#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 10:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.29.09 5:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
За энд библи болон Христийн шашны талаар зүйлс бичигдэж байх болно. Та бүхнийг ч бас энд өөрсдийн мэддэг зүйлсээ бичиж байхыг хүсч байна. Мөн чат болон хэрэггүй бичлэг үйлдэхгүй байхыг хүсч байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Бүх хүнд зориулсан ном


Унших хэрэгтэй ном


“Библи бол тэгтлээ шимтээд байхаар ном биш л дээ” гэж шулуухан зантай нэгэн бүсгүйд их сургуулийнх нь профессор хэлжээ. Тэгэхэд нь бүсгүй:
- Та ер нь Библи уншиж үзсэн үү? хэмээн асуужээ. Уг асуултанд балмагдсан профессор уншиж үзээгүйгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна. Тэгэхэд нь бүсгүй:
- Тэгвэл та хэзээ ч уншиж байгаагүй номныхоо тухай яаж ийм итгэлтэй хэлж чадаж байна вэ? гэж асуужээ. Бүсгүйн зөв байв. Профессор Библийг уншсаныхаа дараа л энэ номын тухай үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийджээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:26 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
БИБЛИ 66 номн /хэсэг/ - оос бүрддэг бөгөөд “хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн байж болох номын эмхтгэл” гэж тодорхойлогддог. Үнэхээр ч Библийн ачаар дэлхийн дүрслэх урлаг, уран зохиол, хөгжмийн сор бүтээлүүд төрөн гарсан билээ. Мөн хууль зүйн үүсэл хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Библийн хэл бичгийн найруулга гайхалтай агаад мэдлэг боловсролтой олон хүнээс өндөр үнэлгээ авсаар иржээ. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн амьдралд гойд хүчтэй нөлөөлсөн байдаг. Энэ номыг уншсан олон хүн туйлын үнэнч зан чанарыг төлөвшүүлжээ. Зарим нь Библийг зүгээр л уншиж үзэхийн тулд амиараа хүртэл дэнчин тавьдаг байв.
Мөн үүний хажуугаар Библид үл итгэх хандлага ч байдаг. Өөрсдөө хэзээ ч уншиж үзүүгүй атлаа энэ номын талаар аль хэдийнээ үнэлэлт дүгнэлт өгчихсөн хүмүүс бас бий. Тэд Библийг уран зохиолын болон түүхийн үнэ цэнэтэй бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг ч, “Өчнөөн мянган жилийн өмнө бичигдсэн ном орчин үед яаж тохирох юм бэ? Бид чинь мэдээллийн зуунд амьдарч байна шүү дээ. Цаг үе, үйл явдал, техник технологийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг мэдэж цөхөх юмгүй. Өнөөгийн амьдралын бараг бүх асуудлаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад амархан. Өнөөдөр ач тустай мэдээлэл Библид үнэхээр байж чадах уу?” гэж гайхширдаг.
Энэ товхимол иймэрхүү асуултад хариулахыг хичээх болно. Эл товхимлоор танд шашны сургаал, итгэл үнэмшлийг тулгах бус, харин түүхэн ач холбогдол бүхий Библи хэмээх энэ номыг анхаарч үзүүштэй юм шүү гэдгийг ойлгуулахыг зорилоо. 1994 онд хэвлэгдсэн нэгэн тайланд тэмдэглэснээр Өрнөдийн соёлд тийм гүн нэвтэрсэн Библи гэдэг номын сургаал, тэнд дүрсэлсэн үйл явдлыг мэддэггүй хүнийг “шүтлэгтэй ч бай, үгүй ч бай соёлын талаар харанхуй хүн” гэж гэгээрлийн салбарын зарим ажилтан үздэг байна.
Та энэ товхимлыг уншсаныхаа дараа шүтлэгтэй, шүтлэггүй ямар ч хүний хувьд Библи бол ядаж л уншаад үзчих хэрэгтэй ном юм гэдэгтэй санал нийлж юун магад.
“Оюуны гэгээрлийг олоход минь нэг л ном тусалсан юм даа. Ном оо? Их эртний ердийн л нэг ном. Байгаль дэлхий шиг эгэлхэн, байгалиас заяасан юм шиг... Нэр ч их энгийн. Энэ номыг Библи гэдэг” XIX зууны Германы зохиолч Хайнрих Хайне

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:27 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Мушгин гуйвуулсан ном



“Дэлхий тэнхлэгээ эргэхийн хамт Нарыг тойрдог тухай хослох хөдөлгөөний онол худал бөгөөд Библитэй эрс зөрчилддөг”. 1616 онд Ромын католик шашны Ном хэвлэл хянах хорооноос гаргасан тогтоолд ийн тэмдэглэжээ. Библи шинжлэх ухааны баримттай үнэхээр зөрчилддөг үү? Эсвэл мушгин гуйвуулав уу?

ТЭРТЭЭ 1609 – 1610 оны өвөл Галилео Галилей шинэхэн бүтээсэн дуран авайгаа тэнгэр өөд чиглүүлж Бархасбадь гаригийг тойрон эргэх дөрвөн сарыг илрүүлжээ. Энэ нь тэнгэрийн бүх эрхэс Дэлхийг тойрон эргэдэг гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн аж. Үүнээс урьд 1543 онд Польшийн астрономич Николай Коперник гаригууд Нарыг тойрон эргэдэг гэсэн онол гаргасан байв. Галилео үүнийг шинжлэх ухааны хувьд үнэн байсныг баталсан юм.
Гэсэн ч энэ нь католик шашны теологчидын хувьд тэрс үзэл байв. Орчлонт ертөнцийн төвд Дэлхий оршдог гэсэн үзлийг католик сүм хийд он удаан жил баримталсаар иржээ. Энэ нь дэлхий “үүрд мөнхөд гуйвж дайвахгүйн тулд... суурин дээрээ” байдаг гэх зэрэг Библийн үг хэллэгийг үгчлэн тайлбарладагтай холбоотой байсан аж (Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан. Дуулал 104:5). Галилеог Ромд байдаг инквизид буюу шашны шүүхэд дууджээ. Тэрбээр харгис хатуу мөрдөн байцаалтад орж, хийсэн нээлтүүдээсээ арга буюу татгалзан, үлдсэн амьдралаа гэрийн хорионд өнгөрүүлжээ.
Галилеогийн зөв байсныг нас барснаас нь хойш бараг 350 жилийн дараа буюу 1992 онд католик сүм хийд хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгээд Галилеогийн зөв байсан юм бол Библи буруу болж таарах уу?

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:28 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Библийн үг хэллэгийн жинхэнэ утгыг олох нь

Галилео Библийг үнэн гэж үздэг байв. Тэрбээр өөрийнх нь хийсэн шинжлэх ухааны нээлтүүд тухайн үeд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Библийн зарим үг хэллэгийн тайлбартай зөрчилдөхөд теологчид/библи судлаачид/ жинхэнэ утгыг нь ойлгодоггүй болохыг мэджээ. Түүгээр ч барахгүй “хоёр үнэн өөр хоорондоо зөрчилдөх нь огт үгүй” гэж бичиж байв. Мөн шинжлэх ухааны нарийн нэр томьёо Библийн энгийн үг хэллэгтэй нэр томьёо Библийн энгийн үш хэллэгтэй зөрчилдөөд байдаггүй тухай хэлсэн байдаг. Гэвч теологчид үүнийг хүлээж аваагүй. Тэд дэлхийн тухай Библид бичсэн бүхнийг үг үсэгчлэн ойлгох ёстой хэмээн зүтгэдэг байжээ. Ингэсэн нь эцсийн дүндээ ганц Галилеогийн нээлтүүдээс татгалзсан төдийгүй Библийн тиймэрхүү үг хэллэгийн жинхэнэ утгыг эс хайхарсан хэрэг байв.
Библи бичигчид “дэлхийн дөрвөн өнцөг” гэж бичихдээ дэлхийг дөрвөлжин гэж ойлгоогүй нь хар ухаанаар бодоход тодорхой (Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон... Илчлэлт 7:1). Библийг уран тод зүйрлэл ашиглан, энгийн хэлээр бичсэн байдаг. Тиймээс Библид дэлхийг “дөрвөн өнцөг”, бат бөх “суурь”, “сууриуд”, “булангийн чулуу” бүхий гэж бичсэн нь шинжлэх ухааны үүднээс тодорхойлсон хэрэг биш харин бид өдөр тутмынхаа ярианд зүйрлэл ашигладагтай адилхан юм (Исаиа 51:13; Иов 38:6).
Намтарч Л.Геймонат “Галилео Галилей” номдоо: “Библийг өөрийнхөөрөө тайлбарлаж, түүндээ дулдуйдан шинжлэх ухааныг хязгаарлахыг хүссэн явцуу үзэлтэй теологчид, хэрэг дээрээ Библид итгэх итгэлийг алдруулсан” гэж бичжээ. Үнэхээр ч тийм ажээ. Шинжлэх ухаанд тавьсан утгагүй хязгаарлалт нь мөн чанартаа Библид бичсэн зүйл биш Библийн талаарх теологчидын тайлбар байсан юм.
Теологчид бүхий л түүхийн явцад Библийг гажуудуулж байсан билээ. Үүнээс одоо үзье.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Шашнаар мушгин гуйвуулдаг

Библийг баримталдаг гэх хүмүүс бишрэн хүндэтгэдэг гэж хэлдэг номынхоо нэр хүндийг үйлсээрээ гутаах нь олонтаа. Христ шашинтнууд Бурханы нэрийг барьж нэг нэгнийхээ цусыг урсгасаар ирсэн. Гэтэл Библид Христийн дагалдагчид бие биеэ хайрлахыг уриалсан байдаг (Би та нарт бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Иохан 13:34; Есүс түүнд: - Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Матай 26:52).
Зарим лам хувраг сүсэгтэн олны хүч хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгийг мэхлэв авч, тэднийг шулдаг бөгөөд үүгээрээ “Үнэнгүйгээр авснаа үнэгүйгээр өг” гэсэн Библийн зөвлөгөөг үл тоомсорлодогоо харуулдаг (Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэнгүйгээр авснаа үнэгүйгээр өг. Матай 10.8; Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул. 1Петр 5:2-3).
Библиэс иш татах төдий эсвэл тэр дагуу амьдардаг гэж хэлдэг хүмүүсийн үг яриа үйл хэргээр энэ номыг дүгнэж болохгүй нь ойлгомжтой. Тийм учраас аливаад ул суурьтай ханддаг хүн Библи юу өгүүлдэг, юугаараа тийм гайхамшигтай ном болохыг өөрөө мэдэж авахыг хүсэх буй заа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Дэлхийд хамгийн өргөн тархсан ном

Библи бол түүхэнд хамгийн олон уншигчтай юм. Библи өөр ямар ч номноос илүү олон хувиар тархсан. Мөн өөр ямар ч номноос илүү олон удаа, олон хэлээр орчуулагджээ.

ИХЭНХ ном зарим талаараа хүнтэй адилхан байдаг. Хорвоод мэндэлж, алдар хүндийн оргилд хүрч болох юм. Тэгээд цөөн хэдэн сонгодгоос бусад нь хөгширч үхдэг. Номын сангууд хуучирсан, уншихаа больсхон үнэн чанартаа үхмэл тоо томшгүй олон номын “оршуулгын газар” болдог.
Харин Библи сонгодог зохиолуудын дотор ч ер бусын ном юм. Библийг 3500 жилийн өмнө бичиж эхэлсэн ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Энэ ном өөр ямар ч номтой зүйрлэмгүй өргөн тархсан билээ. Жил бүр Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 60 орчим сая хувь хэвлэн тараадаг. Библийг 1455 оны үед Германы зохион бүтээгч Иохан Гутенбергийн хэвлэх машин дээр үсэг өрөх аргаар хэвлэжээ. Түүнээс хойш бүтнээр нь болон хэсэгчлэн дөрвөн тэрбус орчим хувь хэвлэсэн байна. Үүгээрээ шашны болон өөр ямар ч номыг дагуулахгүй ажээ.
Мөн түүнчлэн түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном юм. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2100 гаруй хэл, аялгуунд хөрвүүлжээ. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Библийн нэг хэсгийг ч атугай төрөлх хэлээрээ унших боломжтой. Энэ ном улс үндэстнүүдийн хил хязгаарыг тийнхүү давж, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах саадыг гэтэлж чадсан байна.
Та ганц статистикийн мэдээ үзээд л Библийг сайн судалъя гэж бодохгүй байх л даа. Гэхдээ нийтэд тархсан хүрээ, орчуулагдсан тоо нь гайхалтай бөгөөд энэ нь дэхий нийтээрээ Библи сонирхдогийн баталгаа юм. Хамгийн эрэлт ихтэй, хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном таны анхаарлыг зүй ёсоор татах буй заа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:31 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?



Эртний гар бичмэлүүдэд гал, чийг, хөгц гээд байгалийн дайснууд байв. Библид ч ийм аюул заналхийлж байсан. Цаг хугацааны шалгуурыг хэрхэн давж гараад дэлхийд хамгийн түгээмэл ном болсон түүх нь энэхүү номыг эртний судар бичгүүдээс эрс ялгаатай болохыг харуудаг. Энэ тухай лавшруулан судалбал зүйд нийцэх билээ.

БИБЛИЙГ бичигчид чулуу юмуу бат бөх шавар хавтан дээр үгээ сийлж байсанүй. Харин амархан гэмтэж мууддаг папирус (Египетэд ургадаг ийм нэртэй хулсаар хийдэг) болон илгэн цаасан дээр (амьтны арьсаар хийдэг) бичдэг байжээ.
Тэгвэл тэдгээр эх бичиг яасан бол...? Аль дээр үед ихэнх нь эртний Израильд устаж үгүй болсон. Эрдэмтэн Оскар Парет: “Юм бичих зориулалттай энэ хоёр материалыг аль алинд хөгц, чийг, янз бүрийн шавьж хорхойн аюул байсан. Цаас байтугай цааснаас бөх арьс хүртэл нар салхинд, чийгтэй өрөөнд байвал яаж мууддагийг бид өдөт тутмын амьдарлаас мэддэг шүү дээ” хэмээн хэлжээ.
Хэрэв их бичиг нь нэгэнт байхгүй болсон юм бол Библийн үг өгүүлбэр яаж өнөөг хүртэл хадгалагдсан байж таарах вэ?

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Нямбай хуулан бичээчдийн ачаар хадгалагдсан нь

Эх Библийг бичиж дуусгасны дараахнаас гараар хувилан олшруулах болжээ. Библийг хуулан бичих нь эртний Израильд бүр мэргэжил болсон байна. Тухайлбал “Мосегийн хуулийн чадварлаг хуулан бичээч” Езра гэдэг хүний тухай библид өгүүлдэг (Энэ Екра бол Вавилоноос ирсэн ба Изриалийн БУрхан Эзэний өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ... Езра 7:6). Хуулбаруудыг мөн л гэмтэж муудахдаа амархан материал дээр хийдэг байв. Яваандаа хуучирч муудахлаар нь дахин шинээр хийдэг байсан аж. Библийн эх үгүй болоход эдгээр гар бичмэл дараа дараагийн хуулбарын үндэс болдог байжээ. Хуулан бичих ажил олон зууны турш үргэлжилсэн юм. Тийм олон жилийн явцад хуулан бичээчид алдаа гаргаж, Библийн бичвэрийг үндсээр нь өөрчилчихөөргүй байгаа? Өөрчлөөгүй гэдгийг баримт харуулдаг.
Мэргэжлийн хуулан бичээчид ажилдаа туйлын үнэнч, бичиж буй үг өгүүлбэртээ ихэд сүслэн ханддаг нямбай хүмүүс байжээ. “Хуулан бичээч” гэж буудаг софер хэмээх еврей үг нь тоолох, бичих тэмдэглэх гэсэн утгатай аж. Хуулан бичээчдийн хэр нямбай байсныг масоретүүдийн жишээ харуулдаг. Эрдэмтэн Томас Хартвелл Хорн: “Тэд... таван номын [Библийн эхний таван ном] голын үсэг, мөн ном бүрийн дунд байгаа өгүүлбэрийг олж тэмдэглээд, нийт Еврей сударт цагаан толгойн үсэг тус бүр хэдэн удаа гардгийг тоолж байжээ” хэмээн бичжээ.
Чадварлаг хуулан бичээчид харьцуулан хянах хэд хэдэн арга хэрэглэдэг байв. Тэд Библийн бичвэрээс ганц ч үсэг гээхгүйн тулд хууж бичсэн үгээ төдийгүй үсгээ хүртэл тоолдог байжээ. Энэ нь хичнээн чимхлүүр ажил байсныг бодож үзээрэй. Ном зохиолд тэмдэглэснээр тэд Еврей судрын нийт 815 140 үсгийг тоо ёсоор нь хуулах ёстой байжээ. Тийм хичээнгүй ажилладгийн ачаар хуулбар нарийн зөв болдог байжээ.
Гэсэн хэдий ч хуулан бичээчид алдаа гаргадаг л байсан шүү дээ. Олон зууны турш ахин дахин хуулж байсан ч Библийн бичвэр зохих байдлаар хадгалагдан үлдсэн гэсэн ямар нэг баталгаа байна уу?

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Библид итгэх баттай үндэс

Библи анх байсан тэр л янзаараа өнөөг хүрсэн гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Еврей судар (Хуучин гэрээ) болон түүний хэсгийн 6 000 шахам гар бичмэл, мөн 5 000 орчим Грек судрын (Шинэ гэрээ) хуулбар одоо байгаа нь үүний баталгаа юм. Тэдгээрийн дотор Библийг хичнээн нарийн зөв хуулж байсны тод жишээ болдог 1947 онд олдсон Еврей судрын хуулбар байдаг. Үүнийг гар бичмэлийн орчин үеийн хамгийн агуу олдвор гэж нэрлэх болжээ.
1947 оны эхээр хонио хариулж явсан нэгэн бедуин хүү Сөнөсөн тэнгийн орчимд агуй байхыг олжээ. Агуй дотор ихэнх нь хоосон шавар ваарнууд байв. Гэтэл сайтар тагласан нэг ваарнаас зотон давуун баринтагтай арьсан хуйлмал бичиг гарчээ. Тэр нь Библийн “Исаиа” ном бүтнээрээ байсан аж. Элэгдэж хуучирсан ч сайн хадгалагдсан энэ хуйлмал бичгийг сэргээн засварласан ул мөр байв. Хоньчин хүү гартаа барьж байсан эртний хуйлмал бичгийг хожмоо дэлхий нийтийн анхаарлыг татах юм гэж бодоо ч үгүй биз ээ.
Энэ гар бичмэл юугаараа тийм онцгой байваа? 1947 оноос өмнө Еврей судрын хамгийн эртний хуулбарыг МЭ Х зууных гэж тооцож байлаа. Гэтэл дээрх хуулбар МЭӨ II зууных буюу мянга гаруй жилээр эртнийх ажээ. Эрдэмтэд энэ гар бичмэлийг бүр сүүлд хийсэн хуулбаруудтай харьцуулбал ямар байхыг ихэд сонирхож байлаа.
Эрдэмтэд нэгэн судалгаагаараа Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон “Исаиа” номын 53 – р бүлгийг түүнээс мянган жилийн хойно масоретүүдийн хийсэн хуулбартй тулгаж үзжээ. Нэгэн номд уг судалгааны дүнг тайлбарлаж: “Исаиа номын 53 – р бүлгийн 166 үгэнд ердөө 17 үсэг эргэлзээ төрүүлж байна. Үүнээс 10 үсэг зөв бичгийн дүрэмтэй холбоотой болохоор утгад нөлөөлөөгүй байна. Дөрөв нь холбоос гэх мэтийн найруулга зүйн ялимгүй өөрчлөлттэй бол үлдсэн гурав нь 11 – р зүйлд нэмсэн “гэрэл” гэдэг үг бүтээдэг ба утгад гойд нөлөөлөөгүй... Тэгэхлээр мянган жилийн дараах хуулбарт 166 үгнээс бүрдсэн нэг бүлэгт ганцхан л үг (гурван үсэг) эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ энэ үг тухайн өгүүлбэрийн утгыг тэгтэл нь өөрчлөөгүй байна” гэжээ.
Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон хуйлмал бичгүүдийг олон жил судалж байгаа профессор Миллар Бэроус тэдгээрийн агуулгыг задлан шинжлээд дараах дүгнэлтэд хүрчээ. Тэрээр: “Исаиа номын саяхан олдсон хуулбар болон масорет бичвэрийн хооронд байдаг ихэнх ялгааг хуулбарлах явцад гаргасан алдаа гэж хэлж болно. Тэдгээрийг эс тооцвол дундад зууны үеийн хуулбартай үндсэндээ гайхалтай таардаг. Тийм эртний хуулбар тэгж таарсан байдаг нь уламжлалт бичвэр ерөнхийдөө нарийн зөв байдгийг баттай гэрчилдэг” гэжээ.
Грек судрын хуулбаруудыг ч мөн баттай гэрчилж болно. Тухайлбал XIX зуунд олдсон нимгэн илгэн цаасан дээр бичсэн “Синайн кодекс” хэмээх МЭ IV зууны үеийн гар бичмэлийн тусламжтайгаар үүнээс хэдэн зууны хойно хийсэн Грек судрын хуулбаруудыг нарийн зөв болохыг баталсан. Египетийн Фаюм мужаас олдсон папирус дээр бичсэн “Иохан” номын тасархайг МЭ II зууны эхний хагаст хамаарахыг тогтоожээ. Энэ нь жинхэнэ эхээсээ 50 – иас доошгүй жилийн дараа бичигдсэн хэрэг байв. Эл олдвор хуурай элсэнд олон зууны турш хадгалагдсан байсан. Бичвэр нь нэлээд хожуу хийсэн хуулбаруудын бичвэртэй тохирдог.
Хуулан бичээчид үнэхээр няхуур нямбай байжээ гэдгийг энэ болон бусад баримт баталдаг. Гэсэн ч тэд алддаг байсан. Ямар ч алдаагүй хуулбар гэж байдаггүй. Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон “Исаиа” номын хуулбарт ч ямар нэг хэмжээгээр алдаа бий. Гэсэн хэдий ч эрдэмтэд жинхэнэ эхээс зөрсөн ялгааг олоод засаж чаддаг байв.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Хуулан бичээчдийн алдааг зассан нь

100 хүнд их хэмжээний баримт бичиг гараар хуулах даалгавар өгчээ гэж бодъё. Бүгдээрээ биш юм гэхэд зарим нь алдаа гаргах нь эргэлзээгүй. Гэхдээ тэд бүгд яг ижилхэн алдаа гаргахгүй нь ойлгомжтой. Хэрэв та 100 хуулбарыг бүгдийг нь аваад хооронд нь маш анхааралтай харьцуулбал алдааг нь олоод баримтын эхийг огт үзээгүй ч гэсэн уг эх нь ямар байсныг тогтоож чадна шүү дээ.
Үүнтэй адил Библийн хуулан бичээчид бүгд ижилхэн алдаа гаргадаггүй байжээ. Эдүгээ Библийн гар бичмэл хэдэн мянгаараа байгаа нь харьцуулсан судалгаа хийх боломж олгодог бөгөөд бичвэр судлаачид алдааг нь олж жинхэнэ эхийг тогтоож, шаардлагатай засвар хийхийн тулд тэмдэглэгээ хийсэн байна. Тийнхүү нарийн судалсны дүнд анх бичсэн хэлээрх эх бичвэрийг сэргээжээ. Еврей, грек бичвэрийг магадлан сэргээсэн эдгээр бүтээлд эх Библид ашигласан гэж олонх эрдэмтний үздэг үгсийг хэрэглэсэн байна. Уг бүтээлүүдийн нэмэлт тайлбарт зарим хуулбарт байж болох хувилбарууд юмуу өөр найруулгыг тоочжээ. Орчуулагчид Библийг орчин цагийн хэлнээ хөвүүлэхдээ бичвэр судлаачдын эдгээр бүтээлийг ашигладаг.
Тиймд та Библийн орчин үеийн аливаа орчуулгыг уншихдаа түүний үндэс болсон евоей, грек бичвэр Библийн эхтэй гайхалтай нарийн таардаг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байж болно. Гараар хуулж ирсэн олон мянган жилийн явцад Библи хэрхэн хадгалагдаж үлдсэн нь үнэхээр гайхалтай. Тийм ч учраас Британийн музейн эрхлэгчээр олон жил ажилласан Фредрик Кеньон: “Библийн бичвэр үндсэндээ тэр хэвээрээ байгаа гэж хэлэх бүрэн үндэс би. Өөр ямар ч эртний номыг тэгж хэлэх аргагүй” гэж хэлжээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Олон хэлээр ярьдаг ном

Хэрэв аливаа номыг бичсэн хэл мөхвөл тэр ном ч мөхөж байгаа хэрэг. өнөөдөр Библийг эртний хэлээр нь уншиж чаддаг хүн ховорхон. Гэсэн ч Библи “амьд” хэвээрээ байгаа. Хүн төрөлхтөний олон хэлээр ярьж сурсан учраас хадгалагдан үлдсэн юм. Библийг гадаад хэлээр ярьж сургасан орчуулагчид заримдаа давж дийлшгүй мэт санагдах саад тотгортой учирч байжээ.

МЯНГА нэг зуу гаруй бүлэг 31 000 гаруй зүйл бүхий Библийг орчуулна гэдэг санаснаар болчих ажил биш ээ. Гэвч ажилдаа үнэнч орчуулагчид энэ амаргүй ажлыг олон зууны турш дуртайяа амжуулсаар иржээ. Тэдний ихэнх нь энэ ажлынхаа төлөө гачигдал зовлонг тэвчих нь битий хэл үхэхэд ч бэлэн байв. Библийг хүн төрөлхтний олон хэлнээ хөрвүүлсэн явдал бол цөхрөлтгүй оролдлого бүтээлч хөдөлмөрийн гайхамшигтай түүх юм. Тун сонирхолтой тэрхүү түүхээс сөхөж үзье.


Орчуулагчид тулгарсан янз бүрийн бэрхшээл


Та ямар нэг юмыг огт бичиг үсэггүй хэл рүү яаж орчуулах вэ? Библийн олон орчуулагч яг ийм бэрхшээлтэй тулгарч байжээ. Тухайлбал МЭ IV зуунд амьдарч байсан Улфил гэдэг хүн Библийг тухайн үедээ шинэ боловч бичиг үсэггүй гот хэлээр очуулахаар шийджээ. Тэрбээр грек, латин цагаан толгойд үндэслэж 27 үсэг бүхий гот хэлний цагаан толгой зохиосноор уг асуудлыг шийдвэрлэсэн юм. МЭ 381 он гэхэд Библийг бараг бүгдийг нь гот хэлээр орчуулж дуусгажээ.
IXзуун амьдарч байсан алдарт эрдэмтэн, хэл шинжээч грек хэлт ах дүү Крилл (унаган нэр нь Киостантин) Мефодий нар слав хэлтнүүдэд зориулж Библи орчуулахыг хүсжээ. Гэтэл өнөөгийн слав хэлтнүүдийн өвөг болсон тэр үеийн слав хэлэнд бичиг үсэг гэж байсангүй. Ийм учраас ах дүү хоёр Библи орчуулахын тулд цагаан толгой зохиожээ. Тийнхүү Библи слав хэлтэй орнуудын өчнөөн олон хүнтэй ярьж чаддаг болсон билээ.
XVI зууны үед Уильям Тиндал Библийг эх хэлнээс нь англи хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж байгаад сүм хийд, төр засгийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Оксфордын их сургуульд боловсрол олж авсан тэрбээр тариачин хүү ч ойлгохоор орчуулга хийхийг хүсэж байв. Гэвч зорьсондоо хүрэхийн тулд Германд дүрвэж очжээ. Англи хэлнээ хөрвүүлсэн “Шинэ гэрээ” нь 1526 онд тэнд хэвлэгдсэн байна. Англид нууцаар оруулж ирсэн уг хэвлэлийг эрх баригчид олны өмнө заналтайгаар шатаажээ. Хожим нь Тиндалыг ч барьсан бөгөөд боомилон алж шатаасан юм. Тэрбээр үхэхийнхээ өмнө чанга дуугаар: “Бурхан минь Английн хааны нүдийг нээж өгөөч” хэмээн хашгирсан гэдэг.
Орчуулагчид ажлаа зогсоосонгүй. Библи орчуулах ажил үргэлжилсээр байлаа. 1800 он гэхэд Библийн зарим хэсэг 68 хэлээр яриад сурчихсан байв. Хожим нь Библийн Нийгэмлэгүүд тэр дундаа 1804 онд байгуулагдсан Британи болон гадаадын Библийн нийгэмлэг бий болсноор Библи маш хурдан хугацаанд улам олон хэлийг шинээр сурчээ. Олон зуун залуус гадаад орнуудад сайн дураараа номлогчоор очсоны дотор Библи орчуулах ажлыг гол зорилгоо болгосон нь цөөнгүй байв.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Африкийн хэл сурсан нь

1800 онд Африкт дөнгөж арав орчим хэл бичиг үсэгтэй байжээ. Бичиг үсэггүй хэдэн зуун хэл хэн нэгний бичиг үсэг зохиохыг хүлээх хэрэгтэй байв. Номлогчид ямар ч толь сурах бичиггүйгээр очсон нутгийнхаа хэлийг сураад бичиг үсэг зохион түүнийгээ яаж уншихыг хүмүүст зааж өгдөг байжээ. Хүмүүс хэзээ нэгэн цагт Библийг төрөлх хэлээрээ уншаасай гэсэндээ тэд ийн хөдөлмөрлөдөг байсан юм.
Роберт Моффат гэдэг шотланд хүн тийм номлогчдын нэг байлаа. Моффат 1821 онд 25 настайдаа тсвана хэлээр ярьдаг хүмүүсийн нутагладаг Африкийн өмнөд хэсэгт шашин номлогчдын байгууллагыг үндэслэжээ. Тэрбээр бичиг үсэггүй хэлийг нь сурахын тулд уугуул иргэдтэй харьцаж, заримдаа нутгийн гүн рүү явж тэдний дунд амьдардаг байв. Хожим нь тэрбээр: “Хүмүүс нь их цайлган сэтгэлтэй. Намайг буруу хэлчихвэл тэд инээдээ барьж чаддаггүйсэн. Хэн нэг нь бусдыгаа ихэд хөгжөөнө. Миний хэлснийг яг дуурайдаг байж билээ. Тэгэхээс нааш алдааг минь засахгүй шүү дээ” хэмээн дурсан бичжээ. Моффат цөхрөлтгүй оролдсоор эцэстээ тэр хэлийг нь гаргууд эзэмшиж улмаар бичиг үсгийг нь зохиожээ.
Моффат найман жил тсвана хэлтнүүдийн дунд ажилласны эцэст 1829 онд Библийн “Лук” номыг орчуулж дуусгасан байна. Түүнийгээ хэвлүүлэхийн тулд үхэр тэргээр 960 км зам туулж далайн эрэг хүрээд дараа нь усан онгоцоор Кейптаунд очжээ. Тэндэхийн амбан захирагч засгийн газрын хэвлэх машин ашиглахыг зөвшөөрсөн хэдий ч үсэг өрөх хэвлэх ажлыг Моффат өөрөө гардан хийх болжээ. Эцэс нь 1830 онд “Лук” ном хэвлэгдэв. Ийнхүү тсвана хэлтнүүд анх удаа төрөлх хэлээрээ Библийн нэг хэсгийг унших болсон түүхтэй. Моффат 1857 онд бүтэн Библийг тсвана хэлээр орчуулж дуусгажээ.
Тсвана хэлтнүүд анх удаа Библийн “Лук” номтой болохдоо ямар сэтгэгдэлтэй байсныг Моффат хожим нь дуссан: “Хүмүүс энэ номыг авах гэж олон зуун бээрийн газраас ирдэж байж билээ. Тэд номоо авмагцаа элгэндээ наагаад л уйлж гарна даа. Тэгээд – Та номоо нулимсаараа норгоод муухай болгох нь гэж хэлэхгүй л бол баярласандаа уйлаад л байдагсан” гэж бичжээ.
Хэдийгээр африкчуудын зарим нь анхандаа бичиг үсгийн ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байсан ч ажилдаа үнэнч Моффат мэтийн орчуулагчид тэдэнд бичгээр харьцах анхны боломжийг нээсэн билээ. Гэхдээ үүнээс хавьгүй үнэтэй Библи гэдэг бэлгийг төрөлх хэлээр нь өгсөн гэдэгтээ орчуулагчид итгэлтэй байжээ. Өнөөдөр Библи бүтнээрээ болон хэсгээрээ Африкийн 600 гаруй хэлээр ярьдаг болжээ.

Азийн хэлийг сурсан нь

Орчуулагчид Африкт бичиг үсэггүй хэлэнд бичиг үсэг зохиохыг оролдож байсан бол дэлхийн нөгөө бөөрөнд аль эртний нарийн төвөгтэй бичиг үсэгтэй хэлнээ хөрвүүлэх өөр бэрхшээлтэй тулгарчээ. Библийг Азийн хэлээр орчуулсан хүмүүс энэ амаргүй давааг давах хэрэгтэй байлаа.
XIX зууны эхээр Уильям Кэри, Жошуа Маршман нар Энэтхэгт очиж бичиг үсэг бүхий олон хэлнийг нь эзэмшжээ. Тэд хэвлэгч Уильям Уордын туслалцаатайгаар Библийн зарми хэсгийг 40 шахам хэлээр орчуулан гаргажээ. Уильяма Кэригийн талаар зохиолч Ж.Хербэрт Кейн: “Тэрээр /бенгали хэлний/ хуучны уламжлалт хэлбэрийг халсан ярианы их сайхан намуухан хэв маягийг бий болгосон. Ингэснээр бенгали хэл орчин үеийн уншигчдад илүү ойлгомжтой сонсголонтой болсон” хэмээн бичжээ.
АНУ – д төрж өссөн Андонайрам Жадсан Бирм улсад очоод 1817 онд Библийг Бирм хэлээр орчуулж эхэлжээ. Тэрбээр дорнын хэлийг Библи орчуулах хэмжээнд эзэмшихэд хичнээн хэцүү байдгийг тайлбарлахдаа: “Дэлхийн нөгөө захад амьдардаг биднээс тэс өөр сэтгэлтэй хүмүүсийн хэлний зохион байгуулалт бидний хувьд цоо шинэ ертөнц байсан бөгөөд үсэг нь ч үг нь ч урд үзсэн хэлнүүдийнхтэй огт төсгүй. Тэгээд гартаа тольгүй, дэргэдээ хэлмэрчгүй мөртлөө тэр хэлийг суръя гэхэд нутгийн багшаар туслуулахаасаа өмнө бага ч болов гадарладаг болсон байх ёстой. Энэ ч ёстой хөдөлмөр дөө” гэж бичжээ.
Жадсонд энэ нь 18 орчим жилийн нөр их хөдөлмөр байв. Бирм хэлээр орчуулсан Библийн сүүлийн хэсэг 1835 онд хэвлэгджээ. Гэвч Жадсон Бирмд амьдарсан он жилүүдээ нөхөж баршгүй гарз хохирол амссан билээ. Орчуулгын ажлаа хийж байхдаа, тагнуул хийсэн хэмээн буруутгагдаж шумуул язганасан гянданд бараг хоёр жил хоригджээ. Суллагдаад төдий л удаагүй байхад нь эхнэр болон бяцхан охин нь хумхаа өвчнөөр нас баржээ.
25 настай Роберт Моррисон 1807 онд Хятадад очоод Библийг хамгийн нарийн төвөгтэй бичиг үсэг бүхий хэлний нэг болох хятад хэлээр орчуулах туйлын бэрх ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр хятад хэл үзээд дөнгөж хоёр жил болж байсан учраас мэдлэг нь тун нимгэн байв. Түүнчлэн Хятадыг гадаад ертөнцөөс тусгаарлах зорилготой орон нутгийн хууль Моррисонд саад болж байв. Хятадууд гадаадынханд эх хэлээ заах нь хуулиар хориотой байсан бөгөөд ингэвэл үхлийн ял сонсдог байжээ. Гадаадын иргэн Библийг хятад хэлээр орчуулбал цаазаар авах ял хүлээдэг байв.
Аймшиггүй зоригтой ч хашир болгоомжтой Моррисон хятад хэлийг үзэж судалсаар хурдан эзэмшжээ. Хёор жилийн дотор “Ист Индиа” компанид орчуулагчийн ажилд оров. Өдрийн цагаар ажиллахын зэрэгцээ хэзээ л бол хэзээ баригдаж болох байсан ч нууцаар Библи орчуулж байв. Тэрээр Хятадад ирснээсээ хойш долоон жилийн дараа буюу 1814 онд Грек судрыг хэвлэхэд бэлэн болгожээ. Таван жилийн дараа Уильям Милний тусламжтайгаар Еврей судрыг орчуулж дуусгажээ.
Ийнхүү Библи дэлхийн бусад хэлийг бодвол илүү олон хүний ярьдаг хэлээр ярьж чаддаг болсон нь том ололт байв. Чадварлаг орчуулагчдын ачаар Азийн бусад хэлний орчуулгууд ч төрөн гарчээ. Өнөөдөр Библийн хэсгүүдийг Азийн 500 гаруй хэлээр уншиж болно.
Тиндал, Моффат, Жадсон, Моррисон зэрэг хүмүүс ямар учраас таньж мэдэхгүй бүр бичиг үсэг ч үгүй хэлээр ярьдаг хүмүүсийн төлөө зарим нь амь өрсөн байж ганц ном орчуулах гэж олон жил зүтгэсэн юм бол? Алдар нэр, олз ашгийн төлөө байгаагүй нь лавтай. Тэд Библийн Бурханыг үг гэдэгт итгэдэг учраас бүх хүнтэй төрөлх хэлээр нь яриулах ёстой гэж үздэг байсан юм.
Та Библийг Бурханы шг гэж боддог ч бай үгүй ч бай ажилдаа үнэнч тэдгээр орчуулагчдийн амь биеэ үл хайрлах чанар өнөө үед тун ховор болсныг хүлээн зөвшөөрөх биз ээ. Тийм сайхан чанарыг бий болгодог номыг судлах хэрэггүй гэж үү?

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Энэ номын агуулга

БИБЛИ гэдэг үг “папирусан хуйлмал бичгүүд” буюу “номууд” гэсэн утга бүхий Библиа хэмээх грек үгнээс гаралтай. Библи бол мөн чанартаа МЭӨ 1513 оноос МЭ 98 он хүртэл 1600 орчим жил бичигдсэн 66 номын эмхтгэл буюу номын сан юм.
Эхний 39 ном нь Библийн дөрөвний гурвыг эзэлдэг бөгөөд ихэнх нт еврей хэлээр бичигдсэн учраас “Еврей судар” гэж алдаршжээ. Энэ 39 номыг ерөнхийд нь гурав ангилж болно. Үүнд:
1. Эхлэл номноос Естер хүртэлх түүхийн ном /17/
2. Иов номноос Солонмоны дуун хүртэлх яруу найргийн ном /5/
3. Исаиа номноос Малахи хүртэлх зөгнөлийн ном /17/
Еврей судар нь дэлхийн болоод хүн төрөлхтний эхэн үеийн түүх, мөн эртний Израилын ард түмний үүсэл гарлаас эхлээд МЭӨ V зуун хүртэлх түүхийг өгүүдэг.
Үлдсэн 27 ном тухайн үедээ олон улсын хэл болсон грек хэлээр бичигдсэн учраас “Грек судар” нэрээр алдаршжээ. Эдгээр номыг үндсэндээ сэдэв сэдвээр нь ангилан байрлуулсан байдаг. Үүнд:
1. Түүхийн таван ном нь “Евангели” /Матай, Марк, Лук, Иохан/ дөрвөн ном болон Үйлс ном.
2. 21 захидал
3. Илчлэлт ном
Грек сударт МЭ I зуунд амьдарч байсан Есүс Христ ба түүний шавь нарын сургааль үйл ажиллагааг голлон бичсэн байдаг.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
үргэлжлэл бий.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.29.09 5:55 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Sep.27.09 5:13 pm
Posts: 391
Location: Great Mongolia
галзуу хүний өдрийн тэмдэглэл :hehe:

_________________
***You'll Never Walk Alone***


Top
   
PostPosted: Nov.29.09 7:11 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
тоть юмдаа чи.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Dec.01.09 7:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9015
Бурхантай харилцах харилцаагаа vргэлжлvvлэх


Бид єєрсдийгєє яаж харж, яаж боддогоос илvvгээр биднийг харж vнэлэн, биднийг байгаагаар нь хvлээн авч хайрладаг хэн нэгэнтэй чимээгvйхэн уулзах газрыг бид олж чаддаг бол ямар байх вэ?
Хэрэв тэр нэгэн бидний уйтгар гуниг, гэмийн буруутгал, сэтгэлийн шаналгаа, найдваргvй, хэцvv байдлыг намжаан тайвшруулж чадвал бас ямар вэ?
Хэрэв ийм газар, ийм хvн олдвол бидний дайсан аль болох энэ газраас биднийг холдуулахыг ятган оролдох болно. Харин ийм Хvн, мєн ийм газар биднийг хvлээж байдгийг зохиолч Деннис Фишер бидэнд дараахи хуудсуудад харуулах болно. Тэгвэл одоо Тvvн рvv хvрэх бодит арга замыг олох л бидэнд vлдлээ. Бидний амьдралын ямар ч єдрvvдэд Тvvнтэй хамт алхахыг бид сурч байх явцад амар тайвны Бурхан таныг баяр хєєрєєр дvvргэх болтугай.
Мартин Р. Дэ Хаан II

Амьдралын шаардлагуудад дарамтлагдан бухимдах
Дараагийн долоо хоногт орон тооны цомхотгол явагдана гэдгийг сонсоод дунд эргэм насны гvйцэтгэх ажилтан долоо хоногийн хуваариа нэлээд сандрангуй зохицуулах гэж оролддог.
Залуухан ээж, тэнтэр тунтар алхан дєнгєж хєлд орж буй ихэр хvvхдvvдээ асрах, мєн єєртєє цаг зав гаргах талдээр нэг хэсэгтээ бухимддаг.
Сургуулиа дєнгєж тєгсєєд албанд татагдсан шинэхэн цэрэг бэлтгэл сургуулилтан дээрээ сандран бас дотроо тэмцэлддэг.
Эдгээр дvр зургууд нь Бурхантай хамт алхахыг хvсдэг ч бvхэл єдрийн турш завгvй байдаг хvмvvсийн жишээ юм. Дээрх гурван жишээ нь библи уншиж, залбирч, Бурхантай хамт цаг єнгєрєєхєд саад болон хvндрэл учруулдаг нєхцєл байдлуудаараа адилхан юм. Бид амьдралын хэрэгцээ шаардлагуудаар дарамтлагадан бухимдах vед аливааг сvнслэгээр харж шийдвэрлэх нь нэн тэргvvний чухал зvйл болдог.
Бурхантай хувьчлан єнгєрєєх цагаа vл тоон орхигдуулснаас болж бидний ихэнх нь буруутгалыг мэдэрч байдаг. Цаг завгvй амьдралын шахалт дарамтын vед бид дотоод сvнслэг амьдралаа орхигдуулж, хялбархан уналтанд ордог.

Бурхантай нєхєрлєх нь бидний цаг тєлєвлєлтийн сахилга батаас илvvгээр зvрх сэтгэлийн харилцаа юм.

Хэрэв долоо хоногийн турш Бурхантай уулзаж єнгєрєєсєн цагаараа л бид єєрсдийн сvнслэг байдлаа хэмжиж байгаа бол бид гол утга учраа алдаж байна гэсэн vг. Бурхантай нєхєрлєхєд бидний гаргасан цагийн хуваариас илvv зvрх сэтгэлийн харилцаа чухал юм.
Эрэгтэй, эмэгтэй хvнийг бvтээснийхээ дараа нэгэн сайхан єдєр Бурхан цэцэрлэг дотор алхаж буй харагдав/Эхлэл3:8/. Бvх ертєнцийн Хаан хаалттай хаалганы цаана Єєрийгєє далдлан нуугаагvй бєгєєд тэнгэр элчvvдээрээ Єєрийн бvтээлvvдийг тусгаарлаагvй юм. Харин ч оронд нь Тэр Єєрєє Адам, Эва хоёрыг сvнслэг нєхєрлєлд урихаар хайж явсан билээ.
Бурхантай эрvvл, байнгын хувьчилсан цаг єнгєрєєх нь бидэнтэй хамт алхах гэсэн Тvvний хvсэлд хариулт єгч байгаа чухал арга зам юм. Хайрлаж дурласан хосууд хамтдаа цагийг єнгєрєєхдєє ямар нэг албан шахалтаар хйидэггvй. Хоёулаа хамтдаа цаг єнгєрєєж амьдралыг мэдэрч ойлгох гэсэн гvн их хvсэлтэй байдаг. Амьдралын янз бvрийн шалтгаануудаас болж тусдаа байх vедээ хосууд бие биетэйгээ дахин харилцах боломжуудыг эрж хайдаг.
Бурхантай хамт єнгєрєєх цаг гэдэг бол яг vvнтэй адил юм. Бид Бурханы оршихуйг мэдэрч, Тvvний удирдамж болон тайвшралыг авахын тулд Тvvнтэй цаг єнгєрєєхийг хvсдэг. Бурхантай цагийг єнгєрєєж байхдаа бид “Эзэний алдрыг толинд харахтай адил Тvvнтэй ижил дvрээр бид єєрчлєгдєж байдаг. /2 Коринт 3:18/
“Тэр биднийг эхэлж хайрласан учраас бид Тvvнийг хайрладаг.”
Бурхантай єнгєрєєх цагийг гаргаснаар бид єєрчлєгдєх болно.
Энэ товхимол Бурхантай хэрхэн дахин холбогдох вэ гэдгийг товчхон харуулж, таныг бvтээсэн нэгнийг хайж, Тvvнтэй харилцахад туслах бєгєєд Тvvний хvчийг єєртєє авчирч сvнслэг єсєлтєєр амдрахад тань урам зоригийг єгєхийн тулд бичигдсэн бєлгєє. Тэр бидний тєлєє хийсэн зvйлсийн улмаас бид Бурхантай харилцаагаа vргэлжлvvлэх боломжтой болсон юм.

Үргэлжлэл бий...

Бурхантай нөхөрлөх харилцаагаа үргэлжлүүлэх номноос


Top
   
PostPosted: Dec.12.09 9:32 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
Англи хэлний Жаймс Хааны Орчуулгыг зөвхөн бүрэн эрхтэй гээд түүнээс хойш гарсан бүх орчуулгуудыг дахин шинэчилсэн гэж нэрлэдэг их учиртай.

Хуучин Гэрээ харьцангүй асуудалгүй хадгалагдаж үлдсэн. Үүнийг Езекиэл сайхан тайлбарлажээ. Баярлалаа. Шинэ Гэрээний хуулмал бичээсүүд харин асуудал үүсгэдэг. Өнөөдөр Шинэ Гэрээний хамгийн сайн хадгалагдаж үлдсэн хоёр төрлийн хуулмал бичээсүүд байдаг. Үүнийг Зүүний буюу Textus Receptus (Latin), Received Text (English), Барууны буюу Codex Vaticanus (Latin), Codex Sinaiticus хэмээн хуваадаг.

TR зүүний итгэгчдийн дунд хадгалагдаж үлдсэн хийгээд, Католик сүмд хавчигдаж байсан итгэгчдийн гараас гар дамжин хадгалагдаж үлдсэн бичээс бөгөөд Жаймс Хааны Орчуулга энэ бичээсээс орчуулгаа хийсэн.

Codex Vaticanus ба Codex Sinaiticus бичээсүүд нь барууны итгэгчид, тодруулбал Александриа, Ромд хуулбарлагдаж үлдсэн бичээсүүд бөгөөд бусад бүх англи библүүд дээрх бичээсүүдээс орчуулгаа хийсэн.

Барууны бичээсүүд маш олон ишлэлүүдийг орхигдуулсан эсвэл үг үсэг орхигдуулах, сольж бичсэн байдаг. Жишээлбэл та Монгол Ариун Библи ээ аваад 1 Иохан 5:7 г уншаад үз.

1 Иохан 5:7 "Гэрчлэл нь гурав бөгөөд" гэсэн байна.

Монгол Ариун Библи Барууны бичээсүүдийг дагасан нь илт байна. Учир нь энэ ишлэлийг Жайм Хааны Орчуулга дээр харвал ийм ишлэл гарч ирж байна.

1 John 5:7 "For there are three that bear record in heaven, the Father, the Word, and the Holy Ghost: and these three are one."

Үүнийг орчуулбал "Тэнгэрт гэрчлэгч нь Эцэг, Үг, Ариун Сүнс гурав бөгөөд, энэ гурав бол нэг юм.".

Сонирхолтой айн?

_________________
Doctor will saw you now


Top
   
PostPosted: Dec.12.09 8:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
за Христийн шашн талаар цэгцтэй сайн мэдээлэл энэ тэр тэр болгон байхгүй. Тиймээс энэ сэдвийг нээсэн өөрсдийн бусдад хуваалцахыг хүссэн сонирхолтой зүйлийг та бүхэн хуваалцаарай.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Mar.09.10 11:21 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
Нигерт болсон алан хядлагын улмаас 200 гаруй хүн амь насаа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нигерт алан хядлага гарсны улмаас 200 гаруй хүн алагджээ. Муслим болон Христийн шашинтнуудын дунд болсон энэхүү мөргөлдөөний улмаас мөн 32 хүн шархадсан байна.

Харин тус улсын Хүний эрхийн төрийн бус байгууллагаас мэдээлж буйгаар нас барсан хүний тоо 485-д хүрэх гэнэ.

Аймшигт хүчирхийлэл үйлдэгчдийн 26-г нь одоогоор баривчлаад байгаа ажээ.

Алан хядагчид орон нутгийн цагаар шөнийн гурван цагийн орчим гал нээжээ. Мөндөр мэт бууны суманд энгийн номхон олон иргэд өртсөний зэрэгцээ орон байр ихээр галд автсан байна.

Нигерийн дэд ерөнхийлөгч Гүүдлак Жонатан ням гаригт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.

Харин шашны тэргүүнүүд нь энэхүү мөргөлдөөн нь шашин хоорондын зөрчлөөс үүсээгүй, эдийн засгийн зөрчлөөс үүссэн хэмээн үзэж байгаа ажээ.

Нигер нь 150 сая орчим хүнтэй, хүн ам шигүү суурьшсан улс орон юм. Хүн амын дийлэнх нь муслим болон христийн шашинтай. 2003 онд хийсэн судалгаагаар нийт хүн амынх нь 50,5 хувь нь муслим, 48,2 хувь нь христийн шашинтай гэж гарч байжээ. 2008 оны арваннэгдүгээр сард мөн энэ хоёр шашин хоорондын мөргөлдөөний улмаас 800 гаруй хүн амь насаа алдаж байсан түүхтэй.


Top
   
PostPosted: Apr.10.10 9:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9015

Газар хөдлөлт ба Библийн эш үзүүллэг

2010 он гарснаас хойш өндөр баллын газар хөдлөлт дэлхий даяар нилээн их боллоо! Хамгийн алдартай нь Гаити, Чили гэх ба үнэндээ он гарснаас хойш 3 сарын дотор 10 удаа том хэмжээний газар хөдлөлт болжээ. Энэ бол их ховор тохиолдол гэнэ. Харин Библийн эш үзүүллэг буюу ирээдүйн тухай хэлсэн ишлэлүүдэд энэ тухай өгүүлсэн байдаг.

2000 - 2010 оны хооронд дэлхийд болсон газар хөдлөлтүүд

Балл 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
8.0 - 9.9 1 1 0 1 2 1 2 4 0 1 1
7.0 - 7.9 14 15 13 14 14 10 9 14 12 16 4
6.0 - 6.9 146 121 127 140 141 140 142 178 168 142 53
5.0 - 5.9 1344 1224 1201 1203 1515 1693 1712 2074 1768 1725 661
4.0 - 4.9 8008 7991 8541 8462 10888 13917 12838 12078 12291 6956 2100
3.0 - 3.9 4827 6266 7068 7624 7932 9191 9990 9889 11735 2897 437
2.0 - 2.9 3765 4164 6419 7727 6316 4636 4027 3597 3860 3007 658
1.0 - 1.9 1026 944 1137 2506 1344 26 18 42 21 26 7
0.1 - 0.9 5 1 10 134 103 0 2 2 0 1 0
Баллгүй (үл мэдэг) 3120 2807 2938 3608 2939 864 828 1807 1922 20 9
Бүгд 22256 23534 27454 31419 31194 30478 29568 29685 31777 * 14791 * 3930
Үхсэн хүмүүсийн тоо 231 21357 1685 33819 228802 82364 6605 712 88011 1787 223140

*2009 оноос хойш АНУ дэлхийн бусад улсад болж буй зөвхөн их хэмжээний газар хөдлөлтийг бүртгэх болжээ.
(Эх сурвалж: http://earthquake.usgs.gov/earthquakes/ ... qstats.php)

Есүс дэлхийн сүйрлийн тухай эш үзүүлэгтээ ийнхүү хэлжээ. Дэлхийн сүйрлийн өдрийн шинж тэмдэгт "газар хөдлөлт" орсон байгааг та дараах хэсгээс уншихдаа онцлон хараарай.

Матай 24:4-8

4Есүс хариуд нь
-Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. 6Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. 7Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. 8Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.

Библийн дээрх хэсэгт өгүүлснээр дараах шинжүүд дэлхийн сүйрлийн өмнө бий болох юм байна.

1. Есүсийн нэрийг барьсан хуурамч сургаал их дэлгэрнэ. Мормон, Мүүнизм, Ёхувагийн гэрч нар, Витнес Ли, Төв Баптист гээд Монголд байгаа Христийн нэрийг барьсан буруу сургаалтныг энд багтааж болно.

2. Дайн дажин их болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ч дайны сураг чимээ тасраагүй юм.

3. Өлсгөлөн энд тэндгүй бий болно.

4. Газар хөдлөлт бий болно.

Дээрх 4 шинж нь "төрөх өвдөлтийн эхэн" юм гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн сүйрлийн өмнө дээрх шинжүүд хүмүүнийг өвтгөх юм байна. Гэхдээ энэ нь дэлхийн сүйрэл биш. Үүнээс цааш хамгийн хүнд зүйл болох юм.

Газар хөдлөлт гарцаагүй бий болох нь аль хэдийнээ эш үзүүлжээ. Гэхдээ энэ нь Есүс тэнгэрээс газрыг хөдөлгөөд байгаа юм биш ээ. Угаасаа энэ дэлхий хөгширч, байгалийн тэнцэл алдагдал, хүмүүс байгальтай зүй бусаар харьцсаны хариу нь энэ юм.

Есүс хэлж байна: БҮҮ АЙ гэж! Зайлшгүй болох учиртай эдгээр тэмдгүүд бидэнд юуг хэлээд байна?

Хүмүүст хоргодох, нуугдах газар хаана нь байхгүй ээ. Эд хөрөнгөтэй хүн Монголоос яваад Хавайд очоод хувийн хаузандаа саатна гэж бодож болно. Гэхдээ тэнд ч гэсэн газар хөдлөнө. Зарим нэг нь хөдөө гараад гэр бариад суучихна гэж бодож байх. Гэхдээ энэ нь ч бас шилдэг шийдэл биш ээ. Үхлийн аюул нүүрлэсэн энэ дэлхийн цорын ганц найдвар бол Есүс Христ! Түүний хэлсэн үгийг дахин уншъя.

"Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно" Иохан 8:12

"Надад итгэдэг хүн мөнх амьтай" Иохан 6:47


Top
   
PostPosted: May.30.10 4:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Библи бол ардын аман зохиол...

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Jun.14.10 8:49 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Хүн бүр л өөр ойлгоцтой байдаг байх аа. Миний хувьд бол зарим талаар үнэн гэж боддог, библид бичсэн энэ тэр зэрэг нь. Гэхдээ арай гүнзгий ухаж ойлгодог л доо.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.31.10 4:03 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Apr.27.05 8:30 am
Posts: 321
Location: Muhammad (s.a.w) said : I have left among you the Book of Allah and the Sunna of His Prophet ...
http://www.youtube.com/watch?v=wm3sZfPw ... re=related
http://www.youtube.com/watch?v=zbSCYkxR ... re=related
Orchuulagdaagui anhnii Hebrew heldeerh The Holy Bible deer Muhamed(sallahu aleyhi wasalam)iin tuhai yu gesen be?

Bid bugd neg daisantai Antichrist(Dajjal) Bid negdeh yostoi!


Top
   
PostPosted: Aug.13.10 10:57 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.08 10:39 pm
Posts: 1061
Kiel wrote:
үргэлжлэл бий.


Iim goyo medeelel oruulj ogsond Kiel-d tand talarhaj bnaa. Yaj hols hodolmor, setgelee zoriulj bichsen bgag bi harj bnaa. Bi Holy Bible-iig Huuchin Gereeg 4 dahi udaagaa unshij bga shu! Bi Burhany Ug-iig sain unshij, ugiig ni sain tungaaj, bodoj, ergetsuulj, Holy Bible nomnii utga sanaag ni sain oilgoh gj unshij bga shu. Holy Bible Ehlel nomond Joseph-iin Etseg Jacob uhehiinhee omno 12 huugee tohiroh yerooliig hairlasan shu dee. Etseg Jacob ni Joseph-iig goyo yerooson shu. Joseph-oos Togs Huchit Negenii garaas, Izrailiin Had boloh Honichin garah bolno. Ter bol Bidnii avragch Ih Ezen Yesus Christ boloi.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited