#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 5:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jun.18.10 9:32 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jun.13.10 12:44 am
Posts: 51
хэхэ залуусаа бий цэг таслал тавиагүйгээс та нар буруу ойлгожээ би түвд шиг хөгжлөөр муу.тэгээд хүмүүсээ шулам гэж алсан хэвээрээ гэж европчуудыг хэлсэн санаатай найруулгын алдаа гаргаад буруу ойлгуулчихаж. Мөн би энэд түвдийг материаллаг талаар хөгжил муу гэсэн санаа тэрнээс яг үнэндээ түвд орон олон мэргэдийн өлгий нутаг оюун санааны хөгжлөөр дээд орон


Top
   
PostPosted: Jun.18.10 4:41 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Аан, гэхдээ бид материаллаг байдлыг илүүд үзсэнээр байгаль дэлхийгээ ийм болгосон болохоор, оюун ухааныг дээдлээд шуналгүй амьдрвал уг нь зүгээр юм шиг ээ.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.02.10 2:29 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Европын хөгжил материаллаг байдлыг хэт илүүд үздэг учраас тийм ч тогтвортой хөгжил биш. удахгүй/үсрээд л 500 жил/ Европын хөгжил зогсонги байдалд хүрч буурай орнуудын тоонд орох байх гэж би бодож байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.02.10 4:25 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
tonashides wrote:
Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Жинсрэг цутгах гэж дуулж байсан уу?

Үгүй бол: Халхын гол хошууны Говь Түшээ гүн ноёны нутгийн лам Човонбо шавь нартайгаа хялар буга чөтгөрийг, галаар дарж байсан түүхтэй. Шуламс гэсэн хүүхнийг нүхэнд хүлж орхиод, шатаахдаа шар тосоор цацаж байсан гэдэг- тэр хүүхэн хүний ёсноос гадуур хөөрхийлөтөйгөөр нас барсан.


Top
   
PostPosted: Jul.03.10 3:29 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
баримт байна уу? уншиж үзэх ном, судар. наад Говь Түшээ гүнгийн талаар.


Top
   
PostPosted: Jul.03.10 3:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
Azar wrote:
tonashides wrote:
Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Жинсрэг цутгах гэж дуулж байсан уу?

Үгүй бол: Халхын гол хошууны Говь Түшээ гүн ноёны нутгийн лам Човонбо шавь нартайгаа хялар буга чөтгөрийг, галаар дарж байсан түүхтэй. Шуламс гэсэн хүүхнийг нүхэнд хүлж орхиод, шатаахдаа шар тосоор цацаж байсан гэдэг- тэр хүүхэн хүний ёсноос гадуур хөөрхийлөтөйгөөр нас барсан.

аймар юм


Top
   
PostPosted: Jul.03.10 4:31 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
nirvan wrote:
баримт байна уу? уншиж үзэх ном, судар. наад Говь Түшээ гүнгийн талаар.

Ч. Ойдов, Б. Дашзэвэг: "Янжавын хэлдэг үлгэрээс" ШУАХ, УБ., 1964, номын 60-73 хуудас.

Говь түшээ гүнгийн тухайд Сумьяабаатар гуайн Гэрийн үеийн бичмэл номонд байж мэднэ- Ардын хувьсгалын өмнөх нэрээр Халхын гол хошуунд хайхад олдож мэднэ.
Одоогийн Өмнөговь, Дундговийн хагас, Дорноговийн хойд, Төв аймгийн урд хэсгийг хамарсан тийм том хошуу байсан юм гэнэ лээ.


Top
   
PostPosted: Jul.16.10 12:33 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Би бас мэдэх хүнээс асуулаа тийм юм болох нь болсон байна гэхдээ тэр Хялар хатан нь буг болсон гэсэн л байна лээ.


Top
   
PostPosted: Jul.16.10 7:24 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
nirvan wrote:
Би бас мэдэх хүнээс асуулаа тийм юм болох нь болсон байна гэхдээ тэр Хялар хатан нь буг болсон гэсэн л байна лээ.

Чи тэгээд итгэсэн үү?


Top
   
PostPosted: Jul.16.10 8:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Монголд түгэн дэлгэрэх дээ бурханы шашин маань шуудхан хэлэхэд бараг л завхарсан...

угаасаа түвдэд анх бурханы шашин орж ирээд юу гэдэг нь мэдэгдэхгүй нэг тийм утгагүй олон урсгал болж хувирсан...шашин ном сургааль гэдэг нэг үндэстэнээс нөгөө үндэстэнд түгэх дээ тухайн соёл заншилтай холилдож зарим тохиолдолд үндсэн үзэл санаагаа гээх ч бий
манайд түвдээс уламжлан бурханы шашин орж ирэх дээ улс төрийн бодлоготой орж ирсэн болоод ч тэр үү манай лам нар сахил санваараа муу сахидаг өөрсдөө ямар нэг зүйл зохиох гэх мэтчилэн их олон сөрөг хандлага бий болгосон
хамгийн энгийн жишээ бол бурханы шашинд хувраг хүн эхнэр авдаггүй...гэтэл манайд одоо ямар байна?
энийг нөгөө хэлмэгдүүлэлттэй холбож тайлбарлаж болох ч угтаа бол лам нар эгэл хүсэлээ хазаарлаж чадахгүй байгааг л харуулж байгаа юм
үүнээс гадна маш олон зүйлс бий бий
ер нь л бурханы шашин манайд их буруу замаар хөгжиж байна даа
Бурхан багш өөрөө хэлсэн байдаг шүү дээ хувраг хүн өөрийн эд хөрөнгөтэй байж болохгүй шинэ хувцас өмсөж болохгүй хувцасаа хуучин зүйлээр хийх ёстой гэх мэтчилэн
гэтэл манай хамба лам нар ямар байдаг билээ...
түвдэд бурханы шашин дэлгэрээд маш удаан манайх шиг нэг ийм завхарсан байдалтай байсан
хутагт нагаржуна гуай нь гавьяагаар түвдэд бурханы шашин уг чанараа олсон гэдэг
харин манайд хэзээ юм болдоо?

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.17.10 5:58 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Alphonse
Та шууд ингэж үгүйсгэж болохгүй байх шүү. Бас л бүгдийг мэдэгчийн дүр болно шүү дээ. олон янзын олон лам нар байгаа. Мөн Бурханы шашин гэдэг зөвхөн лам улсыг хэлэхгүй байх. сүсэгтэн бид ямар байдалтай байна гэдгээ эргэж нэг харах хэрэгтэй шүү. Би байнга л хэлээд байгаа юм л даа улиг болж байгаа байх. Ямар нэгэн Бурханы шашны ном судар уншаад үзээ гэж дара нь бодоод нэг үз тэгээд ярилцвал арай дөхүү шүү гэж. Амжилт хүсье.


Top
   
PostPosted: Jul.17.10 6:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
1400-д жилийн өмнө их хөлөгний шашин ихэд доройтож байж. Тэр үед нэгэн их номтой эмэгтэй лам их хөлөгний шашинг дэлгэрүүлэхийг ихэд хичээвч эм хүнийг дорд үздэг байсны учир үгийг нь тоож сонсдог хүн байдаггүй байж. Иймийн учир эмэгтэй энгийн амьдралд орж хүү төрүүлээд, лам болгон шашинаа дэлгэрүүлэхийг хүсчээ. Тэрбээр 2 хүү төрүүлж том хүүгээ Тогмэд бага хүүгээ Егнэн хэмээн нэр хайрлав. Том хүү нь их хөлгөний лам болж бага хүү нь бага хөлгөний лам болсон учир ахыгаа ихэд буруутгадаг байжээ. Тогмэд их хөлгөний шашинг дэлгэрүүлэхээр Майдар бурхантай нүүр тулан учирч ном сонсохын тулд агуйд 3 жилийн турш бясалгавч ямар нэгэн шинж илэрсэнгүйд шантарч агуйгаас гарах гэтэл үүдэнд нь нэг эмгэн бүдүүн урт цул төмрийг өвөр дээрээ тавин хөвөнгөөр арчиж байхтай таарчээ. Лам гайхан юу хийж байгааг нь асуутал эмгэн хариуд нь " би энэ төмрийг зүлгэж зүү хийх гэж байна " гэв. Тогмэд гайхан бодолд автан энэ өндөр настай хүн шантрахгүй байхад би иймхэн зүйлд шантарлаа хэмээн буцаж агуй руугаа орон шантрах зүйл их гарч байсан ч сэтгэлийн тэнхээгээр тэвчин дахин 9 жил бясалгав. Нийт 12 жил өнгөрсөн ч Майдар бурхантай эс уулзсан тул агуйгаас гарч явтал үүдэнд нь өтөнд идэгдсэн эм нохой хэвтэж байв гэнэ. Орхиж явах гэтэл нохой үхэх аюултай байсан учир нохойг ихэд өрөвдөн өтийг нь авч хаях гэтэл өт нь үхэх гээд байсан учир хоёууланг нь аврахаар шийдэж өтийг хэлээрээ түүн өөрийн маханд шилжүүлэх гэтэл нохой Майдар бурхан болон хувирч гэнэ. Би бээр танитай уулзахын тулд агуйд 10 гаруй жил суусан авч та надад харагдаагүй. Харин одоо яагаад харагдах болов хэмээн Майдар бурханаас асуутал " Би чиний хажууд оршисоор байсан авч чамд энэрэх нигүүлсэнгүй сэтгэл бага байсны учир намайг харж чадахгүй байсан юм " гэв. Тогмэд Майдар бурханыг мөрөн дээрээ суулган хүн олонтой газраар явсан ч хүмүүс Майдар бурханыг биш, ламыг өтсөн нохой үүрээд явж байна хэмээн харцгааж байлаа. Тогмэд Майдар бурханаас олон ном эрдэм суралцаж ихэд шамдсаны эцэст дээд хэмжээнд хүрэв. Түүнээс хойш Тогмэд их хөлгөний шашинг ихээр дэлгэрүүлсэн ба өөрийн дүүгээ ч их хөлгөнд татан оруулав. Тогмэд Егнэн хоёрын бичсэн олон ном одоог хүртэл байдаг ба лам нар гол болгон судалсаар суралцсаар байгаа билээ.


Top
   
PostPosted: Jul.17.10 7:58 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
nirvan wrote:
Alphonse
Та шууд ингэж үгүйсгэж болохгүй байх шүү. Бас л бүгдийг мэдэгчийн дүр болно шүү дээ. олон янзын олон лам нар байгаа. Мөн Бурханы шашин гэдэг зөвхөн лам улсыг хэлэхгүй байх. сүсэгтэн бид ямар байдалтай байна гэдгээ эргэж нэг харах хэрэгтэй шүү. Би байнга л хэлээд байгаа юм л даа улиг болж байгаа байх. Ямар нэгэн Бурханы шашны ном судар уншаад үзээ гэж дара нь бодоод нэг үз тэгээд ярилцвал арай дөхүү шүү гэж. Амжилт хүсье.

юу гэхээр миний уншсан ном судар их биш ч бага биш юм шүү
энд жаахан гүнзгий ухан боддог хүмүүс ордог гэж бодоод жижиг сажиг зүйлсийг дурдаагүй билээ
бүгдийг мэдэгчийн дүр биш харин мэдсээр байж мэдээгүй царайлсан дүр гаргах л шившигтэй нүгэл юм

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.17.10 10:29 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурхан багш, Түүний Ном болон лам хувраг хэмээх гурван эрдэнэд шүтсэн хүнийг Бурхан багшийн шавь хэмээнэ. Тиймээс сүсэгтэн олон Бурхан багш, Түүний сургааль, Бурсан хуврагт баттайя итгэн сүсэглэж номлын дагуу дагах ёс дэгийг чанд баримтлах хэрэгтэй. Мөн багш шавийн барилдлага-г маш сайн ухааран ойлгож мөрдөн дагах ёс буй. Шавь хэмээх хүн багшаа угтан тосч хүндэтгэн мэндчлэх түүнд үнэнчээр зүтгэх бүх үүрэг зарлигийг дуулгавартай хүлээн авч өглөг барьц өргөх номлолыг анхаарлтай сонсох ёстой бөлгөө.нь Сүсэгтний зам мөр нь багш шавийн барилдлагыг дээдлэн анхаарч сахих учиртайг ойлгон ухаарах хэрэгтэй болов уу. Аливаа зүйл сайнтай муутай олон урсгал олон янзын лам хүмүүн байгаа харин бид өөрсдөө Сүсэгтний зам мөр-р явж байгаа бол чандлах сахиж Буддын ухаанд улам илүүтэйгээр шамдан суралцаж сайтар уншиж бясалгах хэрэгтэй
ямар ч судар номонд БИ гэсэн тодотголыг бичсэн байдаг.
Уг чанар нь БИ бээр байхгүйг ойлгон сэтгэлийн хөдөлгөөндөө хууртах хэрэггүй Юм бүхэн хувирч өөрчлөгддөг Тул байнгын мөн чанар гэж бадайггүй гэж миний багш сургадаг. Бурхан багш, Ном, Лам хуврагуудын өлмийд мөргөмүй. Улам ихийг уншиж судлах хэрэгтэй. Буддын гүн ухааныг зүгээр нэг гүйлгэн харах унших бус сургааль номлолыг сэтгэлдээ бясалган бодож өөрийгөө өөрчилөх гэж оролдох хэрэгтэй болов уу.


Top
   
PostPosted: Jul.18.10 12:08 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
юу гэхээр миний уншсан ном судар их биш ч бага биш юм шүү
энд жаахан гүнзгий ухан боддог хүмүүс ордог гэж бодоод жижиг сажиг зүйлсийг дурдаагүй билээ
бүгдийг мэдэгчийн дүр биш харин мэдсээр байж мэдээгүй царайлсан дүр гаргах л шившигтэй нүгэл юм
[/quote]

Би таны Монгол оронд Бурханы шашин завхарсан гэдэгтэй л санал нийлэхгүй байгаа юм л даа. Тийм бодлыг тээгээд арай л дэмий болов уу л гэж. Бурханы шашин оршиж байна уу үгүй гэдгийг харьцуулах юм бас байна. Тэрүүгээр бол одоо Монгол оронд бурханы шашин оршиж байна л гэдэг юм. Мөн Төвдөд ч завхарсан юм байгаад манайд ирсэн ч гэх шиг өөрийн бодсон санаагаа хамаагүй ингэж бичиж болохгүй байх аа. Бурханы айлдсан ямар ном зарлиг уншиж бясалгасан болчоод ингэж хамаагүй шууд үгүйсгэж байгаа юм бэ.эхлээд сайн унших хэрэгтэй байна, дараа нь сайн бодох хэрэгтэй байна.тэгээд айлдаж болно.Амжилт хүсье.


Top
   
PostPosted: Jul.18.10 2:49 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
за даа бурхан шашны түүхийн талаар мэддэггүй хүнтэй юугаа ч ярих билээ дээ
тэгээд ч надтай далай лам хүртэл санал нийлнэ :mrgreen:
итгэхгүй бол айлдвар дээр нь очоод монгол лам нар мөн манай бурханы шашны тухай ямар бодолтой байдгыг нь асуугаад л үз :lol:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.18.10 5:57 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Бас л сайн бодоогүй л байна их сайн бодох хэрэгтэй. Энэ асуудал тийм ч амар биш шүү. Далай багшийн айлдварыг би мэднэ санаж байна. Гэхдээ багш Монголд Шашин нь завхарсан гэж айлдаагүй л байх зарим нэгэн лам нар л гэж айлдсан санагдаж байна. Мөхөс би түүх гайгүй уншсаан Монголын Бурханы шашины гээд.Би өөрийг тань шууд хамаагүй бүү үгүйсгээ л гэж айлтгасан билээ.


Top
   
PostPosted: Aug.26.10 12:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Суугий Б wrote:
Буддын шашин бол шашин гэхээсээ илүү ёс суртахууны хэм хэмжээ юм байгаан


Яг шууд тэгж хэлж болохгүй. Ёс суртахууны хэм хэмжээг Винайн аймагт ихэвчилэн оруулсан байх бөгөөд энэ нь хувраг хүний сахих ёс суртахууны хэм хэмжээг агуулсан байдаг. Харин энгийн хар хүмүүсийн баримтлах ёс суртахууны зарим асуудлыг Судрын аймгийн зарим ном ботиудад оруулсан. Гэтэл Абидамма (Илт номын аймаг) нь гүн ухааны асуудлыг авч үзсэн байх бөгөөд нэлээд нарийн тогтсон шинжлэх ухааны түвшинтэй зэрэгцэх юм.

Хутагт Дөрвөн Үнэн болон Зөв Найман замыг авч үзээд цааш задлахад ёс суртахуунаас давсан олон зүйлсийг харж болно.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Aug.26.10 12:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Монголын Буддизмын өнөөгийн хандлага ямар байна вэ? Ямар ямар сүм хийдүүд үйл ажиллагаа явуулж байна. Ямар ном судрууд орчин цагийн Монгол хэлнээ буусан тухай мэдээллийг хаанаас олж авах вэ?

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Aug.26.10 1:12 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
ямартай ч www.sudar.org дээр нэлээд зүйл ном судрыг монгол хэлнээ буулгасан байна билээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.31.10 8:33 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Ciceron wrote:
Монголын Буддизмын өнөөгийн хандлага ямар байна вэ? Ямар ямар сүм хийдүүд үйл ажиллагаа явуулж байна. Ямар ном судрууд орчин цагийн Монгол хэлнээ буусан тухай мэдээллийг хаанаас олж авах вэ?



Нямсамбуу гавжийн Боловсрол ТВ-р гарж байгаа нэвтрүүлгийг үзээрэй.
Энэ талаар одоо бичиж амжихгүйнээ.
Гэхдээ сэргэн мандалтын үе гэж болох юм уу даа :frog:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Oct.14.10 8:06 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Feb.27.06 5:41 pm
Posts: 4105
Location: ... Төсөөллийн өрөөнд
burhni sahiusin talaar helj ogooch


Top
   
PostPosted: Nov.16.10 9:59 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
Лам нар номоо монгол хэл дээр уншиж байвал сайхан юмсандаа

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Mar.16.11 2:06 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
хийморийн дарцаг хийсгэхэд сайн өдөр нтр гэж байх уу бар жилийнх

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Mar.16.11 3:48 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Dec.01.09 7:37 am
Posts: 137
Location: In tne World..
http://news.gogo.mn/r/84729


Ene huug ih uruvdluu. :think:


Top
   
PostPosted: Mar.17.11 7:33 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
ochki wrote:
burhni sahiusin talaar helj ogooch


Сайн байн уу?
Яг ямар сахиусны талаар асуух гэсэн юм бэ?
Буддын шашинд маш олон Ядам, Сахиус байгаа
Асуувал сайтар судлаад эргээд бичиж болох юм


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited