#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.18.18 5:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Dec.24.09 11:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Энэ сэдэв дээр Ellen G White ийн бичээсүүдээс тавьж байх болно.

Долоо дахь өдрийн Адвентист сүмийн уг гарал Миллерийн Хөдөлгөөнтэй холбоотой. Baptist номлогч William Miller 1830-1840 өөд оны үед библийг гайхалтай судлан, Есүсийн дахин ирэлтийн бодит үнэнийг номлож байжээ. Тэрээр Даниел номон дээрх зөгнөлүүдийг сайтар судалсны үр дүнд Есүс Христийн дахин ирэлтийг 1844 он гэж итгэсэн ба үүний үр дүнд энэ мэдээг хүлээн зөвшөөрсөн итгэгчид Адвентистууд буюу Миллерийнхэн хэмээн нэрлэгддэг болсон юм.

Адвентистууд дотроос Ellen White, түүний нөхөр James White, Joseph Bates, Hiram Edson нар, 1844 оны дараах жилүүдэд Бурханы хүмүүсийг итгэлээр зоригжуулж, Долоо дахь Өдрийн Адвентист сүмийг байгуулав.

_________________
Doctor will saw you now


Last edited by Joshua_kun on Dec.25.09 12:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.24.09 11:51 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Энэ Библийн хичээлийн зорилго нь Библи дээрх Хоёр Гэрээний ялгааг ойлгуулахад оршино.

Хэллэгүүд

* Анхны ба Хоёрдахь
* Хуучин ба Шинэ

Гэрээ гэдэг үг хуучин гэрээний сударт bereeth гэдэг Еврей үгээр бичигдсэн нэгдэг, холбоос гэсэн утгийг илэрхийлдэг. Шинэ гэрээнд diatheke хэмээх Грек үгээр бичигдсэн. Гэрээ хэлэлцээр, зөвшилцөөн хэмээх утгийг илэрхийлдэг.

1. Анхны (хуучин) гэрээ хэрхэн батлагдсан бэ?

Еврей 9:16-22

16Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өргөгдсөн байх ёстой.
17 Учир нь гэрээслэгч амьд байгаа цагт гэрээс нь хэзээ ч хүчин төгөлдөр болохгүй. Гэрээс нь тэдгээр хүмүүсийг үхсэний дараа хүчинтэй болох аж.
18 Тиймд анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.
19 Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал болон ямааны цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,
20 “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ.
21 Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав.
22 Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.

* Цус урсах ёстой
* Мосе гэрээний золиосны цусыг цацсан.


2. Энэ үйл явдал хаана хэзээ тохиолдсон бэ?

Египетээс Гарсан нь 19:1-8

1 Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.
2 Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав.
3 Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан
-Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.
4 “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.
5 Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.
6 Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.
7 Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв.
8 Бүх ард түмэн нийтээрээ
-ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.

Египетээс Гарсан нь 24:3-8

3 Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар
-ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.
4 Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.
5 Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.
6 Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.
7 Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд
-ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.
8 Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан,
-Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.

* Хаана? Синай Уулан дээр
* Хэзээ? бид даган биелүүлнэ гэснээр Гэрээ хүлээн зөвшөөрч, амьтны цусаар Гэрээ баталгаажсан.


3. Энэ Гэрээ юу байсан бэ?

Дэд Хууль 4:12-13

12 Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан. Та нар үг аялгууг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн Түүний дуу хоолойг л сонссон.
13 Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, та нарт даган мөрдүүлэхээр тушаасан. Энэ нь Арван Хууль бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.

* 10 Хууль ийг дагах нь энэ Гэрээ байв.

4. Израйлийн ард түмэн хэрхэн энэ Гэрээг сахих ёстой байсан бэ?


Левит 18: 4-5

4 Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
5 Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.

Езекиел 20: 11

11 Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.

* Израйлийн ард түмэн Бурханы Хууль, Тогтоол хийгээд Шүүлтүүдийг “САХИЖ”, гэрээг биелүүлэх байв.

Тогтоол ба Тушаалуудын талаар

“Хиймэл шүтээнд мөргөгч, харь үндэстний дор олон жил боолчлолоос болж сохорч, доройтсон хүмүүсийн оюун санаа, ЭЗЭНий 10 хуульийн асар их үр шимтэй нөлөөг зөвөөр үнэлж амьдрахад бэлэн биш байсан. 10 Хуулийн шаардлагууд бүрэн ойлгогдоод, бүрэн хэрэгжихийн тулд нэмэлт тогтоол ба тушаалууд өгөгдсөн. Дээрх тушаал ба тогтоолууд нь 10 хуулийг тайлбарлаж, түүний зарчмуудыг хэрхэн практикт хэрэгжүүлэхийг заахад зориулагдсан байв. Эдгээр нь мөн Шүүлтүүд гэж нэрлэгдсэн учир нь эдгээр нь хэмжээлшгүй мэргэн ухаан ба үнэн зөв дотор олдсон бөгөөд шүүлтүүд энэ тушаалуудын дагуу шийдэгдэж байхаар тогтоогдсон юм. 10 хуулиас ялгарах онцлог нь, тушаал ба тогтоолууд Мосед хүлээлгэж өгөгдсөн ба тэр ард түмэнд танилцуулах ёстой байсан. “ Ellen G White, Patriarchs and Prophets, хуудас 310

Хөвч хөндөлт – Тушаал.

Левит 12:3

Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой.

Эхлэл 17:10-11

10 Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.
11 Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.

Хөвч хөндөлт нь гэрээ хийгдсэний бэлэг тэмдэг болгон Абрахамаас эхлэн өгөгдсөн.

Дүгнэлт: Анхны Гэрээ

* Энэ Гэрээ Синай уулан дээр зөвшилцөн батлагдсан.
* Ард түмэн Эзэний тушаасан бүхнийг дагана гэсэн амлалтаар Гэрээ хийгдсэн.
* Тугал ба ямааны цусаар Гэрээ батлагдсан.
* Энэ Гэрээ нь 10 Хууль байв.
* Хууль хийгээд бусад тушаал ба тогтоолуудыг дагаснаар Гэрээ хэрэгжих байсан.
* Анхны Гэрээ нь Абрахамтай хийсэн гэрээний үргэлжлэл буюу амлалтын биелэлт байсан. Тиймээс эрэгтэй хүүхэд бүр хөвч хөндүүлэх ёстой байв.


5. Яагаад өөр гэрээ хийгдэх шаардлага гарсан юм бэ?


Езекиел 20:11-22

11 Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.
12 Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.
13 Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв.
14 Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.
15 Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав.
16 Учир нь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав.
17 Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.
18 Би цөлд тэдний хүүхдүүдэд “Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла.
19 Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахиж, тэднийг дага.
20 Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно” хэмээв.
21 Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн.
22 Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн.

* Израйлийн ард түмэн Гэрээнд амлснаа дагаагүй, ба бүх тушаалуудыг, тогтоолуудыг зөрчөөд зогсолгүй, үргэлжлүүлэн зөрчиж байсан.

6. Израйль итгэмжит биш байсан учраас Шинэ Гэрээ хийгдэхэд хүрсэн үү?

Еврей 8:1-2 ба 6-13

1 Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн.
2 Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.

6 Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн.
7 Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.
8 Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод
“”Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй
Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэж Эзэн айлдаж байна.
9 “Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр
Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм.
Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд
Би тэднийг үл хайхрав” гэж Эзэн айлдаж байна.
10 Эзэн ийн айлдаж байна.
“Учир нь тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж,
Би тэдний зүрхэнд бичнэ.
Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
11 Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд
“Эзэнийг мэд” гэж сургахгүй.
Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно.
12 Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй”"
13 Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.

* Учир нь Бурхан тэднээ гэм зэм олсон. Хэдий амалсан боловч Израйл Бурхантай хийсэн Гэрээгээ дагаагүй.

7. Шинэ Гэрээ хэзээ хийгдэж, батлагдсан бэ?

Хоёрдахь буюу Шинэ Гэрээ

Эхлэл 3:15

Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд

* Хоёр дахь гэрээ Эдэн цэцэрлэгт, хүний уналтын дараахан хийгдсэн.


“Уналтын дараахан эмэгтэйн үр могойн толгойг няцлах тэнгэрлэг амлалтаар Нигүүлслийн Гэрээ анх Еден цэцэрлэгт хийгджээ. Ирэх бүх цаг үеүдэд Христэд итгэх итгэлээр дамжуулан дагах бүх хүнд Бурханы уучлал, тусламжийн ивээлийг энэ Гэрээ өгөх юм. Мөн Бурханы хуулийг дагах нөхцөл дээр Мөнх амьдралыг энэ Гэрээ амалсан. Тийнхүү патриархууд авралын найдварыг авсан юм. Ellen G. White. Patriarchs and Prophets, хуудас 370

8. Анхны гэрээний өмнө хийгдсэн юм бол яагаад хоёр дахь гэрээ хэмээн нэрлэгдсэн юм бэ? (Анхны гэрээ синай уулан дээр хийгдсэн. Хоёр дахь гэрээ Еден цэцэрлэгт)

Лук 22:20

Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,
-Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.

Марк 15:37-38

37 Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав.
38 Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв.

* Учир нь хоёр дахь гэрээ загалмай дээр Есүсийн цусаар батлагдсан юм.

“Хэдийгээр гэрээ Адамтай хийгдэж, Абрахамд дахин өгөгдсөн боловч Христийн үхэл хүртэл батлагдах боломжгүй байв. Энэ Гэрээ анх авралын урилга өгөгдсөн цагаас эхлэн зөвхөн Бурханы амлалтан дотор оршин итгэлээр хүлээн зөвшөөрөгдөж байсан юм. Харин Христ үхлээр батлагдахад Шинэ Гэрээ хэмээн нэрлэгдэв. Энэ Абрахамын Гэрээ Христийн цусаар батлагдсан ба Шинэ буюу Хоёр дахь гэж нэрдэгдсэн. Учир нь гэрээг баталгаажуулсан цус анхны гэрээний дараа асгарсан юм. ” Ellen G. White. Patriarchs and Prophets, хуудас 371

9. Энэ Шинэ Гэрээг бид хэрхэн дагах вэ?

Дэд Хууль 30:6

ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.

Үйлс 3:25-26

25 Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно” хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.
26 Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.

* Бурхан Өөрөө гэрээг бидний дотор хэрэгжүүлдэг.
* Хөвч хөндөлт зүрхэнд Бурханаар хийгдэх ба энэ нь сүнслэг ойлголт юм.


10. Бидний зүгээс хийх зүйл байна уу?

Ром 3:21-28

21 Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм.
22 Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй.
23 Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,
24 харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ.
25 Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд
26 Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм.
27 Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ.
28 Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг.

* Бид итгэх хэрэгтэй
* Есүс Христэд итгэх итгэлээр

11. Хүссэн үедээ бид Христэд итгэж чадах уу?

Ефес 2:8-9

8 Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд
9 үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.

Илчлэлт 3:18

Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.

* Итгэл бол Бурханы бэлэг.
* Гэхдээ бид үүнийг Христээс худалдан авах ёстой.


“Үнэн Гэрчийн зөвлөгөөг хүлээн авагтун. Есүсийн хэлсэн дээрх баялагууд хэрвээ бид анхаарлаа хандуулахгүй бол бидэнд өгөгдөхгүй. Бид худалдаж авах ёстой гэдэг нь – чин сэтгэлээсээ гэмшиж, анхааралтайгаар судлахыг хэлж байна. Нойрноосоо сэрж өөрийнхөө алдаануудыг хараач, гэмүүдээ". Ellen G. White, Testimonies for the Church. Vol 1 хуудас 142

Дүгнэлт: Хоёрдугаар Гэрээ

* Эдэн цэцэрлэгт хийгдсэн
* Христийн үхлээр батлагдсан
* Зөвтгөл ба ариусгал нь Эзэний хийх ажил
* Бид амлагдсан мөнх амьдралыг, нигүүлсэлд итгэх итгэлээр авдаг.
* Бид анхаарлаа хандуулж, хичээнгүйлэн судалснаар Христээс итгэлийг “худалдаж авдаг.”


12. Бурхан бидэнд үүгээр дамжуулан ямар мэдээг хэлж байна вэ?

Патриархууд анхны гэрээний цаг үед амьдарч байсан. Тэд яг аль гэрээний дор амьдарч байсан юм бэ?

Эхлэл 17:7

Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.

Лук 1:67-75

67 Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,
68 -Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай!
Юу гэвэл Тэр бидэн уруу ирж,
Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.
69 Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.
70 (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)
71 Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд
72 эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж,
Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.
73 Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд
74 дайснуудын гараас авраад,
айдас түгшүүргүйгээр
75 бид бүх өдрүүдийнхээ турш
Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор
Түүнд үйлчлэхийн тулд болой.

* Абрахамтай хийсэн гэрээ мөнхийнх байсан. Харин хуучин гэрээ түр зуурийнх байв.
* Есүс: Абрахамтай хийсэн гэрээний төв.


13. Абрахам бидний нэгэн адил итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагдсан уу?


Иохан 8:56

Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв.

Галат 3:6-7

6 Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм.
7 Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.

* Абрахам итгэлээр дамжуулан нигүүлслээр аврагдсан.
* Абрахам ба бусад хуучин гэрээний итгэмжит хүмүүс бүгд Хоёр дахь Гэрээгээр амьдарч байсан.


14. Хэрвээ патриархууд Хуучин Гэрээний цагт байсан боловч Шинэ Гэрээгээр амьдарч байсан шиг Шинэ Гэрээний цагт амьдарч буй бид одоог хүртэл Хуучин Гэрээн дор байгаа юм биш биз?

Еврей 3:14-22

14 Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.
15 Энэ нь
“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
Түүнийг уурлуулсны адил та нар зүрхээ бүү хатуу болго”
16 Учир нь сонссон атал Түүнийг уурлуулсан нь хэн билээ? Үнэндээ Мосегээр хөтлүүлэн Египетээс гарсан тэд бүгдээрээ биш гэж үү?
17 Тэр дөчин жилийн турш хэнд уурласан бэ? Нүгэл үйлдэж, цөлд унасан тэдгээр хүмүүст уурласан биш үү?
18 Өөрийнхөө амралт уруу оруулахгүй гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?
19 Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ.

* Итгэлгүй байдлаас болж хүмүүс хуучин гэрээний дор амьдарсаар байна.

15. Есүс бидэнд юу гэж хэлж байна вэ?

Илчлэлт 3:14-22

14 Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.
“Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна.
15 “Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна.
16 Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.
17 Яагаад гэвэл чи “Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.
18 Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.
19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
20 Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.
21 Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.
22 Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун”" гэв.

* Бид ядуу байгаагаа ерөөсөө анзаарахгүй баян гэж бодож байна.


“Заврхал, хуурамч шүтээний дунд удаан амьдарсан учир бид Бурханы Ариун чанарыг ерөөсөө ойлгохоо байсан. Бид өөрсдийнхөө дэндүү их гэм нүглүүдийг харж чадахаа байсан. Бид үүнийг анзаарахгүйгээр Бурханы хуулийг дагаж чадахгүй ба Бурханыг хайрлаж чадахгүй. Христгүйгээр ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Гэвч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс өөрсдийнхөө зөвт чанараар амьдардаг ба Хэлсэн бүгдийг нь бид дагаж чадна гэж амалдаг. ” Ellen G. White. Patriarchs and Prophets, хуудас 372

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Dec.25.09 11:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Авралын Аяганаас Хүртэгтүн.


“Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН Бурхан бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов.” Исаиа 12:2

Таний захидлаас би урам хугарал, үл итгэлийг уншлаа. Би таний сэтгэлийг засаж, бидний Ачааг Үүрэгч, хайрт Аврагч руу таний харааг чиглүүлэхийг хүсч байна. Хэрвээ та хайвал, Тэр танийг хүлээж авна. “Гуй, тэгвэл та нарт өгнө.” хэмээх амлалт Түүний ариун уруулаас унасан. “Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгднэ.” (Матай 7:7) Амлалтуудыг өөрийнх мэт нэхэмжил. Та өөрийгөө илүү дээр болгох гэж битгий хичээ, мөн Бурханы сайн чанар ба ивээлд санаа зовж, үл итгэн, анхаарлаа өөр дээрээ бүү хандуул.

Та яг байгаагаараа Түүн дээр оч. Тэгээд өөрийгөө Түүний гарт итгээд даатга. Амалсныхаа дагуу Тэрээр танийг хүлээн авдаг гэдэгт итгэ. Бурханд таалагдахын тулд ямар нэгэн том зүйлийг хийх гэж оролдох хэрэггүй, харин зүгээр л Түүнд итгэ. Яг одоо итгэх хэрэгтэй…Хэрэгцээ шаардлагаар дүүрэн, зовж зүдэрсэн хүмүүсийг хэзээ ч “үр дүнгүйгээр Та нар миний царайг эрэн хайна” гэж буцаадаггүй Түүн дээр даруухан итгэлээр оч. Бид гэмтэнгүүд гэдгээ мэднэ. Бид дандаа алдаж энддэг ба байнгын шахуу сорилтонд унаж байдаг. Гэвч энэ бүхэн, хамгийн их хэрэгтэй энэ цагт, биднийг Сатаны савраас аварч чадах, туслаж чадах цорын ганц Нэгэнээс холдуулах шалтгаан болох ёсгүй юм. Сэтгэл санаагаар унагаж, цөхрөл рүү турхирах нь дайсны хийдэг ажил.

Есүсийн зүйрлэшгүй хайрын талаар ямар баримт бидэнд байгааг санаач. Тэр тэнгэрийг орхиж, бидэнд туслахын тулд дэлхий дээр ирсэн. Тэр бидэнд “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн.” (Матай 11:28-30) гэж хэлсэн.

Яагаад? Хайрт Христийн доторх анд минь, Есүс таний өмнөөс зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг…Хэрвээ бид нүгэл үйлдвэл, “Эцэгийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.” (Иохан 2:1). Бурханы нигүүлсэнгүй хайр бидний бүх дутагдал ба доголдол дээр өгөгдсөн. Есүс таньд хайртай. Баяр хөөртэйгөөр Түүнд итгэн энэ хайранд хариулагтун. Аврагчийг гомдоож, шархлуулах бүх гэм нүглүүдийг өөрөөсөө холдуул. Түүний амьдарсан ариун амьдралыг ба толбогүй зан чанарыг өөрийн болгохыг зорь. Бүх гэмээс цэвэрлэж, ариусгах бүхий л нөхцөл байдал хийгээд хангамжийг хайрт Аврагч аль хэдийн бэлдээд өгчихсөн. Түүний нигүүлсэл, Өөрийн зөвтгөлөөр биднийг зөвт тооцон, зан чанар дахь бидний толбуудыг арилгадаг.

Гэвч бид итгэлийг өөрсөд дээрээ хичээллэж, сургуулилаж амьдрах ёстой. Бид “Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.” (Еврей 11:6) …Итгэ, анд минь, итгэ. Миний сэтгэл зүрх танийг ИТГЭ гэж хэлж байна. Итгэлээр Бурханы амлалтуудаас зөвөөр зуурч, тэднийг өөрийн болго…

Маш их хайранд танийг хүндэтгэсэн, Таний Христ доторх эгч, Элэн Ж. Уайт. — Letter 36, 1875 оны 11 сарын 10, Сэтгэлээр унасан сайн дурын мишионерт

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Dec.25.09 11:44 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
"Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа." Еврей 11:24-26

Мосегийн амьдралыг харцгаая. Ямар их тэсвэр, хатуужлаар түүний амьдрал дүүрэн байв аа. Еврейчүүдэд бичсэн захидалдаа Паул “Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн” (Евр 11:27) хэмээн бичсэн байна. Мосе хэмээх энэ хүний зан чанар мууг дан ганц хүлцэнгүйгээр эсэргүүцэх биш, харин бат бөх, тогтмол хэмээр цөхрөлтгүй хичээхийн үлгэр жишээг харуулдаг. Тэр ЭЗЭНийг үргэлж өмнөө сахиж явсан ба ЭЗЭН түүнд туслахаар түүний баруун гар талд байсан.

Мосе Бурханы оршихуйг сэтгэл зүрхэндээ ихээр мэдэрдэг байв. Тэрээр Бурханыг харсан. Тэрээр олон зууны дараа биелэлээ олох байсан Христийг урьдаас харсан төдийгүй Түүнийг Израелийн ард түмний аян замыг үргэлж сахин хамгаалж байсныг харсан. Бурхан түүний хувьд бодит байж, бодлуудад нь оршдог байв. Аюул тохиоход, хараал зүхэл, доромжлолуудыг хүртэхдээ, Христийн төлөө бусдад буруугаар ойлгогдох бүртээ тэрээр хариу барилгүйгээр цөхрөлгүй тэвчдэг байв.

Мосе Бурханыг түүний цорын ганц хэрэгцээ, түүний цорын ганц туслагч, гэж итгэдэг байсан. Түүний сэтгэхүйд Бурханаас өөр түүний хэрэгцээ шаардлагыг хангаж, зовлон зүдгүүрийг нь сонсох нэгэн байгаагүй. Бид дэндүү нэр төдий, үхмэл итгэлээр амьдраад, жинхэнэ бат найдвараа тавьсан итгэл нь алга болжээ. Бурхан Мосегийн хувьд Түүнийг хичээнгүйлэн хайгч бүрийн Шагнагч нь байв. Мосе хожим өгөгдөх шагналыг хүндэтгэж байв. Эндээс итгэлийн тухай нэг чухал чанар илэрч байна. Итгэл нь амьдралд хэрэгжээд, туршлагаар танигдаад ирэхэд, Бурханаас эмээж, Түүнийг хайрладаг хүн бүр сорилт бэрхшээлийг тэвчиж гарах аргаар ивээгднэ. Бурхан итгэлтэй, дуулгавартай хүн бүрийг шагнадаг. Мосе Бурханд бүх найдвараа тавьдаг байсан учир нь түүнд зөв итгэл байв. Түүнд Бурханы тусламж үргэлж хэрэгтэй байсан. Тэр үргэлж эдгээрийн төлөө залбирч, итгэж, Бурхан түүнийг үргэлж халамжилдгийг амьдралынхаа туршлагуудаар харуулж байв. Тэрээр Бурхан түүний амьдралыг удирддагт итгэж байсан. Тэрээр Бурхан түүнд тусгай ажлыг даатгаж өгснийг мэдсэн ба даалгаврыг амжилттай биелүүлэхийг тэрээр хичээж байв. Зөрүүд, дуулгаваргүй хүмүүстэй харьцах энэ ажлыг Мосе Бурханы тусламжгүйгээр хийж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Амьдралынхаа явцад тэрээр Бурханы тусламжууд түүнийг ямар ч хэцүү нөхцөл байдлуудад орсон бай туулаад өнгөрөх хүчийг хангалттай өгдөг болохыг олж мэдсэн. Амьдралынхаа хором, мөч бүрт тэр Бурханыг харж, хүлээн зөвшөөрдөг байв. Түүний амьдрал зүрхний бодлуудыг шалгаж сэдлүүдийг хэмждэг, бүхнийг хардаг Бурханы мэлмий дотор байв. Тэр Бурхан уруу хараагаа чиглүүлж, Түүнээс ирэх хүч бүх сорилт бэрхшээл дундуур алдаж эндэлгүйгээр туулж өнгөрөхөд хангалттай гэдэгт итгэж байв.

Бидэнд ийм нэгэн итгэл, сорилт дундуур тэсээд гарах итгэл, хэрэгтэй. – Ellen G. White, Letter 42, Итгэгч Рамзай д, 1886 оны 4сарын 7.

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Jan.02.10 6:42 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Гэм Нүглийг Үзэн Ядах

“Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Зехариа 8:17


Бид Бурхан бол хайр гэдгийг мэддэг. Сонирхолтой нь дээрх ишлэлээс харвал Бурхан үзэн яддаг гэсэн байх юм.

Тэрээр юуг үзэн яддаг юм бол?

“ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг. ” Сургаалт Үгс 8:13


Бурхан юуг үзэн яддаг юм бэ? Хорон мууг Бурхан үзэн яддаг. Түүнийг дагаж буй хүн бүр бас тэгэх учиртай.

“Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой,
Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно.” Эхлэл 3:15


Энэ ишлэл бол их сонирхолтой учир нь үзэн ядалт хаанаас гарч ирснийг харж болох юм. Ертөнцийн ЭЗЭНий нигүүлсэл бидэнд гэм нүглийг үзэн ядах боломжийг өгдөг. Хэрвээ та гэм нүглийг үзэн ядаж чадахгүй байвал яах вэ?

Хэрвээ та ГЭМ НҮГЛийг Бурхан үзэн яддаг шиг үзэн ядаж чадахгүй бол яах вэ? Хүн нэг бол дэлхийг хайрлаж Бурханыг үзэн ядна. Эсвэл Бурханыг хайрлаж, энэ дэлхийг үзэн ядна. Хашаан дээр суудаг итгэгчид зөндөө байна. Нэг хөл нь дэлхий рүү, нөгөө хөл нь Бурхан руу.

Бурханаас гуйгаач.

Бурхан бидэнд нигүүлслийг бэлэг болгож бидэнд өгсөн. Энэ нигүүлслийн хүчээр бид гэмийг гэм болохыг ойлгодог ба үзэн ядах, жигших хүчийг олж авдаг. Хэрвээ энэ нь бэлэг юм бол асуухаас өөр юу хийх хэрэгтэй вэ? Та асуух хэрэгтэй.

“Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.” Иаков 1:12


Дээрх ишлэлийг харахад хэн амийн титмийг хүлээн авна гэж байна? Нэг бол сорилтийг тэсвэрлэдэг хүмүүс, эсвэл ЭЗЭНийг хайрладаг хүмүүс хүлээн авна. Энд бид хоёр төрлийг харж байна. Гэхдээ энэ хоёр бие биенээсээ хамааралтай байх ёстой учир нь хоёулаа нэг зүйлийг хүлээж авч байна.

Хэн сорилтыг тэсвэрлэдэг вэ? Бурханыг хайрладаг хүмүүс. Бурханыг хайрладаг хүмүүс яадаг вэ? Тэд соригддог.

Хэрвээ та сорилтонд орохгүй байгаа бол өөрөөсөө асуугаарай “Би Бурханыг үнэхээр хайрладаг уу?” гэж. Бурханыг хайрладаг хүн бүрт энэ дэлхийн хайрладаг зүйлс сонирхолгүй болдог ба Бурханы хайр энэ дэлхийн бузар булайг илчилдэг тул, энэ дэлхий Бурханыг хайрладаг хүмүүсийг үзэн ядаж, элдвээр соридог.

“Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?” Иаков 2:5

Энэ ишлэлийн дагуу бол ямар төрлийн хүмүүс хаанчлалыг өвлөх вэ? Бурханыг хайрладаг хүмүүс. Гэвч та Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Та Бурханыг хайрлахгүйгээр Түүнд итгэж чадах уу?

Бурханд итгэдэг хүмүүс, Түүнийг хайрладаг ба ийм хүмүүс соригддог. Бид эндээс сонирхолтой уялдааг харж байна. Хэрвээ таний Бурханд итгэх итгэл буурвал, таний Түүнийг хайрлах хайр буурна. Ийм үед сорилтонд амархан унана.

ЭНэ бүхэн Гэм Нүглийг үзэн ядахтай юугаараа холбоотой байж таарах вэ? Библи дээр хэрвээ та анзаарч уншвал, гэмийг үзэн ядах, Бурханыг хайрлахтай хамт явж байдаг. Бурхан бол ЗӨВ ЗАМ гэж итгэвэл та Түүнийг хайрлах ба БУРУУ ЗАМ болох гэм нүглийг та үзэн ядна. Ямар үед та ЗӨВ эсвэл БУРУУ замыг сонгох шийдвэр хийдэг вэ? Сорилтонд орох үед

Та ямар нэгэн юмыг хүслээ. Тэр хүссэнээ авахын тулд та БУРУУ юм хийх шаардлагатай болдог. Та юуг үзэн ядаж байх ёстой билээ? БУРУУ ЗАМыг.

Хэрвээ та тухайн зүйлийг хэдий буруу байсан ч, үйлдлээ гэвэл энэ нь таний БУРУУГ хайрлах хайр тань Бурханыг хайрлах хайраас илүү байгааг харуулж болох юм.

Сорилт таний юун дээр байшингаа барьж байгааг толинд өөрийгөө харахтай адил таньд харуулдаг.

“Бурхан
-Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.”

“Тэнгэр элч өгүүлрүүн
-Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.” Эхлэл 22:2 ба 12


Эцэг нь хүүгээ хайрлах зөв зүйл үү? Мэдээж зүйтэй. Дээрх ишлэл дээр Абрахам хүүгээ хайрладаг гэж бишчсэн байна.

Дараагийн ишлэлийг хардаа. Бурханаас эмээдгийг чинь одоо харлаа гэсэн байна. Сургааль Үгс дээр уншсан ишлэлийг санаж байна уу “Бурханаас эмээх нь гэм нүглийг үзэн ядах юм гэж.”?

Дээрх ишлэлүүдээс ажиглахад, ямар баталгаа Абрахам гэм нүглийг үзэн ядаж, Бурханыг хайрладаг болохыг харуулж байна вэ?

Тэрээр ЗӨВийг үйлдэхийг тулд, хамгийн хайртай зүйлээ золиослоход бэлэн байсан. Түүний хүүд ямар ч асуудал байхгүй харин Бурханыг хийгээд ЗӨВ ийг хайрлах хайр нь өөрийн хүүгээ хайрлах хайраас илүү байсан.

Бурханы биднийг хайрлах хайр Түүний Өөрийн хүү Есүсийг хайрлах хайраас илүү байгаагүй гэж үү? Тэрээр биднийг аврахын тулд Есүсийг золиосолсон.


“ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь, Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.” Эхлэл 22:16-17


Библи дээр Христэд итгэгчдийг Абрахамын хүүхдүүд гэж нэрлэдэг. Абрахамын хүүхдүүд ямар зан чанартай байхаар байна? Таны БУРУУГ хийгээд ГЭМ НҮГлийг үзэн ядах нь хэн нэгнийг хийгээд ямар нэгэн юмыг хайрлах хайраас тань илүү байж чадаж байна уу?

Библи дээр олон гайхалтай жишээнүүд бий.

Давидын түүхийг санацгаая. Давид хаан болохыг хүсэх нь тохиромжтой хүсэл байсан уу? Тийм. Нэгт Бурхан түүнийг хаан болгоно гэж амалсан. Хоёрт, ард түмэн түүнийг хүндлэж хаан болгоход бэлэн байсан. Хоёр ч удаа түүнд Саул хааныг үгүй хийх боломж гарч ирсэн. Саул хаан нас барчихвал, Давид ногоон гэрлээр хаан болох боломжтой шүү дээ. Хэдий Саул хаан Давидыг ихээр гомдоож, сэтгэлийг нь байж боломгүйгээр шархлуулсан хэдий ч, Саул Бурханы тослон томилсон Хаан хүн байсан учир Давид түүнийг алаагүй. Давид тухайн үед гарч ирсэн боломжийг ашиглан уураа нэг сайн гаргаад, өшөөгөө авч болох байсан. Мөн үүгээр дамжуулан тэрээр дараагийн хаан болох боломжтой байсан. Гэвч энэ нь БУРУУ ЗАМ болох байсан ба Давидын БУРУУГ үзэн ядах нь ӨӨрийн хүсч байснаа биелүүлэхээс илүү байсан нь үүгээр харагддаг.

Есүсийн цөлд соригдсон 40 хоногийг санадаа? Тэрээр 40 хоног бариад өлссөн байсан гэж гардаг. Өлсөхөд эсвэл хоол идэхэд буруу зүйл байна уу? Үгүй. Тэр дундаа 40 хоног хоол идээгүй хүн өлсөх нь зөв зүйл биш гэж үү? Гэвч тэрээр чулууг талх болгоогүй. Яагаад? Түүний гэм нүглийг үзэн ядах нь өөрийгөө талхтай золгуулахаас илүү байсан нь үүгээр харагддаг.

Есүс бол гэм нүглийг үзэн ядаж, зөвийг хайрласан цорын ганц төгс жишээ билээ. Үүнийг Еврей номын 1:9 дээр “Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн. Тиймээс Бурхан, Таны Бурхан, нөхдөөс чинь дээр Таныг баяр баясгалангийн тосоор тослов” хэмээн бичсэн байна.

Загалмай дээр үхлээр дамжуулж Тэрээр гэм нүглийг хирхэн үзэн яддаг ба биднийг хэрхэн хайрласныг харуулсан.

Загалмай дээр, Түүний Өөрийгөө хайрлах хайр, Тэнгэр дэх амар амгалан, ба гэм нүглийг үзэн ядах хоёр хэмжигдсэн. Аль нь илүү гарч ирсэн билээ? Өөрөөр хэлбэл Түүний биднийг хайрлах хайр, Өөрийгөө хайрлах хайр хоёр соригдсон.

Зөвийг сонгосноосоо болж ажлаа алдах тохиолдол та нарын дунд гарч байсан уу? Иосефийн түүх ихийг заадаг. Тэрээр өөрийн боссын эхнэртэй унтах боломж гарч ирсэн. Боссын эхнэр энэ саналыг тавьсан. Түүнд энэ саналыг дагаснаар нэгт махан биеийнхээ хүслийг хангах, хоёрт баталгаатай, сайн цалинтай ажлын байраа авч үлдэх боломжтой байсан. Гэвч түүний гэм нүглийг үзэн ядах нь өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээс илүү байсан ба үр дүнд нь тэрээр ажлаасаа хусагдаад зогсоогүй хилс хэргээр яллагдан шоронд суусан.

Есүсийн дагалдагч нарын түүх бас ихийг өгүүлдэг. Матай татвар хураагч байсан. Симон Петер, Иохан, Андрей нар загасчид байсан. Загасчин хийх буруу зүйл үү? Мэдээж үгүй. Тэр тусмаа тухайн цаг үед загас барих их чухал ажил байсан. Галил нуурын эргэн тойрон загасны бизнес хийхэд маш их ашигтай байсан. Есүс тэд нарыг дуудаад “Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё” гэж хэлдэг. Үүгээр тэдний ЗӨВ зүйлийг хийх нь харь амиа хайрлаад явахын эсрэг соригдсон.

Ингэхэд тэд загасаа бариад бас Есүсийн дагалдагч хийгээд явж болохгүй байсан юм болов уу?

“Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй.” Лук 14:26

Ээжийгээ хайрлах, эхнэр хүүхдээ хайрлах нь буруу гэж байгаа юм биш. Харин энэ ишлэлээр Есүс бидний хамаг анхаарлаа хандуулдаг зүйлсийг зүйрлүүлэн хэлжээ. Өөрийгөө хайрладаггүй хүн хаана байна?

Есүсийг өөрөөсөө илүүгээр хайрлахгүйгээр та Түүний дагалдагч байж чадахгүй.

Баян залуугийн түүхийг санацгаая. Тэрээр Есүсийн дагалдагч болох бүрэн боломжтой байсан. Хэрвээ та анзаарвал тэрээр өөрөө Есүс дээр хүрч ирсэн гэж гардаг. Зүгээр хүрч ирээгүй, бүр гүйж ирсэн гэж гардаг. Есүс түүнээс бусад дагалдагч нараас асуусантай утга ижил шаардлага тавьсан. “Байгаа бүхнээ зараад, намайг дага.” Түүний баяр баясал гэнэт байхгүй болж, Есүсээс холдон одсон.

“Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.” Лук 14:27


Шаббат өдөр ажил хийгээд та Бурханы дагалдагч байж чадах уу?

“Мууг үзэн яд, сайныг хайрла.
Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.
Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.” Амос 5:15


Бурханы уур хилэн бузрыг үйлдэгчдийн эсрэг асгарах өдөр ойрхон байна. Яагаад Тэрээр ингэж байгаа юм? Учир нь хүмүүс сайныг хайрлаагүй учраас. Юу сайн байсан юм? Есүс сайн байсан. Тэрээр Өөрийгөө золиослон байж бидэнд аврагдах боломжийг олгосон.

“Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна.
Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.”Дуулал 91:14


Сүмд ядаг хүн бүр аврагдах уу? Өөрийгөө Христэд итгэгч гэдэг хүн бүрийг Бурхан аврана гэж амласан уу? Өөрийг нь хайрладаг хүмүүсийг аврана.

Дэлхийн төгсгөл үед бид амьдарч байна. Хүмүүсийн хайрлаж, итгэч байсан бүрхэн нуран унах цаг ирж байна. Харин Бурханыг хайрлах хайран дээр анхаарлаа үргэлж хандуулж байсан хүмүүс, Түүнийг хайрлах хайраа үргэлж арчиж тордож байсан хүмүүс аврагдах болно.

Бурханыг хайрлаж байгаагаа яаж мэдэх вэ?

“Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд, зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно. Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.” Матай 25:34-40


“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.” Иохан 14:15


Дүгнэлт

Та гэм нүглийг яаж үзэн яддаг болох вэ гэж гайхаж байна уу? Зүгээр л Бурханаас гуй. Үүнийг Бурхан бэлэг болгож таньд бэлдсэн. Харин та сонгох ба хөгжүүлэх учиртай.

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Jan.10.10 9:17 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Үзэгдэж байгаа зүйлсээр бус, харин итгэлээр


Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхдаг. 2 Коринт 5:7

Таний алхам бүрт – хайраар дамжуулан ажиллаж, зүрхийг цэвэршүүлж буй ИТГЭЛ – хэрэгтэй. Ариун үйлсүүдийн ялгарах байдлуудаар итгэл хүнийг амиар тэтгэж, өндөрт өргөдөг. Мөнхийн амийн төлөө гүйж буй хүн бүрт итгэл нэн шаардлагатай юм. Итгэл хүнийг ариун, цэвэр атмосфер луу өргөдөг. Ингэснээр тухайн хүн илүү ихийг бүтээж, үргэлж дээшээ харж, өсч тэлдэг. Ингэснээр тухайн хүн – дур зоргоороо амьдрахын алдаа хийгээд аюулуудыг – илүү тодоор хардаг.

Итгэлээр – өөрөөсөө дээгүүр харж – Бурханы сэнтийн өмнө оршиж чадах баялагууд уруу хүргэх замыг Бурханы үйлсүүдээс судал. Өө, зөвхөн ямар ч нөхцөлд хязгаарлагдалгүйгээр өөрийгөө Бурханд өргөсөн хүн л мэдлэгийн өндөр хийгээд гүнийг олж авдаг аж. ЭЗЭН нэг бол бүхэл хүнийг авна, эс бөгөөс юуг нь ч авахгүй. Түүний ивээлийг мөнгөн урамшууллаар авч чадахгүй. Харин Тэр – таний зүрхийг бүхэлд нь – бэлэг болгож авахыг хүсдэг.

Бурханд бүрэн дүүрэн бууж өгөхөөс өмнө, энэ замыг сонгосны дүнд юу болох талаар мэдэх шаардлага бидэнд байхгүй. Бидний өмнө торойх замыг мэдэх шаардлагагүй эсвэл ирээдүй ямар байх бол хэмээн санаа зовох хэрэггүй. Харин, БУРХАН ХЭЛСЭН учир, НЭГ ЗҮЙЛИЙГ БИД САЙН МЭДНЭ. Тэр нь Бурханаас эмээж, зөвийг үйлдэгч хүн бүрийг Бурхан хүлээж авдаг юм. Үүнийг мэдэж байх нь бидэнд хангалттай. Өдөр бүр даруухнаар ба эмтэрсэн, гэмшингүй зүрхээр ЭЗЭНий өмнө алх.

Таний ирээдүйн хувь заяа таний сонгох замаас хамааралтай. “Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго” Иошуа 24:15. “Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага” Хаадын Дээд 18:21. Аль нэгийг нь л сонгоно. “Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй” Лук 16:13. Таний одоогийн аз жаргал ба ирээдүйн сайн сайхан, таний сонголтоос хамааралтай. Хэрвээ та Есүсийг сонгож байгаа бол, та – “Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг” (Матай 16:24) гэсэн тушаалыг дагах ёстой.

“Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уудаг” (Иохан 6:53) буюу “Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” (Матай 4:4) хүн бүрт мөнхийн амьдрал зориулагдсан. Үүнийг хэрэгжүүлж амьдардаг хүн бүр “Есүстэй нэг” болохын учир утгийг илүү тодорхой ойлгодог юм.

“Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. Зөвт байдлын үр жимс нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.” Иаком 3:17,18

Хоёр хүний Бурханыг шүтэх ба үйлчлэх нь гаднах байдлаараа ижилхэн харагдаж болох юм. Гэвч жинлүүр дээр хэмжсэнд нэгнийх нь үйлчлэл хэмжээнд хүрсэнгүй ба нөгөө хүний үйлчлэл хүлээн зөвшөөрөгдөв. Зөвхөн, даруухан ба гэмшсэн зүрхний шударга ба үнэнээр үйлдсэн үйлчлэлийг Бурхан хүлээн зөвшөөрдөг. —– Захидал 39, Ellen G. White аас Долоо дахь өдрийн Адвентист бизнесмэн д. 1903 оны Хоёрдугаар сарын 28.

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Jan.11.10 8:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
tseverlev.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Feb.14.11 9:30 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Манай ээж Солонгосын Халлелюя сүмд явдаг. Нэг удаа очсон чинь пастор нь мундаг том жийпээр ирээд яг Гитлер шиг дөвчигнөж бна лээ. Анархист юм уу хаашай юм. Миний багийн найз 95 оноос л итгэж эхэлсэн. Ухаантай хүн амьдралаа сайн сайхан авч яваа. Одоо нөхөрлөсөн хэвээр. Тэдний сүм миний хувьд залхуутай ч тэвчээд суугаад байж болохуйц. Ээжийн маань сүм бол зүэр л анархистуудаар дүүрэн. Хүмүүсийг гадна байдлаар нь дүгнэж байгаадаа харамсаж бна. Дандаа нэг тийм, дээд боловролтой гэж хэлчихмээр хүн бага. Амьдралд зовж зүдэрч яваа хэдэн хөөрхий авгайчуул. Залуучууд нь бол өөр байсан байх. Тэднийг муу хэлэх гэсэнгүй.

Миний ярих гол зүйл бол гэр бүл, улс орны аюулгүй байдлын тухай юм. Бид ээжийгээ битгий тэр сүмдээ яв гэж хорьдоггүй. Гэтэл ээж биднийг сүмд нь яваагүйн төлөө түүний амнаас гарах үг нь ердөө л "Бузар муу ёрын сүнснүүд" гэж харааж зүхдэг. Хөөрхий дөө ээж минь сайн сайхан юм гэж бага үзсэн хүн. Их ухаантай хүн биш л дээ. Сэтгэлд нь бурхан биш өшөө хорсол, гомдол гуниг л байх шиг. Зөвхөн манай гэр бүлд гэхэд л энэ хамгийн том зөрчил үүсгэдэг. МГЛ-ын олон гэр бүлд ийм асуудал бгаа гэж бодож бна. Улс орны анхан нэгж нь гэр бүл. Гэр бүлийн хүрээнээс хальж хэзээ нэгэн цагт шашны мөргөлдөөн үүсэхгүй гэсэн баталгаа алга. Монгол бол ардчилсан орон шүтэх эрх нь нээлттэй. Хуулийг нь яг сайн мэдэхгүй юм. Харин шашныг дэлгэрүүлэх, сурталчилахыг хориглодог л баймаар юм. Улс оронд заавал өөрийн орны аюулгүй байдлын бодлого байдаг. Битгий та нар шүт гээд байгаа юм биш л дээ. Гэхдээ сүмүүд дандаа нийгмийн эмзэг давхаргын сул дорой байдлыг ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Ардчиллын гол тулгуур нь хүний эрх чөлөө. Үзэл бодол, итгэл үнэмшилээ дэлгэрүүлэхийг чармайх нь зүйн хэрэг. Сүмүүд шинэ хүн авчирахыг шууд биш ч цаагуураа итгэгчиддээ дарамт шахалт үзүүлдэгийг хэн ч мэдэх асуудал. Аль ч шашин өөрийнхийгөө зөв гэж үзэх нь зүйн хэрэг. Буддын шашин шүтдэг хүн христыг үгүйсгэх нь ойлгомжтой. Гэсэн ч Христын шашинтай хүмүүс бусад шашныг илт үгүйсгэж байгаа нь элбэг тохиолддог. Итгэгч нар шашин гэдэггүйг мэднэ. Та нарыг олонхи очоод дээрэлхээд байгаа юм алга. Гэтэл христийн сүмүүд бусад хүний итгэж үнэмших эрх чөлөөг зөрчиж байна. Итгэгч нартаа хичнээн л бол хичнээн хүн аваад ир гэх нь хаашай юм. Олон хүн авчирсан хүн нь нэр нүүртэй байдаг.

БИД ТА НАРЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛИЙГ ХҮНДЭЛНЭ. ТА БҮХЭН Ч БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭЛНЭ ҮҮ.

_________________
Baron von Munchausen


Top
   
 Post subject: Yu
PostPosted: May.17.11 11:04 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
chi ene bichleg deer jesus-iig harj baigaa yu? esvel hunii shutlegiig ashiglaj amidrah argaa olson garuu?



Top
   
PostPosted: Apr.18.14 5:37 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
Еврей 8:1-2 ба 6-13

1 Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн.
2 Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.

6 Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн.
7 Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.
8 Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод
“”Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй
Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэж Эзэн айлдаж байна.
9 “Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр
Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм.
Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд
Би тэднийг үл хайхрав” гэж Эзэн айлдаж байна.
10 Эзэн ийн айлдаж байна.
“Учир нь тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж,
Би тэдний зүрхэнд бичнэ.
Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
11 Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд
“Эзэнийг мэд” гэж сургахгүй.
Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно.
12 Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй”"
13 Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.


ene bolwoos juudiin shashint juud humuus burhanii orond ochino gej aildaj buin batalgaa mon.

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited