#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 9:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.12.09 5:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Ведера:

Эрт цагаас эхлэн Энэтхэгийн өмнөд нутагт олон арван хутагт дээдсүүд мэндэлсэн байна.Өмнөд Энэтхэгийн Вижэвада хотын ойролцоох Амравати тосгонд Бурхан багш Цагийн хүрдийн их сургаалаа айлдсан бөгөөд үүнээс холгүй орших Цогт ууланд Хутагт багш бясалгал бүтээлийг машид үйлдэж амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн байна.


Наланда хийд:

Тавдугаар зууны үед эртний Энэтхэгийн төв нутагт Энэтхэгийн таван их хаад хүчээ нэгтгэж байгуулсан их хйидийн нэр.Асар олон шавьтай.уран нарийн бүтээсэн олон олон сүм дугантай Наланда хийдээс илүү сүм хийд дэлхийд үгүй хэмээн тэмдэглэсэн буй.Мөн Наланда хийдийг дэлхийн анхны их сургууль ч гэж үздэг."Хятадын их бодьсадва Тансан ламыг Наланда хийдэд мөргөх үед Наланда хийдэд арван мянга гаруй гэлэн байсан" хэмээн Төвдийн их эрдэмтэн Гэндүн Чоймпол тэмдэглэжээ.


Сараха лам:

Бурхан багшийн айлдсан ханьцашгүй нууц тархийн ёсоор явж нэгэн насандаа Бурханы хутгийг олсон наян дөрвөн шидтэн Энэтхэгт төрсөн бөгөөд Энэтхэгийн наян дөрвөн шидтэн хэмээн ертөнц даяар алдаршсан билээ.Сараха лам тэдний нэг юм.

Аюуш бурхан:

Насны гурван бурханы нэг бөгөөд насны шид,урт насыг хайрлагч Бурхан юм.Лагшин нь улаан өнгөтэй,мутартаа насны бумба барьсан байдаг.

Авшиг:

Эрхийг өгөх гэсэн утгатай санскрит үг.Бурханы шашны их хөлгөны сургаал номлолд амьтан бүхний сэтгэлд гэгээрэх чадвар байдаг боловч мунхагийн харанхуйд бүрхэгдсэн байдаг.Гэсэн хэдий ч нууц тарнийн ёсоор авшиг буюу эрхийг өгснөөр тэрхүү мунхагийн арилгаж гэгээрэх чадварыг сэргээнэ гэж үздэг.

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Jun.12.09 6:04 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.12.09 5:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Цогт зөөлөн

Манзушри бурханы өөр нэгэн алдар.Манзушри бурхан нь хэмжээлшгүй их эрдмийн чуулганыг цогцолсон тул зөөлөн хэмээн алдаршжээ.

Хутагт

Бурханы айлдсан гүн сургаалын нарийн утгыг илтэд мэдэхийн зэрэгцээ муу сэтгэлийг дарж эхэлснээрээ эгэл бодьгалаас үлэмж хэтийдсэн хүмүүнийг хутагт гэдэг

Шастир

Шастир гэдэг нь "шасадара" гэсэн санскрит үг бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах,гэтэлгэх гэсэн утгатай үг юм.Тодруулбал муу сэтгэлийг засаж,муу заянаас аврах гэсэн утгатай ажээ.Ном бүгд муу сэтгэлийг засаж,муу зовлонгоос аварч чадахгүй тул тэр бүгд шастир болж чаддаггүй.

Бярман бархман

Эрт урьд Энэтхэгт хааны язгуур,барамсайн язгуур,ноёны язгуур,харц гэх дөрвөн их язгуур байжээ.Сайн цагийн мянган Бурхан бүгд хааны язгуур болон барамсайн язгуур аль нь ертөнцөд илүүд тооцогдоно тэр язгуурт төрөх болно гэж үздэг.Бярман язгуурын хүмүүс ариун дэг жаягийг сахидаг өндөр язгууртан нар байдаг тул хутагт Нагаржуна энэ язгуурт мэндэлсэн байна.

Бодьсадвын анхдугаар газар

Бурханы хутагт хүргэх чуулганы барилдлагын,үзэхүйн,бясалгахуйн мөр ба Бурханы хутагт хүрсэн үл суралцахуйн мөр гэх их хөлгөний таван мөр бий.Эл таван эрдэм нь Бурханы хутагт хүргэх эрдэм бүгдийн суурь мөний тул газар хэмээн нэрлэгджээ.Эдгээрийн үзэхүйн мөрөөс эхлэн Бурханы газарт хүрэх эрдмүүдийг бодьсадвын арван газар гэж хуваадаг.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.12.09 6:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Бошиглож

Эгэл бодьгалын илтэд мэдэж үл чадах ирээдүй цагийн онцгой явдлыг зөгнөж,тодруун айлдсан бурханы айлдварыг бошиг гэдэг.Хутагт Нараржуна,Хутагт Асанга мөн Богд Зонхова тэргүүтэй олон дээдсүүд Бурхан багшаас бошгийг олсон билээ.

Нирваан

Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ.Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй.

Гэлэн (аягха тахимлаг)

Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар,бодьсадвын санваар,нууц тарнийн санваар гэх гурван санваар бий.ангид гэтэлгэгчийн санваарт гэнэн (увш) ,гэцэл, гэлэн гэх мэт гурван санваар байдаг.Гэлэнгийн санваартан нь хоёр зуун тавин гурван зүйлийн дэг жаягийг сахидаг бөгөөд "Үүнийг сахиж чадваас асар түргэн нирвааны хутгийг олох болно" хэмээн судар,шастирт олон дахин айлдсан байдаг.

Бурхан

Бурхан гэдэг үг нь Буддха (buddha) гэсэн санскрит үг юм.
Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр д үсгийг "р" үсгээр дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг байжээ.Энэ нь сунжирсаар монгол хэлэнд бурхан гэж дуудугдах болсон байна.Тиймээс Христийн шашинд хэрэглэж буй бурхан гэдэг үг нь ертөнцийн эзний нэр бус,Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд тодруулах нь зүйтэй.

Шагжамүни

Шагжаан чадагч гэсэн утгатай Бурхан багшийн өөр нэгэн алдар.Шагжа гэдэг нь Бурхан багшийн овгийн нэр бөгөөд бие хэл,сэтгэлийн гурван үүдийг нүглээс хамгаалж,нисваанисыг дарсан тул чадагч гэжээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.12.09 6:03 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Сандуй:

Их хөлгөний ханьцашгүй тарнийн ёсны гол Бурхан.Хутагт Нагаржуна гэгээнтэн энэ Бурханыг бясалгаж нэг насандаа Бурханы хутгыг олсон гэдэг.


Ертөнц ба ертөнцөөс гэтэлсэн шид:

Тарнийн ёсоор гэгээрлийн мөрд замнаваас ертөнц болон ертөнцөөс гэтэлсэн хоёр шидийг олно.Ертөнцийн бүтээл нь огторгуйд нисэх,газарт живэх тэргүүтэй найм байдаг бөгөөд энэ найм нь Бурханы хутагт хүрэх эрдмийг бясалгах дашрамд бий болдог эрдмүүд юм.Харин ертөнцөөс гэтэлсэн шид нь гагцхүү Бурханы хутаг билээ.


Лус:

там ,бирд, адгуус, хүн ,асури ,тэнгэр зургаан зүйл амьтдын адгууст хамрагдах амьтдын нэг.Гэвч лусууд дан ганц адгуусны төрөлд бус дээд тэнгэрт ч төрдөг, мөн асурт ч төрөх тохиолдол бий гэжээ.
Ихэвчлэн адгуусны төрөлд төрдөг учир адгууст хамрагдана гэж үзсэн байна.

Суварга:

Бурханы лагшин,зарлиг,тааллын гурван шүтээн байдаг.Бурханы дүр хөрөг нь лагшингийн шүтээн,сургаал номлол нь зарлигийн шүтээн бөгөөд харин суварга нь Бурханы тааллын шүтээн болно.


Зуун мянгат:

Бурхан багш өөрийн шавь нартаа айлдсан билиг барамидын сургаалыг дэлгэрэнгүй,дунд,хураангуй гэж гурав хуваах бөгөөд тус бүрд нь мөн адил гурав хуваасан нийт билиг барамидын есөн их ном бий.Зуун мянгат судар нь дэлгэрэнгүйн хураангуй юм.Зуун мянган шүлэгтэй ном учир зуун мянгат хэмээсэн байна.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.16.09 4:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Тео wrote:


Наланда хийд:

Тавдугаар зууны үед эртний Энэтхэгийн төв нутагт Энэтхэгийн таван их хаад хүчээ нэгтгэж байгуулсан их хйидийн нэр.Асар олон шавьтай.уран нарийн бүтээсэн олон олон сүм дугантай Наланда хийдээс илүү сүм хийд дэлхийд үгүй хэмээн тэмдэглэсэн буй.Мөн Наланда хийдийг дэлхийн анхны их сургууль ч гэж үздэг."Хятадын их бодьсадва Тансан ламыг Наланда хийдэд мөргөх үед Наланда хийдэд арван мянга гаруй гэлэн байсан" хэмээн Төвдийн их эрдэмтэн Гэндүн Чоймпол тэмдэглэжээ.



Uuniig Ниландар gedeg shig sanagdaad bna. Gehdee bi anduurj bj magadgui l yum... Yutai ch tus hiid maani 10d jiliin daraagaas Tov aimagt neg salbaraa neeh bolno. Mongol dahi hamgiin tom, AGUU gj helj bolmoor hiid ene l boloh bh da. Gehdee end hunii gurem zasal hiihgui. End suraltsaj togsson huvraguud shuud l arhadiin hutagt hureh bolno. Ooroor helbel orchlongiin huleesnees tailagdaj huvilgaanii tuvshind hurne gsn ug yumuu daa... Gehdee surgaltiin hugtsaa 35n jil... Hezee negen tsagt ovgon bolson hoinoo ch hamaagui yadaj end uudnii manaachiig ni hiigeed suuh yumsan. Yamar huvitai hun ni ene hiided suudag bol doo... :angel:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jun.16.09 5:04 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Тео wrote:
...

Авшиг:

Эрхийг өгөх гэсэн утгатай санскрит үг.Бурханы шашны их хөлгөны сургаал номлолд амьтан бүхний сэтгэлд гэгээрэх чадвар байдаг боловч мунхагийн харанхуйд бүрхэгдсэн байдаг.Гэсэн хэдий ч нууц тарнийн ёсоор авшиг буюу эрхийг өгснөөр тэрхүү мунхагийн арилгаж гэгээрэх чадварыг сэргээнэ гэж үздэг.


Byatshan nemelt helhed ene ERH ni tanii nom, tarni, byasalgald huch, shidiig oloh, bieleh bolomjiig ni neej ogdog yumuu daa... Tanii bagshiin ogson avshig, basgid tani ogson bagshiin avshig geh meteer deesh damjij orchlongoos getelsen, ali esvel burhan yumuu bodiin hutagt hursen negnii huseleer bodit biellee oldog geh yumuu da... :col:

Engiineer gevel ene ni gar utasnii ANTENN-ii uurgiig guitsetgedeg. Ta suljee barij, tanias garsan radio dohio (unshsan nom, tarni, ali esvel hiisen byasalgal g.m...) tsaad operator-t (avshig damjsan nomtoi lam, arhad, huvilgaan, bodhisattva, esvel burhan-d) hurch zorilgoo bieluulne gsn ug...
:mrgreen:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jun.16.09 5:06 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Za tsag amjihgui yum shig bna daraa saihan tailbarlaya... :hi:

Teo ch gsn ene saihan medeelluudee urgeljluuleed bgarai...
:wd:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.01.10 11:25 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
нэг асуух зүйл байна. Номууд бүгд би үгүй гэж бичсэнийг уншсан. энд байгаа ном гэдэг нь бидний уншаад байдаг ном гэдэг утга биш юм шиг байна лээ. үүнийг хэлбэл...

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.01.10 3:07 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Миний мэдхээр бол номыг 2 янзаар үзээд байгаан, нэг нь болохоор зүгээр л бидний уншдаг цаасан ном гэх мэт, нөгөө нь болохоор сэтгэлд дадуулаад төрсөн эрдэм бүрийг нэг ном гэж хэлээд байх шиг байгаан

_________________
Аялал


Top
   
PostPosted: May.10.10 5:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Би хувь даа ном-г ном,шастир гэж хоёр хувааж ойлгоод байдаг

Шастир

Шастир гэдэг нь "шасадара" гэсэн санскрит үг бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах,гэтэлгэх гэсэн утгатай үг юм.Тодруулбал муу сэтгэлийг засаж,муу заянаас аврах гэсэн утгатай ажээ.Ном бүгд муу сэтгэлийг засаж,муу зовлонгоос аварч чадахгүй тул тэр бүгд шастир болж чаддаггүй.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.22.10 10:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Дүрс: бидний таван мэдрэхүйд хүртэгдэх бүх биет юмс
Ном: бидний таван мэдрэхүйд хүртэгдэх бүх биет юмс хийгээд тэдгээрийн харагдах хэлбэр өнгө үнэр амт дуу авиа гарт баригдах гадаргуу, тэдгээрээс бидний таван мэдрэхүйн хүртэлтэд оногдох өнгө дүрс үнэр амт тэдгээрт сэтгэлд буух дүр төрх түүнээс үүдэн гарах төсөөлөл бодол мэдэл сэтгэлийн хөдөлгөөн гээд бидний мэдэх төсөөлж чадах бүх л ойлголтуудыг ном гэж нэрлэнэ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.30.10 2:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Сакка - Таватимса ертөнцийг захиран суугч бурхан. Санскритаар Сакра (Индра) гэж нэрлэх нь бий.

Намо - Мөргөе, хүндэтгэе, бишрэе гэсэн утгатай үг. Намо Буддаяа, Намо Сангхаяа, Намо Дармаяа гэдэг нь Багш, хувраг, ном гуравт хүндэтгэл үзүүлсэн үг юм. Христийн шашинд Халалуйяа (Эзэний алдрыг магтая) хэмээх үгтэй төстэй.

Дивангар - Хорвоо дээрх 28 Самсара Буддагийн 4 дэхийг ийн нэрлэдэг. Зулыг асаагч гэсэн утгатай. Дивангар, Гаутама, Майдар гурвыг харгалзан өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн 3-н Будда хэмээн үзэх нь бий.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Jun.27.10 3:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ойлгоход хэцүү байж магадгүй гэхдээ бид бүгд тэр болгон мэдээд байдаггүй ( Лам хуврагa бол мэднэ ) Самгарьд үгсийн тайлбар-г бичье сонирхолтой шүү


Top
   
PostPosted: Jun.27.10 3:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Анатман ( * Би бээр байхгүй * )
Энэ нь бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм Бурханы шашны дагуу гэрэлт ертөнцөд мөнх орших юм байхгүй учир хорвоод аливаа юм өөрийн мөн чанаргүй юм.

Анатья ( аливаа юм хувиран өөрчлөгддөг чанартай )
Энэ нь Бурханы шашину хамгийн чухал ухагдахуун нэг юм, Энэ ухагдахууны дагуу хорвоо ертөнцөд бүх юм хувиран өөрчлөгдөх бөгөөд байнга тогтмол орших юм байхгүй аж. Аливааа амьд амьтан эрт орой хэзээ нэгэн цагт үхэх ёстой, энэ нь зовлонгийн учир шалтгаан болж байдаг юм. гэвч хөгжил дэвшил нөхөн төрөх нь мөн адил байнгын өөрчлөлт хувиралтын үр дагавар мөн учир эл олон үзэлд гутрангуй хандах хэрэггүй

Бодхисатва ( Гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн хүн)
Анх Гаутама Сиддарта гэгээрэхээсээ өмнө ийм нэртэй байжээ. Махаяна буюу Их хөлөгний шашин үүссэний дараа гэгээрэхийг хүссэн тэмүүлсэн болныг ийнхүү бодхицатва буюу бодьсад гэж нэрлэх болсон аж. Сүүлдээ амьд амьтан бүрт дээд язгуурын нигүүлсэнгүй сэтгэлдэ хөтлөгдөн хандаж гэгээрүүлэхийг оролдож буй хүмүүсийг ч игэж нэрэлдэг болсон байна. Хамгийн их алдаршсан бодьсад нарыг дурьдвал Авалокитешвара буюу Хонсым бодьсад, Кшитигарбха, Манжушири
Энэ дундаас хүмүүсийн хамгийн их мэддэг Манжушири болон Хонсым бодьсад
Хонсым бодьдаын тухай бүүр дэлгэрэнгүй том ном байдаг Англи Түвд хэл дээр


Top
   
PostPosted: Jun.27.10 4:10 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Будда ( Гэгээрч төгс нөгчсөн )
Анх бурханы шашныг үндэслэгч Гаутама Сиддарта ( шагжамуни )-г ингэж нэрэлдэг байжээ. Учир нь тэрбээр 35 насандаа бую одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэгт гэгээрсэн аж. Өөрсдийн хамаардаг дэг чглэлээс л үл шалтгаалан бурханы шашинтан бүрийн эцсийн зорилго нь Бурхан болоход оршино. Бурхан болох аргууд нь хоорондоо ялгаатай учир Бурханы шашин янз янзын дэг сургуульд хуваагдсан байдаг. Махаяна бую Их хөлөгний шашинд түүхэн хувь хүн болох Бурхан багшаас гадна Амитабха буюу Аминдава Махавайрочана бую Махабярзана, Вайсажагуру нарын зэрэг бэлэгдэл бүхий олон Буддаг хүлээн зөвшөөрч тахин шүтдэг. Амар жаргалтай оронд мэндэлсэн хүн бүр бурхан болдог гэсэн зол жаргалтай орны онолын нөлөөн дор энд Японд талийгаач болгоныг Бурхан буюу Японоор буюу * Хотоке* гэж нэрэлдэг юм байна лээ. Энд байдаг нэг буддын сүмээр орж багш нартай нь нэлээд их уулзаж ярилцаж хичээлд нь сонирхож суусан. Энэтхэгт Япон 2-н хийд сүмийн тогтолцоо хичээлүүд нь их өөр юм билээ.

Дхарма ( Зөв ном сургаал )
Энэн нь Ялж төгс нөгчсөний номолдог сургаал юм. Бурхан багшийн сургаалд гурван аймаг цав буй, Үүнд: Сударын аймаг сав ( Бурхан багшийн айлдвар яриа) Винайн аймаг сав ( Бурхан багшийн тогтоосон дэг сахилга ) Авидармын аймаг сав ( Сударын болон Винайн аймаг савын ном сударт хожмын бурханы шашныг судлагчдын туурвисан тайлбар эргэцүүлэлүүд) эдгээр багтана. Энэ гурван аймаг савыг нийтэд нь Типитака хэмээнэ. Дхарма бую Дарма нь бурханы шашны гурван эрдэнийн нэг нь юм

Карма ( Үйл )Хэдийгээр анх энэ үг үйл гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгаан онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүрийн үйлийн үр дунд хуран хуримтлагдсан нэг ёснуы нөөц хүч хэмээн тооцогдох болсон юм. Тодруулвал хүний үйл бүр сайн муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг ларма ( үйлийн үр) хэмээн нэрэлдэг болжээ. Хэрвээ сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч тэр үйлийг үйлдсэн хүний ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс бие хэл болон сэтгэлийн гэж 3 хуваадаг.
Та бүхэн магадгүй мэдэж байгаа байх би энэ сэдвээр бүүр бүлэг болгон шинжлэх ухаантай салашгүй баримттай зүйлс дээр тулгуурлан Карма буюу Үйлийн үр гэсэн сэдэвээр бичиж нийтэлж байгаа


Top
   
PostPosted: Jun.27.10 4:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Махаяна ( Их хөлөг )
Бурханы шашны түүхэнд Махаяна, Хинаяна хэмээх хоёр том урсгалыг тэмдэглэсэн буй
тэгвэл Манай Монгол улс болон Солонгос Япон Төвд Хятад бусад хойд зүгийн орнуудад Хинаяны бую Бага хөлгөний сургаал Бирм, Шри-Ланка/ ( Цеилон цайг гаргада газар хэ хэ хэ ) Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ. Махаяна хэмээг нь энэхүү ертөнцөд төрж үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдгүүрийг багтааж тэдгээрийг хооронд нь өчүүхэн бээр ялгалгүй цугааранг нь гэгээрүүлэхээр тээж чаддаг `Их хөлөг гэсэн утгатай үг юм

Нирвана ( Бүрэн амирлангуй байдал дээд зэргийн баяр цэнгэл ) Махчилбал * Унтраах бөхөх * гэсэн үг. Энэ нь сэтгэл юүгээ төгс төгөлдөр болгож зөв оюн ухааны үндсэн дээр дотоод бясалгал үйлдсэний ачаар хүний бүх бузар шунал тачаал бүрмөсөн замхран арилсаны дараах байдал юм. Ийм байдалд хүрсэн болгоныг бурхан гэнэ. Гаутама Сиддарта 35 настай байхдаа ийм нөхцөлд хүрч бурхан багш болжээ. Гэвч одоо Тэрбээр бүрэн амирлангуй байдалд гагц хүү амьсгаа хураасан дараа хүрсэн гэж үзэж байгаа юм. Учир нь хүний бие махбод амьдарч байга бол түүний бузар мөн адил оршсон хэвээр байдаг аж.

Пали ( хэл ) Энэ нь Хинаяны бую бага хөлөгний сургаалын хэл юм. Бурханы шашны хамгийн эртний ном сударыг энэ хэлээр тэмдэглэн бичсэн гэж үздэг. Энэ бол Самгарьд хэлний нэг аялгуу учраас энэ хоёр хэлний хооронд төдийлөн их ялгаа байхгүй Үлгэрлэвэл самгарьдаар Дхарма гэдэг бол палигаар Дхамма самгарьдаар Нирвана бол палигаар Ниббана юм

Парамита ( цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл ) Цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл нь Бурхан Багшийн ертөнцөд хүрэхийн тулд хүний хэрэглэдэг арга хэрэгсэл билээ. Өглөгч зан ёс суртахуун, тэвчээр хатуужил зориг бясалгах чадвар, оюун ухаан зэрэг хүнийг төрөх үхэхийн ертөнцөөс гэгээрэхийн ертөнцөд авчирдаг 6 парамит бую барамид буй гэж үздэг.

Паражня ( Оюун билиг ) Энэ нь 6 барамидын нэг нь билээ. Энэ бол хүний амьдралд зөв хандах, үнэнийг төөрөгдөлөөс ялгах сэтгэлийн чадвар юм. Энэхүү чадварыг олсон хүнийг бурхан багш хэмээнэ. Тиймээс энэ бол ердийн хүний ухаанаас ялгаатай хамгийн ариун тунгалаг гэгээрсэн оюун юм


Top
   
PostPosted: Jun.27.10 4:52 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сангха ( Бурханы олон шавь хуврагууд )
Бурханы шашны лам хуврагуудад гэлэн гэлэнмаа. тодорхой сахил хүртэж тангараг өргөсөн хүмүүс тооцогдоно. Анх тэдгээрийн тоонд гац хүү бадар барьдаг гэлэн гэлэнмаа нар ордог байжээ. Хожим нь Махаяна буюу Их хөлөгний сургаал хөгжиж дэлгэрэхэд Сангха буюу Сангагийн тоонд гэлэнгүүдээс гадна бодьсадын зиндаанд хүрэхийг хүссэн бүх хүн тооцогдох болсон аж. Энэ нь бурханы шашны гурван эрдэнийн нэг юм

Санскрит ( хэл ) Энэ бол Энэтхэг- Европын хэлний аймагт багтдаг.. эртний Энэтгхэгийн сонгодог бичгийн хэл юм. Түүнийг вэдийн болон сонгодог санскрит самгарьд гэж хуваадаг. Махаяны буюу Их хөлөгний сургаалын ном судрыг энэ бичгээр тэмдэглэсэн бөгөөд түүний найруулгыг даган бурханы шашны холимог санскрит гэдэг билээ

Сансара ( Дахин дахин төрөхийн гинжин хэлхээс ) Энэ бол наракийн оршин суугч бирд ,амьтан ,хүн , асур, тэнгэр, нар зэрэг зургаан ертөнцөд өнгөрсөнөөс өнөөдрийг дамжин ирээдүйд эцэс төгсөлгүй үхэх төрөх давтагдахын нэр юм. Хүн гэгээрч эс чадваас энэхүү төрж үхэхийн тойрогт байнга эргэлдэхийн заятай юм. энэхүү тойргоос гарч чадсан хүнийг бурхан гэдэг

Шуньята ( Хоосон чанар )
Энэ нь бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэхүү ухагдахууны дагуу гэрэлт ертөнцөд аливаа юм мөн чанаргүй бөгөөд мөнх оршихгүй юм. Эд юмс учир шалтгаанны нарийн холбоотой тул өөрийн мөн чанар бүхий байнга тогтмол орших юм байхгүй. тийм учраас юм бүхэн мөн чанартай эсвэл юу ч мөн чанаргүй хэмээн аль алинд нь хатуу итгэж үл болно. Энэ ертөнцд аливаа юмны оршин нь харьцангүй бөгөөд үнэмлэхүй чанартай юм байхгүй билээ. Энэ бол Махаяны бую Их хөлөгний сургаалын Пражнягийн сударын гол ухагдахуун юм


Top
   
PostPosted: Jun.27.10 4:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сутра ( Ариун хөлгөн судар )
Бурхан багшийн номлолыг бичиж тэмдэглэсэнийг ингэж нэрэлдэг. Анх энэ үг эрдэм шинжилгээнийи ном мэргэн үгсийн эмхэмтгэлийн нэр байжээ.
Сутра буюу судар нь Типитакийн нэг аймаг сав билээ.

Типитака ( Гурван аймаг сав )

Энэ бол бурханы шашины ариун ном судрын аймаг савын нэр Дармууд юм. Үүнд: Бурхан багшийн айлдвар, нэргэн сругаалыг эмхтгэсэн Сударын аймаг сав бурханы шашны лам хуваргуудын баримтлах ёстой эртний дэг сахилыг эмхтгэсэн Винайн аймаг сав, метэфизикийн эрэгцүүлэлийг эмхэтгсэсэн Авидармын аймаг сав эдгээр болно
Хожим нь Хятад Японы бурханы шашны суут эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд бурханы шашны ном сударт багтан ордог болсон байна. Та бүхэн Дxарам-г үзэж уншаарай тэнд маш дэлгэргэнгүй бичсэн байна лээ


Top
   
PostPosted: Jun.27.10 5:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тxеравада ( Хинаяна буюу Бага хөлөгний сургаал )

Энэ бол өмнө зүгийн уламжлалын бурханы шашинтан нарын гарагдаг нэгэн ердийн дуу авиа юм. Тxера нь ахмад гэсэн үг. Энэ бол баримтладаг нэг хэсэг ахмад лам нарыг төлөөлсөн ахмадуудын дэг юм. тэд нарын эсрэг арай дэвшилттэй сэтгэдэг өөр хэсэг лам байсан билээ. Хожим нь тэдний үзэл бодол Махаяны хүрээнд хөгжиж дэгжсэн байна. энэ бол энэ бол хойд зүгийн уламжлал билээ. Ийм хагарал бүр бурханы шашны эхний үед Бурхан багшийн таалал төгссөнөөс хойш хэдэн зуун өнгөрсний дараа, тэр үед дэвшилттэй хэмээн тооцогдож байсан Махадева лам, Бурхан багшийн сургаалыг таван аймгийг урьд өмнөхөөс өрөи чөлөөтэй номлож болно хэмээн үзэж эхлэхэд тодорсон юм. эцсийн эцэст энэ зөрчил хоёр дэг болж хуваагдсанаар шийдвэрлэгдсэн юм. Хижим нь Махасангхикийн дэг Махаяны сургаалыг боловсруулсан билээ. Энэ Их хөлөгний сургааль юм


Top
   
PostPosted: Jun.27.10 5:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эдгээр нь бүгд дотроо задраад маш том ухагдахуун болдог учраас нэг бүрчлэн товч тодорхой ойлгомжтой хэлбэрээр бичлээ шүү өөр бас бичнээ
Нэг бүрчлэн задраад явахад тайлбарлаад бичнэ гэхээр маш их цаг орох байх
Хүмүүс бичээрэй бас ямар ч санал асуултыг хүлээн авч өөрийнхөө сурсан уншсан сонссон мэддэг бүхнээ хичээнгүйлэн тайлбарлаж бичих болно
Бусад хүмүүс бас бичээрэй мэддэг бүхнээ мэддэггүй нэгэндээ тайлбарлцгаая Надад ч бас мэдэхгүй зүйл зөндөө байна


Top
   
PostPosted: Aug.15.10 11:30 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
Гандирс гэдгийг сайхан тайлбарлаад өг, газрын нэр л байх даа

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Nov.16.10 7:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Бурхны шашинд Гандирс гэх үг ямар утгатай болохыг сайн мэдэхгүй юм.

Ямар ч байсан миний санаж байгаагаар говь цөл газарт, маш халуунд үүссэн, хот балгад лугаа адил харагдах их зэрэглээг Гандирсын хот гэдэг.

Магадгүй бурхны шашинд Шамбалын орны хот эсвэл үүнтэй ойролцоо утгыг илэрхийлдэг байж болох юм. Эндээс үндэслэж зэрэглээн хотыг үзэмж төгс, эсвэл гарт баригдахгүй хоосон гэдэг утгаар нь Гандирсын хот гэдэг байх.


Top
   
PostPosted: Dec.15.10 12:29 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
Masgu wrote:
Бурхны шашинд Гандирс гэх үг ямар утгатай болохыг сайн мэдэхгүй юм.

Ямар ч байсан миний санаж байгаагаар говь цөл газарт, маш халуунд үүссэн, хот балгад лугаа адил харагдах их зэрэглээг Гандирсын хот гэдэг.

Магадгүй бурхны шашинд Шамбалын орны хот эсвэл үүнтэй ойролцоо утгыг илэрхийлдэг байж болох юм. Эндээс үндэслэж зэрэглээн хотыг үзэмж төгс, эсвэл гарт баригдахгүй хоосон гэдэг утгаар нь Гандирсын хот гэдэг байх.

тийм гэнэ, үнэр идэштэн гэхээр баригдахгүй хоосон юм байдаг гэж байна даа, чиний тайлбар их оновчтой болжээ :col:

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Sep.13.11 7:13 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Гүрэм гэж юуг хэлдэг юм бэ? Хүчтэй гүрэм л гэнэ. Тайбарлаад өгөөч :D


Top
   
PostPosted: Oct.01.11 4:35 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
hatnaa wrote:
Гүрэм гэж юуг хэлдэг юм бэ? Хүчтэй гүрэм л гэнэ. Тайбарлаад өгөөч :D


Буддын шашны ёсонд ад зэтгэр, аюул зовлон, өвчин эмгэгийг зайлуулах гэж ном уншлага хийх зан үйл.Гүрэм хийдэг хүнийг Гүрэмч хэмээн нэрийддэг Гүрэмч хүн
өвчтэй хүнд гүрэм хийлээ гэхэд тэр хүний өвчнийг гүрмийн зан үйлээр ховсдон
гаргаж урьдаас бэлтгэсэн хүн, амьтны дүрстэй зүйлд оршуулдаг.Энэ бэлдсэн дүрсийг хийхэд хар гурилаар хийдэг бөгөөд барам хэмээн нэрийддэг
Гүрэмдэх (гүрэм хийх гэсэн утгатай),
Жишээ Гурван Гүрэм хэмээн ном уншуулдаг Энэ номны утга учир нь цаг үеийн гай барцад,
өвчин, муу зүгийн хорлолыг хоосон чанарын сургаалийн үүднээс арилгах Шэрабнимба, ган зуд, гай гарз, өвчин зовлонгоос амьтныг аврахын тулд уншдаг бол Цагаан шүхэрт нь насны барцад тогтоох, урт наслахын билэгдэл болгож Цагаан дара эхийн
магтаал зэрэг гурван номыг уншуулж засал хийлгэх ёсыг илэрхийлдэг Гүрэмийг Дором ч гэж нэрийддэг. Гүрэмч Доромч лам гэх мэт Түвд хэлнээ Гүрэмийг Sku-rim бас Dge-ba гэж дуудна


Top
   
PostPosted: Apr.18.14 6:00 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
piona wrote:
Masgu wrote:
Бурхны шашинд Гандирс гэх үг ямар утгатай болохыг сайн мэдэхгүй юм.

Ямар ч байсан миний санаж байгаагаар говь цөл газарт, маш халуунд үүссэн, хот балгад лугаа адил харагдах их зэрэглээг Гандирсын хот гэдэг.

Магадгүй бурхны шашинд Шамбалын орны хот эсвэл үүнтэй ойролцоо утгыг илэрхийлдэг байж болох юм. Эндээс үндэслэж зэрэглээн хотыг үзэмж төгс, эсвэл гарт баригдахгүй хоосон гэдэг утгаар нь Гандирсын хот гэдэг байх.

тийм гэнэ, үнэр идэштэн гэхээр баригдахгүй хоосон юм байдаг гэж байна даа, чиний тайлбар их оновчтой болжээ :col:




shambal gej yum? shambaran gesen ugenii yazruur uu?

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 27 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited