#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 2:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.05.11 12:17 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Бразил-ийн маань ДОМОГТ хөлбөмбөгчин хорвоогоос хальжээ.
Яг өвчиний талаар сайн мэдсэнгүй нарийн гэдэсний асуудлаас болсон бололтой.
1982 онд гайхамшигийг бүтээсэн ДОМОГ маань 57 насандаа биднийгээ орхилоо доо...

Image

R.I.P

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.05.11 12:32 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
R.I.P


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.06.11 12:09 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Image
Garforth Town Football Club - Socrates

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.17.11 11:30 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
За маргааш чинь FIFA Club World Cup финал болно гэж байгаа анх удаагаа л Нэймар болон Гансо
гэсэн шигшээн түлхүү тоглогчидынхоо бүтэн 90минутын тоглолтыг үзлээ үнэхээр сайхан байлаа
гэж. Японы аварга баг бас сайн л үзчихлээ Сантос-ын хамгаалалт үнэндээ тийм сайн байсангүй
гоол болох боломжтой олон оролдлого айлаас харагдсан самурай нарт олигтой финиш хийчих
тоглогч байсан бол эргэж болохоор л байлаа хэхэ... Удаан хугацааны бэртлээс иргэн ирсэн
Гансо-ийн тоглолт шүлс гоожуулмаар байлаа шүү нөхрийг багтаа харвал надад лав таатай байх болно хэхэ...

Image

Маргааш 18.30-аас UBS 2 телевиз шууд дамжуулах юм шиг байна Барса ч хожчих байлгүй дээ
харин тэдний бат бөх хамгаалалтын эсрэг манай хоёр хэрхэн тоглох нь сонирхол татаад байна...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.18.11 4:12 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
тэр Сантосын хаалттай цохилт аймар Данило гэсэн билүүдээ нэр нь..

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.18.11 1:09 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Тхх Данило байсан. Хаалт тойруулаад ёстой гоё цохилт хийсэн дээ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.18.11 9:40 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Зөө зөө бодож байсанчилан хожигдлоо. Авах юм ёстой түй ч алга гэмээр тоглолт үзүүллээ. Энэ зүгээр ч нэг сийсоны тоглолт биш финалын тоглолт шүү дээ гэтэл яаж ч тоглоод байгаан унхиагүй гэдэг нь ядаж алдах юмгүй хойно сайхан прессинг хийгээд дайчин үзэх хэрэгтэй шд нээрээ. Тоглолт тодорхой болцон айл жоохон назгайраад эхлэхэд худлаа үнэн довтлох гэж оролдлоо аргагүй л зиндаа илүү баг юм даа...

Тэгээд одоо Нэймар Гансо этэр зэрэглэл ахих хэрэгтэй гэдгийг ойлгосон байлгүйдээ л гээд сууж байхаас үнэндээ яг энэ чигээрээ Сантос-доо байгаад байвал түвшингийн хувьд ахиц удаан л байна байх. Арай өндөр түвшиний лиг рүү буурь сэлгэж ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй дээ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.19.11 12:52 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
kamikaze88 wrote:
Тэгээд одоо Нэймар Гансо этэр зэрэглэл ахих хэрэгтэй гэдгийг ойлгосон байлгүйдээ л гээд сууж байхаас үнэндээ яг энэ чигээрээ Сантос-доо байгаад байвал түвшингийн хувьд ахиц удаан л байна байх. Арай өндөр түвшиний лиг рүү буурь сэлгэж ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй дээ...


Нэймар бол ацан шалаанд орчоод байгаа гэж ойлгоод байна. Европд ирмээр байдаг. Хэт өндөр үнэлэгдцэн. авах чадалтай баг тоотой хэд. ийм залуугаараа байдаг. ирээд флопп болвол тэгээл ер нь л bye bye ид гангарч байх насан дээрээ банз халаагаад суугаад байвал хэцүү. Дундаж дундажаас арай дээгүүрт нь ирээд тоглох гэхээр үнийг нь дийлэхгүй. Тэхээр Бразилдаа тоглож ДАШТ-даа орох нь хамгийн зөв зам шиг байгаам.

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.19.11 12:57 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.07.10 4:15 pm
Posts: 2454
Location: Promiseland
kamikaze88 wrote:
Тхх Данило байсан. Хаалт тойруулаад ёстой гоё цохилт хийсэн дээ...

Одоо Порто-д очих гар бгаамдаа

Энэ Порто Спортинг Бэнфика гээд Португалын 3 Аргентин Бразилын лигийн лигт тоглож байгаа авяастай залуусыг том том багуудаас урьдаад эвтэйхэн авчих юмаа


Нэймар бол Робиониогийн замналаар л явах байхдооо

_________________
chuparme la polla puta


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.19.11 1:11 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Одоо чинь энэ Нэймар-ын Байяаут нь хэд болчихсон билээ гэрээгээ сунгаагүй байхад лав 45сая гэж байсан санагдаад байна сүүлийн гэрээ сунгалтыг л шал дэмий хийсэн юм. Ерөнхийдөө авах баг цөөхөн Реал, Челски за даа Барса ч бараг өрсөлдөөнөөс гарна байх Сити сонирхвол авч болохын ууг нь Юве 30 билүү 35-аар авий гэж байхад л тийшээ очсон бол гэж бас боддогын. Ядаж байхад манай хүн багийнхаа лидер нь эрх дураараа тоглодог юм шиг байгаам. Дасгалжуулагчтайгаа муудалцаад асуудал үүсгэхэд нь багийн удирдлагууд дасгалжуулагчийг нь халж байсан гэсэн хэхэ. Гэхдээ ч бас ярилцлага этэрийг хараад байхад даруухан л өгдөг юм шиг санагдсан...

Өөө наад 3-н баг чинь сурцан юм шиг байгаан шигшээгийн нилээн хэдэн тоглогч энэ 3-н багт
байгаа даа. Халк-ыг Челски авах сонирхолтой байсан харин Байяайт нь 60сая гэж авлуу хэхэ...
Робинио-гийн замналаар туучихгүй байх л гэж найдаад байна шд...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jan.04.12 12:46 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
За энэ ч сайхан юм болох шинжтэй шүү...
Superstars XI vs Indian Dream XI 1 сарын 23-нд Салт Лайк стадионд болохын байна...

Superstars XI: Cafu (c), Pele, Regi Blinker, Ronaldo Lus Nazario de Lima, Marcel Desailly, Paolo Maldini, Denilson, Pierre van Hooijdonk, Angsker Birkman, Winston Bogarde, Christian Karaembu, Roland Kopp, Ronald De Boer, Marcel Oerlemans and Rene Higuita (goalkeeper); Coach: Ruud Gullit (coach).

Indian Dream XI: Bhaichung Bhutia, Renedy Singh, Bruno Coutinho, Calrton Chapman, I M Vijayan, Jo Paul Ancheri, Alvito D’ Cunha, Dipendu Biswas, Basudeb Mondal, Godfrey Periera, Aqueel Ansari; Coach: Shyam Thapa.

Миний бодож байгаа Денилсон мөн л юм шиг байна даа яаж ийж байгаад муу шүтээнийхээ
тоглолтыг үзчих юмсан. Одоо ч тэр айхтар техник байхгүй болоо биздээ хөөрхий гэж хэхэ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: May.15.12 7:51 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
2014 оны Дэлхийн аваргад:

Цезар
Рафа---Луйз---Силва---Марсело
---------------Лукас------------------
---------Рамирес---------------------
-------------------Гансо--------------
Пато------------------------Нэймар
---------------Халк-------------------

Ийм л бүрэлдэхүүн хүсээд байна яахын байгаан... Баруун ард Майкон, Дани Алвес өрсөлдөж байгаа гэхдээ 14 он гэхэд Майкон нилээн сууцан байна байх гэж бодоод байна бас Дани-д бол би ердөөсөө итгэдэггүй тэр тоглохгүй л бол надад сэтгэл амар байдгын. Аргагүй класс тоглогч лдоо гэхдээ клубдээ тэрнээс шигшээдээ бол алуур л хийдэг /Мано битгий үндсэн бүрэлдэхүүнд гаргаасай/. Зүүнд бол Баштош, Фабио, Марсело гэсэн гурвал байгаа миний бодлоор Марсело нь хавгүй илүү тоглолт үзүүлэх болов уу гэж хардаг...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: May.25.12 2:42 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
The 22-year-old playmaker will miss Brazil's forthcoming friendlies against Denmark, USA, Mexico and Argentina.

Амьсгаа хэрэг алгаа за яахав нөхөрсөг л юм байна гэж бодоод тайвширхаас цццц...
Ганц зүрх нь болж байгаа тоглогч маань ингээд гэвтчихээр хэцүү юм байна даа.
Эртнээс л нөхдүүдтэйгээ олон тоглолтонд оролцож нэг нэгнийгээ мэдрэх хэрэгтэй байгаа юмсан...
5.26-нд Дани-тай зочлон
5.30-нд Америк-тай зочлон
6.03-нд Мексик-ийг талбайдаа хүлээн авна
6.09-нд Аргентина-тай зочлон тоглолттой.
Дараагийн тоглолт хаа байсан 10-н сард явагдана гэж байгаа...

Goalkeepers
Jefferson (Botafogo), Neto (Fiorentina), Rafael (Santos)
Defenders and Wingers
Alex Sandro (Porto), Daniel Alves (Barcelona), Marcelo (Real Madrid), Danilo (Porto), Bruno Uvini (Tottenham), David Luiz (Chelsea), Thiago Silva (AC Milan), Juan (Inter Milan)
Midfielders
Casemiro (Sao Paulo), Romulo (Vasco da Gama), Sandro (Tottenham), Ganso (Santos), Lucas (Sao Paulo), Oscar (Internacional), Giuliano (Dnipro-UCR)
Attackers
Neymar (Santos), Leandro Damiao (Internacional), Alexandre Pato (AC Milan), Wellington Nem (Fluminense), Hulk (Porto)

Бүрэлдэхүүн бол нэг иймэрхүү л зарлагдсан байгаа харахад хагасууд бол үнэндээ жул санагдаад санагдах ч юу байхав жул лдаа. Хаалгач бас асуудалтай Нето өнгөрсөн улирал дөнгөж 2-3 тоглолтонд л оролцсон залуу хаалгач Нето-г бодвол Рафаел нь Сантос-ын хаалгыг манаад овоо туршлага хураасан байх гэхдээ л... Жефферсон магадгүй номер 1 сонголт нь болох байхааддаа... Дани Алвес-ийн оронд Рафа-г дуудсан гэж сонсогдоод байсан юу болсын бол мэдээлэл алга... 3-н довтлогчдоо болон хамгаалалтын хэддээ л найдахаас ккк. Муусайн Аргентина-чуудыг талбайд нь дэвсээд ирвэл боллоо бусад нь хамаа алга :P

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.27.12 1:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12167
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Давид Луйз Олимп-д оролцох шигшээдээ дуудагджээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.06.12 12:19 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Дани 1 : 3 Бразил
Америк 1 : 4 Бразил
Бразил 0 : 2 Мексик
Аргентина 4 : 3 Бразил

Нөхөрсөг тоглолтууд нэг иймэрхүү харьцаатай өндөрлөлөө гэж. Яг тухайн үед нь бичээгүй болохоор сүүлд юм бичих гэхээр нэг л сонин санагдаад болсонгүй зүгээр үр дүнг нь тавичихлаа хэхэ...

Full Brazil Olympic Squad:-
Goalkeepers - Rafael Cabral, Neto
Defenders - Marcelo, Rafael, Danilo, Alex Sandro, Thiago Silva, Juan, Bruno Uvini
Midfielders - Romulo, Ganso, Oscar, Sandro, Lucas
Attackers - Neymar, Alexandre Pato, Leandro Damiao, Hulk

23-аас дээш насны 3-н тоглогчоор Реал Мадрид клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Марсело, АС Милан клубийн төвийн хамгаалагч Тиаго Силва болон Порто клубийн довтлогч Халк нарыг сонгосон байна.
Mike Bibby wrote:
Давид Луйз Олимп-д оролцох шигшээдээ дуудагджээ.
:frog:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.06.12 2:20 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 5:05 am
Posts: 1550
Location: Old Trafford болон Pepsi Center-н хаа нэгтээ...
Сүрхий бүрэлдэхүүн харагдаж байх чинээ :think:

_________________
Can U Feel It???


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.08.12 9:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12167
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Харин дуудсан гээд байсан чинь хасчихсан байдаг байна шдээ. Бэлтгэлд дуудсан байгааздээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.27.12 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Заа заа Олимпийн тоглолт ч эхэлчихлээ үзэх юмтай ч боллоо доо гэж. Өнгөрсөн шөнө Бразил вс Египт гэсэн тоглолт явагдлаа. 3-2 харьцаатай Египт-ийн залуусыг буулгаж авлаа. Гүй ээ яахвээ гар хөл нийлээд үнэхээр сайхан л тоглолоо. Эхний хагас өөлөх юмгүй 3-0 оор дууссан харин сүүлийн хагас тийм ч сайн байсангүй ээ.... Гараа:

------------Нето--------------
Рафа--Силва--Жуан--Марсело
-----------Сандро-------------
-------Оскар----Ромелу-------
Халк-------------------Неймар
-----------Димиао------------

Ерөнхийдөө Халк зүүн жигүүрт Неймар хаа сайгүй л гүйх шивдээ баруун жигүүр бол тэр чигтээ Оскар, Рафа хоёрын мэдэлд байсан гэхэд буруудахгүй. Сэгсийсэн нөхрийг хараад байгаарай бүүр нэг тоглолтыг нь үзэхээр л бишрээд таатай байдгын өнгөрсөн тоглолтонд гоолын салхыг хагалж эхний гоолыг хийж баярлуулдаг юмдаа :wd: Өөлөх юмгүй сайн тоглолоо баруун жигүүрээр айл ч бараг орж чадсангүй зүүн жигүүрээр л нүдсээр байгаад дууслаа шд. Оскар хүү бол үнэхээр сайн байна лээ довтолгоог сайн дэмжинэ бас ч гэж хоёр гоолын дамжуулалт өгчихлөө ирээдүй бол гоё байнөө... Сандро цэвэрлэгээнд маш сайн тоглолоо нөхөр Тоттенхам-ын гарааны эрхээ яг таг бат болгоод авчихвал ч 14 онд Лукас-тай байрлал булаацалдаад гоё ч өрсөлдөөн болно. Халк сүүлийн хагаст бага зэрэг шатсаныг бодвол сайн байнөө Неймар-т үнэхээр гоё дамжуулалт өгч гоол болголоо. Зарим нэг илүү хөдөлгөөнийг хасчихвал ч... Димиао, Ромелу дажгүй шүү... За тэгээд арын хэдээ нэг бичээдхий... Хаалгач Нето болон Жуан руу бөмбөг очихоор л нэг л түгшүүртэй болоод явчих юмаа ккк. Ядаж байхад энэ Марсело хамгаалалтанд ямар ч их алдаа гаргадгын мань хүнээс болж золтой л 1 оноо авсангүй шд. Сайхан манарч байна лээ дээ харин ч нэг харин довтолгоо дэмжих тал дээр :wd: Тиаго Силва заад даа энэ хүнтэй ч юу ярихав зүгээр л төгс багийн лидер... Неймар гуай энэ тэнд л гүйж харагдахын идэвхитэй айлын хамгаалалтыг харин ч нэг сандаргаж байна лээдээ даанч пасс нь л явцгүй болоод байсан болохоос боломжуудыг бол хангалттай гаргаж чадаж байна...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jul.30.12 3:45 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Эхний гоол яаж алдсаныг үзэж чадсангүй. Тоглолт эхлэснээс 20 минут хавьцаа болж байхад л үзлээ. Хэдий хожсон ч гэсэн нээх гоё тоглолт гаргаж чадсангүй ээ. Халк, Неймар хаячих газар нухаж байгаад гоё гоё моментуудыг олон ч удаа хийсгэлээ дээ... Дундын шугаманд нэг тийм 16-н гаднаас тас тас хийтэл нь цохьчихдог нөхөр л хэрэгтэй байна даа ийм битүү хамгаалалтын эсрэг... Лукас-ын тоглолтыг харчих байх гэж найдаж байсан ашгүй 80 хэд дэхь минутанд оруулж ирлээ тоглох ч цаг байгаагүй дээ. Дараагийн тоглолтонд магадгүй гараанаас тоглох байх гэж горьдоод байна... Оскар үнэхээр биширмээр юмаа аймар аймар ярих ч юм алга... Пато маань харин жаал анхааралгүй байнуудаа 2-3 нь ч гоол хийх боломжтой бөмбөгийг алдаж байхын. Гоолтой нь юугаа ярихав харин тэр Рафа-гийн нүүрний шугамнаас өгсөн бөмбөгийг л чулуу болгочих газар...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Aug.05.12 11:31 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Ээд дээ Гондурас-тай хэцүүхэн тоглолт хийлээ дээ. Хожил авах гэж нусаа хацартаа хацартаа ч биш юмаа духандаа наах шив дээ :P Айл бас тэгээд жаал яргачин нөхдүүд юмаа даа алж хядчих гээд л байхын...

Сандро-гийн хөдөлгөөн их удаан нэг л их хөшүүн хойрго хөдөлгөөнтэй юм. Байрлал эзлэх тал дээр асуудал үүсгэнэ хамгаалалтанд хэтэрхий их биеэ ашиглана. Мано харин зөв шийдвэр гаргаж эртхэн сольж байгаа харагдана лээ...

Марсело-гийн талыг яриад ч яахав хамгийн их довтолгоо явагдана төдий чинээ довтолгоог авдаг ерөнхийдөө бол Бразил-ын багийн сул тал бас давуу тал нь юмуу даа :P Гэхдээ ч манай хүн довтолгоонд Неймар-тай гоё хослоод ёстой ганган байна лээ дээ пээээ бүү үзэгд...

Жуан за энэ нөхөрт бий ч нээх дуртай биш лдээ гэхдээ өчигдөрийн тоглолтонд бол сайн үзсээн нилээн хэдэн аюултай моментуудаас багаа аварч байна лээ. 2 дахь гоол дээр жоохон зай гаргаад нам цохиулсанаас өөр алдаа ер нь гаргаагүй шиг санагдаад байна...

Ромуло хараал идсэн ... гэдэг шиг ёстой хамаг нерв барсан даа. Түлээ гэхэд арай л дэндүү түлээ юмаа тэр шар карттай байж ямар ч аюултай аюултай үйлдэл хийдгийн шүүгч 2 дахь шарыг нь өгөөд талбайгаас гарчихаж болох 1-2 ч алдаа хийсэн байх. Багаа хөөдөх ч дөхсөндөө дөхсөн...

Оскар, Неймар, Димиао ярилтгүй найс тоглосон Неймар-ын пассыг л оновчтой болгочихвол ч ай даа хичнээн л бол хичнээн л гоол хийхээр байлаа шд...

Халк өнгөрсөн тоглолтонд хараал идсэн хоёрдогч хүн нь боллоо гэж нөхөр үлгэрийн баатар. Гүй бас арай арай гэхэд үнэхээр дэндүү л тоглолоо хамаг довтолгоо нураана нөхрийн таслуулсан бөмбөг зүрх амаар гаргачих шахам сөрөг болж орохыг нь яана. Ажиллагаагүй туучийг дараагийн тоглолтонд сэлгээнээс гаргаасай...

За тэгээд Гондурас-тай яг 11 вс 11 байсан бол мэдэхгүй ээ алуулах байсан байхөө. Арай л эрт 10-уулаа үлдсэн гэхдээ ч бас бууж өгөөгүй тэмцсээр байгаад 2-1 гэсэн тэргүүллийг олж аваад л гоё тоглосоон сүүлд 9-үүлээ үлдээд аргагүй довтолж чадаагүй лдээ. Аргагүй л
шартай хортой үнэхээр гоё тоглолттой залуус байна лээ бага зэрэг жүжиглэлтийг нь хасвал :P

Будааны хүүхдүүдтэй гэж байгаа цаанаас бол Самуурайнууд тодорхой биздээ.
Нөхдүүдийг аргалчихвал Самуурайнуудтай тооцоо боднооо......

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Aug.12.12 12:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12167
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Бразил үнэхээр азгүй хожигдол амслаа даа. Хөлбөмбөг ингэж дээр төвшинд хөгжиж байхад дахин ингэж аваргын төлөө гарч ирэх боломж юу л бол.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Aug.12.12 2:33 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Азгүй ч гэж бас арай ч хэлж болохгүй эээ... Үнэндээ барсангүй... Аваргуудад баяр хүргий сайн байлаа :wd:

Ёоо нээрээ хамаг нерв хөдөлгөсөн тоглолт гэгч нь боллоо доо. 06, 10 оны ДА-аар хожигдоод мултархад иймэрхүү мэдрэмж авч байгаагүй л юмдаа күй ээ нээрээ ццц... Энэ Мексик-ийн учрыг олхооч байлаа шүү Олимпийн өмнөх нөхөрсөг тоглолтонд бас 2-0 оор хожигдсон. Сая дахиад л хусууллаа. Учир юунд байна вэ??????????

Тэр алт, мөнгөн медаль энээ тэрээ ч яахав хамгийн гол нь багийнхаа ирээдүй болсон сайхан залуучуудын тоглолтыг үзсэндээ сэтгэл хангалуун байна SBN-нд баярлалаа гээд хэлчихмээр л байхын ккк...

Ур чадвар, хурд, хүч, од тоглогчид ер нь л юм юм байгаа баг ингээд Мексик-ийн шигшээд хожигдоно гэхээр одоо тэгээд бөмбөг гэдэг нь бөөрөнхий л юмдаа :P Мексик-ийн баг бол үнэхээр зохион байгуулалт сайтай яг л Бразил-ын эсрэг тоглох тэр тактик энээ тэрээ нь эртнээс бэлдсэн юм шиг л санагдсан. Сөрөг довтолгоог 4-5 тоглогч хурдтай хийнэ эргээд сөрөг алдахад 5-6 тоглогч хамгаалаад зогсож байна. Яг тэр Бразил-ын давуу тал болоод байсан сул орон зайд тоглох боломжийг ёстой гаргасангүй дээ...

Халк гэж махан толгой хичнээн ч сайхан довтолгоог нухаж байгаад таслуулж эсвэл шаал далий далий кросс, булангийн цохилтуудынхаа нэгийг нь ч олигтойхон шиг хаяж чадсангүй шд. Гоол хийсэн нь ёстой түүнийг аварсан тэрнээс биш тоглолтыг утгаар алж байсан хүний нэг дээ гэж...

Магтсан хүүхэн хуриман дээрээ гэж нөгөө айхтар айхтар тоглогчид нь хаана байна вэ тэр Оскар хаачсан? Тэр Димиао? Тэр Неймар хаачсан гэж асуумаар л байна :P Оскар бөмбөгөөр хангаж өгч үнэндээ чадсангүй, тааруухан тоглоод байхад суулгачихгүй байлгаад л байхын 70 дахь минут гаргаад л Пато, Гансо хоёрыг оруулаад ирээсэй гэж хичнээн их хүсвээ... Димиао хичнээн ч боломж алдваа өчигдөр бол зүгээр л далий толгойтой юмуу гэмээр л байсан шд. Шаал хөндлөн хөндлөн юм мөргөнө гоё гоё ч боломжууд байсан. Итгэж байсан юмсан за яахав ирээдүй байгаа байгаа харин эртхэн шиг л европийн нэг баг руу явчихмаар байна... Неймар минь дээ Неймар минь техник хурдаар ч явахгүй нь дээ пасс цохилтон дээрээ жаал анхаарвал зүгээр л байхын. Одоо тэгээд Сантос-д байгаа цагт анхаарна ч гэж юу байхав дархан эрхийг нь өгцөн болохоор тууж ороод л далий пасс, хэдэн шувуугаа буудсаар байгаад л 14 он хүргэх байхдаа. Ямар ч баг нь байсан хамаагүй нөхрийг авчихаасай билээ түүний тоглолтоос их зүйл шалтгаалж байгаа шүү дээ явуулчихаач дээ хэхэ...

Дундын шугамын хоёр бол ёстой хог эхний гоолын эзэн нөхөр Тоттенхам-ын хагас хамгаалагч Сандро, Спартак руу явж байгаа Ромуло хоёулаа дунд алуур хийж байгаад л таарлаа нэг хэсэг Бразил хүний дутуу тоглоод байгаамуу ч гэж бодогдтол тоглолоо шд күй нээрээ хэрэг алгаа. Сандро бол юун тэр Улаануудын Лукас, ёстой хаана нь ч хүрэхгүйн байна лээ. 14 онд Сандро-гийн оронд Лукас, Ромуло-гийн оронд Рамирес гэж л гарах байх сүйдтэй алж хядчих гээд тоглоод эхлэхгүй л бол гарааны эрхээ алдсан л гэж ойлгосон...

Рафа шаал дэмий юман дээр алдаа гаргаад л гүйж байхын. Юнайтед-аас бас овоо гайгүйхэн шиг кросс хаячихдаг хамгаалагчидын тоонд ордог юмсан өчигдөр бол тувт хамгаалагчийн биед ойлгосоор байгаад таарлаа шд. Хоёр дахь гоол дээр Халк-ын алдсан нөхөр мөргөж гоол хийсэн яг л мань хүний өмнүүр гүйж ирээд л мөргөчихөж байна лээ ард нь нөхөр ангайгаад л хоцорч байгаа харагдахын нөгөө л хааяаа хааяаа харагддаг хайнга алдаануудын нэг өчигдөр ч хэрэгжсэн дээ гэхдээ хортой шартай довтолгоонд л бол сайн орсон их ч хичээсэн болсонгүй дээ...

Жуан-д бол би ёстой итгэдэггүй күй яахав багаа ч нээх чанаад сүйд болоод байхгүй ч гэсэн хий ихтэй тоглодог. Байрлал нөхөлт тааруу ямар азаар хамтрагч нь Силва байсын тэрнээс юун тэр 2-1 л байлаа шд. Сүүлд тэр Рафа-тай муудалцаад байх шиг харагдсан. Алдаа гаргасан байж болно өөрөө очоод засаад л явах хэрэгтэй шд тоглолтын дундуур хэрхэвч ийм үйлдэл гаргах ёсгүй бусдад нь ч нөлөөлнө. Хоёулаа шатсан байсан лдаа...

Габрейл хэсгийн 2 дахь тоглолтонд эхний тоглолтоо хийлүү дээ хаалгандаа гоол алдаагүй бас ч гэж овоо гайгүй тоглолт үзүүлээд номер 1 сонголт болцон. Явсаар байгаад л финалд үндсэн хаалгачаар гарч ирэх шивдээ. Ер нь тэгээд Нето байсан Габрейл байсан ялгаагүй л юм шиг санагдсан нэг л түвшиний хоёр өөр нэртэй хаалгач юмуу даа :P Хаалгачийн байрлал ч асуудал болоод байгаадаа 14 онд Цезар-таа л найдахаас мань хүн ч тэгээд орон гаран нөхөрдөө өөр сонголт байхгүй хойно яаая гэхэв...

Зөөө хөөрхий Олимпийн аваргын мөрөөдөл 4-н жилийн дараа биелэлээ олох уу үгүй юу гэсэн асуулттай хоцорлоо доо. Гэснээс тэр Мексик-ийн хаалгачийн эсрэг гарч ирээд хаалгуулаад татаж өшиглөсөн гоол нь орсон бол зүгээр тас гоол байхгүй юуу хөндлөвч л саад боллоо. Бас Цаг дуусч байхад Оскар-ын мөргөлт орсон бол ёстой гал гарсан тоглолт болох байлаа. Тэгээд нэмэлт цагт хожцон бол Аватар дээр Челски-гийн өмсгөлтэй ч байсан хамаагүй залахгүй юу жинхэнэ Херо болох байлаа даа гэж. Ингээд дуусгий даа бодохоор л харамсаад байхын ийм бүрэлдэхүүнтэй ийм хол явчихаад эцсийн мөчид ингээд амаа таглуулчихаад байж байх гэж :bawling: :bawling: :bawling: ...

Хэсэг хугацаанд Баяртай Сэдэв минь л боллоо доо...
14 онд дарагдсан нэр төрөө эргүүлж авнаа ПЕНТАКАМПИОН-чуудаа...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Sep.18.12 9:17 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Image

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Nov.28.12 6:10 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Бразил-чууд 3-н сар санал асуулга явуулсаны үр дүнд 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлэг тэмдгийг Fuleco гэж нэрлэхээр болсон байна. Санал асуулгад Zuzeco, Amijubi гэсэн нэр байсан ба санал асуулгад нийт 1 сая 700 мянган хүн оролцсоноос 40%-ийг Fuleco, 31%-ийг Zuzeco, 21%-ийг Amijubi санал авсан байна. Fuleco гэдэг нь futebol гэсэн Португал үг бөгөөд орчуулбал хөлбөмбөг гэсэн үг юм байна бас нэг Португал салаа утга нь ecologia бөгөөд энэ нь Экологи гэсэн утгатай үг юм байна. Amijubi гэсэн үг нь Португал-аар amizade буюу нөхөрлөл бас jubilo буюу тоглоом гэсэн утгатай юм байна. Zuzeco гэсэн үг нь Португал-аар azul буюу цэнхэр бас ecologia буюу экологи гэсэн утгатай үгнүүд байсан байна... Дашрамд дурьдахад 2006 оны Герман-д болсон Дэлхийн аваргын бэлэг тэмдэг болох Арслан-г Goleo, 2010 оны Өмнөд Африк-т болсон Дэлхийн аваргын бэлэг тэмдэг болох Ирвэс-ийг Zakumi гэж нэрлэгдэж байсан...

Image

Дэлхийн аварга ойртоод ууг нь их сайхан байна даанч нэг тиймэрхүү үйл явдал болсон нь Мано Менезес шигшээгийн дасгалжуулагчийн ажлаасаа хусагдсан нь байлаа гэж. Бараг жилийн өмнө л Фифа-гийн чансааны 7-д ч билүү 8-д билүү жагсаж байхад Бразил-чууд түүхэн дэхь хамгийн доогуур бичигдсэн нь байлаа л гэж байсан одоо ч тэр 7-8 байтугай л чансаанд эрэмбэлэгдчихээд байгаа даа харахаас ч нүд халтирмаар хоёр оронтой тоо руу орцон л явж байгаа харагдсан :frog: Он гаргаад Конфедрэшн Кап болно тэрнээс өмнөхөн дасгалжуулагчаа сонгочих байх л гэж Бүдүүнээ авсан байна лээ. Магадлал өндөртэй ерөнхийдөө 2 хүн байгаан байхөө Пеп Гуардиола, Луйз Флиппе Сколари гэсэн. Яг тэгээд сонгох дээрээ тулахад Бразил-ийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч маань: Бразил-чууд Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад түүхэндээ 5-н удаа түрүүлсэн энэ 5-н удаагийн түрүүг бүгдийг нь Бразил дасгалжуулагч бидэнд авчирсан гэх маягтай зүйл ярьсан байна лээ. Магадгүй Сколари-д дахиад нэг удаа шигшээгээ удирдах эрх өгөх гээд ч байгаа юм шиг...
1958 Vicente FEOLA
1962 Aymore MOREIRA
1970 Mario ZAGALLO
1994 Carlos Alberto PARREIRA
2002 Luiz Felipe Scolari

За хэн нь ч ирсэн яахав хамгийн гол нь 14 оны дэлхийн аваргын Алтан Дагина л хэрэгтэй байна...

UEFA ban Shakhtar´s Adriano for one match
Жоохон харамсмаар л юм ууг нь муу новшийг 3-4 тоглолт бандах байсын улсынхаа нэрийг гутаасан хөгийн амьсгаа. АЛ-ын хэсгийн сүүлийн тоглолтонд гарсан гараагүй ялгаагүй баг нь хасагдах шат руу орж байгаа болохоор нээх гарз хохирол учраад байх нь хаашаа юм гэхдээ ийм үйлдлийг өөхшүүлсэн шийдвэр шиг л санагдаад байх боллоо...

Image

Лукас Моура маань өнгөрсөн зун ПСЖ-тэй хэдэн жил гэчихвээ гэрээ хийсэн боловч одоо болтол клубтээ тоглож чадаагүй л явж байна. Удахгүй Бразил-ийн Сери А өндөрлөнө тэгэхээр нь мань хүн Франц-ийг зорих нь дээ гэж. Ашгүй нэг нь ч гэсэн Европ руу явж байвал болж байна...

Image

Энэ Нэймар, Гансо хоёр гэж яацан сонин нөхдүүд вэ Бразил-д үхсэн үлийгээ хийх гээд байгаан. Бүүр уур бараад хаячихлаа Гансо гэж балай юм Европ руу явах биш Сан Пауло клубтэй 5-н жилийн гэрээ хийчихсэн байдаг. Бразил хүн бүрийн тоглохыг хүсдэг клуб гээд очоод байж болохгүй шдээ :m4:

Image

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Nov.30.12 3:45 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Scolari named Brazil coach

Луйз Флиппе Сколари ингээд 2 дахь удаагаа Бразил-ийн шигшээ багийг удирдахаар болж байна даа. Сколари: Бид бүхэн 2014 оны Дэлхийн аваргад түрүүлэх үүрэг хүлээсэн. Дэлхийн аваргын ялагч нь болох гол фаворитуудын нэг нь бид хараахан биш байна. Бидний зорилго фаворитуудын нэг болохоос эхлэнэ. Сколари-гийн хувьд 2002 оны Дэлхийн аваргаар Бразил-ийн шигшээ багийг амжилттай удирдаж Алтан дагина авч чадсан бол 2003 оноос эхлэн Португал-ын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж 2004 оны Европийн аваргын 2-р байр, 2006 оны Дэлхийн аваргаар 4-р байр эзлэж, 2008 оны Европийн аваргаар багаа хагас финал хүргэсэн шигшээ болон клубийн туршлага арвинтай дасгалжуулагч билээ гэж...

Image

Sanchez steps down as Brazil director
Carlos Alberto Parreira's new role


Бразил-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн захиралаар ажиллаж байсан Санчез суудлаа тавьж өгсөнөөр удаах үүрэг хүлээх эрхэм нь Carlos Alberto Parreira болжээ. Мань хүн дасгалжуулагчийн хуваарь:
1982 онд Кувэйт
1990 онд Арабын нэгдсэн эмират
1998 онд Сауди Араб
1994, 2006 онд Бразил
2010 онд Өмнөд Африк-ын шигшээ багийг тус тус удирдаж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан эрхэм маань энэ удаад арай өөр үүрэгтэйгээр Дэлхийн аваргын тэмцээнд оролцох нь дээ гэж...

Image

Хоёр эрхэм маань маш их баяртай хүлээн авсан байна лээ "яг л хүүхэд шиг баяртайгаар хүлээн авсан" гээд л. Эцсийн эцэст явж явж туршлагатай нөхрийг л сонголоо доо залуу халуухан дасгалжуулагч сонгож аз туршихыг хүсээгүй бололтой арга чгүй биздээ нутагтаа зохиож байгаа томоохон тэмцээн болохоор...

Голланд эрхэм Де Бойер: Brazil will always be one of the favourites, especially with the next World Cup at home for them. The likes of Neymar, Lucas, Oscar … (they have) so many great players. It's always a joy to watch. гэсэн юм хэлж хэхэ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Last edited by kamikaze88 on Dec.03.12 2:43 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Dec.03.12 2:41 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4260
Location: Чимээгүй толгод
Халк маань Зенит клубт байгаадаа сэтгэл хангалуун л байгаам байна. Саяхан Зенит вс Спартак Москва гэсэн дерби тоглолтонд оролцож 4-2 хожсоныхоо дараа ярилцлага өгч: Энэ энэ дерби тоглолтын нэгээхэн хэсэг болсондоо маш их баяртай байна үнэхээр сайхан байна. Би гоол оруулсандаа сэтгэл хангалуун байна. Энэ нь багтаа туслаж байгаа чухал зүйл. "Өөрийн тоглож байгаа байрлалд сэтгэл хангалуун байгаа эсэх талаар асуухад" Хэрвээ би жигүүрт тогловол надад гайхалтай сайхан, хэрвээ би төвд тогловол үнэхээр сайхан л байх болно. Хаана ч тоглосон надад таатай байх болно. "Бразил-ын шигшээн дасгалжуулагч болсон Сколира-гийн талаар" Хүн бүхний мэддэг Дэлхийн аваргыг авсан гайхалтай дасгалжуулагч хэвээрээ байгаа огтхон ч өөрчлөгдөөгүй. Миний хувьд үргэлжлүүлээд клубтээ шилдэг тоглолтоо гаргаж мөн шигшээ багтаа чадах бүх зүйлээ зориулах болно.

Марсело: Миний бодлоор би бол Дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч яагаад гэвэл би өөртөө итгэдэг. Роберто Карлос бол миний шүтээн гэдгийг хүн болгон л мэдэх байх. Яг одоо би түүнийг яриад сууж байгаадаа бага зэрэг нервтэж байна учир нь тэр үргэлж шилдэг нь байсан.

Нэймар: Би түүний хандлагыг өөрчилмөөр байна "Робинио" учир нь тэр миний шүтээн. Шүтээнээ клубтээ буцаж ирэхийг харах нь үнэхээр онцгой мэдрэмж төрүүлэх байх. Хэрвээ Фенүүд түүнийг ирэхийг хүсвэл бий ч мөн адил хүсэх болно. Гэхдээ хамгийн гол нь шийдвэрийг Луйз Алвейро Робейро гаргана. Би үргэлж л шилдэг тоглогчид Сантос-д ирэхийг хүсдэг.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Блаттер, Бразил-ын талаар нилээн ам сайтай байгаа бололтой туслаж дэмжих болноо 1950 оноос хойш их зүйл өөрчлөгджээ зөвхөн барилга байгууламж ч биш эдийн засгийн тал дээр үнэхээр ярилтгүй л гэж...

За энэ ч яахав Лукас Лейва маань бэртлээсээ эргэн ирээд клубийнхээ анхны тоглолтондоо оролцоод эхлэж мань хүн Гремио-д анх удаагаа тоглож байсантай адилхан мэдрэмж төрлөө энээ тэрээ л гэж удаан хугацаагаар талбайгаар хөндийрсөн хүн арга чгүй биздээ. Сандро нөгөө талд Тоттенхам-ын гараанд бат зоогддог болж овоо хэдэн тоглолтонд оролцоод байна энэ янзаараа улирал дуусгавал бас болжил байна шүү. Ингээд сайхан хоёр ДМ-ынхээ өрсөлдөөнийг хараад ажаад сууж байх болж байна даа гэж сайхан сайхан...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited