#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.23.18 10:57 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 59 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.25.10 1:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Гандан бол бурханы оронг зүйрлүүлж хийдэг гэж дуулж байсан юм байна. Тэхээр манай гандан ч бас манай бурханы орон. Бид нар бурхад нь.

_________________
ХОРВОО


Top
   
PostPosted: May.22.10 10:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Gaden buyu Gandan ni 33 tengeriin ornii negd bas ordog. Maidar burhanii oron ch gj nerlegdeh ni bii...
Ene orond tordog tarniig bi maani tarniin sedevt ni bichij bsan...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.09.11 10:04 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Гандантэгчинлэн хийдийн тухай: (Товч танилцуулга)

33 тэнгэрийн оронд багтах Гандан гэх бурханы орон байдаг ба тэнд ирээдүй цагт залрах Майдар бурхан номоо номлодог гэх. Гандангийн орноос арван зүгтээ гэрэл цацардаг гэдэг бөгөөд тэр гэрлийн Замбуутивд тусдаг гэрлийг олохоор V Богд нэгэн мэргэн үзмэрчийг дагуулан тэр гэрлийн тусгалыг хайсан байна. Удаан хайсаны эцэст одоогийн Гандангийн байрлаж байгаа Далхын дэнж дээр тусаж байна гэж үзсэн бөгөөд үзмэрчийн заасан газар V Богдын олсон газараас бага зэрэг зөрүүтэй байсан ч дахин нягталсаны үндсэн дээр V Богдын сонгосон газарт Гандантэгчинлэн хийдийг байгуулсан түүхтэй. Анхны Гандангийн байгуулагдсан хэмжээ нь одоогийн доторх жижиг хашаа байсан бөгөөд Гандангийн орны гэрэл тусдаг газар нь алтан дээвэр бүхий Гандантэгчинлэн хийд юм. Гандантэгчинлэнгийн яг эсрэг талаас нь харсан 2 давхар улаан хүрэн байр нь ХХ зууны эхээр XIII Далай ламын айлчлалд зориулан барьсан түүхт байгууламж юм. Түүний эгц баруун талд байх усан хөх өнгийн дуган бол номын сан бөгөөд 1924 оноос хойно хэдэн жилийн турш VIII Богдын занданшуулсан шарилыг хадгалж байсан бөгөөд цаг үеийн эрхээр түүний шарилыг нууцлан оршуулсан гэдэг (Миний сонссоноор бол түүний шарилыг одоогийн Алтан Өлгийд нэгэн орос хүний нэрээр нутаглуулсан гэдэг). Гандантэгчинлэнгийн яг баруун талын дуган нь Очирдарийн сүм, Зуу сүм байрлана. Зуу сүмийн баруун талд Бурхан багшийн баримал болон чулуун бурхадын баримал байрладаг. Эдгээр чулуун барималуудыг хээр орос цэргүүд бай болгон буудаж байхыг Социализмын үед Гандангийн хамба лам (буруу санаагүй бол Гомбожав хамба) нилээдгүй зүйлээр арилжиж авсан гэдэг. Одоо тэр чулуун бурхадын хамт Бурхан багшийн урд сувраган бунханд хамбыг нойрсуулсан гэдэг. Далай багшийн өргөөний урд талын жижиг хашаанд Номын Өргөө байрладаг ба Буддын ухааны ном сударуудыг орчуулан гаргадаг байсан гэдэг. Баруун хашаанд байрлах дуганг юуны зориулалттайг мартав (ЮНЭСКО-с бэлэг болгон бариулсан гэдэг санагдаж байна).

1939 онд Төв Гандан хийдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож морины зүчээ болгон ашигладаг байсан байна. Гэтэл Оросын зүгээс хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн ч монголд хийд дацан гэх зүйл үйлдээгүй байсанаас болж тэдгээр даалгаварууд бүтээгүйтэж нилээд зэмлэл хүлээж байсан ба үүнээс болж хийд дацанг устгах, лам нарыг хөнөөх зэрэгийг эргэн нэг харсан гэдэг. 1944 онд Америкийн дэд ерөнхийлөгч Оросод ирэхдээ Бурханы шашныг ихэд сонирходог байснаас болж Монголруу очиж сүм хийд болон лам хуврагуудыг үзэх хүсэлт тавьсанаар Хрушевийн шууд үүрэг даалгавараар төрөөс нийслэлд байх сүм хийдүүдийг сэргээх ажил эхлүүлэн Төв Ганданг голчилон засан янзалж, моридын зүчээ байсныг цэвэрлэн бурхан тахил, ном сударуудаас эргүүлэн байршуулж анхны долоон ламыг авчруулсанаар дахин сэргээгдэж өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн цаг үед хүрээнд лам нарыг эргүүлэн байршуулж сүм хийдийг сэргээж байна гэдэг яриа маш хурдан хөдөө орон нутгаар тарсан ч гэлээ үлдсэн хэдэн номтой лам нарыг нь олж аваачин хөнөөх гэж байна гэсэн хардлагаар эхэн үед лам нар бараг ирэлгүй, харлах нь харлаж, нутаг орондоо үлдэх нь үлдсэн ч 60 оны дунд үеээс энэ хардлага арилж, байсан хэдэн лам нар нь ирцгээн шашинаа сэргээх, сахин үлдэх ажилд идэвхийлэн орсон байна.

Image
Жанрайсигийн дацангийн дотоор талд 4 өндөр багана байдаг. Энэ зурган дээр Жанрайсигийн хойно болон урд нь урт улаан багана байгааг харж болно. Эдгээр 4 багана нь дундаа огт залгаа, холбоос байдаггүй гэдгээрээ алдартай бөгөөд Монголын 4 өндөр ноён оргилоос авчруулсан гэдэг. Тухайн үеийн сүсэгтэнүүд өөрсдөө эдгээр модыг авчирах ажилд сайн дураараа маш их явцгаасан гэдэг бөгөөд Ганданд авчиран байрлуулах хүртэл газар ганц ч буулгалгүй мөрөлж авчирсан гэдэг. Мөн дуганы шавар зуурах ажилд хүрээнд байсан хүмүүсийн ихэнх нь оролцсон гэдэг бөгөөд гэр гэрээсээ өөрсдөө хувингаа авчирж гандангаас туул гол хүртэл тасралтгүй 2 мөр болон эгнэн зогссон гэдэг. Тэгээд хувинтай усаа нэг талаараа дамжуулж, нөгөө эгнээгээр хоосон хувингаа туул голоос ус авхуулхаар гараас гарт дамжуулан шавар зуурах усыг нь ч газар хүргэлгүй зөөж байсан гэдэг. Сүсэгтэн олны сэтгэл, хичээл зүтгэлээр Жанрайсигийн дацан сансанаас хурдан боссон.

Жанрайсигийн дацангийн ном хурах дуган нь түүний баруун талд байрлах шар дээвэр бүхий монгол гэр юм. Жанрайсигийн дацангийн зүүн талд олны хэлж заншисанаар Дүйнхорын дацан байрладаг (нэр нь: Дэчингалав дацан - Дээшээ гарсан өндөр шат бүхий шар хүрэн дуган). Энд Дүйнхорын номыг үздэг бөгөөд хавар болход Дүйнхорын хот мандалыг өнгөт элсээр бүтээж ном уншлагийг хурдаг билээ (Дүйнхор нь нууц тарни бүтээл хийхэд голчлон шүтдэг 4 бурханы нэг бөгөөд Дүйнхорын ном ихэд дэлгэрэх үеийг даган оньсон хөдөлгүүр ихэд түгэн дэлгэрч, хөгжинө гэсэн байдаг. Дүйнхорын номоор бол Дүйнхорын номыг үзэж, хот мандалыг нь бүтээн бясалгалыг хийгээд Бурхан болдог гэдэг). Дүйнхор дацанд орвол түүний хойморт бусад хийд дуганд байдаг шиг Богдод зориулсан сэнтий байдаггүйг анзаарах ба урд нь тэнд 49 аграмба сууж ном хурал хурж, номын бүтээл хийдэг маш чанга хатуу, өндөр зэрэглэлийн, гадны байтугай лам нар ч хамаагүй ордоггүй дацан байсан (10 ухааныг эзэмшиж Гавж цол авах ба гавжийн цолноос гадна Аг тарнид нэвтэрсэн хүнийг Аграмба гэнэ). Хоёр эгнээний нэгийг нь Богд лам өөрөө тэргүүлэн сууж 50 дахь хурлын лам болон ном хурдаг байсан гэхээр тэнд ном хурдаг лам хуврага, болон хийдийн учир холбогдол ямар ихийг харуулж байгаа байх. Түүний зүүн талд буюу Гандангийн хамгийн зүүн хойно байрлах Төвд хийц бүхий 2 давхар хийдийг Идгаачойзинлин дацан буюу Идгаачойлин дацан гэдэг. Идгаачойлин дацан нь Гандангийн чойрын 3 дацангийн хамгийн залууд нь тооцогдоно (Андуураагүй бол Зопа Ринбүүчийн өглөгөөр энэ 2 давхар цагаан байрыг бариулсан гэдэг бөгөөд жил бүр чамгүй тооны хүүхдүүдийг Энэтхэгрүү ном үзүүлхээр явуулдаг). Түүний урд талд чойрын гүн ухааны ууган дацан болох Дашчоймпэл дацан байрлана. Монголын Чойрын ухааны хамаг томчуудыг Дашчоймпэлээс төрсөн гэдэг. Дашчоймпэлийн баруун талд буюу бидний нэрлэж заншсанаар хүслийн модны хажуу дах хийдийг Гунгаачойлин дацан гэдэг. Чойрын ухааны 3 дах энэ хийд нь ч гэсэн Бурханы номыг өөрийн өнцөг, онцлогын зүгээс үзэж тайлбарладаг билээ. Харин хүслийн мод бол хуучин Гунгаачойлин дацангийн 4 баганы нэг гэдэг бөгөөд хийдийг нураах үед энэ багана ганцаар шаталгүй үлдсэн гэдэг. Үүнээс болоод дараа нь хөрөөдөж унагаах гэсэнд хөрөөний оромноос нь хүний цус гарсан гэдэг. Үүнээс болоод энэ баганыг нураалгүй тэр чигт нь үлдээсэн. Харин сүүлд тэр хэсгийг нь цементээр цутгаж далдалсан. Жанрайсигийн дацангийн баруун талын шар 2 давхар барилга нь Шашны дээд сургууль болон захиргааны байр юм (Лавайн эгшиг радио мөн тэнд байрладаг). Шашны дээдийг 70-аад оны үед Буриадын эрдэмт ламын зөвлөж хэлсэнээр Гомбожав гавж гуай үүсгэн байгуулсан гэдэг ба одоогын Чойжамц хамба бол анхны төгсөлтийн лам нарын нэг юм. Шашны дээдийн баруун талд 2 гэр дуган байдаг, тэр нь тарни болон нууц тарнийн Жүд дацан билээ. Анагаах болон зурхай хариуцсан Мамбадацан хийд болхоор гандангийн хашааны гадна баруун хойно нь байрладаг. Жүд дацангийн урагшаа байх хашаан дотор 4 давхар болон 2 давхар залгаа байр байдаг. Тэнд олон нийттэй харилцах албаас эхлээд лам нарын байр зэрэг байрладаг.

Энд мөн нэгэн зүйлийг залруулан хэлхэд Гандантэгчинлэн хийд нь өөрийн хашаанаас гаднах хэн нэгэнд шаардлага тавих, хариуцлага тооцох ямар ч эрх зүйн үндэслэл болон давуу эрх зэрэг зүйл байдаггүй учир бусад хийд, дуган, дацангууд мөн зурхайч үзмэрч нарт шаардлага тавих, хянах боломж байдаггүйг та бүхэн ойлгоорой. Угаас Гандантэгчинлэнг Монголын Бурханы шашны төв болгох мэтийн зорилгын төлөө байгуулаагүй бөгөөд Богд гэгээн болон бусад үйл ажиллагаанаас болж улс орны тал бүрээс зорин ирж, бага багаар төвлөрсөөр байгаад өөрөө Монголын Бурхан шашны төв гэх тодотголтой болсон билээ. Тэхээр лам хуврагын сахил санваараа алдах, ёсгүй аашлах зэрэг зүйлст Гандантгчинлэн хийдийг буруутган чичлэхгүй байгаасай гэж хүсэж байна.


Зураг 1 - Гандантэгчинлэн хийд.
Image
Image
Image
Зураг 2 - Далай ламын өргөө.
Image
Зураг 3 - Очирдарийн сүм болон Зуу сүм.
Image
Зураг 4 - Очирдарийн сүм.
Image
Зураг 5 - Зуу сүм.
Image
Зураг 6 - Бурхан багшийн баримал. (Саравч нэмж барихаас өмнөх хуучин зураг)
Image
Зураг 7 - Номын сан. (Цаана харагдаж байгаа нь.)
Image
Зураг 8 - Дэчингалав буюу Дүйнхор дацан.
Image
Image
Зураг 9 - Идгаачойзинлин дацан.
Image
Зураг 10 - Дашчоймпэл дацан.
Image
Зураг 11 - Хүслийн мод буюу хуучин Гунгаачойлин дацангийн багана.
Image
Зураг 12 - Шашны дээд сургууль.
Image
Зураг 13 - Зүүн талаас Жанрайсаг дацан, Дүйнхор дацан, Идгаачойзинлин дацан.
Image
Зураг 14 - Жанрайсагийн нүдээр.
Image
Зураг 15 - Төв Гандан.
Image

15 дугаар зургийн тайлбар.
Дээд эгнээний зүүн талаасаа 2 дахь шар дээвэртэй гэр бол Жанрайсаг дацангийн ном хурах дацан нь.
Баруун босоо эгнээний дээрээсээ 4 дэх зурган дээр ногоон өнгөтэй гарсан нь Гунгаачойлин дацан. (Одоо шар дээвэртэй.)
Баруун доод булангийнх бол Далай ламын өргөө. (Буруу санаагүй бол одоо тэнд Ганжуур хурдаг шиг санаж байна.)
Зүүн босоо эгнээний дээрээсээ 3 дах нь Бурхан багшийн хөшөө.
Зүүн босоо эгнээний дээрээсээ 4 дэх нь Номын сан.
Тэрний доод талынх нь ЮНЭСКО-с бариулсан дуган.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Oct.22.12 1:47 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
сайхан тайлбар хийсэн байна баярллаа. амжилт хүсье.


Top
   
PostPosted: Dec.31.12 6:00 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.31.12 5:56 pm
Posts: 1
...?


Top
   
PostPosted: Apr.06.13 5:01 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Сайхан шдэ... Нэг гандан орохиймсан


Sent from device_name using Asuult Sambar App

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.30.15 12:31 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 59 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited