#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.20.18 12:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jan.15.13 10:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Guardella Bayerntai barag tohiroltsoomd hyrch bgaa yum shig bn daa

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Jan.15.13 10:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Transfer news: Реал Какаг үнэгүй явуулна

Испанийн ‚El Mundo Deportivo‘ сонинд Рауль Шалькед эргэн ирж магадгүй гэсэн таамгыг дэвшүүлжээ. Реал Мадридын домогт тоглогч 2010 -2012 оны хооронд Шальке 04 багт тоглосон бөгөөд одоогоор Катарийн Al-Sadd SC клубт тоглож байгаа билээ. Түүнийг гэмтлийн улмаас завсарласан Ибрахим Аффелайг орлож болох талаар дурдсан байна. Гэвч мэргэжилтнүүд үүнийг хэрэгжих боломжгүй зүйл гэж үзэж б айна.
****** ******* *******
Байерны дасгалжуулагч Юп Хайнкесс энэ улирлыг дуусгаад тэтгэвэртээ гарах дохиог өгсөөр байгаа билээ. Харин түүнийг хэн залгамжлах нь Мюнхений багийн хувьд том асуулт болж байна. “TZ” сонины мэдээгээр Барсагийн хуучин дасгалжуулагч Пеп Гвардиолагийн зөвлөх Байерны удирдлагуудтай уулзалт хийсэн гэжээ. Үүнээс өмнө Германы зарим хэвлэлүүд Гвардиолаг Байерныг удирдах талаар өөрсдийн таамгыг дэвшүүлж байв. Харин зарим спортын сайтууд Гвардиола Байернтай тохиролцоонд хүрсэн хэмээн мэдээллэж байна.
****** ******* *******

Хэрэв Роберт Левандовски Дортмундтай гэрээгээ урдьчилан сунгахгүй тохиолдолд “хар шарууд” Ман Ситигийн Босни довтлогч Эдни Жеко тэдний сонгож магадгүй. Жеко саяхан нэгэн ярилцлагдаа “Би Бундеслигд дуртайяа эргэн очих болно” гэж хэлсэн нь германы клубүүдэд өгсөн дохио байж болох юм.
****** ******* *******

Ньюкаслийн хагас хамгаалагч Хатем Бен Арфаг Премьер лигийн топ багууд сонирхож байгаа талаар ярьжээ. “ Намайг Арсенал, Челси , Ливерпуль зэрэг клубүүд сонирхож байна. Одоогоор эдгээр багууд Ньюкаслаас хүснэгтийн дээр бичигдэж байгаа. Зун Челсигийн хүмүүс надтай уузлсан, гэхдээ би багтаа үлдхээр шийдсэн” гэжээ.
****** ******* *******

Хоёр жилийн өмнө Реал Мадридад 10 сая еврогоор зарагдсан Нури Шахин Дортмундад эргэн ирээд байна. Боруссиа Дортмунд Шахиныг эзэн хааны багаас 2013/2014 улирал дуустал зээлээр авч байгаа юм. Хэдхэн хоногын өмнө турк тоглогчыг хуучин багтаа эргэн ирэх талаархи мэдээг Дортмундын удирдлагууд няцааж байсан хэдий ч шийдвэр гаргахад богинохон хугацаа зарцуулав. Шахин 12 настайгаасаа Дортмундад харьяалагдах болсон бөгөөд 16 -тай анхны лигийн тоглолтондоо оролцож, 17 настайдаа Бундеслигийн анхны гоолоо оруулж хамгийн залуу гоол оруулсан тоглогчоор түүхэнд нэрээ үлдээсэн. Нури Шахин Дортмундад ирсэн даруйдаа Дьюсселдорфийн цомын тэмцээнд оролцсон ба дасгалжуулагч Юрген Клопп түүнийг хоёрдугаар хагасд талбайд гаргажээ.
****** ******* *******

El Economistica –гийн мэдээгээр Реал Мадридын удирдлагууд Какагийн гэрээг хэлэлцэж, түүнийг энэ өвөл чөлөөт агент болохыг зөвшөөрсөн байна. Санхүүгийн асуудал тэднийг Какаг үнэгүй явуулах гол шалтгаан болж байгаа гэнэ. Реал Мадрид Какад нэг улирлын цалин 12 сая евро болон татварт 3 сая еврог төлдөг юм байна. Хэрэв Кака наймааны цонх хаагдахаас өмнө шинэ багаа олохгүй бол түүний гэрээг цуцалж нэг улирлын цалинг олгох арга хэмжээ авах аж.
****** ******* *******

Интер клубын ерөнхийлөгч Массимо Моратти хагас хамгаалагч Уэсли Снайдер нь Галатасарай клубт хариугаа даруйхан өгөх шаардлагатай байгааг хэлжээ. “Одоо Снайдер Галатасарайт хариугаа өгөх хэрэгтэй. Үүнийг хийхэд нэг хоногын хугацаа хангалттай” гэжээ. Туркийн Галатасарай болон Интер клубын удирдлагууд Снайдерийн наймаан дээр харилцан тохиролцож чадсан ба одоо зөвхөн түүний шийдвэрийг хүлээж байгаа юм.
****** ******* *******

МЮ Бенфикагийн аргентин тоглогчдыг хараандаа авсан талаар португалийн спортын вебсайтууд мэдээллэж байна. Португалын лигийн 14 –р тойргийн тоглолтын үеэр МЮ –гийн скаутууд Эсекьель Гарай болон Николас Гайтан нарын тоглолтыг үзэж сонирхожээ.
****** ******* *******

Жозе Моуриньо хэзээ нэгэн цагт Английн премьер лигт эргэн очино гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ. “Англи бол хөлбөмбөгийн ажилд хамгийн тохиромжтой газар. Чи тэнд хөлбөмбөгийн тоглолтоос жинхэнэ хүсэл тэмүүлэлийг мэдрэнэ” гэжээ. “Эхний өдрөөс авхуулаад сүүлийн өдрийг хүртэл надад таатай байсан сайхан дурсамж үлдсэн. Хэзээ нэгэн цагт Премьер лигт эргэн очино гэдгээ баттай мэдэж байгаа учир английн хөлбөмбөг надад ихээхэн ач холбогдолтой” гэжээ.

****** ******* *******
Криштиану Роналду гэрээгээ дуустал Реал Мадридад тоглох талаар мэдэгджээ. “ Би Реал Мадридтай байгуулсан өөрийн гэрээгээ дуусгах болно. Харин үүний дараа юу болохыг үнэндээ хэлж мэдэхгүй юм” гэжээ.

Бичсэн: Спортын цонх

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.29.13 3:36 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.30.09 4:50 pm
Posts: 927
Drogba harin goe bagt ochchihloo shyy


Top
   
PostPosted: Feb.01.13 11:05 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Becks PSG lyy yavjee

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Feb.01.13 11:08 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4254
Location: Чимээгүй толгод
Муу мөнгөний хүүдий этэр хэхэ. За тэр Бекс ч ямар хамаа байх уу.
Гэснээс энэ өвлийн наймааны бараг хамгийн том нь Бало болж таарч байх шиг байна даа.
Олигтой ч наймаа болсонгүй Турк-ийн Галатсарай харин овоо ашигтай ажиллачихлаа хэхэ.
АЛ-т үзэх гээд байнаа даа Дрогба, Шнайдер нарыг авчихна гэдэг чинь...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Feb.01.13 11:10 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Enty wrote:
Drogba harin goe bagt ochchihloo shyy

Галатасарэй юу? Хогийн муу Туркууд үхсэнээрээ гоё байдын, балиар арьс өнгөний үзэлтэй фэнүүдтэй. Хар тоглогч руу юм хум шидээд, доромжлоод, талбай руу гүйж орж ирж зодкож дайраад үнэн заваан лиг ш д. Манай Эбуэ тэнд очоод лав нэг бус удаа доромжлуулсан байх хөөрхий. Дрогба яахав том од юм болхоор гайгүй байж болох л юм.

Бекс мөнгө хүүдийлээгүй ээ, 5 сарын гэрээтэй, бүх цалингаа Парис-н хүүхэд асрамжын газарт өгнө.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: May.22.13 11:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Фалкао Monaco багруу явсан гэнэ дээ сонин л сонголт байна шүү анхны том наймаа гэнэ дээ
үнэн үү?

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: May.22.13 12:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Тэнд очоод яг үнэндээ Атлетко-гоос илүү амжилт үзүүлэх нь юу л бол. Тэрний оронд өөр том багуудруу явахгүй дээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: May.25.13 8:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Монако клуб саяхан Порту-н 2 болох Хоа Моутинио, Жэймс Родригез нарыг 60 сая фунт-р худалдан авч 5 жилийн гэрээг хийсэн гээд байна шүү айн. 8O

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: May.25.13 8:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Рафа маань 3н жилийн гэрээг Наполитой хийж байгаа сурагтай.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: May.29.13 11:04 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Неймар Барсад ирчихлээ дээ

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: May.29.13 11:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Jaal77 wrote:
Неймар Барсад ирчихлээ дээ


Тэнэг сонголт хийдэг дурак вэ???

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: May.30.13 12:20 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4254
Location: Чимээгүй толгод
Тэгээд хаашаа явна гэж :think:
Реал Мадрид-ад очиж Рон-ы сэлгээ болж банз халаах байсан уу??? Тэрний оронд бэртэлд их өртдөг Инейста эсвэл Санчез нартай минутаа хуваагаад тоглосон нь хувь илүү биш гэж үү... Авах гэж хамгийн өндөр үнэ хэлсэн нь энэ хоёр клуб байсан миний хувьд харин ч зөв сонголт хийсэн гэж бодож байна... Месси-гээ урдаа тавиад Инейста зүүндээ баруундаа Неймар гэхэд бас л айдас хүргэмээр байна шүү...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: May.30.13 11:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Рон-ы сэлгээ гэж юу гэсэн үгүү. Рон чинь цэвэр довтлогч биш биздээ би буруу бодоогүй бол Довтлох чиглэлийн хагас биш билүү Нэймар довтолгоондоо тоглоход асуудалгүй, Харин Барса-д очвол Месси, Педро гээд довтлогчид нь байгаа биш билүү.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: May.30.13 11:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Левандовски = Лукаку /2жил зээл/ + 27 сая /Шуум/

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: May.30.13 4:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Монако клубын бүрдүүлэх гэж байгаа баг гэнэ. Валдес-ийг авцан юм шиг байна.

Image

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: May.30.13 5:19 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4254
Location: Чимээгүй толгод
Mike Bibby wrote:
Рон-ы сэлгээ гэж юу гэсэн үгүү. Рон чинь цэвэр довтлогч биш биздээ би буруу бодоогүй бол Довтлох чиглэлийн хагас биш билүү Нэймар довтолгоондоо тоглоход асуудалгүй, Харин Барса-д очвол Месси, Педро гээд довтлогчид нь байгаа биш билүү.
Чи ямар эргүү нөхөр вэ тэмээ гэхээр ямаа гээд шаал өөр юм яриад ирваатаад байхын...
Рон, Неймар хоёулаа адилхан нэг байрлалд тоглодог энэ хоёр чинь байрлал булаацалддаг юм байгаа биздээ нэмээд Ди Мариа байна байр сууриа олцон заримдаа Озил ч бас баруундаа тоглочихдог. Бенз байгаа нэмээд Хигуайн-ы оронд цэвэр довтлогч авж л таараа, тоглогчийг хүссэнээрээ байрлалыг нь солиод тоглуулаад болдог гэж бодож байна уу. Хүн болгоны дасан зохицох чавдар ондоо тэр тусмаа залуу тоглогчийн байрлалыг өөрчилнө гэдэг том эрсдэл дагуулна. Миний мэдэхийн шигшээдээ лав дандаа зүүн жигүүрийн довтлогчоор тоглодог. Хэзээний тоглолт билээ "болоод удаагүй" тэр тоглолтонд Бразил 4-4-2 оор тоглож үзсэн урдаа Неймар, Фред гэж гарсан санагдана тэгэхэд үр бүтээлтэй тоглосныг нь лав санахгүйм байна...

Бас юун Педро вээ тэр нөхөр Санчез-д байраа алдаад удаж байгаа биш билүү. Дээрээс нь Санчез ч бас тааруухан тоглолттой байгаа. Неймар 2-3 тоглолтонд оролцоод дажгүй байхад бат гарааны эрхтэй болох магадлал маш өндөр... Месси гэхийн ер нь хаана тоглож байгаад одоо хаана тоглоод байгааг мэдэж байна уу ??? Хуучны тэр тоглодог байрлалдаа тоглоогүй удаж байна...

Худлаа Анти Барса-даж байхаар зүгээр спамуудаа энд тэнд давхардуулаад бичээд явж бай /нөхөрсөг зөвлөгөө/...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: May.31.13 11:30 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Kami saihan hellen bi bas iimerhyy yum bichih gesen yg yseg ni evlehgyi bsn yum
neeree helii gej bodoj bsn yum helchij neg medeegee neg l sedevt oruulj bai
helyyl boon heryyl boloh bh geed helj chadahgyi bsn yum
helyyl daramtallaa, booloo haalaa geh bh daa geed aigaad bsin

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Jun.05.13 10:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
СОЛИЛЦОО НАЙМААНЫ ЭРГЭН ТОЙРОНД - Ийм хэдэн шуум байна гэнэ дээ

-ManU хуучин цэрэг Ronaldo-г сонирхож байгаагаа улам бататгаж, өөрсдийн ямар нэг тоглогч дээр 65 сая паунд нэмж өгөхөөр Real-д санал болгоод байна. Source: The Sun Wednesday, June 5, 2013 2:28 AM

-Bayern Liverpool-с Suarez-ыг авахын тулд наймаандаа Arjen Robben-ыг оролцуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Source: The Sun Wednesday, June 5, 2013 2:26 AM

-Эх сурвалжууд 2015 онд гэрээ нь дуусах CR7-г аль хэдий нь багаас нь явахаар болсон мэтээр мэдээлж байгаа боловч, багийн албан ёсны эх сурвалж түүнтэй 3 жилийн гэрээ нэмж хийсэн гэж зарлаад байгаа бөгөөд, түүнд жил бүр татварын дараахь 16 сая евро санал болгосон гэжээ. Source: Cadena Cope Tuesday, June 4, 2013 8:01 PM

- Tottenham Soldado-д 20 саяыг санал болгохоор бэлдэж байна. Source: Daily Mail Tuesday, June 4, 2013 7:52 PM

-Wigan-ы гүйцэтгэх захирал Whelan хуучин дасгалжуулагч Bruce-ыг дахин сонирхож эхлээд байна. Source: Daily Telegraph Tuesday, June 4, 2013 7:29 PM

-Terry Monaco-с ирсэн саналын талаар Mourinho-той зөвлөлдсөний дараа шийдвэр гаргана гэж мэдэгдлээ. Source: Daily Telegraph Tuesday, June 4, 2013 7:09 PM

-Monaco ManU-аас хуучин цэрэг Evra-г буцаан авахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Source: Daily Mirror Tuesday, June 4, 2013 7:04 PM

-Andy Carroll өнгөрсөн улиралд зээлээр тоголсон West Ham баг түүнд 7 хоногийн 100 000 паундын цалин олгохын бол тэнд үлдэхэд татгалзах зүйлгүй гэлээ. Тэрээр Liverpool-д одоогоор 20 000 паундын цалинтай байгаа билээ. Source: Daily Mirror Tuesday, June 4, 2013 7:01 PM

-Бразилын хуучин дасгалжуулагч Mano Manezes Porto-ын дасгалжуулагч Victor Pereira-г орлох хамгийн эхний хүнээр нэр дэвшээд байна. Тэрээр мөн төрөлх нутгийнхаа Santos багтай нэр холбогдоод байгаа билээ. Source: A Bola Tuesday, June 4, 2013 6:39 PM

- Tottenham Benteke-г авахын тулд наймаандаа Defoe-ыг оролцуулахаа мэдэгджээ. Source: Daily Mirror Tuesday, June 4, 2013 6:38 PM

-ManU Benfica-ын төвийн хамгаалагч Garay-ыг 17 сая паунд-р авахад ойрхон ирээд байна. Source: Daily Mirror Tuesday, June 4, 2013 6:35 PM

-Besiktas Arsenal-ын Fabianski-ыг онилоод байна. Source: Daily Mail Tuesday, June 4, 2013 6:30 PM

-Fluminense-ын довтлогч Wellington Nem Украйны аварга Shakhtar-т 9 сая Евро-р ирэхээр тохиролцжээ. Source: Globoesporte Tuesday, June 4, 2013 6:29 PM

-ManC Real Madrid-ын хамгаалагч Pepe-гийн араас хөөцөлдөж байгаа бөгөөд, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 2 клуб 25 сая евро-ын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ. Source: AS Tuesday, June 4, 2013 5:32 PM

-Mourinho Edin Dzeko-г Chelsea-тэй нэгтгэхийг хүсч байна. Source: Daily Star Tuesday, June 4, 2013 5:19 PM

-Chelsea-ын босс Mourinho дор хаяж 5 тоглогчийг Stamford Bridge-д авчрахыг хүсч байгаа бөгөөд тэр листэнд нь Shakhtar-ын хагас хамгаалагч Fernandinho багтажээ. Source: Daily Mail Tuesday, June 4, 2013 1:58 PM

-Улаануудын 28 настай хамгаалагч Danel Agger Monaco-д ирэхэд ойрхон байна. Source: L'Equipe Tuesday, June 4, 2013 7:49 AM

-Xavi Alonso-ын Real Madrid дахь гэрээ 2014 онд дуусах хэдий ч тэрээр 2016 он хүртэл гэрээгээ шинэчлэн байгуулахаар болжээ. Source: AS Tuesday, June 4, 2013 7:41 AM

-Monaco ManU-ын Nani-ыг онилоод байна. Source: L'Equipe Tuesday, June 4, 2013 7:39 AM

-Arsenal-ын босс Wenger-ын ирэх улирлын № 1 довтолгооны сонголт бол Michu гэжээ. Source: Daily Mail Monday, June 3, 2013 7:19 PM

-Real Madrid Bale-д 100 сая, Suarez-д 46 сая паунд зарцуулахаар бэлтгэж байна. Source: The Sunday People Monday, June 3, 2013 9:11 AM

-Францын аварга PSG Ronaldo-г сонирхож байгаагаа нуусангүй. Source: Mercato365 Monday, June 3, 2013 9:07 AM

-Tottenham-н босс AVB Benfica-ын Rodrigo-г онилж байна. Source: Daily Mirror Monday, June 3, 2013 9:03 AM

-Liverpool багаа орхихыг хүсч байгаа Suarez-г дор хаяж 50 сая паундаар үнэлж байна. Source: The Guardian Monday, June 3, 2013 9:01 AM

-German Cup-ын финалын дараа Mario Gomez: “энэ миний Bayern дахь сүүлчийн тоглолт байлаа” гэжээ. Тэрээр Napoli-тай 2016 он хүртэл гэрээ хийхээр зөвшилцжээ. Source: Bild Sunday, June 2, 2013 6:18 PM

-Dortmund Mario Gotze-г Lukas Podolski-р орлуулах хүсэлтэй байна. Source: The Sun Sunday, June 2, 2013 2:38 PM

-ManU PSG-ын Rooney-д санал болгосон 20 сая евро-нд татгалзсан хариу өгчээ. Source: Le Parisien Sunday, June 2, 2013 2:34 PM

-Everton-ы Fellaini 30 сая паундын үнэ хүрээд байгаа бөгөөд Benetiz түүнийг Napoli-д авчрахыг хүсч байгаа аж. Source: Corriere dello Sport Sunday, June 2, 2013 2:32 PM

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jun.08.13 7:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Энэ зун ч том том наймаанууд хийгдэх нь дээ. Эхнээсээ л ширүүн эхэлж байна.
Сүүлийн хэдэн жилд болоогүйгээрээ л том наймаанууд болох байх.


Top
   
PostPosted: Jun.09.13 12:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Fulham sign Derek Boateng from Dnipro Dnipropetrovsk
Image

West Ham sign Razvan Rat from Shakhtar Donetsk
Image

Fulham sign Fernando Amorebieta from Athletic Bilbao
Image

Fulham sign Maarten Stekelenburg from Roma
Image

Manchester City sign Fernandinho from Shakhtar Donetsk
Image

Reading sign Wayne Bridge from Manchester City
Image

Manchester Utd sign Guillermo Valera from Penarol
Image

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Jun.25.13 12:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
СОЛИЛЦООНЫ ЖИГ ЖУГ.
2013.06.25.

Image

-МанЮ клуб Барсагийн залуу довтлогч Тиаго Алкантара-д тавьсан санал нааштайгаар шийдэгдэх тун дөхөөд байна.
-Гонзало Игуайны аавын хэлж байгаагаар түүний Арсеналд ирэх нь хамгийн сүүлийн буюу хувийн гэрээний заалтуудаа ярилцах төвшинд очсон аж. Түүний төлөө Арсенал клубийн рекорд болох 22сая фунт гаргах юм байна.
-Суонсигийн ахлагч Ушли Уйллиамс энэ зун Уэйлсийн багийг орхихоо мэдэгдээд байсан ба түүний очих баг Арсенал бололтой.
-Норвичийн менежер Крис Хьютон Эвертоны Зааны ясан эрэг довтлогч Аруна Коне-г өөрийн болгох хүсэлтэй байна. Түүний гэрээний зарагдах үнэ 5сая фунт.
-СОТОН клубийн хамгийн сүүлд санал тавьсан 3 тамирчин татгалзсан хариу өгчээ. Тэдгээр нь, Ража Найнголан, Виктор Уаняама, Пабло Освалдо нар аж.
-МанЮ клубийн 27 настай довтлогч Уэйн Рүүни энэ долоо хоногт шинэ дасгалжуулагчтайгаа өөрийнхөө ирээдүйн талаар шийдвэрлэх ярилцлагыг хийх гэнэ.
-Хэрэв Девид Мойс - Уэйн Рүүни нар эерэг шийдэлд хүрч чадахгүй бол түүнийг Кристиано Роналдог буцаан авч ирэх наймааны хавчуурга болгож магадгүй юм байна.
-Тоттенхэм клуб 22 настай Бельги довтлогч Кристиан Бентеке-гийн төлөө 20сая фунтын санал тавихаар зэхэж байна, наймаанд 29 настай довтлогч Адебайор ч оролцож магадгүй байна.
-МанСити клуб Эдинсон Каванигийн төлөө 53сая фунт төлөхөөс татгалзсанаар Ливерпүүлийн 26 настай Луйс Суарез-ийг сонирхож эхэлжээ.
-Баг нь 40 саяар үнэлчихээд байгаа Луйс Суарезийг Реал Мадрид сонирхож байгаа ч наймааны цонх хаагдах мөчид энэ наймаа хийгдэж болзошгүй гэнэ.
-Челси клуб Виттесийн 20 настай төвийн хагас хамгаалагч Марко сан Гинкел-ийг 9 саяар өөрийн эгнээнд нэгтгэхэд маш ойрхон болжээ. Саяхан Моуриньо түүнтэй уулзаж талбайд олгох хугацаа, өөрийн цаашдын төлөвлөгөөгөө ярьсан нь түүнд маш их таалагдсан гэнэ.
-Лорен Бланк ПСЖ клубийн шинэ дасгалжуулагч болмогцоо Челсигийн Давид Луйз-д албан ёсны санал тавих гэнэ.
-Өнгөрсөн улиралд Челсигийн үндсэн багт өөрийн байр сууриа олж чадаагүй Францын шигшээн тоглогч Флорен Малуда Грекийн Олимпиакос багт нэгдэхэд тун ойрхон байна.
-Челси, Тоттенхэм клубуудын анхааралтай ажиглаж байсан 20 настай Бразил залуу Фелипе Андерсон албан ёсоор Италийн Лацио клубийг зорихоор боллоо.
-Челси клубтэй хийсэн гэрээ нь дуусгавар болж чөлөөт агент болсон 33 настай Израйль хагас хамгаалагч Йосси Бенаюуныг Ньюкастл, Уйган, Рийдинг клубууд авахаар оролдсон ч тэрээр өөрөө АНУ-г зорих бололтой.
-Сүүлийн үед хуучин дасгалжуулагч Моуриньотойгоо ихээр нэр холбогдох болсон 28 настай хагас хамгаалагч Уэсли Шнайдерын төлөөлөгч албан ёсоор, тэр хаашаа ч явахгүй ба ирэх улиралд Галатасарайн нэрийн өмнөөс тоглосон хэвээр байна гэжээ.
-Наполигийн албан ёсны радиогоор дөнгөж саяхан Эдинсон Кавани Челсид очих нь тодорхой болсон ба 49,3сая фунт дээр хоёр багийн удирдлагууд тохиролцоонд хүрсэн хэмээн зарлалаа. (Энэ мэдээг тусд нь оруулъя)

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.09.13 10:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ХЭВЛЭЛИЙН АНХААРАЛ ТАТАХУЙЦ
2013.07.09


-Аруна Коне-гоо Эвертонд алдсан Уйган Атлетик клуб 22 настай Виктор Мозесийг зээлээр эргүүлэн авч ирэхээр хөөцөлдөж байна. (Үнэний хувь: 55%)

-Челси Рүүнигийн төлөө 60 саяын санал тавьж долоо хоногийн 240000 фунтын цалин өгөхөөр зэхэж байна. (Үнэний хувь: 15%)

-Барселона клуб Давид Луйзын төлөө 30 саяын санал албан ёсоор тавилаа. Гэвч 2011 оны 1-р сард ирснээсээ хойш Бразил залуу багаа орхих магадлал бага байна. (Үнэний хувь: 98%)

-Өчигдөр буюу даваа гаригт Белгийн шигшээн залуу довтлогч Кристиан Бентэкэ багтайгаа Германыг зориогүй явдал нь түүний багаасаа явах хүсэлтээ гаргасан гэсэн яриаг баталлаа. Тэгвэл 15 орчим саяар түүнийг өөрийн 3 дахь наймаагаа болгохоор онцгой нэгэн шийдсэн бололтой. (Үнэний хувь: 55%)

-Челси клуб Норвичийн хаалгач Жон Радди-д хоёр дахь саналаа тавьсан ч татгалзсан хариу авлаа. (Үнэний хувь: 90%)

-Эдинсон Кавани Францыг зорих нь тодорхой болсноор Челси клуб Бентеке-д санал тавих гэж байна. Түүнийг Стэмфордод авч ирхэд Хазард, Лукаку, ДеБруйн нар багагүй нөлөө үзүүлэх юм. (Үнэний хувь: 55%)

-Сүүлийн үед Челси, Реал Мадрид клубуудтэй ихээхэн нэр холбогдож байсан 26 настай Луйс Суарезийн төлөө Арсенал анхны албан ёсны саналыг тавилаа. Түүний төлөө энэ зун хийгдэж байгаа анхны албан ёсны саналын үнэ 30 сая фунт. (Үнэний хувь: 40%)

By: Yubi Oyunchimeg

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.11.13 9:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
-Челси - Давид Луйзыг зарахгуй гэж Барса-д дахин санууллаа.
-Кальехон - Наполи клубтэй 5-н жилийн гэрээ € 2,5 млн евро жилд авах боллоо.
-Барселона - Тиаго Силва-тай тохиролцлоо ( шуум)
-Алькантара - Реалын саналд татгалзсан хуриу оглоо
-"Фиорентина" клубын довтлогч Ляич Милан-руу ирэхэд ойрхон бна
-"Эвертон - Австри улсад шинэ улирлын цугларалтаа эхлэх гэж бна
-Роббен: - оорийгоо Алтан бомбог авна гэдэгт эргэлзэж бна
-Анжи - ОХУ-ын шигшээ багын довтлогч Александр Кокорин-г 19 сая евро багтаа авчирлаа.
-Алексис Санчес - багаа орхихыг хусэхгуй бна
-Лацио - клубын гол бай бол Мичу, Финнбогасона нар
-"Вильярреал" клуб хагас хамгаалагч Мексикийн шигшээ багын Дос Сантос - г оорийн болголоо
-Реал- Луис Суарез-ын толоо 46,5 сая евро санал тавихаар толовлож бна
-Фиорентина клуб Марио Гомезыг авахад ойрхон бгаа богоод наймааныхаа монгийг 4 жилийн хугацааанд толох юм бна.
-Стротман - Рома клуб-т 17 сая евро ирж магадгуй нэг жилд 2,2 сая евро цалин авах юм бна.
-Карлос Тевес: Би Дэлхийн аварга-д явах болможгуй гэдгээ мэдэж бна шигшш багын хаалга надад хаалттай
-Дракслер - Челси клубын саналд татгалзсан хариу оглоо
-Mediaset: Йоветич Ман сити клуб-т ирэхэд ойрхон бна
-"Арсенал" клуб Луйс Суарез-т хоер дахь санлаа тавихаар бэлдэж бна
- Леонардо - ПСЖ спортын албаны захирлын ажлаа чолоолж бна
- «Ливерпуль» - Барзилын шигшээ багын Бернардын орсолдоонд нэмэгдлээ
-Адебайор - Бшикташ клубруу нэгдэхээр боллоо
-«Тоттенхэм» хагас хамгаалагч Пьянич-д 20 евро санал тавихаар бэлдэж бна
-"Эвертон" зээлээр Барселона клубын 19 настай довлогч Жерара Делофеу-г авлаа

By: Дэлгэрсайхан Насандэлгэр

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.16.13 3:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
"Том том наймаанууд ар араасаа хийгдсээр байна. Саяхан Марио Готце шинэ клубтээ албан ёсоор хүрэлцэн ирсэн бол энэ удаа Давид Вияа, Атлетико Мадрид клубт албан ёсоор хүрэлцэн ирлээ."

Image

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Jul.16.13 4:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.30.09 1:59 pm
Posts: 9804
Location: Old Trafford
Кавани ПСЖ-рүү явж байгаа юм байна даа

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited