#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 2:27 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page 1 2 3 4 521 Next
Author Message
 Post subject: Нийтлэлүүд
PostPosted: Jun.04.09 5:25 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Нэрийг өөрчилөв.ali bolox huulj tavihgvi bval zvger bn.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Last edited by Тайван on Jan.06.10 12:23 am, edited 4 times in total.

Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 5:49 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Сүүлчийн шат...

Сүүлчийн шат гэж би энэ нийтлэл бичиж байна.Энэхүү нийтлэл нь саяхан их спортыг орхисон агуу 3 хөлбөмбөгчин болох Италийн Серие А-ийн Паоло Мальдини, Павел Недвед болон Фигу нар юм.Эхний дугаар.

Паоло Мальдини.

Паоло Серие А-д анх 1985 оны 1-р сарын 20-нд 17хон настай байхдаа Удинезегийн эсрэг тоглолтонд Серджо Баттистиниг сэлгэж орж ирснээр тоглосон юм.Тун удалгүй энэ юниор маань хүмүүсийн итгэлийг дааж гарааны тоглогч болж чадсан юм.Багаа сонгоход түүнд ямар нэгэн асуудал байсангүй , түүний аав Чезаре Мальдини Миланд бүх насаараа тоглосон байв.Харин Мальдинигийн хэргийг Паологийн 12 настай, Миланы академид сурдаг Кристиан хүү залгуулж магадгүй ээ.
Image


Мальдини Миланы сэргэн босголтонд оролцсон нэгэн.Дампуурлын шатанд ороод байсан Миланыг 1986 онд амжилттай бизнесмен Сильвио Берлускони худалдан авч , шилдэг баг болгох зорилготой байгаагаа илэрхийлж байсан.
Image


Сонирхолтой юмаа.Бүх цаг үеийн шилдэг хамгаалагчдын нэг Мальдини хэзээ ч "Алтан Бөмбөг"-ийн шагналыг хүртэж байгаагүй юм байна.Тэрбээр ганц л удаа France Football-ийн шалгаруултанд 3-т орж байсан байна.Гэсэн ч тэр 5 аваргуудын лигийн алтан медальтай ба тэрнийхээ нэгийг нь ч Алтан Бөмбөгөөр солихгүй гэж байсан юм.
Image


1986 онд Мальдини анх Италийн шигшээ багийн залуучуудын багт дуудагдаж байлаа.Тэгэхэд түүний аав Чезаре залуучуудыг дасгалжуулдаг байсан тул хүмүүс нээх тоохгүй байж.Гэсэн ч Паоло хэн гэдгээ харуулж , 2хон жилийн дараа Италийн шигшээ багт уригдсан.Шигшээдээ Паоло нийт 126 тоглолт хийсэн ба энэ нь одоо хүртэл эвдэгдээгүй амжилт.Гэхдээ скуадра адзурратай Паоло нээх амжилтан хүрч чадаагүй, 1994 оны ДАШТ-ын финалд ,2000 оны Европын аваргын финалуудад тус тус дийлэгдсэн юм.Тэгээд 2002 оны ДАШТ-ын дараа Паоло ахиж шигшээдээ тоглохгүй байхаар шийдэж, хамаг цаг заваа Миланд л өгөх болсон юм.
Image


Харамсалтай нь Паолод ч дургүй Миланы фэнүүд байдаг юм байна гэдгийг бид саяхан харсан.24 жил тоглосон Миланыхан фэнүүд шүү дээ.Сан Сирод эцсийнхаа тоглолтоо хийчээд талбагаа тойрон хүндэтгэлийн гүйлт хийж байхад , хэсэг нөхдүүд Франко Барези-г магтаж, Мальдиниг доромжилсон самбар хадсан байлаа.
Image


Сүүлийнхаа тоглолтоо Паоло Фиорентинагийн талбай болох Артемио Франкид хийсэн юм.Фиорентинагийн фэнүүд маш сайн үлгэр дуурайллыг Миланы фэнүүдэд үзүүлж ямар нэгэн зөрчил гаргаагүйгээр энэ агуу тоглогчийг үдэж өгсөн юм.




Хүндэтгэсэн Taivanmn

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 5:56 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
Сайхан нийтлэл байна :wd: . Недведийн талаар юу бичихийг чинь хүлээж байгаа шүү


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 6:00 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Маргааш Фигу, нөгөөдөр Недведээ биччие гэж бодоол байна даа.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 6:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5952
Location: United Kingdom, Liverpool
:wd: тайван энэ эрчээрэй сайн бичвэл 6р сарын шилдэг болох боломжтой шүү
амжилт :wd:


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 9:37 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Хэхэ баярлалаа.Эрчээ алдахгүй ээ

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.04.09 11:14 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
За өмнө нь би Аваргуудын Лигийн тод агшнуудыг хүргэж байсан.Одоо СериеА-ийн тод агшнууд.

Италид ирсэн эхний хэдэн сардаа Жозе Моуринью эмоцоо гаргахгүй, хүйтэн байлаа.Яг л судлаач шиг их зүйлийг тэмдэглэж, хожсон тоглолтынхоо сүүлийн минутанд ч тэмдэглэл бичиж байв.Гэвч удахгүй португал эр Италид дан сайн тактик, тоглогчдоор ялдаггүй гэдгийг ойлгосон юм.Энд өөрийн гэсэн хууль үйлчилдэг.Магадгүй тиймээс Жозе талбайн тэн хагасыг отон тоглолтоос оруулсан Майконы гголыг тэмдэглэх гэж гүйсэн байх л даа.

Image

Image


Милан талбай дээрхи үзэгчдийн тоогоороо тэргүүлсэн: дунджаар 60 000 үзэгч.Ийм маркетингийн амжилт нь од тоглогчид болох Дэвид Бэкхем, Роналдинью-г авснаар тодорхойлогдох байх.Гэсэн ч Серие А-ийн 1-р байр одоо хүртэл Миланы хувьд боломжгүй л зүйл байна.

Image

Image


Өвдөгний хүнд бэртэл Женнаро Гаттузог урт хугацаанд спортоос холдуулсан.Миланд талбай дээр тусалж чадахгүй байсан хэдий ч , Гаттузо багаа үргэлж дагаж явж багийнхандаа урам хайрлаж байлаа.Ингэснээр тэр Миланы хувьд хэр чухал хүн болохоо харуулсан гэж хэлж болно.

Image


18-тай Интерийн довтлогч Марко Балотелли дан ганц чадвараараа бус мөн ааш зангаараа тодордог нэгэн.Өөрийн хөдөлгөөнөөрөө тэр эсрэг багийнхны фэнүүдийг өддөг ба фэнүүд исгэрэхэд үүнийг ихэнхидээ расизм гэж андуурдаг.Энэ хэргээс болж мөн Ювентус ч түлэгдсэн, тэд 1 тоглолтыг үзэгчгүй тоглосон.

Image


Хамгийн сүүлд Марко ди Вайо 7 жилийн өмнө Пармад тоглож байхдаа сайн амжилттай тоглож байсан.Хэсэг хугацаанд нам жим болсон түүнийг өнгөрсөн улиралд санах шиг л болсон.32 той эр Болоньяд тоглохдоо 38 тоглолтонд 24 гоол оруулжээ.

Image


Би ууж байсан ч, хар тамхи татаагүй.Энэ бол Адрианогийн үг.Гашуун ч гэсэн үнэн.Олон саяын цалинтай тэрбээр Интерт юугаар ч дутахааргүй байсан.Массимо Мораттигийн уур 2 өдөр Адрианог архидахад барагдаж гэрээгээ цуцлахад хүргэсэн.

Image


Филиппо Инзаги улирлын турш тогтвортой тоглох нас нь өнгөрсөн.Гэсэн ч 35 насандаа тэр улирлын эцэст сайн үзүүлэлттэй тоглосон.300дахь гоолоо тэр гэнэт л амилсан тоглолтынхаа ачаар оруулжээ.

Image


Челсигээс эргэн ирэхдээ Шевченко буцаж формондоо орно гэж амлаж байлаа.Гэсэн ч украйн довтлогч фэнүүдийгээ баярлуулж чадаагүй.Дангаж гараанд тоглосон 2 тоглолт, талбай дээр өнгөрүүлсэн 445 минут, 0 оруулсан(оруулагүй) гоол.Милан Шевагийн түрээсийн хугацааг лав сунгахгүй байх.

Image

Хүндэтгэсэн Taivanmn.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.05.09 2:54 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Сүүлчийн шат.

Луиш Фигу.

Тэрээр анх Лиссабоны Спортингод 4 улирлыг өнгөрөөж , мөн гадны том том клубуудын анхаарлыг ихээр татсан юм.1995 онд Фигу Италид очиход тун ойрхон байсан ч, өөрийн ухаангүй алхамаараа 2 жилийн тоглох эрхээ хасуулахад хүрсэн ч азаар мултарчээ.Фигу Ювентус, Парматай зэрэг хэлэлцээр хийж байсан байна.Эцэст нь шийдвэр гарч 2 гэрээ хүчингүй болж , Португал эр Каталонид очсон юм.

Image


Хөлбөмбөгийн жинхэнэ одтой үе нь Барсад л байсан байх.Барсачууд тэр үедээ ч хамгийн үзүүштэй , сонирхолтой тоглолтыг Европтоо үзүүлдэг байсан гэдгийг зарим хүмүүс санаж байгаа.Даанч Аваргуудын Лигт Луи ван Гаалын удирдлага доорхи Барса түрүүлж чадаагүй.

Image


2000 онд Фигу Флорентино Перест үгүй гэж хэлж чадалгүйгээр олон саяын гэрээг Реалтай байгуулсан.Тэгснээрээ Барсагийн фэнүүдийн хайрыг дорхноо үзэн ядалт болгосон юм.Барсагийн фэнүүд одоо хүртэл Фигуг заналт дайсныхан багт очсоныг нь уучилж чаддаггүй, харин Луишд Ноу Камп дахь тоглолтууд хар дарсан зүүд мэт санагддаг байх.

Image


Гэхдээ Реалд очсон нь сайн ч талтай байж.Мадридэд тэр Аваргуудын Лигт түрүүлж, Алтан Бөмбөгийг хүртэж ФИФА-ийн шилдэгээр шалгарч байсан.

Image


2005 онд, Пересийн үеийг өнгөрч байхад, хамгийн анхны "галактикос"-ын нэг багаа орхисон.Тэрбээр Сантьяго Бернабеу-г орхиж Интерт очлоо.Миланчуудын бүрэлдэхүүнд Фигу 4 улирлыг өнгөрөөж 4 удаа аваргалсан.Түүний хэлснээр бол нерадзуррид сүүлчийн улирлаа нутаг нэгт Жозе Моуринью-гийн удирдлаган доор л тоглох гэж өнгөрөөсөн гэдэг.

Image


Сүүлчийн шат Фигугийн хувьд гайхалтай байлаа: дүүрсэн Сан Сиро дээр Фигу багийн ахлагчийн туузтай гарч Италийн аваргын цомоо өргөсөн юм.Фигуг жинхэнэ интерист гэж хэлж болохгүй ч нерадзурригийн фэнүүдийн сэтгэлд тодоор бичигдэж чадсан.

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.06.09 12:46 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
08-09 улирлын Серие А-ийн шигшээ.

4-3-3

Image

Жулио Сезар ("Интер")
Энэ улирлын эцэст Серие А-ийн шилдэг хаалгач хэн гэдэг нь тодрох шиг боллоо.Үнэхээр сайн хаасан.Мөн Аббьяти, Фрей нар ч өмнөх шигээ сайн тоглосон л доо, харин Сезар тэдний хажууд ахьсан гэж би үзэж байна.Харин энэ улирлын нээлт хаалгачийг Буффон өөрөө хэлж байсан, халааг нь авах хаалгач "Кальяри"-ийн Маркетти гэж үзэж байна.

Дуглас Майкон ("Интер")
Майкон өмнөх улирлыг бодвол ихээр ахьж, Серие А-ийн баруун жигүүрийн шилдэг гэдгээ харууллаа.Италид өнгөрөөсөн жилүүддээ Майкон тоглолтыг урьдчилан харах байдал, тактикийн бодлогоороо ахьсан харин хурд гээд жигүүрт байх зайлшгүй чанарууд түүнд өмнө нь ч байсан.

Паоло Мальдини ("Милан")
Магадгүй энэ их сонин санагдах байх л даа, гэхдээ би Паологийн тоглолтыг гайхаж байна.Серие А-д өөр сайн хамгаалагч олон ч, би Паолог сонгож байна.Учир нь 40-тэйдоо ийм түвшинд тоглоно гэдэг бол ШУ-ы нээлт байх.

Жоржо Кьеллини ("Ювентус")
ЕВРО 2008 дээр үзүүлсэн итгэлтэй тоглолтынхоо дараа Кьеллини багийнхаа төвийн хамгаалалтын гол лидер гэдгээ ойлгосон.Турины багийн хамгаалалт тогтврогүй тоглож байсан, харин тэр үе нь яг Кьеллиниг байхгүй байх үед нь л таарч байсан юм.

Доменико Кришито ("Женоа")
За энэ бас их асудалтай байрлал гэж хэлж болно.Учир нь Женоа 3 төвийн хамгаалагч 2 жигүүртэй тоглож байсан.Харин Доменико өмнө нь зүүн жигүүрийн хагасаар ч тоглож байсан.Гэхдээ энэ улиралд Кришито бараг л зүүн хамгаалагчаар тоглосон гэж хэлж болох тул түүнийг шигшээдээ оруулмаар санагдлаа.

Эстебан Камбьяссо ("Интер")
Энэ аргентин эр бол Интерийн түлхүүр тоглогчдын нэг.Хамгаалалтандаа ч анхаардаг, довтолгоонд ч сайн оролцдог.Харин энэ улиралд Камбьяссо хамгаалагчийн байрлалд ч тоглож сурсан.

Фелипе Мело ("Фиорентина")
Фиорентинагийн спортын захирал Пантелео Корвино энэ бразил тоглогчийг өнгөрсөн улиралд Альмерияд байхад нь харж € 8 саяар авч байсан."Артемио Франки"-д өнгөрөөсөн гайхалтай урилынхан дараа топ багууд Мело-г жилийн өмнө байсан үнээс нь 3 дахин илүүгээр авахыг хүсч байгаа.

Тьяго Мотта ("Женоа")
Энэ бол бас Италийн баян биш дундхан багуудын авъяаслаг тоглогчдыг авч байгаагийн нэгэн тод жишээ.Өнгөрсөн улиралд Женоа чөлөөт агент болоод байсан Моттаг авснаар мэргэжилтнүүдийг гайхшруулсан.Гэвч Женоад Мотта гайхлтай тоглолтыг үзүүлж Барсад байсан үеэсээ ч тод харагдах болсон.

Мауро Сарате ("Лацио")
Топ багууд Бирмингемд байсан энэ авъяаслаг эрийг хараагүй нь сонин юм.Харин одоо тэр Лациогийн шүтээн болоод байна.Мауро зүүн жигүүрээс төв рүү шилждэгээрээ, мөн ерийн булан руу чиглэсэн гайхалтай цохилтоороо алдартай болоод байна.

Диего Милито ("Женоа")
Энэ улиралд 24 гоол хийсэн.Өөр дүгнэх ч зүйл алга, энэ бол гайхамшиг.Интер түүнийг урьж Ибратай хамт тоглуулах гээд байгаа.

Златан Ибрагимович ("Интер)
Ибра - бол гоолын машин.Бүх утгаараа.Багийнхандаа гоол гаргаж өгч чадна, өөртөө 3 хамгаалагчийг татаж чөлөөт зай гаргаж чадна, гоол өөрөө зохион байгуулаад хийж ч чадна.Мөн энэ жилийн капоканноньере-г авсан.

Дасгалжуулагч : Джан-Пьеро Гасперини ("Женоа")

_________________
taivanjagsaal.wordpress.com


Last edited by Тайван on Jun.07.09 2:40 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.07.09 4:22 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
taivanmn wrote:
Харин энэ улирлын нээлт хаалгачийг би Буффон өөрөө хэлж байсан

???? :hihi:


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.07.09 2:40 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
GDNMLP wrote:
taivanmn wrote:
Харин энэ улирлын нээлт хаалгачийг би Буффон өөрөө хэлж байсан

???? :hihi:


Хаха засахаас :wahaha:

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.08.09 12:44 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Saihan uliral bolno oo. Hul bumbug saihan.

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.08.09 5:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.28.09 12:58 am
Posts: 3630
Location: KINDLE TOUCH зарж байна
Nedved -iig hezee tavih gej bna, tesehgui l bna shuu.kk

_________________
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS


Top
   
 Post subject: Re: Serie A (09-10)
PostPosted: Jun.08.09 6:56 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
ti_amo3 wrote:
Nedved -iig hezee tavih gej bna, tesehgui l bna shuu.kk


Ойрд жаахан завгүй байлаа.Чадвал өнөө орой тавинаа

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.09.09 12:41 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Хүмүүс Недведийг их хүлээж байсан байхаа.

Недведийн од нь 1996 онд гарсан гэж хэлж болно.Павел болон түүний шигшээгийн хамтрагчид хөгшин Европыг өөртөө итгэлтэй, хүчтэй тоглолтоороо гайхшруулж чадсаны дараагаар топ багууд чех залуучуудыг авахаар оочирлосон байлаа.

Image


Гэсэн ч Недведийн сонголт Сержо Краньотти-ийн Лацио дээр буусан юм.Краньотти Лациог Италийн хүчирхэг 3-ийн эсрэг үзэлцэх баг болгохыг хүсж байсан ба нэг алхам нь Недведийг авсан явдал юм.2000 онд бүргэдүүд удаан хүлээсэн ялалтаа байгуулж түүхэн дэх 2 дох скудеттог авсан.

Image


Краньоттигийн санхүү удалгүй хямарч, 2001 онд Лацио Недведийг зарах шаардлагатай болжээ.Худалдагчийг олоход хүндрэл гарсангүй, Зиданы орон зайг Ювентус Недведээр нөхөх бодолтой байлаа.Агуу франц эрийг Недвед оролж чадаагүй ч хагас хамгаалалтанд илүү зоригтой тоглолтыг оруулсан.

Image


2002/2003 оны улиралд Чех эр Ювегийн лидер нь болж чдасан.27 дахь удаагаа Серие А-д түрүүлж, Аваргуудын Лигийн финалд Миланд хожигджээ.Шигшээ тоглолтонд Павел оролцоогүй, тэр хагас шигшээгийн Реалтай хийсэн тоглолтонд утгагүй гэмээр алдаа гаргаж 2 дохь шар хуудас авч талбайг орхиж байсан гашуун түүхтэй.Ав. Лигт Юве бүтэлгүйтсэн ч(Недвед ч бас), Павел Алтан Бөмбөгийг авсан.

Image


2006 онд чех эр доод лиг руу орох болсон Ювентустэй хамт байхаар шийдсэн цөөхөн од тоглогчдын нэг болж фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүртсэн.Энэ хэрэг нь Павел Недведийг Ювегийн амьд домгуудын нэг болгсоноос гадна, Жон Элканны хэлснээр үхэшгүй самурай-уудын нэг болгожээ.

Image


Гэрээ сунгах хэлэлцээр амжилтгүй болсныг Лацио-ийн өмнөх тоглолтонд Юве мэдэгджээ.Гэрээ нь 1 жилийн хугацаатай байснаас гадна, талбайд гарсан тохолдолд л цалинг нь өгөх байсныг Павел ойшоогоогүй тул цагаан харуудын өмсгөлтэй (Спортын ч бас) сүүлчийн тоглолтоо хийсэн юм.Чех эрийг хүндэтгэж Алессандро Дель Пьеро ахлагчийн туузаа өгч, хөгжөөн дэмжигчид удаан алга ташилтаар үдсэн юм.

За ямар ч байсан Сүүлчийн шат цуврал дууслаа.Удахгүй Испаний Ла Лигийн тод агшнуудыг тавинаа.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.09.09 1:12 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
За маргааш бас нэгэн гоё нийтлэл тавинаа

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.09.09 11:15 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
Недвед шиг олон жил тогтвортой дээд түвшинд тоглосон хүн ховор. Зиданыг хүртэл би 37-тойдоо ингэж тоглож чадахгүй гэж боджийн, тиймдээ ч харьцангуй эрт зодог тайлсан байх. Платини, Кантона хоёр ч ид үедээ зодог тайлсан болохоор муу тоглосныг нь бид нар сонсоогүй, үргэлж сайнаар яригддаг байх.
Сери А-д Кака, Ибрахимовичоос илүү үнэ цэнэтэй тоглогч зодог тайллаа гэж бодоод байгаашд.


Top
   
PostPosted: Jun.09.09 10:22 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Ла Лигийн өнгарсөн улирлын тод агшнууд.

Каталонийн баг 38 тоглолтоос 11д нь ялж чадаагүй.Эхний тохиолдолд бол Барсагийн тоглолт нь улирлын эхэнд ороогүй байсан, 2 дох тохиолдолд бол Барса аваргалсан байсан ба 2 дугаар бүрэлдэхүүнээрээ тоглож байсан юм.Бусад зүйлд бол Каталонийн баг ямар ч тоглолтын асуудалгүй байсан юм.Барса хамгийн их хожиж, хамгийн их оруулж, хамгийн бага гоол алдсан баг болсон.

Image


Ла Лигтээ аваргалснаас гадна Барселона Цомдоо түрүүлж фэнүүдийгээ баярлуулав.Тэгээд ч Копа дель Рей-ийн ихэнхийг нь Барса 2-р бүрэлдэхүүнээрээ тоглож, финалд л үндсэн тоглогчдоо гаргасан.Финалын тоглолтын өмнө блауграны хаалгач Виктор Вальдес цомын турш хааж байсан Пинтуг тоглох болно гэж мэдэгдсэн.Финалд ч Пинту итгэлтэй тоглолтыг үзүүлж , Барсачууд Атлетикийг буулган авч, улирлын 2 дохь том ялалтаа байгуулсан.(Үүгээр ч дуусахгүй Ав. Лигт ч түрүүлсэн, гэхдээ энэ Ла Лиг биш гэж үзсэнээс бичсэнгүй :razz: )

Image

Image


Бильбао-гийн Атлетик жил болгон Лигтээ сайн тоглолтыг үзүүлдэггүй билээ.Жил болгон амьд гарахын иулд өрсөлдөж, хааяа л Европод тоглохын төлөө өрсөлддөг.Копа Дель Рейийн финалд Барсад бут ниргүүлсэн ч Европын Лиг(шинэчлэгдсэн УЕФА)-т тоглох эрхээ олж авч чадсан.

Image


Рафаэль ван дер Ваартыг Реалд их мөнгөөр ирсэн.18 сая еврогоор Эзэн хааны баг голланд хагса хамгаалагчийг худалдаж авсан ба одоо харамсаж байгаа байх.Тоглогч үнэнийг хэлэхэд энэ улиралд маш муу тоглолтыг үзүүлж , өмнөх Рафа шиг лав харагдахгүй байсан.Реал сайн тоглож байх үед ч муу тоглож байсан гэж бодохоор мөнгийг хий дэмий зүйлэнд үрсэн нь харагдаж , магадгүй энэ улирлын хамгийн бүтэлгүй наймаа болсон байх.

Image


Испанид довтлогчид ингэж их оруулдаг байсан тохиолдол цөөхөн гардаг байсан.Энэ улиралд довтлогчдын статистик үнэхээр сайн байж Диего Форлан 32 гоол оруулж, Это’О 30 гоол, Давид Вилья 28 гоолыг тус тус оруулсан юм.

Image


Энэ жил Барса Реалын дерби өөрөөр хэлбэл Эль Классико нээх үзүүштэй болоогүй.Каталонид тоглох тоглолтын өмнөхөн Бернд Шустер ажлаасаа халагдсан.Талбай дээрээ Барса Реалд боломж үлдээлгүйгээр 2:0оор хожсон.Дараагийн тоглолтонд Реал хожих хэрэгтэй байлаа.Сантьяго Бернабеу-д эзэн хааны баг хожвол Барсаг гүйцэхэд ойрхон болох байсан.Гэвч Барселона заналт дайсныгаа амьд үлдээсэнгүй , талбай дээр нь 6:2 оор бут ниргэсэн.

Image

Image

Image

Реалд улирлыг эхлэхэд Бернд Шустер байсан.Гэвч тун удалгүй Шустер өөрийн ярианаасаа , мөн багийн муу тоглолтоос болж ажлаасаа халагдсан.Хуанде Рамос багт ирж тэр үед гаргаж болох бүгдийг л шавхсан.Лигтээ Барсагийн араас 2-т орж, Ав. Лигт бүтэлгүйтэй 1/8-д Ливерпультэй таарсан.Хэрэв Реал арай л азтай байсан бол Хуанде Рамосын ажлын дүгнэлт арай л өөр байх байсан байлгүй дээ.Харин улирал дууссаны дараа Вилльяреалыг маш эвтэйхэн тоглолттой болгож чадсан Мануэль Пеллегрини-г багийнхаа дасгалжуулагч болгож чадсан.

Image


Улирлыг дууссаны дараа Флорентино Перес бараг өрсөлдөөнгүйгээр Реалын ерөнхийлөгч болж шинээр галактикосыг үүсгэх шинжтэй байгаа.Улмаар наймаандаа сайн гэгддэг Перес одоогоор багтаа Какаг аваад байгаагаас гадна Роналду, Вилья зэрэг одуудыг авахаар хөөцөөлдөөд байна.

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.10.09 12:55 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.28.09 12:58 am
Posts: 3630
Location: KINDLE TOUCH зарж байна
Taivanmn uneheer sain medeelel tavih yumaa

_________________
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS


Top
   
PostPosted: Jun.10.09 1:07 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
ti_amo3 wrote:
Taivanmn uneheer sain medeelel tavih yumaa


Маргааш энэнээс хөөрхөн мэдээ тавинаа.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.10.09 6:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
За чадуул өнөө орой Дэлхийн аваргын шалгаруулалтын тод ашнуудыг тавинаа.
Маргааш нөгөөдрөөс Карло Анчелоттигийн талаар их гоё нийтлэл тавина.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.10.09 6:59 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Өнөөдөр уг нь Анчелоттигийн төрсөн өдөр юм байна.Сая л мэдлээ.Тийм болохоор материалаа удаан цуглуулах байх.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.10.09 9:04 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
ДАШТ-ын шалгаруулалтын тод агшнууд.

6 сарын 11нд ДАШТ эхэлнэ гэж бодоход Япон, Австрали, Өмнөд Солонгос, Голланд нарт яг 1 жилийн бэлтгэх хугацаа байгаа гэсэн үг.Өнгөрсөн хагас сайнд эдгээр орны шигшээ багууд ДАШТ-д оролцох эрхээ олж авсан.Харин Голланд Исландыг хожсоноор 100 %-ийн амжилттайгаар ДАШТ руу ногоон гэрлээр орлоо.

Image

Image


Английн фэнүүд гадаад руу зочилохдоо ёослтой байж чаддаг.6 сарын 6нд тэд Алма-Ата хотын унтрашгүй гал дээр очиж Дэлхийн 2-р дайнд амь үрэгсэд болон Нормандад ЗХУ-ын цэргүүд буусны 65 жилийн ойг хүндэтгэсэн юм.

Image


Гахайн ханиад одоогоор Сальвадорт очиж амжаагүй байгаа.Гэвч Сальвадорт,энэхүү өвчнөөр оронд нь олон зуун хүний амийг авч одсон Мексикийн шигшээ багийг ирүүлэхгүй байж чадаагүй.Гэсэн ч энэхүү өвчинтэй тэмцэхээр ард иргэд оролдож байлаа.

Image


Өнгөрсөн улиралд Андрей Шевченко Миланы бүрэлдэхүүнд 2хон гоолыг хийсэн билээ.Харин шигшээ багтаа 2004 оны Алтан Бөмбөгийн эзэн үргэлж гоолддог.Хорватын эсрэг тоглолтонд ч Шева гоол оруулсан юм.13 дахь минутан дээр толгойгоороо мөргөж гоол хийсэн, харамсалтайгаар удалгүй бэртлээсээ болж талбайг орхисон.

Image


Аргентинд авъяаслаг тоглогч бүрийг Марадонатай харьцуулдаг л даа.Сайн үгийг Марадонагийн хүргэн "Атлетико"-ийн Серхио Агуэро ч хүртдэг.Колумбтэй хийсэн тоглолтонд Агуэро Марадонагийн угсааг залгамжлагч, өөрийн хүү Бэнжаминтэй хүрэлцэн ирсэн.Бяцхан хүү альбиселесте-д аз авчирч Аргентин хэцүүхэн тоглолтонд 1:0ээр хожсон.Бэнжамин хүү хөлбөмбөгчин болох л байх ирээдүйд, тун сайн гентэй юм даа.

Image


Яаж хорватын дасгалжуулагч бүх тоглолтын турш амьд байдаг байнаа.Тэр тоглолтоор амьсгалж , оюун санаандаа ч тоглож байдаг байх.Сайхан боломж гарч ирвэл ихээр баярлан, буруу зүйл хийвэл хүндээр тусгаж авдаг хүн.Узрайнтай хийсэн тоглолтонд Билич адилхан хөдөлгөөнтэй байсан ч баг нь ялж чадаагүй.

Image


Уругвайийн эсрэг тоглолтыг Кака сонин л байдалтай эхлүүлсэн.Нэг талаас бол тэр Миланаас явах нь тодорхой болсон, нөгөө талаасаа яг ч Реалд очоогүй байсан.(Тоглолтын дараагаар очсон л доо.)Гэсэн ч энэ байдал түүний тоглолтонд огтхон нөлөөлсөнгүй, талбай дээр 85 минутыг өнгөрөөснөөс гадна, пенальтигийн цохилтыг амжилттай болгов.

Image


Хөлбөмбөг сайн хөгжсөн оронд л фэнүүд одуудыгаа харах гэж 30 секунд талбай дээр байж од болдоггүй.Казахстанд ч нэгэн фэн Английн одуудыг харах гэж гүйж ирсэн, харсан.Хаалгач Роберт Грин бүүр цаашид юу болохыг нь харахыг ч хүссэнгүй, нүдээ анисан юм...

Image


Энэ самбарт тайлбар хэрэггүй байх.Гэхдээ албанийн хөгжөөн дэмжигчид сайн сэтгэсэн байна шүү айн.

Image


Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхий даяар тоглолтууд болж өнгөрсөн.Хүмүүс нь ондоо ч , сэтгэгдэл нь адилхан.Сайн ба муу.Иймээс л бид хөлбөмбөгт хайртай юм.Уншсанд баярлалаа, хүндэтгэсэн Тайван.

Image

Image

Image

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.10.09 9:27 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
:wd: :wd: :wd: 4 thumbs up!!

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.10.09 11:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5835
Location: Anfield Road
Good Job taivanmn :wd:

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Jun.11.09 12:11 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Great job.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 521 posts ]  Go to page 1 2 3 4 521 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited