#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 5:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 274 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Jan.19.11 9:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) III Их хурал 11 сарын эхээр явагдаж бүтэц бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлт оруулсан. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Б.Ганболд энэ хурлаар МХБХ-ны ерөнхийлөгчийн албанд томилогдож харин шинэ генсекээр “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар сонгогдсон билээ. Ингээд түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Шинэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд холбооны үйл ажиллагаатай танилцаж цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж амжсан байх. Хөлбөмбөг сонирхогчдод МХБХ-ны ирэх онд хийх ажлуудаас товч танилцуулахгүй юу ?

Өнгөрсөн хугацаанд холбооны дотоод үйл ажиллагаатай танилцаж, клубуудын удирлага болон дасгалжуулагчид мөн спортын мастертуудтай уулзалт хийж ирэх оныхоо төсөв төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ сарын 15-нд МХБХ-ны удирдах зөвлөлийн хурлаар 2011 оны төсөв төлөвлөгөөг албан ёсоор баталж улмаар 17-нд салбар зөвлөлүүдийн уулзалт болох юм. Ерөнхийдөө ирэх оныг бид сургалтын жил болгохоор төлөвлөж байгаа. Өнгөрч буй жилийн хувьд 16 тэмцээн холбооноос зохион байгуулагдсан бол ирэх онд энэ тоо нилээд өсөх учраас хөлбөмбөг сонирхогчид тэмцээн уралдаанаар цангахгүй гэж найдаж байна. Мөн МХБХ ирэх оноос “Нийслэл лиг”, “Боргио кап”-н явагдах журманд өөрчлөлт оруулж талбайн эзэн-талбайн зочин гэсэн зарчмыг яг олон улсын хэмжээнд нийцсэн ёсоор ашиглах болно. Өөрөөр хэлбэл эдгээр тэмцээнүүдийн үеэр эзэн багаар тоглож клуб ногоон талбайг бүрэн хариуцаж зохион талбайн байгуулалтын асуудлыг зохицуулна гэсэн үг. Энэ нь цаашдаа клубуудыг илүү мэргэжлийн хэмжээнд аваачих, өөрсдийн гэсэн талбайтай болоход дөхөм болно гэж бодож байна. Одоогоор МХБХ-нд харьяалагддаг багуудаас Эрдэнэтийн Хангарьд клуб ганцаараа өөрсдийн гэсэн стандартын талбайтай учраас тэд лигийн тоглолтыг өөрсдийнхөө талбайд хүлээж авах боломжтой. Харин бусад багуудын хувьд хараахан ийм нөхцөл боломж бүрэлдээгүй байгуу учраас холбооны ногоон талбайд тоглолтуудаа хийнэ. Гэхдээ бусад орон нутаг ч олон улсын стандартын талбайтай болчихвол лигийн тоглолтыг өөрсдөө хүлээж авахад нээлттэй гэдгийг хэлмээр байна. 2011 оны лигийн тэмцээн үзэгчдийн санал хүсэлтэд нийцүүлэн ажлын бус цаг буюу 17-19 цагуудын хооронд явагдахаар болсон. Ирэх онд хийгдэх бүтээн багуулалтын ажлын тухайд ногоон талбайн дэргэд өсвөр үе болон идэрчүүдийн тэмцээн явагдах боломжтой шинэ талбайг байгуулах юм. Ингэснээр насанд хүрэгчдийн тэмцээний хажуугаар охидууд, өсвөр үе, залуучуудын тоглолт зэрэг 2 талбайд явагдах боломж бүрдэх юм.

Хөдөө орон нутагт чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ ?

Орон нутаг дахь хөлбөмбөгийн хөгжлийг дэмжихийн тулд салбар зөвлөлүүдийг олноор байгуулах, багш дасгалжуулагчидийн сургалт хийх болон улсын аварга шалгаруулах зарим тэмцээнийг орон нутагт зохион байгуулах ажил манай ирэх оны төлөвлөгөөнд багтсан. Эхний ээлжинд Өвөрхангай аймагт заалын хөлбөмбөгийн залуучуудын УАШТ-ийг хийх тухай санал хүргүүлсэн. Мөн Эрдэнэт хотод насанд хүрэгчидийн заалны УАШТ-ийг зохион байгуулах талаар судалж, хүсэлт илгээсэн. Ер нь ямар нэгэн тэмцээн уралдааныг зохион байгуулснаар тухайн орон нутагт хөгжил дагаж ирдэг. Иймээс цаашдаа орон нутагт тэмцээн уралдаан хийх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

Одоогоос 4 жилийн өмнө та өсвөрийн хөлбөмбөгчидийн “Дуулиан 2020″ тэмцээний анх үүсгэж байгуулалцаж байсан. Жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа энэ тэмцээний ач холбогдолыг МХБХ ойлгож энэ жилээс хамтран ажиллах болсон нь сайшаалтай. Энэ хамтын ажиллагааны гэрээ ямар давуу талыг авчирч байна вэ ?

Энэ гэрээний давуу тал асар их байна. Яагаад гэвэл хөлбөмбөгийн мэргэжлийн шүүгч болон дасгалжуулагчдийг бэлтгэх үндэс суурь тавигдах боломж эндээс эхлэн бүрдэж байгаа юм. МХБХ-той хамтраад Дуулиан 2020 тэмцээний зохион байгуулагчид саяхан шүүгч болон дасгалжуулагчидийн сургалтыг зохион байгууллаа. Ингэснээрээ Дуулиан тэмцээнд оролцож байгаа сургуулиудын биеийн тамирын багш нар маань илүү мэргэжлийн тал руугаа ажиллаж эхлэх боломж бүрдэж байна. Энэ ажилыг бид цаашдаа үргэлжлүүлж 2011 оны 4 сараас эхлэн БТСГ-тай хамтран Улаанбаатар хотын бүх сургуулиудын биеийн тамирын багш нарыг хамруулсан томоохон сургалтыг зохион байуулахаар төлөвлөж байгаа.

Азийн хөлбөмбөгийн холбооноос (АХБХ)зохион байгуулдаг “Challenge cup” тэмцээний урьдчилсан шатанд манай шигшээ Филиппинтэй оноолт таарсан. Энэ тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн тодорхой болсон уу ?

МХБХ өнгөрсөн 10 сараас үндэсний шигшээг шинээр бүрдүүлэн шинэ дасгалжуулагч томилон ажиллаж байгаа. Спортын мастер С.Эрдэнэбат шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчын албанд томилогдсон. Багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо мэдээж хэрэг энэ жилийн үндэсний лигийн тэмцээнд амжилттай оролцсон багуудын тоглочидоос сонгон шалгаруулалт хийж бүрдүүлсэн. Эхний шатанд 46 тоглогчийг сонгож бэлтгэл сургуулилт хийж байгаад дараагийн шатанд 26 тоглогчийг үлдээсэн. Эндээс цаашид “Challenge cup” тэмцээнд оролцох 20 тамирчинтэй эцсийн бүрэлдэхүүнийг оны өмнөхөн зарлах юм.

Тэмцээний өмнө ямар нэгэн нөхөрсөг тоглолт хийх үү ? Шигшээ багийн бэлтгэл сургуулилт ямархуу явж байгаа вэ ?

Тэмцээний бэлтгэлийн тухайд цаг агаарын нөхцөл байдлаас болж зааланд хийгдэж байгаа. 2 сарын 9-нд Филиппиний Манила хотод хийх эхний тоглолтын өмнө хэд хэдэн нөхөрсөг тоглолтууд хийхээр төлөввөсөн. 1 сарын 25-нд шигшээ багийнхан Улаанбаатараас хөдөлж Хятадын Гаунжоу хотод 4 нөхөрсөг тоглолт хийгээд цаашаа Манилад очиж “Challenge cup”-д оролцох юм. Харин хариу тоглолтыг Азийн ХХолбоо анх 2 сарын 26-нд гэж товлосон байсан боловч цаг агаар дулаарсны дараа хийе гэсэн бидний хүсэлтийг хүлээн авч гуравдугаар сарын 15-нд болгож өөрчилсөн байгаа. Гуанжоуд манай шигшээ баг Хятадын үндэсний лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийж бэлтгэлээ базаана. Хятадын хөлбөмбөгийн холбоо бидний хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн түвшинд тоглолтыг зохион байгуулахаа амласан. Хэдийгээр эх орондоо бэлтгэл хийж болох байсан ч бид халуун оронд очиж тоглох учраас нилээдгүй зардал гаргаж энэ ажлыг зохион байуулсан.

МХХ-ны урилгаар Азийн ХБХ-ны зааварлагч Кунжи Жамалудеен өнгөрсөн 10 сард манай оронд ирж С ангилалын дасгалжуулагчын сургалт зохион байгуулсан. Ер нь клубуудыг мэргэжлийн түвшинд аваачихын дасгалжуулагч нарын тулд иймэрхүү сургалт олон зохион байгуулах нь зүйтэй байх

Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс зохион байгуулж байгаа тэмцээнд оролцох багуудад бид тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Үүнд багуудын дасгалжуулагч нь Азийн ХБХ-ны С зэрэглэл буюу МХБХ-ны B зэрэглэлийн дасгалжуулагчын эрхтэй байх ёстой гэсэн заалт бий. Иймээс дасгалжуулагчдын сургалтыг ирэх онд олон зохион байгуулж бүх мэргэжилтнүүдийг баг удирдах албан ёсны эрхтэй болгох юм.

Холбооны ногоон талбайн хажууд шинээр баригдаж байгаа залны барилгын ажил хэзээ дуусаж ашиглалтанд орох вэ ?

Хүйтнээс болж барилгын ажил одоогоор түр зогссон. Ирэх оны 4 сарын сүүл гэхэд ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ заал ашиглалтанд орсноор залны тэмцээнүүд явагдах боломжтой болох юм.

Он гараад холбооноос зохион байгуулах анхны тэмцээн юу байна ?

Залуучуудын залны УАШТ 1 сарын 17-ноос 25-ны хооронд явагдахаар төлөвлөгдсөн байгаа.

Холбооны үйл ажиллагаанд хөлбөмбөг сонирхогчид сэтгэл дундуур байдаг нь нууц биш. Ялангуяа олон нийтэд мэдээлэл хүрэх нь бага байдаг болохоор янз бүрийн хэл ам их гардаг. Цаашид нээлттэй ажиллаж мэдээллийг хурдан шуурхай хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ ?

Бид бүхний төлөвлөгөө, журам заавар ном хэлбэрээр 12 сарын 17-нд хэвлэлтнээс гарна. Энэ ажил биелэлээ олсны дараа холбоонд элсэх хүсэлтэй клубууд болон салбаруудыг нээлттэй хүлээж авах ажил хийгдэх юм. Холбооны http://www.the-mff.mn сайт мөн энэ сарын сүүлээр ашиглалтанд орох юм. Ингэснээр ХБХ-той бусад мэдээлэл, хуваарь болон хийж байгаа үйл ажиллагааг цаг тухайд нь хөлбөмбөг сонирхогчид хүлээж авах боломжтой болох юм.

Та бүхний ажилд амжилт хүсье

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.19.11 9:55 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
http://www.facebook.com/album.php?aid=2 ... e08e30e094 МҮШБ-ийн зурагнууд энд байгаа

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Jan.21.11 1:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
bolj bna shvv! :wd: :wd: :wd: :wd:

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Jan.22.11 12:27 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.28.06 8:05 pm
Posts: 1972
Location: Морин дэл дээр дэлхийн талыг туулсан аугаа баатруудын нутагт...
mongol yadaj asian cup-d ordog bolchoosoi

_________________
Go forward !!!


Top
   
PostPosted: Jan.24.11 12:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Болно доо болно оо манай шигшээ
Бороотой өдөр Азийн аваргад түрүүлнээ
Бодохоос шигшээ минь хүчирхэг дээ
Бразилийн зүрхэнд гоолднодоо :razz: :hihi:

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.09.11 11:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Филиппин vs Хөх Чононууд


Image

Image

Philippine Azkals raring to go vs Mongolian BLUE WOLVES

http://www.abs-cbnnews.com/sports/02/08 ... lue-wolves


Top
   
PostPosted: Feb.09.11 7:04 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
За одоо 19 цагаас тоголно хүн ард минь залбирна биз.


Top
   
PostPosted: Feb.09.11 7:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
шууд гарах ТВ бнуу?

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 7:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Филиппин vs Монгол. Live stream: http://www.directon.tv/channels/1107/ Шигшээгээ дэмжээрэй залуусаа.


Top
   
PostPosted: Feb.09.11 8:04 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Tiko wrote:
Филиппин vs Монгол. Live stream: http://www.directon.tv/channels/1107/ Шигшээгээ дэмжээрэй залуусаа.

За баярлалаа. Манайхан ална аа

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.09.11 8:21 pm 
.


Last edited by spam. on Feb.09.11 9:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.09.11 8:30 pm 
.


Last edited by spam. on Feb.09.11 9:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.09.11 8:35 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
spam. wrote:
пзда муу шүүгч нохой юу вэ ядаж европын лигийн тэмцээн үздэггүй юмуу хаашаан юун дээр карт өгөөд бгаа пзда вэ , одоо бага онооны зөрөөтэй хожигдохоо бодхгүй бол юун тэнцэх хожох

муу нохой 2дох шар карт нь одоо юу вэ/

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:37 pm 
.


Last edited by spam. on Feb.09.11 9:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.09.11 8:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
ядаж бага гоол алдаасай

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:39 pm 
.


Last edited by spam. on Feb.09.11 9:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.09.11 8:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
Манайхны 1 аюултай довтолгоо бүтэлгүйтлээ

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
0-1 манай хамгаалагч нар үнэн сайн юмаа сда

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
эхний хагас 0-1 за яахав манайх энэ муу сугуудад гоол алдахгүй тоглож болохл юм байна шдээ

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
***** тэр шүүгч, гоол хийсэн 2 ***** хахаж үхээсэй

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.09.11 8:51 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
хариу тоглолт нь хэзээ юм ойрхон бол монголын хүйтэнд хөлдөж үхээсэй

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 8:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
зүв зүгээр гүйж байсан аагийг маань хөөгөөд амисгаанууд дургүй хүргэж байна аа. Бадар-Ууганг явуулж боксчинг нь нутагт нь шалны алчуур болгох юмсан

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.09.11 8:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Манайхан хэт сандраад байна.
Шүүгч нь яасан сүржин сда вэ. Дэмий юманд шар өгөөд гаргачих юм.


Top
   
PostPosted: Feb.09.11 8:56 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Манай хаалгач Ганбаяр ах сайн байлаа хөөрхий минь

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.09.11 8:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
хамгаалагч нар хэрэг алгаа,бөмбөг аваад сайхан Possesion Game(DEF) хийхгүй авангуута өшиглөөд гаргаад байх юм.

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Feb.09.11 9:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Тийм дүрэм байдаг юм гэнээ. Тэгээл аагийг /9 дугаартай тоглогч/ хөөчихөж

_________________
:guitarchin:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 274 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited