#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.21.18 12:06 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 347 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next
Author Message
PostPosted: Aug.16.13 10:52 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Image
• Эртний үе (1878-1945 он)
Image
Манчестер Юнайтед 1905/06 оны улиралын эхлэл, энэ үед Манчестер Юнайтед 2-р лигд 2-р байр эзэлж 1-р лигд гарсан
Клубыг эхлээд “Ньютон Хит (Ланкашир ба Йоркшир Рейлуэй)” (англ. Newton Heath L&YR F.C) нэртэйгээр Манчестерын төмөр замын хэсэг ажилчид 1878 онд байгуулсан. Клубын хувцас нь 2 өнгөтэй байсан (ногоон ба алтлаг). 15 жилийн турш “Норт Роуд” гэдэг хагас эвдэрхий талбай дээр тоглож байсан бол 1893 онд Клейтон дахь “Бэнк Стрит” стадион руу шилжсэн. Үүнээс нэг жилийн өмнө клуб хөлбөмбөгийн холбоонд нэгдэж төмөр замын станциас больж чөлөөтэй болсон юм. Энэ үед клубын нарийн бичиг гэдэг албан тушаал бий болж багын нэрнээс “Ланкашир ба Йоркшир Рейлуэй” гэсэн тодотголыг хасжээ. Клубын нэр зүгээр “Ньютон Хит” болсон. 1902 онд багынхан дампуурлын эрмэгт байжээ, учир нь тэд 2500 гаруй фунтын өртэй байжээ. “Бэнк Стрит” цэнгэлдэхийг шүүхийн ажилчид хаасан байсан. Клуб хаагдаж дампуурахаас Манчестерын шар айрагны үйлдвэрийн эзэн Жон Генри Дейвис аварчээ. Тэрээр тухайн үедээ томд тооцогдох хөрөнгө оруулалт клубд хийжээ. 1902 оны 4-р сарын 26-аас эхлэн клуб албан ёсоор “Манчестер Юнайтед” гэгдэх болсон. Үүнтэй зэрэгцээ хувцас өөрчлөгдөж улаан, цагаан өнгөтэй болсон.
1903 онд клубын нарийн бичгээр Эрнэст Мангнэлл томилогдож түүний удирдлаган доор Манчестер Юнайтед нэгдүгээр лигт 1906 онд гарч, 1907/08-ны улиралд аваргын анхны цомоо авчээ. Энэ үеэр Манчестер Ситигээс Манчестер Юнайтед-руу хэд хэдэн хөлбөмбөгчид шилжиж ирцгээсэн, тэдний дунд Билли Мередит болон Сэнди Тернбулл байсан ба энэ 2 цаашдаа Манчестер Юнайтед-ын гол тоглогчид болсон юм.1908 онд Манчестер Юнайтед түүхэндээ анх удаа Английн супер цомын эзэн болсон бол 1909 онд Английн Цомыг анх удаагаа хожсон. 1910/11-ны улиралд Манчестер Юнайтед нэгдүгээр лигийн аваргаар 2 дахь удаагаа шалгарчээ. Мөн энэ улиралд клуб шинэ улиралд шинэ цэнгэлдэх хүрээлэн болох “Олд Траффорд”-д очжээ. Дараагийн 10 жил Манчестер Юнайтед шинэ шинэ цомын эзэн болж чадаагүй ба 1922 онд хоёрдугаар лигт орсон. 1925 онд Манчестер Юнайтед нэгдүгээр лигт эргэн ирж чадсан боловч зөвхөн эхний хагаст л үлдэж чадах төдий байсан ба 1931 онд хоёрдугаар лигт оржээ. Дэлхийн I-р дайны өмнөх 8 жилд Манчестер Юнайтед нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн хооронд шилжиж тоглож байсан бол 1934 онд түүхэндээ хамгийн доод байрыг эзэлсэн (Хоёрдугаар лигийн 20-р байр). Дайны өмнөх 1938/39 оны улиралд 1-р лигд 14-р байранд байсан.

• Эпоха Басбигийн үе (1945-1969)
Image
Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн дэхь 1958 онд онгоцны ослоор нас барагсдад зориулсан дурсгалын самбар.
Малыш Басбигийн хүүхдүүд Дани-д 1955 онд
1945 онд Манчестер Юнайтед-ын үндсэн дасгалжуулагчаар Мэтт Басби томилогдлоо. Басби болон түүний туслах Джимми Мерфи-ийн удирдлаган доор клуб 3 улирал дараалан (1946/47 1947/48 1948/49) АШТ-нд 2-р байр эзлэн 1948 онд Английн цомын эзэн болжээ. 1951/52 оны улиралд Манчестер Юнайтед нэгдүгээр лигт аварга болж энэ нь аварга болсоноосоо хойш 41 жилийн дараа байжээ. Тухан үед багын бүрэлдэхүүнд байсан гишүүд харьцангуй хөгшин байсан учир Басби багтаа шинэ залуу тоглогчдыг авч эхэлжээ. Үүнд: Роджер Бери, Билл Фоулкс, Марк Джонс, Деннис Вайоллет. Амжилт шууд ирсэнгүй: 1952/53 оны улиралд залуучуудаар шинэчлэгдсэн баг 8-р байранд орсон бол 1955/56 оны улиралд Манчестер Юнайтед Английн аварга болсон. Багын гишүүдийн дундаж нас 22 байжээ. Тэр үед хэвлэлийнхэн багын гишүүдийг “Басбигийн хүүхдүүд” гэцгээдэг байжээ. 1956/57 оны улиралд Манчестер Юнайтед дахин аварга болж, Английн Цомын төлөөх тэмцээнд шигшээд, Европын Аваргын Цомын төлөөх тэмцээнд хагас шигшээд шалгарч Европын цомын төлөөх тэмцээнд оролцсон Английн анхны клуб болжээ.
Манчестер Юнайтед-ийн домогт 3-т: Бест, Лоу ба Чарльтонд зориулсан хөшөө
1957/58 оны улиралд Белградаас Европын Цомын төлөөх тэмцээнд оролцоод гэрлүүгээ буцаж байх замдаа Манчестер Юнайтед-ийн багынхны сууж байсан онгоц 1958 оны 2-р сарын 6-нд Мюнхены онгцны буудалд осолджээ. Улмаар 8-н хөлбөмбөгчин: Джеффа Бента, Роджер Берна, Эдди Колман, Дункан Эдвардс, Марк Джоунс, Девид Пегг, Томми Тейлор, Лиам Уилан нар мөн 15 зорчигч, тэр дунд дасгалжуулагчын багынхан болох Уолтер Крикмер, Берт Уолл, Томм Карри нар амь насаа алджээ. Мэтт Басби хүнд гэмтэл авсан боловч 3 сарын дараа ажилдаа эргэн оржээ. Багынх нь үндсэн бүрэлдэхүүний тоглогчид байхгүй болсон ч гэсэн Манчестер Юнайтед бусдыг гайхшруулан 1950 онд Английн Цомын төлөөх тэмцээнд шигшээд шалгарч чаджээ, Болтонд хожигдсон. Улиралын төгсгөлд УЕФА Английн хөлбөмбөгийн холбоонд Европын аваргын цомд 2 клуб болох “Вулверхэмптон Уолдерерс” ба “Манчестер Юнайтед”-ийг оруулахыг санал болгожээ. Гэвч Английн Хөлбөмбөгийн холбоо татгалзсан юм. 1958/59 оны улиралд Манчестер Юнайтед 2-р байр эзэлжээ.
1960-аад оны эхээр Басби Денис Лоу болон Пет Креранд зэрэг тоглогчидтой гэрээ хийж шинэ шинэ залуу тоглогчидыг хайж, хүмүүжүүлсээр байв. Тэдний дундаас хамгийн шилдэг нь магадгүй Белфаст Джордж Бест. Шинэ залуучуудаар эгнээгээ тэлсэн Манчестер Юнайтед нэгдүгээр лигт 19-р байранд бичигдсэн ч 1963 онд Английн цомын эзэн болжээ. 1963/64 оны улиралд Манчестер Юнайтед АШТ-д 2-р байр эзэлсэн бол 1964/65 болон 1966/67 онуудад Английн аварга болсон. 1968 онд Манчестер Юнайтед Европын аваргын цомын тэмцээнд шигшээд шалгарч Португалын “Бенфик”-ийг 4:1-ээр буулган авч тус тэмцээнд түрүүлсэн Английн анхны баг болжээ. Уг бүрэлдэхүүнээс 3 тоглогч “Алтан Бөмбөг”-ний эзэн болсон. Бобби Чарльтон, Денис Лоу, Джордж Бест нар юм. 1969 онд Метт Басби албан тушаалаа орхин нөөц багын дасгалжуулагч мөн Манчестер Юнайтед-ийн хуучин тоглогч байсан Уилф Макгиннесыг орондоо үлдээжээ.

• 1969-1986
1960-1970 оны эхэн үе хүртлэх Манчестер Юнайтед-ийн лого
ын удирдлаган дор Манчестер Юнайтед 1969/1970 онуудад дөнгөж 8-р байранд шалгарч 1970/71 оны улиралын эхлэл хожигдлоор дүүрэн байсан учир Макгиннес үндсэн дасгалжуулагчийн үүргээс татгалзаж нөөц багын дасгалжуулагчын ажилдаа эргэн оржээ. Басби хэсэг хугацаанд иргэн ирэхийг зөвшөөрсөн ч 6 сарын дараа буюу 1971 оны зун бүр мөсөн клубыг орхижээ. Мөн энэ үед зарим туршлагатай тоглогчид багаас гарчээ, тэр дундаа Нобби Стайлз ба Пет Креранд. Манчестер Юнайтед-ын үндсэн дасгалжуулагчаар Фрэнк О’Фаррел томилогджээ. Гэвч тэрээр Макгиннессын адил 1,5 жил л албан үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ Фрэнк О’Фаррел нь олон тоглогчдыг худалдан авч байсан түүний хамгийн сайн наймаа нь магадгүй “Абердин”-аас 125000 фунтээр худалдаж авсан Мартин Бьюкен байх. 1972 оны төгсгөлд “Док” Томми Дохерти багыг дасгалжуулах болжээ. Тэрээр Манчестер Юнайтедыг 1972/73 оны улиралд нэгдүгээр лигээс мултархаас аварсан ч, дараагийн улиралд Манчестер Юнайтед хоёрдугаар лигд оржээ. Энэ хугацаанд Бест, Лоу ба Чарьлтон гэсэн оддын гурвал аль хэдийн багыг орхисон байсан. Тэднийг оруулах зорилгоор Лу Макари, Стюарт Хьюстон, Брайн Гринхофф нарыг худалдан авсан ч хэн нь ч домогт тоглогчдын хэмжээнд хүрч чадаагүй юм. 1974/75 оны улиралд Манчестер Юнайтед нэгдүгээр лигт буцан орж ирсэн бол 1976 онд Английн Цомыг бараг л хожиж “Саутгемптон”-д ялагджээ. Гэвч 1 жилийн дараа Манчестер Юнайтед Английн Цомын эзэн болсон ба тэр үед Ливерпүүлийг 2:1-ээр буулган авчээ. Хэдий Дохерти ийнхүү амжилт гаргаж, хөгжөөн дэмжигчдийн дунд нэр хүндтэй байсан ч гэсэн клубын эмчийн эхнэртэй хайр сэтгэлийн холбоо нь илчлэгдсэний улмаас аваргын тоглолтын дараа түүнийг ажлаас нь халжээ. 1977 оны зун Дохертийг Дейв Секстон оролжээ. Гэвч тэрээр ямарч амжилтыг гаргаагүй учир 1981 онд ажлаасаа халагдсан юм. Түүний оронд Рон Аткинсон ажиллах болсон ба тэрбээр хэт нээлттэй, дуулианд дуртай нэгэн байжээ. Аткинсон шууд л Брайн Робсоныг “Вест Бромвич”-ээс худалдан авч мөн Йеспер Ольсен, Пол Макграт, Гордон Стракан нарыг худалдаж авсан төдийгүй залуу тоглогчдын бүрэлдэхүүнээс Норман Уайтсайд, Марк Хьюз нарыг багын бүрэлдэхүүнд оруулжээ. Аткинсоны удирдлаган дор Манчестер Юнайтед 1983, 1985 онуудад Английн Цомын эзэн болж 1985/86 оны улиралд хамгийн нэр хүндтэй баг болсон. Энэ улиралд Манчестер Юнайтед 10 тоглолт дарааллан хожиж 10 оноогоор тасарсан ч улиралын төгсгөлд амжилт гаргахаа больж 4-р байр эзэлсэн. Дараагийн улиралд баг муу тоглож 1986 оны 11 сар гэхэд 1-р лигийг орхих дээрээ тулаад байлаа. Энэ үед Аткинсоныг халж Шотландын мэргэжилтэн Алекс Фергюсоныг томилжээ.

• Алекс Фергюсоны үе (1986 оноос)
Image
Ноён Алекс Фергюсон 1986 оны 11 сараас Манчестер Юнайтедын үндсэн дасгалжуулагч
Райн Гиггз Английн хөл бөмбөгийн түүхэн дэхь хамгийн олон цолтой тоглогч
Эхний улиралд Манчестер Юнайтед Алекс удирдлага дор АШТ 11-р байр эзэлсэн. 1987/88 оны улиралд Манчестер Юнайтед 2-т бичигдсэн ч дараа жил нь энэ амжилтаа давтаж чадаагүй. 1990 оны эхэн үед Манчестер Юнайтед хожил аваагүй маш олон тоглолт хийсний улмаас Фергюсон ажиллаа өгөхөд хүрээд байж гэвч Английн Цомын төлөөх тэмцээнд “Кристал Пэлас”-ийг хожиж аварга болсоноор Фергюсон дасгалжуулагчийнхаа үүргийг цаашид гүйцэтгэх болжээ. 1990/1991 оны улиралд Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубын цомын төлөөх тэмцээнд шигшээд шалгарч Рона Аткинсон “Шеффилд Уэнсдей” клубд хожигджээ. Мөн энэ оны улиралд Манчестер Юнайтед цомын эздийн цом болон Европын супер цомын эзэн болж чаджээ. Дараа жилийн улиралаар лигийн цомын шигшээд шалгарч энэ удаад “Ноттингем Форест”-ийг хожиж аврага болсон. 1991 оны зун Дани гаралтай Петер Шмейхель хаалгач Манчестер Юнайтед-д орж 1991/92 оны улиралын аварга шалгаруулах тэмцээнд 17-н хуурай тоглолт хийж улмаар Манчестер Юнайтед Лидсийн дараа 2-р байранд бичигджээ. 1992 онд Эрик Кантонаг 1,2 сая фунтээр худалдаж авчээ. Чадварлаг Франц гаралтай тоглогч гарч ирсэнээр баг амжилт гаргах болжээ. 1992/93 оны улиралд Манчестер Юнайтед 1967 оноос хойш анх удаа аваргын цом хүртсэн. 1993 оны 7 сард “Ноттингем Форест”-оос Ирланд гаралтай хагас хамгаалагч Рой Кин Манчестер Юнайтед-д орж ирж хожим багын домогт тоглогчдын нэг болсон. 1993/94 оны улиралд Манчестер Юнайтед түүхэндээ анх удаа 2 тэмцээнд түрүүлсэн Премьер Лиг, Английн цомын төлөөх тэмцээнд.1994/95 оны улиралд баг төдийлөн амжилт гаргаагүй ба Фергюсон зарим түлхүүр тоглогчид (Марк Хьюз, Пол Инса, Андрей Канчельскис)-ыг зарж Манчестер Юнайтедын залуучуудын шигшээгээс тоглогчид авсан. Тэдгээрийн дунд Дэвид Бекхэм, Пол Скоулз, Гари болон Фил Невилл, Ники Батт зэрэг байсан. Залуучуудаар шинэчлэгдсэн Манчестер Юнайтед 1995/96 оны улиралд дахин дубльдсэн. 1996 онд Стив Брюс багаасаа гарсаны дараа Кантон багын ахлагч болжээ. Тэрээр багаа 1996/97 оны улиралд аварга болгосонч улирал дуусахад хөлбөмбөгийг орхиж байгаа талаараа гэнэт мэдэгдсэн. Түүнийг Тедди Шерингем орлож харин 7 номертой цамц Дэвид Бекхэмд шилжсэн. 1998/99 оны улирал клубын түүхэн дэхь хамгийн амжилттай үе байсан. Манчестер Юнайтед Премьер Лиг, Английн цом, Аваргуудын Лигт түрүүлж нэг улиралд 3 цом авсан Английн анхны клуб болж чадсан. Премьер Лигийн аваргын цомыг Тоттенхэм Хотспурыг 2:1-ээр буулган авсан бол Английн цомын шигшээ тоглолтонд улаан чөтгөрүүд Ньюкасл-ыг 2:0-ээр хожсон. Харин аваргуудын лигт Мюнхений “Бавари”-г нэмэлт цаг дээр 2:1 болж цомын эзэн болжээ. Энэ ялалтын дараагаар Фергюсоныг хөлбөмбөгт оруулсан хувь нэмэртийг үнэлж баатар эр “Ноён” гэж болгожээ. Уг улиралын амжилт үүгээрч зогсоогүй бөгөөд Манчестер Юнайтед Бразилын “Палмейрс”-ийг хожиж Тив хоорондын цомын эзэн болжээ. 1999/2000, 2000/2001 оны улиралуудад Премьер Лигт түрүүлсэн боловч Европт төдийлөн амжилт олохгүй байна. 2001/2002 онд 3-р байранд бичигдсэн ч дараа жил нь Премьер Лигт дахин түрүүлж чадсан. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд Манчестер Юнайтед Премьер Лигт түрүүлж чадаагүй 2004 онд Английн цомыг авсан. “Олд Траффорд”-д Английн аваргын цом зөвхөн 2006/07оны улиралд л эргэн иржээ. 2007/08 оны улиралд Манчестер Юнайтед Европын дубль хийжээ. Тэд Премьер Лиг болон Аваргуудын Лигт түрүүлсэн юм. 2008/09 оны улирал Манчестер Юнайтед 3 дахиа дарааллан Премьер Лигийн аварга, мөн хөлбөмбөгийн лигийн цомын эзэн мөн дэлхийн клубүүдийн АШТ-нд түрүүлж дээд зэргийн баг гэдгээ нотолжээ. 2010/2011 онд Премьер Лигийн аварга авч түүхэндээ лигтээ 19 дэхь удаагаа түрүүлэн Ливерпүүл клубын 18 удаа түрүүлсэн түрүүг эвдэн хамгийн олон түрүүлсэн клуб болсон билээ.

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.16.13 12:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
за энэ жилийн манай тоглолтын хувиар

1 17.08.2013 Swansea City away
2 26.08.2013 Chelsea home
3 01.09.2013 Liverpool away
4 14.09.2013 Crystal Palace home
5 22.09.2013 Manchester City away
6 28.09.2013 West Bromwich Albion home
7 05.10.2013 Sunderland away
8 19.10.2013 Southampton home
9 26.10.2013 Stoke City home
10 02.11.2013 Fulham away
11 10.11.2013 Arsenal home
12 24.11.2013 Cardiff City away
13 30.11.2013 Tottenham Hotspur away
14 03.12.2013 Everton home
15 07.12.2013 Newcastle United home
16 14.12.2013 Aston Villa away
17 21.12.2013 West Ham United home
18 26.12.2013 Hull City away
19 28.12.2013 Norwich City away
20 01.01.2014 Tottenham Hotspur home
21 11.01.2014 Swansea City home
22 18.01.2014 Chelsea away
23 28.01.2014 Cardiff City home
24 01.02.2014 Stoke City away
25 08.02.2014 Fulham home
26 11.02.2014 Arsenal away
27 22.02.2014 Crystal Palace away
28 01.03.2014 Manchester City home
29 08.03.2014 West Bromwich Albion away
30 15.03.2014 Liverpool home
31 22.03.2014 West Ham United away
32 29.03.2014 Aston Villa home
33 05.04.2014 Newcastle United away
34 12.04.2014 Hull City home
35 19.04.2014 Everton away
36 26.04.2014 Norwich City home
37 03.05.2014 Sunderland home
38 11.05.2014 Southampton away

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.16.13 1:58 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Мойес ч хэцүү даалгавартай хүн дээ. Бүрэлдхүүн бол Сити, Челсигийн хажууд бол муу шдээ. Арсеналтай ойролцоо байх. Ийм багийг САФ түрүүлүүлэл бсан. Мойес бол эхний хэдэн жилдээ мунгинаж мэдэх л юм

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Aug.16.13 10:27 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Би бол Сити, Челски нараас дордоод байхааргүй л бүрэлдэхүүнтэй гэж бодоод байгаа шд. Ганц дутагдал нь төвийн хагас л байна. Өнгөрсөн улиралд Юнайтед-ын жигүүрийн тоглолт үнэндээ л жул, бүр арай л дэндүү тоглолт үзүүлсэн. Нөхдүүд энэ улиралд формондоо ороод бэртэл гэмтэлгүйхэн шиг тоглочихвол гайгүй байхаа...
1. De Gea (GK);
2. Rafael;
3. Evra;
4. Jones;
5. Ferdinand;
6. Evans;
8. Anderson;
10. Rooney;
11. Giggs;
12. Smalling;
13. Lindegaard (GK);
14. Chicharito;
15. Vidic;
16. Carrick;
17. Nani;
18. Young;
19. Welbeck;
20. v. Persie;
21. Henríquez;
22. Fabio;
23. Cleverley;
24. Fletcher;
25. Valencia;
26. Kagawa;
27. Macheda;
28.Büttner;
29. Zaha;
30. Varela;
31. Wootton;
32. Powell;
33. Bébé;
34. Cole;
35. Lingard;
36. Vermijl;
38. M.Keane;
39. Thorpe;
40. Amos (GK);
42. Blackett;
44. Januzaj;
45. Petrucci;
48. W.Keane;
50. Johnstone (GK).

Одоо алдарт 7 дугаар хэнд очих вэ??? Эзэнгүй лиг эхлүүлнэ гэж үү???
Валенсиа-гаас маань их зүйлийг шаардаж хуучин шигээ тоглож чадахгүй дарамтанд ч гэхиймуу байсаар байгаад таарлаа даа. Хажуугаар нь бэртэл гэмтэлд ороогдоод бүр л хэцүү байр суурь дээр аваачаад хаячихсан. Энэ улиралд манай хүн гялалзанаа...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.16.13 10:31 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Бүрэлдэхүүн гэснээс наймааны цонх хаагдахаар Сити, Челски, Буучид, Юнайтед дөрвөө сайхан цувруулж жагсааж байгаад дүгнэх үү???

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.17.13 8:50 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.09.09 12:31 am
Posts: 1333
Бүрэлдэхүүн бол сул л санагддагшд манайхан л өөрсдийгөө хошгоруулаад байдаг болохоос.

_________________
Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.17.13 10:02 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
За нэг иймэрхүү юм хар муйхраар хийчихлээ. Нэмж хасах тоглогчид байна уу???
Тэгээд дууссан хойно нь ярилцацгаая болж байна уу...
Image

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.17.13 10:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
энэ 3 багийг ярих гээд байгаа юм уу?
нэг нэр өгчих мэтгэлцэе сэдэвт оруулчий

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.18.13 11:12 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
за хүлээж хүлээж сайхан улирал эхэллээ.

Swansea City 1 - 4 Manchester United
Wilfried Bony 82' • Robin Van Persie 34' • Danny Welbeck 36' • Robin Van Persie 72' • Danny Welbeck 90' +2'
Image

Эхний хэдэн минут сайхан нүдүүлж эхэлсэн шүү байраараа тоглохгүй сандралдаад ч байгаа юм шиг. Персигийн сэтгэл сэргээсэн сайхан гоолоос эхлээд л сэрсэн юм шиг санагдлаа. Хамгаалалтанд 1 2 алдаа хийснийг эс тооцвол. Довтолгоо дажгүй байна. Велбек нэг их сайн тоглосонгүй. Рүүниг сэлгээнээс гарч ирэхэд сэтгэл их хөдөллөө мань хүн гарч ирээд тоглолтын хэв маягыг гартаа авч байна лээ уул нь яаж ийж байгаад аваад үлдчүүл. Гоолын баярт ч оролцохгүй нэг л эвгүй байлаа шүү. Нэг их сайн тоглосон гэж хэлж чадагүй ч үр дүнд сэтгэл хангалуун байна.

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.18.13 6:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Эхний 30 минутанд ч Свонси танайхыг эвгүйтүүлсэн шүү. Танай тоглолт нэг л эмх замбараагүй байсан даа

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.19.13 12:13 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Улирлыг сайхан эхлүүллээ. Сайхан манарцгааж байна лээ шүү хэхэ...
Гигзи флопдож флопдож байгаад ганц ганган дамжуулалт өгсөн нь гоол болсон. Өөрөө ч энэ улиралд талбайд гарах цаг тун багахан олдоно гэж ярьж байсан. Нөхөр форм муутай байсан уу аль эсвэл нас нь болчихож уу ккк... Жонес үнэндээ бойтогнолоо ккк удахгүй дасаад ирэх байлгүй гэснээс нөхрийг одоо хаа хамаагүй байрлалд тоглуулаад баймааргүй байхын шууд л баруун ар дээр Рафа-тай хамт зоочих хэрэгтэй юм шиг :think: РВП үнэхээр класс юмаа :wd: Велбек харин овоо гайгүй болсон санагдсан...

Вазза багт ямар хэрэгтэй тоглогч болохоо харуулсан орж ирээд л үр дүнтэй тоглолт үзүүлж РВП-гийн гоолд хувь нэмэр оруулж Велбек-д гоолын дамжуулалт хаясан. Харин их л сэтгэл дундуур байгаа харагдана лээ. Гоолын баярт ч оролцохгүй урвайчаад... Тоглолтын дараа Мойс нөхрийг магтаад л одоохондоо фит биш байгаа энээ тэрээ ерөнхийдөө миний ойлгосноор тал засаад ч байгаам шиг санагдсан харин нөхөр Вазза олигтой ч юм ярьсангүй "Ходжсон-д Шотланд-ын эсрэг тоглох минут өгсөнд баярлалаа, улирлын эхний тоглолтонд минут өгсөнд баярлалаа би бүрэн фит болоогүй байгаа шаргуу хөдөлмөрлөнөө" энээ тэрээ л гэж нөхрийн дотор юу болоод байгааг ойлгох юм алга дөө...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.19.13 1:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.14.04 8:52 pm
Posts: 5205
Location: buduunuud devjee
kamikaze88 wrote:
За нэг иймэрхүү юм хар муйхраар хийчихлээ. Нэмж хасах тоглогчид байна уу???
Тэгээд дууссан хойно нь ярилцацгаая болж байна уу...
Image


Dovtlogchidiig ni harval ene 3-aasaa Chelsea arai sul yumaa.


Top
   
PostPosted: Aug.20.13 3:54 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 5:05 am
Posts: 1550
Location: Old Trafford болон Pepsi Center-н хаа нэгтээ...
Ками-гаас өөр бодолтой байна үнэндээ Вэлбэк хэвэндээ байгаа мэт л санагдлаа тоглолт нь ер таалагдсангүй. 2 гоолын хувьд ч яахав нэг нь 100%-н бэлдээд өгсөн гоол байлаа нөгөөдөх нь энгийн довтлогч хийчих л гоол. Хамгийн гол нь талбай дээр маш хэрэггүй2 зүйл хийдэг нь хэвээрээ байна, өнөөх л худлаа хууралтууд, өөр дээрээ бөмбөг маш удаан байлгаж сөрөг довтолгоог үгүй хийх, айлд алдсан гоол дээр Вэлбэкийн маш ухаангүй тэнэг үйлдэл гэх мэтчилэн хэрэггүй зүйлсийг байнга гаргаж байна.
Мэдээж эхний тоглолтыг үзэхэд СМ тоглогч үнэндээ дутагдаж байноо яалтай билээ. Том гэдэг залуу ер сайжирах шинж алгаа Виганаас зээлээр ирээд 1-р багтаа төвд Андотой тоглодог байсан өнөөх Том алга болчиж Андо гээд нөхрийг ер нь зарсан нь дээр болов уу энэ залуу зэвэрлээ чааваас ямар үнэтэй авж байлаа даа. Одоо манайд ганц гайгүй нь муу Каррик л байх шивдээ Ник Повелл гээд залуу байгаад байдаг тэрийг СМ дээр туршиж нтр үздэг юмуу хайшаан жилийн жилд энэ СМ гэдэг асуудлаас залхаж байна шүү. Дээр нь энэ Кагаваг өрөвдөөд байх хайран залуу хайран залуу. Ингэж замианд суулгаж Риал шиг зэврээсний оронд хуучин дасгалжуулагч нь хүрээд ирээ гээд байгаа Клоппд зарсан нь дээр.

_________________
Can U Feel It???


Top
   
PostPosted: Aug.20.13 1:22 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Рүүнийг явуулбал маш том алдаа болно доо. Класс хүн Класс л бна шдээ. Надаа лав Ван персигээс ч илү санагддаг. Тэгээд Мойестой үнэхээр таарахгүй бол эртхэн өөрийгөө бодсон нь дээр. Мойес Эвертөны хуучин хүүхдүүдээ 28.0-ханаар үнэлээд бхдаа яахав дээ

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Aug.22.13 12:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Rooneyg yavahgui biz dee.


Top
   
PostPosted: Aug.22.13 6:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
bolor00_1982 wrote:
Рүүнийг явуулбал маш том алдаа болно доо. Класс хүн Класс л бна шдээ. Надаа лав Ван персигээс ч илү санагддаг. Тэгээд Мойестой үнэхээр таарахгүй бол эртхэн өөрийгөө бодсон нь дээр. Мойес Эвертөны хуучин хүүхдүүдээ 28.0-ханаар үнэлээд бхдаа яахав дээ


Харин тийм шүү. Хуучин багаа муухай доош нь үзэж байналээ дээ. Уул нь явсан менежерүүд хуучин багтайгаа хамтран ажиллахдаа ашигтай байдлаар л ажилмаар юм эсвэл Моес өөр юм болов уу? АВБ хувьд Матаг өндөр үнээр л авч байсан.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.22.13 7:46 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
bolor00_1982 wrote:
Рүүнийг явуулбал маш том алдаа болно доо. Класс хүн Класс л бна шдээ. Надаа лав Ван персигээс ч илү санагддаг. Тэгээд Мойестой үнэхээр таарахгүй бол эртхэн өөрийгөө бодсон нь дээр. Мойес Эвертөны хуучин хүүхдүүдээ 28.0-ханаар үнэлээд бхдаа яахав дээ


Олон жил өнгөрхөд их юм өөрчлөгджээ, Санта Крузтэй Рүүнийг маань харьцуулаад бараг миа гэж байсан хүн :mrgreen:

_________________
Game over, nerds win.


Top
   
PostPosted: Aug.22.13 7:54 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
Boldono wrote:
Бүрэлдэхүүн бол сул л санагддагшд манайхан л өөрсдийгөө хошгоруулаад байдаг болохоос.


Бүрэлдэхүүний хувьд бол Урд бол ПЛдээ хамгийн хүчирхэг шүү дээ, РҮҮҮНЭЭЭ, РООБИН, ЧИЧАРИТОО, ВЕЛБЕКК дээр нь Кагава, Нани, Ёонг гээд асар хүчирхэг байгаа
Харин хамгаалтад баруун жигүүрээс бусдад бол бас л хүчирхэг, ихэр цамхаг бол харих болоогүй байна лээ, Вида Рио Смаллинг, Жонес мөн Эванс.
АСУУДАЛ бол дунд л байна даа, Каррикаас бусдаар бол лигтээ бараг дундуур цохиж мэднэ шүү, Европт бол бүр ярилтгүй. Риал, Барса, Баерн, Юве гээд манай хажууд бурхад шиг хүчирхэг хагасуудтай багууд бол зөндөө байнаа. Ер нь дундаа дээрэлхүүлсэн тоглолтуудад л хожигдоод байгаа даа, Гэхдээ Риалтай тоглосон тоглолт энэ тэр дээр жигүүрийн боло урд байгаа тоглогчидоос айлын хагасууд дээр марклаад, пресс хийгээд байхаар уул нь тэгэж дээрэлхүүлэхгүй л байна лээ. Гэхдээ бүх тоглолт тэгэж тоглоно гэж юу байхав сунаад гэмтээд өгцгөөх биз. Тэгхээр миний хувьд энэ асуудлаа тактикын хувилбараар шийдээд болчиж байгаа юм чинь ганц нэг Каррик дээр маань ковер хийчихээр хүн байхад л болно доо.
Тэр Виллагийн Делф их гоё санагдаад байдаг юм, Бас Феллайни ч яахав дээ бас дажгүй л сонголт. Заавал Видал, Пирло, Алонсо энэ тэр шиг класс гар байх ч хэрэгтэй биш

_________________
Game over, nerds win.


Top
   
PostPosted: Aug.22.13 9:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ПЛ-тээ хамгийн хүчирхэг урд хэсэг нь ч юу юм бэ?

Челси: Торрес, Ба, Лукаку, Мата, Хазард,Оскар,Шюүрлэ, КДБ гээд шилдэгүүдтэй
Сити: Негредо, Жэко, Аугэро, Жовитеч, Силва,Навас,Фернандино, Насри гээд байж л байна
Тотт: Салдода,Дефо,Бэлл,Паулино гээд зөндөө л залуус байна.

МАНЮ-гаас Кагава,Уэлбэк,Чича,Нани нар багтаа л шилдэгүүд байх АПЛ-т бол тийм ч шилдэг биш. Рүүни, Робин нартай маргахгүй ээ тэд угаасаа шилдэг.

Энэ жил АПЛ-т шилдэг хослолтой баг зөндөө л байна шинэчлэл их хийгээгүй ч Ливэрпүүл бол ярихын аргагүй сайн байгаа тэдэнд Суарез, Старидж, Жеррард, Хэндэрсон, Коунтино, Стэрлинг гээд байна, Арсеналд Жүрү, Подолски, Уолкотт, Вилшэр гээд зөндөө л байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.22.13 11:21 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
Кэкэ тэгээд Рүүний, Робин хоёроос илүү гарчих довтлогч нар ПЛд байхгүй байхад хүчирхэг нь гэж хэлж бас болохгүй ээ. Торрес Ба Лукаку гурав бол ойртохчгүй аягүй бол Чичаритогийн хэмжээнд ч хүрэхгүй биз, Ситигээс Агуеро л ойртох байх, за тэгээд Тоттод бол угаасаа довтлогч байхгүй шахуу харин энэ Виллайн нь яадаг юм байгаан

_________________
Game over, nerds win.


Top
   
PostPosted: Aug.22.13 1:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Робин гоол хийдэг байж болно түүн шиг гоол хийх чадвартай довтлогч хар мянгаараа л байна шдээ Суарез, Бэнтэкэ гээд эхний жишээнүүд. Рүүнийгийн хувьд Робины сүүдэрт дарагдаад олигтой тоглож чадахгүй байгааг хэн бүхэн мэдэх байлгүй дээ. Би нээх МАНЮ-гийн тоглогчдыг муулах гэсэндээ биш "ПЛ-т хамгийн хүчирхэг" гэдгийг чинь л үгүйсгэх гэсэн юм.

Чича ч Торрес, Лукаку, Ба нарын хэмжээнд арай ч биш юмаа. Хэрэгтэй цагт гоол хийх мэдрэмж байгаа ч тогтмол гоолдох чадвар дутмаг гэж боддог. Торрес хэдий ПЛ-т хийхгүй байгаа бусад тэмцээнүүдэд хангалттай сайн хийдэг. Лукаку бол асуудалгүй сайн довтлогч гэдгээ өнгөрсөн жил хангалттай харуулсан. Ба-гийн хувьд гараанд гарах боломж бага учраас олигтой тоглож чадахгүй л байна яг л Рүүни, Чича нар шиг.

Бусад багуудын хувьд сайн довтлогчид зөндөө л байна шдээ Ливэрпүүл Старидж гэж залуу байна, Тотт-д Салдадо гээд дажгүй довтлогч ирцэн л байна. Ситид бол Жэко Рүүнигийн хэмжээнд хүрэхгүй ч Чича, Уэлбэк нараас хамаагүй илүү тоглодог гэж боддог, Мөн Жоветич, Негридо гээд дажгүй залуус ирчихсэн л байна.

АПЛ-ийг ганц МАНЮ-г гэсэн нүдээр харах нь утгагүй мэт санагдсандаа л энэ бүгдийг бичлээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.22.13 1:48 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Tsogoo wrote:
bolor00_1982 wrote:
Рүүнийг явуулбал маш том алдаа болно доо. Класс хүн Класс л бна шдээ. Надаа лав Ван персигээс ч илү санагддаг. Тэгээд Мойестой үнэхээр таарахгүй бол эртхэн өөрийгөө бодсон нь дээр. Мойес Эвертөны хуучин хүүхдүүдээ 28.0-ханаар үнэлээд бхдаа яахав дээ


Олон жил өнгөрхөд их юм өөрчлөгджээ, Санта Крузтэй Рүүнийг маань харьцуулаад бараг миа гэж байсан хүн :mrgreen:

Рүүний класс шдээ. Гэхдээ Санта круз нь илүү :mrgreen:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
PostPosted: Aug.22.13 3:00 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Mike Bibby wrote:
Робин гоол хийдэг байж болно түүн шиг гоол хийх чадвартай довтлогч хар мянгаараа л байна шдээ Суарез, Бэнтэкэ гээд эхний жишээнүүд. Рүүнийгийн хувьд Робины сүүдэрт дарагдаад олигтой тоглож чадахгүй байгааг хэн бүхэн мэдэх байлгүй дээ.
Одоо РВП-тэй Бэнтэкэ мэтхэн нь харьцуулагдахаар болцон юмуу :haha: Алчихын байна лдаа...
Хар мянгаараа байгаа ч гэх шиг ер нь чиний бодлоор бол тийм байх лдөө Бэнтэкэ-г харьцуулж байгаа хүн хар мянгыг ололгүй л яахав...
Mike Bibby wrote:
Чича ч Торрес, Лукаку, Ба нарын хэмжээнд арай ч биш юмаа. Хэрэгтэй цагт гоол хийх мэдрэмж байгаа ч тогтмол гоолдох чадвар дутмаг гэж боддог.
Арай биш юмаа тогтмол гоолдох чадвар дутмаг ч гэх шиг алаад хаячихын байна лдөө.
Чи ер нь шигшээдээ яаж тоглодог Юнайтед-ад яаж тоглодогыг үздэг юмуу??? Шигшээдээ ДА-аас хойш байнга шахуу гараанаас тоглолтуудыг хийж байгаа тэр хийсэн гоолууд байна удахгүй гоолын рекордыг шинэчлэнэ гэж харж байгаа. Юнайтед-ад ч бас гараанаас гарсан бараг бүх тоглолтонд шахуу гоолдсон. Челски-гийн Торрес-т олгосон шиг тийм их минут манай хүнд байсан бол юун Торрес зүгээр тоосондоо дараад хаячихсан байна лдаа...
Mike Bibby wrote:
Бусад багуудын хувьд сайн довтлогчид зөндөө л байна шдээ Ливэрпүүл Старидж гэж залуу байна, Тотт-д Салдадо гээд дажгүй довтлогч ирцэн л байна. Ситид бол Жэко Рүүнигийн хэмжээнд хүрэхгүй ч Чича, Уэлбэк нараас хамаагүй илүү тоглодог гэж боддог, Мөн Жоветич, Негридо гээд дажгүй залуус ирчихсэн л байна.

АПЛ-ийг ганц МАНЮ-г гэсэн нүдээр харах нь утгагүй мэт санагдсандаа л энэ бүгдийг бичлээ.
Одоо тэгээд Старидж этэрийг харьцуулах гээд байхаар бүүр утгагүй болчих юм. Чи зүгээр худлаа дүр эсгэж байхаар АНТИ гэдгээ биччихээч...
Аа харин Вандуй, Жеко хоёрыг бол харьцуулж болохын. Бүүр хол тасраад алга болцон нөхөр бол биш шүү...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.22.13 8:32 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 5:05 am
Posts: 1550
Location: Old Trafford болон Pepsi Center-н хаа нэгтээ...
Жэко бундист байхдаа ямал класс довтлогч байлаадаа тоглолтын хараад л биширж байлаа одоо шитид ирээд л банзанд суугаад байхгүй болсондоо чааваас

_________________
Can U Feel It???


Top
   
PostPosted: Aug.22.13 8:44 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.09.09 12:31 am
Posts: 1333
Рүүни нээх рвпд даруулаад байх нь ч хайшаан үг хэлээ бодож хэлмээр юм. Тоглодог байранд нь тоглуулаад байдаг бишдээ...

_________________
Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Aug.25.13 7:12 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Barclays U21 Premier League The Hawthorns Friday 23 August

WEST BROM 0
MANCHESTER UNITED 4 (Powell 15, Henriquez 43, Januzaj 55pen, Lawrence 81)

United: Amos; Varela, Evans, M.Keane, Blackett; Lingard (A.Pereira 82), Cole, Thorpe, Powell (Rothwell 79), Januzaj (Lawrence 78); Henriquez.

Шинэ залуу тоглосон бололтой. Варела чинь юу билээ баруун ар байхаа :think:
За Эванс маань тоглолтонд оролцоод эхэллээ удахгүй Рио, Вида нарыг амраагаад амраагаад явчих байлгүй дээ. Гэснээс Энрикүйз хүүг энэ жилдээ үлдээгээд Ю21-т нүдэх хэрэгтэй байна Виган руу очоод мань хүнд олигтой ч минут олдсонгүй ирсэн... Повелл гэмтэлтэй байсан тоглолтонд оролцохыг бодоход гайгүй болсон бололтой Жанужаз энэ хоёрт овоо хэдэн минут олгочихмоор байгаамдаа. Энэ янзаараа наймаа хийж дундаа тоглогч авчрахгүй бол нөхдүүдэд ч сайхан боломж гарч ирэх нь дээ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 347 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited