#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 1:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Viva Brazil!
PostPosted: Jun.02.11 5:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Image
Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1914
FIFA-д элссэн он: 1923
Холбооны ерөнхийлөгч: Рикардо Тейшейра
Ерөнхий дасгалжуулагч: Мано Менезес /Бразил/
Багийн ахлагч: Лусимар Феррейра да Силва
Шигшээдээ олон тоглосон: Кафу /142/
Олон гоол оруулсан: Пеле /77/
Одоогийн чансаа: 3
Хамгийн өндөр чансаа: 1 /1993–2007, 2009–10/
Анхны тоглолт: Аргентин 3:0 Бразил /1914 он/
Хол зөрүүтэй ялалт: Бразил 14:0 Никарагуа /1975 он/
Хол зөрүүтэй хожигдол: Чили 6:0 Бразил /1909 он/
Хоч: Самба бүжигчид

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.03.11 11:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
Бразилийн сэдэв бдаггүй бсан гэхээр сонин юм. хэхэ

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.04.11 9:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
2014 онд нутагдаа цөм авнаа Neymar тэргүүтэй бразилийн шинэ одууд туршилга суух байх

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.05.11 3:00 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Самба бүжгийн хаад маань нутагтаа балай авнаа харин тэрнээс өмнө Мано-д хийх ажил их байгаа даа...

Бразил маань 6-н сарын 4-нд Улбар шаруудтай нөхөрсөг тоглолт хийсэн байна 0-0 харьцаатай эвийн гэрээ байгуулжээ...
Гарааны бүрэлдэхүүн: Цезар, Лусио, Дани Алвес, Андре Сантос, Тиаго Силва, Элано, Лукас лэйва, Рамирес, Фред, Робинио, Нэймар.
Сэлгээнд: Лукас, Сандро, Элиас, Леандро Димиао, Адриано Корреира.

Манай дараагийн учраа Румины шигшээ баг байх бөгөөд тоглолт 6-р сарын 8-нд 09.45 цагаас болно.
Энэхүү тоглолтонд Бразилийн алдарт хөлбөмбөгчин Луйз Назаррио Де Лима Роналдо улсынхаа шигшээн өмсгөлөө эцсийн удаа өмсөн тоглох болно.

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.06.11 12:06 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Миний бодлоор Мано нэг л сонин бүрэлдэхүүн дуудаад байх шиг санагдаад байна...Өнгөрсөн нөхөрсөг тоглолтонд дуудагдсан бүрэлдэхүүнд Халк Фабио Рафаел Андо Баштос болон Марсело-г дуудахгүй яасын болдоо Пато гэмтэлтэй байсан болохоор дуудагдаагүй байх...Дани Алвес болон Робинио нар надад ёстой таалагддаггүй юм 10 оны дэлхийн аваргаар энэ нөхдүүд зарим нэг зүйл дээр багийг хойш нь татсан гэж бодогддог...

--------------------Цезар----------------------
Дани Алвес--Лусио--Тиаго Силва--Андре Сантос
-----------------Лукас Лэйва------------------
------------Рамирес--------Элано--------------
Робинио---------------------------------Нэймар
---------------------Фрэд----------------------

Нэг иймэрхүү байрлалаар гарсан юм шиг байна 79 дэхь минутанд Хар Ирвэс 2 дахь шар картаа авч талбайг орхисоноор 10-уулаа үлдсэн...Зарим нэг байрлалыг бодож үзмээр л байгаан Баштос-ыг урагш нь тавиад зүүн ард Фабио юмуу Марсело-г гаргаад баруун ард Рафаел Майкон 2-ыг л нүдмээр байна Майкон 7 сар гаргаад 30 хүрнэ 14 он гэхэд шалдаа буучихааргүй л бол бараг л гарааны тоглогч болчих байх...Дунд Рамирес-ийн оронд Сандро Элано-ийн оронд Андо гээд л ер нь туршиж үзэх юм зөндөө л байна даа...Тоглолт НЕТ-ээр л үзэхгүй бол болохгүй болчихоод байдаг гэтэл миний ашиглаж байгаа НЕТ гэж арай дэндүү ууг нь тоглолтоо үзээд хэдэн юм бичмээр байдаг яамаар ч юм бэ дээ хэхэ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.06.11 6:08 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Дунга гэж дух хамгаалалт гэж солиорсоор байгаад ноднин хайран багийг минь яйрин болгож билээ. Ронни маань уул нь ноднин өдийд их сайн формтой байж билээ.Сери А даа хет-рик оруулаад , оновчтой дамжуулалтаар нилээн дээгүүр жагсаж байсансан. Тэгсэн нөхөр хөлдүү нээх мундаг хахир хатуу ааштай дасгалжуулагчын дүр үзүүлж хамгаалалт хамгаалалт гэж хуцсаар байгаад Ронниг минь илт жийсэн дээ. Хамгийн тэнэг нь Италийн алтан хогийн саваар тодорчихоод байхад л гөжүүдэлсээр байгаад Ювентусын Флиппе Мело-г багтаа авсан. Нөгөөдөх нь Голландын эсрэг утгаар нь баг алдаг шаацан. Снайдерийн цохисон бөмбөгийг Цезарын урдуур орж үсэрч баг алаад дараа нь Роббен дээр тэнэг алдаа гаргаж талбайгаас хөөгдөж баг алсан даа сда чиньв Дунга гэж үнэн дунга ллр, Мело гэж эргүү дунга 2 л ноднин булшилсан даа багийг минь


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.06.11 6:37 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
redil wrote:
Дунга гэж дух хамгаалалт гэж солиорсоор байгаад ноднин хайран багийг минь яйрин болгож билээ. Ронни маань уул нь ноднин өдийд их сайн формтой байж билээ.Сери А даа хет-рик оруулаад , оновчтой дамжуулалтаар нилээн дээгүүр жагсаж байсансан. Тэгсэн нөхөр хөлдүү нээх мундаг хахир хатуу ааштай дасгалжуулагчын дүр үзүүлж хамгаалалт хамгаалалт гэж хуцсаар байгаад Ронниг минь илт жийсэн дээ. Хамгийн тэнэг нь Италийн алтан хогийн саваар тодорчихоод байхад л гөжүүдэлсээр байгаад Ювентусын Флиппе Мело-г багтаа авсан. Нөгөөдөх нь Голландын эсрэг утгаар нь баг алдаг шаацан. Снайдерийн цохисон бөмбөгийг Цезарын урдуур орж үсэрч баг алаад дараа нь Роббен дээр тэнэг алдаа гаргаж талбайгаас хөөгдөж баг алсан даа сда чиньв Дунга гэж үнэн дунга ллр, Мело гэж эргүү дунга 2 л ноднин булшилсан даа багийг минь


+1

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.06.11 8:08 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Энэ улиралд Порто клубт 51 тоглолтонд 36 гоол 21 ассист өгсөн Халк гээд залууг л хаяцан байгаамдаа Фрэд яах вээ Бразил-ийн Серий А-даа клуб нь түрүүлсэн 23 тоглолтонд оролцож 17 гоолтой улиралаа дуусгасан аан бас Серий А эхлээд тоглолтууд нь явагдаж байгаа ер нь формтой байгаа гэж үзсийн байлгүй дээ Лиандро Димиао бол нилээн дажгүй залуу байгаа 21-тэй түүний хувьд их юм сурах хэрэгтэй дээ...Ингэхэд Нилмар гуай хаана тоглоод байгаа вэ Испаний лигт үү...
Nite wrote:
Патогын сураг бүр тасарчлаа шүү..
Дээхэн талд чинь гэмтэлтэй байгаа гээд бичцэн байхад уншдаггүй юмуу эсвэл намайг игнордоод байгаамуу хэхэ...
redil wrote:
Дунга гэж дух хамгаалалт гэж солиорсоор байгаад ноднин хайран багийг минь яйрин болгож билээ. Ронни маань уул нь ноднин өдийд их сайн формтой байж билээ.Сери А даа хет-рик оруулаад , оновчтой дамжуулалтаар нилээн дээгүүр жагсаж байсансан. Тэгсэн нөхөр хөлдүү нээх мундаг хахир хатуу ааштай дасгалжуулагчын дүр үзүүлж хамгаалалт хамгаалалт гэж хуцсаар байгаад Ронниг минь илт жийсэн дээ. Хамгийн тэнэг нь Италийн алтан хогийн саваар тодорчихоод байхад л гөжүүдэлсээр байгаад Ювентусын Флиппе Мело-г багтаа авсан. Нөгөөдөх нь Голландын эсрэг утгаар нь баг алдаг шаацан. Снайдерийн цохисон бөмбөгийг Цезарын урдуур орж үсэрч баг алаад дараа нь Роббен дээр тэнэг алдаа гаргаж талбайгаас хөөгдөж баг алсан даа сда чиньв Дунга гэж үнэн дунга ллр, Мело гэж эргүү дунга 2 л ноднин булшилсан даа багийг минь
Зарим нэг зүйлс дээр санал нэгдэхгүй байнаа яахав Дунга-ийн тактик тиймэрхүү байсан нь аан бас Мело Юве-г доош нь чангаахад гол үүрэг гүйцэтгэсэн аль аль нь үнэн харахад бол яг л тэдний алдаа л юм шиг гэхдээ 1-0 оор хожиж байгаа дээр нь цаг дуусах хаа ч байсын байхад Робинио хэтэрхий их шатаж тоглож байсан би энийг бол дэмий зүйл л гэж үзнэ...Роббен-ийг барьж байсан Баштос шал дэмий юман дээр алдаа гаргаж шар карт аваад хамгаалалтаа сулруулсан би энийг бол Робинио-ын буруу байсан л гэнэ...

Аан бас зүүн жигүүрт Робинио шатаад тоглолтоо гаргаж чадахгүй байхад баруун жигүүрт тоглож байсан Дани Алвес хичнээн ч удаа бөмбөг алдавдаа нэг л их чаддаг хүн шиг хоёр гурван тоглогч хуурч орох гээд алиалаад...Мело-ийн алдаа ч гэж дээ миний харсанаар бол Цезар-ын алдаа байх шиг байсан ямар ч тоглогч мөргөж зайлуулахыг л бодно Мело ардаа нүдгүй болохоор одоо яая гэхэв дээ дээр нь ориллоо гэхэд Вивузелла-ийн дууний хажууд юу л сонсогдоов гэж дээ хэхэ...Тэр бохир тоглолт хийснийг бол шатсанаас л болсон гэж тайлбарлахаар байна даа...Хэдийгээр дэмждэг баг маань хожигдсон ч гэсэн хараалын үгс хэрэглэж багийнхаа тоглогчид руу дайрна гэдэг бол бишээ надад лав сонин л санагдаж байна...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.07.11 11:16 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
kamikaze88 wrote:
Зарим нэг зүйлс дээр санал нэгдэхгүй байнаа яахав Дунга-ийн тактик тиймэрхүү байсан нь аан бас Мело Юве-г доош нь чангаахад гол үүрэг гүйцэтгэсэн аль аль нь үнэн харахад бол яг л тэдний алдаа л юм шиг гэхдээ 1-0 оор хожиж байгаа дээр нь цаг дуусах хаа ч байсын байхад Робинио хэтэрхий их шатаж тоглож байсан би энийг бол дэмий зүйл л гэж үзнэ...Роббен-ийг барьж байсан Баштос шал дэмий юман дээр алдаа гаргаж шар карт аваад хамгаалалтаа сулруулсан би энийг бол Робинио-ын буруу байсан л гэнэ...

Аан бас зүүн жигүүрт Робинио шатаад тоглолтоо гаргаж чадахгүй байхад баруун жигүүрт тоглож байсан Дани Алвес хичнээн ч удаа бөмбөг алдавдаа нэг л их чаддаг хүн шиг хоёр гурван тоглогч хуурч орох гээд алиалаад...Мело-ийн алдаа ч гэж дээ миний харсанаар бол Цезар-ын алдаа байх шиг байсан ямар ч тоглогч мөргөж зайлуулахыг л бодно Мело ардаа нүдгүй болохоор одоо яая гэхэв дээ дээр нь ориллоо гэхэд Вивузелла-ийн дууний хажууд юу л сонсогдоов гэж дээ хэхэ...Тэр бохир тоглолт хийснийг бол шатсанаас л болсон гэж тайлбарлахаар байна даа...Хэдийгээр дэмждэг баг маань хожигдсон ч гэсэн хараалын үгс хэрэглэж багийнхаа тоглогчид руу дайрна гэдэг бол бишээ надад лав сонин л санагдаж байна...

За энэ дээр чи бид 2 -н санал шал өөр юм байна. Дани Алвес харин ч бразил стиль үзүүлсэн гэж боддог шүү.Буруутгаад байх зүйл байхгүй. Харин ч богино зайнд хэд хэдэн гоё Пасс хаяж байсан ш дээ. Жинхэнэ Бразилын самба бүжигчдийн хийж чадах зүйлийг л үзүүлж байсан. Робиньо -н хувьд шатах нь аргагүй. Хажуугын ази царайтай шүүгч эргэлзээтэй отон зааж нэг гоолыг тооцоогүй. Тэхдээ мань хүн арай д хэтрүүлчихсэн. Санал нийж байна. Харин Мело-г байж боломгүй алдааг өмөөрөөд байгаа чинь инээдтэй санагдчихлаа. Хамгаалагч хүн хаалгачтай хэрхэн ойлголцохыг мэдэж байх ёстой. Цезарь бол бөмбөг рүү үсрэх л байсан. Энэ бол хаалгачын үүрэг.Харин хамгаалагч хүн ардаа нүдтэй байна уу нүдгүй байна хамаа байхгүй хэзээ ч хаалгачын өмнүүр орж салбаганахгүй байх мэдрэмж суучихсан байх ёстой. Ийм мэдрэмжгүй тоглогч сонгосон нь ч Дунга-н тэнэгийнх. Дэмждэг багаа хожигдолд хүргэсэн нөхдийг хэлэх ёстойгоор нь хэллээ гээд чамд сонин санагдаж байгаа бол миний бичсэнийг гүйлгээд харчихаж болно шүү. Уншаад санал нэгд гэж албадаагүй.Эцэст нь Мело бол хогийн сав байсан тэр тоглолтон дээр,угаасаа ч хогийн сав. Дунга сайн хамгаалан тоглогч байсан байж болно тэхдээ тэр довтолгооны филсофийг ойлгодоггүй зүгээр хахир хатуу ухаантай дасгалжуулагчын дүр эсгэгч муйхар нэгэн.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.07.11 2:19 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Надад нэг зүйл л сонин санагдсын багийн хожигдолыг зөвхөн Дунга болон Мело-д тохоод байхаар нь аан бас зүгээр буруу байсан тийм алдаа гаргасан энээ тэрээ гээд явж болдоггүй юмуу...Яг ярих юм бол Капитан хийж байсан Лусио-ын алдаа ч бас байгаа тэр үүргээ гүйцэтгээгүй...Дани Алвес-ыг Бразил стилийн тоглолт үзүүлсэн гээд байхын хэхэ үндсэн байрлал нь баруун ар Дунга тэрнийг довтлох чиглэлийн хагаст тавьсан юм шиг байна лээ миний хувьд тэрний чадвараас хэтэрсэн байрлал гэж л үзнэ...Хаалгач яг ямар үед бөмбөг рүү үсрэх ямар үед нь хаалгаа манах хэрэгтэй гэдэг нь тэдний мэдрэмжийн л асуудал...



За за ингээд орхий ямартай ч нэг баг дэмждэгийн байна :wd:
Сэдэвтээ идэвхитэй байгаарай 14 он хүртэл Бразилчуудад зөвхөн нөхөрсөг тоглолтоор л
тоглогчидынхоо гар хөлийг нийлүүлэх болчихоод байгаа тэгэхээр Мано-д хийх юм их бий гэж.

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 12:34 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Роналдо нээрээ гоал хийх хайран боломжоо алдсан даа хэхэ талбай дээр тоглож байгааг нь харах сайхан байсан шүү. Таргалаад шалаар нэг юм болсон байналээ.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 1:01 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Домогийг үдэх тоглолт сайхан л болсон юм байна хэн нэгэн нь Торрент дээр тавиад өгөөч саяны тоглолтыг...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:02 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Манай үеийн домог хүндэтгэлтэйгээр зодог тайлав.

Бразилийн Кориантис багт тоглож байгаад хөлбөмбөгөөс зодог тайлахаа зарлаад байсан амьд домог Роналдо шигшээ багийн алдарт шар цэнхэр өмсгөлтөйгөөр сүүлийн удаа талбайд гарлаа. Тэрбээр Румина - Бразилын нөхөрсөг тоглолтон дээр 30 дах минутанд 19 номертой Фред-р сэлгэгдэн талбайд гарч ирлээ. Шигшээ багийн нөхөд нь түүнийг тоглолтыг эхний хагасыг дуустал тоглоно гэж мэдэж байсан учраас түүнд гоол оруулах боломж гаргахын төлөө тоглож байлаа. Үнэхээр ч тэд хэд хэдэн боломж гаргаж өгсөн юм.
Түүнийг орж ирсэнээс 5 мин-н дараа Неймар түүнд гоол оруулах боломж гаргаж өгсөн бөгөөд харамсалтай нь манай хүн тоглоогүй удсанаас ч юм уу хаалагач руу эгц цохиж алдлаа. Минут ч хүрэхгүй Робиньо түүнд 100% -н гоол оруулах боломж олгосон бөгөөд харамсалтай нь хэрхэн цохисныг нь бичлэгнээс харна биз дээ хэхэ. Гэсэн нь ч багийн андууд нь түүнийг тэвэрч урам зориг оруулж байлаа. Манай хүн аргагүй л улам бүдүүрээд нэг л эв хавгүй болчихсон байлээ.




Ийнхүү шүгэл дугарч манай домогт агуу эрийн хөлбөмбөгөөс үдэх ёслол эхэлсэн бөгөөд тэрбээр 2 хүүтэйгээ оролцсон бөгөөд ёслол дууссаны дараа хувцас солих өрөө рүүгээ инээмсгэлэн явсан билээ. Еслолын ажиллагаа нь түүний дэлхий аваргад оруулсан гоолыг бэлэгдсэн 15 туг намирч гарч ирсэн бөгөөд Роналдо фенүүдээсээ зодог тайлах ёслолдоо гоол оруулан та нартаа гэнэтийн бэлэг барьж чадаагүйд уучлал хүссэн бөгөөд түүний карьер нь бүхэлдээ гоолоор дүүрэн байсан тухай дурссан юм.

Image

Image

Image


Роналдо гэх агуу эр дэлхийн аваргын цомын тэмцээнд 15 гоол оруулж мэргэн бууч цолыг эзэмшидгийг хүн бүхэн мэдэх билээ. Харин тэрбээр Бразилын үе үеийн шидтэнгүүдийг оруулсан гоолынхоо тоогоор хөлбөмбгийн хаан алдарт Пеле-с бусдыг нь илүүрхдэг юм байна. Мөн тэрбээр өөрийнх нь шигшээ багт үзүүлсэн амжилтыг шигшээ багийн залуу од Неймарыг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар дурьджээ.
Түүний кареер-г товчхон дурьдвал :
Мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа бразил-н Крузейро багаас 1993 онд буюу 16 настайдаа эхэлж байсан бөгөөд тухайн жилээ бразилын аварга шалгаруулах тэмцээнд 16 тоглолтод 14 гоол (Баха-н эсрэг 5 гоол )оруулан шуугиулж байсан юм. Дараа жил нь шигшээ багт нэрлэгдэж аваргын цомыг алдарт Ромарио,Дунга-н удирдсан самбаристачуудтай дэлхийн аваргын 4дэх цомыг хүртэж улсынхаа лигт 22 гоол оруулж хөлбөмбөгийн акуулуудын нүдэнд өртөж эхэлсэн юм.
ПС эйндховенд 1994 онд 6 сая доллараар худалдагдсан бөгөөд 96 он хүртэл тэнд тоглосон бөгөөд алдарт Барселона багт 96-97 он худалдагдаж дараачаар нь 2002 он хүртэл Италийн Интер Милан багт тоглосон юм.
Чухам 97 оны Роналдог хэн ч зогсоошгүй бүх үеийн хамгийн шилдэг страйкер гэж алдарт аналистууд үнэлдэг бөгөөд манай хүнийг үнэхээр ч энэ үед хэн ч зогсоошгүй байсан юм. Шигшээ багийн анд Ривалдотой үүсгэсэн хослол үнэхээр хамгаалагчдын толгойны өвчин болж байсан юм. Тэрбээр миний санахын 96,97 онд дэлхийн шилдэг хөлбөмбгчийн шагналыг хүртэж байсан билээ.
1997 онд шигшээ багаа ахалж багтайгаа Холбооны цомд түрүүлсэн юм. Мөн Америк тивийн улсуудын хооронд зохиогддог тивийн аваргын тэмцээн болох Копа Америка-д 1997,1999 онд тасархай түрүүлсэн билээ.
1998 оны Францад болсон Дэлхийн аваргын тэмцээнд багаа ахлан амжилттай оролцон шигшээд шалгарсан боловч шигшээд нутгийн эзэн Зидан тэргүүтэй Францчуудад бут ниргүүлсэн билээ. Энэ тоглолтын өмнөх Роналдогийн биеийн байдлын талаар хачирхмаар явдал тохиолдсон байдаг бөгөөд тэрбээр тоглолт эхлэхээс 45 хан минутын өмнө эмнлэгээс шууд тоглолтод оролцсон юм. Илүү дэлгэрэнүй мэдмээр байвал гүүглэ ахаасаа асуугаарай. Ямар ч байсан тэрбээр энэ дэлхий аваргад 4 гоол оруулсан юм.
1999 оны 11 сарын 29 нд тэрбээр Интерт байхдаа Лецце эсрэг лигийн тоглолтонд хөлөө гэмтээн хагалгаанд орон талбайд 2000 оны 4 сарын 12 нд Италийн цомын шигшээд Лацио-н эсрэг эргэн гарсанг бөгөөд 7 хон минут тоглоод гэмтсэн хөлнийхөө гэмтлийг сэдрээх нь тэр. Ингээд 2002 оны дэлхийн аваргыг өнжих аюулд өртөөд байлаа. Бурханы авралаар сайн эмчийн ачаар тэрбээр дэлхийн аваргаас хэдхэн сарын өмнө гэмтэл нь эдгэсэн бөгөөд Япон Солонгос болох дэлхийн цомд бүрэн бэлэн болоод байлаа.
Гэмтэлтэй формоо алдсан гэж түүнийг шигшээд багтаасныг зэмлэх хүмүүс цөөнгүй байлаа. Тэр үед Роналдо тэргүүтэй бразил шидтэнгүүдийг гайхамшгийг бүтээнэ гэсэн хүмүүс цөөхөн байсан юм. Учир нь манай эрийг гэмтэлтэй формоо алдсан гэж, Ронни тэр үед дөнгөж гарч ирсэн хүмүүс тэр бүр мэдэхгүй мөн дэлхийн аваргад орох эрхээ тэд нэлээд зовж байж болж авсан байлаа. Ихэнх хүмүүс Франц , Англи ,Аргентин ,Герман зэрэг тоотой хэдхэн багуудыг цом хүртэх боломжтой багуудаар нэрлэж байлаа. Ядаж байхад хэсгийн эхний тоглолтод Туркын эсрэг хийж Роналдо гоёмсог гоол оруулсан ч Ривалдо-н хачирхалтай зальжин эргэлзмээр торгуулын цохилтоор 2-1 харьцаатай зовж хожсоноор хүмүүсийн таавраас гарах нь тэр. Гэвч дараа нь юу болсоныг бүгд мэднэ. Ялангуяа 1/4 шигшээд т Англитай хийсэн тоглолт хөлбөмбөгийн түүхэнд үлдэх өрсөлдөөнтөй цөс хөөргөсөн тоглолт болсон билээ. Бекхамын байндаа туссан дамжуулалт Оуэний гүйцээлт Рональдино -н галзуурал Ривалдо Роналдо-н төгс гүйцээлт Сийманы алдаа сэтгэлд тодхон үлджээ. Эхний тоглолтод эсэргүүцэл үзүүлсэн Түрэгүүдийг ч ядах юмгуй хожиж финалд Агуу эр маань гайхмшигт гоолууд оруулан Германы машинуудыг ажиллагаагүй болгож шар цэнхэрүүдийн 5 дахиа аваргаласан тэр дэлхий аварга манай хүнийг энэ дэлхийн хамгийн шилдэг довтлогч болгосон билээ. Тэрбээр 8 гоол оруулан мэргэн бууч болж тэр жилийнхээ шилдэг хөлбөмбөгч болгосон билээ.
2002-с 2008 онд оддын цуглуулга Реал, 2009 онд АС Милан багт тоглож байгаад нутгийнхаа Кориантис багт тоглосон юм.
2006 онд Герман болсон дэлхийн аварга түүний хувьд сүүлийнх байсан юм. Манай хүн бэлтгэлийг багсгасан уу жаахан одуудтай цуг тоглосоор зугаа цэнгэл хөөсөн үү нормал 80кг -саа 90 кг болтлоо таргалж хурд нь үлэмж багассан юм. Тэр дэлхийн аваргаар хүмүүс ихэнх нь ганц л багийг дэлхийн аварга болно гэж зөгнөж байсан нь Бразил байлаа. Гэвч хагас 1/8 шигшээд Ганатай хийсэн тоглолтонд манай хүн 15 дах гоолоо хийж бүх цагийн мэргэн буучаар шалгарч хурд эрс буурсан нь ажиглагдсан юм. Тэрбээр уран хууралтаараа 15 дах гоолоо оруулсан дэлхийн аваргад оруулсан сүүлийн гоол нь байлаа. Улмаар 1/4 шигшээд тоглолт таардаггүй өнөөх Зидан тэргүүтэй Францчуудад Анри-н оруулсан нэг гоолоор хожигдсон билээ.
Тэрбээр 615 тоглолтоос 414 гоол оруулжээ. Заза ингээд дуусгьяа даа. Бусад амжилтыг нь бичье гэхээр бүтэн өдөр зарцуулагдах юм шиг байна.
Үнэндээ бидний хүүхэд байхад байрны ах нар маань Марадонна, Пеле гээд бишрэн ярьдаг байж билээ. Үнэндээ Марадонна намайг хөлбөмбөг сонирхож эхэлж байх үед хамгийн сүүлийн дэхий аваргадаа оролцож байсан. Нээх хол санагддаггүй байлаа. Гэхдээ л яг тэр үед Роналдо гэх 9 номертой халзан этгээд туулай шиг инээмсгэлсээр бөмбөгийг баруун солгойгүй хаалганд бороо оруулж хөлбөмбөгт гэх спортод эргэлт буцалтгуй донтуулсан буруутай этгээд билээ. Ривалдо, Роберто Карлос, Роналдо , Роналдиньо гээд зүүд шиг сайхан байжээ. Энэ агуу эрийг үзэж хөлбөмбөг гэдэг агуу спортын хатуу ширүүнийг, хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй байж ямар ч саад бэрхшээл бүрийг давж оргилд хүрч болдогыг харж ухаарсан билээ. Бидний үеийн баатар ,баярллаа чамд Роналдо Луйз Наззаро Де Лима!!!

Чамайг хөлбөмбөгт ирэхээс өмнө ба хойно:


Last edited by redil on Jun.08.11 3:30 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:11 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
redil wrote:
1998 оны Францад болсон Дэлхийн аваргын тэмцээнд багаа ахлан амжилттай оролцсон боловч нутгийн эзэн Зидан тэргүүтэй Францчуудад бут ниргүүлсэн билээ.


1998 онд багийн ахлагчаар Дунга байсан. :wd:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:15 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
redil wrote:
Ривалдо, Роберто Карлос, Роналдо , Роналдиньо гээд зүүд шиг сайхан байжээ.


Сайхан цаг үе байж билээ... Одоо энэ бүхэн түүх болон үлдсэн... /санаа алдах/

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:22 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Guy wrote:
redil wrote:
1998 оны Францад болсон Дэлхийн аваргын тэмцээнд багаа ахлан амжилттай оролцсон боловч нутгийн эзэн Зидан тэргүүтэй Францчуудад бут ниргүүлсэн билээ.


1998 онд багийн ахлагчаар Дунга байсан. :wd:

2002 онд ч Роналдо биш Кафу байсан. Багийнхаа лидер од гэсэн утгаар нь бичсэн юмаа хөө :wd:


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Нодлин Ронни сайн формтой байсан гэхэд хэцүү дээ, би халь Миланы тоглолтуудыг үздэг байсан, Рони пеналтиас л гоолдож байгаа харагддаг, бөмбөг авмагцаа ухантаж байгаад алдах тохиолдол цөөнгүй л байсан, ер нь Миланчууд ямар ч сүр сүлдгүй тоглож байснаас арай амьтай нь л байсан болов уу? Би бол тийм супер формтой байсан гэж хэлэхгүй ээ, стат тэгж гарсан байж болно, яг тоглолт нь бол ай мэдкү, Интерт арчуулаа л байсан, Ронниг орхисон нь зөв гэж бодож байгаа, гол нь Дунга довтолдог багийг хамгаалуулна гэж зүтгэсэн нь сонин байсан л даа, Бразил аль ч үед довтолсоор, өрсөлдөгчөө бөмбөгөөр нүдсээр ирсэн баг, тэр нь ч тэднийг дэлхийн хамгийн амжилттай баг болгосон байхад хамгаалуулах гээд чичрээд байдаг нь сонин юм, бас Кака тун тааруу тоглосон гэж боддын...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:31 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
@Guy Англи+Бразил юмуу :reddevil3:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
98 оноос хойш Францууд Бразилын эрлэг болчжээ, бүр нөхөрсөг дээр хүртэл гаргаадаггүй наас. Франц хэдий дамарч байсан ч гэсэн Бразилтайгаа л байдаг болж... :-D

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 3:39 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Дэвид Бекхэм тоглодог болохоор нь Английн шигшээг дэмждэгийн... Тийм болохоор Английн шигшээн тоглогчид тоглодог бүх клубуудыг дэмждэг... :mrgreen:

Гэхдээ анх 1996 онд Роналдогийн ярилцлагыг нэг сонин дээрээс уншаад энэ хүнийг битүүхэндээ шүтдэг болсон...

Манай Бекс хэзээ бас ингэж зодог тайлж манийгаа уйлуулах юм бол доо... :??:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 4:15 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4257
Location: Чимээгүй толгод
Сонирхуулаач санаж байгаа бол ямархуу ярилцлага байсын Гайя...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 4:19 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Тэр үеийн "Ардын эрх" дээр гарсан материал одоо олдохгүй ш дээ... :mrgreen:

Ямар ч байсан Роналдо тэр жил Европын шилдэг бомбардир, хөлбөмбөгч нтр гээд нэлээд олон шагнал авсан байсан... Тухайн үед яагаад ч юм "Роналдо" гэдэг нэр нь их таалагдаж байсан... :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 4:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Ахаха, энэ нэрийг анх сонсоод л домогт хөлбөмбөгчин болох юм байна гэдгийг нь мэдсэн нтр гээчдээ... :haha:

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 4:51 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Кристина Роналдог бас анх 2003 онд Спортинг-т байхад нь ирээдүйд том од болно доо гэж би дотроо харж байлаа... Нэг их удалгүй Евро 2004 Португалд болоход манай хүн тод гялалзсан даа...

Ер нь Европын аль нэг том клубын скаут болдог ч юм билүү... :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 4:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
САФ-н залгамжлагч Монголд тууж явна...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Viva Brazil!
PostPosted: Jun.08.11 5:05 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Чичаритог би бас анх Гуадалхара-д байхад нь л ................................................................. :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 116 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited