#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 11:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.29.06 11:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Монголын нийгэм дэхь бидний талаарх 9 буруу ойлголт гэсэн зүйлийг maranata.mn саитаас олж уншлаа. Асуултынхан энэ тал дээр ямар дүгнэлт үнэлэлт хийхийг би таашгүй харин зүгээр л сонин санагдаад л энд тавилаа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.29.06 11:46 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Ардчилалтай хөл нийлүүлэн монголд дэлгэрсэн олон зүйлийн нэг нь "Христитгэл" билээ. Итгэл бишрэл гэдэг хүний л зүрх сэтгэлийн асуудал болохоор эмзэг асуудал байдаг. Аль арван таван жилийн өмнөх үеийг харьцуулахад Христийнхэн нийгэмд бодитоор орон зайгаа эзэлж, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг болжээ. Гэвч нийгэмд маань одоо ч амь бөхтэй үлдсэн 9 буруу ойлголтыг энд дурьдаж залруулга хийхийг оролдлоо.

1. Амиа хорлохыг тэд заадаг

Шар сонингуудаар ийм утгатай мэдээлэл их гарч байсан билээ. Христ үхлээс амилсан сургаалыг анх сонсоод Христэд итгэдэг хүн ч мөн үхвэл амилах юм байна гэж буруу ойлгосноос ийм цуу яриа тараасан хэрэг. Үнэндээ Христэд итгэсэн хүн ч бусдын адил хорвоогийн мөнх бусыг үздэг билээ. Цуурхал хүчтэй нөлөөлдөг нүүдэлчдийн сэтгэлгээнд энэ мэт мэдээлэл сөргөөр хүрэх нь мэдээж. Библийн хаана нь ч амиа хорло гэж заагаагүй харин "Аллага бүү үйлд" гэснийг энд хэлмээр байна.

2. Группэн сексэд уруу татдаг.

Мүүнизм хэмээх гаж урсгал энэ мэт явдлыг хийдэг ба ийм тохиолдол монголд гарсныг бид мэдэхгүй юм. Харин ч Библи эр хүн эхнэртээ үнэнч байхыг, сексийн ариун байдлыг заадаг билээ. Библи өөрөө, "Бүү завхайр" гэсэн байдаг.

3. Ядуусыг хоол хувцсаар татдаг

Хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан ихэнх байгууллагууд нь Христийнхэн байв. Буддын байгууллага энэ мэтэд хөрөнгө мөнгөтэй ч нэг их гараа сунгаагүй билээ. Өнөөдөр хоолгүй яваа хүнд, хувцасгүй яваа хүнд хоол хувцас өгөх нь юуны буруу билээ. Ялгаагүй л монгол хүн л тэрийг нь хүртэж байна шүү дээ. Харин хүмүүнлэгийн ажлаар шашны ажил хийсэн гэж ташаа ойлгосон биз ээ. Библи өөрөө, "Өнчин өрөөсөн, бэлбэсэн, ядуу доройд тусал" гэсэн байдаг.

4. Хүүхдүүдийн тархийг шашны номлолоор угаадаг.

Христийн цуглаанд хүүхэд, залуус ирдэг нь ийнхүү хардаж сэрдэхэд хүргэжээ. Хүүхдийн чөлөөт цаг, боловсрол, цагаа үр дүнтэй өнгөрөөх газар 1990 оны үймээний үеэр байсангүй. Хүүхдүүдэд ийнхүү зориулж цаг зав гаргасан Христийн сүмүүдийн буруу гэж юу байхав. Харин Христэд итгэдэг эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдүүдэд нь зориулж Библийн хичээл зааж байсанд нь зарим нэг хүүхдүүд ирсэн нь үнэн билээ. Библи өөрөө, "Хүүхдүүдийг Христ рүү ирэхэд бүү саад хий" гэж хэлсэн байдаг.

5. Гадныхан шашнаа мөнгөөр дамжуулан сурталчилдаг.
Монголд орж ирсэн Христийнхэний дийлэнх эзлэх хувийг Өмнөд Солонгосчууд эзэлдэг. Хэл сурахдаа ч, зүс царайгаараа ч монголчуудтай төстэй тэд монголд зөвхөн сүм ч биш эмнэлэг, сургууль, соёлын төв, тусламжийн газар гэх мэт юм юм хийсэн. Тэдний энэ бүх ажилд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Энэ бүх мөнгө Солонгосын засгийн газраас бус харин хувь хүмүүсийн хандив дэмжлэгээр ирдэг юм билээ. Солонгосчуудын хувьд сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Солонгосчуудаас гадна бусад улсын Христэд итгэгч хүмүүсийн хандиваар олон арван төсөл монголд хэрэгжиж байна. Тэр бүгд нь эцэстээ шашиндаа оруулах гэсэн туйлын санаатай бус харин хүнийхээ хувьд монголын ард түмэнд туслах гэсэн сайн санааны хүсэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Библи өөрөө, "Бүү шунахайр", мөн "Бусдад өгөх нь авахаас илүү ерөөлтэй байдаг" гэж заадаг билээ.

6. Монголын соёлыг устгах шашин.
Монголын нийгэм чөлөөт болохын хирээр гадны соёл манайд чөлөөтэй нэвтэрсэн. Христийн шашин үүнд ямар нэг хэлбэрээр нөлөөлсөн үү гэвэл бас л бүрхэг. Харин угийн хамелион шинжийг хадгалсан монголчууд гадны хүмүүстэй ажиллахдаа тухай орны соёлыг өөрийн соёлоосоо хэт их дээгүүр тавьдагт учир байгаа болов уу. Үүнд зөвхөн Христийнхэн ч бус мөн бусад бүх монголчууд хариуцлагатай. Өөрийн соёл, хэл, түүхээ мэдэхгүй хүн л гадны соёл, хэл, түүхийг шүтдэг бус уу. Христ өөрөө, "Хүмүүнийг аз жаргалтай байлгах" гэж ирсэн билээ. Христ соёлын эсрэг биш харин соёл иргэншилд буй муу бүхнийг үлдэн хөөж, соёлыг цагаатган ариусгахыг хүсдэг билээ.

7. Шашны олон урсгал орж ирлээ, дайн удахгүй гарах байх.
Аливаа шашны цаад учир начрыг мэддэг, зөвлөх чадвартай хүн ховор юм болов уу манайд. Монголд Христийн нэрээр орж ирсэн гаж сургаалтан гэж тооцогддог Мормон, Мүүн, Ёхувагийн гэрч нар гэх мэт орж ирсэн. Хиндү шашны ч мөн Хари Кришна гэх гаж урсгал бий. Далд хэлбэрээр рокуудын дунд сатанист, неофашист бүлэглэл ч бий гэж ярилцах. Энэ бүхнээс үзэхэд шашны дайн гэх айдас төрөх нь магад. Харин дайн болтол хурцатгахад юу нөлөөлж болох вэ? Хэвлэл мэдээллээр буруу ойлголт цацах, олны санаа бодлыг үймүүлэх, өдөөн хатгах, гутаан доромжлох явдал гарсаар байдаг. Үнэндээ дайныг сурталчлах, бичих, ярих нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогддог асуудал шүү дээ. Тухайн шашны талаархи ойлголт муутай бол бичихгүй байсан нь дээр. Библи өөрөө, "Амар тайван аж төрөхийг" заадаг билээ.

8. Христэд итгэнэ гэдэг монголоо алдсан явдал.

Монгол хүн бүр буддист байх ёстой гэсэн номлол сүүлийн 800 жилд бага багаар монголчуудын сэтгэлгээнд суучихсан юм. Буддын шашин үндэсний шашин болтлоо урт замыг туулахдаа монголжжээ. Харин монголчууд нь өөрөө цэвэр буддын шашинтан улс биш. Угаас шашин бүрт хүндлэлтэй ханддаг монгол зан аль ч шашинд таатай орших боломжийг өгсөөр ирсэн. Гэвч, монгол хүн ямар шашнаа шүтэх нь түүний язгуур хамааралтай огт холбоогүй асуудал баймаар. Тэр тусмаа дэлхийн таван шашны нэг Христитгэл гэдэг хориод байхаар яахаа алдсан шашин биш юм. Христ өөрөө, "Та нар дэлхийд амьдрах авч, энэ дэлхийнх биш" гэж хэлсэн билээ.

9. Христэд итгэвэл Америк Солонгост явуулна.

Америк явуулдаг гэдэг нь Мормончууд монголчуудаас шилдгийг нь АНУ-ийн Юта мужид буй шашны сургуульдаа явуулдгийг хэлээд байна л даа. Солонгост гэдэг нь яахав сүмийн нэг солонгосоор дамжуулж хар ажил хийх гэж явдгийг нь хэлээд байна. Цаад монгол нь жинхэнэ шүтдэг ч юмуу үгүй ч юмуу амьдралаа дээшлүүлэх гэж явдаг л байх. Үгүй ч байж мэдэх. Ямартай ч Христэд итгэсэн бүр гадаад явдаг гэсэн буруу ойлголт ийм дээрх эх сурвалжаас үүдэлтэй болов уу. Харин Христийн ямар ч сүмд очсон таныг гадаад явуулна ингэнэ тэгнэ гэж амлахгүй байх. Христ өнгө мөнгөөр, шашин шүтлэгээр хэзээ ч бусдыг татаж байсангүй. Христ "Бүү мэхэл", "Бүү худал гэрчил" гэж хэлсэн байдаг билээ.

Эцэст нь хэлэхд, Христэд итгэсэн хүн бүр ариун явдалтай биш гэдгийг мөн хэлмээр байна. Та цочирдож байна уу? Зарим нь үнэн шүтдэг байхад зарим нь нэр барьж ашиг хонжооны араас явдаг юм шүү. Хэрэв та хэн нэгнийг Христэд гэчихээд элдэвлээд яваад байвал Христ Бурхан нь түүнийг тийм болгоогүй, харин хүн нь өөрөө тэгж амьдраад байгааг ялгаж нэг хараарай. Мэлмий тань тунгалаг байг.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.30.06 5:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18444
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Сексд уруу татдаг нь харин үнэн шүү.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.01.06 10:23 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Ter chini haana bnaa. Mongol ulsiin huuliin hariutslaga hvleelgeh heregtei.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.01.06 11:44 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18444
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ezekiel wrote:
Ter chini haana bnaa. Mongol ulsiin huuliin hariutslaga hvleelgeh heregtei.


Чи харин ямар сонин гар вэ?
Автор, ID зэргийг нь ээ?
Захын христийн сүмд садар самууныг сурталчлаад л сууж байдаг ш дээ.
Ялангуяа со-нууд.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.01.06 5:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
За даа зарим нь ч гүтгэлэг байнаа. Тэгэхдээ тэр ядарсан ард түмнийг хувцас хоолоор, хүүхдийг зурагтай номоор, залуусыг гадаад хэл, гадаадад явах мөрөөлдөөр татаж байгаа нь бол үнэн шүү дээ. Тэгэхдээ тэгэж очсон хүмүүсийн хэдэн хувь нь итгэгч борлдгийг мэдэхгүй.

Бас нэг зүйл бичихэд Христийн шашныг сурталчилагч нар Монгол улсын хуулийг зөрчиж хувь хүмүүст тулсан сурталчилгаа хийдэг. Гэрийн хаалга тогших, автобусанд олон юм яриад бичиг цаас өгөөд байдаг нь хуулинд харш үйлдэл шүү дээ. Хэрэв эргэлзэж байвал би зөрчиж байгаа заалтыг нь тавьж болно.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.02.06 10:07 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
За тэр зөрчигдөж байгаа хуулийг хэлээд өгвөл сайн л байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.02.06 12:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Ezekiel wrote:
За тэр зөрчигдөж байгаа хуулийг хэлээд өгвөл сайн л байна.


1993 оны 11 сарын 11-нд батлагдсан
ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

3,2 Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно

7,7 Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно.

Өө бас нээрээ Үндсэн хуулийн 16,15-д "Иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй" гэсэн байна.

Би ойлгохдоо дээрх заалтуудыг зөрчиж байна гэж бодох юм.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.02.06 12:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18444
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ezekiel wrote:
За тэр зөрчигдөж байгаа хуулийг хэлээд өгвөл сайн л байна.


Чи хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж мэдэх үү?
Хүний юу шүтэхийг тулган шаардаж болдог юм уу?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.06 11:03 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Ter tegej aimar shaardaad bgaa hvmvvsiig jishee barimttai ni heleed uguuch. Bi hubidaa tegej shahaj shaardaj bgaaq mungu tugru uguj bgaaq.



Image

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.06 1:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Ezekiel wrote:
[color=darkblue]Ter tegej aimar shaardaad bgaa hvmvvsiig jishee barimttai ni heleed uguuch. Bi hubidaa tegej shahaj shaardaj bgaaq mungu tugru uguj bgaaq.


Зүгээр л "нээрээ тиймэрхүү юм байгаа. Тэр хүмүүс манай шашны нэр хүндийг унагаад байна..." гээд хэлчихэд хэцүү л байгаа юм байхдаа. Үл мэдэгч царайлаад байх юм. Тэр үйл ажиллагаанд нь оролцдоггүй юм бол битгий төлөөлөгч нь болж энд мэдэмхийрэлдээ.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.09.06 2:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
kkeke uchir medeh humuus ni bol tegj yabahgui l dee, uchraa medehgui joohon huuhduud esvel muhar susegtenuud l golduu yabj baigaa haragddag, yahab busdiin sain saihnii tuluu, busdiig burhand itguulj divaajin hureh zamiig zaaj ugie gej sain sanasandaa l yabdag blgui dee huurhiis, ter joohon huuhduud ni bol tegj yabahiin orond hiheelee hiigeed gertee suugaasai bilee dee

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.11.06 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.30.05 9:24 pm
Posts: 1989
Location: Sweden
Bi huvidaa hen negen hunii yavuulga gej uzej baina.

Buruu chigleleer uil ajillagaa yavuuldag sum baihiig uguisgehgui

_________________
http://www.stockholm.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.12.06 10:47 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
modern nomads wrote:
Ezekiel wrote:
Ter tegej aimar shaardaad bgaa hvmvvsiig jishee barimttai ni heleed uguuch. Bi hubidaa tegej shahaj shaardaj bgaaq mungu tugru uguj bgaaq.


Зүгээр л "нээрээ тиймэрхүү юм байгаа. Тэр хүмүүс манай шашны нэр хүндийг унагаад байна..." гээд хэлчихэд хэцүү л байгаа юм байхдаа. Үл мэдэгч царайлаад байх юм. Тэр үйл ажиллагаанд нь оролцдоггүй юм бол битгий төлөөлөгч нь болж энд мэдэмхийрэлдээ.




[color=darkblue]Хүн бүр өөрийн гэсэн орчин тойронтой. харин миний эргэн тойронд одоохондоо нэг иймэрхүү зүйл болоогүй байгаа болохоор ингэж хэлсэн хэрэг. Ер нь хүн сонссон зүйлээ их ярьдаг харин заримдаа тэр нь их алдаа болж буруу ойлгосон тал байдаг тиймээс би одоохондоо аль нэгийг баталгаагүй мэдээнээс болоод муучилахыг хүсээгүй хэрэг. Гэхдээ ийм зүйл болоогүй гэх газаргүй. Магад ийм утгагүй хүнийг сэтгэлийг худалдаж авахыг хүсэгчид байдаг бол тэдний хүсэл хэзээ ч биелэхгүй нь тодорхой. Учир нь хүний сэтгэлийг хэзээ ч мөнгө баялагаар худалдаж авах боломжгүй.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.06 4:51 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.03.04 9:37 am
Posts: 936
Location: korea
Bi tovd-n shashiniig shytsen.Nadad burhan ireegyie tuslaagyie.Bi ESYS-g shytsen nad deer irsen tusalsan.Ta byhen bi bienee hairlagtun!hair-g avagtun hair-g meder hair-g huvaalts!esyst itgehgyie bj bolno gehdee bie bienee hairla burhan hair-g zaadag shyy dee!tevcheer-g hodolmor-g uhaaniig hynd tuslahiig zaadag shudraga baihiig hysdeg.
Mongooo avaad yheh yomuu?hairluulaad yheh yomuu? mongo ogson ch tuslasan ch namaig hairlahgyie bna bayarlalaa ch gej helehgyie bna hairlah tusam ulam erhlenulam davarch bna.
Durakuud oorsdoo yo ch hiihgyie byhniig uls-n ih ural-n gishyyd ryy chihej oorsdoo ger barichihaad ajil hiihgyie taivan noirsoj bna tsai zoolgoj uuchihaad arhi uuchihaad.
aaaya bi halaglaj bna durakuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuud!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1yher mgl-d tolgoigoo ajiluul!hyniig hairla!mongo gedeg bodloo daraa ni tavi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!guiya.

_________________
Namaig TIMEX gedeg.Eregtei.Gants bie hyyhed toryylj b.gaagyie!hehe Choloot tsagaaraa net-r ayalah durtai!


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.06 10:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Чи мөн хуцваа! Есүс ирээд тусалсан ч гэх шиг. 2000 жилийн өмнө модонд хадуулсан Еврей чамд ирээд тусалж байна гэж. Харин чамд эх орон нэгтнүүд чамайг гэж буй сайн нөхөд чинь тусалж байна. Юуны чинь тэр иисүүс мииисүүс.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 9:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
kekeke nuguu ulger ni sanaand orchloo :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 10:10 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.15.05 9:18 pm
Posts: 594
Location: Urtrag 53.12, Orgorog 68,47
Ene ezekiel bol hezee ch zasrahgui sonochihson gar baigaa yum. yaj ch uhuulaad nemergui, ih ezen ingej helsen, tegj helsen geed l iljig shig zugteed baih ni ter. zalbiraad gertee gantsaaraa suuj baisan chini ih ezen ni ireed chihend ni helsen yum bolow uu? Teriig chini hii yum sonsoh l gej nerledeg yum daa. Ezekiel gej yu gesen ug wee taminee? Ezerhiil gej baigaa yum uu

_________________
Ali-Kaidag hulhidsan hvn


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 10:24 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Тэр хаалга тогшоод явдаг үнэн ядаргаатай гарууд шүү.... Усанд орж байхад, эсвэл чухал юм хийж байхад, гоё кино үзэж байхад хаалга тогшихыг нь яана... Бүүр приставкаа үүүргэвчинд хийгээд үүрээд явж байдгийн байна лээ шд, гэрт орж ирж кино үзүүлэх юм гэнээ...хахаха

Энэ христүүд нээрээ бараг л тулган шаардаад байдаг ш д, шашинаа шүтэхийг.....

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 1:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18444
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ezekiel wrote:
Ter tegej aimar shaardaad bgaa hvmvvsiig jishee barimttai ni heleed uguuch. Bi hubidaa tegej shahaj shaardaj bgaaq mungu tugru uguj bgaaq.



Image


Тэр библийн чинь эхний хэдэн хуудсан дээр л байдаг ш дээ.
Нээх мэдэхгүй дүр эсгэж гэнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 1:05 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18444
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
TIMEX wrote:
Bi tovd-n shashiniig shytsen.Nadad burhan ireegyie tuslaagyie.Bi ESYS-g shytsen nad deer irsen tusalsan.Ta byhen bi bienee hairlagtun!hair-g avagtun hair-g meder hair-g huvaalts!esyst itgehgyie bj bolno gehdee bie bienee hairla burhan hair-g zaadag shyy dee!tevcheer-g hodolmor-g uhaaniig hynd tuslahiig zaadag shudraga baihiig hysdeg.
Mongooo avaad yheh yomuu?hairluulaad yheh yomuu? mongo ogson ch tuslasan ch namaig hairlahgyie bna bayarlalaa ch gej helehgyie bna hairlah tusam ulam erhlenulam davarch bna.
Durakuud oorsdoo yo ch hiihgyie byhniig uls-n ih ural-n gishyyd ryy chihej oorsdoo ger barichihaad ajil hiihgyie taivan noirsoj bna tsai zoolgoj uuchihaad arhi uuchihaad.
aaaya bi halaglaj bna durakuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuud!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1yher mgl-d tolgoigoo ajiluul!hyniig hairla!mongo gedeg bodloo daraa ni tavi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!guiya.


Хэдэн мянган жилийн өмнө үхчихсэн еврей яаж чамд тусласан юм???


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.06 10:32 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.03.04 9:37 am
Posts: 936
Location: korea
Ta nar am ajil 2-ooo zereg ajiluulj sur!mongo mongo gehgyiegeer hodolmor-n amt-g mederch sur.
Burhand itgehgyie ch gesen ynench shudraga bai!busd-n yom-g byy hulgail chadahgyien baij byy zodold.
Mongold 5000 togrognii toloo hyn alj bna.yooyo sar-n 50000togrognii ajil bnashdee dor hayaj bolioch icheech!!!!
Uhamsaraa ehleed deeshlyyleh heregtei bna.

_________________
Namaig TIMEX gedeg.Eregtei.Gants bie hyyhed toryylj b.gaagyie!hehe Choloot tsagaaraa net-r ayalah durtai!


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.06 11:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
huu min naad ugee buruu gazar ni buruu humuust ni l helj buhimdaad baih shig baihiim daa :razz: sambariinhaa gishuudiig hun alj, huree talan, hulgai hiih uhamsar doroichuud gej bodohgui l bn shd


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.06 11:34 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.03.04 9:37 am
Posts: 936
Location: korea
sambar-n gishyyd-g heleegyie bna hehe

_________________
Namaig TIMEX gedeg.Eregtei.Gants bie hyyhed toryylj b.gaagyie!hehe Choloot tsagaaraa net-r ayalah durtai!


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.06 3:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Тэгвэл юундаа утгагүй үгийг хэрэггүй газар нь буруу хүмүүст хэлээд байгаа юм бээ?

Эзекиел гэдэг чинь Библийн нэг бүлэг шиг санагдаж байна.

10 хуульдаа л намайг шүтэхгүй бол та нар будаа болно гээд биччихсэн байдаг биз дээ наад Христүүд чинь!!!

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.06 3:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Hey, Ciceron enuugeer demii ergeldej baihaar quiz ruugaa or l doo


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited