Finalmatch wrote:
Хэзээ нэгэн цагт манай гаригийн 6′666′666′666 дахь оршин суугч төрнө. Өөрөөр хэлбэл гурван удаа гурван зургаа буюу өөрөөр хэлбэл чөтгөрийн тоогоор тэмдэглэгдсэн хүүхэд хорвоод мэндлэх цаг ойртсоор. Гурван Антихрист гэсэн үг. Түүнийг дэлхий даяар хүлээж байна.
Америкт байрладаг “IPC” хэмээх Олон улсын программын төв сүүлийн 50 жилийн турш дэлхийн хүн амыг судалж, дүн шинжилгээ хийж байна. Тэдний тооцоолсноор 2008 оны тавдугаар сарын нэгэн гэхэд манай гариг дээр 6′664′737′085 хүн амьдарч байсан аж. Харин зургадугаар сарын нэгэн гэхэд бид 6′671′275′141-уулаа болох юм байна. Тус төв үүнтэй холбогдуулан нэгэн таамаглал дэвшүүллээ. Удахгүй буюу таван сард дэлхийн 6′666′666′666 дахь хүн төрнө, эсвэл аль хэдийн төрчихсөн байгаа аж. Одоо бүгд нэг л өдөр Антихрист буюу Ад чөтгөрийн хүү төрөхийг хүлээж байна. Гурван удаа Антихрист буюу тодруулбал гурван бүхэл, гуравны нэгэн чөтгөр. Бүр нарийвчилсан тооцоогоор чөтгөрийн хүү тавдугаар сарын наймнаас есний хооронд төрчихсөн байх магадлалтай гэнэ. Аймаар байна уу? Эрүүл сэтгэдэг хүний хувьд иймэрхүү яриа, энэ бүх тоо шал дэмий зүйл. Харин мухар сүсэгтэй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд дагжин чичирч байна. Сануулахад хоёр жилийн өмнө 06.06.06 гэсэн тоо айдас түгшүүр төрүүлж байсан. Эмэгтэйчүүд Антихристийг төрүүлэхээс айж байлаа. Зарим бүсгүй “Ямар нэг аймшигтай юм болохыг мэдэрч байна. Хүндрэлтэй төрөх эсвэл буг чөтгөр хүүхдийн минь биед шүглэх вий. Эсвэл бүр үр минт өөрөө Ад чөтгөр байх вий” гэж болгоомжилж байв. Өмнө нь ч зарим эмэгтэй 13-ны баасан гаригт төрөхөөс айх явдал гардаг байсан. Иймээс тэд төрөхөө хойшлуулахыг эсвэл даруйхан хийсвэр (кесарево сечение) хийхийг эмч нараас гуйж байв. Тэр бүү хэл дэлхийн олон орны улстөрчид энэ тооноос айж, парламентын хурлаа хойшлуулж байсан удаатай. 2006.0606-ны өдөр Ад чөтгөрийн бүлэглэлүүд том баяр наадам зохион байгуулж, сүм дуган шатаахаас өгсүүлээд олон хэрэг тарьсан. Иймээс тэр өдөр цагдаа хууль сахиулагчид өндөржүүлсэн бэлэн байдалд орсон билээ. Антихрист хэзээ, хаана төрөхийг яг таг нарийн мэдэх аргагүй. Тэр бүү хэл аль улс оронд мэндлэх нь тодорхойгүй. Ямар гэр бүлд төрж, хэн гэдэг нэртэй болохыг тэр тусмаа мэдэх боломжгүй. Бид бүү хэл тэр өөрөө ч мэдэхгүй. Яагаад гэвэл манай гаригийн хүн ам секунд тутамд хоёроос гурван хүнээр нэмэгддэг. Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийн зургаан тэрбум дахь иргэнийг тодруулахдаа таагаад буудчихсан. НҮБ 1999 оны 12-р сарын 12-ны 12 цаг 30 минутанд төрсөн Сербийн Сараево хотын бяцхан хүүг дэлхийн зургаан тэрбум дахь иргэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ч чухам тэр үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Серб улсад айлчлал хийж байсан юм. Харин яг жинхэнэ зургаан тэрбум дахь иргэнийг хэн ч мэдэхгүй өнгөрсөн. Анх 666 гэдэг тоог Соломон хааны тухай баримтуудад дурьдсан гэдэг. Энд Соломон хаан хязгааргүй баян, түүний эрдэнэсийн сан хөмрөг нэг жилд 666 талантаар нэмэгддэг гэж гардаг. Өөрөөр хэлбэл 666 нь эд баялаг, агуу хүчирхэгийн билэгдэл байсан бололтой. Харин сүүлд араатны тоо болж хувирчээ. Тэгээд хүн төрөлхтний түүхэнд аймшигт гэмт хэргүүдийг үйлдсэн алдартай хүмүүсийг антихрист гэж нэрлэх болжээ. Нерон, Наполеон, Ленин, Сталин, Гитлер нарыс ч антихрист гэж байсан удаатай 666 тооны нууцлаг утга санааг тайлахыг орчин үед ч оролдсоор байна. Энэ тоотой холбоотой олон сонирхолтой баримтууд бий. Жишээлбэл нүүрстөрөгч, түүнгүйгээр бидний амьдралыг төсөөлшгүй билээ. Нүүрстөрөгчийн молекул зургаан протон, зургаан нейтрон, зургаан электроноос бүрддэг. Too хүмүүсийн хувьд, ялангуяа хүнд хэцүү амьдралтай бол маш чухал утга учир агуулдаг гэнэ. Бурхан л Антихристийн нэр ус, төрөх улс орныг мэдэх цорын ганц этгээд. Антихрист заавал төрнө. Бүр аль хэдийн төрчихсөн ч байж магадгүй.
мэдээлэл маркаар тавилаа
ene bichlegiig neg sonin deerees unshij baisiin bna yamar nerteig n sanadgvi ee. . .
bi law itgeegvi ee . . . demii l zvil shig sanagdsan