#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 12:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next
Author Message
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.25.10 5:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.09.08 8:59 pm
Posts: 860
штутгарт дажгүй юм бишүү айн

_________________
Visca Barcalunya


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.29.10 3:14 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.07.06 3:20 pm
Posts: 1707
Location: im Mongolei und Reading chart, following trend. respecting people, loving them.
энкэ-д одоо хүртэл харамсаж явдаг.

_________________
ОРОН ОРНЫ ЧЭЛСИЧҮҮД НЭГДЭХТУН


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.04.10 1:27 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Aug.05.10 11:08 pm
Posts: 169
Location: ДээР Бгаа СүнСээС АйГааД Л ЯвНа
Бавари шилдэг нь
:wd:

_________________
АйЖ ЯвсааР ЯвсааР

?Д ТөөРөВ


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.06.10 8:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.09.08 8:59 pm
Posts: 860
бүндэслиг бас сонирхолтой болж эхэлж байна шүү

_________________
Visca Barcalunya


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.19.10 6:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
la nice bolnoo atletico madrid vs fc barcelona

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.21.10 2:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.21.08 3:51 pm
Posts: 520
j007casper wrote:
la nice bolnoo atletico madrid vs fc barcelona

Тэр атлетикогийн хаалгач овоо муу гаруу гүй юу...

_________________
... цэг цэг цэг ...


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.25.10 4:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
messi-gui bhad barca muu togloj bgaa ni ilt bna sayiin togloltond argaguil zindaagaaraa yallaa
Xavi gui bol buur barca bol bag bish messi-giin hamag zuiliig xavi hiij bdag bolhoor ter
xavi toglolt bolgond barca hojigdono

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.28.10 12:53 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
messi bie tooj ehleed bna uu? gui yu hehe.

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Sep.29.10 7:07 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.21.09 7:45 pm
Posts: 2832
Location: El Bernabéu
ugaasaa shdee odoo bi messi-g demjihee bolison nileen demjdeg bsan chini huviin ur chadvar ged bh yum yu ch vbhgui yum bnalee shdee

_________________
Viva La Real


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.01.10 11:32 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.22.05 10:08 am
Posts: 764
Location: Mongolia
j007casper wrote:
ugaasaa shdee odoo bi messi-g demjihee bolison nileen demjdeg bsan chini huviin ur chadvar ged bh yum yu ch vbhgui yum bnalee shdee


Реалын фанат манай мессиг дэмждэг байсан гэжүү? Unbelievable 8O
Хувийн ур чадвар юу ч байхгүй гэнүү? (хөгшөөн www.youtube.com гээд гоё сайт байдаг даа тэнд Lionel Messi гэж бичээд search дараад тээд үз) :wd:
btw мэдэрлээ нэг шалгуулаарай :mrgreen:

_________________
BARCELONA


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.04.10 11:49 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
Taivan niitlel bichihgui yamar udaj bnaa xexex

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.05.10 12:03 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Хичээл ном орчоод л.. Тэгэж байгаад юм бичнэ ээ.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.07.10 5:47 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Манайхаан би нэг юм бодлоо... Нийтлэлүүд сэдэвт идэвхитэй оролцож, сонирхолтой нийтлэл бичиж байя... тэгээд сарын сүүлээр шилдэг нийтлэгчээ шалгаруулж байвал яасан юм?

Би ч гэсэн өөрөө удахгүй нийтлэлүүдээ үргэлжилүүлнэ ээ.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.09.10 3:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
seded wrote:
j007casper wrote:
ugaasaa shdee odoo bi messi-g demjihee bolison nileen demjdeg bsan chini huviin ur chadvar ged bh yum yu ch vbhgui yum bnalee shdee


Реалын фанат манай мессиг дэмждэг байсан гэжүү? Unbelievable 8O
Хувийн ур чадвар юу ч байхгүй гэнүү? (хөгшөөн http://www.youtube.com гээд гоё сайт байдаг даа тэнд Lionel Messi гэж бичээд search дараад тээд үз) :wd:
btw мэдэрлээ нэг шалгуулаарай :mrgreen:

хаахаа гоё хэлсэн байна youtube руу ороод үзээрэй тэр Реалын фанат

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.09.10 3:53 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Гарринча
Миний шүтэн биширдэг тамирчидын нэг Мануэл /Манэ/ Францэско Дос Сантос буюу Гарринча 1933 оны 1р сарын 28нд Бразилын Рио де Жаниеро мужын Пау Гранде хотод төржээ. Тэрээр төрөлхийн хөл муутай/тахир дутуу/ байжээ. Баруун хөл нь зүүнээсээ 8 см-ээр богино байж. Анх түүнийг эмч нар хөлд орж чадахгүй байх гэж байсан ч хагалгаа хийж явдаг болгожээ. Манэ хүү хичээсээр гүйж, бөмбөг өшиглөж чаддаг болжээ. Ийнхүү гудамжинд бөмбөг хөөн байтал 1953 оны 7 сарын 9 боллоо. Эл өдөр бол түүний алдрын замын эхлэл байлаа. Рио де Жаниеро мужийн Ботафого багийн тоглогч Арати түүнийг олж харан өөрийн багийнхандаа харуулхаар авчирсан нь энэ билээ. ЗХУ-ын алдарт сэтгүүлч Игорь Фесуненкогийн "Пеле хаан , Гарринча бурхан, Хөлбөмбөг агуу" номноос иш татвал: ".... Бэлтгэл дуусч байх үед дасгалжуулагч Жентил Кардозо хязгаар нутгаар ирсэн залуугийн тухай санав. - Түүнийг дагуулаад ир - гэж Аратид хэлэв. Манэ талбай дээр хулчийсхийн гарч ирлээ. Цэнгэлдэхийн суудлаас инээлдэх сонсогдож, Жентил харин инээдээ нуун эргэж харав: энэ болхи нөхөр хэнийг ч санагдуулж болно, гэхдээ лав л хөлбөмөгчинийг биш. Тэрээр хазагнан маажигнан явж байлаа. Түүний нэг хөл нь нөгөөгөөсөө 8 см богино юм. Тиймээс хөл дээрээ тогтож, алхаж гүйхийн тулд Манэ арай урт хөлөө нум шиг нугалж явах хэрэг гардаг байна. Энэ жүжгийг нэгмөсөн эцэс болгохын тулд Жентил царайгаа барайлган, доогтойгоор ингэж асуув:
- Чи хаана тоглож дассан бэ?
-Хаана ч хамаагүй, хаалганы ойролцоо л биш. Ер нь бол баруун захад тоглох дуртай...
Дасгалжуулагч бага зэрэг бодлогширон хэлсэн нь:
- За тэгвэл нөөцийн багт баруун жигүүрт оч. Чамаас юу гарахыг харъя.
Түүнийг өөрийнхөө байрлал руу хазганан явах хооронд Жентил, Нилтон Сантос руу хашгирав:
- Нилтон түүнийг шалгаадах!
Жентилийн үг цаазын ял мэт сонсогдож байв. Манэг, тэр жилүүдэд Бразилд тухайн байрлалд хамгийн сайн нь байсан шигшээгийн зүүн жигүүрийн алдарт хамгаалагч "шалгах" ёстой болов...." гэжээ. Үүнээс цааш өөрийн дуулсанаа сийрүүлвэл:
Нилтон Сантос, Манэ руу доогтой инээмсэглэн харж, Харин Манэ буюу Гарринча маань бөмбөгөө удирдан түүн рүү гүйж байлаа. Нилтон Сантосд энэ доголон нөхрийг аргалах нь чигчий хуруугаа хөдөлгөхөөс амархан санагдсан биз. Гэтэл... Намайг юу хэлэх гэснийг та лав тааж амжсан биз. Гарринча түүнийг унатал нь хуурч чаджээ. Тэднийг харж байсан зарим үзэгчид инээлдэж, зарим нь алмайрч байлаа. Ингэж гутамшиг болж унасаныхаа төлөө Нилтон Сантос Ботафого багийн ерөнхийлөгчид Манэг багтаа авахыг гуйжээ. Тэгж Гарринча Ботафого багт оржээ. 4 жилийн дараа 24 настай Гарринча Бразилийн Хөлбөмбөгийн Үндэсний Шигшээ багт анх дуудагдав. Шигшээ багийн баруун жигүүрт Фламенго багийн цуут Жоэл тоглодог байв. 1958 оны ДАШТ-д Бразилийн шигшээн дасгалжуулагч Манэг, Жоэлийн сэлгээгээр авч явсан нь буруудсангүй. 1958 оны 6 сарын 15ны өдөр буюу дэлхийн аваргын тоглолт, ЗХУ - Бразил...
1р хэсэг төгсөв

_________________
:guitarchin:


Last edited by Augustus on Oct.10.10 4:51 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.10.10 2:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
taivanmn wrote:
Реал солигдовч, Рауль хэвээрээ

Image

1994 онд ядуу айлын туранхай залуу Реалын 3-р багт тоглож 7 тоглолтонд 16 гоол оруулсан гайхалтай амжилт гаргаж байв.Удалгүй 2-р баг, тэгээд үндсэн багт тоглохоор болсон.Фернандо Йерро зодог тайлсны дараа Рауль багийн ахлагч болж, өдийг хүртэл Реалын фэнүүдийн шүтээн болж ирсэн билээ.Рауль анх тоглож байсан багтаа бүх насаараа тоглосон цөөхөн тоглогчдын нэг ба Реалын домог юм.Абрамович Челсиг авсны дараа 100 сая фунтээр болон Раульд өөрт нь маш их цалинг санал болгосон ч Рауль өөрийгөө Мадридийн Хүн гэдгээ харуулж багтаа үнэнч үлдэж байсан.

...........


Image


Энэ аугаа тамирчинаа явуулчихдаг Реал ийм л муухай даа...

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.10.10 10:21 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Манайх явуулцан биш Раул өөрөө явсан шүүдэээ... Моуринио өөрт нь Раул шиг тоглогч хэрэгтэй гээд хэлээд л байсан шд... Раул өөрөө энэ миний кариерийн эхний бөгөөд сүүлийн эх орноосоо өөр газар тоглож үзэх боломж гэж хэлсэн шд хө....

Явуулсан гэвэл хэдэн Нисдэгүүдийг жинхэнэ явуулсандаа.. Хамгийн харамсалтай нь Р.В.д.Ваарт......

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.13.10 12:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
taivanmn wrote:
Image

22 насандаа ДАШТаас бусад бүх шагналыг түүсэн энэхүү гайхамшигт тоглогч төдийгүй хувь хүний талаархи нэгэн сонирхолтой нийтлэлийг би оруулж байна.Энэ удаа Мессигийн талаар баргийн хүн мэдээд байдаггүй мэдээллийг оруулах гэсэн юм.Та Барсагийн фэн ч бай, биш ч бай Леогийн түүхийг унших ёстой...

Түүний талаар мэддэггүй хүн гэж үгүй болжээ.Би энэ удаа түүнийг арай өөр өнцгөөс харуулах гэсэн юм.Гайхалтай тоглолт, гоол , шагналынх нь цаанаас бус орхигдсон, мартагдах шахсан жижиг хэдий ч чухал баримтын цаанаас.

Энэ бүгд болохгүй ч байж болох байсан юм...


Түүхэн нутаг

Мессигийн удам Италиас гаралтай аж.1883 онд Лионелийн өвөг Анжело Аппеннинийг орхин шинэ нутагт амьдралаа эхлүүлэхээр шийдсэн аж.Аргентинд суурьшсан аж.Мессигийн холын хамаатан одоо ч Аргентинд байдаг гэж ярьдаг юм байна лээ, гэхдээ Лиогийн гэр бүл тэд нартай холбоогүй байдаг аж.

Лионель Аргентиний Санта-Фе мужийн хамгийн том хот болох Росариод Мессигийн гэр бүлд 2 ах Родриго ба Матиас, болон эгч Мария Солийн дараахь айлын отгон хүү болон мэндэлсэн байна.5тайдаа гэхэд бяцхан Месси эцэг Хорхегийн дасгалжуулдаг байсан хүүхдийн Грандоли багт бөмбөг хөөж байлаа.Харин Мессигийн ээж цэвэрлэгчийн ажилтай байсан ажээ.


Өвчин

1990ээд оны эхэнд агуу Марадонагийн тоглож байсан "Ньюэллз Олд Бойз"ийн секцэд 11 настай Месси явахаар болсон юм.Үүний дараагаар алдарт Ривер Плейтэд тоглохоор болсон.Мессигийн аав Хорхе айлын бага хүүгээ хөлбөмбөгчин болгохыг их хүсдэг байсан тул Лионелийг Ривер Плйиэд очиход хязгааргүй их баярлаж байсан гэдэг.Гэвч энэхүү баяр нь удалгүй гашуудал болон өөрчлөгдсөн...

"-Танай хүү чинь үнэхээр авъяаслаг юм аа, тэр их ирээдүйтэй юм.Гэвч тэр гормоны дутагдалтай юм байна.Бидний тооцооллоор бол хүү чинь 140 см-ээс илүү өсөхгүй юм байна.Түүний өсөлт нь бараг зогсчиж.Бидэнд маш их харамсалтай байна..."-гэж багийн эмч хэлжээ.

Соматропин буюу гормоны дутагдалт өвчин нь биеийн болон сэтгэцийн хөгжлийг зогсоодог аж.Леогийн өндөр 11 настай байхад нь 132 см гаруй байсан юм."Надад эмнэлгийн туслалцаа яаралтай хэрэгтэй байсан. Надад хүлээх хугацаа байгаагүй."-хэмээн хожмын өдөр Месси хэлжээ.

Сарын 900 $ын төлбөртэй энэхүү эмчилгээг Ньюэллз ч, Ривер Плейт ч хийлгэхгүй байв.Аргаа барсан эцэг Хорхе европын багуудын академиуд руу залган хүүг нь үзэхийг санал болгож байжээ.Удаан хугацаанд хэн ч үүнийг тоохгүй байжээ.



Салфеткэн дээрхи Гэрээ

2000 онд Мессигийн гэр бүл Атлантын далайг гатлан Барселона хотод хүрэлцэн иржээ.Жаал Месси эцгийнхээ гараас хөтлөн Барсагийн хүүхдийн багийн бэлтгэл дээр очлоо.Тэгээд тэрэндээ үлдсэн юм."Манайд ямар авъяас хүрэлцэн ирсэнийг ойлгоход 2 минут л шаардлагатай байсан.-хэмээн тэр үеийн Барсагийн ерөнхий захирал байсан Карлес Рексач тэр түүхэн мөчийн талаар хожим олон удаа ярьж байсан юм.-Хурд, техник, тэр бүгд түүнд байсан.Энэ хүү дэлхийн шилдэг болно гэдгийг би шууд л ойлгосон."Хүүгийн талаархи энэхүү түүхэн гэрээг Карлес Хорхе 2 салфетка дээр байгуулсан аж. :-) Барсагийн хүүхдийн багийн төлөө анхныхаа тоглолтондоо Месси 5 гоол оруулсан аж.



Залуу ч...

Барселона хүүгийн эмчилгээг 2 жил гаруй дааж хийлгэжээ.Тэр үед Месси шууд болон өөр утгаараа өссөн : 30 см ээр өсөж, багийн бүх үе шатыг даван, 16хан настайдаа Португийн эсрэг тоглолтонд багийн өмсгөлийг өмсөж үзжээ.2004 оны 10р сарын 16нд Лионель Барсагийн төлөөх анхны албан ёсны тоглолтоо Эспаньолын эсрэг хийсэн.Харин 2005 оны 5р сарын 1нд Примерагийн гоол хийсэн хамгийн залуу тоглогчоор шалгарсан : Альбасетегийн хаалганд "Бөөс" (Энэхүү хочийг Лионельд ах Родриго нь өгч нэрээ түүхэнд мөнхөлжээ :haha: ) 17 нас 10 сар болон 7 хоногтой байхдаа гоол хийжээ.

Дараа юу болсныг бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа.Гоол, ялалт болон цомууд ээлж дараалан ирсэн.Ахин ахин.Мессиг авчирсанд Барсад талархмаар байна!Чин сэтгэлээсээ.Түүнгүйгээр хөлбөмбөг тэс ондоо байх байсан биз ээ....

Хүндэтгэсэн, Тайван.

"Аяяяяяя үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ? эрхэм үзэгчидээ" Балжаа ахын үгээс иш татав

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.13.10 12:19 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
ойрд аймар завгүй байна аа. юун нийтлэл бичих нтр. Тун удахгүй Гарринчагийн дараагийн хэсгүүдийг бичнэ ээ

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.13.10 12:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5812
Location: Anfield Road
Чи Гарринчагийн талаар тэр нийтлэлийг бичсэн юмуу...

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.13.10 4:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
тийн

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.13.10 11:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5812
Location: Anfield Road
Аан чи тэгүүл миний уншсан номыг орчуулсан хүн мөн үү?

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.14.10 1:54 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Би одоохондоо ямар ч ном орчуулаагүй байна л даа хэхэ

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.14.10 2:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Энкед үнэхээр харамсдаг.


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.31.10 4:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Гарринча - Алдар хүндийн "доголон" шувуухай
Тиймээ Зөвлөлтийн баг тэр үедээ /1950иад он/ хатуу самруудын нэг байлаа. Энэ тоглолтоос олон жилийн дараа Хаан /Пеле/ ингэж бичжээ:
"Олон мянган үзэгчид цугларсан тэр цэнгэлдэхэд ороход намайг шоолж байгаа юм шиг байсан. Тэр үед аль нэг телевизийн эсвэл радиогийн тайлбарлагч намайг "талбай дээр шар өмсгөлтэй алиалагч гараад ирсэн байна" гэж ярьж байсан биз." гэжээ. Тиймээ талбайд Бразилийн тоглогчид гархад тэгж л бодож байсан биз. ЗХУ-ын шигшээнхэн бол том биетэй, хүчний тоглолт сайтай, өмнөх тоглолтондоо Австрийн багийг 2 - 0 ээр хожсон байлаа. Харин Бразил яасан гээч. Тоглогчид нь жижигхэн биетэй, тэднийг хэн ч танихгүй, бас дээр нь өмнөх тоглотондоо Англитай чүү ай 0 - 0 ээр тэнцсэн. Бүх юм ЗХУ-ын талд байлаа. Францийн шүүгч Гуижи шүгэл үлээж тоглолт эхлэлээ. Ээ бурхан минь... Би чинь гол дүр болох Манэгаа мартах шахаж.
Image
Тэрбээр бусдынхаа адил ихэд сандарч байлаа. Шүүгч шүгэл үлээсэн, тоглолт эхлэсэн. Эхний 3 минутанд Яшин /ЗХУ-ын хаалгач/ золтой л 3 гоол алдчихсангүй. Гагцхүү түүнийг шон л аварч байв. Пеле 2 удаа, Гарринча маань 1 цохижээ. Үүний дараа Пелегийн дамжуулалтаар багийн ахлагч Вава гоол оруулжээ. Тоглолт ид дундаа бужигнасаар... 77дох минут залуу хүү Манэ мөн л Вавад гоолийн дамжуулалт өгч 2 - 0 болголоо. Тоглолтын эцсийн цэг болгож Гарринча цохилт гүйцэтгэсэн боловч гоол орсонгүй. Аяяяя Гарринча, Пеле, Вава + 8 тоглогчид ЗХУ-ын хүчтэй багийг 2 - 0 ээр хожиж чаджээ.
Image

_________________
:guitarchin:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Oct.31.10 4:10 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Өчигдөр /2010.10.30/ Атманы төрсөн өдөр байлаа
Image

_________________
:guitarchin:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited