[font=Comic Sans MS]Ene bagiig demjdeg shuu
Yalanguya sanchiriin shuu hehe
Sarchir in Nodlin Tseverbal Sain medehgui bolhoor talbaid barag gargadgui baisan shuu dee
Nodlin PlayOff Uzsen hun baival Odbayaraar nadaad haytsan shdee Uzsen hun baival sanaj baih l yostoi doo
Ene jil ch gesen ter Hojigson l bolhoos bish onoo ed nariig bol tuuj baisan shuu dee Udahgui
Jinhen Aldag bolno doo Ene jil hen gedgee Haruulna daa gej Sanchir[/font]
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2008 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт Спортын төв ордонд явагдаж байна. Өнгөрөгч даваа гаригт нийт гурван тоглолт болж өнгөрлөө.
ШУТИС-ийнхан өнгөтэй байна
I II III IV
Хасын хүлгүүд 16 8 15 11 50
Шаркс 33 14 11 25 83
Хасын хүлгүүд: О.Сайнбаяр 18+10 самбар, Н.Отгонмөнх 12, Н.Бат-Эрдэнэ 10
Шаркс: Б.Одбаяр 19, Б.Түмэнжаргал 16, Б.Ганхөлөг 14+10 самбар
Тоглолт эхлээд долоон минут өнгөрөхөд “Шаркс” багийнхан 100 хувийн оновчтой довтолж өрсөлдөгчөөсөө даруй 20 оноогоор тасраад амжив. Энэ байдал дөрөвдүгээр үед 30-д хүрснээр багууд нөөц тоглогчдоороо тоглолтыг дуусгав. Хэдийгээр “данди” хочит Д.Бат-Эрдэнэ, 153 онооны эзэн Б.Ариунболд, “Лидер”-ийн довтлогч У.Мөнхбаатар нарыг эгнээндээ нэгтгэсэн ч “Хасын хүлгүүд” энэ удаад бут ниргүүллээ. Тэдний бэлтгэл хараахан хангагдаагүй нь тус тоглолтоос тод харагдсан юм. Мөн ОХУ-ын легионер Андрей Рыжков, хамгаалагч А.Од нар нь бэртлийн улмаас тоглолтод оролцсонгүй.
Д.Рагчаа хувийн амжилтаа ахиуллаа
I II III IV
Ёлууд 17 19 23 17 76
Баянзүрх буллз 13 15 14 17 59
Ёлууд: Э.Цэвэлдорж 22, Б.Мөнхболд 20+16+7 бөмбөг таслалт
Баянзүрх буллз: А.Даваадаш 19+8 самбар, Д.Рагчаа 10+8 самбар
Эхний өдрийн тоглолтод “Лидер”-ийн эсрэг гурван онооны шугамнаас хангалтгүй довтолсон “Ёлууд”-ын шидэлт энэ өдөр өндөр хувьтай байлаа. Өнгөрсөн оны онооны дэд лидер Э.Цэвэлдорж гуравдугаар үед дараалан дөрвөн удаа холын зайнаас оновчтой довтолсноор “Ёлууд” оноогоор тэргүүлж эхэлсэн. Хариуд нь Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа 10 оноо авсан ч ХҮДС-ийн оюутнуудын хурдан довтолгоо түүний хөдөлмөрийг үгүй хийв. Дашрамд дурдахад “Лидер”-ийн бүрэлдэхүүнд бэлгэ тэмдэг төдий л байсан Д.Рагчаа өмнөхөөсөө хурдтай, шидэлттэй болсон байна. Хэрвээ түүнд бөмбөг ямар ч саадгүй очих аваас тэрбээр хоёр оноо гарцаагүй авахаар хэмжээнд очжээ.
“Халлелуяа” эхний хожлоо авав
I II III IV
Халлелуяа 16 18 21 22 77
МВМ 18 25 10 15 68
Халлелуяа: Ш.Сэдбазар 21+13 самбар, М.Бадрах 15+9 самбар, Ч.Эрдэнэбулган 11
МВМ: Э.Ууганбат 17, Ц.Азбаяр 16, Г.Баттөр 12
Өөрсдийн буруугаас эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн “Халлелуяа”-гийнхан МУИС-ийг төгсгөлийн үед буулгаж авлаа. М.Бадрах, З.Доржсүрэн нарын холын зайн шидэлтүүд дараалан байндаа туссанаар “Халлелуяа” өрсөлдөгчөөсөө есөн оноогоор тасрав. Хариуд нь “МВМ”-ийн залуус цаг хангалттай байх үед гурван онооны шугамнаас удаа дараа оновчгүй довтолсноор хожигдол хүлээсэн. МВМ-ийн багийн ахлагч Г.Баттөр дөрөвдүгээр үеийн эхэнд тав дахь алдаагаа гаргаснаар тоглолтоос чөлөөлөгдөв. Харин “Халлелуяа”-гийн М.Бадрах гуравдугаар үе эхэлмэгц дөрвөн алдаатай болсон ба тоглолтын төгсгөл хүртэл огт алдаа гаргалгүй байсаар багаа ялалтад хүргэсэн.