#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.24.18 8:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 21 Next
Author Message
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.09.10 4:58 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Nov.13.06 8:27 pm
Posts: 3677
Location: In an alien ship...
joga bonito ftw ><

_________________
MVP~


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.09.10 1:03 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
ain

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.12.10 2:59 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
Goe boljee. :wd:

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 5:41 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.16.08 6:07 pm
Posts: 1627
Location: Асуулт самбар, Улаанбаатар хот, "Өглөөний хөх луу"
tiim bna goyo bolj

_________________
If only i could fly .......


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 10:16 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Озилийн төлөөх дайн.

Месут Озил (Оэзил, Өзил ч гэж дуудаад байдаг байх), Томаш Мюллер нарыг өнгөрсөн Дэлхийн Аваргын хамгийн том нээлт 2 тоглогч гэж хэлэхэд буруудах юмгүй. Гэхдээ Байерний тоглогчийн талаар нээх яриа байхгүй, Байерн өөрийнхөө хамгийн үнэ цэнэтэй тоглогчдынхоо нэгийг явуулахгүй нь ойлгомжтой. Харин Озил шал өөр байдалд ороод байгаа. Германы шигшээгийн лидер тоглогчдын нэг Озил бол Бремен хотын Вердер багийн тоглогч, харин Вердер бол европын элит багуудын тоонд яасан ч багтахгүй баг билээ. Тийм болохоор мөн европын акул багуудын сонирхож байгаа тоглогч нарыгаа багтаа үлдээх боломж бага гэсэн үг. Цорын ганц асуудал бол мөнгө билээ.


Озилийн тухай.

Гельзенкирхен хотод 1988 оны 10 сарын 15нд мэндэлсэн.
Тоглож байсан багууд: "Шальке 04" (2006—2007), "Вердер" (2008—???)
Амжилтууд: Германы Цомын аварга (2009), Германы Цомын 2-р байр (2007), УЕФА цомын 2-р байр (2009).
Шигшээ багийнхаа төлөө 17 тоглолт хийж, 2 гоол оруулсан. ДАШТ 2010-ын 3-р байр. Залуучуудын 2009 оны Европын Аваргын тэргүүн байр.


Мөн жилийн дараа Озилийн гэрээ дуусах ба Месут өөрөө сунгах бодолгүй байгаа юм.

"Гэрээний талаар Озилтой хийсэн хэлэлцээр амжилтанд хүрсэн гэж хэлж болохгүй. Бид нар үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсоон. Озилийн талаар өөр багуудаас ирэх саналуудыг бид хүлээж байна. Дараа жил Озилийг багаасаа мэдээж хэрэг үнэгүй явуулмааргүй л байна. Гэхдээ одоогийн байдлаар бол Озил Вердерийн тоглогч" - хэмээн Вердерийн менежер Клаус Аллофс хэлсэн юм.

Тийм болохоор Озилийн төлөөх ан эхэлсэн гэсэн үг.

Озил Гельзенкирхен хотод мэндэлсэн ба цагтаа мэдээж хэрэг хотынхоо хамгийн том баг болох Шальке - 04 т элссэн юм. Гэхдээ 1-р багт Озил нийтдээ ганцхан улирлыг өнгөрөөж, тэнд байх хугацаандаа Германы Цомын финалд үлдсэн юм. Харин жилийн дараа Вердерт очиж, хэдхэн улирлын дотор Германы Цомд түрүүлсэнээс гадна, УЕФАийн Цомын финалд үлдсэн юм. Үүнээс гадна 2009 оны залуучуудын ЕАШТ-д Месут Германы шигшээ багаа удирдаж, гол тоглогч нь болж тэндээ түрүүлсэн. Нэг үгээр бол гайхамшигтай ирээдүй түүнийг эртнээс отож байсан юм.

Сүүлийн жилүүдэд Германд гарч ирж байгаа залуу үе үнэхээр гайхалтай сайн байгааг мөн онцолж хэлмээр байна. Энэ нь Германд хэрэгжүүлж эхэлсэн хүүхэд залуучуудын хөлбөмбөгийг идэвхитэй дэмжих төслөөс үүдэлтэй юм аа.

Гэхдээ Озил руу эргэн оръё.

Өмнөд Африкт болсон ДАШТ дээр Озил бүх 7 тоглолтонд оролцож, 3 гоолын дамжуулалт, мөн 1 гоол оруулж өөрийгөө бүрэн нээж чадсан юм. Энэ статистикаас гадна Озил гайхалтай дамжуулалт өгдөг, нилээн эвгүй зүүн хөлийн цохилттой, мөн өөрийн гэсэн аюултай, өвөрмөц техниктэй тул энэ бүх чанарууд нь түүнийг өдий зэрэгт хүргэсэн юм. Озилийг юу хийхийг ямар ч хамгаалагч урьдчилж мэддэггүй нь үүнээс бас болдог байх.

Гэхдээ зарим хүмүүс Озилийг Германыг орхиход хэтэрхий эрт байна гэж боддог. Учир нь топ багуудад байдаг ширүүн өрсөлдөөнийг залуу тоглогч маань дийлэх үгүйг хэн ч хэлж мэдэхгүй билээ. Уг нь Реал Озилийг 2011 онд авах санаатай байсан ч, тэр үед Месут чөлөөт агент болох учираас энэ бодол нь биелэхгүй болж таарч байгаа юм.

Тэгээд Барса энэ хэрэгт хошуугаа дүрэхээр шийдсээн. Ер нь ойрын үед Барселона Реалаас ч илүү олон наймаа хийж байгааг ч хэлэх үү. "Би хар багаасаа л Барселонагийн фэн нь байсаар ирсэн. Энэ багт бүх үед л дэлхийн шилдэг тоглогчид тоглодог. Нэгэн үед Фигу Ривалдо 2 бужигнуулдаг байсан бол, одоо үед Месси тэнд тоглож байна. Би Барсад тоглохыг мөрөөддөг ба хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг юм" - хэмээн Месут өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ үгийн дараа Барса Вердертэй холбоо барисан гэсэн сураг гарч, шар нь хөдөлсөн Реал ч холбоотой байгаа гэж дуулдаад байна. Какаг бэртэл авсаны дараагаар Реалд түүний байрлалд ирээдүйтэй тоглогч хэрэгтэй болоод байгаа ба тэр байрлалд Озил гайхалтай зохицох нь гарцаагүй юм.

Тэгээд дараа нь эхэлсэн дээ. Озил нэгийг, Вердерийн удирдлага нөгөөг хэлж, Барса Реал 2 Озилийн талаархи яриаг эрс няцааж, харин тэгэх хойгуур нь Ман Югийн дасгалжуулагч сэр Алекс Фергюсон Бремен хотод ирээд Озилийн тоглолтыг үзэгчдийн суудлаас хараад сууж байсан юм.

Озил хаашаа очих болоо?

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 10:41 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
Ozil Reald ochwol yu gj tailbarlax bol?

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 10:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Юу гэсэн үг үү хө

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 10:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
Ozil barsa-d togloxiig bagaasaa morooddog bsan gj bgaa bzdee.
Tegeel real ruu ochuul yu gx n sonin bna.

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 10:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5952
Location: United Kingdom, Liverpool
taivanmn гоё нийтлэлүүд бичдэг шүү :wd: , нийтлэлүүдээ хаанаас авж байна? зүгээр өөрөө энд тэндээс уншсанаа нэгтгээд нийтэлж байна уу?


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 11:27 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Өө тэгээл янз бүр ш дээ. Би тэгээл нэтээр янз бүрийн сайтуудаар ороол тэгжаагаал гайгүй гэснээ л биччихдэг юм доо.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.13.10 11:28 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
mr_uuganaa wrote:
Ozil barsa-d togloxiig bagaasaa morooddog bsan gj bgaa bzdee.
Tegeel real ruu ochuul yu gx n sonin bna.


Роналду ч гэсэн Барсад тоглох хүсэлтэй гээл хэдэн жилийн өмнө ярьж байсан санагджийн, нээх сүр болку л байлгүй дээ.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.14.10 12:34 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9005
taivanmn ямар хөөрхөн нийтлэл бичдэг хүү бэ? Амжилт... таалагдлаа


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.14.10 12:44 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Баярлалаа

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.15.10 8:53 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
8 сарын 14-ны онцлох тоглолтуудын тойм.

Image

Англи

Өчигдөр Английн Лондон хотноо Тоттенхэм Манчестер Ситигийн хаалгыг бөмбөгдсөөр Английн Премьер Лигийн 1-р тойргийн тоглолтыг нээсэн юм. Тэгсэн ч Английн Премьер Лигийн шинэ улирлын анхны гоол Астон Вилла Вест Хэм нарын тоглолтын 14 дөх минутанд орсон юм. Лондонд болсон тоглолтын гол баатар нь яахын Ситигийн залуу хаалгач Жо Харт байсан ба тэр л ганцаарахнаа аюултай цохилтуудыг тэр дор нь хааж байлаа. Жермейн Дефо л гэхэд гоолыг чулуу болгох 3 сайхан боломжийг алдсан юм. Эхний үеийг харахад Ситигийн хаалганд гоол орох бол цагийн л асуудал гэж бодогдож байсан ч, 2-р үе эхэлсний дараагаар Роберто Манчинигийн удирдлаган дор тоглодог Ситигийнхэн тоглолтын дүр зургийг талбайн голд амилсан Гарет Бэрри болон Яя Турегийн ачаар өөрчилж чадсан юм. Гэхдээ Ситид ирсэн шинэ хүмүүст бүр мөсөн дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь харагдаж байлаа. Тоттенхэм тоглолтын хувьд илүү харагдаж байсан ч Жо Хартын ачаар шинэ улирлыг өнгөрсөн улирал шигээ хожлоор эхлүүлж чадаагүй юм. Ингэснээр Английн шигшээгийн залуу хаалгач маань Ситид тоглож байхдаа айлын талбай дээр тоглохдоо 9 удаа дараалан хожигдоод байсан "хараалаа" арилгаж чадсан.

Image

Улирлын анхны гоолыг Астон Виллагийн хагас хамгаалагч Стюарт Даунинг ДАШТ дээр хүн бүхний мартаж амжаагүй байгаа алдаагаа санагдуулахаар байрлалын алдаа гаргасан Роберт Гриний ачаар оруулсан юм. 5хан хоногийн өмнө ерөнхий дасгалжуулагч Мартин О'Нилээ алдсан Астон Вилла ингэснээр фэнүүддээ болон бусад хүмүүст сюрприз барьсан юм. Вилла Парк цэнгэлдэх хүрээлэнд мөн тийм ч сайхан уур амьсгалтай байгаагүйгийн учир нь Виллагийн фэнүүд 7 хоногийн дотор Манчестер хот руу нүүхээр болсон "урвагч" Жеймс Милнерийг бөмбөг авах болгонд нь дургүйцлаа илэрхийлж байсан юм. Гэхдээ хүмүүсийн бодож байгааг огт тоосон шинжгүй Жеймс Милнер өнгөрсөн тоглолтын шилдэг нь байсан ба Вест Хэмийн хаалганд 3дах гоолыг зоогоод амжсан билээ.

Image

39 жил дээд лигт тоглоогүй Блэкпул мөн сайн тоглолтыг үзүүлж Уиганыг 4:0оор хожсоноор 1957 оноос хойш анх удаагаа Премьер Лигийн эхний байрт гарсан юм. Гэхдээ Блэкпул тэргүүн байранд хэдхэн цаг л тогтсон. Сүүлийн тоглолтонд Лигийн Аварга Челси өнгөрсөн улирлын амжилтаа давтаж эсрэг багаа бут ниргэсэн юм. Ингэснээр Стэмфорд Брижэд олон жил ирээгүй Челсигийн тоглогч асан, Вест Бромвичийн шинэ дасгалжуулагч Роберто Ди Маттеод бяцхан бэлэг барисан юм.

Image

Франц

Валансьеннд 2:3 аар хожигдсоноор Францын Дээд Лигийн аврга Марсель 2 дох удаагаа хожигдсон юм. 2-р үед тоглолт өрнөж эхэлсэн ба Марселийн хамгаалагч нарын балчир алдаануудыг талбайн эзэнд амжилттай ашиглаж амжсан юм. Эхний гоолыг Гаэль Данич хамгаалалтын алдааг ашиглан оруулсан бол 2дох гоолыг хажуугаас бөмбөг гаргасны дараагаар Валансьенн оруулсан. Сесар Аспиликуэтаг мангар алдаагийн дараагаар Гаэтон Бонг Грегори Пужольд 2дох гоолыг нь оруулахад дамжуулалт өгөн тусалсан. Тоглолтын төгсгөл үед аваргууд сэргэн 2 гоол оруулаад амжсан ч хэтэрхий оройтсон байлаа.

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.18.10 4:51 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
taivanmn wrote:
Озил хаашаа очих болоо?


манай Реалд :mrgreen:

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.18.10 1:40 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.25.10 10:37 pm
Posts: 61
Location: UB
N1te wrote:
taivanmn wrote:
Озил хаашаа очих болоо?


манай Реалд :mrgreen:

n1te untadguimuu haashaan eb 3tsagt


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.18.10 3:08 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.03.05 5:18 pm
Posts: 1364
Location: Anfield Road
нэрнээс нь ойлгомжтой юм биш үү, night гэж байгааздээ :lol:

_________________
#MakeUsDream


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.18.10 5:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.25.10 10:37 pm
Posts: 61
Location: UB
Чингүн wrote:
нэрнээс нь ойлгомжтой юм биш үү, night гэж байгааздээ :lol:

heheh zaza bas tiiim deee tiiin :haha: :haha:


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.20.10 9:52 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Олон жил Английн шигшээ багийн ахлагчаар тоглосоор ирсэн Английн домогт довтлогч Алан Ширерийн талаар таны сонорт дуулгая гэж бодлоо.

Олон улсын тавцанд амжилтанд хүрч чадаагүй ч спортод хамгийн чухал зүйл болох фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүртсэн тоглогч бол Алан Ширер билээ.

Алан Ширер
1970 оны 8-р сарын 13нд Английн Ньюкасл-апон-Тайнд мэндэлсэн.

Тоглосон багууд: "Саутгемптон" (1988-1992), "Блэкберн" (1992-1996), "Ньюкасл Юнайтед" (1996-2006).
Амжилтууд: Английн Премьер Лигийн Аварга (1995), 1996 оны ФИФАгийн шилдэг тоглогч шалгаруулалтын 3-р байр, 1996 оны Алтан Бөмбөгийн шалгаруулалтын 3-р байр, Английн Премьер Лигийн шилдэг тоглогч (1994, 1995, 1997), Английн Премьер Лигийн мэргэн бууч (1995, 1996, 1997).

Английн шигшээ багийн төлөөх 63 тоглолтонд 30 гоол оруулсан. 1996 Европын Аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болсон ба хүрэл медальтай.1998 оны ДАШТ-д оролцсон. Евро 1992 болон 2000 д оролцсон.

Дасгалжуулагч: "Ньюкасл" (2009).



Манчестер Юнайтед руу явахаас 2 удаа татгалзаж, Блэкберн болон Ньюкаслыг цагтаа сонгож байсан нь Улаан Чөтгөрүүдийн фэнүүдийн уурыг их хүргэдэг юм. Энийг Ман Ю гийн фэнүүд одоо хүртэл уучлаагүй ба боломж гарвал л Алан Ширерт дургүйцлаа илэрхийлдэг билээ. Алан өөрөө ч Ман Югийн фэнүүд түүнд хэрхэн хохирол учруулж байсныг санадаг. Карьерынхаа турш Ширер Ньюкаслт хамаг сайн үеээ өнгөрөөсөн ба тэнд 303 тоглолтонд 148 гоол оруулсан нь түүнийг Ньюкаслын домог болгосон юм. Сайн найруулан тоглогч маш цөөхөн байдаг байсан багийн довтлогчийн хувьд бол гайхалтай амжилт мөн юм аа.

Ширер карьераа Саутгемптон багт эхлүүлж тэндээ өөрийнхөө талаар тод зарлаж чадсан юм. 1992 онд залуу довтлогчийг Блэкберн багтаа элсүүлж тэнд тоглож байх хугацаандаа Ширер 138 тоглолтонд бүхэл бүтэн 112 гоол оруулсан нь 1996 онд Блэкбернийг аварга болоход нь тус болж байсан юм. Харин өмнөх улиралдаа Алан Лигийн мэргэн буучаар шалгарсан. Аланы үзүүлж байсан биширмээр амжилтыг анзаарахгүй байх боломжгүй байлаа. 1996 онд маш ирээдүйтэй баг босгож байсан Ньюкасл түүнийг тэр үедээ маш үнэтэйд тооцогдох байсан 15 сая паундаар багтаа авчирч байсан юм. Харин Алан шаазгайнуудын төлөө 10 улирал тоглож тэндээ баярлаж, хааяа мөн уйлж байсан юм.

Ньюкаслд тоглох хугацаандаа Алан Лигийн мэргэн бууч мөн Лигийн шилдэг тоглогчоор шалгарч байсан ч багаараа ямар ч амжилт үзүүлж чадаагүй билээ. Багийн шагнал огт байхгүй ч хувийн шагнал олон байгаа нь түүнийг жижиг багт тохирохооргүй том тоглогч байсныг харуулж байгаа юм. Яагаад арай том баг руу нь яваагүй нь үнэхээр тайлагдашгүй нууц юм аа. Топ багуудаас санал ирж байгаагүй гэвэл худал юм. Алекс Фергюсон түүнд гэрээ санал болгож байсан, мөн гадаадаас ч санал ирж байсан. Гэхдээ Ширер Ньюкаслыг л төрсөн гэр ээ гэж боддог байсан ба өөр багт өөрийгөө тоглож байгаагаар төсөөлдөггүй байсан юм.

Шигшээгийнхээ төлөө анхны тоглолтод тэрээр 1992 онд анх удаа оролцсон юм. Харин 1996 оны Еврогийн дараагаар Ширерийг багийн ахлагчаар томилсон ба зодгоо тайлах хүртлээ Ширер багийнхаа лидер нь байсаар ирсэн. Багийнхан руугаа орилж чарлаж, хувцас солих өрөөнд харааж зүхэх дургүй гэдгээ Ширер олон удаа хэлж байсан билээ. Тохиромжтой үед нь багийнхныгаа дэмжиж , сэтгэл санааны дэмжлэг өгөх нь багийн ахлагчийн үүрэг гэдгийг Алан маш сайн ойлгодог байсан юм. Тийм болохоор л багийнхан руугаа хааяа нэг хашгичах дуртай Тони Адамс, мөн Стюарт Пирсийг биш харин Алан Ширерийг шигшээгийн ахлагч болгосон байх. Шигшээдээ Алан юу ч хожоогүй ч эхлэлээс нь төгсгөл хүртэл лидер тоглогч нь байсан юм. Английн фэнүүдийн Ширерт үзүүлдэг хайр хүндэтгэл нь Ширерийг хэр чухал, сайн тоглогч байсныг нь харуулж байгаа нэгэн жишээ юм. Мөн довтлогч маань 3 удаа Еврод, мөн 1 удаа ДАШТ-д оролцож байсан нь мөн чамлаад байх үзүүлэлт биш.

Ширер үеийнхээ тоглогчдыгоо бодвол хамаагүй даруухан байсан ба Пол Гаскойн мөн Дэвид Бэкхем шиг сэтгүүлий нүүрүүдээр гардаггүй байсан. 1996 онд түүнийг дэлхийн шилдэгүүдийн эхний 3-т багтаасан ба тэрээр зөвхөн Роналдо болон Жорж Веа нарын ард л орсон юм. Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд Алан ФИФАгийн энэхүү арга хэмжээнд оролцоогүй ба 3-р байрыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн тэргүүн байрыг л хүлээн зөвшөөрдөг гэж тайлбарлаад ирээгүй юм.

Өнгөрсөн улирлын хагасаас Алан хуучин багтаа эргэж ирсэн ба багаа доод лигт унахаас нь аврах гэж оролдсон. Гэвч энэ нь залуу дасгалжуулагчид биелүүлж чадахааргүй даалгавар байсан ба Ньюкасл зиндаа буурсан билээ. Гэхдээ бүгд л Ширер хийж чадахгүй зүйлээ хийсэн гэдгийг нь мэдэж байгаа тул хэн ч түүнийг буруутгаагүй. Угаас тэр улиралд Ньюкаслыг туршлагтай дасгалжуулагч ч аварч чадахааргүй байсан шүү дээ. Ямартай ч Ширер тоглогч шиг ээ дасгалжуулагч болох байх гэж найдаж сууя аа.

Алан Ширерт амжилт хүсье!

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.21.10 2:30 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Бундесстарт!!

Image

Бундеслигийн шинэ улирлыг монголын ард түмэн NTV телевизээр үзэх боломжтой болсон тул бундеслигийг сонирхдог хүүхэд залуучуудын тоо ихсэх нь гарцаагүй байх аа. Шинэ улирал өнөөдөр эхэлж байгаа ба энэ жил аваргын тавгийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой багуудын талаар бичье.

"Байерн" Мюнхен

Дасгалжуулагч: Луи ван Гаал
Өмнөх улиралд: 1-р байр

Багаас яьсан: Нидермайер ("Штутгарт"), Тони ("Женоа"), Лелль ("Герта"), Герлитц ("Ингольштадт").
Багт ирсэн: Кроос ("Байер"), Соса ("Эстудиантес"), Оттль ("Нюрнберг"), Брено ("Нюрнберг"), Браафхейд ("Селтик").

Багийн найдлага: Мюллер, Контенто, Брено, Кроос.
Багийн шилдэгүүд: Роббен, Ван Боммель, Швайнштайгер, Бутт.

Германы лигт хэсэг хугацаанд шилдэг байраа алдаад байсан Байерн маань хүчирхэг Европын баг болсоноо харуулж Германы ганц шилдэг баг гэдгээ нотлох бүрэн хүсэл эрмэлзэлтэй байгаа билээ. Байерн маань өнгөрсөн улиралд Бундеслигт аваргалж, Европын Аваргуудын Лигийн финалд тунаж үлдсэнээс гадна энэ зун багаас чухал амин тоглогчид яваагүй ба наймаа хийх онцын шаардлагагүй байсан тул багт олон сая еврогоор тоглогч ирээгүй юм. Тэртээ тэргүй Ван Гаал байрлал болгонд хангалттай олон тоглогч байгаа, бүр зарим байрлалд тоглогчдын илүүдэлтэй гэдгийг онцлоод байгаа юм.

Бүх юм Мюнхений багт хэлэхийн аргагүйгээр сайхан таараад байгаа билээ. Багт зөвхөн түрээсээс эргэн ирсэн залуу тоглогчид ирсэн юм. Тони Кроост их найдлага тавьж байгаа хэдий ч гараанд хэний оронд тоглох нь тодорхойгүй л байна. Мөн минут болгонд тоглолтоороо сайжирч байгаа Мюллерт их найдлага тавьж байгаа, бас Роббен Швайнштайгер хоёрыг юу харуулахыг нь хүлээж байна.

Германы болон дэлхийн бусад орны букмекерууд Байернийг түрүүлнэ гэдэгт баттай итгэж байгаа. Багийг амжилт үзүүлэх нь гарцаагүй гэж олон хүн зэрэг хэлж байна, харин гагцхүү оргил руу ямар замаар мацахыг л хэлж мэдэхгүй байгаа юм. Бусад өрсөлдөж байгаа баг болгон хүчтэй ч, зэрэглэлээрээ Байернаас арай доор байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Мөнгөн таваг маань хуучин эзнээ хүлээж сууж л байгаа.

Image

"Шальке"

Дасгалжуулагч: Феликс Магат
Өмнөх улиралд: 2-р байр

Багаас явсан: Вестерманн ("Гамбург"), Бордон ("Аль-Раян" Катар), Кураньи ("Динамо" Москва), Рафинья ("Дженоа"), Асамоа ("Санкт-Паули"), Амсиф ("Аугсбург"), Холтби ("Майнц"), Зе Роберто ("Васко да Гама"), Моравек ("Кайзерслаутерн"), Сабрано ("Санкт-Паули"), Региниуссен ("Лечче").
Багт ирсэн: Рауль ("Реал"), Хогланд ("Майнц"), Метцельдер ("Реал"), Йендришек ("Кайзерслаутерн"), Учида ("Кашима Антлерс"), Пападопулос ("Олимпиакос"), Эскудеро ("Мурсия").

Багийн найдлага: Хеведес, Ракитич, Кения, Матип, Магат.
Багийн шилдэгүүд: Нойер, Рауль, Фарфан.

Феликс Магат сайн дасгалжуулагч гэдгийг үгүйсгэхийн аргагүй, гэхдээ гар хоосон сууж, тоглогчтой гэрээ байгуулах болгондоо удирдлагатай хэлэлцэж байхад аваргын төлөө өрсөлдөхөд тун хэцүү л байх нь ойлгомжтой. Санхүүгийн асуудлаас болоод тоглогчид багаа орхиж байхад ажиллах орчин бүрдүүлэх үнэхээр бэрх. Од тоглогчдын цалингаас энэ бүх асуудал гарч байдаг, тийм олон өндөр цалинтай тоглогч багтаа байлгах чадвартай баг бол Шальке биш юм.

Эцэст нь багийн ахлагч Вестрманн, туршлагатай Бордон, ангууч Кураньи болон орлохооргүй тоглогч Рафинья нар санхүүгийн бэрхшээлээс болоод л зарагдсан юм. 4 тоглогчоос 3 нь хамгаалагч, явж явж сайн хамгаалалтаас болоод л Шальке амжилт үзүүлж байсан. Багт мөн хэрэгтэй тоглогчид ирсээн, Рауль л гэхэд гайхалтай тоглогч. Гэхдээ Гонсалес Бланко бол довтлогч, харин хамгаалалтанд Реалаас ирсэн Метцельдерийг ямар фоормтой байгааг нь хэн ч хэлж мэдэхгүй билээ.

Мөн 2 том тэмцээнд энэ жил оролцох нь багийн амжилт, тоглолтонд маш ихээр нөлөөлнө. Аваргуудын Лигт амжилттай тоглох нь агаар шиг чухал, эцсийн эцэст Аваргуудын Лиг бол их мөнгө шүү дээ. Тэгэхээр Шальке энэ жил залуучууддаа их найдаж тоглож таарах юм шиг байна даа. Учида, Эскудеро, Хеведес, Ракитич, Шмитц, Мориц, Пападопулос, Кения, Матип гээд залуучууд фэнүүддээ сайхан тоглолтоор бэлэг бариж магадгүй л юм.

Феликс Магат Байернтай болон бусад багуудтай ахиад л ширүүхэн тулаан хийх нь дээ.

Image

"Вердер"

Дасгалжуулагч: Томас Шааф
Өнгөрсөн улиралд: 3-р байр

Багаас явсан: Харник ("Штутгарт"), Ерль ("Аугсбург"), Нимайер ("Герта"), Месут Озил ("Реал").
Багт ирсэн: Арнаутович ("Твенте"), Карлос Альберто ("Васко да Гама"), Ерль ("Фортуна Дюссельдорф"), Шиндлер ("Дуйсбург"), Враньеш ("Генчлебирлиги").

Багийн найдлага: Марин, Арнаутович, Баргфреде.
Багийн шилдэгүүд: Визе, Налдо, Мертезакер, Фрингс, Писарро.

Германы хамгийн хэвийн бус , мөн Европын хамгийн таамаглахын аргагүй баг. Энэ бүгд нь багийн амжилтаас бус харин галзуу темптэй тоглолтоос үүдэлтэй. Сүүлд Сампдориятай хийсэн тоглолтыг нь л харахад хангалттай. Би өөр тайлбар хиймээргүй байна, доорхи бичлэгээс харна уу.



Налдо болон Мертезакер шиг аваргууд хамгаалалтанд зогсдоггүй байсан бол Вердер одоо лигийн дунд хэсэгт л хийсж байх байсан. Гэхдээ Шааф багаа удирдаж, тогтворжуулж чаддаг гэдгээ харуулсан юм. УЕФА Цомын финалд үлдэж байсан баг маань одоо томорсон гэдгээ харуулахад бэлэн байна.

Месут Озилийн талаар огтхон ч дурьдсангүй. Яагаад вэ? Яагаад гэвэл Озил одоо багаас явсан ба нэг лидер нь багаа орхилоо гээд гуниглаад суух бол утгагүй хэрэг. Шааф тийм алдаа гаргах хүн биш ээ, одоо Бремены баг Озилоос олсон мөнгөө ухаантайгаар зарцуулах гэж оролдож байгаа. Жишээ нь Гуркюффыг авч магадгүй гэсэн яриа интернэтийн өнцөг булан бүрт яригдаж байна.

Image

"Байер" Леверкузен

Дасгалжуулагч: Юпп Хайнкес
Өнгөрсөн улиралд: 4-р байр

Багаас явсан: Кроос ("Бавария"), Гекас ("Айнтрахт"), Зинкевиц ("Аугсбург"), Здебель ("Алемания"), Памич ("Фрайбург"), Хегелер ("Нюрнберг"), Петсос ("Кайзерслаутерн").
Багт ирсэн: Баллак ("Челси"), Сэм ("Гамбург"), Вида ("Осиек"), Памич ("Карловац"), Риссе ("Нюрнберг"), Балич ("Ганновер"), Николя Йоргенсен ("Копенгаген").

Багийн найдлага: Бендер, Сэм, Видаль, Дердийок.
Багийн шилдэгүүд: Адлер, Баллак, Кисслинг, Рольфес, Хююпя.

Гайхалтай нөхөд цугларчээ. Туршлагаараа хэнээс ч дутахгүй Хайнкес, топ багуудын тал нь татгалзахааргүй тоглогч болох жоохон догшин зантай Баллак. Михаэль цагтаа нэрд гарч байсан багтаа эргэж ирэхээр шийдсэн. Тэгээд ирсэнээсээ хойш анхныхаа гоолоо ч оруулаад амжиж.

Байер Европа Лигт тоглож байгаа нь багт том бэрхшээл болохгүй нь мэдээж багийн давуу тал. Тоглолтууд их ширүүн байгаад байхгүй тул эрч хүчтэй залуу багт том саад болж өгөхгүй ээ. Өнгөрсөн улиралд багт сэтгэлийн тэнхээ болон эцсийг хүртэл тэмцэх хүч л жаахан дутагдаад байсан юм. Леверкузеныхэн аварга болж болох байсан ч ганц л хожигдчоод хужаагийн барилга шиг :haha: нурсан юм. Өнгөрсөн жилийн үзүүлбэрээ ахиад давтвал яана аа? Эсвэл эсрэгээрээ яван чангараад байх юм болов уу?

Зун бүх зүйл Байерийн хувьд сайнаар болж өнгөрсөн. Леверкузен Кроосыг алдсан ч гэсэн түүнийг орлох залуу авъяастнууд багт байгаа. Адлер илүү шийдэмгий зоригтой болж, Хююпя, Фридрих, Рольфес болон Баллак нар багийн ноён нуруу болох бүрэн чадалтай. Райнарц, Бендер, Сэм, Видаль, Дердийок болон Кастро гэх залуучууд тэмцэхэд бэлэн байгаа. Өнгөрсөн улирлын харамсамаар тоглолт нь Байерт илүү урам зориг өгөх болно оо.

Image

"Гамбург"

Дасгалжулагч: Армин Фе
Өнгөрсөн улиралд: 7-р байр

Багаас явсан: Сэм ("Байер"), Байстер ("Фортуна" Дюссельдорф), Боатенг ("Манчестер Сити"), Толгай Арслан ("Алемания" Аахен), Берг (ПСВ Эндховен).
Багт ирсэн: Вестерманн ("Шальке"), Качар ("Герта"), Чупо-Мотинг ("Нюрнберг"), Таварес ("Нюрнберг"), Дробны ("Герта"), Дикмайер ("Нюрнберг").

Багийн найдлага: Дикмайер, Аого, Качар, Чупо-Мотинг.
Багийн шилдэгүүд: Рост, Матийсен, Зе Роберто, Яролим, Петрич.

Гамбургийн зуны солилцоо наймааны цонхын үеэр их идэвхитэй байсан талаар та магадгүй сонссон байх. Гэхдээ Гамбургийг амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаа хүн бараг байхгүй байна. Багийг эргэлтэн дээр л бүдэрчинэ гэж олон хүмүүс эмээж байна.

Үлэг гүрвэлүүд гэгддэг Гамбургийг Берг болон Боатенг нар орхисон ч баг Элиаг аваад үлдчихсэн нь нэг ёсондоо амжилт. Вестерманны наймааг онцолж хэлж болохоос гадна Качар болон Чупо-Мотинг хэрэг болохоор тоглогчид. Матийсен багаас явчихгүй, Янсен, Зе Роберто, Троховски, Петрич, Герреро, ван Нистелрой нар эрүүл байх юм бол баг өрсөлдөх бүрэн чадвартай. Улирлын эхлэлд, мөн эмч нарт анхаарлаа их хандуулахад илүүдэхгүй, өнгөрсөн улирлын хар мянган бэртлүүд багт томоохон бэрхшээл болоод байсан.

Мөн Фегийн дасгалжуулагчийн зэрэглэлийг ахисан гэж хэлэхэд хэцүү. Армин хэзээ ч топ дасгалжуулагч байгаагүй ээ, Штутгарттай байгуулсан амжилт Германы хувид surprise болсон бол Вольфсбургтэй хийсэн болхи ажил нь түүнийг сайн дасгалжуулагч биш гэдгийг харжуулж байгаа юм. Их мөнгийн бооцоотой тоглож байхад Фе сайн мод биш юм.

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.21.10 3:08 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
Dortmund , Wolfsburg-g orhitson bnashdee!!! Taivaan

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.21.10 2:14 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Тэр 2 үнэхээр аваргын төлөө өрсөлдөнө гэж үү? Аваргуудын Лигийн байрын төлөө л өрсөлдөөн үүсгэж магадгүй байх.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.21.10 10:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jan.02.10 10:58 pm
Posts: 2133
Location: Эрүүлжүүлэх байр
Волфэсбург өрсөлдхөөр л байгаа байх

_________________
Баярлалаа . . .


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.25.10 1:05 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

8 сарын 24нд Роберт Энке 33 дах төрсөн өдрөө тэмдэглэж байх байсан юм. Гэвч 2009 оны 11 сарын 10 8 сартай охины эцэг хүн харамсалтайгаар амиа алдсан билээ...

Энке 1977 оны 8 сарын 24нд Йена хотод мэндэлсэн юм. Тэндээ л өсж торниж, хамгийн анхны баг болох Карл Цейсс Йенад тоглож эхэлсэн. Энэ багийнхаа бүрэлдэхүүнд Роберт мэргэжлийн хөлбөмбөгийн анхныхаа тоглолтондоо оролцсон юм. 18 настай залуу тоглогч хамгийн анх Ганноверын эсрэг тоглосон юм. Жижиг багт авъяаслаг хаалгач залуу удаагүй юм. 1996 онд Роберт Мёнхенгладбахын Боруссиятай гэрээ байгуулжээ. Эхэндээ Энке залуучуудын багт хаадаг байсан хэдий ч удалгүй үндсэн багт тоглох болсон юм. Тэр үедээ мөн Энке залуучуудын шигшээ багт дуудагддаг болсон.

Боруссиягийн бүрэлдэхүүнд нийт 32 тоглолтонд оролцсоныхоо дараагаар Роберт португалийн Бенфикад тоглохоор болсон юм. Герман хаалгач лигээ орхидог цөөн тохиолдлын нэг. Бенфикад Энке үндсэн хаалгач болж чадсан ба хэсэг хугацаанд ахлагчийн албыг хашдаг болжээ. 3 жил Лиссабоны багт тоглохдоо Энке сайн найдвартай хаалгач болж чадсан тул европын топ багууд түүнийг сонирхож эхэлсээн.

1990ээд оны сүүлээр, 2000 оны эхэн үеэр хаалгачийн тал дээр толгой гашилгадаг байсан Барселона Энкегийн төлөө их өрсөлдсөн ба 2002 онд Энке Барсатай гэрээн дээр гарын үсгээ зурсан юм. Гэхдээ Ноу Камп Энкед гэр шиг нь болж чадаагүй юм. Барсад эхлээд Ван Галь, дараа нь Рейкаард найдаагүй юм. Залуу хаалгач маань Роберто Бонано, Речбером Рюштю, сүүлд залуу Виктор Вальдестэй өрсөлдөх болсон. Ийм хүчтэй өрсөлдөөнийг герман хаалгач маань ялж чадаагүй тул Барсад 4хөн тоглолт хийснээр түүний Испани дах амьдралын хэсэг нь төгссөн юм.

Хаалгачид ихэнхидээ сэтгэл санааны хувьд их эмзэг хүмүүс байдаг. Роберт каталонийн ялагдлаа мартах гэж их шаналсан, стресст орсон юм. 2003 онд Роберт Фенербахче руу түрээсээр очсон. Гэхдээ туркийн багийн төлөө Роберт ганцхан тоглолт хийсэн нь жинхэнэ аймшиг болсон. Туркийн фэнүүдийн өршөөхөөргүй хэдэн том алдааг тэрээр гаргасан. Тоглолтын сүүлээр хөгжөөн дэмжигчид түүнийг элдэвээр харааж, хог саваа түүн рүү шиджээ.

Энке ийм гутамшгийг тэвчсэнгүй, тэр тоглолтын дараагаар л цүнхээ бэлдээд Туркээс явсан юм. Ахин ийм стресс түүнд гамшигаар дуусч болох байсан ч Энке тэвчсэн юм. Хагас жил Барсад Роберт сэлгээний суудлыг халаасаар байгаад таарсны учир нь Рейкаард Вальдесийг сонгосон юм. 2004 оны 1-р сард Роберт түрээсээр Тенерифе багт очиж тэндээ 9 тоглолт хийсэн юм аа.

Image

2004 оны зун Энке сүүлийнхаа тоглолтоо хийх хувьтай байсан Ганноверт очжээ. Эх орондоо Роберт буцаад зоригжож, найдвартай хаалгач болсон юм. 2008 онд Энке Германы шигшээгийн бүрэлдэхүүнд ЕВРО 2008 ийн мөнгөн медалийг зүүсэн ч харамсалтайгаар нэг ч тоглолт хийгээгүй юм. Еврогийн дараагаар Леманн шигшээдээ зодгоо тайлсан тул гарааны хаалгачийн суудал эзгүй үлдсэн билээ. Энэ байрын төлөө Энке Рене Адлертай өрсөлдөж байсан ба 2010 оны ДАШТ дээр гарааны хаалгач болох бүрэн боломжтой байсан.

Гэхдээ үнэнийг хэлэхэд Энкегийн амьдрал тийм ч жаргалтай байгаагүй ээ. 2006 оны 9 сард зүрхний шигдээсээс болоод 2 настай нялх охин нь таалал төгссөн юм. Өмнөхүүдээсээ бодвол хамаагүй хүнд хэцүү цохилт. 21-р зууны эхэн үеэр Энке сэтгэл зүйч дээр очдог байсан нь, жил ирэх тусам сэтгэл зүйчийн тусламж авах нь ихэссээр байсан нь сүүлд мэдэгдсэн билээ.

2009 оны 11 сарын 10нд Нойштадт-ам-Рюбенберге хотод 32 настай Энке бурхан болсон. 2008/09 оны улирлын Бундеслигийн шилдэг хаалгачаар тодорсон Германы шигшээ багийн хаалгач Роберт Энке Гамбургаас Бремен руу явдаг галт тэргийн доогур орж амиа егүүтгэжээ... Энке эхнэр Тереза болон 8 сартай өргөмөл охин Лейлагаа орхин бурханы оронд очсон юм...

Роберт Энкегийн гэгээн дурсгалд зориулав.

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.25.10 2:54 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.16.08 6:07 pm
Posts: 1627
Location: Асуулт самбар, Улаанбаатар хот, "Өглөөний хөх луу"
Ineesen zurag ni podolskytei adilhan garj

_________________
If only i could fly .......


Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.25.10 4:09 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
Би бол хувьдаа Бавари, Шальке, Леверкузен гурав л үзнэ гэж бодоод байгаа шд. Бусад нь ч тэгээд хэцүү дээ хэцүү. Вердер, Штуттгарт, Вольфсбург, Хамбург мэтийн багууд сенсаациас дээрдэхгүй биз дээ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 116 17 18 19 20 21 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited