#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 10:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
PostPosted: Mar.17.11 7:35 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Жавхлан wrote:
хийморийн дарцаг хийсгэхэд сайн өдөр нтр гэж байх уу бар жилийнх


Сайн байна уу?
Дарцаг хийсгэх хүмүүн ямар жилтэйгээс шалтгаалж хариу бичиж болноо
Төрсөнөө оноо биччихвэл Эм хүмүүн эр хүмүүн гээд яг хэдийд хаана яаж хийсгэхийг нэг бүрчлэн тайлбарлаад өгье


Top
   
PostPosted: Mar.17.11 7:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
ochki wrote:
burhni sahiusin talaar helj ogooch


Сайн байна уу Яг ямар сахиусны талаар мэдэхийг хүссэн юм болоо?
Буддын шашинд маш олон Ядам, Сахиуснууд байдаг
Асуусан сахиусны тань утга учир болоод тайлбарыг хэлж өгч болох юм


Top
   
PostPosted: Apr.11.11 5:18 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4772
Location: www.maf.mn
2003-06-06 wrote:

Сайн байна уу?
Дарцаг хийсгэх хүмүүн ямар жилтэйгээс шалтгаалж хариу бичиж болноо
Төрсөнөө оноо биччихвэл Эм хүмүүн эр хүмүүн гээд яг хэдийд хаана яаж хийсгэхийг нэг бүрчлэн тайлбарлаад өгье


86 эр. бар жилтэй.

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: May.07.11 4:21 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.20.11 1:45 pm
Posts: 23
Нирвааны дүрийг үзүүлэн хөл гараа сарвайлгасан нарийн чамин хийцтэй сүрлэг сүрлэг бурхдын өмнө буяны мөр хөөн суух, лам гэлэн улс “хэрцгий, харгис зүйлийг сэмхэн сэмхэн хийчих гээд байдаг” гэвэл “Еэ бүү үзэгд, ёстой алдас болно” гэж хөөрхий сүсэгтнүүд алга хавсран наминчлан залбирна биз. Монголын хичнээн олон нялх балчир охид, залуус чөтгөр шулам, буруу номтон, босоо ороолонтой нөхцсөн гэх гүтгэлгээ буруутгагдаж түмэн олны нүдэн дээр нүцгэн, шалдан хүлэгдэн эцсийн мөчөө хүртэл аврал тусламж хайн, горьдлого тавьсаар амь насаа алдсан бол оо? Хөөрхий тэд орилон чарлан тарчилж, эцэг эх, элгэн садныхаа зүрхийг урж, тэднийхээ улаан нүүрэн дээр цэцэг цэврүү шиг насандаа халуун галд амьдаараа шатаагдаж байхад гар хөлөө сарвайлгасан элдэв бурхад тэдний зүг ядахнаа хяламхийн харсан болов уу? Хуурай гишүүн дээр шар тос асгасанаас болж дүрэлзэн цорволзох галын дөл хэнийг ч юуг ч ялгалгүй устган шатаах бөлгөө. Харин түүний дээр тэлэгдэн хүлэгдсэн, хүний амьдралын зах зухыг ч гадарлаж амжаагүй цэл залуу, нялх балчир охидын халуун бие цогцос хиншүү хярвас ханхлуулан хуйхлагдан түлэгдэж, амьдаараа татвалзан тарчилж байхад нирваан дүрт бурхдын мэлмийнүүд нэгээхэн удаа ч болсон цочин цавчлаа болов уу? Ээлжит хэлмэгдүүлэлтийн бай болсон нэгнийг цагдаа тахар дайчлан эрэл хайгуул болж хөөцөлдөн барьж баглан хүлээд, дарагдахгүй дайснаа даран сөнөөсөн баатар эрс мэт ханхалзан таахалзах хуврага гэлэнгүүд ямар сэтгэлээр уншлага ном дүнгэнүүлэн суугаа бол? Тэдний уншлага номын ая данд хөг болон хэрэглэгдэх ганлин бүрээний ясанд янгинатал тарчлан чарлах дуу, гал дээр гал нэмсэн хонх дамарын тачигнаан аймшигт тамлааны шуугианд хөг нэмэн байхуй нүд ам, оюун санаагаа мухар сүсгийн хүлээсэнд битүү баглуулсан нүүдэлчин монголчууд энэ бүхнийг ший жүжиг мэт сонирхон алмайрч, лам хуврага, гэлэн санваартануудаа бишрэн, дарагдахгүй дайсныг нь дарж өгсөн дайчин баатар мэтээр сүсэглэн дээдэлж байсан биз ээ. Энэ талаараа толгой цохиж байсан сүм дугануудын нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт одоо хүртэл байдаг Угтуул сангийн далай нэртэй байгуулагдсан одоогийн нэрээрээ бол Дамбадаржаалин хийд. Энэ сүмийг 4-р Далай ламыг монгол нутагт морилон саатахад зориулан босгосон гэдэг ба 14-р Далай лам ирэхдээ ч энэ хийдээр заавал ирдэг гэсэн. Тэр хийдийн орчим амьдарч байсан нэгэн бүсгүйг ороолон чөтгөр болсон гэсэн нэрийн дор хэрхэн тамлан шатааж алсан нэгэн явдлаар сэдэвлэн зохиолч …….гуай “Хялар хатны домог” гэж эмгэнэлт найраглал бичсэн нь манай бараг бүх номын санд байдаг юм билээ. Тэдний биширдэг мөргөдөг итгэл, найдвар амь амьдралаа зориулсан мянган мэлмийт түмэн мутарт бурхдын будган мэлмийнүүд нь хүмүүний сэтгэлд байх зовлон гунигийг хэдий хир сарниулаа бол? Тэгээд өрөвдөн хайрласандаа уяран хайлж нулимсан дусал хэдийг бөмбөрүүлээ бол оо? Тэдний поз барин тал тал уруугаа арвайсан, сарвайсан мутрууд хүний сайн сайхны төлөө хэдэн удаа дохиж зангаа бол түүнийг нь харсан хүн байна уу? Тэдгээр нүсэр нүсэр бурхдын хэвэл хөндийд шар тосны үнэр шингэсэн чийг даасан хүйтэн агаараас өөр юу байх билээ.


Top
   
PostPosted: May.07.11 4:25 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.20.11 1:45 pm
Posts: 23
Өнөөдөр дэлхий дахинаараа “Хүн худалдах гэмт хэрэг” тэдгээрийн дотроос хамгийн аймшигтай төрөл болох илрүүлэлтээрээ хамгийн бага хувь эзэлдэг хүний цус, эд эрхтэн ашиглах зорилгоор амь насанд нь халддаг гэмт хэргийг эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангид хамааруулсан байдаг. Монголд энэ төрлийн гэмт хэрэг одоогоор бүртгэгдээгүй гэж үздэг нь үнэндээ ийм зүйл эрүүгийн хуулинд тусгайлан тусгагдаагүйнээр тайлбалах нь зүйтэй юм. Тэгвэл энэ төрлийн гэм хэргүүдийг тэр үеийн нирваан дүрт лам нар, шашныхаа ёс заншлыг гүйцэлдүүлэхийн тулд идэвхийлэн хийдэг байсан байна. Буддын шашны лам хуврагууд шашны элдэв эд, өлөг хийхийн тулд энгийн иргэдийнхээ амь нас, эд эрхтэн урүү шуналын нүдээр харж, амьд хүний бие эрхтэнд бузар савраа дүрдэг харгис хэрцгий явдлуудаараа монголын этног ихэд “баяжуулж” өгсөн байна. Энэ мэт юмсыг манай уламжилж ирсэн үндэсний шинж чанар бүхий баялаг өв уламжлалуудын нэг гэх мэргэд одоо ч байсаар л байгаа. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хорхой шавьж хийгээд ямар ч амьтны амийг бүү тасал аа” гэсэн мундаг уриа лоозунтай “Бөөс хуурсаа ч бүү ал, аливаа амьтны амь тасалсан хүн халуун тамд ордог гэж сурталдаж суудаг, нигүүлсэнгүй өршөөнгүй гэсэн имиж бүрдүүлж чадсан Зонховагийн урсгал хүний халуун амь, бүлээн цус, эд эрхтэнд халддаг элдэв ёслол үнэхээр баялаг аа. Энэ явдал нь тэдний хувьд ариун явдал юм бол муу нэр луу данстай лалынхан үүний дэргэд хамаагүй энэрэнгүй шашин болж ч магад. Түдэв гуай “Оройгүй сүм” гэдэг түүхэн баримтат зохиолдоо буддын шашны лам хуврагууд уншлага номынхоо ая данд тохирсон хөгжмийн зэмсэгээ хийхийн тулд түүндээ тохирсон эд эрхтэн бүхий хүнийг хэрхэн эрэл сурал болон байж олоод тэр хөөрхийг хэрхэн цааш харуулдаг хийгээд товлосон эд эрхтэнээ яаж авдаг, яаж ашигладаг арга ухаануудыг нүдэнд харагдаж гарт баригдтал тод томруун бичсэн. Тэгш сайхан хөлтэй залуу бүсгүйн шилбэний ясыг хэлбэр дүрс сайхан байгаа дээр нь авч, хээ хуараар чимэн зэс гуулиар хэрхэн тоноглодог тухай, тэр ч байтугай мяндаг тушаал дээгүүр лам хуврагуудын манз цав гүнцэг зоогоо барьдаг аяга тагш, тэдний гартаа барин маани мэгзэм уншиж буян ном хураадаг дамрын хэнгэрэгийг хэлбэр дүрс сайтайгаасаа болж халуун амиа таслуулсан хэн нэгний гавлын ясаар хийдэг зэргийг тод томруунаар өгүүлсэн байна. Энэ мэтчилэн хүнийг амьд сэрүүн байхад нь эд эрхтэнийг нь авахаар товлон сонгоод эв боломжийг нь тааруулан пүдхийлгээд тухайн эрхтнийг нь авч хийсэн элдэв төрлийн хөгжмын зэмсэг шашны эд өлгийн зүйлсийг захын дуганаар шагайхад л цөөн бишээр харах боломжтой. Хамгийн ноцтой нь ерээд оноос хойш өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа сүм хийдүүдэд хэрэглэгдэж байгаа эдгээр хөгжмийн зэмсэгүүд элэгдэн хуучирч байна. Өсөн нэмэгдэж буй сүм хийдүүдэд эдгээр хөгжмийн хэрэгцээ мэдээж яваа яваандаа ихэссээр... Тэдгээрийг хийдэг түүхий эдээ лам хуврагууд маань яг хаанаас хэрхэн бэлтгэхээр төлөвлөсөн нь үнэхээр анхаарал татахгүй байна уу? За тэгээд сор залах, туг тахих, золигт гаргах, жинсрэг цутхах, амьдаараа зулын гол болох, шавьж хорхойнд идүүлж үхэхбуян хийж гэхчлэн хүний ой ухаанд орохын аргагүй харгис тахилуудаар энэ шашин үнэхээр баялаг. Монголын өргөн уудам нутаг даяар үйл ажиллагаа явуулж байсан долоон зуу гаруй сүм хийдүүдийн сор залах золигт гаргадаг уламжлалууд нь тус бүрдээ өөр баялаг уламжлалтай гээд сууж байх даа сийхгүй улс ч байна. Тэд хэрвээ тэгж баялаг уламжлалаа гайхуулах гээд байгаа юм бол ядахнаа сүмийнхээ түүхэнд юу юу болсноо нарийвчлан тэмдэглэж архивлан үлдээдэг, европын катологууд, үнэн алдартанууд шиг байж яагаад чадаагүй юм бол? Хэрэв ингэвэл нэгэн цагт тэдний хүзүүг эргээд орооно гэдгийг тэд сайн мэдэх болохоор юу гэж тэгж гоомойдох билээ. Ер нь хүний бүтээсэн бурхад өөр урүү нь хандан мөргөгчдынхөө цус нулимсанд учиргүй дуртай атлаа шүтэн биширч хүндлэн дагасных нь төлөө юу хийж юугаар гийгүүлэв? Тэд шаналан зовогсдынхоо сүүлчийн шүүсийг нь өргөл барьц нэрэн дор сорон аваад бясалгалд автан талимаарсан нүдээр, тэнгэрийн хаяа ширтэн нирваан дүрийг төгс төгөлдрөөр үзүүлэн байхыг харсан хүн харин олон болов уу? Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу Хүний гарын бүтээл болой. Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй. Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй. Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй. Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй. Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй. Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй. Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй. Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шигээ болно.


Top
   
PostPosted: May.07.11 5:15 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Та хаанаас ийм материл чирээд ирсэнийг мэдэхгүй юм
Буддын гүн ухаан бол тэр чигээрээ Философи
Та Энэ сэдвийг эхнээс нь сайтар уншаад нэгийг бодон эргэцүүлээд үзээрэй Үүнд сүшиг бишрэл огт хамаагүй Хувь хүнд хэрэгтэй ойлгоход дөхөм хэлбэрээр бичигдсэн байгаа Аливаа зүйлийг уншиж судлаж нягталж бясалгаж чадваас Ямарваа нэгэн зүйлийг шүүмжилж хэлэхгүй болов уу

viewtopic.php?f=191&t=164900


Top
   
PostPosted: May.11.11 9:19 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.20.11 1:45 pm
Posts: 23
Буддын философи бол хүний амьдралд ямар ч тус болохгүй зүйл байдаг юм. Орчин үеийн философид ч ач холбогдолгүй байдаг. Энэ тухай бичвэл олон зүйлийг бичиж болно. Харин буддын философиор бол бүх юмыг үгүйсгэж, хүнд амьдралыг зовлон гэж үзэхэд хүргэдэг, хүн ба соёл иргэншлийг мөхөөх вириусын шинжтэй зүйл юм. Буддистууд мунхаг бишрэлийн олиг болсон номоо Философи мэдэхгүй хүнд мундаг том мэдлэг ухаан юм шиг ярьж толгой эргүүлж явдаг юм билээ. Үнэндээ ёстой шогийн юм гэдэг чинь тэр дээ.


Харааж хүн алдаг ба хараахад бас хүн алдаг байх нь
Ламын хараалын талаар товч авч үзье. Лам хараал хийхдээ голдуу 3 төрлийн тахил өргөдөг ба энэ тахилд орох зүйл нь олон төрлийн бузар муухай зүйлээс бүрэлдсэн байх ба хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тархи, хүний тосоор хийсэн лаа ба бусад эрхтэн орохоос гадна цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх хэрэгтэй байдаг бөгөөд мөн ийм хүүхдийн арьсан дээр тахилын бүх зүйлээ дэлгэж байрлуулдаг тухай Рене Небески-Войковицийн номд буй/Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он Хуудас-476/.


Рене Небески-Войковицийн бичсэнийг үндэслэвэл Төвдөд голдуу жирийн иргэдийн хараал, лам, чойжин/tib: chos skyong “номын сахиулсан, ном тэтгэгч”; 1. шарын шашинтнаас төвд монголын бөө мөргөлтний ашиг сонирхолд зохицуулан зохиосон ламын шашны бөө, 2. хилэнт догшин байдлаар дүрсэлсэн шарын шашны бурхад, итгэлийг сахигч ч гэдэг. Монголоор догшид ч гэнэ; чойжин буух (шарын бөө бөөлөх); найман чойжин (Ширэндэв, Махгал, Бясман, Ям, Бэгз, Сийтаа-бярман, Хаянхярваа, Ямандага) О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/, гүрэмч/Шарын шашны ёсонд ад зэтгэр, аюул зовлон, өвчин эмгэгийг зайлуулах гэж хом уншлага хийх зан үйлийг гүрэм гэх ба тус зан үйлийг хийгч хүнийг гүрэмч гэх. О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/ нарын хараал, төр сүм хийдийн хараал гэж гурав ангилан үзэж болох юм. Заавал лам, чойжин, гүрэмч гэхгүй, жирийн Төвд хүмүүс ч гэсэн байнга хэрэглэдэг бөгөөд хийхэд хялбар хараалын 3 арга байдаг ажээ. Лам нарын хараалд ашиглах гол зэвсэг нь үхрийн эврээр хийсэн тунраа/thun rwa/ юм. Энэ тухай “Шашны зан үйл гүйцэтгэхэд гүрэмчийн хэрэглэг, үхрийн хар эврээр хийсэн, үзүүрт нь хар хадаг уясан, муу ад зэтгэрийн тарни урих зэмсэг. Үлээж муу ёрын ууль шувууны дуу, нохой хуцаг чимээ гаргадаг. Хамаг зэтгэрийг дарагч Очирваанийн гадас ч гэдэг. Урих тунраа, хариулах тунраа, алах тунраа гэж гурван зүйл бий” /О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 он/ хэмээн тайлбар тольд байдаг. Энд бичиж буй асуудалтай холбоотой нь тунрааг дүүргэх эд зүйл гэвэл яанхан хүүхний сарын цусаар бичсэн хараалын тарни, биеэ хорлож үхэхэд хэрэглэсэн эд юмс, төрөхийн хүндрэлээс үхсэн эхнэрийн яс, арьс, үс, бэлэвсэн эмийн дотуур хувцасны тасархай, хүний цус гэх мэт бусад олон зүйлийг хийж бөглөнө. Түүний дараа бурхдаа урин дуудахдаа бас адаг доод иргэний гавлын яс, хүнд зодуулж үхсэн хүний тухайн газрын шороо зэрэг зүйл ордог. Бас хонь үхрийн цус, тахиа бол бүр сайн, урд нь үргэлж хүний цусаар хөллүүлж байжээ. Тэгээд бүрий болохоор нөгөө тунраа хорлох гэсэн айлын гэр дотор буюу хүрээ хашаа, ойролцоо газар нь байршуулах буюу булаж тавина. Энэ хараал нь гурван сарын дараагаас эхлэн үйлчилж, үхэж үрэгдэх зэрэг янз бүрийн гай гамшиг тасрахаа больдог гэх.


Дайсантай байлдах, төрийн эрх авах, шашин хоорондын мөргөлдөөн, сүм хийдийн зөрчил зэрэг том үйл явдалд төрийн оролцоотой хараал хийдэг байв. Төвдийн Кашиг/bkaʼ-shag-1725 онд Зүүн гарын Монголчууд Төвдөөс хөөгдөж гарснаас хойш Манжийн колонийн бодлогоор 1751 онд Төвдөд байгуулагдсан засаг/-ийн засгийн газар Самье хийд/bsam yas- Төвдийн түүхэн дээр хамгийн анх байгуулагдсан сүм хийдийн нэг/-тэй хамтран “Дөрвөн тивийн btsan mdos” /btsan-тэнгэр бурхан, mdos- Дой/ гэдэг хараал хийжээ. Энэ дойг хийхэд элдэв янзын бузар муухай зүйлүүд орохоос гадна язгууртан хүний гавлын яс буюу араг яс, адгийн муу боолын гавлын яс, зодоон хийж үхсэн эрүүл чийрэг залуу хүний шинэ цус, биеэ үнэлэгч хүүхний үтрээ, хүн алж өнгөрсөн зэвсэг, өвчнөөр үхсэн хүний чих, хамар, сормуус, уруул, хэл, зүрх, гоц халдварт өвчнөөр үхсэн хүний гавал буюу чөмөг, зуу найман булшны шороо зэргийг сүм хийд өөрөө бэлдэх ба Төвдийн ханы сангийн үр тариа, давуу, торго зэргийг кашигийн засгийн газраас нийлүүлдэг байна. Бас бие үнэлэгч хүүхний сарын цус, найман настай хүүхдийн гавал, булчин, цус, яс ба бусад зүйлийг хараалгаж буй хүний дүрээр хийсэн балингийн хамт дой хийж бэлдэж орхино. Тэгээд дээд зандаа бүхий нэг ламыг урьж тус ёсыг гүйцэтгүүлэх ба тэр лам бүтэн долоо хоног хараалын номоо унших бөгөөд энэ хооронд Самье хийдийн лам нар ч зүгээр суухгүй өдөр шөнөгүй тусгай ном тарни, хараал жатгаа уншин, янз бүрийн зан үйл хийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Дараа өдөр нь дайсан байх зүгт аваачин шатааж бүх зүйл дуусах ба түүнээс хойш хараал тусах өдрийг хүлээж суух л үлдэнэ.
XIII Далай лам Балбын цэрэг түрэмгийлэх үед “Дөрвөн тивийн тэнгэрийн дой”-ыг Миндролинг хийд/smin grol gling/-ийн хамбаар нэг удаа хийлгүүлжээ. Дойн дараа газар хөдөлсөн ба Балба цэргийн дарга үхсэн тул хараал хүрсэн хэмээн Балбууд түрэмгийллээ зогсоосон гэж Төвдүүд ярьдаг. Харин 1950 онд хятадын цэргийн эсрэг энэхүү хараалаа дахин хийсэн боловч тус бололгүй Төвдүүд эзлэгдсэн тухай Рене Небески-Войковицийн номд тэмдэглэжээ/Nebesky-Wojkowitz, René de, Oracles and Demons of Tibet: The Cult and Iconography of the Tibetan Protective Deities, Habilitation; Vienna, 1955. Хятад хэлний орчуулга- “Төвдийн тэнгэр бурхад ба чөтгөр шуламс” Лхас хот Төвдийн ардын хэвлэлийн хороо 1993 он Хуудас-584/.


Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбагийн “Тунгалаг тамир”-д “Цамбын бодлоор бол ардын засгийн бодлогыг олонд гутааж, түүний хүчин чадлыг доройтуулахын тул хүн үнэмшмээргүй юмыг ч ярихаас буцахгүй ажээ. Орос чихэр бол орос эхнэрийн мөөмний сүү гэж хүрээний лам нар ярьж эхлэхэд ийм тэнэг ярианд хэн итгэх вэ гэж бодож байсан. Гэтэл хүмүүс худалдаж авах нь үлэмж хорогдсоныг би нүдээр үзсэн. Том худал хэлэхэд арай ч тийм том худал хэлэхгүй байх гэж итгэх ёс байдаг бололтой гэж Цамбын хэлснийг хамба, гэвш зэрэг хэд хэдэн хvн ихэд дэмжин зөвшөөрөв. Бас ардын засгийг унагаахын учир гүрэм хийх, золиг гаргаж хараал хийх, Жигжидийн сор залах зэрэг олон төрлийн хурал, ном хурахаар тогтов” хэмээн лам нар бас ардын засгийн эсрэг хараал хийж байсныг уран зохиолын аргаар бичсэн байдаг.


“Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” гэдэг сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудуулсан”/ Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”- Богд хаан/ гэжээ. Лам хүн байж архинд их орсон, садар самуунаараа нэрт гарсан энэ Төвд хаанд хийж чадах өөр ажил байгаагүй нь тодорхой, “житга бөндөг” гэдэг хараал нь тус болоогүй ч цаасан бууны дуунд Хятад цэргүүд айн үймэлдэж байжээ. Харин тус оны эцсээр герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн фон Штернберг /1886-1921/-ийн хүчинд Хятад цэргийг үлдэн хөөж, Жавзандамбагийг хаан ширээнд нь буцаан суулгажээ. Түүний гавъяаг үнэлж Монгол улсыг мандуулагч их баатар жанжин гэдэг цол шагнасан байдаг.


"Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг”-д хүний амыг хөнөөх зорилгоор хараал хийсэн ламыг цаазаар авах тухай заалт орсон байдаг нь Шарын шашны ноёрхлын үед хараал хийх явдал туйлдаа тулж төрөөс хуулиар зохицуулахаас өөр аргагүй болсныг харуулж байгаа юм.


Энэ мэт лам нар хараал хийж хүн алах гэж оролддог байхаас гадна хараал хийхийн төлөө бас хүн алдаг болох нь дээрх жишээнээс харагдана. Лам нар нэг удаа томоохон хараал хийхийн төлөө:

1.найман настай хүүхдийн гавал, булчин, цус, яс
2.цусан төрөл дундаас гарсан хүүхдийн зүрх, арьс
3.язгууртан хүний гавлын яс буюу араг яс
4.адгийн муу боолын гавлын яс
5.зодоон хийж үхсэн эрүүл чийрэг залуу хүний шинэ цус
6.биеэ үнэлэгч хүүхний үтрээ
7.хүн алж өнгөрсөн зэвсэг
8.өвчнөөр үхсэн хүний чих, хамар, сормуус, уруул, хэл, зүрх
9.гоц халдварт өвчнөөр үхсэн хүний гавал буюу чөмөг
10.биеэ хорлож үхэхэд хэрэглэсэн эд юмс
11.төрөхийн хүндрэлээс үхсэн эхнэрийн яс, арьс, үс
12.бэлэвсэн эмийн дотуур хувцасны тасархай
13.хүний шинэ цус
14.хүнд зодуулж үхсэн хүний тухайн газрын шороо
15.хүний бие эрхтнээс гавлын яс, мах, цус, тархи
16.хүний тосоор хийсэн лаа гэх мэтийн хүний бие эрхтэн ордгийн дотор яс, тос, хувцасны тасархай, газрын шороо зэргийг бол хараалын хийх болзошгүй хэмээн урдаас бэлдсэн нөөцтэй байж болох юм. Гэтэл бусад олон зүйл нь амархан муудаж хурааж хадгалж болохгүй учир тухай бүр аллага хийж байж шинэ соргогоор нь авах ёстой болох нь тодорхой байна. Хэрвээ янхан хүүхэн олдохгүй бол лам хүүхнийг янхан болгож дараа алж үтрээг нь авах болж таарна. Ер янхан хүүхний сарын цус бол дийлэнх хараалд ордог өргөн хэрэглээний зүйл бололтой байдаг. Ингэхэд янхалах явдлыг лам нар сургасан байж болох юм. Монголд ч гэсэн сүм хийдийн газар хамгийн анх биеэ үнэлэгч буй болсон гэж ярьдаг. Бас айл хэсэж авгай хүүхэн эргүүлдэг бадирчин лам гэдэг тусгай давхаргаа хүртэл байсан юм. Найман настай хүүхэд хараал хийх болгон үхээд байхгүй, цус ойртсон хүүхэд олдохгүй, аль эсвэл үхэхгүй байгаад байж болно, мэдээж энэ бүгдийг лам нар зохион байгуулалтай цэвэрхэн зохицуулна.


Тэгэхлээр ийм их өртөг гаргаж хийсэн хараал хүрдэг үү гэсэн асуудал гарч ирнэ. Хараалаа үнэхээр хүргэхийн тулд лам нар бас хоёр аргийг нэмж хэрэглэдэг байна. Үнэхээр үр дүнтэй тул лам нар тус аргаа тас нууцална.

Нэг нь, өшөөтэй хүн нь нас барах буюу муу зүйл тохиолдох үед лам нар хараал хийсэн гэдэг цуурхал тараах арга. Мэдээж хүн мөнхрөхгүй бөгөөд насан турш сайн сайхан явна гэдэг баталгаа ч алга байдаг тул энэ тохиолыг лам нар маш овжин ашигладаг байна. Жишээ нь 1976 онд Хятадын дарга Маог 83 хүрч өвчнөөр үхэхэд нь XIV Далай лам хараал хийсэн гэдэг цуу тарсан байдаг.

Нөгөө нэг арга нь, хараал хийсэн хүнээс өөрсдөө очин хөнөөж хохирол учруулан хийсэн хараал нь хүрсэн болгож харагдуулах явдал. Нэгэн жишээ татъя: Төвдийн Дэрсид Санжаажамц нь Ойрадын Гүүшийн удам Пунсаг далай ханы хоёр хүүг эвдрэлцүүлэн Ванжилыг алуулаад, Лхвазанг хорлох гэсэн боловч, бүтэлгүйтэн зугтаж яваад өөрөө алуулдаг. Лхавзан төвдийн хан болоод Ойрадын хаан Цэвээнравдантай худ ураг бололцон эе эвээ сэргэсэн байв. Энэ байдалд дургүйцсэн Санжаажамцын талын төвд лам нар Лхавзан ханы хүү бөгөөд Цэвээнравдангийн хүргэн Галданзанданыг дагалдан Ойрадад очин, хоёр Монголыг эвдэн хагалах хараалын арга хэрэглэнэ. Цэвээнравдан нь Лхавзан ханаас бэлгэнд ирүүлсэн хилэн хар морийг цагаан сарын шинийн нэгэнд унах үед нь зориуд үргээн хааныг унагаан бэртээж урьд нь бэлдэж хийсэн хараалын хар тарнийг эмээлийн бүүрэг дороос гарган ирж, Лхавзан ханы үйлдсэн хэрэг хэмээн Цэвээнравдан хаанд итгүүлдэг. Эндээс хэрэг мандан Цэвээнравдан хүргээнээ шарж алаад Лхаст цэрэглэн Монголчуудын цусыг урсган Лхавзанг дарна. Харин Төвдүүд дахиад Манжаас тусламж хүсэн Цэвээнравданг төвдөөс үлдэн хөөсөн гэдэг түүх байдаг.


Last edited by Daruulga on May.30.11 6:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.11.11 9:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
iimerhuu um ondoo gazar ochoj bicheerei.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: May.11.11 9:34 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Миний дүү согтуу байгаа юм уу? даруулгаа идээч. "Тунгалаг тамир" гэдэг чинь ЗОХИОЛ ойлгож байна уу? Хэцүү байна да чи иймхэн юм ойлгохгүй тэгээд бичиж байдаг. Тагнуулын ерөнхий газрын сайтат ороод үз тэнд лам нар нэн ялангуяа Богд лам ямар үүрэгтэй байсан бэ гэдэгт хариулсан байгаа. Унш, үз, бод, асуу тэгээд дараа нь тэр шүүмжээ бич. тэгээд ярих зүйл байвал ах нь чамтай мэтгэлций да. ам


Top
   
PostPosted: May.11.11 12:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
nirvan bolovson hun umaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: May.11.11 3:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Daruulga wrote:
Буддын философи бол хүний амьдралд ямар ч тус болохгүй зүйл байдаг юм. Орчин үеийн философид ч ач холбогдолгүй байдаг. Энэ тухай бичвэл олон зүйлийг бичиж болно. Харин буддын философиор бол бүх юмыг үгүйсгэж, хүнд амьдралыг зовлон гэж үзэхэд хүргэдэг, хүн ба соёл иргэншлийг мөхөөх вириусын шинжтэй зүйл юм. Буддистууд мунхаг бишрэлийн олиг болсон номоо Философи мэдэхгүй хүнд мундаг том мэдлэг ухаан юм шиг ярьж толгой эргүүлж явдаг юм билээ. Үнэндээ ёстой шогийн юм гэдэг чинь тэр дээ.



Өнөөдөр маргааш Хүмүүний амьдралд өчнөөн зовлон бэрхшээл асуудалууд үүсч байна
Ихэнх энэ зовлон бэрхшээлээ хүн өөрөө л хийж бүтээгээд үйлдээд байна шүү дэ
Энгийнхээр хэлэхэд What we think, We become.
Таны хийж буй үйлдэл оюун санааг Та зөвхөн өөрөө л удирдаж яваа Ямар нэгэн аврагч ивээгч гэж байхгүй Харин өөрийнхөө амьдралын хэмнэл үзэл бодолд өөрчлөлт оруулж зөв сайхан амьдрахад Аливааг эргэцүүлэн бодоход Буддын сургааль номлолууд таньд туслах болно
Шашин гэдэг талаас нь бус Хүн өөртөө туслах Ухаан хэмээн ойлгох хэрэгтэй бус уу. Өчнөөн мянга судар ном бүтээлүүд та уншаад үзээрэй One world. One People, One Love for all There are borders between us, no countries that separate us. For we live within all. The world is our family
Буддын шашин бол хамгийн энэрэнгүй ёс, энх тайван-г эрхэмлэдэг.


Top
   
PostPosted: May.11.11 7:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
[quote="2003-06-06"][/quote]


Ийм элий балай юманд битгий хариу бичиж цагаа үрж бай л даа.
Бүх юмыг үгүйсгэдэг, гутранги үзэл... зэргээр ойлгож болохгүйн жишээг хоосон чанарын сэдэвт их сайхан бичсэн байгаа. Энэ мэт элий балай гишүүдэд тоть шиг давтаж өөрсдийн цагийг үрвэл энэ дэд хэсэг байгаад ч хэрэг алга дөө. Форум хүний хөгжилд хувь нэмэр оруулах хэрэглэгдэхүүн болхоос цагийг хумсалдаг зүйл биш шүү дээ.

Угаас энэ Даруулга гэж нөхөрийн бичлэгийг уншаад олигтой юм уншаагүй гар байна гэж шууд ойлголоо. Өөрийн үзэл бодолоо ч олигтой тайлбарлачихаж чадахгүй байгааг нь харвал спамботоос цаашгүй зүйл гэж дүгнэх байна :hihi: Өөрөө асуудлаа тодорхой гаргаад ирвэл сайхан ярилцах байна.

Угаас христийн болон буддын гэсэн хэсгүүдэд энэ мэт тодорхойгүй зүйлүүд бичигдсээр байвал дүрэмд өөрчлөлт оруулж эдгээрийг гишүүдийн хөгжил болоод чөлөөт цагт халдсан спам гэж үзэн шууд устгаж байх өөрчлөлт оруулна. Гол нь тодорхой үндэслэл, баримт болоод аргументтэй ярих хэрэгтэй. Оргил09 гишүүн шиг.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.14.11 11:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Даруулга минь Даруулга минь!!!!!!!

Энэрэнгүй сэтгэлийг арчаагүй үхээнц гээд гуйвуулчихсан зохиол уншиж өссөн л дөө бид.Яагаав нөгөө <<Хоньчин Найдан >> гээд л . Тухайн үейин л PR шүү дээ.

Ямар ч зүйлийг энэрэнгүйгээр энгийнээр харна гэдэг харин ч улам чөлөөтэй сайхан болдог юмаа. Өөрийг тань Бурхань шашны дайсан гэж үзэхгүй харин ч бидэнд ийм бодолтой хүмүүс байдаг багш гэж үзэх жишээний. Ямар ч зүйлийг үзэн ядалгүйгээр амар тайвнаар хүлээж авч сурвал өөрт чинь л хэрэгтэй дээ.


Top
   
PostPosted: May.25.11 12:13 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.20.11 1:45 pm
Posts: 23
nirvan wrote:
Миний дүү согтуу байгаа юм уу? даруулгаа идээч. "Тунгалаг тамир" гэдэг чинь ЗОХИОЛ ойлгож байна уу? Хэцүү байна да чи иймхэн юм ойлгохгүй тэгээд бичиж байдаг. Тагнуулын ерөнхий газрын сайтат ороод үз тэнд лам нар нэн ялангуяа Богд лам ямар үүрэгтэй байсан бэ гэдэгт хариулсан байгаа. Унш, үз, бод, асуу тэгээд дараа нь тэр шүүмжээ бич. тэгээд ярих зүйл байвал ах нь чамтай мэтгэлций да. ам


1. Лодойдамба бол ардын уран зохиолч хүн.
2. Уран зохиол гэдэг чинь лам нарын уншиж хүн хуурдаг чөтгөр шулмын үлгэр биш. Төрийн шагнал авсан уран зохиол бол бодит амьдралыг тусган бичсэн байдаг юм.
Хэрвээ англи хэл мэддэг бол дараах номыг уншиж үз. Лодойдамба биш, харин Төвд хүн Төвд ба Буддизмын тухай өөрөө өгүүлсэн зүйл нь буй:
1. Terror in the Mind of God: The Global Rise of Religious Violence, 3rd Edition by Mark Juergensmeyer
2. Buddha's Not Smiling : Uncovering Corruption at the Heart of Tibetan Buddhism Today by Erik D. Curren
3. The Struggle for Modern Tibet: The Autobiography of Tashi Tsering by Melvyn C. Goldstein
4. Prisoners of Shangri-La: Tibetan Buddhism and the West by Donald S. Lopez Jr.

Амьд хүнийг шатааж алдаг ламын ёсОроолон, шуламс гэж орчин үеийн шинжлэх ухаанаар ч, хар амьдрал дээр ч байхгүй зүйл. Нэгд, лам нар хараал хийх материал/янхан хүүхний сарын юм ба үтрээ/-аа бэлдэх гэж, хүүхнүүдийг янханд сургадаг байж болох юм. Хоёрд, нэг сумаар хоёр туулай харвах буюу лам нар өөрийн бие махбодын хэрэгцээгээ хангах асуудал ч давхар шийдэгддэг. Мэдээж лам нарын тоглоом, зугаа цэнгэл болсон хүүхнүүдийн бие сэтгэлд өөрчлөлт орохгүй гэж үгүй бөгөөд нөгөө там нүгэл, чөтгөр шулмаар айлгаж өөрчлөлт оруулах аргадаа ч лам нар гаргууд мэргэжсэн байдаг. Тэгээд хүүхэн нь сэтгэл санааны өөрчлөлт ормогц босоо ороолон, шуламс шүглэсэн нэр зүүлгэж цааш харуулан хараал хийх эрхтэн авах ажилдаа сүр дуулиантай ордог байна. Үүнтэй холбоотой Жинсрэг гэдэг зан үйл буй. Жинсрэг/sbyin-sreg/ нь “Буг чөтгөр, ад тийрэнг ухсан нүхэнд унаган халуун тос цутган дээрээс нь үхрийн нойтон ширээр таглан эр бяртай найман хүн дарж сөнөөдөг шашны зан үйл. Бас ад шуламс шүглэсэн гэж хүнийг амьдаар нь шатааж доошоо нарийссан нүхэнд мод сараалжлан өрөөд тос асган шатааж алах зан үйл”/ О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” УБ 1997 Х-103/ хэмээн тайлбарласан ба бүр жинсрэгчин гэдэг жинсрэг цутгадаг хүнийг нэрлэсэн тушаал, мэргэжил ч буй болжээ. Мэргэжил тушаал болтлоо нийгэмд хэвшиж байснаас энэ зан үйл маш их хийгдэж байсныг ойлгож болох юм.


Ер нь буддын шашинд хүн алж болохыг зөвшөөрсөн 10 шалтаг байдаг гэх. Түүний дотор буддизмыг эсэргүүцсэн, лам нарт дургүйцсэн хүнийг шууд хөнөөж болдог байна. Үүний тод жишээ бол Монголын бөө удган нарыг бөөн бөөнөөр нь шатаасан явдал билээ.


Last edited by Daruulga on May.30.11 6:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.25.11 12:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Хөөрхөн юм бичдэг юм бэ. Тэгээд юу хүнд долоолгох гээд, бас хүмүүсээс юу олж долоох гээд энд юм бичээд байгаа юм?
Чи нөгөө Аргогийн бас нэг хувилбар уу?

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: May.25.11 12:35 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.20.11 1:45 pm
Posts: 23
otgolt wrote:
Даруулга минь Даруулга минь!!!!!!!

Энэрэнгүй сэтгэлийг арчаагүй үхээнц гээд гуйвуулчихсан зохиол уншиж өссөн л дөө бид.Яагаав нөгөө <<Хоньчин Найдан >> гээд л . Тухайн үейин л PR шүү дээ.

Ямар ч зүйлийг энэрэнгүйгээр энгийнээр харна гэдэг харин ч улам чөлөөтэй сайхан болдог юмаа. Өөрийг тань Бурхань шашны дайсан гэж үзэхгүй харин ч бидэнд ийм бодолтой хүмүүс байдаг багш гэж үзэх жишээний. Ямар ч зүйлийг үзэн ядалгүйгээр амар тайвнаар хүлээж авч сурвал өөрт чинь л хэрэгтэй дээ.


Таны хэлсэн зөв өө, зөв.
Гэхдээ би цааш нь тэвчихгүй нь ээ. Энэ буддистууд улс үндэтнийг мөхөөсөн шүү, одоо бас Монголыг буруу зам уруу оруулах гээд байгаа юм.
Лам нар хүнээс мөнгө хуурч авахдаа буян бурхан хоёрыг ярьж, өөрт таалагдаагүй хүнд чөтгөр шулмын нэр зүүлгэж алж талдаг биз дээ. Одоо тэр цаг өнгөрсөн.
Буддизмыг няцаах хангалттай баримт буй. Зав чөлөөгөөрөө энд нийтэлж байна.

Нуулгүй хэлэхэд, Төвдийн сэдэв надад онц сонирхолтой санагддаг. Бүр викингүүдийн сэдвээс илүүтэйгээр, Шамбалын орон сонирхол татна: сүртэй нь арга үгүй сүндэрлэх уул хад, найрсаг хүмүүс. Хятадын дарангуйлал, шар ном... Мөн мэдээж шарын шашинтай холбогдолтой маш хэрцгий цуст мөргөлдөөн.

Сүүлийнх нь хамгийн сонирхолтой: шашин болгоны амладаг амар тайван, сайхан амьдрал, тээр тэр дээр байдаг нэгэн үл үзэгдэгчийн ивээлд багтах гэх мэт, ямар ч хэтийг барьсан үзэл номлолын адил, уриа агуулдаг. Гэвч бодит амьдрал өөрөөр гэрчилдэг нь хөөрхөн. Хүний тухай ухаад ухаад баршгүй сайхан мэдээ мэдээлэл.

Бусад шашинтай харьцуулан харвал, туйлшралыг буддын шашин сайшаадаггүй. Мөн бусад шашин шүтлэгт хүндэтгэлтэйгээр хандаж, ёс горимоор хүний ухамсрыг барьдаггүй хэмээн заадаг. Ихэнх барууны бишрэгчдийн хэлдгээр шүү дээ: шашны үзэл бодлыг биш, хүний дотоод ертөнцийг нээх үүд зам, баялгийн үүдийг нээх заавар аа, гэж. Мөн дотоод тэнцвэрээ олж, үнэний замыг дагах мэт, хүн төрөлхтнийг эртнээс хайж ирсэн сэдэв.
Модноос буусан даруй, хүн гээч сармагчин өөрийн хүсэл тэмүүллээ хязгаарлаж, эд зүйл ба хүн хоёрын холбоог улам нарийн ухан ойлгож, ертөнцөд эзлэх байр өөрийн сууриа олохыг хичээдэг байсан. Үүнд нийгмийн буддизм гэж яригддаг.
Хүн өөр өөрийгөө чөлөөлж, нийгэмдээ мөн өөр өөртөө сайн үйлийг хийх гэж.

Гэвч түүхэн хуудаснаа харвал, буддын шашны ихэнх чиглэл туйлшралд нэн ойр байдгийг гэрчилдэг.
1998 онд АНУ-ын Төрийн Удирдах Газраас хамгийн аюултай гэмт бүлгүүдийн жагсаалт гаргажээ. Тэдний хагас нь шашны бүлэг бөгөөд, нэн аюултай бүлэглэлийн дунд буддын шашинтны бүлэглэл оржээ.
Жишээ нь Өмөнд Солонгост 1988 онд олон мянган буддын Чогуэ сүмийн лам нар бейсболын цохиур, шатаах бодистой шил, чулуугаар зэвсэглэн, Өмнөд Солонгосын хамгийн дээд зэргийн шагналын төлөө өрсөлджээ. Уг шагнал нь жилийн $9,2 сая сантай тул, зодолдох шалтгаантай байжээ. Шагнал дээр нэмж, гадаад дотоодод олон саяын үнэтэй эзэмшил байр ба 1700 ламыг томилох боломжтой байжээ.
"Хэн нь ч тэр дээшээ гарсан, баян сүсэгтний ашиг хамгаалж, өөрийн тансаг унаа тэрэг, өөрийн үнэтэй байраа бодно" гэж өмнөд солонгосын нийгэм тэднийг сайшаасангүй.

Үүний адил буддын шашны урсгалууд материаллаг сонирхол, ялзрал ба хувийн өшөө хонзон шийдвэр гаргахад томоохон хүчин нөлөө үзүүлдэг. Жишээ нь японы зэн буддын лам нарын дунд зодоон гарч, эртний Япон мастерын зургийг цааш нь өөрийн дураар зарсан хэмээх хэрэг үүсэж байсан. Буруутан лам нь өөрийг нь дургуйцсан бусад лам нараа өөрөөс холдуулж, шахан зайлуулдаг байжээ.

Харин төвдийн шарын шашин? Тэс өөр байж чадах уу? Ямар нийгэм үүсгэсэн бэ? Ер нь ихэнх барууны хүмүүс 1959 оны хятадын дарангуйллаас өмнө сүнслэг баялгийг тэргүүнд тавьсан хаант улс байсан гэж үздэг. Мөн одоо цагт зурагтаар шаргуу суртчилдаг: барууны хоосон материализм ба түүнтэй дагалддаг ялзралыг дагахыг хүсэлгүй, өөрийн замыг дагасан гэж. Мөн Голливудын кино, уран зохиол гэх мэт, нийтийн мэдээллийн хэрэгслүүд ийнхүү мэдээлэл тараадаг.

Мөн Далай Лам өөрийн номондоо: "Буддын шашны нөлөөн дор, Төвд улс энх амгалан нийгэм бүтээж, эрх чөлөө ба амьдралыг бүрэн дүүрэн амсдаг байсан" гэж бичсэн байдаг.
Гэвч дээрх номыг бичсэн хүн маань, сэдвээ сайтар судалсан байх юм: Хубилай Хаан ямар ламыг Төвд үрүү томилсон, тэр лам нь ямар учраас өөртөө Далай гэж нэр авсан гэх мэт. Ер нь уг ном их олон сонирхолтой деталь дотроо агуулж байх юм: Анхны Далай Лам өмнөх хоёр төрлөө өөрийн гэж хүлээн зөвшөөрснөөр, шууд гурав дахь Далай Лам болж байсан гэх мэт. Мөн мань эр хөөрхөн аниа нарт дуртай, найр наадам хөөдөг, найз нарынхаа дунд биеэ сонин авч явдаг байсан болохоор, дургуйцсан бусад лам нар нь түүнийг хороожээ.

170 жилийн турш ийнхүү маягаар, таван ширхэг Далай Лам нар зарц нартаа алуулсан байх жишээтэй.
Мэдээж хэрэг их эрх мэдэл, асар их ялзрал дагуулан авчирдаг. Далай лам гэдэг, энгийн хүний л адил, эрх мэдэлтэй гэдгээ ухаарсан даруй, улам ихийг авахыг хичээнэ. Үүнд санал нийлээгүй хүмүүсийг устгаж, замаас зайлуулах бол энүүхэнд байжээ.
Жишээ нь Далай Лам улс төрийн дайснаа монголчуудаар устгуулж, амьд үлдсэн лам нарыг нь хүчээр шар малгайтан болгох гэх мэт.

Жишээ нь Кармапа тэргүүтэй Кагу бүлэглэлийн бослого дарахдаа, Далай Лам: "Чулуугаар өндөг хагалах мэт, эр эмгүй, хүүхэд залуучуудгүй бүгдийг устга- нэрийг нь ч бүү үлдээ" гэдэг зарлиг нь Европын дундад зууны Пап ламын хэлдэгтэй даанч их төс харагдлаа.

Зөвхөн шар малгайтны давамгайлсан нийгэм ямар зүгээр явсныг мөн энэ номоос харьцуулан харж болох юм байна. Нэг гоё юм нь яриаг өрнүүлэх хүн нь элдэв хорон үггүй, тайвнаар, өөрийн хятадын хувьсгалаас өмнөх ба дараах амьдралын тухай ярьсан байх юм.
Өмнө нь Төвдийн амьдрал гайхалтай байжээ.
Боолын хүүхэд боол байх хувь заяатай бөгөөд, тэд эзэн ламдаа алба барьдаг байжээ. Томоохон калибрийн лам олон мянган (~20.000) боолтой байх жишээтэй. Тэр боол албатуудаа хар багаас нь харанхуй тэнэг байлгана: өмнөх насандаа гэм тарьсан тул, энэ насандаа үйлийн үрээ эдлэх жамтай хэмээн айлган сүрдүүлж, байгалийн баялгийн дийлэнх нь лам нарын мэдэлд байдаг байв.

Ийнхүү, хятадуудыг ирэхээс өмнөх Төвд орон цоглог өнгөөр солонгорно: өмнөх насандаа гэм тарьсан гэдэг нэрийдлээр, боолоор амьдрахыг хүсээгүй, эсвэл зөрүүд боолын гар хөлийг тасдах, нүд ухаж сохлох мэт арга хэмжээ өргөнөөр авагддаг байжээ.

Мөн шарын шашинд аливаа амьтны амийг таслахыг хатуу хориглодог тул, даварсан боолыг зэрэмдэг болтол нь ташуурддаг шийтгэл байжээ. Алж болохгүй, гэм болно. Үүнд сэргэлэн лам хөөрхөн арга сэдсэн байх жишээтэй: зэрэмдэг боолыг хүйтэнд хөлдөж үхүүлэхээр тал газар орхидог байжээ.
Mөн мань эрийг бага насанд нь тариачны гэр бүлээс нь салгаж, дацанд оруулжээ. Ихэнх хүүхдүүдийг бүжигчин, цэрэг, эсвэл секс тоглоом болгодог байсан бөгөөд, уг номын баатрыг 9 наснаас нь лам нар хүчинддэг байсан гэж дурьдсан байх юм. Сонирхолтой л юм.

Татварын систем нь мөн гайхалтай санагдав: бөмбөр тоглоход, өөрийн гэрийн гадаа мод тарихад, олон нийтийн баяр цэнгээн, эсвэл гэр бүлийн нэгэн гишүүн насан эцэс болоход, гэр бүл болоход, хүүхэд төрөх болгонд, найр наадмын, мөн шоронд хоригдох ба чөлөөлөгдөхөд татвар төлдөг байжээ. Мөн ажил хайхад, нэг өртөөнөөс нөгөө өртөө орсон хүн заавал ойр хавийн сүмд өргөл барьдаг байжээ. Өргөл барьж чадаагүй нь сүмээс зээл авч болдог бөгөөд, 20-иос 50% хан хувийн хүү төлдөг байжээ. Диваажин гэмээр.

Харин зээлийн хүүг төлж чадаагүй хүний өр нь хүүхэд дээр нь үлддэг бөгөөд, хүүхдээс нь ач нарт өв залгамжлагддаг байжээ. Улмаар өрөө төлж чадаагүй нь боолчлогдон, зах дээр зарагддаг байжээ.
Энэхүү ном бас сонирхолтой түүх өгүүлнэ.
Хятадуудыг ирэхэд зарим нь эрх чөлөөтэй боллоо гэж баярлах нь арга үгүй.

Харин баян бөгөөд газар эзэмшигчдэд хятадуудын ирсэн нь асар их зэвүүцүүлэх нь тэр. Учир нь тэд өөрсдийн хоолоо олохын тулд өөрсдөө ажиллах хэрэгтэй гэж айж, ихэнх нь Далай Ламын хамт АНУ-ын Тагнуулын Төв Газрын тусламжтайгаар барууны орон уруу дүрвэжээ. Мөн олон сонирхолтой тоо баримт харуулж байх юм: жишээ нь АНУ-ын ТТГ-ийн Далай Ламын бүлэглэлд хэдэн төгрөг өгсөн, хэзээ өгсөн, мөн энэтхэг ТТГ хэдийг олгосон, хаанаас яаж гуйвуулсан гэх мэт- гайхалтай мэдээ харуулжээ.

Мөн 1999 онд Испани Улсад болох хүн төрөлхтний өмнө хийсэн гэмт хэргийн төлөө хариу барих ёстой Чили улсын фашист дарангуйлагч асан Пиночетыг чөлөөлж, шүүх хурлыг болиулахыг уриалсан Далай Ламын хандалт гэх мэт- сониуч уншигчдад маш сонирхолтой олон сэдэв байгаа.


Ашигласан номын жагсаалт:
1. Terror in the Mind of God: The Global Rise of Religious Violence, 3rd Edition by Mark Juergensmeyer
2. Buddha's Not Smiling : Uncovering Corruption at the Heart of Tibetan Buddhism Today by Erik D. Curren
3. The Struggle for Modern Tibet: The Autobiography of Tashi Tsering by Melvyn C. Goldstein
4. Prisoners of Shangri-La: Tibetan Buddhism and the West by Donald S. Lopez Jr.


Last edited by Daruulga on May.30.11 12:23 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.27.11 2:17 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Daruulga wrote:
Таны хэлсэн зөв өө, зөв.
Гэхдээ би цааш нь тэвчихгүй нь ээ. Энэ буддистууд улс үндэтнийг мөхөөсөн шүү, одоо бас Монголыг буруу зам уруу оруулах гээд байгаа юм.
Лам нар хүнээс мөнгө хуурч авахдаа буян бурхан хоёрыг ярьж, өөрт таалагдаагүй хүнд чөтгөр шулмын нэр зүүлгэж алж талдаг биз дээ. Одоо тэр цаг өнгөрсөн.
Буддизмыг няцаах хангалттай баримт буй. Зав чөлөөгөөрөө энд нийтэлж байна.



Эхний хэлсэн зүйлийн чинь талаар баримт нотолгоотой нь өчнөөн хуудас мэтгэлцээд, маргачихсан байгаа. Тэхээр энд дахиж бичих шиг хэрэггүй ажил алга.
Хаана байдаг, хэн гэгч лам мөнгө хуурч аваад байна? Чөтгөр шулам гэж хэнийг цохоод байна? Очоод нулиад өгий.

Бурхан багшийн хэлсэн үг байдаг: Миний шашиныг миний шашины лам хуврагууд өөрсдөө сүйрүүлэхээс өөр бусад гадны хүчин дийлэхгүй ээ гэж. Аль ч шашин соёл, хүчирхэг гүрэн улс дотроосоо л ялзардаг. Харин гүрэм засал хийхийг БУДДИЗМ гэж хэн өөрт чинь хэлээд байна? Тэрийг чинь ч гэсэн нулиад өгий. Ядаргаатай сданууд вэ. Үе үеийн хутагт, богдууд энэ гүрэм засал гэдэгийн чинь эсрэг тэмцэж байсын. Тэдний нэг нь л гүрэм засал хийхийг гол болгосон байдаг юм бол би нүдэн дээр чинь өөрийгөө хутгалья, оку?

Харин миний 2 дахь асуултанд хариулаадах. Тэгээд өөрийг чинь дагуулж очоод тэр шашины нэр барьж луйвар хийгээд байгаа лагааг чинь очиж нулиад, энд бичлэгийг нь тавчихья. Буддистууд гэхээр л юм болгоныг дуугай сууж өнгөрөөнө гэж байхгүй. Би ч ямар буддист биш. Сургааль номлолыг нь л судладаг хүн. Надад хамаа ч алга. :m6:




Бас уран зохиолын баримтанд их итгэж найддаг хүн шиг байна. Уран зохиол уран яруу гаргалгаандаа сайхан нь оршдог гэж хардагаас үнэнийг өгүүлэгч гэж өөр шиг тань сэтгэж амжаагүй явсан юм байна. Хэзээний зохиол бүтээл, ямар нөхцөл байдал дор гардагийг мэддэггүй хүн шиг ярих юм. Тэр ардын намын үе чинь өөрийн түүх соёл, Их Монгол улсаа Чингис хаантай нь үгүйсгэж байсан. Ардын намын бодлого, ухуулгийг нь өмөөрөөд Чингис хаанаа, Их Монгол улсаа үгүйсгээд бичээд яваач дээ. Ямар хаашай хүн бэ, манай дүүгээс долоон дор юм бичээд л...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.25.13 6:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13844
Location: above
happy vesak day my fellas :)

_________________
beyond


Top
   
PostPosted: May.25.13 10:02 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
наад нөхөр чинь нэг христчин л биз... тэд л нэг иймэрхүү юм ярьж явдаг улс...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: Jul.17.13 6:14 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Ийм нэгэн явдал болжээ: Будда нэгэн тосгонд ирж гэнэ. Тэр мөчид нэг хүн түүнээс “Бурхан гэж бий юу?” гэж асууж. “Үгүй ээ, огт үгүй” хэмээн Будда хэлж.

Үдээс хойно өөр нэг хүн ирээд “Бурхан гэж бий юу” гэхэд Будда “Бий бий, байлгүй яахав” гэжээ.

Оройд нь гурав дах хүн ирж “Бурхан гэж бий юу” гэтэл Будда нүдээ аниад анир чимээгүй суугаад л байж. Нөгөө эр ч нүдээ аньж. Тэрхүү аниргүйд ямар нэг юм дотоодод нь мэдрэгдэж гэнэ. Хэдэн хоромын дараа нөгөө хүн Буддагийн хөлд хүрэн мөргөж, хүндэтгэл үзүүлээд: “Та миний асуултанд хариулсан анхны хүн” гэж гэнэ.

Буддагийн туслах Ананд үүнд маш их гайхаж. “Өглөө үгүй, өдөр тийм гэчээд орой нь юу ч хариулаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Аль нь үнэн юм бэ?” гэж бодлоо.

Ингээд Буддаг унтахын өмнө Ананд: “Та надад хариулаач, тэгэхгүй бол би унтаж чадахгүй нь. Надад ч бас жаахан нигүүлсэнгүй ханд л даа. Би өдөржин л Тантай хамт байлаа. Энэ гурван хүн бусдынхаа танаас авсан хариултыг мэдэхгүй, харин би бүх хариултыг сонссон. Би яах вэ? Сэтгэл маань тавгүй байна“ гэж гэнэ.

Будда: “Би ерөөсөө ч чамтай яриагүй. Чи асуугаагүй, би ч ЧАМД хариулаагүй. Эхний хүн нь шүтлэг бишрэлтэй хүн байсан, дараагийн эр шашин шүтлэггүй хүн байсан, харин гурав дахь нь эргэлзсэн хүн байсан. Миний хариултууд ерөөсөө ч Бурхны тухайд байгаагүй ээ, харин асуулт тавьж буй хүнийх нь тухайд л хариулсан, би тухайн хүнд нь л тааруулж хариулж байснаас огтхон ч Бурхантай холбоотой зүйл хэлээгүй.”

“Бурханд итгэдэг хүнд би үгүй гэж хэлнэ. Учир нь би түүнийг Бурхны тухай санаагаа ор тас хаяхыг хүснэ, тэр хиймэл санаа бодлоосоо ангижран суллагдахыг хүснэ - энэ бол олдмол санаа. Тэр хүн өөрөө Бурхантай таарч байгаагүй. Хэрвээ амьдрал дээр Бурхантай таарч явсан бол надаас асуух ч үгүй байх байсан, тийм шаардлага үгүй байхсан”.

“Бурханд итгэдэг хүн өөрийн итгэлээ надаар баталгаажуулахыг оролдсон. Би түүнд тийм гэж хэлэхгүй - би хэний ч итгэл үнэмшлийг баталгаажуулахгүй. Би үгүй гэж хэлэх ёстой байсан, түүний итгэлийг үгүй хийхийн тулд би итгэлийг нь үгүйсгэсэн, учир нь бүхий л итгэл үнэмшил үнэнийг мэдэх замд саад бартаа болдог. Бурхан байдагт итгэгч, байдаггүйд итгэгч, Хинду, Мохаммед хамаагүй бүх итгэл шүтлэг үнэнд садаа болдог.

"Харин миний юу ч хэлэлгүй чимээгүй байсан тэр хүн бол зөв эрэлхийлэгч байсан. Түүнд итгэл үнэмшил байгаагүй тул тэнд устган үгүйсгэх зүйл байгаагүй. Би дуугүй байсан. Миний түүнд хүргэх гэсэн санаа нь л тэр:

Чимээгүй бай, мэдэр, мэд. Бүү асуу, асуух шаардлага байхгүй. Энэ бол хариулж болох асуулт биш. Энэ бол лавлагаа бус эрэлхийлэл, цангаа. Чимээгүй бай, мэдэр, мэд.

Түүнд ч би хариулсан; өөрийн дуугүй байдлаар илгээсэн санааг минь тэр хүн тэр дороо ойлгоод дагасан - тэр ч чимээгүй болсон.
Би нүдээ анисан, тэр ч нүдээ анисан;
Би дотогшоогоо харсан, тэр ч дотогшоо харсан, тэгээд ямар нэг юм мэдэрсэн.
Тийм учраас түүний сэтгэл асар их хөдөлж, маш их талархсан юм - надаас оюунлаг хариу аваагүйдээ. Тэрээр оюунлаг хариулт авахаар ирээгүй юм; оюунлаг хариултуудыг хаа саагүй хямдхан олж болно.

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.30.15 11:57 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited