НБА-гийн одууд кинонд тоглоно...
НБА-гийн зарим одууд болох Wade, Lewis, Howard, Nash, Kidd нар 2010 онд гарах жүжигчин/ дуучин Queen Latifa-гийн гол дүрд нь тоглох Just Wright гэдэг романтик инээдмийн кинонд тоглох юм бна... энэ нь НБА-гийн одууд анх удаа кинонд тоглосон хэрэг биш бөгөөд 1979 онд алдарт Julius Erving "The fish that saved Pittsburgh" гэдэг кинонд тоглож бсан мөн алдарт төвийн тоглогч Kareem Abdul-Jabbar Bruce Lee-гийн нэгэн кинонд жижиг хэмжээний дүр бүтээж бсан, мөн Шакил Онил 94 онд Blue Chips гэдэг кинонд бас 96 онд Kazaam гэдэг инээдмийн кинонд тоглож бсан түүний өөр бусад кинонд бүтээсэн жижиг дүрийг Scary Movie 4-өөс авахуулаад мэдэж бгаа бх.... Бостоны хамгаалагч Рай Аллен алдарт Спайк Лийгийн найруулж Дензел Вашингтоны гол дүрд нь тоглосон He got game кинонд тоглож бсан, мөн дуучин Lil Bow Wow-ын гол дүрд нь тоглож Mcgrady, Kidd, Webber, Iverson, Carter гэх мэт одод оролцон тоглож бсан Like Mike хэмээх киног бүгд мэдэж бгаа бх.... гэхмэтчилэн НБА-гийн одууд кинонд тоглох нь тийм ч сонин зүйл бхаа болиод уджээ... энэ жил харин ЛАК-ын хамгаалагч Барон Давис, Денверын довтлогч Кармело Антони, Клевлендын довтлогч ЛеБрон Жамес нар баримтат кино хийж бгаам бна....

Барон Давис бол киноны хорхойтон бөгөөд тэрээр хэлэхдээ коллеж болон НБА-д орсон эхний жилдээ киноны ДВД цуглуулах хоббитой бсан ба 2 жилийн өмнө тэрээр НБА тв-гээр киноны талаар тусдаа нэвтрүүлэг хэд хэдийг хийж бсан билээ... харин энэ удаад тэрээр Лос Анжелос хотын гэмт хэргийн бүлэглэл, гэмт хэрэг, мансууруулах бодис, одоогийн залуусыг хэрхэн муу зүг рүү татаж бгааг харуулахаар зорьсон "Crisps & Blood: Made in America" хэмээх баримтат киног өнгөрсөн онд хийжээ.... Кинонд Оскарын шагналт Forest Whitaker тоглосон бөгөөд кинонд болж буй үйл явдлыг гол хүүрнэгчийн дүрийг бүтээсийм бна... уг кинонд бодит жинхэнэ Лос-Анжелос хотын гэмт хэргийн бүлэглэл, гангуудын экс гишүүд тоглосон ба тэд өөртөө болон бусдад тохиолдсон ерөнхийдөө болдог гэмт хэргийн талаар өгүүлсэн юм бна.... киноны трайлер нь:
http://www.youtube.com/watch?v=qN4pP-1NWoA

Денвер багийн довтлогч Кармело Антони 2006 онд өөрийн байгуулсан Krossover entertaiment компанийн төсөл дээр нь ажиллан бүтээсэн алдарт хүнд жингийн аврага Төмөр хочит Майк Тайсоны тухай баримтат кино энэ оны 5 сард бүтээж дуусчээ... уг киноны найруулагчаар James Toback гэдэг тэр болгон хүн мэдээд бдаггүй найруулагч ажилласан ч гэсэн кино шүүмжлэгчдээс сайшаал хүртэж чаджээ... Тайсон уг кинонд өөрөө өөртөө тохиолсдон үйл явдлыг хүүрнэж, өөрийн гаргасан шийдвэр, түүний хийж бсан тулаануудын талаар хүүрнэн өгүүлжээ... Харин Антони хэлэхдээ "Түүнийг хүн болгон мэддэг, тэр ямар амжилт гаргаж ямар замаар өгсөж ямар замаар уруудсаныг хүн болгон мэддэг ч гэсэн тэр өөрөө ямар хүн бэ, түүний хувийн амьдрал ямар бсан бэ, ямар ааш араншинтай хүн бэ гэдгийг тэр болгон мэддэггүй учраас түүний тухай бодит үнэнийг хүүрнэж жинхэнэ Майк Тайсон ямар хүн бэ гэдгийг харуулахыг зорьсон" гэжээ.... киноны трайлер нь
http://www.youtube.com/watch?v=5eeFupIGghU

Харин Клевленд багийн довтлогч ЛеБрон Жамесын хувьд арай өөр юм... түүний ахлах сургуульдаа гаргаж бсан амжилтын талаар болон ЛеБрон Жамес гэхээсээ илүү түүний хамтран зүтгэгч багийн анд нар нь хэн байв, тэд хэрхэн яаж амжилтанд хүрэв гэх мэт зүйлсийн талаар "More Than a game" хэмээх баримтат кинонд харуулахыг зорьжээ.... 2002 онд дөнгөж 17 настай бсан Леброн Жамес спортын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох Sports Illustrated сэтгүүлийн нүүр хуудсыг The Chosen one хэмээх нэрээрээ чимж өөрийгөө олны анхааралд хүргэж чадсан билээ... киноны найруулагчаар Kristopher Belman хэмээх шинэхэн найруулагч ажилласан юм бна.... Кинонд ЛеБроны ахлах сургуулийн багийн андууд болох James Dru Joyce III, Sian Cotton, Willie McGee нар болон дасгалжуулагч Dru Joyce нар гардаг ба тэдний хэрхэн яаж бие биенээ олов, яаж амжилтанд хүрэв, тэд амжилтанд хүрэхийн тулд ямархуу зам туулав гэдгийг харуулжээ...
уг кино өнгөрсөн онд хэдийгээр нээлтээ Торонтогийн кино наадмын үеэр хийж кино шүүмжлэгчдээс өнгөрсөн Оскарын шуугиан болох Slumdog Millionare, Оскарын шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн Wrestler киноны дараа орох өндөр үнэлгээ авсан ба энэ оны 10 сараас эхлэн америкийн кино театруудаар гарж эхлэх юм бна.... киноны трайлер нь:
http://www.youtube.com/watch?v=fihLEEllL1k