#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 6:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 907 posts ]  Go to page 1 2 3 4 535 Next
Author Message
PostPosted: Jun.01.08 5:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[font=Comic Sans MS]Жирэмсэн үед эмэгтэйн бие махбодод физиологийн төдийгүй сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Тэдгээрийн дунд айдас нь онцгой байрыг эзэлнэ. Эх болно гэдэг нь эмэгтэйн биологийн жинхэнэ хэрэгцээ болохоор зөвхөн аз жаргалыг бэлэглэх учиртай гэж үздэг. Харамсалтай нь бодит байдал энэ үзлээс тэс ондоо байх нь цөөнгүй.

Эмэгтэй хүн жирэмслэлтийг таагүй үйл явдал гэж хүлээж авахад хүргэдэг хандлагууд байдаг нь үүний нэг жишээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө эхлээд хөл дээрээ босох хэрэгтэй гэж бодно. Үүнээсээ болоод үргэлж өөрийгөө хөл дээрээ баттай зогсох чадваргүй, сул дорой гэж голоход хүрнэ. Эд хөрөнгө нэг мэдэхэд л юу ч үгүй хийсээд алга болчихож мэдэх манай үед ямар тохиолдолд ганхахааргүй байр суурь, эд хөрөнгөтэй болох гэж зүтгэх тул хөл дээрээ баттай зогсох гэдэг үйл явц эцэс, төгөсгөлгүй сунжирна. Үүний цаана хүүхэд төрвөл мэргэжил, албан тушаалын хувьд өсөх боломжгүй болно гэсэн далд санаа ч бий. Тэгэхээр ийм хандлагатай эмэгтэйчүүд сургуульд сурч, эсвэл дөнгөж ажилд байх үед жирэмслэхийг садаа, таагүй зүйл гэж хүлээж авах нь ойлгомжтой.

Үргэлж халамж тавин бөөцийлж, өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их зовсон тухайга ярьдаг гэр бүлд өссөн бүсгүй хүн хүүхэд гэхээр тодорхой хэмжээгээр түгшдэг болоод сурчихсан байдаг. Улмаар эцэг, эхээ тэгтлээ их зовоосондоо гэмшдэг. Ийм нөхцөлд хүүхэд байхгүй бол сэтгэл зовох зүйл, түгшүүр үгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх нь мэдээж.

Зарим залуу бүсгүйчүүд хүүхэдтэй болмогцоо өөрийн хүсэл, сонирхлоо мартаад бүхнээ хүүхдэдээ зориулах болох ёстой гэж боддог. Үүнээсээ болоод жирэмсэн болмогцоо ажил, мэргэжил, найз нөхөд, сонирхол гээд бүх хүслээ албан хүчээр нухчин дарах гэдэг ч дургүйд хүчгүй гэдгээр болж маш ээдрээтэй дотоод зөрчил үүсэх нь ойлгомжтой.

Мөн залуу эхчүүд хөл хүнд байх, эсвэл хүүхдээ хөхөөр хооллож байхдаа бэлгийн хавьталд орж болох болохгүй гэсэн асуудалтай тулгардаг. Хосууд энэ асуудлыг тус тусдаа шийдэх нь зүйн хэрэг ч гэлээ ирээдүйн эцэг, эх хоёрын бэлгийн хавьтал нь хэвлий дэх хүүхдэд хортой гэсэн яриа нь бараг ямар ч үндэслэлгүй юм.

Эмэгтэй хүн дотроо “Би төрүүлэх гэж байна” гэж өөртөө хэлдэг ч сэтгэлийнхээ гүнд "Би хүүхэд төрүүлэх ёстой" гэж боддог. Ингэснээр гэр бүлийнхээ ирээдүйн аж жаргалыг хүүхэд төрүүлэхтэйгээ холбон, хариуцлага үүрч эхэлнэ. Энэ үед үүсдэг жирэмсний айдас нь ямар нэг болохгүй болвол гэр бүл, аж жаргалаа алдах айдастай холбоотой байдаг. Нөхрөө алдахаас айж явдаг эмэгтэйчүүд гол төлөв ийм айдаст бариагддаг болохоор хүүхдээрээ нөхрөө "хүлэж" дэргэдээ байлгах гэдэг. Энэ нь эцэстээ мэдээж сайн үр дүнд хүргэхгүй.

Их мэдэгч нар "Битгий түгшиж сандраад бай, хүүхдэд чинь муу шүү" гэж зөвлөх нь олонтаа. Ингэж хэллээ гээд эмэгтэй хүн түгшиж, санаа зовохоо болчихгүй болохоор өөрийнхөө айдас, түгшүүрийг далдалж, булах гэдэг. Үр дүнд айдас, түгшүүрийнх нь дээр хүүхдэдээ түгшээд сандраад муу юм хийгээд байна гэсэн гэмшил нэмэгддэг.

Хөгжиж байгаа ураг нь эхийн сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг ч эх хүү хоёр хоёр сэтгэл санааны хувьд нэг зүйл гэдгийг сэтгэл судлаачид үгүйсгэдэг.Тэдний нотолж буйгаар үр хөврөл олдсон эхний цаг, мөчөөс эхлэн эхийн бие махбодийг нэг хэсэг бус харин тусдаа би? даасан амьд бодгаль байдаг. Тэгэхээр эхийн сэтгэл хөдлөл зөвхөн тодорхой хэмжээнд л нөлөөлнө.


Элдэв сонин, сэтгүүлээс үнэн худаал нь мэдэгдэхгүй мэдээ уншиж, бусад эмэгтэйчүүдийн яриаг сонссонтой холбоотой айдас гэж бас байдаг. Тэр бүх "онол" нь жирэмсний үед өөрийнх нь мэдэрч байгаагаас нэлээд зөрдөг болохоор ирээдүйн эх "Бүгд л ондоо юм ярьцгаагаад. Хэнд нь итгэхээ ч мэдэхээ байла" гэсэн ацан шалаанд ордог. Ийм тохиолдолд хүн болгон адилгүй байдгийг санаж бусдын мэдэрч, туулсан зүйл өөрийнхтэй нь таарах албагүй гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бас нэг айдас нь төрөхөөс айх айдас юм. Элдэв янзын багаж төхөөрөмжөөр дүүрсэн төрөхөд хөл тавиад зарим эмэгтэйчүүд "Энэ бүхэн надад, бас над шиг хүмүүст зориулагдсан юм чинь аймшигтай юм ч болж магадгүй юм байна" гэсэн дүгнэлт хийдэг.

Төрөлт ямар нөхцөлд боллоо гэсэн эмэгтэй хүнээс асар их биеийн болон сэтгэлийн тэнхээ шаарддаг. Иймд ирээдүйн эхчүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.



Дутуу юм байвал бичээрэй.. :wink: [/font]

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 5:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Жирэмсний vед гарах өөрчлөлтvvд

Анх жирэмсэлснээ мэдмэгц надад урьд өмнө нь тохиолдож байгаагvй ер бусын уйл явдал болж байна гэж бодож билээ. Бусад хүмүүс, гэрийнхэн маань өдөр бүр тохиолддог ердийн зүйл мэт хулээж авсан ч миний хувьд үнэхээр том гайхамшиг байлаа.

Бид хүүхэдтэй болох гэж хичнээн удаан хүлээж, хичнээн их хvссэн билээ. Ингээд би жирэмсэллээ. Гэтэл би vvнийг хvсээгүй мэт, харин ч сэтгэл тvгшиж, юу болох бол гэж бодох юм.


Жиримсэн vед гарах сэтгэл зvйн өөрчлөлтvvд:

ImageХэвлийдээ хүүхэд стээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олон эмэгтэйчvvдийн сэтгэл зүй өмнөх үеэсээ өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж, гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд урган гарч ирнэ.

Хvvхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар гуниг, ганцаардлыг арилгах зvйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлрөх, эсвэл нөсөөжих, хөхний хэмжээ томорч чангарах, бэлхvvсээрээ өдөр ирэх тутам бүдүүрэх, зан харьцаа өөрчлөгдөн эелдэг, дөлгөөн, тайван болж, хөдөлгөөн эвлэг тогтуун болох гэх мэт олон өөрчлөлт гарна. Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй бүрд харилцан адилгvй байна.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгvй байдал нь бие махбодид боловсорч байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зvйтэй байх. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг, уйламхай болох, мэн сэтгэл санаагаар унах, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдээ төрvvлэхээр л шийдсэн бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бvлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.

Та жирэмслэхийг хүсч байсан бол энэ нь баярт vйл явдал болно. Харин та жирэмслэлтийг хүсээгүй байгаад жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах нь дамжиггүй. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсондоо дасаж, цаашид хэрхэх, жирэмсэний хяналтанд хаана очих, хаана төрөх, юу бэлтгэх, ажил амьдралаа хэрхэн зохицуулах тухайгаа гэр бvлийнхэнтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.

Эхнэрээ жирэмсэн болоход эрчүүдийн үүрэг, хариуцлага ч улам нэмэгдэх болно. Хамгийн чухал нь эхнэрийнхээ юу хүсч байгааг ойлгож, олж харж чаддаг, хайр халамжаар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, бүх асуудлыг хамтдаа шийдэж, илэн далангvй ярилцдаг байхыг зөвлөж байна.

Хэвлий дэх ургийн амьдрал

Хvний нөхөн үржихүй бол амьд биетэн vvсэн хөгжсөн тvvхийн хамгийн дээд гайхамшиг билээ. Хүн төрөлхтөн ч өөрсдөө vvнийг маш их сонирхон хэдэн мянган жилийн туршид бурхадыг бүтээн, гайхамшгийг дээдэлсээр ирсэн түүхтэй. Далай тэнгист амьд бvхний эхлэл тавигдсан шиг, бидний амьдрал ч түүнээс vvсэлтэй гэдгийг өнөөдөр бид хэдийн мэддэг болжээ. Харин биологийн хувьд хүн хэрхэн биелэлээ олдог вэ? гэдэг асуудал одоо ч амьдралын нэгэн нууц байсаар байгаа юм.

Би хэзээнээс хvн болсон бэ ?

Хvний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш, мэн мэдрэлийн төв систем бий болж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултанд хүмүүс янз бvрээр хариулахыг оролддог. Хvний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултанд ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Энэ нь хvний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинэ чанарууд нь бий болж, зvvний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг. Эхийн хэвлийд байгаа үр тогтсон ураг нь ямар нэгэн зохиомол юм биш, ургийн амьдрал бол ямар ч гайхамшиг техникийн хөгжил компьютерийн программтай харьцуулашгүй жинхэнэ шидэт үйл явц юм.

Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эсүүд шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодийг бүрэлдүүлнэ 4 долоо хоногийн дараа нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх ба гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин дотор талын эсүүд нь хоёр, гурван давхаргад хуваагдана. Давхарга бүрээс янз бүрийн эрхтнүүд бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи, мэдрэлийн тогтолцоо, арьс, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушги, ходоод, гэдэс мэт дотор эрхтэн бүрэлдэнэ. Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсэх нь гайхалтай.

5 дахь долоо хоног. Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ хөгжиж эхэлсэн байх ба түүний эсүүд нь мэдрэлийн хэмээх сувганцарыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь «толгой» ба «сүүлний » төгсгөлтэй. Энэ үед зүрх улам бүр бүрэлдэн тогтож, судаснууд үүснэ. Эх, хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм.

Хүй

Хvй нь ураг, эхийг холбодог. Хvйн судсаар хvчилтөрөгч ураг рvv зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бvтээгдэхvvн Эргэж эх рvv зөөгдөнө.

Эхэс

Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бvрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Тvvгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг бие ч эхээс ураг руу дамждаг.

Усны бvрхvvл хальс буюу ураг орчмын шингэн

Умайн дотор уены хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Тvvн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.

6 долоо хоногтой ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутанд 140-150 удаа цохилно. 7 долоо хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутанд ойролцоогоор 100000 мэдрэлийн эс шинээр үүсэж, төрөх үед хэдэн тэр бум болон өcсөн байдаг. Толгойн хажуу дээр буй хонхорхой нь чих, мөн тэнд байгаа зузаан хэсэг нь нүд болон хувирна. 6 долоо хоногоос хойш ургийн нvдний цөцгий хэлбэрээ олно. Гавлын ясууд судсаар баялаг заадсын дагуу хөгжинө. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хэл, гар урган гарна.

8 долоо хоногтой ургийн тархи эрчимтэй хөгжиж эхэлдэг ба үнэрлэх, амтлах эрхтний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. 8 долоо хоногтой ураг нь уртаашаа 3-4 см болсон бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Энэ хугацаанд гаднаас нь харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг ба зарим нэгнийх нь үйл ажиллагаа эхэлеэн байдаг. Жишээ нь хvvхэд гар хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэгэн нvvрний хөдөлгөөнийг хийж эхэлнэ.




Image
Image

3 сартайдаа элэг, дэлүү, ясны чөмөг нь ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Дээрх хөдөлгөөнүүдийн ачаар ураг ургийн шингэн дотор сансарын нисгэгч мэт жингүүдэн байдаг бөгөөд 3 сартайгаасаа тэнцвэрийн эрхтнүүд үүсэж эхэлдэг. Энэ үед хэт авианы буюу эхо аппаратын тусламжтайгаар хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдал харагдаж болно.

12 долоо хоног болоход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө. 14 долоо хоногтой ургийн зүрхний цохилтын тоо, нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос 2 дахин их байдаг.

4 сартай болоход хүүхдийн бараг бүх эд эрхтэн систем бүрэлдэн тогтож, эрхтнүүдийн бүрэн үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч, толгой томордог. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна,
хөмсөг, сормуус ургадаг. Зовхи аниастай байна. Хуруу, хумс ургаж гараа атгасан байх ба хурууны хээ хүртэл бий болсон байдаг.


22 долоо хоногтой: Ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх ба ургийн шар үс нь төрөхийн өмнөхөн арилдаг. 18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.

23-30 долоо хоног. Энэ хугацаанд ураг хүчтэй хөдөлж, гадны дуу чимээг сайн мэдэрч, хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчигнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна. Заримдаа зогисдог. Энэ нь ээжид нь мэдрэгдэх нь бий. Ураг эхийнхээ унтах үед унтах, сэрэх үед нь сэрэх зэргээр дууриана.

31-40 долоо хоног: Ураг бүдүүрсэнээс үрчгэр байсан арьс тэнийж толигор болно. Шар үс, тослог өнгөр багасч арилна. Харин 32 долоо хоногтойгоос хойш ураг толгойгоороо доошоо харж байрлах бөгөөд цаашдаа уг байрлалд тогтвортой байна. Төрөхийн өмнөхөн ургийн толгой эхийн аарцгийн орох хэсэгт тавигдаж суудаг.

7 сартай ураг хоногт нэг литр уе уудаг бөгөөд энэ үеэс биеийн ясин эрчимтэй өсдөг. 24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтйийг бодвол хамгийн хожуу үүсдэг эрхтэн. 26 долоо хоногтойдоо ураг анх удаа нүдээ нээнэ. Нүдний өнгө бараг цэнхэрдүү эсвэл, хар хөх байдаг аж. 28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө уушги болон бусад амьдралын чухал эрхтний хөгжил гүйцээгүй байдаг.

Хvvхэд төрснөөр хvний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хvйтэн, дуу чимээтэй, гэрэл гэгээтэй орчинд гарч ирнэ. Одоо хvvхэд өөрөө амьсгалах, хооллох vйлдлийг хийх ёстой болж байна. Бvр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зvйлийг амьдралынхаа туршид суралцах болно...

Бидний өгүүлж эхэлсэн амьдралын тухай тvvх ганцхан эсээс эхлэн одоо зургаан тэр бум болтлоо өсжээ. Харин одоо шинэ хүний амьдрал, шинэ тvvх эхэллээ... :angel:

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Jun.01.08 5:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Жирэмсний календар

Хорвоод шинэ хүн бий болж, төрөх нь маш нарийн үйл явц бөгөөд юу болж байдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар тусгай багаж, төхөөрөмж ашиглан судалсны үндсэн дээр мэдэж байдаг. Иймд эхийн бие гардаг өөрчлөлт, ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгжиж байгаа тухай хvмvvс тэр бvр мэддэгүйд гайхах зvйлгvй.

1дэх долоо хоног

Эх

Эмэгтэй хүн өөрийгөө хөл хүнд болсон гэдгийг мэдэхээс нь өмнө бие махбодь нь шинэ амьдралд зохицох бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байдаг. Энэ бэлтгэл нь үр тогтсон мөчөөс бус харин бүр өмнөөс буюу сүүлийн сарын тэмдэг ирэх үеэс эхэлдэг юм. Ийм учраас жирэмсний өмнөх сүүлчийн сарын тэмдэгийн эхний өдрөөс нь жирэмсний хуанли, жирэмний календарийг хөтөлж эхэлдэг.

Хачирхалтай нь манайхан хар яриандаа жирэмсний долоо хоног гэхийн оронд орос хэлний долоо хоног гэдгийг монголчлоод "недель" гэж хэлцгээдэг. Ингээд эмэгтэй хүнээс " Хэдэн недель тэй вэ?" гэж асууж байгаа бол жирэмсний хэд дэх долоо хоног дээрээ явж байгаа юм бэ гэж асууж байна гэж шууд ойлгодог болчихсон байдаг.

Эмэгтэй хүний бие нэг өндөгөн эсийг үр тогтооход бэлтгэдэг. Ийм ажлыг эмэгтэй хүний бие сар болгон хийж байдаг бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоног орчим үргэлжилсний дараа боловсорч гүйцсэн өндөгөн эс умайн хөндийд гарч буюу овуляц явагддаг.

Image2дахь долоо хоног

Эх

Хоёр дахь долоо хоногийн төгсгөл болон гурав дахь долоо хоногийн эхлэл нь өндөгөн эс ба эр бэлгийн эс хоёрын "уулзахад" хамгийн тохиромжтой үе байдаг. Зарим эмэгтэй хүн өндөгөн эс нь умайн хөндийд орж ирж байгааг мэдэрч чаддаг. Энэ нь гэдэсний доогуур бага зэрэг хатгуулж өвдөх, үтрээнээс ялгарч байгаа зүйлд өөрчлөлт орж, илүү өтгөн, зуурамтгай, өндөгний цагаан шиг цэлцэгнэсэн болж хувирах шинж тэмдэгээр илэрдэг. Мөн өндөг эс умайн хөндийд орж ирж байгааг шулуун гэдэсний халуун ыг үзэх замаар мэдэж болдог.

Хvvхэд

Өндөгөн эс нь 120-150 микрон диаметртэй бөмбөлөг хэлбэртэй бөгөөд хоёр хоногийн туршид үр тогтоох чадвартай байдаг. Энэ хооронд үр тогтоогүй бол vхдэг.

3 дахь долоо хоног
Эх


Vр тогтолт нэгэн болчихсон. Эмэгтэй хvн хөл хүнд болсон гэдгээ мэдээ ч vгvй явж байгаа ч ирээдvйн хүүхдийнх нь хөгжил аль хэдийн эхэлчихсэн байгаа. Бие махбодь нь шинэ хүн бүрэлдэх гэсэн чухал үйл явц эхэлснийг мэдрээд дархлалын системд дохио өгөн сэргээдэг. Үр тогтсон өндөгөн эсийг анхны удаад хуваагдахаас нь эхлээд л эмэгтэй хүний бие махбодид ургийг дархлалын зүгээс хамгаалдаг факторуудыг ялгаруулж эхэлдэг. Хэрэв ингэхгүй бол эхийн бие махбодь ирээдүйн хүүхдийнхээ эсүүдийг гадны, харш нөлөөтэй байж болзошгүй эс гэж андуураад устгах, гадагшлуулахаар тэмцэж эхэлнэ.
Үүнээс гадна энэ долоо хоногийн сүүлээр жирэмсний гормон буюу ХХГ / хүний хорионики гонадотропин / нь эхийн биед ялгарч эхэлдэг. Удалгүй энэ гормон буюу дааврын хэмжээ нь жирэмсний тестенд мэдрэгдэхүйц хангалттай их болж ирдэг. Үүний дараа л эмэгтэй хүн өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг мэддэг.

Хvvхэд


Эр бэлгийн эс буюу сперматозоид нь өндөгөн эстэй нийлснээр эцгийн 23, эхийн 23 хромосомыг нийлүүлсэн 46 хромосомтой нэг том эс бий болно. Том гээд байгаа ч энэ эс нь давсны нэг ширхэгээс бага хэмжээтэй юм. Энэ эс нь ирээдүйн хүний хүйс, нүд болон арьсны өнгө, нүүр царайны хэв гэх мэтийн удамшлын бүх л мэдээллийг агуулж байдаг.
Үр тогтсон өндөгөн эсийн зигот гэнэ. Зигот нь умайг чиглэн умайн хүзүүгээр хөдлөхтэйгээ зэрэгцэн хуваагдаж эхэлдэг. Гурав дахь долоо хоногийн сүүлээр үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэн ургах буюу имплантац нэртэй хамгийн хариуцлагатай зүйл болдог. Хэрэв энэ нь амжилттай болвол үр хөврөлийг хэрэгтэй бүхнээр хангах үүргийг эхийн бие махбодь хариуцан авна.


4 дэх долоо хоног
Эх


Эхийн хөх бага зэрэг томорч, хөхний товч нь маш мэдрэмтгий болдог ч бие галбирт нь өөр мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байдаг. Ихэнх өөрчлөлтүүд мэдэгдэхээргүйгээр явагдаж байдаг. Үр тогтсон цагаас эхлэн бие нь цусны хэмжээг аажмаар нэмэгдүүлж эхэлдэг тул зүрх, бөөр, уушиг нь илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ. Жирэмсний 4-р сар гэхэд ихэс болж бүрэлдэх зүйл савны хананд бэхлэгдэх явц үргэлжлэх бөгөөд энэ үед хэт уцаартай, бухимдангуй болох, нойрмоглох, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. 4 дэх долоо хоног гэхэд жирэмсний тест нь эерэг хариу өгөх боломжтой.

Хvvхэд

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор ирээдүйн хүүхэд нь ганцхан эс байснаа гадаад хэлбэрээрээ хавтгай зээрэнцэг хэлбэртэй хэдэн зуун эс болтлоо томорсон байгаа. Савны хананд бэхлэгдсэнээр үр хөврөл нь тэжээлийн бодис, амьсгалах хүчилтөрөгч зэргийг эхийн цусаар авч эхэлдэг. Эхийн цус нь хүй, мөчирлөг хорион /ирээдүйн ихэс/-ээр дамжин хүрч байдаг.

5 дахь долоо хоног
Эх


Сарын тэмдэг ирэхээ болих тул эмэгтэй хүн тест хэрэглэж үзэлгүйгээр хөл хүнд болсон байж магадгүй гэдгээ гадарлах боломжтой болно. Энэ үеэс эхлэн жирэмсний эхэн үеийн хордлогын шинж тэмдэг илэрч магадгүй. Эдгээр нь толгойи өвдөх, хоолны дуршил багасах, дотор муухайрч заримдаа бөөлжуулэх, давсалсан, даршилсэн зүйл идэх дур маш их хөдөлнө.

Хvvхэд

Таван долоо хоногтой үр хөврөлийн урт нь 1,5-2,5 мм-ийн урттай байна. Түүнд элэг, нойр булчирхай, амьсгалын дээд зам, зүрх, мэдрэлийн систем зэрэг чухал эрхтэнүүдийн анхны голомтууд бий болсон байна. Үүнээс гадна яваандаа эр, эсвэл эм бэлгийн эс болж бүрэлдэх гонобластууд бүрэлдчихсэн байдаг.




Image6 дахь долоо хоног
Эх
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авч эхлэх үе. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нь үзлэгийн карт нээж, ямар шинжилгээ өгөх, ямар чиглэлийн эмчид үзүүлвэл зохихыг хэлж өгнө. Мөн эмчийн хяналтанд орно.

Хэрэв жирэмсний эхэн үеийн хордлого өгсөн бол энэ үеэс дотор муухайрах нь улам хүчтэй болж болзошгүй. Та эмчид үзүүлэн энгийн арга хэмжээ авснаар хордлогын шинж тэмдгийн илрэлийн сулруулах боломжтой.


Хvvхэд

Гайхамшигтай зүйл болж 6 дахь долоо хоногоос эхлэн ирээдүйн хүүхдийн зүрх нь цохилж эхэлнэ. Ингээд ч зогсохгүй гар, хөлийн үүсгэвэр бий болж, чихний хөндий, залгиур нь бүрэлдэж эхэлнэ. Энэ үед нь цаашид ургийн амьсгалах, тэжээлийн бодисоор хангах, даавар буюу гормон буюу даавар ялгаруулалтыг нь хариуцах тусгай эрхтэн буюу ихэс нь маш хурдтайгаар хөгжин бүрэлдэж байдаг.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Jun.01.08 5:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Image7 дахь долоо хоног
Эх


Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэлгүй 2-3 долоо хоног болсон байх тул жирэмсний тестээр шалгаж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Мөн эмэгтэй хүний хөх нь томорч маш мэдрэмтгий болдог бөгөөд, хөхний точв харлана. Биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг анхаарч, хооллолт, нойр, амралтаа зорхистойгоор тохируулж байх шаардлагатай.

Хvvхэд

Хэвлий дэх үр хөврөл томорч 7-9 мм урттай болно. Толгойн ба аарцагны хэсгийг нь ялгаж таних боломжтой болсон байна. Хэмжээгээр том толгой нь цээжин бие рүүгээ тонгойн наалдсан байдалтай байна. Тархины бүрэлдэн тогтох явц мар эрчимтэй явагадана.

Төв мэдрэлийн систем ерөнхийдөө бүрэлдэж дуусна. Ясны эсүүд хөгжиж эхэлнэ. Улаан хоолой, мөгөөрсөн хоолой бүрэлдэх явцдаан байх бөгөөд бээрний булчирхай гадаргуй, нарийн гэдэс, өвчүү бүрэлдэж эхэлнэ.


Image8 дахь долоо хоног
Эх

Энэ үед хоолны дуршил алдагдах, зарим үнэрийг авч чадахаа байх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэрэг шинж маш олон эмэгтэйчүүдэд илэрдэг. Нөгөө талаас давсалсан, даршилсан зүйл идэх хүсэл маш ихээр төрнө. Энэ бүхэн нь жирэмсний хордлогын шинж тэмдэг юм. Энэ бүхнийг 12 дахь долоо хоног хүртэл тэсвэрлэхээс өөр аргагүй тул тэр болтол зөв хооллож, амин дэм хэрэглэн, өдрийн дэглэм сахихыг хичээ.

Энэ ямар нэг таагүй зүйл мэдрэгдвэл эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө эмчлэх гэж хэрхэвч болохгүй. Ирээдүйн хүүхдийг бүрэлдэх тогтох явцад эхний 12 долоо хоног хамгийн их эрсдэлтэй, эмзэг үе нь байдаг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Тиймээс хянаж байгаа эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй бөгөөд бэлгийн амьдралын идэвхээ тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэг гарч магадгүй.

Хvvхэд

Үр хөврөлийн урт нэмэгдсээр 8-11 мм болно. Энэ үед хүүхдийн нугас, үе мөч, булчин бүрэлдэж байдаг. Шүлсний булчирхай болж хөгжих голомт бий болно. Эхогоор үзэхэд гар, хөл, нүд, чих нь харагдаж байна. Эрэгтэй хүүхэд төрөхөөр бол энэ үед төмсөг нь бүрэлддэг. Зүрхний шахаж байгаа цусны хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.


Image9 дэх долоо хоног
Эх


Хөхний хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Хөхний точв харлаж жижигхэн зангилаанууд үүсч магадгүй. Эдгээр зангилаанууд нь хэмжээ нь томорсон хөлсний булчирхайнууд тул айж түгших хэрэггүй.

Хvvхэд

Үр хөврөлийн хэмжээ улам томорч 13-15 мм урттай, 1 грамм орчим хүнд болно.

Энэ үед хүний хөдөлгөөний эвслийг удирдаж байдаг бага тархи бүрэлдэнэ. Тусгай төхөрөөмжийн тусламжтайгаар үр хөврөлийн тархинаас ирж байгаа дохиоллыг илрүүлэн, бичиж авах боломжтой болдог. Ургийн гарын хуруунуудыг ялган харах боломжтой. Элэг нь цусны эсүүдийг ялгаруулж, харин тархи нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг хянаж эхэлнэ. Зовхи нь аажмаар томорсоор нүдийг бүхэлд нь бүрхэн гэрэл, хуурайшихаас хамгаална. /28 дахь долоо хоногоос эхлэн хүүхэд зовхио нээж, хаах чадвартай болдог. / Мөн энэ үед эрүү бүрэлдэж, шүдний үүсгэвэр бий болно. Хүүхэд хөдөлж эхэлдэг ч хэт жижиг байх тул эх нь хөдөлж эхэлснийг нь мэдрэхгүй.


Image10 дахь долоо хоног
Эх


Эхийн бэлхүүс томрох гэдэс нь томрох болоогүй байгаа. Цусны хэмжээ ихэссэнээс болж гэдэс, хөл, цээжний хураагуур буюу венийн судаснууд тод харагддаг болно. Жирэмсний хордлогогүй бол энэ үед эмэгтэй хүн 2 кг орчмоор жин нэмэх боломжтой.

Хvvхэд

Энэ үеэс эхлэн үр хөврөлийг ураг гэж нэрлэж болно. Хүүхдийн жин 4 грамм орчим болж 27-35мм хүртэл өссөн байна. Насан хүрсэн хүнтэй олон зүйлээрээ адил байх бөгөөд зүрх нь цохилж, нойр булчирхай нь ходоодны шүүс ялгаруулж, булчин нь тархинаас нь ирж байгаа дохиогоор агшидаг болно. Цээж ба хэвлийн хөндийг зааглаж байдаг өрц бараг бүрэлдсэн байна. Хүүхдийн цусанд нь шинжилгээ хийвэл резус факторыг нь тогтоох боломжтой. Хуруу, үенүүд нь бүрэлдээд дууссан. Царай нь өөрийн гэсэн төрхтэй болж нүүр хувиралд оролцдог бучлингууд нь хөгжиж эхэлнэ. Бие нь гадны зүйл хүрэхийн мэдэрч, хариу үйлдэл хийдэг болно.

Image11 дэх долоо хоног
Эх


Дахин нэг хүн бие дотор нь бүрэлдэж байгаагаас үүдэн эмэгтэй хүний бодисын солилцоо нь 25% нэмэгдэнэ. Энэ үед утсан, нөөшилсөн, консервлэсэн, халуун ногоотой зүйлээс татгалзахаас өөр аргагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүн нь амин дэм гэх мэтийн чухар үүрэгтэй бодисыг ихээр агуулсан байвал сайн. Гэхдээ зөвхөн амин дэмтэй гэж туйлшрах бас хэрэггүй.

Хүүхэд

Хүүхдийн алга нь юм мэдэрдэг болно. Мөн атгах рефлекс нь ажиллаж эхэлнэ. Үнэрлэх чадвар нь хөгжиж эхийнхээ идэж байгаа хоолны үнэрийг мэдэрдэг болно. 11 ба 12 дахь долоо хоног орчмоос бөөр нь ажиллаж эхэлнэ. Чих нь хүзүүнээс аажмаар шилжин толгойн хоёр хажуу талд байрлалтай болно. Нүднийх нь өнгийг тодорхойлох солонгон бүрхэвч нь бүрэлдэж эхэлнэ.


Image12 дахь долоо хоног
Эх


12 дахь долоо хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгүүдийн илрэл нь намждаг. Сэтгэ санаа дээшилж, уйламтгай, итгэлгүй, түгшүүртэй байдал алга болно.

Гэвч зарим эмэгтэйчүүд, ялангуяа олон урагтай жирэмслэлтийн үед хордлогын шинж тэмдэг нь цаашид ч арилахгүй байх нь цөөнгүй.

Хүүхэд

Хүүхдийн өндөр нь 9 см, жин нь ойролцоогоор 13 грамм орчим болно. Хүүхдийн элэг нь цөс ялгаруулж эхлэх бөгөөд гэдэс нь анхныхаа гүрвэлзэх хөдөлгөөнийг хийдэг. Тархи бүрэлдэх үйл явц эрчимтэй явагдсаар байна.

Эхо үзлэг хийхэд жирэмсний хугацаа, ургийн тоо, ургийн хөгжлийн гажиг зэргийг илүү нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой болдог.


Image13 дахь долоо хоног
Эх


Сав болон ургийн хэмжээ томрох тул гэдэс томорно. Энэ үед эмэгтэй хүн ахин 1 кг орчим жин нэмдэг. Мэнгэ, сэвхнүүд харлаж, гэдэсний доод хэсэгт хүйснээс умдаг хүрсэн хүрэн зураас гарч ирдэг. Энэ зураас нь төрсний дараа арилна. Цусны хэмжээ нэмэгдсэн хэвээр байх тул зүрх илүү олон цохилдог болж ирнэ. Хоёр дахь триместр буюу хоёр дахь арав хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгийн илрэлт нь сулардаг ч өтгөн хаталт үүсч магадгүй. Хооллолтоо зохицуулах хэрэгтэй.

Хүүхэд

20 сүүн шүүдний үүсгэвэр нь бүрэлдэж дуусна. Нойр булчирхай нь инсулин ялгаруулж эхлэх бөгөөд хүүхэд амаа ангайх, хөхөх, инээх чадвартай болдог. Хүүхдийг эхтэй нь холбож байдаг ихэс нь бүрэн дүүрэн ажиллаж эхэлнэ. Ураг нь ойролцоогоор 28 грамм жинтэй болсон байна.


Image14 дэх долоо хоног
Эх


Юм идэх хүсэл нэмэгдэж, байнга юм идэх хүсэл төрнө. Мөн ямар бодис дутагдаж байгаагаас хамааран тодорхой төрлийн хүсний бүтээгдэхүүнийг идэх хүсэл илүү их төрдөг болж магадгүй. Байнга юм идэх хүсэл нь төрж, хүүхдээ хөхнөөс нь гаргасны дараа нь арилна. Тэр болтол зохистой хооллоход голлон анхаарахаас өөр аргагүй. Өтгөн цай, кофеноос зайлсхийхийг хичээ.

Хүүхэд

Хүүхэд эхийг даган юм хэрхэн идэх ёстойд суралцаж эхэлнэ. Хүүхэд ургийн усанд ууссан бодисуудыг залгиж чаддаг болсон байна. Амттай зүйл хариуд залгих хөдөлгөөн нь хамгийн идэвхтэй болдог бол гашуу, исэглэн зүйл залгих хөдөлгөөн хамгийн бага хийнэ. Хүүхэд өөрийн мэдэлгүй хөдөлдөг болж, гар нь бие, хүй зэргийг оролддог болно. Амьсгалынх нь тоо минутанд 40-70 болно.

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 5:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Image15 дахь долоо хоног
Эх


Гэдэс хүний нүдэнд тусахаар томорно. Арьс язрах хандлагатай эмэгтэйчүүдийн арьс нь энэ үеэс язарч эхэлдэг. Мөн жирэмсний үед дааврын хэмжээ өөрчлөгдөн шүдний паалан илүү мэдрэмтгий болдог тул хойшлуулалгүйгээр шүдний эмчид үзүүлж асуудалтай шүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан амин дэм хэрэглэхээ мартаж болохгүй.

Хүүхэд

Хэвлий дэх 2-3 сартай хүүхдийн бойжилтон гормон буюу дааврууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхийн гормонууд ихэсээр дамжин урагт хүрдэг. Үүнэй арай хожуунаас хүүхэд өөрөө гормон ялгаруулдаг болно. Хүүхдийн толгой дээр үс ургана. Ургийн урт нь 12,5 см хүрсэн байна. Ил бэлэг эрхтээнээр нь ургийн хүйсийг тодорхойлох боломжтой.

Image16 дах долоо хоног
Эх


Хоёр дахь арав хоногийг жирэмсний хамгийн таатай үе гэж нэрлэдэг. Учир нь энэ үед жирэмсний хордлого арижл, тайван хоол идэх боломжтой болдог. Энэ үеэс эхлэн ургийн хөдөлж байгааг эх мэдрэх боломжтой болдог. Хөгжилтэй орнуудад энэ үед хүүхдийн генийн эрүүл мэндийг шалгах гурвалсан тестийн шинжилгээ гэгчийг өгдөг.

Хүүхэд

Зулайгаас аарцагны төгсгөл хүртэлх урт нь 16 см болно. Дуу авиаг мэдэрдэг болох тул хөгжим, чимээ шуугианыг тусгаж авах чадвартай болно. Хумс бүрэлдэж дуусна. Эхо шинжилгээ хийхэд хуруугаа хөхөж байгааг нь харах боломжтой.

Image17 дахь долоо хоног
Эх


Хүүхэд хөдөлж эхэлнэ. Хөх томорч, ангир уураг ялгарч эхэлнэ. Иймд хөхөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Усанд орсны дараа хөхийг үсэрхэг алчуураар арчиж, лифчикэн дотроо барзгардуу гадаргуйтай даавуу хийж өгнө. Энэ үед эмэгтэй хүний биеийн жин ахин 4 кг хүртэл нэмэгддэг. Таагүй зүйлээс өтгөн хатах ажиглагддаг.

Хүүхэд

Дуу авиа таних чадвар бүр хөгждөг тул хүүхэдтэй ярих, янз бүрийн хөгжим тавьж өгөх зэргээр харьцаж болно. Хүүхэд үе үе савны хананаас хөлөө жийн түлхэх хөдөлгөөн хийнэ. Хүүхэдт зогисуулахад эх нь дотроос нь сулавтар хэмнлтэй түлхэлт өгч байгааг мэдэрнэ. Ургийн жин ойролцоогоор 140 грамм болсон байна.



Image18 дахь долоо хоног
Эх


Хэвлий дэх хүүхдээ хэдийд нь унтаж, хэдийд нь сэрүүн байгааг мэдэрдэг болно. Мөн зогисуулахыг нь мэдэрч, цатгалан, эсвэл өлсгөлөн байгаа эсэхийг нь мэдэрдэг болно. Өлсөх үед хүүхдийн хөдөлгөөн нь ихэсдэг бөгөөд энэ нь хүүхдэд ямар нэг зүйл таалагдахгүй биш болоод байгаагийн шинж тэмдэг байж болно.

Жирэмсний 4, 5 сараас хойш төрөхдөө бэлдэж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай сургалтанд сууж, төрөх үед хэрхэн зөв амьсгалах зэрэг шаардлагатай бүх мэдээллийг авах хэрэгтэй.

Хүүхэд
Хүүхэд хүрээлэн буй орчноо бага багаар тусгаж авдаг болж ирнэ. Дуу авиаг дунд чихэнд хүргэж байдаг сонсголын яснууд нь бүрэлдээд бэхжсэн байдгаас гадна сонсголыг хариуцсан тархины хэсэг нь ажиллаад эхэлчихсэн байх тул хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, ялангуяа аавыг нь хүүхэдтэйгээ яриулж байх хэрэгтэй. Үүнийг дагалдан хүүхдийн нүдний торлог бүрхэвч бэхжинэ. Хүүхдийн урт нь 20,5 см, жин нь 200 грамм орчим болсон байна.


19 дэх долоо хоног
Эх


Гэдэс томорсноос болж нуруунд ирэх ачаалал нэмэгдэх нь нуруугаар өвдөх, нойргүйдэх шинж тэмдэг дагалдуулах нь бий. Иймд намхан, суурь сайтай өсгийтэй гутал өмсөх, тусгай бандаж өмсөх зэргээр нуруундаа хэт ачаалал өгөхөөс сэргийлж байх хэрэгтэй. Хоёр дахь арав хоногт анеми буюу цусан дахь гемоглобины хэмжээ багасах /манайхан үүнийг цус багадах гэж нэрлээд сурчихсан байдаг/, эстроген болон прогестерон дааврын цусан дахь агуулга нэмэгдэснээс болж хамар битүүрэх, хамраас цус гарах, үтрээнээс цагаан юм буюу лейкор ялгарах зэрэг нь ажиглагдаж магадгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 230 грамм болж нэмэгдэнэ. Тархины хөгжил үргэлжлэх бөгөөд ургийн тархинд нь мэдрэлийн эсүүд нь хоорондоо хэдэн саяар тоологдох холбоос үүсгэн өөр өөрийн байрлах ёстой газраа байрлаад эхэлчихсэн байгаа. Сүүн шүдний үүсгэвэрүүдэд нь байнгын шүдний үүсгэвэр гараад ирчихсэн байгаа.

Ургийн их бие дээр нь зөөлөн үс бий болно. Энэ үс нь төрөхийн өмнөхөн аяндаа алга болдог. Хүүхдийн үе мөчнүүдийн харьцаа жигд болсон байдаг ч тавхай нь ердөө 2,5 см урттай байх бөгөөд цаашид ч гуя болон шилбэтэй харьцуулсан энэ харьцаа нь өөрчлөгдөхгүй.


20 дахь долоо хоног
Эх


Энэ үед эхийн бие дээр нөсөөт толбонууд үүсч магадгүй. Гарсан ч төрсний дараа аяндаа алга болдог тул сандрах хэрэггүй. Мөн үтрээнээс их хэмжээний зүйл ялгарч бага зэрэг түвэг удаж байж магадгүй. Халдвар орохоос сэргийлэхийн тулд цочроож болох бодис, хэт бариу хувцас зэргээс зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Сав нь улам бүр дээшлэх явцдаа хэвлийн хөндийн эрхтэнүүдийг түрж, улмаар уушгийг бага зэрэг шахдаг. Үр дүнд нь амьсгалахад бэрх болох шинж тэмдэг илэрнэ.

Хүүхэд

Энэ долоо хоногоос эхлэн ургийн хөлсний булчирхайнууд нь "нялхасын тос" гэж нэрлэгддэг зөгийн лавтай төстэй бодис ялгаруулж эхэлдэг. Энэ тос нь хүүхдийн эмзэг арьсыг хамгаалах гэсэн гол зорилготой. Заримдаа энэ тос нь төрөх хүртэл арилалгүй хадгалагдах нь бий. Хүүхдийн нүд нь аниастай байдаг ч савны хөндий дотроо түвэггүй баримжаалдаг. Жишээлэхэд, ихрүүд гэхэд л нэгнийхээ нүүрэн хэсгийг мэдэрч олоод, гар гараасаа барилцах чадвартай байдаг.

Ургийн урт нь 25 см, жин нь 290 грамм орчим байна. Зүрхний цохилтынх нь тоо энэ үед минутанд 130-150 болдог. Хүүхдийн гэдсэнд нь мекони буюу нялхасын зунгаг боловсроч эхэлнэ.


21 дэх долоо хоног
Эх


Жирэмсний 5-6 саруудад эхчүүд долоо хоног бүр ойролцоогоор 300 граммаар жин нэмж байдаг. Мөн энэ үед эход харуулбал хүүхдийнхээ хүйсийг түвэггүй мэдэх боломжтой. Гэхдээ гэдсэнд байгаа хүүхдийг ямар нэг аргаар "зөв тийш нь эргүүлж харуулах" боломжгүй тул бэлэг эрхтэн нь харагдахгүй ч байж болно. Ийм ч болохоор зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг гарсан хойно нь л мэддэг.

Хүүхэд

Хүүхэд ийм сартайдаа нүүрнийхээ хувирлаар "уурлаж" байгаагаа илэрхийлж чаддаг болно. Хэвлийд зургийг нь авбал уруулаа жимбийлгэн, нүднийх нь эргэн тойрных нь булчин чангарсан байгааг харж болно. Мөн энэ үед ураг нь шөнө амрахдаа унтаж, зүүд зүүдлэх чадвартай болсон байна. Ургийн жин нь 370 грамм орчим болсон байна.

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 5:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
22 дахь долоо хоног
Эх


Энэ үед дараахь шалтгааны улмаас толгой эрхэх, муужрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй, үүнд:

артерийн даралт эрс буурах буюу гипотони
савны хана нурууны дагуу байрласан хураагуур судсыг шахаж дарах
хооллолт хоорондын хугацаа хэт холдосноос болж цусан дахь сахарын хэмжээ багасах. Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд тогтмол хооллоход онцгой анхаарах хэрэгтэй.
орон байрны хүчил төрөгчийн хэмжээ багасах

Хүүхэд

Энэ долоо хоногт хүүхэд хөмсөгтэй болно. Мөн гар хөлөө хөдөлгөж, нугалах зэргээр тэднийгээ яаж хөдөлгөж болох, хаана байрласан зэргийг нь ойлгож авахыг оролдож байдаг. Өөрийнхөө нүүрэнд гараараа хүрч сурдаг. Хуруугаа хөхөхийг хүсвэл хуруугаа амандаа аваачих, эсвэл толгойгоо тонгойлгох хөдөлгөөн хийх чадвартай болсон байна.



Image23 дахь долоо хоног
Эх


Энэ үед эмэгтэй хүний шүд нь ихээр сулардаг тул шүдний эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Улмаар шүдний паалан нь маш эмзэг болох тул цоороогүй байсан ч хүйтэн, халуун, амттай зүйлийг хэт эмзэг мэдэрч болзошгүй. Ийм шүдээ хамгаалтын лакаар бүрхэх гэх мэтийн арга хэмжээ авахуулсан байхад буруудах зүйлгүй. Шүдийг эмчлэхийн тулд мэдээ алдуулах тариа тариулах хэрэгтэй бол өөрийн байдлын талаар эмчид хэлж эхлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй танд арай бага тунгаар мэдээ алдуулагч хийх хэрэгтэй болж болох юм. Гэхдээ дамнасан гүүр хэлбэрийн хиймэл шүд суулгах гэх мэтийн ажилбар ихтэй эмчилгээ хийлгэхээс зайлсхийж, түр ломбо тавиулсан нь дээр.

Хүүхэд

Ургийн жин маш хурдацтай нэмэгдэж байгаа ч гэлээ улаан, атийсэн жижиг харагдсан хэвээр байна. Хөөвөр үс нь харлаж ирнэ. Жин нь 510 грамм орчим байна.


24 дэх долоо хоног
Эх


Энэ үед эмэгтэй хүн дунджаар 5 кг орчим жин нэмдэг тул нуруугаар өвдөх, хөл бадайрах зэрэг зовиур илэрч магадгүй. Иймд бассейнд сэлэх, мэргэжлийн дасгалжуулагч, эмчийн оролцоотойгоо өөрт тохирох дасгал хөдөлгөөн сонсгож авах, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан йогийн дасгал хийх зэрэг арга хэмжээ авахад нэг их илүүдэхгүй байх.

Хүүхэд

Энэ үед хүүхдийн уушиг нь идэвхтэй бүрэлдэн тогтож байдаг. Уушгийн амьсгалах үед хананууд нь нийлж наалдахаас сэргийлж байдаг ялтас их биш хэмжээгээр бий болсон байдаг. Удалгүй маш чухал үүрэг гүйцэтгэж эхлэх энэ ялтас нь төрөхийн өмнөх долоо хоногуудад маш эрчимтэй, их хэмжээгээр бий болдог. Ургийн жин нь 600 грамм орчим болно. Дутуу төрөлт болсон бол энэ тусгай арчилгаа хийгдсэн тохиолдолд ураг нь амьд үлдэж, хүн болох боломжтой. Ийм боломжийн магадлал нь 11% орчим байдаг.



Image25 дахь долоо хоног
Эх


Эх барих эмэгтэйчүүдийн эмчтэйгээ уулзаж төрөлтийн талаар зөвлөгөө, түүний дотор төрөлтийг өвчин намдаалтыг талаарх мэдээллийг авах хэрэгтэй. Мөн хугацаанаас өмнө төрөхийн өмнөх илэрдэг шинж тэмдэг зэргийн талаарх мэдээллийг тогтоож авахад хэрэгтэй. Ийм шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Хугацаанаас өмнөх төрөхийг тусгай тасгуудад явуулдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 30 см, жин нь 700 грамм болсон байна. Цус төлжүүлэх үндсэн эрхтэн нь болж өгдөг чөмөг бүрдэх үйл явц идэвхтэй өрнөж байна.


26 дахь долоо хоног
Эх


Жирэмсний хоёр дахь хагаст сардаа хоёроос цөөнгүй удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг бол сүүлийн 8 долоо хоногт нь долоо хоног бүр үзүүлж байх ёстой.

Хүүхдийн хөдөлгөөн улам эрчимтэй болж ирэх тул гэр бүлийн бусад гишүүд эхийн гэдсэн дээр нь гараа тавихад хүүхдийн хэрхэн хөдөлж байгааг нь мэдрэх боломжтой. Мөн энэ үед нойргүйдэл ажиглагдах нь олонтаа. Учир нь унтахад тухтай байрлалаар хэвтэхэд томорсон гэдэс саад болдог.

Хүүхэд

Ургийн урт нь 32,5 см, жин нь 800 грамм орчим. Хүүхэд амьсгалах чадвараа улам боловсронгуй болгож байдаг. Энэ хугацаатай төрсөн хүүхдийг дулаан, чийглэгийг тогтмол хэмжээнд барьж байдаг тусгай тоноглогдсон өлгий оронд бойжуулах боломжтой.



Image27 дахь долоо хоног
Эх


Эхийн жин долоо хоног бүр мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Иймд хооллолтондоо гойд анхаарч, жин нэмэлтээ хянах шаардлагатай. Хэт чихэрлэг, давсалсан зүйлс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж хавагнах шинж илэрсэн даруйд эмчид үзүүлж байх хэрэгтэй. Жин нэмлээ гэж сандрах хэрэггүй. Учир нь төрсний дараа болон хүүхдийг хөхөөр хооллох үед жин аяндаа хэвийн хэмжээндээ очно.

Хүүхэд

Хүүхдийн арьс нь үрчлээс ихтэй болдог ч төрөх дөхөөд ирэх үед аяндаа толигор болдог. Жин нь 900 грамм орчим байна.


Image28 дахь долоо хоног
Эх


Сөрөх резус фактортой эхчүүдэд резус зөрчил гэгчийн үр дагаварыг багасгах үүднээс энэ долоо хоногтойд нь тусгай бэлдмэл хийдэг. Харин нөхөр нь мөн адил сөрөг резус фактортой бол санаа зовох зүйлгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1000 грамм орчим болж, өндөр нь 35 см болно. Тархины био гүйдлийг нь тусгай багажаар хэмжих үед мэдрэхүйн бүх эрхтэнүүд нь ажиллаж байгааг мэдэж болно. Хүүхэд эхийнхээ дуу хоолойг ялгаж таньдаг болно. Арьс нь зузаарч дөнгөж төрсөн хүүхдийнхтэй төстэй болно. Хэрэв хүү бол энэ долоо хоногтойд нь өдийг хүртэл хэвлийн хөндийд нь байрлаж байсан төмсөг доошлон хуйхнагтаа орно. Ийм хоногтойд нь төрвөл төрөлтийг хугацаанаас нь өмнө төрсөн гэж нэрлэдэг ч хүүхдийн эсэн мэнд бойжих магадлал нь хангалттай өндөр байна.

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 5:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Image29 дэх долоо хоног
Эх


Жирэмсний гурав дахь арав хоног эхэлнэ. Ирээдүйн эхийн бие нь төрөлтөнд бэлдэж эхлэх тул сав үе үе бага зэрэг агшиж байгааг мэдрэх боломжтой. Хүйс урагшаа төвийж гарах, арьс язрах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Гэдэс улам томорсноор унтахад бүр ч эвгүй болох тул олон дэр давхарлах, тусгай гудас ашиглах зэргээр ямар нэг арга сэдэх хэрэгтэй болдог.

Хүүхэд

Хүүхэд сормуустай болно. Ургийн жин нь 1100 грамм, урт нь 35 см болно. Овор хэмжээ нь томорсон тул өмнөх шигээ хялбар эргэж хөрвөөхөд нь хэцүү байх болно. Иймд хүүхэд гол төлөв тохой, өвдгөөрөө савны ханыг түлхэж байдаг.


Image30 дахь долоо хоног
Эх


Энэ үед үе мөч бага зэрэг хавагнаж болзошгүй. Хаван нь удаан хугацаагаар сууж, эсвэл зогсох, оройдоо илүү анзаарагддаг. Хавагнахаас сэргийлэхийн тулд хөлдөө таарсан эвтэй гутал өмсөх, резинтэй бариу өмсөх өмсөх, давсны хэрэглээг багасгах, суухдаа хөлөө өндөрлөж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Харин нүүр, гар нь нэг хоногоос илүү хугацаагаар хавагнах, хавганахыг дагалдан жин огцом нэмэгдэх, даралт нэмэгдэх зэрэг шинж илэрч байгаа бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай.


Хүүхэд

Ургийн урт нь 37,5 см, жин нь 1400 грамм орчим болсон байна. Хэвлий дэх хүүхдийг унтаж, эсвэл сэрүүн байгаа эсэхийг нь түвэггүй мэдрэх боломжтой болно. Улмаар эх, хүүхэд хоёрын нойрсох, сэрүүн байх хэмнэлүүд нь зөрвөл хүүхдийн хөдөлгөөн, түлхэлт зэргээс болж эх нь унтаж тухтай чадахгүйд хүрэх нь бий.



Image31 дэх долоо хоног
Эх


Цээж хорсох нь олонтаа. Иймд бага багаар олон удаа идэх, цээжэн биеийг өндөрлөж унтах, өөх тостой хоол, шоколад, талх зэргээс зайлсхийхийг хичээ. Хэрэв ийм арга хэмжээ тус болохгүй бол эмчтэйгээ зөвлөж байгаад өөрт болон хүүхдэд хор болохооргүй эм, бэлдмэлийг сонгон авч болно.

Алхаа гишгээ өөрчлөгдөж "галууных шиг" болсныг анзаарч болно. Энэ нь эхийн биед нь аарцагны холбоосыг зөөллөн, илүү сунамтгай болгож өгдөг релаксин нэртэй даавар ялгарч эхэлсэнтэй холбоотой юм. Ингэснээр хүүхэд төрөхөд хялбар болдог. Төрсний дараа эмэгтэй хүний алхаа аяндаа хэвийн болно.

Хүүхэд

Хүүхдийн хүүхэн хараа нь гэрэл, харанхуйг том хүнийхтэй адилаар ялгадаг болж ирнэ. Арьсан дор өөхөн давхарга бүрэлдэж эхлэх тул арьсны өнгө нь улаан байснаа ягаавтар болж өөрчлөгдөнө. Жин нь 1500 грамм орчим байна.



Image32 дахь долоо хоног
Эх


Гэдэсний хэмжээ томрохын хэрээр нуруундаа илүүтэй анхаарал тавьж, явах, суух үедээ зөв сууж байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа орноосоо босохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Давсаг улам ихээр дарагдах тул бие засахаар 00 рүү гүйх шаардлага илүү олон гарна. Сав төрөлтөнд бэлдэх "туршилтын" хэлбэрээр агших нь илүү олон ажиглагддаг болж магадгүй. Гэхдээ эдгээр агшилт нь туршилтынх болохоор хэсэг хугацааны дараа арилдаг. Ийм туршилтын агшилтын үеийн таагүй мэдрэмжийн арилгахын тулд эмчтэйгээ зөвлөлдөсний дараа 36-37 хэм дулаантай далайн давстай ваннд сууж болно.

Хүүхэд

Хүүхдийн жин нь 1700 грамм орчим, өндөр нь 40 см орчим болсон байна. Арьсан доорх өөхөн хуримтлал нь нэмэгдсээр байх тул гар хөл нь булцгар болдог.

Ургийн усны хэмжээ нь 1 литр орчим болсон байна. Энэ ус нь гурван цаг тутамд бүрэн шинэчлэгдэж байдаг болохоор хүүхэд ямагт "цэвэр" усанд хөвж байдаг.



Image33 дахь долоо хоног
Эх


Сав нь өрцийг түлхэж, уушгийг шахаснаас болж үе үе агаар дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ энэ үед эхийн уушиг нь ердийнхөөс их хэмжээгээр хүчил төрөчгийг авч байдаг тул гүнзгий амьсгаа авч чадахгүй байлаа гээд гэдсэн дэх хүүхдийг хүчил төрөгчийн дутагдалд орно гэж эмээх зүйлгүй. Иймд амьсгал дутагдаж байгаа мэт мэдрэмж төрөх үед илүү тухтай сууж, эсвэл хэвтэхийг хичээх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1800-2000 грамм, өндөр нь 41-42 см болно. Том болсон тул саван дотор чөлөөтэй эргэж чадахаа байдаг бөгөөд гол төлөв толгойгоо доош нь харуулсан байдалтай байж байдаг. Уушиг нь бүрэлдэж дуусдаг тул хугацаанаасаа өмнө төрлөө ч бие даан амьсгалах чадвартай болсон байна. Гэхдээ арьсан доорх өөхөн давхарга нь хараахан гүйцэд бүрэлдэж амжаагүй байгаа тул дулаан хадгалалт нь хангалттай биш байдаг.



Image34 дэх долоо хоног
Эх


Төрөлт ойртохын хэрээр анхааарал сулрах, мартамтгай болох гэсэн шинж дийлэнх эмэгтэйчүүдэд илэрдэг. Мөн үүнтэй зэрэгцэн эмэгтэй хүн илүү тайван, амгалан болдог. Энэ үед эмэгтэй хүний хувьд хэвийн төрөх нь хамгийн чухал зүйл болохоор байгалиасаа өөр бусад зүйлийг анзаарахгүй болгохоор ийнхүү зохион байгуулсан байдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 42 см, жин нь 2 кг -аас ялихгүй их байна. Хүүхэд эхийнхээ биеийн байдал, сэтгэл хөдлөлийг маш нарийн мэдэрдэг болно. Улмаар ээж нь түгшиж зүрх нь хурдан цохилох үед хүүхдийн зүрх ч гэсэн дагаж хурдан цохилоод, тайван байх үед нь даган тайвширдаг болно.



Image35 дахь долоо хоног
Эх


Эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж удахгүй төрөх гэж байгаатай холбоотой бүх л асуудлуудыг нарийвчлан лавлаж, бэлдэх хэрэгтэй. Амаржих, төрөх эмнэлэгээ сонгож, төрөх үеийн байрлал, өвчин намдаалтын тухай илүүтэй мэдээлэлтэй болох нь зүйтэй. Мөн төрөх үед нөхөр, эсвэл ойр дотны хүмүүсээс дэргэд чинь байхыг зөвшөөрдөг эсэхийг лавлаж мэдэх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 2200 грамм орчим болно. Гэхдээ хүүхэд нь өдөртөө ойролцоогоор 100 гаруй граммаар жин нэмж байдаг болохоор эхогоор жин нь хэмжихэд хүртэл алдаж болох талтай. Хүүхдийн урт нь 45 см байна. Бүх эрхтэн, системүүд нь бүрэлдсэн байдаг ч бүр боловсронгуй болох үйл явц нь үргэлжилсээр байна.

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 6:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
36 дахь долоо хоног
Эх


Амажрих газар авч хэвтэх зүйлсээ цуглуулж, бэлд. Мөн сүжиг бишрэлгүй бол хүүхдийнхээ өлгий живх зэргийг бэлдэж болно. Мөн эмнэлгээс гарсныхаа дараа өмсөх хувцас, эд зүйлсээ цуглуулахад буруудах зүйлгүй. Ингэхдээ төрсний дараа гэдэсний хэмжээ мэдэгдэхүйц багасах ч жирэмслэхээс өмнөх хэмжээндээ шууд хүрэхгүй гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мөн долоо хоног бүр эмчлэгч эмчдээ үзүүлж байх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин ойролцоогоор 2,5 кг, өндөр нь 45 см блно. Гэхдээ эн үед хийгдсэн ихэнх хэмжилтүүд нь бодит байдлаас нэлээд өөр байж ч болох талтай.


37 дахь долоо хоног
Эх


Тээлтийн хугацааг гүйцсэнд тооцдог тул төрөлт эхэлсэн ч хүүхэд бүрэн тээлттэй байна. Төлбөртэй төрөх гэж байгаа бол амаржих газар, эх барих эмч зэргийг сонгож, зохих гэрээ зэргийг байгуулах талаар хөөцөлдөх нь зүйтэй.

Хүүхэд

Жирэмсний 9 дэх сараас эхлэн хэвлий дэх хүүхэд өдөр болгон ойролцоогоор 14 граммаар жин нэмж байдаг. Амьдралынх нь эхний нэг жилд нь цусыг төлжихөд нь туслах төмөр элгэнд нь хуримтлагдаж эхэлнэ.

Хүүхдийн хөдлөх нь бүр ч эрчимтэй болно. Хүүхэд амьсгалах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед уушгин нь ураг орчмын уснаас ордох ч амьсгаа гаргах хөдөлгөөн хийхэд нь буцан гардаг. Ихэнх хүүхдүүд эхийнхээ хэвлийд толгойгоороо доош харсан хамгийн зохистой байдлаар байрласан байдаг. Харин хүүхэд аарцгаараа доош харсан байдалтай бол ургийн хэвлий дотор нь эргүүлэн тусгай дасгалыг эмч санал болгож болно. Энэ байрлалтай үед бусад хүчин зүйлсийг оролцоог тооцож үзээд кесаревийн хагалгаа хийж, эсвэл ердийн төрөх аргыг сонгон авдаг.

Хүүхдийн жин 3 кг орчим, өндөр нь 50 см орчим байна.


38 дахь долоо хоног
Эх


Ургийн толгой доошлон бага аарцагны амсар дээр тогтдог. Энэ үед эхийн гэдэс нь "доошлох" тул амьсгалахад арай хялбар болж, цээж хорсох нь багасна. Мөн давсаг хавчигдах нь багасах тул бие засах шаардлагатай арай цөөн гардаг болно. Анхан төрөгчдийн гэдэс нь төрөхөөс 2-4 долоо хоногийн өмнөөс доошилдог бол давтан төрөгсдийнх төрөхийн өмнө доошилж, эсвэл огт доошилдоггүй.

Хүүхэд

Хүүхэд өдөр бүр дунджаар 28-30 граммаар жин нэмэх бөгөөд хэзээ мөдгүй хорвоод мэндлэхэд бэлэн болсон байна.



39 дэх долоо хоног
Эх


Салст бөглөө буюу умайн хүзүүний дотор байдаг бодис гадагшлах нь төрөлт ойртосны нэг гол шинж тэмдэг. Энэ нь гол төлөв төрөхөөс долоо хоногийн өмнө илэрлдэг. Энэ бөглөө нь цайвраас эхлээн хүрэн бор, эсвэл бүр улаан ягаан өнгийнх байдаг. Харин дотор нь цус байхгүй бол төрөлт долоо хоног орчимын дараа болно. Салст дотор цусан судас, дусал байгаа бол төрөлт эхэлчихсэн, эсвэл ойрын хоёр өдрийн дотор болохын шинж гэж үздэг. Мөн туршилтын гэгддэг базлалт үүснэ. Энэ үед гэдэс сагсны бөмбөг шиг хатуу болж зангираад суларч зөөлөн болдог.

Харин жинхэнэ базлалт эхэлсэн бол базлалтын үргэлжлэх хугацаа ба базлалт хоорондын хугацааг хэмжих хэрэгтэй. Базлалт хоорондын хугацаа нь жигд байгаад аажмаар ойртож байгаа бол төрөлт эхэлчихсэн байхын шинж тэмдэг. 10-15 минут тутам базлалт өгч байгаа бол түргэн дуудаад амаржих газар руу очих хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн дундаж өндөр нь 50 см, жин нь 2,5-4 кг-ийн хооронд болсон байна. Арьс улаандуу ягаавтар өнгөтэй, толгой дээрх үс нь 2 см орчим урттай байна.




Image40 дэх долоо хоног
Эх


Тооцоолсон төрөх хугацаа болжээ. Гэвч судалгаанаас үзвэл тооцолсон хугацаандаа жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 4% нь л төрдөг. Харин бусад нь тооцолсон төрөх хугацаанаас 1-2 долоо хоногийн наана, эсвэл цаантай төрдөг.

Хүүхэд

Дөнгөж гарсан хүүхэд чанга уйлдаг бөгөөд ингэхдээ хамгийна анхны удаа амьсгаа авдаг. Дараа нь эмч нар хүйг огтлоод, хүүхдийг ээжд нь харуулж, хүйсийг нь хэлж өгдөг. Хүүхдийн байдлыг Апгарын шатлалаар тодорхойлно. Энэ шатлалын дагаа хүүхдийн авсан оноог картан дээр нь тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд ангир уургыг амлуулах нь хүүхдийн дархлаа, эрүүл мэндэд сайнар нөлөөлдөг тогтоогдсон тул дөнгөж төрсөн хүүхдийн эхийн гэдсэн дээр нь хэвтүүлэн ангир уургыг нь амлуулдаг болсон. Үүний дараа төрсөн хүүхздийг жинг үзэж, өндөр, толгой болон цээжнийх нь тойргыг хэмждэг.

Харин эх нь төрөлтийн гурав дахь үе болох ихэс салахыг хүлээх хэрэгтэй болно.

Хорвоод шинэ хүн мэндэллээ!


:razz: :mrgreen: :-D :angel: :wd:

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 6:13 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Mar.11.07 11:15 pm
Posts: 241
Location: OVJ!N SETGEL!!N DOOR...
[font=Comic Sans MS]Wow :col: :mrgreen: [/font]

_________________
NVD


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.01.08 7:37 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: May.31.08 10:43 am
Posts: 25
eregteichuuded ch aidas bdag shd :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.08 10:45 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Jun.25.07 4:52 pm
Posts: 1411
Яаая төрөх ч аймаар байх даа. Эрчүүд бид нар нээрээ жаргачихжээ.
Тэр Шварцнегр эрэгтэй юм байж төрдөг кино байдаг ш дээ тээ?
Тэрэн шиг зарим эрчүүдийг гэсгээж үзэх юмсаан. Oh my god!

_________________
learn to make way early in life


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.08 10:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.18.04 3:41 pm
Posts: 8572
Location: Африк, Зимбабве
emegtei hund aidas bna
eregtei hun nasaar ni tejeene geed bod doo. super aidas chini ene. ternii tuld chi noir hoolgui ajillana bar tsengeen alga bolno zavchuluu bhgui. harin huuhed uuruu az jargal yum shuu.

_________________
Pixies - Where's My Mind


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.08 12:13 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.24.06 6:58 pm
Posts: 983
JAMBALDORJ wrote:
emegtei hund aidas bna
eregtei hun nasaar ni tejeene geed bod doo. super aidas chini ene. ternii tuld chi noir hoolgui ajillana bar tsengeen alga bolno zavchuluu bhgui. harin huuhed uuruu az jargal yum shuu.
үнэн үг !!! яг зөв.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.08 8:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Jiremsen bolj uzeheeree boditoor ymar bdgiig bichnee gsss :razz: Gehdee torohoor bol nohroo hajuudaa bailgajiigaad tornoo (aijiina hehe). Harin eregteichuud nasaar ni tejeeh tuhaid bol manai nohtsold er, em 2laa l ajil hiij ar geree avch yvdag sht :mrgreen:

_________________
One in a lifetime


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.08 12:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.30.04 6:22 am
Posts: 4597
[font=Comic Sans MS]uul ni minii toroh nas boltson l doo. :oops: ailiin joohon hoorhon egduutei maamuunuudiig haraad hair hureed, egduu hureed baidag baij yag ooroo huuhedtei bolno geheer l ustei tolgoi, tolgoinii us 2 zereg zereg arzaigaad baidii. :aa: tolovloj tootsoolj baij l zovhon hussen uyedee huuhed gargana. yadaj 3-5 jiliin daraa...[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.08 1:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Жаахан шизотой, ууртай уцаартай болдог юм штг байна лээ.

_________________
Mongolian Gambler


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.11.08 11:39 pm 
eoooh eniig unshij baih yavtsad hamag setgel dogdlod zurh hurdan hurdan tsohilood yamar evgui baivaa....hurdan huuhedtei boloh yumsan nohortoo odoo ingejiin odoo tegjiin yaana inged beeshdee geel...hichneen jargaltai bh bol...bas aimar..ter hoshigloj moshiglovol nadaa ovdolt medregdeh boluu? tsoolchihgeed bgam shig aimar yumaaaa.....tehdee l huuhedtei bolhiinson....hichneen az jargaltai bh boloo..bayarlalaa saikhan niitlesend chin...eooh bur dogdolchloo :angel:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.08 10:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.25.03 7:01 pm
Posts: 6139
Odoo ued ter erchuud gants geree avch yavah ungursun emegteichuud ih ajilsag sereglen bolson :col: bolomjtoi bol huuhed gargaal baih heregtei baih ehleed huuhedtei bolno gej ih muruudunu yag tsagaa tulaad jiremsen bolhoor ih sonin sanagdana daa :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.17.08 5:02 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.02.07 6:05 pm
Posts: 2805
Location: SOS
[font=Comic Sans MS]bi emegtei bish bolohoor medehgui yum![/font]

_________________
~Love lights the way~


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.29.08 1:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jun.15.07 2:19 am
Posts: 9
[font=Comic Sans MS]Их ааш муутай болдог гэж байгаа[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.29.08 1:19 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Jun.27.08 3:26 am
Posts: 44
[font=Georgia]Мэдэхгүй юм болгон айдас дагуулдаг.

Айдсыг давахын тулд, ялангуяа жирэмсний нэг сайн номтой болчиход гайгүй байхаа.

Бас дотор сэтгэлээ ойр дотныхонтойгоо хуваалцаж байвал айдас хөнгөрнө.[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.29.08 7:24 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Jun.04.06 12:39 pm
Posts: 461
[align=center][font=Comic Sans MS]yaaaaya... ter jaahan nuhnees buhel buten hun garna gj bodhoor l :dss: [/font][/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.30.08 2:07 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 3:37 pm
Posts: 3977
Location: tooriin mod
манай найз залуу бид 2 хүүхдийн тухай өдөр бүр яридаг. Болдог бол түүндээ гаргаад өгчирмөөр
хамтдаа тээл нэг л сайхан байх юм шиг санагдааад байдын
Гэхдээ нэг тйим айдас байгаад байдаг болохоор...

_________________
Үргэлж минийх


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.05.08 6:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
Uneheer ger bul bolood huuhedtei boloh gej bga bol aidas bhgui shdee Harin ch jiremsen boloh saihan bh :-P


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.25.08 5:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Үр удмаа үлдээх нь амьтай бүхний хамгийн их хүсдэг зүйл биз дээ. Тийм юм чинь хүмүүс хүүхэд төрүүлдэг байлгүй дээ. Гэхдээ сүүлийн үед арай өөр болоод байгаа л даа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.09.08 10:23 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6753
Manai nz ohin (ehner) jiremsen tegeed oirdoo buh l yumand ih uurtai, uurt n anhaaral tawihgui bna gej gomdollood bhiin..
Er n jiremsen bolhoor buh emegtei chuud tegdeguu ali eswel hair halamj ih husdegees, neg bol huwi hunees n shaltgaalj bnuu..
Suuliin ued neg l buruutan shig gem hiisen hun shig ug buhend n orku bol gomdono uurlana tunirhana anhniihaasaa neg l uur..

_________________
urnotmytype


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 907 posts ]  Go to page 1 2 3 4 535 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited