#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.18 5:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.02.13 10:52 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jan.02.13 10:37 pm
Posts: 11
Үеийн үед энэ спортын хаан нь байсаар ирсэн улс даа.
Бразилд эрэгтэй хүүхэд нэг бол хөлбөмбөгчин нэг бол дээрэмчин болдог :P

_________________
Impossible is Nothing.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.15.13 6:23 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Image

Конфедрэйшн кап анх 1992 онд эхний тэмцээнээ зохион байгуулсан. Тус тэмцээнд хойд Америк-ийн улсуудын дунд зохион байгуулдаг Голд Кап /CONCACAF Gold Cup/ 1991 онд явагдсан тэмцээний аварга баг болох Америк-ийн шигшээ, 1988 онд зохиогдсон Ази-ийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /AFC Asian Cup/ аварга баг болох Саудын Араб-ын шигшээ, 1991 оны Копа Америка тэмцээний /Copa América/ аварга баг болох Аргентин-ий шигшээ, 1992 оны Африкийн аварга шалгаруулах тэмцээний /African Cup of Nations/ аварга баг болох Кот Дивори-ийн шигшээ баг гэх 4-н баг аваргын төлөө өрсөлдсөн бол тус тэмцээний анхны аварга багаар Аргентин 3 : 1 Сауди Араб хожсоноор цомын эзэн болжээ. 3-рт Америк 5 : 2 Кот Дивори хожсоноор шагналт байрыг эзэлсэн байна. Конфедрэйшн кап 1992 болон 1995 онуудад King Fahd Cup нэртэй байсан бол 1997 оноос эхлэн одоогийн Конфедрэйшн кап болон нэрлэгдсэн. 1995 онд тус тэмцээнд 6-н баг оролцсон бол 1997 онд 8-н гэх зэргээс цар хүрээгээ улам тэлжээ...

2013 оны Конфедрэйшн Кап тэмцээнд маань 8-н баг А,Б грүүпд хуваагдаж оролцох бол эдгээр 8-н багуудын маань 7-н тус тусын аварга шалгаруулах тэмцээнүүдээсээ шалгарчихаад байгаа билээ. Удахгүй хамгийн сүүлийн баг 2013 оны Африкийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч гарч ирэх бол тус тэмцээн нь энэ сарын 19-нд эхлэх юм байна...

А грүүп: Бразил, Япон, Мексик, Итали
Б грүүп: Испани, Уругвай, Тихати, Африкийн аварга баг

Image

Тус тэмцээнд хамгийн олон түрүүлсэн багууд:

Бразил 3
Франц 2
Аргентин 1
Мексик 1
Дани 1

Энэ жилийн 6-н сарын 15-нд Бразил улсад зохиогдох тус тэмцээн маань Estádio Plácido Aderaldo Castelo, Estádio Governador Magalhães Pinto, Arena Pernambuco, Estádio Mário Filho, Arena Fonte Nova, Estádio Nacional de Brasília гэсэн 6-н Стадионд тоглолтуудад явагдахаар болсон байна...

Манайхан бас л эвгүй хэсэгт туучихсан шүү. Бардаггүй Мексик-тэйгээ нэг хэсэгт ороод байхдаа ч яахав, Самурай нар тийм амар буугаад өгчихөөр баг лав биш, 2012 оны Европийн аваргын мөнгөн медальтнууд хатуу самар байх нь мэдээж. Нөгөө хэсгээс Испани гарах нь ойлгомжтой Африк-ийн аварга баг Уругвай хоёрын аль нэг нь гарах биз. Энэ тэмцээнд л олигтойхон тоглоод дээгүүр байр эзэлчихвэл ууг нь чансаа энээ тэрээ, нэр төр, тоглогчдын сэтгэл зүйд ч гэсэн асар их дэм өгөх гээд байдаг. Ээд дээ Хичээгээрэй тоглогчид минь Сколари минь хэхэ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.18.13 4:31 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Пээ А хэсэг арай аймар бна.

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.18.13 11:58 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Конфедрэшион Кап болохоос өмнө Бразил-ын шигшээ багийн хувьд 4-н нөхөрсөг тоглолт хийхээр болсон хамгийн сүүлийнхийг саяхан Англи-ийн хөлбөмбөгийн холбоо зөвшөөрсөн хариу өгсөнөөр тонлолт болохоор болсон...

2 сарын 7-нд Англи вс Бразил
3 сарын 21-нд Итали вс Бразил
3 сарын 26-нд Орос вс Бразил
6 сарын 2-нд Бразил вс Англи

Овоо чансаа дээгүүр багуудтай нөхөрсөг хийхээр болж энэ нь ч залуучуудад нилээн туршлага суулгах байлгүй. Одоо хамгийн гол нь дуудагдах тоглогчид л байна даа. Кака банз халаагаад олигтойч тоглосон юмгүй Реал-ын сэлгээнд сууж байгаа ууг нь дахиад 1 ДА-т орвол орчихоор байдаг. Саяхан Фрий Агент болсон гэж сонсогдсон гайгүйхэн шиг багт очоод өөрийгөө харуулаасай... Халк гэж нэг түлээ Орос руу мөнгө хөөж очоод одоо сайхан өнгөт арьстанаараа дуудуулаад хэдэн фанатууддаа ад үзэгдээд байжийдаг. Энэ нөхөр олигтой тоглохгүй бол Лукас Моура, Оскар хоёрын аль сайн байгааг гараанд зоочих хэрэгтэй... Бразил-ын Сери А дууссан Гансо сайхан амраад сууж байгаа нөхрийг одоо дуудаж АМ дээр заавал тоглуулах хэрэгтэй байна. Ер нь цаашдаа багийн довтолгоог дэмжих чухал үүрэгтэй нөхөр болно гэж боддог дуудахгүй үлдээж яавч болохгүй...

За тэгээд арын хамгаалалт найдвартай Рафа, Луйз, Силва, Марсело бэртлээсээ эргэн ирсэн тоглолтондоо оролцоод эхэлчих байлгүй Неймар-тай хослоод довтолгооны шугамыг лайтай болгодог. Энэ 4-ийг шигшээ багтаа дуудчих биздээ... Ганц асуудалтай байрлал ДМ л байна даа одоогоор бол Лукас, Сандро нар л энэ байрлалд өрсөлдөхөөр болчихоод байгаа. Сандро-гийн хувьд уян хатан чанар байхгүй нэг л их хүч бяраар үзэх гэсэн нөхөр гэхдээ олон тоглолтонд оролцсон гэдэг нь том давуу тал лдаа яалт чгүй. Лукас-ын хувьд удаан хугацаанд бэртэлтэй байж байгаад сар гарны өмнө байна уу даа эргээд тоглолтондоо оролцож эхэлсэн. Хуучны Лукас болтлоо нилээн хэдэн тоглолтонд оролцох хэрэгтэй байна даа ямартай ч дуудаад гараанд гаргаад үзэх хэрэгтэй дээ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.29.13 2:22 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
За Англи-ийн эсрэг тоглох бүрэлдэхүүн зарлагдсан. Надад зарим нэг нэр таатай зарим нэг нь дэмий ч дуудав уу гэсэн бодол төрөөд л байна. Юутай ч нэрсүүдээ бичээдхий:

Бүрэлдэхүүн.
Хаалгач: Жулио Цезар (КПР), Диего Алвес (Валенсиа)
Хамгаалагч: Дани Алвес, Адриано (Барселона), Давид Луйз (Челски), Данте (Бавари Мюнхен), Леандро Гастан (Рома), Миранда, Филиппе Луйз (Атлетико Мадрид)
Хагас хамгаалагч: Рамирес (Челски), Ароука (Сантос), Паулинио (Коринтиас), Эрнанес (Лацио), Оскар (Челски), Роналдино (Атлетико Минейро), Лукас Моура (ПСЖ)
Довтлогч: Халк (Зенит), Неймар (Сантос), Фред (Флуминенс), Луйс Фабиано (Сан Пауло).

Сүүлийн үед Кака дуудагдлаа одоо Рони дуудагдаж байна бас сайхан санагдаж байна шүү. Хамгаалалтанд Атлетик Мадрид-ын хоёрыг дуудсан нь бас их сонирхолтой юм. Зүүн хамгаалалтанд Марсело бүрэн фит болоогүй болохоор Адриано-гоос өөр сонголт мань хүнд байгаагүй байх. Миний хамгийн дургүй тоглогч Дани Алвес-ийг дуудсан байна. Шигшээдээ энэ бид хоёрын сайн тоглосон гэж юу байхав. Одоо харин Сколари клубтээ тоглодог шиг тоглуулж чадах уу гүү юуу гэдгийг харах л үлдлээ. Дунд талын хэд бол таалагдаж байнөө. Харин довтлогчдын хувьд бол Фабиано, Фред хоёр дээр эргэлзэж байна ер нь энэ хоёрын хэрэг байгаач юмуу дөө ядаж нэгнийх нь оронд Дами Гоол-оо аваад явчихгүй...

------------Цезар-------------
Дани--Луйз--Данте--Адриано
-------------Паулинио--------
---------Рамирес-------------
-------------Эрнанес---------
Моура-----------------Неймар
----------Фабиано------------

Ийм гараа байгаасай л гэж хүсэж байна даа. Сүүлийн үед Халк-д нэг л итгэхгүй болчихоод байгаа хэхэ. Эсвэл:

------------Цезар-------------
Дани--Луйз--Данте--Адриано
-------------Ароука----------
---------Паулинио------------
Моура--------------------Рони
--------------Неймар---------
----------Фабиано------------

энэ ч юмуу 4-4-2 оор үзвэл бас гоё л тоглолт гарахын за тэгээд юу болохыг хараад л сууж байядаа гэж...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.29.13 3:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6134
Location: Стэмфорд Бридж
kamikaze88 wrote:
Миний хамгийн дургүй тоглогч Дани Алвес-ийг дуудсан байна.

Дэлхийн билэгдэлийн шигшээд багтсан биз дэ. дуудахгүй бол алдас болох байлгүй дэ. :mrgreen:


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.29.13 6:39 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Тэрний билэгдлийн шигшээд нэрлэгдсэн нь тэндээ л байдгын байгааз. Клубтээ алж хядчих гээд л баруунаар айхтар тоглодгын байна лээ шигшээдээ болохоор хошного царайлаад нэг л их довтолдог хүн гээд л урагшаа ороод буцаж татсан юм байхгүй байраа алдаад. Хэсэг нөхрийг тэгэж амбицлаад байхаар нь жигүүрийн хагасаар хүртэл тоглуулж үзсэн шд ялгаагүй л хог болсондог. Би бол битгий дуудаасай дуудагдсан хойно нь битгий тоглоосой л гэсэн бодолтой суудгышд :haha: Энэ удаад л итгэл найдвар тавиад хараад сууядаа гэж...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Feb.07.13 9:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12176
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Рони пеналт муухай алдаж Лампард гайхалтай төгсгөл хийж Англичуудад бэлэг барьжээ. Бразил онцгүй л хожигдлоо.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Feb.07.13 11:37 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
рони хуучны рони биш болсон бна лээ.хөдөлж ядаад л, хурдан ядарсан уу яасан. бас бөмбөг хүлээж авах, дамжуулах болгондоо алдаад бсан.

гэхдээ л рониг харах сайхан блаа.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Feb.07.13 3:05 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Өчигдөр үзэх гэсэн үнэндээ л дийлсэнгүй нам авчихсан байна лээ...

Ерөнхийдөө бол манай бүрэлдэхүүн Англи-ийн хажууд жул лдаа яаж ч бодсон. Одоо ч Ронни-гын тоглодог нас ч өнгөрөө биздээ нөхөр ямархуу харагдаж байна бүдүүн хэвээрээ байна уу эсвэл шуугдчихсан байна уу хэхэ. Кака-гаа л эртхэн өөр багт хараад тоглолтонд оролцуулаад байвал 14 онд үндсэн бүрэлдэхүүнд гарах шаанс байгаа шд...

Сая хожигдсон нь зөв лдөө хоёрын хооронд тэнцээд хожоод явбал нөгөө хэд нь хамраа сөхчихнө дасгалжуулагч нь аягүй бол болжийно ухааны юм бодоод дуудах ёстой хэдийгээ дуудахгүй алиа бүрэлдэхүүнтэй нутагтаа тоглож ч болохын ккк...

Халк муу арьс талбайд гараагүй байна нөхөрт жоохон юм хум мэдрүүлэх хэрэгтэй Лукас Моура-ыг одооноос эхлээд үндсэн тоглогч болгоод Халк-ыг хэсэг банздаад үзэх хэрэгтэй. ПСЖ-д очоод мань хүн эхний тоглолтонд хожлын гоолын дамжуулалтыг хаясан дараагийн тоглолтонд бас 2-3 ассист өгсөн байсан ирээдүй бол байгаа даа байгаа...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Mar.21.13 11:56 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Өнөө орой Итали-чуудтай нутагт нь нөхөрсөг тоглолт хийнэ гэжуугаа. Бүрэлдэхүүн аль хэдийн зарлагдсан гэжуугаа нээх сэтгэл нийцээд байх нь ч хаашаа юм гэхдээ өмнөх тоглолтонд дуудсан нөхдүүдийг бодвол арай гайгүй бүрэлдэхүүн сонгосон байна лээ. Ливерпүүл-ийн Коутинио анх удаагаа шигшээдээ дуудагдсан байхаа даа өмнө нь лав нэрийг нь шигшээн нэрсээс харж байгаагүй болохоор тэгж бодоод байна... За Итали хамгаалалт ч гэцүү дээ довтолгоо айхтар биш ч нилээн сандаргах байх л харин дунд байгаа хэд маань сайхан үзчихвэл хожчих боломж байгаа байгаа. Эсэргээрээ хамгаалалт өмнөхөө бодвол арай сайжирсан байх... Үзэх суваг байхгүй ч маргааш сэрээд харахад сэтгэл сэргээсэн үр дүн байгаасай гэж хүсээд л унтахаас өөр арга алга даа :P

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Mar.27.13 12:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5372
Location: Хийдэл
angliig uzeh geed ydaj bgaad 3.30 ungurj bgaal nam shaajijee :haha:

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: May.16.13 12:03 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Ronaldinho, Kaka omitted from Brazil´s Confederations Cup squad

Goalkeepers: Julio Cesar (QPR), Diego Cavalieri (Fluminense), Jefferson (Botafogo).

Defenders: Thiago Silva (PSG), Rever (Atletico Mineiro), David Luiz (Chelsea), Dante (Bayern Munich), Daniel Alves (Barcelona), Jean (Fluminense), Marcelo (Real Madrid), Luis Filipe (Atletico Madrid).

Midfielders: Fernando (Gremio), Hernanes (Lazio), Luiz Gustavo (Bayern Munich), Paulinho (Corinthians).

Attackers: Jadson (Sao Paulo), Oscar (Chelsea), Lucas Moura (PSG), Hulk (Zenit), Bernard (Atletico Mineiro), Leandro Damiao (Internacional), Fred (Fluminense), Neymar (Santos).

Сколари маань ийм бүрэлдэхүүнтэй оролцохоор болждээ гэж...
Ууг нь довтолгооны шугамдаа туршлагатай нэг тоглогч аваад явцан бол Ванлий байхгүй юу.
Кака-г дуудаад тоглуулаад үзэх л хэрэгтэй байсымдаа. За тэгээд ийм бүрэлдэхүүнээр хаа хүрэхийг хараад сууна даа. Монголын аль нэг ТВ энэ тэмцээнийг дамжуулах байлгүй дээ гэж горьдоод л...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: May.16.13 1:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6134
Location: Стэмфорд Бридж
Рафаел ягаад байхгүй байна вэ?

Дамио хэр тоглохнуу хараад хэвтчийдаа. :wink:


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: May.17.13 11:37 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Дани байхад болоо гэж үзээд байгаам байлгүй дээ...
Надад бол Жадсон, Фред, Бернард шаал илүү л санагдаад байгаамдаа...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.01.13 10:10 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Brazil 3 vs 0 Japan
Brazil 2 vs 0 Mexico
Brazil 4 vs 2 Italy
Brazil 2 vs 1 Uruguay
Brazil 3 vs 0 Spain

Гээд харахаар манай хамгаалалтын хэд маш сайн тоглосон. Үндсэндээ арын 4, хаалгач, цэвэрлэгээний нөхдүүд гээд л лаг байлаа. Пен хааж байна орж байсан бөмбөгийг гаргаж байна, дундын шугамын хэд ширүүн ч гэсэн гайхалтай бөмбөг нэхэлт хийж байна. Үнэнийг хэлэхэд ийм амжилттай тоглолт хийгээд АВАРГА авчихна гэж бодсонгүй. Гайхалтай тэмцэлтэй хүсэл эрмэлзлэл үнэртүүлсэн залуучуудын тоглолт байлаа гэж. Энэ өлсгөлөн байдлаа л хадгалж байгаад дэлхийн аваргад орчих юмсан. Гэснээс муулаад байсан Фред гуай ёстой ванлий тоглочихлоо энэ формоо алдчихгүйхэн шиг байгаад байвал ч 14 онд бол бат юм байна дөө...

Аваргууддаа баяр хүргье :cheerleader: :cheerleader: :cheerleader:
Гайхалтай тоглолт үзүүлж намайгаа баярлуулсан сайхан өдрүүд байлаа :wd:

Image

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Sep.11.13 2:38 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Switzerland 1 vs 0 Brazil
Brazil 6 vs 0 Australia
Brazil 3 vs 1 Portugal

За нэг иймэрхүү л нөхөрсөг тоглолтуудыг хийлээ дээ. 10 сарын 12-нд Будааны хүүхдүүдтэй тоглохоор болсон байгаа.
Дахиад ганц хоёрхон нөхөрсөг хийгээд ерөнхийдөө нөхөрсөг тоглолтууд шувтарна тэгээд ДА-д оролцоно доо гэж...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.05.14 11:35 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Ёстой новш юмаа за Ахлагчаа ч яахав Данте-гаар орлуулчихна ганц итгэл найдвар маань АУТ болчихлоо ццц...
Одоо Халк гэж нэг түлээгийн тоглолт нь ороод гоолдоод өгөөсэй. Манайхан өөрсдөө хэтэрхий довтлох гэж үзээд байна.
Ардаа сул зай их гаргаж байна тэр Ахлагч-ийн ард ганцаараа байсан 1-2 тохиолдолд за Колумб л юм даа тэрнээс
Герман-чууд байсан бол аль хэдийн шагналыг нь өгөөд явчихсан байгаа...
Ийм формацаар тоглочихоосой билээ хожигдсон ч яадгын сайхан алалцаад дуусгах хэрэгтэй.
Сэтгэлийн хөөрлөө дарж тогломоор байна...

Дани--Данте--Луйз--Марсело
---Фернандино----Густаво---
------------Оскар------------
Халк-----------------Бернард
------------Фред-------------

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.10.14 12:27 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Оскар, Бернард хоёроос бусдыг нь бүгдийг нь хараачихмаар санагдаж байна цухалдаж байна хог гэж...
Сколари-гийн ганц том алдаа нь: тоглогчдынхоо сэтгэл зүйтэй ажиллаж чадсангүйд л байна. Юу юуны духанд хүрэлгүй л тэр Чили этэртэй тоглоход уйлж майлаад л янз янз болоод байсан. Яахав эх орондоо тоглож байгаа, мөнгөн медаль голдог бла бла энэ бүхэн заавал хожих ёстой гээд сэтгэл зүйд нь том нөлөө үзүүлцэн дээрээс нь 2 том нэр нь тоглоогүй болохоор тэгээд ганц хоёр гоол алдаад л бүүр байхгүй болчихож байгаам...

Дэлхийн аваргад ингэж том тоогоор хожигдчихоод дараагийн тоглолтонд хүрэл ч авч чадахгүй бол яахуу гэсэн байдалтай үзэх нь дээ аягүй бол сэтгэл санааны байдлаа дийлэхгүй дахиад ч тавиулах байхдаа яана даа яана ццц...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.10.14 12:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
harin tiimee. setgel sanaa tal deer mash muu bsan. bi Columbia-d barag husuulchih bolov uu gej bodoj bsan Germany-d nuhuulah huvitai bj. Nyamar bsan ch neeh bdal deerdehgui nsan biz dee.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.10.14 11:12 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Oct.01.13 11:16 am
Posts: 161
Neymar ymr azaar nuruundaa shqqlguulvaa gd bayarlaad hevtjiin


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.10.14 11:43 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.22.02 5:46 pm
Posts: 267
Yu ch helehev dee end


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.13.14 6:00 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Паулинио-г суулгаад Эрнанес, Майкон-ыг суулгаад Дани Алвес-ыг оруулж ирмээр байна.
Төвийн хэд ямар ч санаачлагагүй болчихлоо Оскар луу бөмбөг очихгүй байна. Оскар арагшаа татжийж бөмбөг авчийна.
Энийг өөрчлөхгүй бол Луйз-аас ахуулаад довтолгоонд оролцоод эхэллээ ардаа эзгүйрчихгээд байна...

COME ON BRAZIL :cheerleader:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.13.14 11:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Давид Луйз ПСЖ рүү 50 саяар очсон хамгаалагч гэхэд их том том алдаанууд гаргаж байна шүү. Германчууд 7 гоол хийхэд Луйз хаана байсан байрлалууд.

Мюллер өшиглөж байх үед Давид түүн рүү гүйсээр л.

Image

Клозе хоёр дахиа өшиглөж байхад Давид харсаар л.

Image

Кроосыг гоол хийж байхад Давид харсаар л.

Image

Кроос дахиад л гоол хийж байхад Давид харсаар л.

Image

Кедирагийн гоол хийсэн довтолгоо эхэлж буй үед Давид тээр хойно.

Image

Шурле гоол хийлээ, Давид харж л байна.

Image

Шурле дахиад гоол хийх үед Давид нэгэнт хоцорсон байлаа.

Image

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.17.14 1:01 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Луйз ч угаасаа л ийм лдээ хажууд нь харин гайгүйхэн шиг ингэ тэг гээд байдаг хамгаалагчтай бол гайгүй тоглочихоод байдгын.
Челси-д анх очоод сайхан дураараа урагшаа орж бариад байсан чинь Даравгар хар ганц загнаад л төрхөмд нь буцаасан.
Терри, Иван хоёр байхад бол тэгээд нөмөр нөөлөгтэй л үзэлцээд байгаан. 7-1 дээр бол яалтачгүй ард лидергүй болчихсон лдоо...
Аа харин 3-0 дээр бол юм юм л нөлөөлсөн гэж боддогын...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.24.14 12:10 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4266
Location: Чимээгүй толгод
Дунга шигшээн дасгалжуулагч боллоо доо. Хэдэн нэр дотроо л эргэлдээд байхымаа яалтай ч билээ ццц...
Одоо тэгээд найдвар тавиад хараад суухаас өөр яахавдээ бас л уйтгартай хамгаалалт зонхилсон хөлбөмбөг үзүүлэх гээд дайрчих байлгүй...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited