#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.22.18 1:53 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Nov.15.09 1:44 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Эрхэм хүндэт Асуулт Cамбарын гишүүд Та бүгд манай "Sports :: Спортын Их Ертөнц - Хөлбөмбөг" форумд дараах дүрмүүдийг баримталж сэдэв нээж, бичлэг үйлдэж, бусадтайгаа санаа бодлоо солилцож, илэрхийлэхийг ЧИН сэтгэлээсээ хүсье.!


1. Та манай форумд шинээр сэдэв нээхдээ :

1.1 Сэдвийн aгуулга, гарчиг давхардаж байгаа эсэхийг маш сайн шалгаж байх.

1.2 Гарчгийг заавал кирилл үсгээр бичиж байх.
Фонт чинь асуудалтай бол http://www.krilleer.blogspot.com/ эсвэл http://www.tsahimurtuu.mn/main/horvuulegch1.htm хэрэглэж болно.

1.3 Аливаа багын сэдэв нээхдээ бусад сэдвээс ялгаж өгөхийн тулд "• •"тэмдэгт оруулж өгөх.!

1.4 Сэдвийн агуулгаа дэлгэрэнгүй тодорхойлж байх.

1.5 Сэдэв нээсэн хүн бүр өөрийн сэдэвтээ анхаарал хандуулж сэдвээ эзэн хүн шиг авч явж байх.

1.6 Хэн нэг этгээдийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан сэдэв нээхгүй байх.

1.7 Тус форумд тохирохгүй сэдэв нээхгүй байх.!

1.8 Садар самуун сурталчилсан, бусдыг буруу зүйлд уруу татсан сэдэв нээхгүй байх.!

Дээрх тохиолдлуудад Зохицуулагч гишүүдийн зүгээс сэдвийг шууд устгах, зөөх, эсвэл ижил утгатай гэж үзсэн сэдэвтэй нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.!


2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ :

2.1 Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Мэдээж ишлэл хэрэгтэй, гэвч олон дахин ишлэл авахгүй байх

2.2 Кирилл үсгээрээ бичихийг эрмэлзэх.

2.3 Xараалын үг хэллэгтэй бичлэг хийхгүй байх .!

2.4 Садар самуунтай, вирус тараагч бичлэг үйлдэхгүй байх.!

2.5 Хэт том зураг оруулахгүй байх.! Дээд хэмжээ нь 640 x 480.

2.6 Өөрийн бичлэгийн тоог ихэсгэх зорилгоор болон 1 2 үгтэй (сайн уу, :razz: гэх мэт ямар нэг утга агуулаггүй) бичлэгүүдийг үйлдэхгүй байх.!

2.7 Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.!

2.8 Өөр багын сэдэвт орж тус багыг болон хөгжөөн дэмжигч нарыг өдөөн хатгаж гүтгэн доромжилсон бичлэг хийхгүй байх.!

2.9 Ямар ч тохиолдолд Зохицуулагч гишүүдийг доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх.

Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Зохицуулагч гишүүд бидний зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулж байна.!


3. Мөн зохицуулагч гишүүд бидний зүгээс :

3.1 Сэдвүүдийг улирал дуусахаар цэвэрлэх буюу хогын сав уруу зөөж, архивдаж байх болно.!
Тиймээс гишүүд та бүхэн аль болох чат бага хийж, хэрэггүй бичлэг үйлдэхгүй байх дээр анхаарна уу.!

3.2 Сар бүр шилдэг гишүүн, шилдэг сэдвийг шалгаруулж зохих ёсоор урамшуулах болно.!


4. Зохицуулагч гишүүдэд

4.1 Бусдын бичих эрхэнд халдаж хараал ерөөл бус байхад ёс зүйгүй мэт аашилж бичлэгийг түүж устгахгүй байх

4.2 Багын сэдэвт хэт их хэрэггүй бичлэг үүссэн байвал улирал дуусахыг хүлээлгүй цэвэрлэж байх.!


Зохицуулагч гишүүдэд хандах санал хүсэлт, гомдол талархлаа "Гишvvдийн Санал Xvсэлт" хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.

Та бүгдэд манай форумаар зочилж бидэнтэй санал бодлоо солилцож байгаад бид баяртай байдаг.!
Та бүгдийг хүндэтгэсэн "Sports :: Спортын Их Ертєнц - Хөлбөмбөг" форумын

Ахлах зохицуулагч гишүүн :
N1te

Туслах зохицуулагч гишүүд :

Admiral77,
Хорьдол,
Saint_Armada
taivanmn

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.02.10 5:45 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Apr.05.09 1:51 pm
Posts: 24
aan za oilgoloo bi ng sedew neeh gl bga

_________________
bichih signature olddgui ee


Top
   
PostPosted: Jul.05.10 3:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
kirileer bichih yadargaa bdima latin-aar bichij bolno bzdee

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: Nov.11.10 12:55 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Sep.19.10 10:27 pm
Posts: 305
tgh


Top
   
PostPosted: Nov.11.10 3:56 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Бололгүй яахав дээ

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.01.10 4:25 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 2:29 pm
Posts: 2258
ene harin bolj b.na shuu


Top
   
PostPosted: Dec.10.10 1:12 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Sep.19.10 10:27 pm
Posts: 305
temtseen bolno gsn yasiin


Top
   
PostPosted: Dec.10.10 2:25 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Шилдэг нийтлэлчийн тэмцээн явагдаж дуусч байгаа, одоо санал хурааж байгаа

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: May.06.11 9:01 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
hey,end sariin shildeg ene ter todruuldag bish bilvv

_________________
Viva La Real


Top
   
PostPosted: May.07.11 9:45 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jan.02.10 10:58 pm
Posts: 2133
Location: Эрүүлжүүлэх байр
Quote:
Шилдэг сэдэв шалгаруулахд хараахан учир дутагдалтай байгаа тул дараа жил буюу дараагийн улирлаас шалгаруулна

Шилдэг гишүүний хувьд төдийлөн шилдэг гэчхээр хүн харагдахгүй байгаа тул шалгаруулахгүй байгаа болно


_________________
Баярлалаа . . .


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited