#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 12:19 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1921 Next
Author Message
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: May.23.10 11:04 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
admiral77 wrote:
Баянзүрх Юнайтедын довтлогч Билгүүн Баянзүрх Сити клуб руу зуны солилцоогоор ирсэн билээ..
Юнайтедын фэнүүд Билгүүнийг Луиш Фигу шиг хүлээн авч байгаа бөгөөд Stadium of Bayanzurh-д тоглохоор гарч ирэхэд нь ундааны саваар булсан байна нтр...

Ter chini mongnii toloo bagaa solison urvagch yum chini tegelgui yadiin... Bas shigsheedee dahij toglohgui gesen baina lee, irgenshlee soliod China-giin omnoos togloh geed bgaan bishuu...ntr :razz:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 3:27 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Сэдвээ сэргээе.

Image

Дэлхийн Аваргын шигшээ баг.

Хаалгач

Икер Касильяс (Испан)

Хэсгийн тоглолтуудын үеэр Касильясыг маш ихээр шүүмжилж байсан ч, шөвгийн тоглолтууд эхэлсэнээс хойш түүний алдаануудын талаар бүгд мартсан. Шөвгийн 8ийн тоглолтоос эхлээд Реалын хаалгач хаалгандаа нэг ч бөмбөг алдаагүй юм. Харин ч эсрэгээрээ багаа янз бүрээр аварч байсан : Парагвайтай тоглоход Кардосогийн 11ийн цохилтыг, финалын тоглолтонд Роббены аюултай цохилтыг тус тус амжилттай хаасан билээ.

Хамгаалалт

Арне Фридрих (Герман)

Бундестимийн гараанд тоглох эрхээ Арне нилээн сүүлд л олж авсан. Өөрийн итгэлтэй тоглолтоороо Фридрих Мертезакерыг ч дарж, Аргентинтай тоглоход өөрийн хамгаалалтын анд нартайгаа хамт Марадонагийн одуудыг ч дарсан билээ. Мөн Аргентинтай тоглоход гоолдоод ч амжсан юм.

Филипп Лам (Герман)

Дэлхийн Аварга дээр Лам жинхэнэ ахлагч шиг л тоглосон, түүнийг зэмлэхийн аргагүй. Хагас шигшээд хэдийгээр Вильяг сайн барисан ч , Пуйолийг гоол оруулахад нь барьж чадаагүй нь харамсалтай. Ямартай ч маш тогтвортой, найдвартай тоглосон тул энэ шигшээд багтаж л таарна.

Серхио Рамос (Испан)

Испанийн хамгаалалт өнгөрсөн Дэлхийн Аваргын үеэр ямар ч алдаа оноогүй тоглосон гэвэл худлаа байх л даа. Гэхдээ жигүүрийн хамгаалагчид нь яахын аргагүй төвийнхөөсөө хавьгүй илүү тоглолтын үзүүлсэн. Эсрэг багийнхандаа тэд нар ямар ч боломж олгоогүй. Мөн Реалын жигүүр маань Капдевилаг бодвол довтолгоонд их амжилттай болон идэвхитэй оролцож байсан билээ.

Хагас хамгаалалт

Уэсли Снейдер (Голланд)

Интерийн найруулан тоглогч маань Дэлхийн Аваргын бараг бүх тоглолтонд багаа чирсэн. Финалд л харин өөрийгөө бүрэн харуулж чадаагүй юм. Хэрэв харуулсан бол яахын аргагүй 2010 оны Дэлхийн Аваргын шилдэг тоглогчоор шалгарах л байсан. Ямартай ч Уэсли ийм өөртөө итгэлтэй, зоригтой тоглолт харуулаагүй л бол Голландын шигшээ финалд шалгарах байсан нь эргэлзээтэй.

Андрес Иньеста (Испан)

Финалын тоглолтын өмнө ч гэсэн олон хүмүүс Иньестаг Вильягаас илүү үр дүнтэй, сайн тоглогч гэж үзэж байсан. Гайхалтай дамжуулалтаараа багийнхныгаа хангаж байснаас гадна, Андрес хамгаалалтанд ч оролцож, бөмбөгний төлөө их тэмцэлдэж байсан. Финалын тоглолт түүний хамаг хөдөлмөрийнхөн тайлан тоглолт нь болсон билээ.

Бастиан Швайнштайнер (Герман)

Бастиан энэ Дэлхийн Аваргаар Германы жинхэнэ лидер нь байж чадсан. Баллакийн хийдэг хамаг ажлыг Бастиан хийж, хамгаалалтанд ч оролцож , довтолгооныг ч хурцалж байсан юм. Тоглолт болгондоо л Бастиан багаа авч явж, зоригжуулж байсан ч энэ нь зөвхөн 3р байранд л авчирсан.

Томас Мюллер (Герман)

Дэлхийн Аваргын жинхэнэ нээлт, мэргэн бууч. Хэрвээ хагас шигшээд тоглосон бол магадгүй Испанийг мулталчих байсан байх. Харамсалтай нь тийм юм болоогүй болохоор Томас хүрэл медаль болон бусад хувийн шагналуудаа л мэрээд сууж байгаа.

Довтолгоон

Диего Форлан (Уругвай)

Харин энэ бол ДАШТ-ын хамгийн шилдэг нь. Утгаараа шүү. Тэр л өөрийнхөө нуруун дээрээ ДАШТын турш багаа авч явсан. Селеста гэгддэг Уругвайийн шигшээ финалд тоглоход их ойрхон байсан ч зэрэглэл арай л дутсан байх. Бэртэлтэй байсан ч Диего жинхэнэ од нь байж , ДАШТаар 5 гоол оруулж чадсан.

Мирослав Клозе (Герман)

Мирослав Клозе Рональдог гоолоороо гүйцэх хувьгүй л байсан юм байж дээ, өөр юу ч гэхэв. Гэлээ ч Миро энэ ДАШТд маш сайн оролцсон. 5 гоол, 3 гоолыг нь плей оффд оруулсан гэдэг бол маш сайн үзүүлэлт.

Давид Вилья (Испан)

Хагас шигшээгийн тоглолт хүртэл Давид Вилья Өмнөд Африкт дийлдэшгүй нэгэн байсан. Олон удаа ч хожлын гоол хийв, гэлээ ч финалд гоолдож чадсангүй. Жоохон аз дутсан байх. Ямартай ч Барселона энэ довтлогчийн төлөө 40 сая еврог өгсөндөө харамсах ёсгүй.

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 9:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
хаха наад нийтлэлийг чинь манай бага ангийн хүүхэд бичсэн шд.

_________________
crybaby

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 10:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
khaliunaa_ta wrote:
хаха наад нийтлэлийг чинь манай бага ангийн хүүхэд бичсэн шд.

юу???

_________________
Нэг л өдрийн наран...

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 1:04 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
khaliunaa_ta wrote:
хаха наад нийтлэлийг чинь манай бага ангийн хүүхэд бичсэн шд.

:??:

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 1:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Mar.11.09 12:09 am
Posts: 6940
Location: Миний орон зай буюу soundcloud
admiral77 wrote:
Баянзүрх Юнайтедын довтлогч Билгүүн Баянзүрх Сити клуб руу зуны солилцоогоор ирсэн билээ..
Юнайтедын фэнүүд Билгүүнийг Луиш Фигу шиг хүлээн авч байгаа бөгөөд Stadium of Bayanzurh-д тоглохоор гарч ирэхэд нь ундааны саваар булсан байна нтр...

хаахахах.

_________________
Soyolgui baki zuugch shuud...

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.14.10 1:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9944
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.22.10 8:51 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Martin Hansson-ы тухай 30-н минутын баримтат кино

_________________
Tu Sei Tutta La Mia Vita

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.23.10 12:57 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
Guy wrote:
admiral77 wrote:
Баянзүрх Юнайтедын довтлогч Билгүүн Баянзүрх Сити клуб руу зуны солилцоогоор ирсэн билээ..
Юнайтедын фэнүүд Билгүүнийг Луиш Фигу шиг хүлээн авч байгаа бөгөөд Stadium of Bayanzurh-д тоглохоор гарч ирэхэд нь ундааны саваар булсан байна нтр...

Ter chini mongnii toloo bagaa solison urvagch yum chini tegelgui yadiin... Bas shigsheedee dahij toglohgui gesen baina lee, irgenshlee soliod China-giin omnoos togloh geed bgaan bishuu...ntr :razz:

Bilgvvniig 100 saya togrogoor awsan. Mon xaraagiin xartsguud bagiin odbayartai ner xolbogdood bgaa suragtai. Oshoo xed xeden aldartai tamirchdiig sonirxood bgaa surag bsan. Ene jiliin soliltsoond bayanzvrx city club 1 terbum togrog zartsuulna gsn. Mergejiltnvvdiin dvgnej bgaagaar bayanzvrx city club irex jiliin aziin AL-t orox magadlal mash ondor gj bnalee. :razz:

_________________
Амьдрал бол тэмцэл!

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.23.10 12:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.19.05 5:03 pm
Posts: 2206
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
:-D

_________________
Амьдрал бол тэмцэл!

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.23.10 1:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
Цаадуул чинь алтны магнат шинэ том эзэнтэй болсон болохоор сайн тоглож магадгүй ч алдарт Буман-Учралаар удирдуулсан Эрдэнэтийн Хангарьд л уламжлал ёсоороо энэ жил Азийн Аваргуудын Лигт түрүүлэх биз дээ. Өнгөрсөн жил Клубуудын Дэлхийн Аваргад Аргентины Бока Хуниорсыг бавчаад финалд Германы Бавари Мюнхенд харамсалтай хожигдсон шүү :haha:

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Jul.23.10 10:01 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Сда бичиж байгаад гаргачлаа :m0: :m0:

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.02.10 2:30 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Oct.25.09 8:43 pm
Posts: 364
Location: Мөрөөдлийнхөө Цэнгэлдэхэд
Олон сайхан нийтлэл бичээрэй.

_________________
There's only one

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.02.10 4:35 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jun.25.10 6:21 pm
Posts: 623
:imhappy: :imhappy: :imhappy: kkk

_________________
™fU.....rY™

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.04.10 12:56 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн

Joined: Nov.04.03 11:43 pm
Posts: 2400
Location: Mongolia
MC_Popuz wrote:
GDNMLP wrote:
Цаадуул чинь алтны магнат шинэ том эзэнтэй болсон болохоор сайн тоглож магадгүй ч алдарт Буман-Учралаар удирдуулсан Эрдэнэтийн Хангарьд л уламжлал ёсоороо энэ жил Азийн Аваргуудын Лигт түрүүлэх биз дээ. Өнгөрсөн жил Клубуудын Дэлхийн Аваргад Аргентины Бока Хуниорсыг бавчаад финалд Германы Бавари Мюнхенд харамсалтай хожигдсон шүү :haha:

Togloomgui neeree shuu 2013 ond Mongoliin Ligt turuulsen bagt Aziin avarguudiin ligiin uridchilsan shatnii togloh erh ugnu gesen

Gol ni Mongoliin buh baguud 1 talbai deer toglodog ni asuudal boldog gesen

erh avlaa ch ter olon hunii zardal mungiig daachihaar sanhuu oldohguildee
oldloo ch nuguuu Japan, Korea metiin ornuud n viz-ee tiim ch durtai uguud bhguildee

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.07.10 7:15 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: Mar.02.09 11:07 pm
Posts: 1169
Location: судалгаан дээр
нийтлэл чинь яагаад тасраад байна...хааяа орж уншдагын уул нь

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 1:42 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Тайван уул нь энэ нийтлэлүүдээ хийгээд явуул өөртэй чинь гар нийлж ажилж болно шүү (ПМ-ний хариу).!

_________________
\_o_/

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 1:54 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Заза анхаарлаа ойлголоо. Явахаасаа өмнө нэг бөмбөгдөхийг бодъё оо.

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 1:57 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ирээдүй ахлах юу гэж байна.?

_________________
\_o_/

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 2:41 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Улирлын Тойм.

5. Манчестер Сити

Image

Премьер Лигийн өнгөрсөн улирлын эхний 5 багийн тоймыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. 5р байранд орсон амжилтанд хүрэхийн төлөө мөнгө хайрлахыг мэддэггүй арабын боссуудтай Юнайтедийн сүүдэрт олон жилийг өнгөрөөсөн Манчестер Сити гэх багийн тухай бичье.

Статистик

Байр: 5

Хожил (гэртээ/айлд): 12/6

Тэнцээн (гэртээ/айлд): 4/9

Хожигдол (гэртээ/айлд): 3/4

Оноо (гэртээ/айлд): 40/27

Оруулсан гоол (гэртээ/айлд): 41/32

Алдсан гоол (гэртээ/айлд): 20/25

Image

Ситиг хэддүгээр байранд орох талаар мэдэж байсан хүн улирлын өмнө байгаагүй байх. Эцэст нь Аваргуудын Лигт орох боломжоо Ситигийнхэн Лондон хотын Тоттенхэм багт алдсан билээ.

Манчестерийн дерби болоход Ситигийнхэн өөртөө нилээн итгэлтэй байсан нь аргагүй. Учир нь улирал эхэлж байхад Марк Хьюзын баг 5 хожилтойгоор их дажгүй амжилт үзүүлж байлаа. Догшин Тевес, Гайхамшигтай Бэллами, Сайн хэдий ч багаа аварч чадаагүй Гивен болон Оуэны гоолууд Манчестер хот ганцхан сайн багтай биш гэж хэлэх шиг л болсон. Энэ тоглолтын дараагаар хүмүүс Ситид илүү хүндэтгэлтэйгээр хандах болсон билээ. Мөн Адебайорын муу талаа харуулдаг Арсеналтай хийсэн тоглолтонд ч Сити их сайн тоглож 4:2 оор ялалт байгуулсан.

Image

Дараа нь Манчестер Сити гэдэг баг тоглогчдыг нь гомдоосон багтай хамгийн сайн тоглолтоо үзүүлдэгээ харуулж чадсан. Терри - Брижийн асуудал бужигнаж байх үед Челситэй хийсэн ширүүн тоглолт, Адебайорын гомдсон Арсеналын хожил, Невилл - Тевес, Ферги - Тевесийн эсрэг Юнайтедийн эсрэг тоглолтуудыг дурьдаж болно. Харин Эвертон, Стоук , Тоттенхэм гэх багуудтай Сити үнэхээр өнгө муутай байсан нь дараа нь Ситид л гай болж тэд 4р байрнаас мултарсан юм.

Гэхдээ магадгүй Сити 5т орсон гол шалтгаан нь хэрэггүй үед дасгалжуулагчаа солисноос л болсон байх. Хьюзын сүүлийн тоглолт гэдгийг нь тоглогч нар нь мэдэж байсан тул Сандерлендийг 4:3оор хожиж Хьюз бахархалтайгаар багаа орхисон юм. 2009 оны 12 сарын 20нд Манчини багт ирэх үед Сити 2хон удаа хожигдсон байсан ч, их тогтворгүй тоглолттой байсан болохоор олон удаа тэнцсэн байлаа. Үүний дараагаар юу болсон бэ? Манчинигийн арга барилыг олон тоглогчид хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гоол алдалгүйгээр 4 хожсоны дараагаар гэнэтхэн Эвертонд хожигдож, Лигийн Цомоос МанЮгаар хусуулж, Английн Цомоос Стоукоор хусуулсаны дараагаар мөн л тэнцдэг баг болж хувирсан.

Image

Баг яг л лидерүүдээсээ л хамаарч тоглож байгаа мэт байсан. Манчини хэрэгтэй хэрэггүй олон туршилт хийж байсан : Бэлламиг сэлгээнд суулгаж, Тевесийг жигүүр лүү цөллөж, Стоуктой тоглоход 3 хамгаалалтын хагас хамгаалагч гаргаж (Defensive Midfielder), нэг бол Бенитестэй тактикийн тоглоом тоглож байхад нь зурагтын өмнө бараг л унтчих гээд л байдаг байв. Хьюз лав ингэхгүй байсан нь ойлгомжтой. Яагаад гэвэл Хьюз Робиньо, Тевес, Бэллами, Адебайор гэх хэцүү араншинтай лидер тоглогчдыгоо хамтад нь тоглуулж чаддаг байсан юм. Яахав Хьюз агуу тактикч биш байх гэхдээ Манчини шиг алдаа гаргахгүй л байх байсан.

Одоо бол Манчини шинэ баг босгож эхэлсээр Хьюзын байгуулсан байсан бүх юмыг нь тэр дор нь нурааж орхих нь тэр. Де Йонг багаас явна гэсэн сураг гарч эхэлсний учир нь Манчини (яах гэж??) Туре Яяг багт авчирж, Виейраг багт үлдээж, Милнерийг авчирах гэж оролдож байгаагаас болж байгаа юм. Мөн Стивен Айрланд, Мика Ричардс, Недума Онуоа гэх авъяаслаг тоглогчдыг зарах гэж оролдож байгаа тухай яриа тасрахгүй л байна.

Гол тоглогч

Карлос Тевес

Image

Апаче гэгддэг аргентин эр маань одоо л фоормондоо орж байх шиг байна. Үүний тулд түүнийг уурлуулах л хангалттай байсан бололтой. Сэр Алекс Фергюсон Тевесийг нилээн уурлуулсан яахын аргагүй үнэн билээ. Ууртай Тевес бол Гайхамшигт Тевес гэдгийг бид нар улирлын турш харсан билээ. Хуучин багийнхаа эсрэг ч биш, бүх тоглолтонд гайхалтай байлаа. Мөн тэр бас нэгэн догшин хэдий ч авъяастай тоглогч болох Бэлламитай нилээн сайн хөл гар нийлж ажилласан нь амжилтын үндэс болов. Одоо харин Тевес ойлголцохдоо муу Адебайор болон Давид Сильва нартай хамт тоглохоор боллоо.

Ирээдүйд

Ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа. МанЮ болон Ливерпульд хямрал болж байхад, Челсид шинэчилэлт болж байхад, Тоттенхэмд энэ улиралд бэрхшээл нилээн олон гарч байхад нь Сити Сильва, Туре, Коларов, Боатенгийг аль хэдийнэ авчихсан ирэх улиралд амжилт гаргах нь гарцаагүй.

Image

Ямартай ч Сити тогтворгүй тоглолт гэх мэт асуудал гарах хэдий ч ТОП 4т багтана байх аа. Багтахгүй бол Манчиниг солиод Ситид ахиад нэг хувьсгал гарах нь гарцаагүй.

Image
Image

_________________
taivanjagsaal.wordpress.com

Last edited by Тайван on Aug.08.10 2:43 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 2:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
N1te wrote:
Ирээдүй ахлах юу гэж байна.?

Хариу байдаггүй

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.08.10 9:19 pm 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Oct.25.09 8:43 pm
Posts: 364
Location: Мөрөөдлийнхөө Цэнгэлдэхэд
Хаалтан доторх нь юуны тоо вэ.

_________________
There's only one

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.09.10 12:59 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Жозегийн түүх.

Image

Энэхүү түүх нь зул сарын орой португалийн жирийн нэгэн айлын гэрт эхэлсэн юм. Халуун ам бүл цуглан, ширээн дээрхи лаа асан, идэх юм бэлэн болж, бүгд л баяр хөөртэй байлаа. Мөн энэ айлын эзэн шинэ дасгалжуулагч Жозе Мануэль Феликс ч их баяртай сууж байлаа. 3 өдрийн өмнө түүний удирдаж буй баг нь хожигдсон ч тэр энэ явдлын талаар мартахыг хичээж байв. Эхнэр Мария болон бяцхан хүү Зегээ гомдоож болохгүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Оройн зоогны үеэр утас дуугарсан юм. Феликс харилцуурыг аван хэсэг хугацааны дараа таслав.

- Юу болсон бэ? Таагүй юм болоо юу? хэмээн Мария асуухад
- Намайг халжээ... Зул сарын сайхан бэлэг байна даа хэмээн Феликс чимээгүй хэлэв.

За ямар ч байсан энэхүү түүхийн үргэлжлэлийг жоохон байж байгаад хөндөе. Реалын шинэ дасгалжуулагчид та ер нь яаж ханддаг вэ? Энэ бүх юманд ялалт байгуулсан л даа... Гэхдээ тэр ааш муутай, тоглогчидтойгоо байнга хэрэлддэг тэгээд багууд нь дандаа уйтгартай тоглодог гэж бодож байгаа байх.

Тийм ээ, яг л ийм дүр зургийг хэвлэл мэдээллийнхэн гаргасан. Тэд нар ч бас сайн ажилласан байгаа шүү. Ийм учраас л хүмүүс юуны түрүүнд Жозег дуулианч нөхөр гэж үзэж, дараа нь л дасгалжуулагч гэж боддог юм. Хэвлэл мэдээлэл ийм л хүчтэй байгаа юм даа!

Үнэнийг хэлвэл хэвлэлийнхэн анхнаасаа л Моуриньюд гомдсон байсан юм. Моуринью хэвлэлийнхэнд дургүйд болоод ч тэр биш. Нэг муу хэний ч дуулж байгаагүй банди хэний ч төсөөлж байгаагүйгээр сул харагдаж байсан багийг удирдаад Аваргуудын Лигт түрүүлээд, дараа нь Челсид хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болсон нь сонины акулуудын уурыг ихээр хүргэж байсан. Ийм юм болчихдог!

Гэхдээ мань хүн одоогийноо имижээ бүрдүүлэхэд бас л хувь нэмээр оруулсан л даа. Яагаад гэвэл бусдыг юу гэж бодох нь түүнд ямар ч падгүй. Нэг орчин үеийн дуун дээр гардаг даа : Тааралдсан ***** болгонд таалагдах албатай биш гээл... Яг үүнийгээ харуулахын тулд Жозе хааяа нэг хэвлэлийнхэнд хатуухан үг хаячихдаг юм. Хааяа бүр тоглогчидоо өөрийнхөө хүү шигээ л хэвлэлийн акулуудаас хамгаалж тэд нарын дургүйг нь хүргэдэг. Үе үе Маурт зүгээр л шарыг нь малтах гоё байдаг байх. Бас Моуринью өөртөө хэтэрхий итгэлтэй хүн. Хэтэрхий. Үүнд яах ч аргагүй ээ : байгалиас төрөхдөө л ийм төрсөн. Гэхдээ Моуринью өөрийгөө онцгой нэгэн гэж хэлсэн нь буруу зүйл ч биш.

Моуриньюгийн араншин тэр зул сарын орой л хатуужиж эхэлсэн юм. Бяцхан Зе аав нь ажлаас халагдсаныг сонсоод шооконд л орчихсон. Бяцхан хүү аавыгаа шүтдэг байсан гэж хэлэхэд болно, тэгээд хэн нэгэн нь аавынхан хийсэн ажилд нь сэтгэл хангалуун бус байгааг сонсоод гайхсан юм.

Саяхан 72 нас хүрсэн Феликс Моуринью бол хүндлэл хүртэх ёстой нэгэн. Загасчины гэрт төрсөн хэдий ч алдартай хаалгач болж Витория, Белененсеш гэх багуудад тоглож байсан ба бүр нэг удаа Португалийн шигшээд тоглож үзсэн юм. Хөгжөөн дэмжигчид Феликсэд их дуртай байсан юм. Талбайн өөрийнхөө талаас хаалттай цохилтоос гоол оруулж байсан Феликсийн түүх одоо ч Сетубала хотод яригддаг гэх.

Зе хөлбөмбөгт хайртай болсон нь мэдээж аавынхан л буруу. Жаал хүү Сетубала хотын цэнгэлдэхэд очих дуртай байсан ба аавыгаа харахын тулд талбай дээр гарч гүйж бэлтгэлүүдийг тасалдуулахад хүргэдэг байв. Жозег сургуулид явж эхлэхэд нь аав нь болзол тависан юм : Сайн сурах л юм бол бэлтгэл дээр ирж болно шүү ! гэж хэлж байжээ.

Жозе Белененсешийн бүх тоглогчидтой найзалсан ба Португалийн Лигийн бүх тоглогчдыг цагаан толгой шиг мэддэг байлаа. Хааяа бүр Феликс хүүгээрээ тоглоод хөлбөмбөгийн мэдлэгийн шалгалт зохиодог байсан ба хүү нь нэг ч алддаггүй байсан аж. Бага Моуринью сургуулидаа ч сайн сурагч байсан юм. Ялангуяа тоо гэх мэт тодорхой цээжлэх хичээлүүд дээр сайн сурдаг байлаа. Зул сараар Жозе аав ээжээсээ ганцхан бэлэг л хүлээдэг байсан нь хөлбөмбөгийн бөмбөг.

14төйдоо аавынхаа тоглолтууд руу Жозе байнга хамт явдаг болов. Автобусаар Жозе аавтайгаа, багийнхантай нь хамт Португалийг тойрдог болов. Тэрээр бөмбөг шиддэг банди нарын багт элсэн удалгүй багийнхаа ахлагч нь болжээ.

70аад оны сүүлээр Феликсийн халагдсан түүх бүр мөсөн мартагдаж албан ёсоор дасгалжуулагч болсон. Хүү нь тусалсан хэвээр байлаа. Жозе эхэндээ нэг л үүрэгтэй байжээ. Ганцхан ч гэсэн маш чухал үүрэг. Сэлгээний суудлын хажууд Жозе зогсож, талбайн нөгөө талд байгаа тоглогчид юм хэлэх болонгуут аав нь хүүгээ гүйлгэдэг байв.

Мөн давхар Жозе Белененсешийн хүүхдийн багт тоглодог байсан ч олигтой болж өгдөггүй байж. Хүүд томчуулын яриа сонсож, тактик, анализ хийх илүү сонирхолтой санагддаг байлаа.

5тайдаа Жозе аавдаа хэзээ нэгэн цагт дасгалжуулагч болно гэж хэлж байжээ. Аав нь туслах дасгалжуулагч авах мөнгө багатай байдаг байсан тул хүүгээ хэдэн жилийн дараа туслахаар авч эсрэг багуудыг судлах үүрэг ноогдуулж байлаа.

Жозе нэгэн том дэвтэртэй болж, тэрэндээ хамаг судалгааны ажлаа бичдэг байв.

– Манай баг "Униау де Мадейра" "Амадора"тай талбай дээр нь тоглохоор болоод байсан. Дээд лигт гарахын тулд тэнцээн л хангалттай байлаа. Би Жозег өрсөлдөгчийнхөө бааз руу нь явуулж судлуулахаар болоод Жозе тэнд 7 хоног судалгаа хийсэн. Харин дараа нь тоглолтоо яаж зохиохыг зөвлөсөн. Тэгээд л бид нар 0:0 ээр тэнцсэн юм даа. Баярлаад би хүүдээ анх удаагаа цалин өгсөн гэж Феликс дурсаж байна.

Харин Жозе нэг хичээлийг ойлгож авсан : ганц талбай дээр биш, харин гэртээ үзэг цаас барингаа ялалт байгуулж болдог гэдгийг.

17тойдоо Жозе анх удаагаа ширүүн зангаа бусдад харуулсан юм. Нэгэн удаа тэрээр тооныхоо багштайгаа маргалджээ. Моуринью хэрүүл дэгдээж хөөгдөхийг хүсээгүй тул цүнхээ аваад л ангиас гараад явсан аж. Тэгээд өөр багштай ангид шилжүүлэх хүртэл тэр тооныхоо хичээлдээ суугаагүй юм байна.

Хэдэн жилийн дараа өөрийнхөө араншингаасаа болоод Жозе зодгоо тайлсан юм.

Феликс Моуринью Риу-Авегийн дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараагаар Жозег багтаа урьжээ. Бага Моуринью дээд лигт бэлэн биш байсан бололтой - хэдхэн тоглолтын дараагаар сэлгээнд л суух болсон юм. Сүүлийн тойрогт дасгалжуулагч тоглогч нь гэмтсэнээс болоод Жозег эхний минутаас талбай дээр тоглуулахаар шийдээд байсан юм. Гэвч 19тэй хүүгийн нэрийг тоглогчдын нэрсийн дотор хараад Риу-Авегийн ерөнхийлөгч их бухимдаад : хэрвээ түүнийг гаргах юм бол та 2 хоёулаа эндээс зайлах болно гэж Феликсийг сүрдүүлж орхижээ. Жозе сэлгээнд сууж түүний баг нь 7:1 ээр бут ниргүүлжээ. Бухимдсан залуу багтай хийсэн гэрээг тэр дор нь цуцлажээ.

Багийн бүх ерөнхийлөгч нар бол усан тэнэгүүд, тэд нарын үгэнд ороод яваад байх юм бол үхсэнээс ялгаагүй хэмээн ирээдүйн агуу дасгалжуулагч маань ойлгосон юм.

Риугийн дараагаар Моуринью Белененсешэд тоглож байгаад 2-р лиг рүү унахад нь 23тайдаа зодгоо тайлсан юм.

- Би ухаантай хүн болохоор л зодгоо тайлсан юм. Би 2-р лигээс өөдлөхгүй гэдгээ ойлгосон хэмээн дараа нь Жозе хэлжээ.

Моуринью Лиссабоны биеийн тамирын дээдэд элсэн 5 жилийн дараагаар төгссөн юм. Сургуулидаа сурангаа Жозе давхар сургуулид биеийн тамирын багш хийдэг байлаа. Нэг сурагчийн ярьж буйгаар бол царайлаг залуу багш ирсэнээр биеийн тамирт дургүй байсан бүх охидууд биеийн тамирын хичээлд хайртай болсон гэх. Тэр сургуулидаа мөн Жозе өөрийн ирээдүйн эхнэр, 17той Матильдатай учирсан юм.

Дээд сургуулиа дүүргэчээд Маур янз бүрийн дасгалжуулагчийн курст суух болов. Нэгийг нь англи болон шотландын талынхан зохион байгуулдаг байжээ. Тэрэнд сууж Жозе англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг байлаа. Авъяаслаг залууг Шотландын шигшээгийн дасгалжуулагч асан Энди Роксбург олж харжээ. 1992 онд Спортингийг дасгалжуулахаар алдарт Бобби Робсон ирэхэд Роксбург түүнд Жозег санал болгожээ.

Ер нь бол Робсонд зүгээр англи хэлтэй, дээр нь хөлбөмбөгийн мэдлэг сайтай орчуулагч л хэрэгтэй байсан юм. Тийм учраас л тэр Жозег ажилд авсан юм.

- Намайг Лиссабоны онгоцны буудал дээр тосож авахад нь би зүгээр л нэг багш байгаа байх гэж бодсон. Гэвч эхний тоглолт эхлэхээс өмнө тэр залуу надад нөгөө багийг судалсан дэвтрээ бариад гүйгээр ирэхэд нь л би хэн болохыг нь ойлгосон. Би амьдралдаа тийм юм харж байгаагүй... хэмээн Бобби Робсон дурсаж байжээ.

Үүний дараагаар тэр 2 Спортингод , Портуд, мөн Барсад ч салахгүй ажиллаж байсан юм.

Дасгалжуулагчийн туслахын хувиар Барселонад Жозе сүүлийн удаа ажилласан юм. Робсоны дараа Луи ван Гальтай ажиллаад өөрөө дасгалжуулагч болсон юм. Энэ 2 дасгалжулагч 2уулаа ялагчид байсан ба бүх юм мэддэг байв. Тэдэнтэй ажиллаж дууссаны дараагаар Жозед мэдэхгүй юм гэж үгүй болсон. Дэлхийд өөрийгөө таниулах цаг болсон гэдгийг тэр ойлгов.

Дэлхий ертөнц удахгүй Бенфика, Порту, Челси, Интер болон Реал гэх топ багуудын дасгалжуулагч португал эр Жозе Моуриньюгийн талаар мэдсэн юм. Ялагч Жозегийн талаар.

Хамгийн гол нь олон сая хүмүүсийн хувьд Моуринью бол баяр хөөр бэлэглэх чадвартай шидтэн юм. Лейрия гийн фэнүүдийн хувьд UEFA Cup ийн эрх бэлэглэгч шидтэн. Португийн хувьд европын цомууд бэлэглэгч шидтэн. Челсигийн хувьд 50 жилд анх удаагаа ялсан Премьер Лигийн шидтэн. Интерийн хувьд 45 жил хараагүй Аваргуудын Лигийн Цомыг авчирагч шидтэн.

Моуриньюг үргэлж өөрийнхөөрөө байх ёстойг заасан амьдрал түүнд аль хэдийнэ онц сайн гэсэн үнэлгээ өгсөн.

(Онцгой нэгэн..)

_________________
taivanjagsaal.wordpress.com

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.09.10 1:00 am 

PostPosted: Aug.09.10 1:17 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Best :wd:

_________________
\_o_/

Top
   
 Post subject: Re: Нийтлэлүүд
PostPosted: Aug.09.10 1:44 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Oct.25.09 8:43 pm
Posts: 364
Location: Мөрөөдлийнхөө Цэнгэлдэхэд
Хэхэ Моуриногийн талаарх бодолд бага зэрэг өөрчлөлт өгдөг байна ш д.

_________________
There's only one

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1921 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited