#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.23.18 3:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jun.08.09 5:23 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Уг сэдэвт Бурханы шашинг доромжилсон гутаасан бичлэг хийхгүй байхыг хүсье...

энд тэндээс copy хийгээгүй гараа шивж байгаа учраас ойлгоод битгий хэрүүл уруул үүсгээрэй дээ
дургүй чинь хүрээд байвал муулах сэдэв цаагуур чинь мундахгүй их бий шүү
юм асуухгүй байхыг хүсэж байна.

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Nov.25.09 5:05 am, edited 4 times in total.
сэдвийг нааж өгсөн болно :wd:


Top
   
PostPosted: Jun.08.09 6:07 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
1.ЭНЭТХЭГ


Төв Энэтхэгт "Азийн гэрэл гэгээ" гийж бадарсан нь хүн төрөлхтний оюуны амьдралд тохиолдсон нэгэн агуу бөгөөд эрин үеийн ач холбогдол бүхий үйл явдал болсон юм.Өөрөөр хэлбэл олон зууны турш эдүгээг хүртэл азийнхны сэтгэлийг тэтгэсээр буй Агуу их оюун ухаан,Энэрэнгүй,Нигүүлсэнгүй сэтгэлийн булаг ундарсан нь тэр бүлгээ.
Хожим нь Бурхан багшийн сургаалыг дагагчдын Шагжамуни буюу "Шагжа омгийн Чадагчийн эрхт" хэмээн өргөмжилсөн Бурхан Гуатама гэр орноо орхин явж бадар барьж лам болж өмнө зүгийн Магадха хэмээх газар бодь модны доор гэгээрсэн юм.
Энэ их ёслол манай эриний өмнөх тавдугаар зууны дунд орчим болсон хэмээн үздэг билээ.Түүнээс янагш тэрбээр "Агуу их үхэл" хүртлээ буюу Нирваанд ортлоо 45 жилийн турш Оюун ухаан,Энэрэнгүй Нигүүлсэнгүй сэтгэлийн тухай сургаалаа уйгагүй номлосон юм.Улмаар төв энэтхэгийн янз бүрийн улс гүрэн овог аймагт энэхүү шашин шүтлэгийн их үндэс суурь тавигдсан бүлгээ.
Маурья удмын гуравдахь хаан Ашока буюу Гаслангуй хааны үед (МАӨ 268-232 онуудад захирч байжээ) Бурхан Гуатамагийн сургаал зарлиг түгэн дэлгэрч тэр ч байтугай чанадад тархаж эхэлсэн аж.
Маурьяийнхан нь Энэтхэг орныг нэгтгэсэн анхны удам билээ.Энэ удмын анхы хаан Чандрагуптын үед (МАӨ 316-293 онуудад захирч байжээ) Маурья удмын эзэмшил нутаг хойгуураа Хималайн уулс зүүн талаараа Бенгалийн булан баруугаараа Гинду Кушийн уулс урдуураа Виндхьягийн уулстай хил залгаж байлаа.
Ашока хаан Калинга хэмээх өмнөд зүгийн улс орныг удс гүрэндээ нийлүүлж,улс нь Декканы уулс хүртэл тэлсэн байна.
Энэ хаан харгис хатуугаараа алдаршиж хүмүүс түүнийг Чандошка буюу "Аймшигт Ашока" хэмээн нэрлэжээ.
Гэвч Калинга улсыг байлдан дагуулж байх даа цэргүүдийнхээ устгаж эвдсэн бүхнийг хараад зан ааш нь эрс өөрчлөгдөж тэрбээр Оюун ухаан,Энэрэнгүй,Нигүүлсэнгүй сэтгэлийн сургаалыг үнэн сэтгэлээсээ шүтэн бишэрдэг болжээ.Түүнээс хойш Бурхан багшийн сургаалиыг даган мөрддөг хүний хувьд олон сайн үйлийг бүтээснээс хамгийн томоохон нь дараах хоёр үйл байлаа.
Эхнийх нь
"Ашокийн бичээс" юм.тэрбээр эзэмшил нутагтаа газар сайгүй чулуун хөшөө босгож түүн дээр энэхүү улс орны хаан бурхан багшийн сургаалын дагуу улс орноо захирч буйг сийлжээ.
ийм утгатай үгсийг өнгөлсөн хад асган дээр мөн адил сийлсэн байв.
Хоёрдахь нь
Тэрбээр Энэтхэг орон даяар бурхан багшийн оюун ухаан энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийн сургаалыг түгээн дэлгэрүүлсэнд оршино.
Түүнээс гадна тэрбээр энэхүү сургаалыг түгээн дэлгэрүүлэхээр элч нараа гадаадын олон оронд илгээжээ.Элч нараа Сири,Египет,Кирен,МаКедон,Эпир зэрэг алс холын орнуудад явуулсныг онцгойрон анхаарвал зохино.Тэд Бурхан багшийн сургаалыг алс холын баруун зүгт түгээн дэлгэрүүлжээ.Түүгээр ч зогсохгүй Тамрапарни буюу Цейлонд очсон махендра элч "үзэсгэлэнтэй сайхан сургаалыг үзэсгэлэнтэй сайхан Ланкадвипа арал дээр сайтар үндэслүүлсэн" байна.
ийнхүү урд зүгийн орнуудад ариун сургаалыг дэлгэрүүлэх үндэс тавигджээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.08.09 6:41 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Ойрын хугацаанд бичигдэх зүйлс:

2.МАХАЯНА БУЮУ ИХ ХӨЛӨГНИЙ ШАШИН ҮҮССЭН НЬ
3.ТӨВ АЗИ
4.ХЯТАД
5.ЯПОН
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.08.09 6:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
ишлэл хийхгүй байхыг хүсье...
тэгтээ тэргүй цөөхөн бичлэг байна...би ойлгоно


:bowing:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.12.09 5:07 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
2.МАХАЯНА БУЮУ ИХ ХӨЛӨГНИЙ ШАШИН ҮҮССЭН НЬ

Арай сүүлний үеийн бурханы шашинтнууд "Бурханы сургаал дорнод зүг рүү түгсэн" гэж өгүүлэх нь олонтаа.Гэвч манай эриний өмнө бурханы сургаал өрнө зүг рүү хандаж байсан нь тодорхой .Энэхүү сургаал дорно зүг рүү манай эриний эхэнд хандаж эхэлсэн юм.
Гэвч эхлээд бурханы шашинд гарсан нэгэн томоохон өөрчлөлтийн тухай хэлэх хэрэгтэй.Энэ нь "Махаяна" буюу "Их хөлөгний шашин" хэмээх "шинэ давалгаа" үүссэнд оршино.
Улмаар "Махаяна" бурханы шашинд улам хүчтэй тодорч,улам хүчтэй байр суурьтай болсон юм.
Энэхүү "шинэ давалгаа" хэзээ буй болов? Хэрхэн хий болов? Хэн түүнийг үүсгэв? Энэ тухай хэн ч тодорхой хэлж чадахгүй билээ.
Бидний баттай өгүүлж чадах нь:
Нэгдүгээрт,түүнийг тухайн үеийн тэргүүний лам хувраг нар бурханы сургаалийн эхний үеийн Махасамгхикийн дэгийн үндсэн дээр бүтээсэн юм.
Хоёрдугаарт,манай эриний өмнөх хоёр,нэгдүгээр зуун,мөн манай эриний нэгдүгээр зуун гэхэд Махаянагийн хамгийн чухал судар буй болсон байна.Хутагт Нагаржуна эдгээр ном судрын үндсэн дээр гүн ухааны идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд Махаяна нь бурханы шашны түүхийн дээр тодрон гарч ирсэн билээ.
Бурханы шашны түүхийн урт хугацаанд махаяна ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.Хятад,Японд бурханы шашин түүхийнхээ бүхий л хугацааны турш энэхүү чиглэлийн нөлөөөн дор хөгжсөөр ирсэн билээ.Түүнд ч гайхах юм үгүй.Учир нь Махаяна ард түмний хэрхэн аврагдахын шинэ зам зорилтыг дэвшүүлсэн юм.Түүнийг хэрэгжүүлэхээр бодьсад нар хэмээх ариун явдалт шинэ хүмүүсийг дэвшүүлж гаргасан билээ.
Түүгээр ч зогсохгүй тэднийг дэмжихийн тулд Махаянагийн сэтгэгчид метафизик,сэтгэл зүйн салбарт оюун ухааны томоохон олот амжилт гаргасан юм.Түүний үр дүнд бурхан гуатамагийн залгамж халааг үргэлжлүүлсэн Махаяна нь оюун ухаан,нигүүлсэнгүй сэтгэлийн сургаалд олон шинэ шинж чанарыг оруулжээ.Махаянагийн ачаар бурханы шашин илүү дайчин,илүү чин сэтгэлийн болжээ.Их устай мөрөн лүгээ адил энэхүү сургаал дорнын улс орныг тэтгэж эхлэв.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.12.09 9:55 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
ТӨВ АЗИ

Хятадууд анх төв Азиар дамжин бурханы шашинтай танилцжээ.Тиймээс бурханы шашны Энэтхэгээс Хятадад ирсэн зам мөрийн тухай ярих даа юуны өмнө өргөн замыг дурьдах ёстой.
Анх манай эриний өмнөх хоёрдугаар зууны эцэст,Хятадын Хан улсын эзэн хаан У-дигийн хаанчлалын үед (МЭӨ 140-87 онуудад захирч байв) эл замыг төв Азийн говь цөлийг дамжин Өрнө,Дорныг холбосон худалдааны зам нээжээ.Тэр үед хятадын нутаг дэвсгэр баруун зүгт нилээн сунгасан байлаа.Хятадын хөрш зэргэлдээ оршиж байсан Фергана,Согд,Тохара,Парфи зэрэг оронд бүр Македоны Александрын үед үүсч тогтсон арилжаа наймааны уур амьсгал хэвээр байжээ.Эдгээр орны нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх худалдааны замд хамгийн чухал бараа таваар бол хятадын торго хэмээн тооцдог байлаа.Тиймээс ч торгоны за хэмээн нэрлэсэн байна.Энэтхэг,Хятадын хооронд голдуу бурханы шашны салбарт эхэлсэн соёлын харилцаа мөн адил энэхүү худалдааны замын ачаар тодорхой үйл хэрэг болж байна.Тийм учраас бурханы шашны ирсэн зам нь Торгон зам юм.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.14.09 8:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Huselt bna. Boluul Mongoliin tuhai bichvel iluu sonirholtoi bna. Uchir ni Burhan Bagsh Buddhism-g urdaas hoishoo chiglesen handlagatai hogjino gj helj bsan. Teheer India... Tibet... and then Mongolia...?? Who knows... 8)
Mon ihenh humuus maani Ih Holgoniig sain meddeggui... Ihenhdee Baga Holgoniihtoi hutgaj oilgoh geed bdag... Hamgiin tom jishee bol ene toroldoo buyan sain hiij, sain hunii yosoor amidarsan bol ene nasandaa l jargah geed hariugaa huleegeed bdag... Mon hamgiin tom ontslog ni Gegeereld hurehdeer l garj irdeg shu de. Ter met zuilsiig todotgoj, nen uridaar bichij, ooriin bodloo huvaaltsval ihed taatai bna...
:hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jun.14.09 10:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
аан зөв зөв...би мэдэхгүй зүйлээ худлаа ярихыг хүсдэггүй л дээ
энэ маань өөрөө нүгэл юм...үнэн дээ манайд буй буддын шашины урсгал чиглэлийн талаар бүрэн баттай мэдээлэл байхгүй...яахав тэгэж байгаад бодлоо хуваалцнаа
энэ сэдвийг цаашид би хөгжүүлэх бодолой байгаа...гэхдээ ойрын хугацаанд тийм их мэдээлэл оруулах цаг зав муутай л байна...тэгэж байгаад бага багаар мэдээлэл хүргэх бодол байна

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.29.09 7:25 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Буддизм Монголд

Буддизм Монголын газар нутагт анх МЭӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун Шаньюйн үе буюу МЭӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.

Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурханы Арван Хоёр Мөр", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.

14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.

Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.

Буддизм бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.

Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмдийн Алтан хаан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.29.09 7:34 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Хутагтын Дөрвөн Үнэн

Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.
Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.29.09 7:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Image

Найман зөв зам

Зөв үзэл
Зөв санаа
Зөв үг
Зөв үйл хэрэг
Амьдралын зөв хэлбэр
Зөв тэмүүлэл
Зөв ухаан
Зөв бясалгал

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Aug.28.09 10:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 10:23 pm
Posts: 1161
Location: Тэнд би удахгүй очно
Буддын шашны номыг монгол хэлээрээ уншмаар санагдах юм. Нэг л гадаад хэлээр уншсан лам нар. Тэрнийг нь ойлгохгүй мухраар сүсэглэсэн ард түмэн олон байх шиг харагдах юм :?


Top
   
PostPosted: Sep.01.09 4:05 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
tugs2mn wrote:
Буддын шашны номыг монгол хэлээрээ уншмаар санагдах юм. Нэг л гадаад хэлээр уншсан лам нар. Тэрнийг нь ойлгохгүй мухраар сүсэглэсэн ард түмэн олон байх шиг харагдах юм :?


Ug utgiin huvid, shid avshigiin huvid ch ter buh yumaaraa Mongol-r unshdag hiid bdag shde. Modnii 2-t Dong Dae Mon-s tsaahna Mongol unshlagat Buyan Arvijihui gd hiid bga.
Zasal nom gd luijinges busad barag bugd l mongol hl deer bdag...
Husvl dugaaruudiig ni ch olj ogj bolj bna...

Teo Хутагтын Дөрвөн & Үнэн Найман зөв зам zerguudiigee yund yah gj surgasan etr-gee bas tailbarlaad bval saihan l bna... Oshoo zondoo olon zuils bdag shde...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.16.09 1:52 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.22.05 12:28 am
Posts: 1778
Zovlon unen.
Zovlongiin shaltgaan unen.
Zovlongooos angijirah n unen.
Zovlongoos garah arga zam unen.

Sain uil uildee minii huuhduud :)


Top
   
PostPosted: Sep.18.09 1:45 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.17.09 10:49 am
Posts: 41
Shougy. wrote:
Huselt bna. Boluul Mongoliin tuhai bichvel iluu sonirholtoi bna. Uchir ni Burhan Bagsh Buddhism-g urdaas hoishoo chiglesen handlagatai hogjino gj helj bsan. Teheer India... Tibet... and then Mongolia...?? Who knows... 8)
Mon ihenh humuus maani Ih Holgoniig sain meddeggui... Ihenhdee Baga Holgoniihtoi hutgaj oilgoh geed bdag... Hamgiin tom jishee bol ene toroldoo buyan sain hiij, sain hunii yosoor amidarsan bol ene nasandaa l jargah geed hariugaa huleegeed bdag... Mon hamgiin tom ontslog ni Gegeereld hurehdeer l garj irdeg shu de. Ter met zuilsiig todotgoj, nen uridaar bichij, ooriin bodloo huvaaltsval ihed taatai bna...
:hi:

chiniii zuw shu,tumen zuw,neg ch gesn iim bodoltoi hun bdagt bayrlaj bn

_________________
La Dolce Vita


Top
   
PostPosted: Sep.27.09 11:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Монгол оронд буддын гүн ухаан дэлгэрсэн нь

Монгол оронд 200 жилийн тэртээ Энэтхэгээс Буддын шашин Ли орон. Хотон дундад Азиар дамжин монголд дэлгэрч байсан түүхтэй. Энэ үед Согд . Угарын Бандида нар нар их хөлөгний номыг дэлгэрүүлж байсны мэдээ баримт байгааг Монголын нэрт түүхч Зава Дамдин гавж”Алтан дэвтэр”зохиолдоо дурдсан байдаг.
XIV-р зууны үед Хувилай сэцэн хаан. Буянт хаан. Хайсан Хүлэг хаад Буддын шашинтай байж. Чойжи-рдсэр бандида Шивалха гэгээний “Жонжүг зава” “Бодь садын явдалд орхуй” хэмээх шастирийг Монгол хэлээр байснаас үзэхэд Буддын гүн ухааныг үзэж судалж байсан нь тодорхой байна.
Монголын Буянт хааны үед Төвдийн Нартан хийдийн Чим Жамьян Монголд залагдаж байгаад буцахдаа сайн чанарын бэх бусад хэрэглэл зүйлийг аваачиж Нартан хийддээ Ганжуур. Данжуурыг хэвлүүлсэн нь Нартан Ганжуур гэж алдаршсан юм. XVI-р зууны эхээр Нэйж тойн Төвдөд сургууль хийгээд иргэж Монгол нутагтаа ирээд өвөр Монголын олон хошуудад сүм хийд байгуулж номлол бүтээлийг аривжуулж байжээ.
Ойрдын Зая бандида Намхайжамц. Галдан бошигт хаан нар баруун Монголд Богд Зонхавын шашны сүм хийдийг олныг байгуулж өгөлгийн эзэн болж байв. Буриадын Зая бандида Дамбадаржаа Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд сууж цанид чойрын гүн ухааны номонд сайжирч нутагтаа ирээд сүм хийд хурал ном гаргаж байжээ.Чингис хааны алтан ургын Автай сайн хааны ач хүү Түшээт хан Гомбодоржийн гэрт мэндэлсэн Анхдугаар богд Лувсандамбийжалцан /Занабазар 1635-1723/ арван таван сүүдэртэйдээ Цаст Төвдийн орны Лхас.
Дашлхүмбэ хийдэд сууж судар тарний гүн ухаанд суралцсан юм.V Далай лам Агваанлувсанжамц. Банчин богд Лувсанчойжижалцан нарыг шүтэж Монгол газар хуваргын чуулган байгуулах зарлиг зөвөлгөөг авч байжээ. Өндөр гэгээн Монголд ирсэн хойноо 1654 онд Хэнтий нуруунд Их хүрээг /Сарьдагийн хийд/үндэслэн байгуулж хурал ном номлол хэлцэлийг тогтоосон юм.
Өндөр гэгээний үед Монголын алдартай хутагт хувилгаадуудын анхны дүр болох Ламын гэгээн Лувсанданзанжанцан. Зая бандида Лувсанпрэнлэй. Дарва бандида Содвожамц нар нь Өндөр гэгээний айлдвар зарилгийн дагуу Төвдийн гүн ухааны хийдүүдэд сууж гүн ухаан судалж гэвш лхаарамба болцгоож байсан түүхтэй. Монголын Төр шашны түүхийн сурвалж бичгүүдийн нэг “Хорчойнжүн”, Сэцэн ханы Нанзад аграмбын “Данзий” тэргүүтэн зохиолуудад Халхын анхны буддын гүн ухааны их сургуулыг Төмөр хонин жил /1751/ Сэцэн ханы хүрээнд Өөлдийн Тавхайрэнчин байгуулсан гэж тэмдгэлсэн байдаг.
Энд дурдагдаж буй Тавхайрэнчин нь Өөлдийн нутагт төрж өсөөд бага үалуу насандаа номын авьяас нь сэргэж Төвд оронд очиж Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд цанид чойрын гүн ухааны номонд суралцаж Чойрын 5 Ботийг сайтар судлаад дамжаа барьж сайн гэвш болж байсан. Тэр үеийн Далай лам.Банчин богд зэрэг ихэс дээдэс лам нараас зарлиг ном олныг сонсож нэгэн дацангийн Хамбаар томилдог байжээ. Төвдөөс нутагтаа ирээд Өөлд жунгарын гол хийдийн цорж болж тэндхийн лам нарт гүн ухааний номоо айлддаг байж.
Тэр үед Халх, Өөлдийн дайн самуун дэгдэж нэг удаа Халхын цэргүүд Өөлдийн хийдүүдийг тонон дээрэмдэж сүйтгэн цорж лам зэрэг олон хүмүүсийг барьж олзолжээ. Цорж ламыг Халхын зүүн Сэцэн ханы айлын зарц болгож хонь хариулгаж байв. Орой айлын хонь хурга нийлэж шуугилдах үед их уйлдаг байсан ламыг харсан гэрийн эзэн та яагаад хонь нийлхэд уйлдаг юм бэ? Гэж асуухад урьд Төвдөд залуу насандаа ном үзэж байхад чойрын дацанд олон лам нар ном хэлцэж шуугидаг байсныг санаад уйлдаг юм гэжээ.
Энэ яриа явсаар байгаад Сэцэн ханы хошуу ноёны сонорт хүрч. Сайн лам болохыг мэдэцгээж хийддээ урьж гүн ухааны их дацанг эхлэн байгуулсан гэдэг түүхтэй юм Өдгөө Монголд буддын гүн ухааны чойрын дацан нь Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдэд орших /Дашчойнпэл/ Идгаачойлэн/ Гунгаачойлон/ гэх зэрэг дацангууд хурал ном ба тус тусын хичээл сургалтыг идэвхтэй явуулаж байгаа.
Тус дацангууд болон хөдөө орон нутагаас Энэтхэг улсад 1990 оноос хойш Буддын гүн ухаан их сургууль хэмээн алдаршсан /Дрэйпүн /Гандан /Сэра хэмээх сургуульд хэдэн арван залуу лам нар гүн ухааны номонд хичээл зүтгэл гарган суралцаж байгаа.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 12:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
unshihiin tuld temdegleed avlaa :-) :-)

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
PostPosted: Sep.28.09 12:02 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Ноён хутагт Данзанравжаа нь


Image

Ноён хутагт Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуулах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ.

Данзанравжаагийн уран бүтээл одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, гүн ухааны бүтэн боть, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, олон арван уран зургууд бүтээсэн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч хүн юм. Тэрээр эмэгтэй хүнийг дээдлэн хүндэлдэг байсан нэгэн.

1856 онд Данзанравжаа 53 насандаа Манж, Хятадын бодлогоор хорлогдон нас барсны дараа түүний шарилыг Балчинчойжоо лам занданшуулан Гивааданравжаалин цуглуулгын сүмд бусад эд өлгийн зүйлстэй хамт авдарлан залсан гэдэг. Харин өдгөө Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь түүний чандар хадгалагддаг юм билээ.

Хутагт Данзанравжаа 83 наслах ёстой байсан гэдэг. Гэвч өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, өв залгамжийг нь бүрмөсөн устгах байсныг урьдчилан харсан ажээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон хэмээн ярьдаг. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрыг байгуулсан ч гэдэг. Тиймээс Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч овог нэрээ шившин үлдээдэг юм билээ. Ингэснээр тус газар ирснээ дуулган бүртгүүлж байгаа хэрэг хэмээн нутгийн олон билэгдэнэ. Зөвхөн Догшин Хутагт хийгээд түүний шавь нарын үр хойч, тэдгээртэй ямар нэгэн байдлаар холбоотой хүн л тус газарт очдог гэдэг. Харин очих ёсгүй хүмүүс нь яагаад ч юм тэр газар хүрдэггүй гэдэг юм билээ.
Тэрхүү Шамбалын оронд нэвтэрснээр энергийн төв хэмээх тэр газарт хүрнэ. Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж өөр өөрийнхөөрөө энергийг авна. Хойхно талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах ёстой юм.
Догшин ноён хутагт Данзанравжаа нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэдэг. Тиймээс тэнд гарсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн архийг хадгалан авч одсон.
Хамарын хийд цааш явахад Догшин Хутагтын бясалгал үйлдэж, бүтээл туурвиж байсан гэх агуйнуудыг үзэж сонирхоно. Данзанравжаа өдөр бүр хоол идэхийнхээ өмнө модон тагшаа хаданд үрдэг байжээ. Сүүл сүүлдээ түүний аяга нь шингэн бүү хэл зүйл тогтох аргагүй хавтгай болж байсан гэдэг. Энд түүнтэй хамт бясалгал үйлдэж байсан олон лам байсан гэх бөгөөд тэд бүгд өл даалгүй таалал төгсчээ. Тэдгээрийг таалал төгсөх бүрийд агуйн амыг хааж бөглөдөг байсан гэх.
Аяллын төгсгөлд Баянзүрх хайрхан хэмээн нэрлэсэн “Хүслийн уул”-нд очно. Хүслээ шившин шившин галд ноцоодог гэх энэ ууланд олны хөл үл тасарна. Говийн уул гэхэд огцом өндөр агаад галт уулын хүрмэн чулуун хайргаар бүрхэгдсэн байдаг. Энэ уулыг халхын үзэсгэлэнт долоон хайрханы нэг гэж үздэг ажээ. Уулын оройд зөвхөн эрчүүд гарах “эрхтэй” гэх бөгөөд түүний бэл хавьцаа бүсгүйчүүд хүслээ бичсэн цаасаа шатаана. Энэ бүхэн энерги авах гэсэн хэн бүхний аяллын маршрут болох аж.
Сакура цэцэглэх цагаар явсан бидний нөхдийн аялал ч ийнхүү өндөрлөсөн юм. Юутай ч Говийн Догшин Хутагт Дулдуйтын Данзанравжаа гэх агуу хүний ухааны бяд, хөлийн мөр хүрсэн газар очсондоо баярлаад ханашгүй. Харин замын зардлаас өөр гавьтай зардал гараад байхгүй энэ газарт аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал түүний үр хойчдоо үлдээсэн их ачийн өчүүхэн хэсгийг ч болов бий болгох биз ээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 12:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Монголд Буддизм хөгжсөн болон түүний Түвдийн Буддизмтэй холбогдох нь


Америк дахь монголын элчин сайдын яамны консул Г.Ганболд, Ажаа гэгээтэн нарын 2009 оны 3-р сарын 29-д Смит коллеж дээр болсон “Монголын Буддизмын сэргэн мандалт болон шилжилт” хурал дээр хэлсэн үгнээс
Монголын Буддизм Төвдийн Буддизмын хэсэг байдлаар ихэвчлэн тодорхойлогддог нь түүхийн талаас үүдэлтэй юм. Бурхан багшийг таалал төгсөнөөс хойш хэдэн зуун жилийн дараа Жагар Энэтхэг улснаа бурхан шашин эд хөгжин дэлгэрч эхэлсэн байна. Энэ үед Бал Наланда хэмээх шашины гүн ухаан, философийн их сургуульд алдарт багш Нагаржуна зэрэг эрдэмтэн багш нар хичээл зааж байсан ба энэхүү сургуулиас эхтэй, илүү гүн ухаанлаг Буддын шашины чиглэл эхлээд Түвдэд, тэндээс Монгол уруу дэлгэрэн хөгжсөн юм.

Төв азийн орон болох Төвд, Монгол хоёрын соёл, уламжлал, шашины ижил төстэй байдал нь Монголын хаадууд Азийг донсолгож байх үеэс уламжлалтай аж. 13-р зууны эхэн үед Чингис хаан Тангуд улсыг эзлэхдээ түүний нэг байсан Төвдийн сүм хийд, лам нарт халдаагүй орхисон байна. Тэрээр дэлхийн түүхэнд хамгийн том улсыг байгуулсан хүчирхэг хаан боловч ямар ч шашиныг хахиж хавчдаггүй байснаараа алдартай юм. Түүний эзэнт гүрэнд Христ, Мусалман, Манчэст болон бөөгийн шашинууд зэрэгцэн оршиж байлаа. Түүний нас барсны дараа Төвдэд гарсан асуудлыг шийдвэрлүүлэхээр түүний ач хүү илгээгдсэн ба тэрээр түвдийн томоохон лам болох Сажа Пандит ламтантай сайн нөхөд болсон цаашдийн хаан-лам-ын өвөрмөц нөхөрлөлийн эхлэл болсон байна. Гоодан хааны үр удам Хувилай хаан Сажа ламтаны ахын хүү Пагспа ламтантай ихэд дотносон нөхөрлөж түүнийг улсын Их хуралдай чуулганд урьж, улсын багш хэмээн өргөмжилсэн ажээ. Түүнчлэн Буддын шашиныг улсын шашинаар зарласан байна. Пагсма ламтан Монголын төр засаг, шашин зэрэгцэн орших системийн үүсэлд ихээхэн нэмэр оруулсан төдийгүй Хувилай хааны захиалгаар Түвдийн бичиг үсэгтэй ойролцоо Дөрвөлжин бичгийг зохиосон юм. Энэ нь Монгол Түвдийн Буддизмын томоохон нөлөөлөлд орсоны анхных нь болжээ. 16-р зуунд Алтан хаан ноёрхож байхдаа Төвдийн шашины тэргүүн Соном Гяацао-д “Далай лам” цолыг анх хүртээсэн нь цаашид хэрэглэгдэх болсон билээ. Алтан хааны гуч хүүг 4 дэх Далай ламаар залсан нь Монгол Төвдийн нөхөрлөлд төдийгүй Монголд буддын шашин өргөнөөр дэлгэрэхэд томоохон хувь нэмэр болжээ. Энэ үеэс эхлэн Буддын шашин Монголын бүх нутаг дэвсгэрт голлох шашин болж шашины томоохон давхарга бүрэлдэж эхэлсэн байна. Үүнээс хойш Монголын буддын шашины том төлөөлөгч Занабазар гэгээтэн Төвдэд 1649-1651 оны хооронд Түвдийн 3 том сургалттай Сэра Дрэпунг Гандан хэмээх чойрын дацанд сууж Далай лам, Панчин Лам нараас их зүйлд суралцсан гэж түүхэд үлджээ. Тэрээр болон уг дацанд Буддын шашиныг мухар сүжиг, далдын ид шидээр Бурханд хүрэх замыг заагч сургаал мэтээр бус жинхэнэ гүн ухаан, боловсрол талаар суралцсан бусад Монгол лам нар нутагтаа очиж Бурханы шашиныг өргөнөөр дэлгэрүүлж, Төвдийн жишгээр Монголд 3 дацангийн сургалттай хийдүүд олноор байгуулж эхэлсэн байна.

Ийнхүү Монголын хаадууд Буддын шашины ариун газар болох Төвдээс шашиныг нэг бус удаа залж дэлгэрүүлэхдээ шашины итгэл үнэмшилээс гадна Монгол, Төвд хоёуланд нь улмаар Төв азид нөлөөллөө өргөжүүлэх давхар зорилготой байсан байна. Буддын шашин Монголд түгэн дэлгэрснээр монголчууд илүү зөөлөн болсон гэж үздэг бол зарим хүмүүс илүү сул дорой болсон гэж үзэх нь бий. Ямартаа ч энэхүү дэлгэрэлт нь Төвдийн шашинд томоохон нөлөө үзүүлсэн Монгол эрдэмтэй лам нарыг төрүүлсэн билээ. Гүмбэм хийдийн эд цэцэглэлтийн үед гэхэд л 4000 гаруй лам нарын 1/5 нь Монгол лам нар байсан бөгөөд тэдгээрийн 80 хувь багш нар байсан нь үүнийг илтгэж байгаа юм. Монгол лам нар түвд хэл дээр Буддын олон ном, сурах бичгийг туурвиж үлдээсэн билээ. Түүчлэн Хятадын соёлын хувьсгалын үед Монгол лам нар Монгол, Төвдийн анагаах ухаан, зурхайн ухааныг авч үлдсэн гэж үздэг ажээ. /Ажаа гэгээн/

Энэхүү буддын шашин эрчимтэй дэлгэрэлтээр 19 зууны эцэс гэхэд Монгол нийтдээ 583 сүм хийд, тодорсон 243 ламтай болсон бол 1920-оод оны үед эрэгтэйчүүдийн 1/3 буюу 110 гаруй мянган лам хуваргуудын давхраг улсын нийт баялгийн 20 хувийг эзэмших болжээ.

Ийнхүү Буддын шашин Монголын ард түмний зан заншил, соёл, оюун ухааны салшгүй хэсэг болж үеэс үе дамжин ирэхдээ түүхийн хатуу нугалаасанд өртсөн билээ. 1930-аад оны коммунист хэлмэгдлийн үед 750 гаруй сүм хийд нураагдан шатаагдаж, 20 мянга орчим лам хуврагуудын ихэнх нь хүйс тэмтрэгдэж, зарим нь нутаг заагдаж, бурхан шашины ганц төв хийд Гандантэгчилэн 1944 он хүртэл Улаан армийн адууны хороо болгон хэрэглэгдсэн билээ.

1960 онд Монгол үндсэн хуульдаа шашины эрх чөлөөг зарлан тунхагласан ч олон нийтийн шашины зан үйл, баяр наадам хориотой хэвээр байсаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон. Энэ үеэс эхлэн хуучин сүм хийд дахин сэргээгдэж, шинэээр олноор баригдаж, лам нар сургагдаж эхэлсэн билээ. Монгол улс гадны улс төрийн элдэв бэрхшээлийг үл тоон Дээрхийн гэгээн 14-р Далай ламтанг 8 удаа урьж авчирсан нь манай ард түмний сэтгэл зүрх, оюун ухаанд Буддын шашин хэрхэн байр эзэлдгийг харуулж байгаа юм. Түүний өнгөрсөн сард Бэрклид Төвд, Монголын коммунититай уулзсан уулзалт дээрээ Буддын шашин нь Төвд Монголын ард түмний түүх, соёлын томоохон хэсэг төдийгүй бидний амьдралын хэв заншил болсныг дурдсан нь юутай үнэн хэрэг билээ

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 12:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Бурханы шашны тухай ерөнхий ойлголт


Бурханы шашин бол эртний Энэтхэг, Хятад, Төвд, Монгол зэрэг Азийн оронд олон зуун жилийн тэртээгээс дэлгэрч ирсэн дэлхийн томхон шашны нэг юм. Өөрөөр хэлбэл бурханы шашин нь үүссэн цаг үеийнхээ хувьд ч, хамрах хүрээ хэмжээгээрээ ч дэлхийн том шашны нэг болно.

Хорьдугаар зууны эхэн үеийн байдлаар гэхэд бурханы шашин дэлхийн бүх шашинтны 40 %, христос 26 %, мусульман дөнгөж 12. 5 % эзэлж байжээ. Монголчууд Буддын шашныг “Бурханы шашин”, “Шагжамүнийн шашин буюу Шигэмүнийн шашин” хэмээн нэрлэдэг. Бурхан гэдэг нь үгийн гарлын хувьд самгарди хэлний “ухаан мэдлэгийг гийгүүлэгч” гэсэн утга бүхий Buddha хэмээх үгийн монголжсон дуудлага болно. Самгарди хэлний дараалж орсон хоёр “д” үсгийг “Р” авиагаар дуудах тохиолдол байдаг байна. Ийм учраас Будда хэмээх нь монголоор “Бурхан” гэж дуудагдсан бололтой.“Шагжа” буюу “Шигэ” гэдэг үгийн хувьд Бурхан багшийн дээд овгийн “Шакъяа” хэмээхийг монголчууд мөн л бага зэрэг хувирган дуудсан нэр болно. Бурханы шашны домгийн ойлголтоор шашин гарсан шалтгаан нөхцлийг тайлбарлахдаа: Анх ертөнц үүсэн бий болох үед энэ дэлхийн хүн маш их урт настай, биеэс гэрэл гарган нисэж явдаг, өлсөх, ундаасахын зовлонгүй байснаа сүүлдээ их буянтан нь цөөрч, өчүүхэн буянтан нь олширч, элдэв худал хулгай, муу зуршил арвижих болжээ.
Энэ муу чанарыг засаж, сайн сайхан санаа сэтгэлтэй болгохын үүднээс шашин номын ёс төр үүссэн гэж үздэг байна. Энэхүү шашны номлолын тогтолцоотой сургаалыг Бурхан багш буй болгосон ажээ. Төвд, монгол хэлээр бичсэн шашны түүхийн ном зохиолд өгүүлснээр үзвэл, Бурхан багш улаан морин жил Энэтхэгийн Судадана буюу “Ариун идээт” хааны хөвгүүн болон мэндэлжээ. Бурханы төрсөн он цагийн хувьд нэлээн зөрөө бий.
Монгол сударчдын бичсэн бурханы шашны түүхийн бичиг шастирст тэмдэглэснээр цагаан бичин жилд төрсөн үеэс нааш нь улируулан хөөхөд 2900 гаруй жил болдог юм. Гэтэл Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг Азийн бурханы шашинтан орнууд 1956 онд тэмдэглэсэн билээ. Бурхан багш 29 сүүдэртэй ордноос гарч орчлонгийн дөрвөн жамыг ( төрөх, өвдөх, өтлөх, үхэх) нүдээр үзэж, улмаар гэргий хүүхдээ орхин гэрээс гарч лам болохоор одоод хатуужил бэрхшээлийг амсан зургаан жилийн дараа 35 насандаа гэгээрсэн бурхан болсон хэмээн намтарт нь өгүүлжээ. Ялангуяа 56 насандаа тэрсүүдийн зургаан багшийг номхотгон, шашныг дэлгэрүүлэн зохиох тэргүүтэн олон үйлдлийг үзүүлсэн гэдэг байна. Шашны судар бичгүүдэд Бурхан багшийг цагаан луу жил 80 насандаа таалал төгссөн гэжээ. Бурхан багшийг таалал төгссөний дараа шашин номыг тархаагч олон эрдэмтэн мэргэд төрж, бурханы зарлиг сургаалыг умраас умар зүгт дэлгэрүүлсэн гэдэг.
ухайлбал Бурхан багшийг таалал төгссөнөөс таван жилийн хойно хөх бичин жил Бадам самбуу багш төржээ. Мөн 41 жилийн дараа хөх хулгана жил Манзушри Утай таван ууланд мэндэлж, умар болон дорно зүгт ном номлосон гэдэг. Бурхан багшаас 400 жилийн хойно цагаан бичин жилд эрдэмтэн Нагаржуна багш мэндэлж их хөлгөний номыг сайтар дэлгэрүүлсэн ажээ. Манай Монгол улсын төв номын санд Нагаржуна багшийн гар бичмэл эх гэдэг домогтой дал модны хальсан дээр бичсэн Нагар үсгийн “Найман мянгат” хэмээх судар хадгалагдаж буй нь нэн нандин ховор номын нэг юм. Бурханы айлдсан зарлиг сургаалыг өнөө үед хүргэж ирэхэд Бурхан багшийн үед байсан бичгийн мэргэд, ялангуяа түүний шавь нар асар их гавъяатай.
Түүний шадар шавь Модгалжибуу, Шаарийбуу, Ананда нарыг дурдаж болно. Бурхны шадар шавь Ананд бол бурхан багштай үеэл юм. Бурхан багшийг таалал болсны дараа түүний айлдсан зарлиг сургаал номлолыг эмхэтгэн гурван ай савд багтааж олноо дэлгэрүүлсэн бөгөөд тэр нь өдгөө зуун найман боть ном болон манай үед хүрч иржээ.
Бурханы шашин үүсэхээс өмнө Энэтхэг оронд боол эзэмших нийгмийн үеэс бий болсон Бярманы шашин зонхилж байв. Бярманы шашин бол байгалийн сүр хүчинд бишрэх бөө мөргөлийн шашинтай ойролцоо шинжтэй юм. Бурханы шашин нь: Махаяана буюу их хөлгөний, Хэнэяна буюу бага хөлгөний гэж хоёр том чиглэлтэйгээс их хөлгөний ном нь Энэтхэг хийгээд умар зүгийн Хятад, Төвд, Монгол оронд түгжээ. Бурханы шашин нь дотроо бас Улааны, Шарын, Хөхийн гэх мэт томоохон урсгал чиглэлтэй ч болсон байдаг. Улаан болон Шарын шашин Төвд, Монголд дэлгэрсэн бол Хөхийн чиглэл Хятадад дэлгэрсэн байна. Шарын шашныг үндэслэгч нь богд Зонхава хэмээн алдаршсан Лувсандагба (1357 - 1419) ламтан юм.


Бурханы шашны үзэл номлол

Бурханы шашны гол номлол сургаал, түүний үзэл санааны үндсэн чиглэлийн талаар товч танилцуулбал, Бурхан багш өөрийн шашныг ийн товчлон айлдсан байдаг.

1. Нүгэлц хилэнц үл үйлдэх
2. Буяныг асар ихээр эдлэх
3. Өөрийн сэтгэлийг номхон байлгах

Цааш нь задлавал хилэнц буян, сэтгэл номхотгох гэгч нь дотроо олон задарч Бурханы шашны үндсэн номлол сургаалыг загварчлан үзүүлсэн тайлбар гарч ирнэ.

Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн нь

Монгол оронд бурханы шашны дэлгэрсэн талаар өгүүлэхэд түүхчид гурван үе шаттайгаар авч үздэг. Нэгдүгээрт: Түрүү үеийн дэлгэрэлт. Энэ нь Хүннү гүрний үеэс эхлэн Чингэс хааныг мэндлэхээс өмнөх үеийг хүртэл хамрагдана. Дунд үеийн дэлгэрэлт. Энэ нь Монголын Юань гүрний үеэс эхлэж Тогоонтөмөр хааны үеийг хүртэл үргэлжилнэ. Сүүл үеийн дэлгэрэлт. Халхын Автай сайн хааны үеэс эхлэлтэй хэмээн үздэг. Одоо эдгээрийг дэлгэрүүлэн өгүүлбэл:


1. Түрүү үеийн дэлгэрэлт

Бурхан багш миний шажин “умраас умарт дэлгэрнэ” хэмээсэн зарлигийг мэргэчүүл тайлбарлахыг хичээсээр иржээ. Тухайлбал эхний умрыг Төвдийн Үй зан муж, хоёр дахь умрыг Төвдийн Амдо мужийн Лавран хийд мөн гэж Лондол лам Агваанлувсан, Гүнчин лам Жамъяншадав гэгээн хоёр айлдсан байхад хоёр дахь умар нь Монгол орон мөн гэж Галсанжамц (1708 – 1758) далай лам номложээ. Ямар ч атугай бурхан багш өөрийн шашныг умраас умарт дэлгэрнэ хэмээн эш үзүүлсэн учир монгол орноо шашин ном өнө эртээс дэлгэрч ирсэн гэж шашны мэргэд үзсэн байдаг. Гэвч энэ талаар нарийн тодорхой өгүүлсэн ном шастир тун ч хомсхон байх юм.
Монголын эртний овог аймгуудын дотроос Хүннү нар ямар нэг хэмжээгээр бурханы шашинтай байсан нь сүүлийн үеийн судалгаагаар нотлогдсоор байгаа юм. Түүхч нарын судалж тогтоосноор Хүннү нарт бурханы шашин ямар нэгэн хэмжээгээр дэлгэрсэн бөгөөд төв болон дундад азийн улс орнуудтай өргөн харилцаатай байсан нь буддизм улам өргөжин дэлгэрэх нэг таатай нөхцөл болжээ. Гэхдээ Хүннү нарт бурханы шашин дангаар ноёрхож байсан нь бус бөгөөд бөө мөргөлийн ёстой зэрэгцэн оршин байсан гэж түүхчид үзэж байна. Түүхч А.Амар “Хүннү нар бол бөө мөргөлтэй бөгөөд онгодыг эрхэлж тэнгэр, нар, сар, газар, дэлхий хийгээд орчлон ертөнцөд тоо томшгүй албин зэтгэр байдаг хэмээн итгэдэг байсан бөгөөд ертөнцийн амьдрал бүхүй бодисыг бэлгэдэж тахихаар байгуулсан олон сүм нь Ордосын нутгаас өмнө Хатаны голын эрэг дээр нэлээд сүүлд байсан хэмээхээс гадна зарим түүхэнд Хан улсын цэргүүд нь Хүннү цэргийн авч явсан бурханы хөргийг олсноор Хан улс бурханы шашин шүтэх болсон хэмээснийг үзвэл, Хүннү нар бас бурханы шашин шүтэж байсан мэт болно” гэжээ.

Хүннү нарын үед дэлгэрч эхэлсэн Бурханы шашин нь дараа дараахи үеийн овог аймгуудад дамжиж ирснийг судлаачид тэмдэглэжээ. Тухайлбал проф. Ч.Жүгдэр “Хүннү нарын дунд дэлгэрч байсан Бурханы шашныг монголын бусад аймгууд залгамжлан авчээ. Жишээлбэл Сяньби (II – IV зуун ) нар Бурханы шашны зан суртахууны тухай сургаалыг ихэд чухалчлан үзэж, баримтлан биелүүлж байжээ” гэсэн байна.

Үүнээс гадна умар зүгийн монгол хийгээд монголжуу маягийн нүүдэлчин овог аймаг эртний Энэтхэг оронтой шашин номын харилцаа холбоог чухам хэдий үеэс тогтоож байсан талаар судалгаа мэдээлэл хомс байдаг. Барагцаалбал манай он тооллын эхэн үед оршин тогтнож байсан Кушаны эзэнт гүрэн нь Энэтхэг болон төв Азийн олон орныг нэгтгэн захирч байсан бөгөөд Кушан аймгийнхан нь угаас Төв Азиас гаралтай нүүдэлчин байсан учир Төв Азийн нүүдэлчин ба суурьшмал улс түмний олон төрлийн соёл иргэншлийг найруулан бүтээсэн ажээ. Кушаны хааны үед Энэтхэгт бурханы шашин их дэлгэрч улмаар Азийн орнуудад дэлгэрч байсан ба Энэтхэг ч өөрөө хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байжээ. Монголчууд нь энэ үеийн ихэс хаадын төр барих ёс зүйг өөрсөддөө шингээхийг хүсэмжилдэг байсан бөгөөд эдгээр хаад нь төр шашин хосолмол ёст хаад байсан аж.
Одоогоос 2000 гаруй жилийн тэртээ зохиогдсон алдарт Рамяана хэмээх тууль, мөн эртний Викрамадита, Ража Боожа хааны үлгэртэй холбоотой бүхий Монгол “Бигэрмижэд хааны тууж”, “Арж Борж хааны шастир” буюу “Гучин хоёр модон хүний үлгэр” тэргүүтэн олон зохиол монголд ямар замаар хэдий үед хэрхэн дэлгэрсэн нь бүрэн тогтоогдоогүй байгаа билээ. Тэрчлэн Монгол дахь Бурханы шашны дунд дэлгэрэлтийн үе буюу XIY зууны эхэн үеийн монгол судар номын хэлнээ нэгэнт нэвтрэн орж, бараг харь гаралтай үг гэж мэдэгдэмгүй шахам ижилдсэн шүлэг, бирд, тив гэх зэргийн шашин номын нэр томъёог ямар ч атугай бурханы шашны түрүү дэлгэрэлтийн үед л монгол хэлний үгсийн санд орсон болов уу гэж таамаглаж байна. Хүннү нар хийгээд түүнээс хойших үеийн хүчирхэг нүүдэлчин гүрний эдийн соёлд холбогдох бурханы шашны зарим нэгэн дурсгалыг тодотгон өгүүлье.

1. Хүннүгийн алтан бурхан

Хан улсын үед Хүннү нараас олзлон авсан алтан бурханыг түүхэнд “Хүннүгийн алтан бурхан” гэж тэмдэглэсээр иржээ. Үүний тухай хятад, төвд, монгол сурвалж бичгүүдэд бие биенээсээ уламжлан авсан болов уу гэлтэй адилавтар мэдээ гардаг юм. Энэ тухай монголын эрдэмтэн лам нарын төвд хэлээр бичсэн түүхэн сурвалж бичгүүдэд арай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг байна. Тухайлбал Дармадалай гүүш “Монгол орноо дээдийн номын дэлгэрсэн ёсон” хэмээх зохиолдоо “Монгол оронд дээдийн номын эх олсон нь маш их урьд цагт болно. Хятадын хан улсын V хааны үед монголын эд хогшилын дотроос бурханы хөрөг олсон гэж номлосон байна. Тэр үед монгол оронд бурханы хөрөг байсан учраас олдсон. Хэрэв байхгүй бол юугаа олох вэ" гэсэн байна.
Энэ тухай Зава Дамдин “Алтан дэвтэр” хэмээх зохиолдоо “Хятад, Төвд оронд шашин дэлгэрэхээс их урьд монгол оронд шашин дэлгэрсэн нь тодорхой агаад Чин улсын үед газар нутгийн хил хязгаараас шалтгаалан хямралдах үед Хятад цэрэг монголын орон, сүм, шүтээнийг эвдлэх, шатаах зэрэг зохисгүй зүйл олноор үйлдэж байсныг “Оньсон толь” хэмээх хятад монгол манжийн түүх бичигт номносон хийгээд Хан улсын үед хятадууд монголоос булаасан газар нутагт одоо ч хийдийн суурь, буурь хэмээдэг газар олон буй гэж хятад хүмүүс өгүүлдэг байна. Бурхан нирваан дүр үзүүлснээс хойш нэг мянган жилийн дараа хятад оронд бурханы шашин дэлгэрчээ. Хан улсын Y хаан Ү-Ди хэмээгч монголтой байлдах үед эд агуурсын дотроос бурхан Шигэмүнийн их алтан хөрөг олсон нь хятад орны чухаг дээдийн шүтээний анхных нь болжээ” гэсэн буй.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 12:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Бурханы оршин ахуйн нотолгоо



Бурханыг хэлбэр болон шинжэ:эр нь таних ба нотлох гэж оролдсоны хэрэггүй. Хэлбэр дүрс бурханы үнэн төрхөнд байдаггүй.Үнэн бурхан гэдэг бол оюун санааны өндөр дээд түвшин буюу Гэгээрэл юм.
Бурханыг нотлох таних үнэн зам бол хувь хүн өөрөө гэгээрэлд хүрэх явдал билээ.
Хэрэв хэн нэгэн бурханы гайхамшигт зургийг хараад би бурханыг үзлээ гэж бодвол эндүүрэл юм. Бухарны жинхэнэ төрх болвол жирийн хүний нүдэнд үл харагдана.

Буханыг хэлбэр дүрст хэлбэрээр харах болотж хэзээд үгүй билээ.Мөн бурханыг ямарч будгаар зурах боломжгүй. Буханы шинжийг хүний хэлээр тодорхойлон өгүүлэх арга байхгүй.Бурханы дүрийн тухай ярьдаг боловч бурхан нь хэлбэр дүрсгүй. Гэвч бурхан ямар нэгэн сайхан дүрээр илрэн гарч ирж болно.Буддын гүн ухааны үүднээс авч үзвэл бурхан нь гурван талтай.
Үндсэн тал нь бурханы яг мөн чанар Дартакаяа/ Дхарма- ном, каяа- бие,лагшин/ буюу номын бие, Нирманакаяа буюу хэлбэр дүрсээр илрэх бие гэж буй. /Нирманакаяа- Хувилгаан бие/ бурхан Буддагийн энэтхэг оронд мэндлэн гэгээрсэн нь бол хувилгаан биеэр заларсан хэлбэр юм.Буханы төгс биеийн орших орон нь манай дэлхийгээс хамаагүй дээд түвшиний ертөнцөд оршин байдаг гэж буддын шашинтнууд үздэг ажээ.

Номын бие буюу Дармакаяагийн хувьд бол ямарч хэлбэр дүрсгүй тул яг л хөх тэнгэр шиг бүхний дээр оршино.бурханы залардаггүй газар гэж хаана ч үгүй. Бурхан рэзээд мөнхөд оршино. Хүмүүс өөрийг нь бодсон ч бодоогүй ч, итгэсэн ч итгээгүй ч огт хамааралгүйгээр мөнхөд оршино.

Санбогакаяа буюу бурханы хоёр үндсэн чанар болох /арга билгийн нэгдэл ч гэж хэлдэг/ нигүүлсэнгүй сэтгэл, тэргэн ухаан хоёрын нийлмэл байдлаар оршиго гэдэг. Нирманакаяа гэдэг нь бурхан хүн төрлөхтөн ба ан амьтдыг аврахын тулд түүний өөрийнх нь хэлбэр дүрс бие сэтгэлээр ижил төрөлд хувиран ертөнц дээр гарч ирэх нь бурханы орших хэлбэр юм,бурхан хүмүүсийг зөв замд залахын тулд хүний төрөлд хувилан орж, ертөнцөд төрж , еттөнцийг орхиж гэгээрэлд хүрэх зэргээр бүхий л аргыг хэргэлдэг байна.
Бурханы дүр нь хүмүүсийн хүсэл зорилго, чадвараас хамаарч тэдэнд өөр өөр дүрээр харагдах боловч үнэн хэрэгтээ тэр чигээрээ нотийн үнэн гэгээрэх үйл явц билээ.

Бурханы оршин ахуйг нотлохын тулд тууний сургаалыг судлах хэрэгтэй. Үүнд нэг зүйлийг онцлон дурьдвал бурхан нь илтэд бий болдогүй юм. Анхандаа тэрээр бидний л адил эгэл нэгэн хүмүүн байсан бөгөөд гагцхүү өөрийнсэтгэлийн нигүүлсэл, оюуны ухаарал хоёрыг тэгш хөгжүүлж байсаар түүнд хүрхэд сая бурханы түвшинд хүрэх буюу бурхан болж байгаа хэрэг билээ.
Оюуны ухаарал гэдгийг буддын онолд хоосон чанарын ухаан гэж ярьдаг.Энэ нь юмсын оршин ахуй чанарыг үнэн зөвөөр ойлгох явдал юм.Бурхан заларсан ч эс заларсан ч энэхүү онол нь өөрчлөгдөхгүй.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 12:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Эрдэмтдийн үзэл бодол




2500 жилийн өмнө эртний энэтхэг улсад оршин байсан мухар сүсэг буруу үзлийг үл зөвшөөрөн гарч ирсэн нэгэн шашин бол бурханы шашин мөн. Үүнийг эрдэмтэд хамгийн шинжлэх ухаанч шашин гэж үздэг. Өнөөгийн нийгэмд оюун ухааны өндөр хөгжилд хүрсэн эрдэмтэн мэргэд бурхан буддагийн сургааль бол бүх хүн төрөлхтөнд зориулагдсан олон талаас нь хүлээн авч болохуйц шашин юм.

Харин бусад шашины сургаал номлол зөвхөн өөрсдийн дагалдагч шавь нарт зориуладсан байдаг Зөвхөн эдгээр эрдэмтэд ч биш бусад олон чөлөөт сэтгэгч нарч бурханы шашин энэ ертөнцөд байгаа цорын ганц шинжлэх ухааныг олон ургалч үзэлтэй шашин бол буддизм юм гэж үзэж байна.

Өнгөрсөн түүхийн хугацаанд шашин тус бүрийн номлол сургаалийн үндэслэгч олон багш нар гарч ирсэн боловч хүн төрөлхтөний оюун ухаан хамгийн их тус дэм болохуйц сургаалийг буддагаас өөр хэнч номлоогүй билээ. Бурхан багшаас өмнө бурхан багшаас өмнө шашин гэдэг ойлголтыг зөвхөн нийгмийн тодорхой цөөнхийн хүрээнд авч үзэж тэдний оюуны хэрэгцээг хангадаг нэгэн зүйл байдаг бол бурхан багш гарч ирээд энэхүү явцуу байдлыг арилган шашиныг нийгмийг хэсэг бүлэг хүнд зориулагдсан бус эрэгтэй эмэгтэй, баян ядуу, лам хар бүгдэд нээлттэй болгож өгсөн.Бурхан багш өөрийн дагалдагч авь нартаа голлон сургасан зүйл нь (миний шавь нарын эрхэм зорилго боловоос өөрсдийн оюун ухаан далдын хүчээр хөгжүүлж мөнхийн жаргалтай оронд нирваан дүрийг олон төрх явдал болно, ингэхдээ ямар нэгэн мухар сүсэг буруу үзэл элдэв түүх намтар уламжлалт аргуудад мунхран төөрөлдөх улс хамгийн үнэн зөв сургаал болох буддизмийн замаар замнаваас зохилтой хэмээн зарлигдсан байна.) Энэхүү номондоо би өнөөгийн дэлхий ертөнцөд нэр өндөр нь хамгийн их түгсэн философчид эрдэмтэн мэргэд, түүхчид, шинжлэх ухаанчид сэтгүүлч нар шашины номлогч нар нийгмийн шинчлэгч нар болон улс төрчид бурханы шашины талаар хэрхэн юу гэж үздэг болохыг тэдний хэлсэн сонгодог үгүүдийг түүвэрлэн багтаасан болно.

Тэдний дотор буддист биш чөлөөт сэтгэгч нар олонхи хувиудыг эзэлнэ.

Тэдний үзэж буйгаар бол Буддизм нь хамгийн шинжлэх ухаан ч чөлөөт үзэлтэй шинжлэх ухаан бөгөөд хэрэв хэн нэг нь ёсчлон зөв дагах аваас өөрт төдийгүй нийгэмд амьдрахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ингээд энэхүү номлолд орсон гайхамшигт ишлэлүүдийг цаг зав заран байж олон ном сэтгүүлээс түүвэрлэн авсан болно.

Ямартай ч гэсэн энэхүү нийтлэлүүд нь Буддизмийг сонирхсон хэн бүхэнд зөв цэгцтэй ойлголт өгнө байх гэж найдаж буй юм.

Гэвч энэхүү нийтлэл нь дан ганц буддизмйг бусад шашинаас давуутай хэмээн ор хоосон магтаалыг баримтлаагүй бөгөөд хүмүүсийн өөрийнх нь үзэл бодлыг нэмэлт засваргүйгээр нийтэлсэн болно.



Буддизм бол амьдралаас тасархай, хэрэгтэй хэрэггүй, олон дүрэм журам номлодог шашин биш. Мөн хаан төрийг хэрхэн амжилттай удирдахад Бурханы шашин хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байсныг бид Asoka хааны намтраас мэдэж болно.

Geohrey Mortimer “ A writer in the West



Аливаа шашинд хүний амьдарлыг зөв буруу хэмээн шүүх үзэл санаа байдаг үүгээрээ ч тухайн шашыг шүтэгч шавь нарынха амьдралд нөлөөлдөг. Энэ талаас нь буддизмыг харах юм.

D.Valisinha, General secretary, Mahabodh: Society “Buddhist way of life



Сэтгэлийн гэм

Барууны сэтгэл зүйчдээс өмнө Эртний Энэтхэг оронд хүний сэтгэл н ь зуурдын хэрээр бүрхэгдэснээс болоод хүчин чадлаа алдсан байдаг болохоос нээж илрүүлсэн. Ийм учираас хүнийг сэтгэлийн сайн сайхан гэгээлэг чанар нь идэвхигүй унтанг байдалд орсон байдаг. Үүнийг сэрээх ганйхан арга зам бол Буддизм юм. Буддисмд үүнийг хэрхэн сэргээх талаар бячсалгал хийх, ажиглалт шинчлэл хийх, сэтгэлийн ариусал хийх гэх зэргийн аргууд байдаг.
Prol, Von glasenapp, A. German Scholar



Цэвэр дүгнэлт

Дэлхий дээр байгаа олон шашины дотроос амьдрал түүхийлсэн чанар зовлон бэрхшээлийг хэрхэн арилгах тухай хамгийн зөв замыг номлодог шашин бол Буддисм юм.

Moni Baddhee, “Our Buddha”


Шашны дайсан

Бурханы сургаалыг бидний зарим нь ягшмал амьдарлаас хол хөндий сургаал мэтээр үздэг. Гэвч нарийвчлан судалж үзвэл тэс өөр юм. Энэ зэргийн шүүмжлэл ямарваа зүйлд байж болох боловч шашшашин дэлгэрэхээд хамгийн гол саад болдог хүчин зүйл бол шашинтай хүний тэсвэргүй хүлцэнгүй бус байдаг юм.

Phara Khantipalo “tolenme”


Sectariansm

Буддын шашнаас бусад ихэнхи шашин ихэвчлэн нэг л хүнийг бурхан мэтээр шүтэж холбогдох ном зохиолууд нь чанга хатуу дүрэм журамтай байдаг учраас бусад шашны хүнд дашуулхан хориглодог. Харин энэ мэтийн үзэгдэл Буддийн шашинд тун ховор тохиолдох юм
Khantipalo “tolenme”


Хувь заяагаа өөрчлөх

Англи хэлэнд бурханы сургаалийг оруулсан орчуулагчдийн нэг нь юм. Анх түүний зорилго нь Поли судлан Англид орчуулснаар бурхан шашиныг хүчтэй нь сул доройгоо гэж олон нийтэд таниулах зорилготой байсан. Гэвч орчуулах явцад хүн сэтгэхийн арга зүй өөрчлөлт гарсан. Энэ бол тэрээр өөрөө Буддыст болсон явдал байв. өнөөдөр тэрбээр барууныханд Буддын шашныг номлогчдын нэг бөгөөд өөрийн адил мянга мянган христүүдийг Буддын шашинд оруулсаар байна. Түүний энэ гавъяаг бид мартах ёсгүй. Энэхүү их хүний нэр бол Dr. Rhys. Davids Ven. A. mahinda “Blue Print of happiness”


Парламентийн сестемийг Буддисмаас

Өнөөгийн засгийн газрыхний явуулсан нэг танхиимд цуглан хуралдаж байж хууль дүрэм баталдаг энэ үйл явц нь буддизмээс авсан байж болох юм. Үүний нэгэн баталгаа нь Буддын шашин түүхийн ном судруудад лам нар одоогоос 2500 гаруй жилийн өмнө яг өнөөгийн параламентийн гишүүд шиг ном эрдмээ хэлэлцэж зөв дүгнэлт шиидвэрт хүрдэг байсан талаархи хангалттай нотолгоо байгаа юм. Эдгээр хуралдаж буй нөхдүүдийг их хурлын дарга тэргүүлдэг бөгөөд тэндээс хуралдаж гарсан санасан дарга батална. Зарим тохиолдолд эдгээр санал нэг удаагын хэлэлцүүлгээр батлагдах тал бий заримдаа хоёр гурван удаа хуралдаад ч батлагдаагүй тохиолдолд санал хурааж олонхийн саналаар шииддэг. Ÿг энэ тогтолцоо өнөөгийн Буддын лам нарын дунд байсан байна.

Marguess of zemland aformer



Буддизм ба ёс заншил

Яг үнэндээ бол Буддизмд улам ёс заншлын гүйцэтгэх үүрэг өчүүхэн бага юм. Элдэв ёс заншил бол Буддизмын салшгүй нэг хэсэг биш. Энэ бол зөвхөн хувь хүний л боловсруулсан юм. Гэвч өнөөгийн Буддизм , уламжлал, ёс заншил, ноёрхох болсон гэмүү дээ зүйл харагдаж байна. Үнэн хэрэгтэй ёс заншилийг биш өөрийнхөө боловсрол гэгээрлийг чухалчлан анхаархыг Бурхан багш сургасан.

Dr.W.F. Jayasuriya “The Physology and Pilosophy of Buddhism”



Амгалангийн амьдрал

Хүч хэрэглэх гэдэг ойлголтыг улс төртэй холбоогүйгээр ойлгоход хэцүү бөгөөд оюунлаг талаас нь ойлгох нь бүр ч хэцүү юм.

Ven. Dr W.Rahula “What the Buddha tought”
<!--[if !supportLineBreakNewLine]-->
<!--[endif]-->

Бусад шашинаа хүндлэн үзэхүй

Зарим нэгэн шашин зөвхөн өөрсдийн сургааль номлолыг туйлийн үнэн мэтээр бусад шашины урсгалуудад муушааж доромжлох түүгээр ч зогсохгүй түрэмгийлэн довтлох хорлож сүйтгэх үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Будддизм үүний яг эсрэгээр байдаг бөгөөд бусад шашины урсгалуудыг өөр шигээ хүндлэе



Ардчилагч

Буддисмын ганц үгээр тодруулбал Ардчилал Шашин, нийгэм, улс төр, гэх мэтийн ямарч салбарын хүн сонирхосон ардчилал хэмээх ганцхан үг л мэдэг,дэнэ
Dr. Ambedkar


Жинхэнэ ёс суртахууныг төлөвшүүлэгч

Ёс суртахууны талаас нь аваад үзэхэд хэзээ ч хуучрашгүй үнэ цэнээ алдашгүй зарчмуудыг агуулсан байдаг. Хэдийгээр Буддийн шашны өлгий нутаг энэтхэгчүүд төдийгүй дэлхий дахин амьдарч байна. Будда ч бас өөрөө энэ дэлхийн хамгийн ёс суртахуунтай нэгэн байсан

Albirt Sehweitzer, alcading western philosopher


Тэсвэр тэвчээр, энх тайван, хайр сэтгэл

Буддисмуудад Бурханы шашин өнөөгийн дэлхий ертөнцийн байдалтай хэр их нийцдэг вэ гэсэн асуудал тавигдаж байсан. Яг үнэндээ энэ бол нийцэж байж ч магадгүй нийцэхгүй ч байж магадгүй. Гэхдээ бид нар Буддагийн сургаалийг ёсчлон мөрдөж чадвал амар амгаланд хүрч очих нь зайлшгүй юм.

J.L.Neherum


Билэг оюуны илдээр мунхагийн

дайсныг гэсгээх цээрлүүлэх үе

Бурханы шашны түүхийн шар хуудаснаа хүчлэн түрэмгийлж, хот тосгоноор нь галдан шатааж гэмгүй номхон иргэдэдийн цусаар гол мөрөн урсгасж дайснаа дарсан гэдэг нэг удаач байхгүй .буддистүүт ганухан сэлмээр ганцхан дайснаа дардаг .энэ яруу сэлэм нь билэг оюиуны сэлэм бөгөөд гаг ч дайсан нь уур хилэнгийн дайсан юмаа. Ерөөсөө энэ л бурхраны шашны үнэн түүх үнэн ялалт мөн

Prop. Bapat 2500 years of Buddhism ариун үг яриа бурхан буддагын амнаас ууралж дүрэлзсэн сэтгэлийн илэрэл болсон хараалын ширүүн үг гарсан түүхгүй билээ

Dr.s.Radhakrishnan


Хувь заяаны өөрчлөлт

Буддын шашин 2500 гаруй жилийн турш цаг хугацаны шалгуурийг даван хөгжиж ирсэн билээ. Бурхан Годпамын энэ гайхамшигт сургаалийг өнөөгийн барууний шинжлэх ухаантай хослуулан судалж шинэчлэн сайжруулж чадваас хүн төрөлхтний ирээдүйд гайхамшигийг авчрах нь тодорхой буйзаа
HG Wells



Билиг оюиун нинжэн сэтгэлийг дадуулахуй

Лянхуйхай цэцгийн дээр мөнхийн залуу дүрээр завилан суух бурханы баруун гараа өргөсөн байдал нь хамаг амьтанд хандан “ хэрвээ чи зовлонгоос ангижрахыг хүсвэл билэг оюун нинжин сэтгэлийг дадуул” гэсэн билэг тэмдэг ажээ.
Anatole France



Хүчирхийлэлгүй байдал

Бурханы шашин нь удаан жил хөгжихдөө бурхан будда болон түүнийг дагагсад шавь нар бусдын сүсэг бишрэлийг гутаан доромжлох юмуу хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хүч хэргэлсэн тохиолдлийг түүхийн хуудаснаас эрээд олохгүй билээ.

Prof. Rhys Davids



Амгалангийн амьдрал

Хүч хэрэглэх гэдэг ойлголтыг улс төртэй холбоогүйгээр ойлгоход хэцүү бөгөөд оюунлаг талаас нь олйгох нь бүр ч хэцүү юм.

Ven. Dr W.Rahula “What the Buddha tought”


Бусад шашинаа хүндлэн үзэхүй

Зарим нэгэн шашин зөвхөн өөрсдийн сургааль номлолыг туйлийн үнэн мэтээр бусад шашины урсгалуудад муушааж доромжлох түүгээр ч зогсохгүй түрэмгийлэн довтлох хорлож сүйтгэх үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Будддизм үүний яг эсрэгээр байдаг бөгөөд бусад шашины урсгалуудыг өөр шигээ хүндлэе



Аврагч

Бурхан багш сургааль номлолоо бидэнд заан үлдээсэн байна. Хэрвээ бид үүнийг нь ёсчлон дагаж явбал гэгээрлийн замаар зорчоод Нирвааны хутагт хүрэх нь эргэлзээгүй. Ийм учраас Бурхан багшийг аврагч замыг заагч гэж үздэг.

Ven. Dr W.Rahula “What the Buddha tought”



Буддист шавь нар

Бурхан багш шавь нартаа голлон айлдсан сургаалийн нэг бол аливаа зүйлийг ажиглан шинжиж өөрийн дүгэнлтээ хийсний дараа итгэж бай. Элдэв номоос уншсан зүйлдээ яаран бүү итгэ гж сургасан байдаг. Энэ нь Буддистуудын чөлөөт сонголт мөн.

Ven Dr. Amanda Kaushalyayana



Мэдлэг бол амжилтын үндэс

Хүн хүссэн зүйлэээ эдэлж хэрэглэхгүйгээр аз жаргалтай амьдарч болох уу?

Хүн үхэл мөнх буст итгэхгүйгээр ёс суртахуунгүй амьдарч болох уу?

Хүн заавал Бурхан тэнгэр шүтэлгүйгээр амжилтанд хүрч болох уу?

Мэдээжийн хэрэг Будда тийм гэж хариулна. Учир юу гэвэл Буддизм бол Мэдлэгизмийг гол суурь дэвсгэрээ болгодог шашин , мэдлэгтэй хүн амжилтанд хүрнэ. Учир нь мэдлэг нь өөрөө зөв амьдралын үндэс суурь болж өгдөг.Үүнийг би нэгэн зүйлтэй адилтган үздэг. Цасан шуурганд цаатан хүн төөрөхгүй учраа олоод явж чаддаг шиг мэдлэгтэй хүн юуг ч даван туулж чадна.

Prof.Karl Pearson


Үндсэн зарчим

Өнөөгийн хүний оюун ухаан өндөр хөгжсөн нийгэмд ч бид Бурханы шашин сургаалийг засварлах боломжгүй юм. Тэрхүү гүн гүнзгий агуу сургаал номлолыг өнөөдөр байтугай ирээдүй, хэзээ ч солиж өөрчлөх боломжгүй юм.

Gertrude Garrat


Dhamna бол хууль

Бурхан багшийн бүх сургааль номлолыг нэгэн үгээр дүгнэн хэлбэл “Dhamna . Dhamna гэдэг бол хүн хэрхэн зөв зүйтэй оршин тогтнохыг номлосон сургааль юм.

Хорвоо дэлхийн бух юм Dhamna тодорхой байдаг. Dhammad номлосон зүйлийг шинжлэх ухаан өнөөдөр захаас нь баталсаар байна. Нар саран ургах мандах нь ч Dhammad тодорхой байна. Хими физик Одон орон судлал, амьтан болон ургамал судлал гэх мэт шинжлэх ухаанууд Dharmma гийн нэг бүрэлдхүүн хэсэг юм.

Ven .D. Mahinda


Түрэмгийлэл

Дэлхийн хамгийн том шашинуудаас хүн хэрэглэхийг хамгийн их эсргүүцдэг шашин бол Буддизм юм. Ялангяй Буддизмийн дэлгэрэлтийн эхэн үеээр онцлон хэлж болно.

Burtand Russel


Буддизмын үнэ цэнэ

Магадгүй хэн нэгэн Буддизмыг сонирхон судлах үнэ цэнийг нь хайж эхэлбээс Буддийн сургаалийг өөрөө өөрийнхөө өдөр тутмын амьдралд дагаж мөрдөх хэрэгтэй. Энэ л жинхэн үнэ цэнэ мөн.

Edward Konze “ A Western Buddhisd Scholer


Будда 1

1. Буддагийн давуу талууд

Христийн шашинд ч гэсэн хүн сайн үйл хийх ёстой. Оюун ухаанаа зөв хөгжүүлэх ёстой олонх хүмүүсийн мэддэг зарчим байдаг боловч нарийвчлан судалж үзвээс Буддизмийн хаана ч хүрэхгүй.bertrand rusell (миний христ болоогүй хүн)

2. Буяны биелэлт

Бурханы шашин бол хамаг сайн үйлс буян номын биелэсэн цогц юм.

Түүний 35 жилийн турш айлдсан бүхий л сургааль номлолуудын биелэсэн баталгаа бол Будда өөрөө мөн ийм учраас энэ дэлхий ертөнцөд түүнийнэрийг сонсоогүй сургаал номлолыг гадарлахгүй хүн ховор биз.ялангуяа ёс суртахууны талаар түүний айлдсан сургаал номлол бол энэ дэлхий дээр миний мэдэх төгс төгөлдөр сургаал номлол мөн.

Prof . MAX MULLER германы


Буддагийн арга

Хэрвээ бурхан багш ямар замаар сургаал номлолоо хүнд номлодог вэ гэж хэн нэг нь надаас асуувал би хамгийн энх тайванч болох ардчилсан замаар номлодог гэж би хэлнэ.
Nehri


Хувь хүнийг чадавхижуулагч

Буддизмийн сургаалийг дагасан хүн бусдаас биеэ захирах чадвар, зөв энергээрээ илүү байдаг бөгөөд түүгээр тэд илүү амжилтанд хүрдэг.

Nаrada Thera. “buddism in Nutshell”


Буддизм хүний тухай

Хүмүүс орчноо захирдаг.

Шинжлэх ухаанаар оюун ухаанаа хөгжүүлсэн хүн төрөлхтөн хүрээлэн орчноо захирахыг оролдож янз бүрийн хууль журам гаргаж байгалийн баялагыг дураараа ашиглахыг оролддог. Яг үнэндээ бол бурханы шашины номонд үүний эсрэгээр номлодог ба энэ л жинхэнэ аз жаргалтай амьдрахын эхлэл юм.

Профессор Karl pearson


Хүн гэнэт бий болдоггүй

Хүн төрөлхтөн өөрсдийн олон олон төрөлд хийж байсан сайн, муу үйлийнхээ үр дүнд элдэв төрөлд төрдөг тэд оргүй хоосноос гэнэт төрдөг юм биш ээ. Хүн төрөлхтөн урд төрөлдөө юу хийж, ямар ажилтай, ямар ааш зантай байсан яг түүнийгээ өвлөн төрдөг.

Ven Piyadassi




Хамгийн онцгой хүн

Хэрвээ чи хамгийн гайхамшигт хүнийг харахыг хүсвээс хаан хувцасаа гуйлагчин хувцасаар солисон хүнийг л хар түүнээс илүү гайхамшиг энэ ертөнцөд үгүй ээ

Abdul Atahiya.A.Musl:m Poet


Цэцэн тэнэг

Хэрвээ энгийн хүнийг бурхан багштай харьцууллаа гэж бодох юм бол бурхан багш профессор энгийн хүн бол бичиг үсэггүй хүнтэй адил юм.
A.Writter


Буддизм ба Jainisin бол Hinduism биш тэрч байтугай Vedic Dharwa ч биш юм.

Гэвч тэд энэтхэгт үүссэн төдийгүй энэтхэгийн гүн ухаан, соёл урлаг, амьдралын салшгүй нэг хэсэг байсан бурханы шашинтан болон Jainа шашинтай энэтхэгийн соёл урлаг бараа бүтээгдэхүүнийг 100% -иар үйлдвэрлэдэг байсан Хиндү шашинтан ………… биш.

Гэтэл энэтхэгийн соёлын талаар ярихад Хиндү шашинтний соёл мэт бүхэлдээ төөрөгдөлт бий болсон.
Nehru ”Discovery of India”

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Sep.28.09 3:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
nice....

Onoodroos Choijid daginii tuujiig unshij ehelsen...
Chi ch gsn neg olood unshchihaad iluudehguim bna le sho.
Chadval daraa AS-nhanda zoriulj ene havid neg gazar niitelnee...
Engiin ch gelee, ih olon yumand hariult ogohoor yum bna lee...
:wd:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.28.09 4:12 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Монголд шарын шажин дэлгэрсний тухай нэг домог байдын.

Автай Сайн хаан ан хийж явахдаа Өвөрхангайн орчим эзгүй хээр гал харсан гэдэг. Бодож гэнэ л дээ, Энэ эзгүй хээр хэн байдаг билээ гэж.
Ойртон очоод хархад, үс ноос болсон хоёр царай муутай хүн сууж байж гэнэ. Барьж авья гэж давхин очтол, нөгөө хоёр нь галаа орхиод зугтаж дөнгөж л дэ. Автай Сайн хааны хөл нь хавдсан, их зовиуртай байсан гэдэг. Мөр мушгих санаатай, түүдгийг сонжтол, нарийхан ян-ян хийсэн дуутай нэг төмөр эд байсан гэдэг- асуутал хааны мэргэн хүмүүсийн нэг нь ч мэдэхгүй байж, Нутгын нэг өвгөнөөс асуутал, энэ төмөр юмыг Хонх гэж нэрлэдэг, Баруун Зуу гэдэг газар хийдэг гэж хэлж гэнэ. Харин тэр хоёр муухай царайны хүн бол бясалгал үйлдэгч, номын хүмүүн азар гэгч гэж.
Харин Хаан тэр хоёр азарын түүдэг дээр буухад, хөл нь зовиургуй болсон гэдэг. Аан, энэ хоёр учиртай хүн байж гээд, Баруун Зуу мордхоор шийдэж гэнэ. Зэр зэвсгээ агсаад, Баруун Зуугын зүг морьдтол Далай Лам зүүдэлж гэнэ. Маргааш нь хамаг шавь лам нараа дуудаад,
-Зэлүүд тал нутгын галзуу баатар хөвгүүн ирж байна. Зэр зэвсэгтэй сүм хийдэд орж байна гэж зүүдэллээ. Миний зүрх их түгшиж байна, тэр их ес жаяггуй хүн. Та нар хэрэггүй гэж л дээ.
Лам нар нь сандарч, тал нутгын галзуу баатрыг ирхээр 5 шар зуудаг харз нохойгоо тавьна гэж төлөвлөжээ. Янзыг нь харья гэж бодож байж.
Түргэний давааг даваад баатар хүү ирхэд, тэр таван нохой нь Халхын баатрын өмнө хойгуур нь орж, гөлөг шиг эрхэлж тоглоод байж гэнэ.
Халхын баатрыг зогсоох хүч олдолгуй, баатар хүү Далай Ламд бараалхахдаа хар бадаг барьж гэнэ.
Далай Лам ихэд гайхаж: Яагаад хар хадаг барив? гэхэд,
Би төрийн хар хүн, ном зом гэгчийг чинь мэдэхгүй. гэжээ. За тэгвэл номын хүчийг харагтун гэж Далай Лам сүм хийдээр орхыг зөвшөөрч гэнэ.
Маргааш нь Автай Сайн Хаан номын хүчийг мэдэрч, цагаан хадаг Далай Ламд барьсан гэдэг.
-Номын хүчийг мэдэрлээ, Халхад сүм хийд босгоно. Надад бурхан, тахих ламтай нь өг гэжээ.
-Чи зэвсэгтэй хүн, чи өөрөө ав гэж.
Бүх лам нарыг цуглуулж, гэдэсрүү нь сэлмээрээ бүлэх мэт зангаад байж гэнэ. Бүх лам нар гэдрэгээ ухарч байтал, нэг нүдтэй жаал хүү айхгуй байж гэнэ.
Тэр хүүг лам болгоно гэтэл, хүү:
-Энэ насандаа очиж чадахгуй, шинэ төрөлдөөн очиж номыг сахья гэжээ.
Ингээд, Автай Хаан бурхан сонгох болтол, бас л бүгдийг нь сэлмээрээ чичээд байж гэнэ. Аль нь ч хөдлөхгүй байхад, Гомбогүр жаахан хөдлөх шиг болсон гэдэг.
-Энэ нь жаахан амьтай юм байна гэж, сугандаа хавчуулан одсон гэдэг.

Халхын нутагт ийнхүү ирж, Эрдэнэ Зууг босгосон гэдэг.
Харин нөгөөх хүү Түшээт Хааны гэрт мэндэлж, Өндөр Гэгээн нэрээр алдаршжээ.


Top
   
PostPosted: Oct.03.09 4:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
сайхан түүх байна

домог биш байж болох...

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Oct.05.09 6:38 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Говийн ноён хутагтын нэг сайхан зохиол бий- Цаасан Шувууны сургааль гэж.
Оюун ухааны урсгал гэдгийг гарамгай харуулсан, Бурхны номыг нэг таниулах шиг болсон зохиол доо?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited