Горимын чанартай хэдэн журмыг гишүүдэд ойлгомжтой байлгах үүднээс нэмье гэж бодлоо
Бичлэг нэмэх тухайд:
1. Ишлэл quote бага авах
2. Хэрэгцээгүй бичлэг, гишүүдийг доромжилсон, хэрүүл өдсөн зүйлсийг бичихгүй байх /Удаа дараа ийм алдаа дутагдал гаргасан тохиолдолд зохих арга хэмжээг ISIA Админы зүгээс авах болно/
3. Элдэв зар сурталчилгаа, зүй бус зураг тавихгүй байх
Сэдэв нээх тухайд:
1. Форумын дөрвөн хуудcанд буй сэдвийг уншиж, давхардсан утгатай сэдэв нээхгүй байх
2. Ямар нэг зүйл асуух лавлах, зөвлөлдөх тохиолдолд шинэ сэдэв нээхийн оронд тохирох ижил утгатай сэдэвт бичнэ үү Та сэдвийг товчлолыг "Манай форумд байгаа сэдвүүд" сэдвээс хайж болно
3. Хэрвээ та өөрийн нээсэн сэдвээ Зарлал, Наалттай болгох хүсэлтэй бол энэхүү сэдэвт бичиж үлдээгээрэй
Сэдэв цэвэрлэх, трашлах тухай:
1. мэдээлэлгүй, гишүүдийг доромжилсон, хэрүүл өдсөн бичлэг.
2. Удаан хугацаанд идэвхгүй байгаа, гишүүдэд өгөх мэдээлэл багатай, давхардсан утга бүхий сэдвийг трашлана. /сэдвийг устгахаас3 хоногийн өмнө сэдэв нээсэн гишүүнд мэдэгдэл пм-ээр явуулна/
Сэдвийг шилжүүлэх:
1. Өөр форумын чиглэл бүхий утгатай сэдвийг тохирох форумд шилжүүлнэ. /Шилжүүлсэн мэдэгдэлээ сэдэв нээсэн гишүүнд пм ээ явуулна/
Сэдэв бичлэг устгах:
1. Гаж буруу ухуулга сурталчилгаа, вирус бүхий сэдэв бичлэгийг устгаж, түүнийг бичсэн гишүүнд арга хэмжээ авна.
Бүх төрлийн санал хүсэлт, асууж лавлах зүйл болон шүүмжлэлээ та энд бичиж үлдээгээрэй Бид хурдан шуурхай хариу өгнө.
Шашин шүтлэг формын зохицуулагчид
Ахлах модератор Kiel
Туслах модератор Shougy. Robban Yuna.asakura
Бүгдээрээ дүрэм журмаа дагаж мөрдөн, Форумаа хамтдаа хөгжүүлье
_________________ Жингийн цуваа явж л байдаг...
|