастай гэдэг мунхралыг ухамсраасаа тонилго гэсэн утгатай үг болж таарч байгаа юм. Аврал гэгээрлээ хүн бүр өөрөө л олдог. Харин тэрийг бэлгэлж, эсвэл худалдан авч хэзээ ч боломжгуй.

"Ер бусаар төрсөн хөвгүүд биднийг аврахгуй- харин бид өөр өөрсдийгөө л аварч чадна". Үүнийг Уммон харамссан маягаар хэлж буй хэрэг юм. Шакьямунигын хэлсэн үг үнэн. Xарин тэр үгийг буруу ойлгосноор үүсэх мухар сүсэг, үл мэдэлтийг цээрлэж Уммон хэлсэн юм.

Quote:
Нэгэн хүн бороо мөндөрт цохиулан байж, сүмд нуугдаж гэнэ. Тэр сүмд бороо намдахыг хүлээж хонохоор шийдэж гэнэ.
Ихэд норсон болхоор, тэр хүн их даарч бээрч байжээ. Гал түлэх түлээ хайж байтал, модон Буддын дүрсээс өөр түлэх юм байхгуй байсан аж. Золтой л осгох шахаж гэнэ.
Яах аргаа олж ядан байтал, чихэнд нь:
Амьд Будда Бурхан осгох гэж байхад, юунд энэ модон дүрсийг өрөвдөж хайрлана бэ? гэж сонсогдсон гэдэг.


Top
   
PostPosted: Oct.31.09 12:12 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.04.09 5:34 pm
Posts: 123
Location: тунасан навчинд
Зэн-ий коануудын тухай яриач. Г. Аюурзана гуайн "Зэн-Буддизм" хэд хэд эргүүлээд яг Зэн-гийн нарийн утга рүү гүн ороход хэцүү байна.
Жишээлвэл: Хоосон бол хоосон ч, ор мөргүй хоосон биш гэнэ.

Мөн Зэнд аливаа зүйлсийн асуудлыг шийдэхдээ номны мэдлэг гэхээсээ илүү хүний туршлагын үр дүн дээр тулгуурладаг гэх зэрэг нь сонирхолтой санагдсан.


Top
   
PostPosted: Oct.31.09 12:27 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.12.06 11:28 am
Posts: 1189
зиа энд надад их таалагддаг 2 коан оруулчая

1,Хятадын их багш Созагаас
- Хамгийн үнэтэй зүйл юу вэ гэж асуусанд
- Үхсэн муурын толгой
- Яагаад тэр билээ
- Хэнч түүнийг үнэлж чадахгүй гэжээ

2,Нэгэн баян хүн зэнгийн багшаас
Миний гэр бүлийн цэцэглэлбадрал үеэс үед үргэлжлэн дэлгэрч байхыг бэлэгдсэн үг бичиж өгөөч гэж хүсчээ. Зэнгийн багш том цаас аваад
“Эцэг үхэв, хүү үхэв, ач үхэв”
Хэмээн бичжээ
Баян уурлан бачимдан
Би чамаас гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн зүйл бичиж өгөхийг гуйсан шүүдээ. Ингэж хоржоотойгоор ттоглоом хийх ямар учир байн гэж хашгирхад

Би ерөөсөө тоглоом хийгээгүй байна. Хэрэв чинийхүү чамаас түрүүлээд үхчихвэл чиний хувьд хамгийн золгүй хэрэг болно биздээ. Хэрэв чиний ач хүү хүүгээс чинь өмнө түрүүлээд үхчихвэл та 2 н сэтгэл зүрх эмтэрч урагдах нь гарцаагүй. Хэрвээ чиний гэр бүлүр удамд миний энэ бичсэн шиг дараалалаар үхэл нүүрлэж байвал. Энэ нь амьдралын зөв зүй тогтол болно.
Үнэхрийн цэцэглэл бадрал гэж би гагцхүү үүнийг л нэрлэх байна даа хэмээн тайлбарлжээ

_________________
МӨӨР МӨӨР


Top
   
PostPosted: Oct.31.09 12:45 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.04.09 5:34 pm
Posts: 123
Location: тунасан навчинд
2 дахь коаны хувьд бол гайхамшигтай сайхан хэлсэн санагдана.
Харин үнэлж болохгүй зүйл хамгийн үнэтэй гэхээр бас бодууштай л санагдах юм.

Ер нь ертөнцийг таньж мэдэх 2 зам байна. Нэг нь бол амьдрал өөрөө өвдөлт бөгөөд харин амьдралыг таниагүй хүн бүхнийг хараан зүхэн үзэн ядан амьдрах нэг үгээр хэлбэл амьдралаас зугатах, нөгөө нэг зам нь бол амьдралыг сэрж харан, түүний хэцүү хүнд бүхнийг даван туулна гэсэн ойлголттой амьдрах. Харин энийг сэрж мэдрэхэд Зэн сургадаг юм болов уу гэж ойлголоо.

Үүний тухай хүмүүс юу гэж бодож байна?

Яг одоо Зэн Буддизмын өөр нэг ном уншиж байна. Энд бичсэнээр бол,
Бүх хүмүүс эго төвлөрөлтэй байдаг. Энэ хальсаа хүн бүр эвдэн гарч ирдэггүй. Гагцхүү хэн нэгнийг хайрласнаар амьдралд нь томоохон гамшиг тохиолдон өөрийн тэрхүү хүрээлэн буй саваа эвдэж гардаг. Өөр нэгнийг биедээ авснаар хайр өөрөө хязгааргүй руу алхаж эхэлдэг гэсэн байна.

Энэ тухай сайхан ярилцах хүмүүс байна уу?


Top
   
PostPosted: Oct.31.09 3:31 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.27.04 1:49 am
Posts: 147
Uranbolor saihan yariltsah zuilee todruulj bichwel yarih hun ch mundahgui dee.
Zengiin talaar unshsan zuilgui bolhoor odoohondoo yu yarihaa medehgui l bn.

Namaig Japan manga unshdag gewel shooldiin bouu yadiin bol.
Minii bodloor Japand Zen buddizmiin noloo asar ih baidag baih.
Unshij uzej baisan setgelzuin manganuudaas anzaaran harhad bol aguulga huwi hunii zan torhuud ni aihtar ih taalagdadgiin. Magadgui Zen buddizmiin noloo manga-d shingesen baidag ni Buddiin surgaaliin unshdag nadiin setgelzuid ih taarch taalagddag baih.

Neeree Zengiin surgaali unertsen manga medeh bol neriig ni bicheerei.


Top
   
PostPosted: Nov.02.09 2:34 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
Зэнг сонирхогчдод.
Саяхан үзсэн Зэн (2009) хэмээх киноны танилцуулгыг хүргэе.

Image

Zen

Энэ кино нь 750 жилийн өмнө Камакурагийн үед бурхны шашны үйл ажиллагааг голлон удирдаж байсан Зэн Буддын шашны багш Догэн Зэнжигийн түүхийг харуулдаг. Эхийгээ алдсаны дараа тэрээр Хятад улсад очиж Буддын шашны лам болж гэгээрэхээр явна. Нэгэн зуны өглөө гэгээрсэн Догэн Япон улс руугаа буцаж шинэ Буддын шашны сүм байгуулахад өөрийгөө зориулна. Гэвч шашны энэ шинэ чиглэлийг ард иргэд хүлээж авахад бэрх байсан бөгөөд нийгэм нь хариу үйлдэл хийж эхэлнэ.

[сурвалж]

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Nov.02.09 11:52 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
47 үнэнч ронины түүх.

Image

Өмнөх түүх: Кира Козуке-но-Сукэ гэдэг шогуны хажуудах этгээд, даймио Асано Такуми-но-Ками Наганориг доромжилж, Асанод зодуулжээ. Гэвч шогуны ордонд илд суглах хатуу хориотой байсан- тийм учраас ноён Асано гэдсээ хүйлэх (сэппүкү) хийх тушаал авчээ.

Үйл явдал: Эзнээ алдсан 47 хиа бие хамгаалагч нар нь эзнийхээ үхэлд Кираг буруутгаж, өшөөгөө авхаар шийдэж гэнэ. Үхлийн аюулаа тэд мэдэж байсан боловч, бүгд моралын доголдолд орсон мэт дүр эсгэж гэнэ. Зарим нь лам хуврага болж, зарим худалдаа наймаа хийж, зарим нь архидаж, эхнэртэйгээ салан залуу амраг хүүхэнтэй болж гэнэ. Цаг өнгөрч, хараа хяналтнаас гардаггуй байсан тэр ронинудын ялзархыг харсан Кира харуул хамгаалтаа сулруулж гэнэ.

Тэр үед ронинүүд зэвсэг бэлдэж байж- маш нарийн төлөвлөж, бүх юм бэлэн болсон цагт өглөөний 4н цагт Кирагын шилтгээнрүү довтолон цохиж, Кираг устгаж өшөөгөө авсан гэдэг.

Дагсан хууль нь Бушидо байж- эр цэргийн Зам. Дайчны зам гэж бас нэрлэгддэг- Зэнээс үндсэлсэн хууль. 47 ронин бүгд амиа хорлох тушаал шогунаас авч байсан-
тэрийгээ ч тэд биелүүлжээ.
Энэ нь нэгэн үед хүмүүсийн үнэнч байх, хэлсэн үгнийхээ эзэн байх үлгэр дууриалал болж байж. Маш олон зураач нарт ч, японы кабуки жүжиг тавигчдад ч мөн сэтгэлийг нь хөдөлгөж байж.


Top
   
PostPosted: Nov.03.09 9:56 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Будда сургаальт үлгэр хайрлаж гэнэ:
Нэгэн хүн аян замдаа бартай таарч гэнэ. Бараас зугттал, бар араас нь нэхэв. Хүн ангалын ирмэгдээр ирээд, зэрлэг усан үзэмний модны үндэс барьж авч, доошоо үсэрч гэнэ. Бар түүнийг дээрээс нь ажиглан зогсов. Хүн доошоо хартал, ангалын ероолд өөр нэгэн бар түүнийг идэхээр хүлээж байж гэнэ.
Усан үзэмний үндэснээс дүүжлэгдээд л байж. Хартал, хар цагаан хоёр хулгана зүүгдсэн тэр үндсийг нь мэрээд эхлэж гэнэ.
Хүн хажуудхан нь ургах амтлаг гүзээлзгэнэ хараад, шуналтай нь аргаггуй нэг гараараа гүзээлзгэнэ, нөгөө гараараа усан үзэмнээс атга дүүрэн авав. Ямар сайхан амттай байсан гэж бодноо!


Top
   
PostPosted: Nov.04.09 2:36 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
ЭГЭЛ_ wrote:
хайр зэн хоёрын талаар?

Хорин лам, нэг гэлэнмаа бясалгал үйлддэг байж гэнэ. Гэлэнмааг Эшүн гэдэг байв.

Эшүн үсээ хусуулан, хэлбэргүй орхимж хаясан боловч царайлаг, хүний нүд татдаг нэг нь байж гэнэ. Хэд хэдэн лам лам нар нууцxан тэр эмэгтэйд сэтгэлтэй болсон хэрнээ, сэтгэлээ нууж дардаг байж. Гэвч нэг нь эмэгтэйд ихэд дурласан тул, түүнд ганцаарчлан уулзахыг шаардсан захиа явуулж гэнэ.

Эшүн хариулсангуй. Дараагын өдөр нь багш шавь нартаа сургааль айлдаж дуусахад, Эшүн босож, захиа бичсэн ламд: "Чи надад тийм хайртай юм бол, тэрийгээ одоо харуулж надтай одоо нэгд" гэжээ.

Хайртай юм бол, тэрийгээ ил харуул гэсэн утгатай коан.


Top
   
PostPosted: Nov.05.09 6:13 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Уулын нөмөрт нэгэн хүн бор урцандаа амьдран суудаг байж. Нэгэн орой хулгайч бор урцыг нь ухаж, хулгайлах юу ч олдоогуй гэнэ.
Хулгайч явах гэтэл, нөгөө урцны эзэн өмнө нь зогсож байв. Урцны эзэн хулгайчыг тохойноос нь барьж авч, "Та гэрээр минь зочилсон, таныг хоосон гаргаж хэрхэвч болохгуй. Та миний хувцасыг бэлэг болгон аваач?" гэжээ.
Хулгайч гайхсан хэрнээ, хувцсыг нь аваад зугтжээ. Нүцгэн үлдсэн урцны эзэн сарыг харж сууснаа:
"Хөөрхий дөө, болдогсон бол чамд энэ сарны гэрлийг бас бэлэглэхсэн" гэжээ.


Top
   
PostPosted: Nov.05.09 6:28 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Эртний хятадад ийм нэгэн тохиолдол болсон гэнэ:
Нэгэн гэгээрлээ олсон хүндээр хайгч ирхэд, асууж гэнэ:
"Чи юу хайв?" гэж.
"Гэгээрэл" гэж хайгч хариулж гэнэ.
"Чамд өөрийн эрдэний сан байтал, юунд гадуур хайв?"
"Миний эрдэний сан хаана оршино вэ?" гэтэл,
"Өөрийн эрдэний сангаа надаас юунд асуув?"
Энэ үгийг сонссон даруй хайгч гэгээрч гэнэ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited