#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 9:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21
Author Message
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Apr.01.13 3:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6134
Location: Стэмфорд Бридж
Баллакын сэдэвийг олсонгүй. энд оруулчихая.
Эх сурвалж: Челсигийн Монгол Фанатууд фб групп

~Амралтын өдрөөрөө цаг гарган энэхүү ярилцлагыг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Намайг Челсигийн фанат болох түлхэц үзүүлсэн хүмүүсийн нэг нь яахын аргагүй Баллак билээ. ~ © Д.Болдхуяг

Image

Германы Бундеслигийн 4 удаагийн аврага, АПЛ-ийн аврага, Английн хөл бөмбөгийн холбооны цомыг 3 удаа, Английн лигийн цомыг нэг удаа тус тус авсан. Дэлхийн хүчирхэг шигшээгийн өмнөөс бараг 100 орчим тоглолтонд оролцсон гээд л Михаэль Баллак өөрийн мэргэжлийн хөл бөмбөгчний замналаа хоосон үдсэнгүй.
Олон мянган Баллакийг шүтэн бишрэгчид нь түүнийг олон жил хөл бөмбөгийн ногоон талбайд харахыг хүсч байсан ч Баллак зодог тайлах шийдвэрээ өөрөө өнгөрөгч оны 10 сард зарласан билээ...




- Хүүхэд насныхаа талаар юу хэлэх вэ? Багадаа тэшүүрийн спортоор хичээллэж байсан гэсэн үү?
- Би сайн боловсрол эзэмшсэн, үргэлж хичээл хийх болон хөл бөмбөг тоглох цагаа зөв тохируулдаг байсан. Би 12 нас хүрсэн хойноо биеийн тамирын сургуульд орсон. Би хэзээ ч тэшүүрийн спортоор хичээллэж байгаагүй. Намайг 5 настай байхад тэшүүрээр амжилт гаргаж чадна гэж сургуулиас хэлж байсан ч энэ миний хийх ажил биш байсан!

- Танд хөл бөмбөгийг «коммунист стил»-р заадаг байсан гэж сонссон: өглөө 6 цагаас босоод тасралтгүйгээр 2 хөлөөрөө бөмбөг эзэмших техникийн дасгал хийлгэдэг байсан гэсэн. Энэ үнэн үү?
- Надад бол хэвийн л сургууль байсан. Би сургуульдаа өглөө 6:50 гээд очно, 3 цагийн хичээлд сууна, 2 цаг бэлтгэл хийнэ, дараа нь дахиад бэлтгэл, тэгээд хичээл. Коммунист улсад хүүхэд насаа үдсэн гээд надад хохиролтой зүйл мэт санагддаггүй, хүүхэд байсан юм чинь бага зүйл ойлгодог байсан байх.

- 16 настай байхад чинь эмч нар таныг мэргэжлийн хөл бөмбөгчин болж чадахгүй гэж хэлж байх үед яаж хүлээж авч байсан бэ?
- Тэр үе маш хүнд санагдаж байсан, хөл бөмбөг надад бүх зүйл минь байсан юм. Сүүлд нь миний өвдөгтэй холбоотой асуудал шийдэгдэж чадсан. Би хагалгаанд орох шаардлагатай болсон. Хагалгааны дараа дөнгөж наркоз гарсны дараа эмч надад: «Хагалгаа амжилттай боллоо, гэхдээ хөл бөмбөгтэй салах ёс хийх хэрэгтэй. Намайг сонс, ийм өвдөгтэй юм чинь өөр зүйлийн тухай бод». Энийг сонсоход маш хүнд байсан бөгөөд би уйлж байлаа. Гэвч намайг болиулах гэж яараагүй сайн дасгалжуулагч нар надад байсан. Би хүчтэй болж, өвдгөндөө санаа зовох хэрэггүй болсон. Би тэр эмчийн талаар дахиж нэгч сураг сонсоогүй боловч тэр миний туулсан замналыг харж л байсан байх.

- Таны өндөр бараг 190 см, тоглолтын арга барил чинь хүртэл Франц Беккенбауэраас өөр байхад эхний баг болох Кемницерт яагаад таныг «Бяцхан Кайзер» гэдэг байсан юм бэ? Яагаад тийм хочтой болсон бэ?
- Би хангалттай өндөр байсан ч миний гүйлтийн стил болон хөдөлгөөнтэй холбоотой тэгж дууддаг болсон юм болов уу гэж бодож байна. Жинхэнэ хосгүй нэгэн, алдартай хөл бөмбөгчинтэй харьцуулагдана гэдэг амаргүй зүйл гэдгийг би мэднэ.

- Чухам яагаад 13 гэсэн дугаарт дурлаж сонгох болсон бэ? Энэ дугаар чамд азгүйтлийг авчирч байгаагүй юу? Вильям Галлас өөрийх нь дугаарыг авлаа гэж их дургүйцсэн гэсэн үнэн үү?
- Намайг 1999 онд дөнгөж Байер Леверкузены тоглогч болж байх тэр үед 13 болон 15 гэсэн хоёрхон л сул дугаар үлдсэн байсан. Миний хүүхэд насны шүтээн Руди Феллер Байернд байхдаа 13 дугаартай тоглоглож байсан юм. Би бүр Рудитэй очиж уулзан дугаарыг нь авч болох эсэхийг асуусан тэр татгалзаагүй. Тэр цагаас хойш 13 дугаараа огт солиогүй. Би мухар сүсэгтэй хүн биш, тийм болохоор азгүйтэлтэй холбож ойлгож байсангүй. Би Челсид очоод 13 дугаарыг авахыг хүссэн, гэвч тэр үед энэ дугаар дээр Вильям Галлас тоглож байсан. Удалгүй тэр Арсеналруу явж 13 дугаар суларсанаар би өөртөө авсан. Галласыг дургүйцсэн эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ хэрвээ тийм юм болсон бол би өөр дугаар авна шүү дээ.

- 2002 онд Леверкузен цом авах боломжуудын өмнө очоод азгүйтэж «Неверкузен» гэж дуудаж байх үе, Дэлхийн аваргын финалд очоод хожигдож байсан эдгээр хүнд дурсамжуудын аль нь хамгийн хүнд санагдаж байсан бэ?
- Тэр 4 долоо хоногийг би сайн санаж байна! Леверкузен гайхалтай улиралыг өнгөрөөсөн, бид гурван ч тэмцээний финалд очиж чадсан. Эдгээр азгүйтэлүүд аль аль нь хүнд байсан. Бид аваргуудын лигт Ливерпуль, Манчестер Юнайтед зэрэг шилдэгүүдийг даван гарч Реад мадридтай финалд шалгарсанч хожигдсон. Энэ бүхний эцэст би дэлхийн аваргын финалын тоглолтонд заавал тоглох ёстой байсан юм.

2002 оны дэлхийн аваргын хагас шигшээ тоглолт дээр та шар хуудас аваад үүнийхээ дараа хожлын гоолыг хийсэн. Тоглолтын эцсийн шүгэл дугарах тэр агшинд финалын тоглолтонд шар хуудасны улмаас тоглож чадахгүйгээ мэдэж байсан таны толгойд ямар бодол эргэлдэж байв? Уйлмаар санагдсан уу?
- Би дараагийн тоглолтонд оролцохгүй болсоноо мэдэж байсан, 20 минут тоглох үлдээд байхад өөрийнхөө ажлыг хийх хэрэгтэй байсан. Онооны харьцаа 0-0 байсан бөгөөд бид финалд шалгарах хүсэл эрмэлзэлтэй тоглож байсан. Мөн түүнчлэн надад энэ дэлхийн аваргад 20хон минут тоглох хугацаа үлдээд байгааг ойлгож байсан учир хамаг хүчээ дайчлан тоглосон. Ялалтын гоолыг хийж хамтрагч нартаа финалын тоглолтонд оролцон эрхийг нь атгуулж өгөх сайхан байсанч, өөрөө тоглохгүй гэж бодохоор сэтгэл гонсгор байсан. Уйлахыг хүсээгүй ээ, гэвч дэлхийн аваргын финалд тоглоход ойрхон байлаа шүү дээ гэх зэрэг түмэн янзын бодол толгойд эргэлдэж байсан. Энэ шудрага бус дүрэм байсан л даа. Хэн нэгэн тэнэг алдаанаасаа болж улаан хуудас авсан бол түүнийг дараагийн тоглолтонд орох эрхийг нь хасч болох юм , шард бол арай дэнднээ! Одоо бол дүрэм өөрлөгдсөн: хагас шигшээд шар хуудас авсан тоглогч дараагийн тоглолтондоо оролцох эрхтэй арай дээр болсон.

- Байер Леверкузенд амжилттай тоглож байх үед чинь олон багууд таныг сонирхож байсан. 2002 онд Реал Мадридын саналаас татгалзаж Баварииг сонгосон гэж үнэн үү?
- Тиймээ, Реал мадрид хэд хэдэн удаа санал тавьж байсан, гэхдээ 2006 оны дэлхийн аварга эхлэж байх үед бүр эрчимтэй ярьж байсан. Бавари бол Германы хамгийн хүчирхэг баг, тийм учраас би 2002 онд Бундеслигтээ үлдэж нутгийнхаа цомыг өргөхийг илүүд үзсэн. Энэ нь ч зөв шийдвэр байсан гэдэгт эргэлздэггүй.


Та Бавариид зөндөө цом авсан, гэсэн ч Франц Беккенбауэр таныг өөр баг руу явахаар «хувиа хичээж байна» гэж шүүмжилж байсан. Иймэрхүү ярилцлагуудад уур чинь хүрч байв уу?
- (инээснээ) Энэ явдал Мюнхенээс явах сүүлийн жил болсон юм. Тэд хэн нэгэн Баварийг орхин өөр сайн баг руу явахыг ойлгож хүлээж авдаггүй байсан. Тэд өөрсдөндөө хэрэгтэй тоглогчидоо алдахгүй байлгадаг байсан. Намайг багаасаа явах шийдвэр гаргахад багийн зарим эзэд сэтгэл дундуур байсан. Тэдэнд энэ саналыг хүлээж авахад хүнд байсан ч би шийдвэрээ нэгэнт гаргаад байсан юм. Надад шинэ дуудлага хэрэгтэй байсанч, би сүүлийн өдөр хүртлээ багтаа бүх чадлаараа л тоглож байсан. Бодоод үз л дээ: бид лигтээ түрүүлж бас лигийн цомоо авсан, тийм учраас ямар юмных нь шинэ багт очихоор хувиа хичээх зүйл байхав дээ.

- Таны оролцож байсан тоглолтуудад орсон хамгийн шилдэг гоолыг нэрлэвэл?
- 2002 оны Аваргуудын лигийн финалд Зиданы хийсэн гоол. Тийм хэмжээний хурдтай бөмбөгийг тэгж тооцоолж тийм цохилт хийнэ гэдэг маш хүнд боловч Зинедин гоол болгож чадсан.

- 2006 онд Манчестер Юнайтедыг биш яагаад заавал Челсиг сонгох болсон бэ?
- Тиймээ, Ман Юнайтед надтай гэрээ хийхийг хүсч байсан. Хэдийгээр Алекс Фергюсон өөрөө надтай уулзаагүй ч тэд Челсиг санал тавихаас өмнө надтай уулзсан байсан. Тэр үед МЮ амжилттай тоглож байсан ч Челси асар хурдан цойлон гарч ирж байсан бөгөөд би нэг хэсэг нь болохыг хүссэн. Ойрын ирээдүйд би Челситэй хамт өндөр амжилт үзүүлж чадах юм шиг санагдсан. Тэгээд ч манай гэр бүл Лондонд амьдрахыг хүсч байсан.

- Өндөр цалинтай байсан хэдий ч танд Лондонд байшингийн үнэ хэтэрхий өндөр санагдсан гэсэн үү?
- Тиймээ, Лондонд ирэхэд дэндүү үнэтэй санагдсан, германы үл хөдлөхийн ханштай лондоныхыг зүйрлүүлэхийн аргагүй байсан. Байгаа мөнгөндөө тохирсон сайн байшин авахаас өөр аргагүй байсан.

- Элтон Жон таны хуриман дээр дуулсан. Та түүний дуунуудаас сонсох дуртай юу? Ямар дуу нь таалагддаг вэ?
- Бүгд! Нэг тухайлсан гэх юм байхгүй, тэр бол гайхамшигтай хүн! [Яаж хуриман дээрээ түүнийг урьж дуулуулж чадваа гэж үү?] Сайн танилын ачаар! Амар байгаагүй л дээ. Би түүнд нэг цагийн л мөнгө төлсөн, гэтэл тэр зөндөө дуу дуулж өгсөн. Маш их баярласан!

- 2009 онд Герман шигшээ Уэльсын шигшээтэй тоглох үед Лукас Подольски яагаад таныг алгадсан юм бэ?
бичлэг -

- Өөрөөс нь асуу. Бид талбайд муудалцсан, гэхдээ тийм сүртэй зүйл биш байсан. Намайг хүндэлдэггүй гэдгээ харуулсан, үүнийхээ төлөө шийтгэл амссан, дасгалжуулагч [Йоахим Лев] үүссэн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргасан гэж бодохгүй байна. Бидэнд болон Германий хувьд маш муухай явдал болсон. Лукас бид 2 найзууд биш, нэг багийн бүрэлдэхүүнд хамт гарч таарсан нь тэр.

- 2008 онд та дахин 4 тэмцээнд 2-р байр эзлэсэн - АПЛ, Аваргуудын лиг, Лигийн цом болон Европын аваргад. Эхний удаагаас хэцүү байсан уу?
- Маш хэцүү байсан! 6 жилийн дараа дахин юм зүйл тохиолдсонд би итгэж ч чадахгүй байсан. Ялж болох нөхцөл боломжууд байсанч яалтчгүй миний карьерын нэг хэсэг болсон юмдаа. Гэхдээ ямарч тэмцээнд түрүүлээгүй ч энэ үе шатанд хүрж чадна гэдэг сайхан л даа. Тухайн үедээ хэцүү ч гэлээ.

- 2009 онд Аваргуудын лигийн хагас шигшээд Барселонатай хийсэн тоглолт дээр өгөх ёстой байсан пенальтийн талаар Хеннинг Эвребетэй ярилцаж байв уу?
- Битгий надад тэр шүүгчийг сануул! Тэр тоглолтонд зөвхөн нэг 11 метрийн торгууль байсан юм биш 2, 3ч байсан. Бид өмнөх жилийнхээсээ ч хүчтэй байсан. Барселона манай халга руу 94-дэх минутанд л нэг цохисон тэр нь хожлын гоол байсан. Бид пенальти цохиж хожих байсан юм. Бид миний сэтгэл хөдлөлийг өөрөөр харах үр дүнд ч хүрж болохоор байсан. Энэ бүхэн ард үлдэж дээ. Шүүгчид алдаа гаргадаг, тэр үед тэр алдаа гаргасан. Тэр шийдвэрээ тэр үед л гаргах байсан юм.

- Таныг хэн нэгэн Жейсон Борнтой андуурч байв уу?
- Өөө, тийм! Тиймэрхүү юм тохиолдож байсан, би тоглоогүй байна шүү! Нэг удаа би Германд шөнийн цэнгээний газар ортол, нэг хүүхэн над дээр ирээд намайг Мэт Демонтой андуурсан! Тэр Михаэль Баллак гэдэг хүнийг мэддэгчгүй байсан юм байна лээ. Тэгэхэд би бага зэрэг гайхсан.


- Та Челсид тоглож байхдаа Роман Абрамовичтой уулзаж байсан уу? Түүнийг Стэмфорд Брижийн жинхэнэ менежер гэдэгтэй санал нийлэх үү?

- Тэгэлгүй яахав, бид бүгд л түүнтэй уулздаг байсан. Тэр үргэлж л багтайгаа хамт аялдаг, ялангуяа - улиралын өмнөх аялан тоглолтуудаар, бэлтгэл дээр ирнэ, тоглолтын дараа хувцас солих өрөөнд орж ирнэ. Хожигдол амссаны дараа бол бүүр ч их орж ирдэг байсан. Амжилтгүй тоглосны дараа түүнийг харах тааламжтай байдаг байсан. Тэр тоглогчидтой ярилцаж биднийг юу мэдэрч байгааг ойлгохыг хүсдэг байсан. Роман Челсид болж байгаа үйл явдлаар амьдардаг хүн. Харин тоглогчид менеджертэй уулзах үед яваад өгдөг байсан.

- Жозе Моуриньогийн үеийн Челси болон 2010 онд дубль хийсэн Карло Анчелоттигийн Челсигийн аль нь хүчирхэг байсан бэ?

- Хэцүү асуулт байна. Жозегийн удирдлагад байсан Челси бие болоод сэтгэл зүйн хувьд хүчирхэг байсан. Бид маш сайн бэлтгэгдэж, тоглолтын хувь заяаг ямар ч үед өөрчилж чадахаа мэдэрдэг байсан. Карло бол өөр төрлийн менежер. Тэр бидний өөрсөддөө итгэх байдал болон довтолгоо зонхилсон арга барилтай. Би аль нэгийг сонгож чадахгүй нь. Гус Хиддинкийн удирдлагад тоглох бас л таатай байсан. Тэр анх хувцас солих өрөө руу орж ирээд дунд нь нэг сандал тавиад хэнтэй ч юу ч ярилгүй зүгээр тоглогчдыг хараад сууж байсныг санаж байна. Түүний ажиллаж байгаа арга барил олон хэлээр төвөггүй ярьж байгаа зэрэг нь үргэлж сонирхолтой санагддаг байсан.

- Ямар багт та хамгийн сайн үр дүнтэй тоглолтоо үзүүлж байсан гэж боддог вэ?
- 2001/02 оны улиралд Байер Леверкузенд болов уу, тэр үед олон ч гоол оруулсан.

- 2007/08 оны улиралд Авраам Грантыг Челсийг удирдаж байх үед туршлагатай тоглогчид тоглолтын тактикаас болж маргалддаг байсан гэж үнэн үү? Аваргуудын лигийн нэмэлт сунгасан цаг дээр Грант биш Жон Терри багийнхантайгаа ярилцсан гэж үнэн үү...
- Грантын үед багийг удирдахад нөлөөлдөг тоглогчид байсан. Гэхдээ ямарч ажилд тооцоолоогүй зүйлс гарч ирдэг. Олон хүмүүс хөндлөнгөөс хараад Грантыг Моуриньотой харьцуулж сул дорой гэж бодож байсан байх. Жозегийн араас ирэх ямар ч дасгалжуулагчид ялангуяа ийм дуу цөөтэй хүнд хэцүү байх байсан. Авраам тоглогчдод илүү их мэдэл өгдөг байсан. Тийм учраас зарим нэг нь түүнийг сул дорой гэж боддог байсан. Тэд бүгд Моуриньогийн заавраар тоглодог байсан ба тэр хэн хаана юу хийх ёстойг хүртэл хэлж өгдөг байсан. Гэтэл Авраам өөр арга барилтай байсан. Миний бодлоор энэ нь түүний сул тал байсан болов уу. Хэрвээ улирал дахиад 2-3 долоо хоног үргэлжилсэн бол бид АПЛд түрүүлж бас Аваргуудын лигийг авах байсан байх.

- 2010 онд Кевин-Принс Боатенгийн танд учруулсан гэмтэл карьерт чинь нөлөөлсөн үү?
- Тэгсээн, хасах тэмдэгтэй асар их үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш надад амаргүй байх болсон. Байер луу буцсанаас бүх юм эхлэсэн, дараа нь шигшээдээ эргэж очих аз дутаж үргэлжилсэн. Надад дахиж хуучин шигээ эргэж сайн тоглох боломж олдоогүй, тийм учраас таагүй хэрэг болсон.

- 2010 онд танаас шигшээгийн чинь ахлагчийг Филипп Ламруу шилжүүлсний дараа янз бүрийн яриа гарч байсан. Таниас тийм тааламжгүй байдлаар шилжүүлсэн юм уу?
- Нэг тиймэрхүү зүйл болсон... Өөрөөр зохион байгуулж болох л байсан. Би тэр үед гэмтэлтэй байсан, надад буцаж очих хугацаа байгаагүй юм. Би шигшээдээ олон сайхан жилүүдийг ардаа үдсэн, дэлхийн аваргын өмнөхөн гэмтэл аваад байсан гэтэл хэн нэгэн намайг шигшээгээс зүгээр л хассан байсан... Энийг хүлээж авахад амаргүй байсан. Үүний дараа ч тааламжтай зүйл болоогүй. Тэнд энэ бүх асуудлыг өөрөөр шийдэж чадах хүн байсан.

- Та нөхөрсөг тоглолтуудад оролцож шигшээ багийнхаа 100 дахь тоглолтоо хийх урилгыг авахаас татгалзсандаа харамсдаг уу? Одоо Йоахим Левтой харьцаа ямар байгаа вэ?
- Энэ талаар ярилцаж байсан. Шигшээдээ ийм олон зүйл хийсний дараа чамд салах ёс хийх тоглолтоор бэлэг барих нь гарцаагүй юм, гэхдээ өмнөх жилд нь надтай яаж харьцсаныг би мартаагүй байсан учир татгалзсан юм. Би: «Үгүй, би энийг хүсэхгүй байна» гэж хэлсэн. Надад ингэж татгалзах эрх нь байсан юм. 100, 102 эсвэл 98 байна уу тоо надад ямар нэгэн утга агуулахгүй. Би Герман улсад ямар хувь нэмэр оруулснаа мэдэж байгаа энэ л чухал. Маш олон сайхан дурсамжууд байсан, сүүлд нь ингэж харьцах гэж... Би ийм юм хүртэх ёсгүй хүн болохоор л ийм юм яриад байгаа юм, ер нь энийг мартацгаая. Одоо Левтой ямар харилцаатай байна гэж үү? Мэргэжлийн хүрээнд, төгс харилцаанаас хол, яагаад гэвэл бид болж өнгөрсөн үйл явдлын талаар ярилцаагүй.

- Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн финалд таны тоглож байсан хоёр баг хоорондоо тоглосон аль багийг нь дэмжсэн бэ? Бавари уу эсвэл Челси юу?
- Яг тэр үдэш, үнэнээ хэлбэл 50/50 хувьтай л дэмжсэндээ. Би Герман хүн, тийм болохоор хүмүүс намайг Баварийг дэмжээн байх гэж бодсон байх, гэтэл үнэн хэрэгтээ тийм байгаагүй ээ, би Челсигийн төлөө саяхан болтол тоглож байсан шүү дээ, тэнд гайхалтай он жилүүдийг үдсэн. Челсиг түрүүлэхэд би сэтгэл хангалуун байсан. Миний сууж байсан ТВ-студи, Челсигийн фанатуудтай зэргэлдээ байрлаж байсан, би тэдний яаж баярлаж байгааг харж байсан. Би ч баяртай байсан, Челси яг тухайн үед Европт шилдэг нь байгаагүй, гэхдээ энэ цомыг авах гэж олон жил хүчээ өгч, аз тэднээс нүүрээ бууруулж байсан үе ч бий. Челси энэ цомыг авах эрхтэй байсан.

- Германчууд яагаад цуврал 11м-ийн цохилтонд ийм сайн байдаг юм бэ? 2008 онд МЮ-тай Аваргуудын лигийн финалд цохисон 11м-ийн цуврал дээр та бусдаасаа хамаагүй тайван нь байсан...

- Шалтгааныг нь мэдэхгүй юм. Хэрвээ мэдэж байсан ч, тэртээ тэргүй хэлэхгүй байх байсан!



Орчуулсан © Д. Болдхуяг
KTBFFH
Монголын бүх Челсигийн фанатуудад


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited