#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 3:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7
Author Message
PostPosted: Jun.20.12 11:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
ene shulguudiig ooroo orchuulsan uu?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.04.12 6:25 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
hicheel wrote:
ene shulguudiig ooroo orchuulsan uu?

hehe yugejdee,shulguudiin door GOGO.MN ees bichsenshdee :p


Top
   
PostPosted: Jul.04.12 6:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
tiimuu ok. bi angli deer unshdagiin ih taalagdaad baigaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Sep.09.12 9:18 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Дао: Амьдралыг танихуй
Энэ номыг уншиж үзэх сонирхол ойрд төрөөд байгаа.
Хаанаас олж болохыг хэлэх буянтан байна уу?


Top
   
PostPosted: Sep.23.12 9:55 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Зэн буддизмын үндэс /Д.Т.Сузуки/

Д.Т.Сузуки энэ нэр өрнөдийнхөнд их алдартай. Сүүлийн үед өрнөдөд хөгжиж ихэд алдаршиж буй урсал бол Зэн юм. Харин Сузуки бол зэн судлаач бөгөөд өрнөдөд зэн буддизмыг сонирхоход нилээд түлхэц болсон хүмүүсийн нэг аж.

Сузуки 1870-1966 амьдарч байсан Зэн буддизмыг түгэн дэлгэрүүлэгч билээ. Зэн буддизмыг хятадаар мөн чань гэж ч дууддаг. Багшаас шавьд амьд үгээр үнэнийг дамжуулах замаар гэгээрэлд хүргэдэг гэдэгт итгэдэг.

Би бээр уг номыг уншаад өндөр сэтгэгдэлтэй үлдсэн учраас номын тэмдэглэлдээ оруулж байгаан энэ бөлгөө.

Зэн буддизм

Энэтхэг бол бурхан шашны өлгий болсон нутаг билээ. Энэтхэгт л бодь модны доор Бурхан будда гэгээрсэн ба өөрийн олж нээсэн дундаж үзлээ түгээн дэлгэрүүлсэнээр өдгөө 2500 жилийн настай Буддизм бий болсон юм. Буддизм цаашдаа хөгжсөөр Их хөлгөн, бага хөлгөн гэх 2 хэсэгт хуваагдсан бөгөөд Зэн буддизм болоод манай шарын шашин 2 маань Их хөлгөнд хамаардаг.
Бурхан буддаг нас нөгчсөнөөс хойш хэдэн зууны дараа Бодидарма хятадад анх Зэн буддизмыг авчирсан гэж үздэг. Бодидармын авчирсан энэ урсгал нь буддын бусад урсгалаас нилээд ялгаатай. Ямар нэг бурхан шүтээн үгүй, маань тарни, ямар нэг далдын ухаанд суурилсан биш бөгөөд хүнийг үсээ хусч шар дээл өмсөн завилан сууж цагаан хоолтон бол гэж уриалдаггүй байсан байна. Бодидармаг Бурхан буддагаас хойшхи 28 дахь нэрлэсэн хутагт гэж зэн баримтлагчид үздэг.

Зэн нь хятадад хөгжихдөө анхны байдлаасаа нилээд өөрчлөгдөж хятадын соёлтой холилдсон боловч ерөнхий үзэл санаа нь бол хэвээрээ байсан аж. Хятадад Зэн буддизм цэцэглэн хөгжсөний дараа буюу нилээд хожуу Зэн буддизм Японд хөгжиж эхэлсэн ба одоо үед япон орон зэн буддизм 2 салшгүй холбоотой болжээ. Би түрүүн хэлсэн зэн буддизмд бурхан байдаггүй гэж тэгэхээр зэн буддизм нь шашин мөнүү? Харин би танаас Будда бурхантай байсан боловуу? гэж асуумаар байна. Зэн буддизмд тарнийн ёс зэрэг янз бүрийн агч ёс байдаггүй нь үүнтэй ч холбоотой байж болох талтай. Зэнгийн ерөнхий санаа нь хувь хүний дадал амьдралын зөв голдрилоор дамжуулан хувь хүнийг өөрийнх нь жихэнэ эзэн болгохыг чухалчилдаг. Зэнг баримтлагч нь өнгөрсөн ба ирээдүйг чухалчилж үздэггүй бөгөөд энэ амьдралын сайн муугч дүгнэж цэгнэж энэ нь сайн энэ нь муу гэж хуваагдалд оршихгүйгээс гадна үнэмлэхүй одоо буюу энэ мөчид амьдрах үзэлийг баримтлалыг баримталдаг.

Зэнд багшаас шавьд дамжуулдаг. Энэ нь амьд үгээр үнэнийг дамжуулж гэгээрэлд хүргэдэг гэнэ. Ийм учраас Зэн буддизмын ном, товхимол олон олон боть сургаалиуд байдаггүй аж. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл бидний хэрэглэдэг бичиг үсэг буддын үнэнд хүргэхэд саад болох бөгөөд тухайн хүний анхны санааг булингартуулдаг гэж үздэг байна. Зэнд коан буюу богино харилцан яриаг нилээд чухалд авч үздэг. Коан нь ихэвчлэн багш шавь хоёрын хоорондох гурав юмуу дөрвөн мөртэй харилцан яриа маягийн харилцан ярианаас бүрдэх ба энэхүү бяцхан харилцан ярианы утгыг төгс ойлгож чадваас гэгээрэлд хүрэх түлхүүр болох учиртай ажээ. Гэгээрлийг зэнд сатори гэж нэрлэнэ.

Коанаас нэгийг дурдвал:

Нэгэн санваартан Зесю дээр ирээд: Төгс зам хэцүү биш зөвхөн шилэлт, сонголтыг л жигшдэг гэдэг. Тэгвэл шилэлт, сонголт байхгүй бол юу болох вэ? гэж асуужээ.
Зесю: Тэнгэрийн дээр, тэнгэрийн доор хүндлэх учиртай цорын ганц хүн бол би гэв.
Санваартан: Энэ бас л шилэлт, сонголт.
Зесю: Эгэл хүмүүн минь дээ, энд хаана нь шилэлт сонголт байна вэ? гэв
Санваартан үг дуугарсангүй

Зэнг хүмүүс атейст, үгүйсгэх үзэл гэх мэтээр ихэвчлэн авч үздэг. Гэхдээ зэн баримтлагч бурхан байдаг гэж хэлдэггүй бөгөөд мөн бурхан байхгүй ч гэж авч үздэггүй. Зэнд үгүйсгэх үзэлийг чухалд авч үздэггүй бас батлахыг ч оролддоггүй. Тэд зүгээр л өөртөө найдаж ямар нэг сансрын санаа төсөөлөлгүйгээр одоогоор амьдарч өлсвөл идэж, нойр хүрвэл унтдаг. Нэгэн лам өвлийн хүйтэн шөнө нэгэн сүмд хоноглохоор болж. Шөнө даараад байхаар нь сүмд байсан модон бурхадыг нь түлж орхисон байна. Энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл зэнд аливаа зүйлийг батлах гэж оролддоггүй. Сарыг заасан хуруу сар өөрөө биш юм. Аливааг үгүйсгэх ч мөн аль нэг тийшээ хазайлт болж хувирна. Хазайлтгүй, батлалгүй, үгүйсгэлгүй байхийг Буддизм сургадаг. Үүнийг дундаж зам гэнэ. Дундаж замыг Сузуки хэрхэн тайлбарласаныг одоо авч үзье:
Өрнөдийн эрдэмтэд буддизмыг ерөнхийдөө сөрөг гүн ухаан гэж үздэг. Ийм зүйл ч бий юм. Үүнийг нь Нагаржунагийн “Найман үгүй” -ээс харж болно. Тэр нь:
Ямарч төрөх үгүй
Ямар ч үхэх үгүй
Ямар ч эхлэл үгүй
Ямар ч төгсгөл үгүй
Ямар ч адил үгүй
Ямар ч ялгал үгүй
Ямар ч төрсөн үгүй
Ямар ч үхдэг үгүй гэдэг.
Дхармын /Дээд үнэн/ хувьд батлагдаж болох бүхий л зүйлийг үгүйсгэнээрээ буддизм ийм маягаар “Дундаж зам” хэмээх тэр зүйлийг харуулахыг зорьж буй юм. Дундаж зам бол үнэмлэхүй “Юу ч биш” бус, энэ бол бүхий л үгүйсгэлийн цаана үлдэж буй гагцаар боломжтой тэр зүйл мөн юм.

Зэн ба яруу найраг

Яруу найрагт зэнгийн оруулсан хувь нэмэр их байдаг. Би энд жишээ болгож нэгэн шүлэгийг оруулья:
Тэрний ирэхийг хүлээн
Нарсны шилмүс л салхинд хөдлөх
Анир чимээгүй
Эрэг даган хэчнээн тэнэв

Зэн ба сэлмийн урлаг

Самурайгүйгээр японыг төсөөлөхийн аргагүй. Самурайн сэлмийн урлагт ч зэн буддизм өөрийн нөлөөг их үлдээсэн байдаг ажээ. Сэлмийн урлагт “Байхгүй ухаан” -ыг авч үздэг. Сэлмээр тулалдагч агуу мастерууд анх сурахдаа сэлмийн урлагын талаар мэддэггүй. Дунд үедээ сэлмээр хэрхэн тулалдахаа мэддэг. Харин төгс тулаанч сэлмээр хэрхэн тулалдахаа мэддэггүй. Байхгүй ухаанд юу гэж үздэг вэ гэхээр сэлмээр тулалдаж буй хүн аль нэг газар оюун ухааны зогсолт хийвэл ялагдалд хүрэх нь тодорхой гэж үздэг. Бид нэгэн модыг харж байлаа гэж бодьё тэр модны навчнууд ногоон өнгөтэй бөгөөд энэ модон дээр байгаа ганцхан навч улаан өнгөтэй болоод бидний оюун ухаан улаан навчин дээр тогтвол бид бусад навчсыг бүгдийг нь харж чадахгүйд хүрнэ Үүнийг л байхгүй ухаан гэнэ.

Зэн ба цайны урлаг

Японы цайны урлагч бас зэнтэй холбоотой зүйл их бий…

Энд хүрээд өндөрлөе. Хэрвээ Зэн буддизмын талаар мэдэхийг хүсвэл. Эхний ээлжинд энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе.


Top
   
PostPosted: Sep.24.12 10:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
sonirholtoi niitlel baina.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jan.07.13 9:07 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Сайн бнуу? АсуултСамбар шинэ APP болчхож гоё юм бна.Та бүхэнтэйгээ Зэнбуддизмын тухай бодлоо хуваалцмаар бна.


Top
   
PostPosted: Jan.07.13 9:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13866
Location: above
bololgui yahaw
tawtai moril

_________________
beyond


Top
   
PostPosted: Jan.07.13 9:50 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Зэнд Бурхан байхгүй! Тэгүүл Зэнбуддзм шашин гэжүү?Нэгэн домогт Бурхан багш(Будда)эхээс мэндлээд:Би хамаг амьтаныг аврагч,надад итгэсэн,дагсан диваажинд төрнө.....энэ домгийг сонсон Зэнгийн их багш:тэгж хэлсэн бол түүнийг би алах байлаа.


Top
   
PostPosted: Jan.08.13 7:00 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Энгийнээр ямар ч зvйлд vл туйлшрах юм. Зэн бол хаашаа ч хэлбийж хазайхгүй явахад хөтөлдөг. Амьдралыг амьдрал чигээр нь ойлгох хэрэгтэй, хамгийн үнэн байдлаар нь. Үүнд л Зэнг судалж мэдэхийн аугаа их ашиг тус оршиж байгаа

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.08.13 1:20 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Зэнгийн багш Сен Саку "Миний зүрх ассан гал шиг дүрэлзсэн,харин нүд минь үнс нурам мэт нүйтэн"хэлдэг байв.


Top
   
PostPosted: Oct.03.13 10:10 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Нүцгэн бясалгал гэж агуу юм байна ха ха

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Oct.03.13 10:24 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.28.12 4:55 am
Posts: 1301
Энэ хагасайнд 16 цагт очиж сонирхохоор болсон.

_________________
armed, legged, possibly brained.


Top
   
PostPosted: Oct.03.13 10:34 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
hitom247 wrote:
Энэ хагасайнд 16 цагт очиж сонирхохоор болсон.



хаана тэгэж суух гэж байгаа юм бэ? дээ..
Image

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Oct.03.13 10:35 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.28.12 4:55 am
Posts: 1301
Хэхэ нүцгэн суухгүй шд

_________________
armed, legged, possibly brained.


Top
   
PostPosted: Oct.03.13 10:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
hitom247 wrote:
Хэхэ нүцгэн суухгүй шд



чи чинь өөрөө энэ хагас сайнд .... юу му тэгэж мэгээд нүцгэн баяалгах юм байлгүй дээ.. :lol: чамайг ойлгож байна аа..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Oct.09.13 5:49 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.08 4:13 pm
Posts: 380
Deleted.

_________________
Keep that Funk Alive!!!


Last edited by E.X on May.21.14 12:23 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.28.13 4:02 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
9\11 wrote:
зиа энд надад их таалагддаг 2 коан оруулчая

1,Хятадын их багш Созагаас
- Хамгийн үнэтэй зүйл юу вэ гэж асуусанд
- Үхсэн муурын толгой
- Яагаад тэр билээ
- Хэнч түүнийг үнэлж чадахгүй гэжээ

2,Нэгэн баян хүн зэнгийн багшаас
Миний гэр бүлийн цэцэглэлбадрал үеэс үед үргэлжлэн дэлгэрч байхыг бэлэгдсэн үг бичиж өгөөч гэж хүсчээ. Зэнгийн багш том цаас аваад
“Эцэг үхэв, хүү үхэв, ач үхэв”
Хэмээн бичжээ
Баян уурлан бачимдан
Би чамаас гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн зүйл бичиж өгөхийг гуйсан шүүдээ. Ингэж хоржоотойгоор ттоглоом хийх ямар учир байн гэж хашгирхад

Би ерөөсөө тоглоом хийгээгүй байна. Хэрэв чинийхүү чамаас түрүүлээд үхчихвэл чиний хувьд хамгийн золгүй хэрэг болно биздээ. Хэрэв чиний ач хүү хүүгээс чинь өмнө түрүүлээд үхчихвэл та 2 н сэтгэл зүрх эмтэрч урагдах нь гарцаагүй. Хэрвээ чиний гэр бүлүр удамд миний энэ бичсэн шиг дараалалаар үхэл нүүрлэж байвал. Энэ нь амьдралын зөв зүй тогтол болно.
Үнэхрийн цэцэглэл бадрал гэж би гагцхүү үүнийг л нэрлэх байна даа хэмээн тайлбарлжээ



Нүцгэн суух нь чамад бүүр ч таалагддаг байж таараа. :brows:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Oct.18.15 5:57 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.18.15 5:54 pm
Posts: 2
https://www.facebook.com/groups/512743768911087/
Энэ бүлэгт нэгдээрэй


Top
   
PostPosted: Oct.18.15 7:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
Mark

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited