#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 3:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jun.08.09 2:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт зэрэг нь улс орон, нийгмийн хөгжлийн чухал хөшүүрэг мөн боловч нийгмийн зөв ухамсар төлөвшил нь гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өнөөдөр үр хүүхэд маань хэрхэн ямар орчинд өсөж байгаа билээ, амар тайван, элэг бүтэн амьдралын үнэ цэнэ юу билээ, ажил амьдралын утга учир нь юу билээ. Бид өдөр болгон тасалгаан дахь цэцгээ усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын утга учраа хэрхэн арчилж торддог билээ. Аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлж чаддаг билээ.

Өнөөдөр нийгмийн хурдацтай хөгжил, нөгөө талаар амьдралын хүнд бэрхшээл, тулгарч байгаа өч төчнөөн асуудлын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байх нь энгийн ойлголт болжээ. Тэгвэл бид гэр бүлээ хэрхэн яаж хамгаалах вэ? Амьдралдаа яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.

Шинэбаяр, 45 настай, эрэгтэй
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилиаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч ирсэн. Тухайлбал иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр Монголын ихэнх гэр бүлүүдийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувиас зэрэгтээ зарцуулагддаг. Бусад сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцдэггүй. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо өндөр байна. Сүүлийн үед залуучуудын дунд нэмэгдэх болсон “хамтран амьдрагч” гэдэг ойлголтыг би хувьдаа залуучууд хэн нэгнийхээ төлөө санаа тавих, гэр бүлийн доторх үүрэг хариуцлагаас төвөгшөөх, өөрийн дураар чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиож байна уу даа гэж бодож байна.

Болормаа 37 настай, эмэгтэй
Өнөөдөр бидний ажлын бүтээмж ар гэрийн амьдралаас их шалтгаалдаг. Тиймээс бид амьдралын тогтвор сууршилтай байдлыг эрхэмлэх нь зүйн хэрэг. Гэр бүл гэсэн энэ том хариуцлагын асуудал хүн болгоны тархинд суух ёстой. Бид өөрөө өөрсөддөө асуулт тавиад үзэхэд ч гэсэн бидний амьдрал “ажил, гэр” гээд л яваад байдаг. Гэтэл өөрийн ч мэдэлгүй амьдралаа алдчихсан сууж байдаг. Тэгэхээр бид нийгэмтэй яаж зэрэгцэн явж, ажил амьдралаа өөд нь татаж явах вэ, яаж сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг асуудал маш чухлаар тавигдаад байна. Бидний бас нэг чухал асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон. Тэдэнд ч гэсэн элдэв проблемууд байдаг. Мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй. Зарим гэр бүлүүд нь жижиг сажиг асуудлуудынхаа ачааг даалгүй салж сарнихдаа тулдаг. Тэр үедээ хаана хэнд хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс сургуулийн болж өгвөл бүр цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчин эиэг эх, хүүхдэд хичнээн чухал болох, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах чадварт суралиах ёстой вэ гэдгийг бага наснаас нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй.

Очбаяр 28 настай, эрэгтэй
Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Үүний адилаар өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм маань хувь хүн, гэр бүлд маш олон өөрчлөлтийг бий болгосон. Тухайлбал гэр бүлийн гишүүд олон жил хоёр биенээсээ тусдаа ажиллаж, эсвэл суралцаж байна. Залуучуудын гэрлэлтийн нас хойшилж, сурч боловсроход ихэнх иагаа зариуулж байна. Тэд амьдралын үнэ иэнийг ойлгож, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй хэнээс ч дутахгүй сайхан амьлрах чадвартай болсон хойноо гэр бүлтэй болохыг илүүд үзэж байна. Мөн залуучуудын гэр бүлийн боловсрол дээшилж, хэзээ хүүхэдтэй болох, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол мэдлэг зэрэгт эртнээс анхаарах болсон. Гэвч нөгөө талаар нийгмийн тогтолцооны “гажиг” гэр бүлийн харилиаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэнаийн байдал зэрэг юм. Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна.

Булган 33 настай, эмэгтэй
Бидний эиэг эхийн үед хүмүүс гэр бүлийн амьдралд их ухамсартай, тэвчээртэй ханддаг байсан шиг санагддаг. Өнөөдрийн чөлөөт ардчилсан нийгэмд гэр бүлийн маш олон хэлбэрүүд бий болжээ. Тухайлбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй гэрийн эзэн, бага насны хүүхдээрээ хүнд хүчир ажил хийлгэж өөрсдийгөө тэжээлгэж байгаа эиэг эх, олон жилээр бие биеэсээ тусдаа амьдарч байгаа гэр бүлүүд, баталгаагүй хамтран амьдрагчид, гэр бүлээс гадуур явдал гэх мэт. Үүнээс үзэхэд гэр бүлийн нандин харилиаа алдагдсан юмуу даа гэж боддог. Гэтэл үр дагавар нь олон хүүхдүүд эиэг эхийн хэн нэгэнгүйгээр амьдарч сэтгэлийн ямар нэгэн шархтай явдаг. Үүнээс болж эрсдэлтэй алхам хийх, гэмт хэрэг, хэн нэгэн муу хүнд уруу татагдах, амиа хорлох гээд олон шалтгаануудын их үүсвэр болж байна. Ухаалаг зөв сайхан амьдарч байгаа олон залуучууд бий. Залуучууд гэр бүлтэй болох гэж нэг их яарахаа байсан байна. Гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох гээд маш их мэдээлэлтэй, гэр бүлдээ таагүй зүйл тохиолдоход хандах сэтгэлзүйн төв, мэргэжилийн хүмүүс гээд асуудлыг шийдэх амар хялбар аргууд гэр бүлийн хүрээнд зөндөө гарч ирсэн байна.

Гэр бүлийн оноогийн байдал

• Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн 20-35 насныхны дунд зонхилж байна.

• 1 5-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувь нэмэгдэж, 1989 онд гэрлэх насны 4 хүн тутмын нэг, 2000 онд 3 хүн тутмын нэг нь огт гэрлээгүй байна. Анхны гэрлэлтийн нас хойшилж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа тус тус гэрлэх болжээ.

• Өрх толгойлсон эмэгтэйчүүд 43.8 хувь, эрэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 34.8 хувь нь ядуу байна. Ядуу өрхийн 12-17 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын түвшин 67 хувь байна.

• Дээд боловсролтой 35-49 насны эмэгтэйчүүдийн 25.0 орчим хувь, 20-34 насны эмэгтэйчүүдийн 46.0 хувь нь өөрөөсөө доогуур түвшний боловсролтой эрэгтэйтэй гэрлэжээ.

• 1 989-2000 онд гэр бүлээ иуилуулсан хүний тоо 2 дахин их нэмэгдсэн бөгөөд энэ байдал 30-44 насныхны дунд өндөр байна.

• Гэр бүл салалтын шалтгааны 54.0 хувь нь итгэл алдарсан, 47.3 хувь санхүүгийн бэрхшээлтэй, 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн байна. Гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70.0 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байна.



Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам зүйн бүтцэд гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр монгол гэр бүлийн хэмжээ, бүтэц, уламжлалт харилиаа болон амьжиргааны хэв шинжид олон шинэ хандалгууд бий болж байна. Ялангуяа 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн дүнд бий болсон бэрхшээл хүндрэлүүд, тухайлбал үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал цаашлаад үүнээс үүдэн бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүн ам, өрх бүлийн гишүүдийн сэтгэл зүй, харилиаанд нөлөөлж, гэр бүл болох нас хойшлох, төрөлт буурч, гэр бүлийн хэмжээ багасах, гэр бүл салалт нэмэгдэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх, ядуу өрх олшроххандлагатай болсон.

Сүүлийн 20 жилийн хугаиаанд Монгол улсын нийт өрхийн тоо 230.1 мянгаар буюу 74.0 хувиар өсч, 541.1 мянгад хүрснээс хот суурин газрын өрх 2 дахин, хөдөөгийн өрх 48.5 хувиар нэмэгджээ. Хот суурин газарт нийт өрхийн талаас илүү хувь нь суурьшин амьдрах болсон байна. Хот суурин газарт шилжин ирэх хүн амын тоо тасралтгүй нэмэгдэж, хотжих үйл яви эрчимжсэнээр хотын нийт өрхийн 48.2 хувийг Улаанбаатар хотын өрх эзэлж байсан бол энэ хувь 9.4 пункцээр өсч, 2000 онд хотын нийт өрхийн 54.4 хувийг эзлэх болжээ.

2000 оны байдлаар гурван өрх тутмын нэг нь нийслэлд суурьшин амьдарч байна. Өрхийн тоогоор нийслэлийн дараагаарХөвсгөл/5.3%/,Архангай/4.5%/ аймгууд орж байгаа бөгөөд хамгийн цөөн өрхтэй нь Говьсүмбэр /0.5%/ аймаг байна. Хот суурин газар амьдрах өрхийн тоо нэмэгдсэний зэрэгцээ өрхийн хүн амын дундаж тоо буурч, 2000 онд хотын нэг өрх дунджаар 4.7, хөдөөгийн өрх 4.3 гишүүнтэй болсон байна. Хамгийн цөөн гишүүнтэй өрх нь Өмнөговь (3.9) хамгийн өнөр өрхтэй нь Баян-Өлгий (4.7), Ховд (4.7) аймгууд байна. Өмнөх 10 жилийн түвшинтэй харьиуулахад хотод 5 ба түүнээс дээш бүлтэй өрхийн эзлэх хувь 4,1 пунктээр, 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь 11.3 пунктээр буюу хамгийн их өссөн байна. Түүнчлэн хөдөөд 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувь нь 2 дахин буурчээ. Үүнээс үзэхэд хотод ам бүл олонтой өрх нэмэгдэж, хөдөөд буурсан байна. Хотод ам бүл олонтой өрхийн тоо өсч байгаа нь хөдөө орон нутгаас хотод сургуульд суралцах, ажил хийх, зах зээлд ойртож, амьдралаа дээшлүүлэх зорилгоор шилжин ирж буй хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж холимог болон нийлмэл өрх олширч байгаатай холбоотой.

Үндэсний статистикийн газраас 2003 онд явуулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны лүнгээс үзэхэд 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь хот, хөдөө аль алинд нь өсч тус бүр 52.0 орчим хувийг эзлэх болсны зэрэгиээ хотод 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувийн жин 2 дахин багасч, өрх дунджаар 4 2 гишүүнтэй болж, хот хөдөөд ам бүлийн дундаж тоо ойролиоо түвшинд байх хандлагатай болж байна.

Хотын 3 өрх, хөдөөгийн 5 өрх тутмын нэг нь нийлмэл өрх буюу ах дүү, садан төрлийн хамт амьдарч буй өрх байна. Нийлмэл өрхийн хувьд хотод 5-6 гишүүнтэй, хөдөөд 3-4 гишүүнтэй өрх зонхилж байна. Түүнчлэн холимог өрхийн эзлэх хувь хөдөөгөөс 2.0 дахин өндөр байгаа бөгөөд энэ бүтцэд 5-6 ам бүлтэй өрх зонхилох хувийг эзэлж байна.

Гэрлэлт нь гэр бүл бүрдэх үндэс бөгөөд энэ нь нийгэм эдийн засаг, зан заншлын онилогийг агуулсан иж бүрэн ойлголт юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт нь гэр бүл болох уламжлалт сэтгэлгээ, хэв шинжид нөлөөлж, залуучууд гэр бүл болохоосоо өмнө боловсрол эзэмших, ажил эрхлэх, тогтмол орлоготой болохыг нэн түрүүн эрхэмлэх болсон. Үүнтэй холбоотойгоор анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэллээ. 15-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувийн жин нэмэгдэж, 1989 онд гэрлэлтийн тусгай коэффиииент 14.9 байсан бол 2000 онд 8.8-д хүрч буурсан байна. Түүнчлэн 1989 онд гэрлэх насны 4 хүний нэг нь гэрлээгүй байсан бол 2000 он хүртэл энэ хэмжээ өсч, 3 хүний нэг нь огт гэрлээгүй байна. Гэр бүлтэй хүн амын эзлэх хувь 8.0 пунктээр буурч, гэр бүлээ тусгаарласан буюу цуцалсан хүн амын эзлэх хувийн жин 1.1 пунктээр нэмэгджээ. Анхны гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа гэрлэх болсон байна. Боловсролын хувьд дээд боловсролтой хүмүүс арай эрт буюу 24 насандаа гэрлэж байхад бичиг үсэг тайлагдаагүй буюу боловсрол эзэмшээгүй, бага боловсролтой залуучууд 27-30 насандаа гэрлэж, эдийн засгийн идэвхигүй хүн амаас хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүн 30 насандаа буюу хамгийн орой гэрлэж байна.
Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг гэр бүлээ хуулийн дагуу батлуулаагүй буюу хамтран амьдарч байгаа хүмүүс эзэлж байна. Хамтран амьдрах байдал эмэгтэйчүүдийн хувьд 20-24 насанл, эрэгтэйчүүдийн дунд 25-29 насанд хамгийн өндөр байна. Гэр бүлээ батлуулсан хүн ам 25-44 насны бүлэгт голлон зонхилж байгаа бөгөөд хөдөөд 25-29, хотод 35-39 насныхны дунд өндөр байна.
“Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаа /2004 он/

Эрчүүд ба эрүүл мэнд

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.11.09 1:52 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: May.22.09 9:36 pm
Posts: 336
Location: THE UNEXAMINED LIFE IS NOT WORTH LIVING
mongolchuudiin unuugiin ger buliin baidal uu?
ihenh ni dongoj 10n jilee togsood halit gerleed neg gert orood, zarim ni surguuli soyoloo hayaad, huuhedtei bolood, tegeel ger bulee tejeej awch yawah geel hoorondoo margaldaaal, asuudaluudtai uchiraal, tegeel salaaal, tegeed ergeed amidralruugaa harahaar yamar ch hiij buteesen yum baihgui, zaluu nasaa aldtsan...
bugd medeej iim bish l dee. amjilttai, az jargaltai saihan amidarjaagaa ger buluud zondoo l bgaa.
what im tyring to say is, dongoj 20hurwuu guu yu,zarim ni 20ch hureegui baij hoorondoo gerleed, har bagaasaa aaw eejuud bolood bgaa ni john hetsuu l yum.surch bolowsrood, oorsdiigoo awch yawah chadwartai, uhaantai bolchood gerlej huuhedtei bolwol odoogiin zaluu ger buluuded tulgamddag ih olon asuudluud bagasna shdee.

end bol humuus ni barag zaawal 30 garj beej huntei suuh, huuhedtei bolohoo yaridag. surguuliudaa togsood, togtson ajil mergejiltei bolood,bair suuria olood, amidarldaa yag yu l heregtei bolno ter bugtdee hangachaad, ooriigoo belen gej uzsen uyedee l ger bultei boloh tuhai bodoj eheldeg. endhiin humuus herwee teenager.uud,20toi zaluus yu yugui gerleed huuedtei bolohiig harwal ewertei tuulai harsan yum shig l gaihna bh. :col:

_________________
StyleMasters


Top
   
PostPosted: Jul.10.09 9:16 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jul.10.09 8:36 am
Posts: 65
a


Last edited by BAMAR on Oct.18.09 12:27 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.10.09 10:22 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.26.04 10:00 pm
Posts: 25496
Location: Бодол
Монголын өнөөгийн гэр бүлүүдэд мөнгө олох л гэсэн бодлоос өөр юм байхгүй болцон юм шиг. Хүүхдээ асрах ухаан байхгүй.Хүүхдээ ямар хүн болгож өсгөхөө мэдэхгүй, яаж өсгөдгийг ч мэдэхгүй. Гэр бүл гэж ямар байх ёстойг ч мэдэхгүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаггүй. Амьдрахын төлө гээд өөрсдийгөө золиосолцон. Юуны төлөө ингэж амьдраад байгаагаа мэдэхгүй, ойлгох ч үгүй.. Нэг тийм л амьдралтай.. Өөрийгөө тээл баахан юмаар зовоох дуртай.
Ямарч романтик амьдрал байхгүй. Урсгалаараа.. Тэгэхээр нэгт эрэгтэйчүүд нь өөр нэг романтик эмэгтэйг хүсдэг болж, араар тавилт их явагддаг болсон. Эмэгтэйчүүд нь би эхнэр гээд өөрийгөө зөнд нь орхичихсон. Ямарч хамаагүй ажил хийж, биеэ ч хайхрахгүй тээл гэрийнхээ төлөө.. Ер нь бол өөртөө арчаатай, нөхөртэй халамжтай, бас ч үгүй романтик. Яах гэж юуны төлөө амьдраад байгаа тухай ойлголттой. Эрэгтэйн ч гэсэн эхнэр гэдэг чинь хоол хийж, гэр орон цэвэрлэж хувцас угаах хэрэгсэл биш гэдгийг ойлгож. Хааяа ч болов үзвэр үзэж, эхнэртээ сюрприз барьдаг, гэр орондоо цаг зарцуулдаг байжийж л сайхан гэр бүл болох боловуу..
гэтэл нээрээ одоо ямарч гэр бүлийн төлөвлөлт байхгүй. Юу юугаа мэдэхгүй мангар бацаанууд бэлгэвч хэрэглэж сураагүйн улмаас эрт гэр бүл болж, эрт аав ээж болоод. Тэрнээсээ залхаад бөөн л хагас өнчин хүүхдүүд. Бас тэгээд амьдрах орлогын эх үүсвэргүй улмаас эцэг эхдээ дүүжлэгдсэн. Тэгээд ч эцэг эх нь өрөвдөж мөнгө өгсөөр байгаад нөгөөдүүлээ бие дааж амьдрах чадваргүй болгоцгоосон юмнууд л байх юм даа.. :|

_________________
Нууцлаг


Top
   
PostPosted: Jul.10.09 3:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10287
Konzo ch bas surhii huuhed baishuu


Top
   
PostPosted: Sep.21.09 4:17 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9003
Onoogiin manai Mongolchuudiin ger buliin baidal arai ch dee gemeer dur zurag baina. Erchuud ni ehneree asarch hamgaalah hairlah ni buu hel neg nudeeree ch harj chadahaa bolison erchuud mash olon baina. Odoo er ni ooriinhoo naiz nohod ye tengiihenee yarij baigaag sonsohod ehner awlaa gehed zaawal nuuts amragtai baina gej yarij baina. Ene ni suuldee daamjraad hewiin uzegdel bolson baina. Er hunii mahan bieiin huslees bolood Mongol Ger Buluudiin baidal togtworgui baina. Er ni barag 80 huwi ni erchuudees shaltgaalj baina.


Top
   
PostPosted: Oct.01.09 5:02 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
ихэнхи нь зөвхөн үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн нэг бодол дээрээс салж ч чаддаггүй нийлж ч чаддаггүй бие биенийгээ ч зовоодог хүүүхдээ ч зовоодог


Top
   
PostPosted: Oct.01.09 12:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4151
Location: Байдаг газраа л байна
Монголд одоогоор гэр бүлийн амьдрал гэсэн тогтсон ойлголт алга. Амьтны зөн мэдрэмжээр л амьд явцгааж байгаа гэж хэлж болно.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Oct.01.09 9:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
яг ямар талаас нь яриад байгаан гэхдээ л тогтсон ойлголт байгаа амьтны зөнгөөрөө явж байгаа гэж хэлж байгаа нь муухай доромжлол болж байна ш дээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Oct.02.09 1:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4151
Location: Байдаг газраа л байна
Ezekiel wrote:
яг ямар талаас нь яриад байгаан гэхдээ л тогтсон ойлголт байгаа амьтны зөнгөөрөө явж байгаа гэж хэлж байгаа нь муухай доромжлол болж байна ш дээ.

Гэр бүлийн нандин харьцаа, үр хүүхдээ хүмүүжүүлэх, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээх чадвар гэх мэтээр. Олонхи нь энэ тал дээр тиймхэн л байгаа харагддаг.

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Oct.03.09 1:24 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
чиний хэлдэг зөв шүү. нийгэм улам л ёс суртахууны доройтолд орж байгааны шинж юмуу даа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Oct.30.09 2:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ?
2009-10-29 17:22:51 , Мэдээний дугаар: #1163003

Миний мэдэх бvх л хvн "Гадагшаа л гарч амьдармаар байна" гэсэн чин хvсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хvн ямар ч vнэгvй учраас тэр.

Тєрийн болон хувийн зардлаар гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггvй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар vнэлэгддэг жишиг зєвхєн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган монгол залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг vджээ. Vр дvнд нь мєнгєтэй болж амьдрал нь дээшлэх ч тvvнээс амин чухал vнэ цэнэтэй гэр бvлээ алдаж байгаа жишээ дэндvv олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хvргэе. Хэдхэн халтар тєгрєгний золиосонд сvйрч буй монгол гэр бvлийн vнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

ДУРЛАХГVЙГЭЭР VНСЭЛЦЭЖ, ГЭРЛЭХГVЙГЭЭР СЕКСДЭНЭ
Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зєрчиж, гэр бvлдээ vнэнч байх гэж опон жил хvйтэн хєнжилд, хєлєє тэвэрч хэвтэнэ гэдэг амаргvй даваа. Гэхдээ хамтдаа амьдрах, утга учир гэр бvлийн vнэ цэнээ vгvй хийсэн хvмvvс бусдын аз жаргал, амьдрал дундуур ордог юм уу гэж бодогддог. Энэ бол Монголын, бидний эмгэнэл болжээ.

Зочин:
"...Эхнэр, хvvхдийнхээ тєлєє л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бvхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох єдрийг хvртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогvй, эхнэрийнхээ барааг хараагvй атал бага хvvхэд маань хоёр нас хvрч байгааг сонсоно гэдэг нартай єдєр аянга буух шиг болсон доо..."

Зочин:
"... Манай эхнэр дєрвєн жилийн ємнє англи явсан. Би дєрвєн настай хvvгээ хараад vлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн, Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Одоо надад хэн нэгэн бvсгvйтэй дахин амьдралаа холбож, гэр бvлийн жаргап амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нєхєр хамт л байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон ч нэгэнт оройтжээ.

Зочин:
"...Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг хэцvv юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ хvнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа "ягааны гудамж"-д очдог юм даа..."

ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БVЛЭЭ САЛГАХ УУ?
Хадмындаа юм уу, хєлсний байранд амьдрахын зовлонг амсаагvй хvн Монголд байхгvй биз. Єєрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж єєрчлєгдєнє гэж бодоогvй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илvv олон цагаар байлгахын тулд аж¬лын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нєхєргvй хvvхнvvд єрх толгойлон амьдарч, аавгvй хvvхдvvд єдрєєс єдєрт олширсоор.

Зочин:
"...Онгоцны буудал дээр байсан бvх хvн намайг єрєвдсєн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хєтлєєд, томоо гэдэстэй, нvдэндээ нулимстай нєхрєє Солонгос руу vдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдvйгээ баллах, хоёр хvvхдээ єнчрvvлэх алхам хийж байгаагаа мэдээгvй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч, Нєхрєє явуулаад сарын дараа хvvгээ тєрvvлж, нялх хvvхдээ асрах, охиноо халамжлах гээд єрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нєхєр маань vйлдвэрээ сольж, харласнаар олигтой ажил тєрєл олдохгvй, цалин мєнгєє ч явуулах нь цєєрсєєр хvvгээ хоёр нас хvрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгvй болсон хvн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагvй. Би одоо хоёр хvvхдээ аавгvй єсгєж байгаадаа маш их харамсдаг. Хvний амьдралд хамгийн чухал нь элэг бvтэн амьдрал, эв найртай гэр бvл юм шvv..."

Зочин:
"... Манай нєхєр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сvvлдээ vнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хvний халамжгvй бол хvний нутагт ажиллана гэдэг vнэхээр хэцvv, ойлгоорой гэж ярьсан нєхрєє би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бvv мэд. Єєрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ тєр засгийг барьж байгаа хvмvvст дургvй хvрэх юм даа..."

ХVVХДЭЭ ХАРААГVЙ ААВУУД, ААВЫГАА МАРТСАН ХVVХДVVД
Хvvхдийнхээ хvvхэд насыг мэдэхгvй, хєєрхєн vеийг нь харахгvй єнгєрvvлнэ гэдэг харамсалтай. Охин хvvхэд ааваараа хєвгvvд ээжийгээ харан эсрэг хvйстэндээ хандах хандлага нь тєлєвшдєг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгvй єсч буй хvvхдvvд хэнийг харж хvмvvжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас єнчин болгон байж мєнгє олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. "Ээж аав нь амьд буй хvн бvтэн аз жаргалтай, нэг нь vгvй бол тал аз жаргал vгvй болно, хоёулаа vгvй бол аз жаргал vvрд одмуй" гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мєнх бусын хорвоогийн жамаар бус мєнгє тєгрєгийн тєлєє vр хvvх¬дийнхээ аз жаргалыг хагасалж сууна.

Зочин:
".,.Би хvvгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний vнэмлэх гардах болчихож. Сvvлийн vед шєнє оройтож ирдэг, хатуухан vг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мєнгє явуулж, эхнэр маань хvvдээ аль єнгєтэй єєдтэйг ємсvvлж, амттай сайхныг єгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг, Тиймээс би ирэх жилээс харина, Тэр vед хvvдээ vг хэлэхэд "Та ямар надад хэрэгтэй vед хажууд байсан биш" гэвэл яана даа гэж бодож сууна даа..."

Зочин:
"... Би найзынхаа амьдралд тохиолдсон зvйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагvйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан, Найз маань хоёр эрэгтэйдvvтэйгээ эмээ, євєєгийндєє vлдсэн. Тэр их сургуульд орж янз бvрийн хvvхдvvдтэй нийлж эхэлсэн, Юм бvхнийг сонирхож байдаг єсвєр насанд нь хэлж зєвлєх, харж хандах эцэг эх нь байхгvй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бvл салалт, эцэг эх нь vр хvvхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ..."

АЛХААД ГАРСАН ХИЛЭЭРЭЭ ЄРГVVЛЭЭД ИРЭХ НЬ ЦЄЄНГVЙ
Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бvх зvйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хvмvvсийн эрvvл мэнд, амь насанд санаа зовдог тєрийн тvшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хvслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишvvн болдог гашуун vнэнийг сvvлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрvvл саруул, ид хийж бvтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ євчний vvр, хvний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагvй.

Зочин:
".. .Би энд тємрийн vйлдвэрт ажилладаг. Маш хvнд нєхцєлтэй л дєє. Тиймээс есєн сарын ємнєєс нvvрээр дvvрэн улаан гvвдрvv туурч, тємрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгvй байхаа. Учир нь би Улаанбаатарт X хороололд хоёр єрєє орон сууц захиалчихсан. Зээлээ тєлж дуусахаараа л єєр гайгvй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгvй байгаасай л гэж бодож байна..."

Зочин:
"...Би Сєvлд барилга дээр ажилладаг. Жилийн ємнє найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгvй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл ємрєх шиг болсон. Эхнэр, хvvхдээ орхиод хvний нутагт цаг наргvй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цєєнгvй бай¬даг. Мєн vйлдвэрийн хvнд нєхцєлєєс болоод гэмтэж бэртэх нь маш их Ямарч євчингvй, эрvvл саруул ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргvй болоод буцаж байна даа..."

ЗАЛУУ НАС, ЭРVVЛ МЭНД, АЗ ЖАРГАЛ АА ЮУНД ЗОРИУЛААД БАЙНА ВЭ?
Vнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их vнээр олдож байна. Харийн мєнгєн тэмдэгт монгол гэр бvлийн vнэ цэнийг vгvй хийсний жишээ vvгээр дуусахгvй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бvлийн байдал монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бvл гэдэг нь аав ээж, vр хvvхэд гэсэн бvтэцтэй байдаг бол одоогийн монголын гэр бvл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хvvхдvvдээс бvрдэх болсон.

Зочин:
"... Би долоон жил тємрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегvй болтлоо ажиллан олсон хэдэн тєгрєгєє эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мєнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад нас, эрvvл бие, гэр бvл, мєнгє гээд юу ч vлдсэнгvй. Хэний тєлєє, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгvй байна.

Зочин:
"...Би арваад жилийн ємнє нєхєртэйгєє хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хєєрхєн охинтой болсон. Харин жил гаруйн ємнє нєхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нєхєр маань хориодхон хоноод єєд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нєхрийнхєє тєрсєн дvvд мєнгє явуулж хоёр єрєє байр авахуулсан юм. Гэтэл нєхрийн дvv нар ахынхаа авгай, тєрсєн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шvvхдэлцэж байна. Мєнгє олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нєхрийн минь амь насаар олдсон байр нь ч олдохгvй болж мэдэхээр байна. Амьдрал vнэхээр гашуун байх юм аа..."

Тєгсгєл vг:
Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурж, 250 сая доллар євєртлєхєєр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай тєр, засгийн тэргvvнvvд мэдэгдсэн, Тэгвэл сvvлийн 15 жилийн турш бие хаа, эрvvл мэнд, нас хvйсээрээ сонгогдон яваад, хvний нутгийн хамгийн хэцvv, хvнд, бохир ажлыг хийж, гэр бvлээ тэжээж буй залуусаа эх оронд нь авчрахсан. Хvн бvрт "Эх орны хишиг" тараана гэж тоо бодож суухаар vр хvvхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрvvл мэндээрээ дэнчин тавьж Хангуг vндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг тєр, эасгаас дорвитойхон авахгvй бол монгол хvний vнэ цэнэ, монгол гэр бvлийн vнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнолч vнэгvйдэж мэдэхээр байна.

Х.Монголхатан
Дугаар 253/3325/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.19.09 2:42 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.03.08 11:36 pm
Posts: 1900
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье дээ. Ум мани бадми хум...

Сайн байна уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юм аа.

Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл…

Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг, надаас өмнө нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа. Би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай, би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн. “Миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ” гэж бодохоор “би ямар их азтай хүн бэ” гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан. “Хэрэггүй ээ, наад хүн чинь дэмий. Архи уудаг, цагдаа. Амьдралаа бод, эргээд яв” гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юм даа.

Тэр залуугийн ээж аав нь “ачтай болох нь” гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юм аа. Хадам “авгай” эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.

Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай, уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Гэтэл тэр хүн орж ирэх болгондоо ямар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нэг их тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж, аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа.

Харин тэр хүний утсанд согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс “яасан зүгээр харьсан уу, хайр аа?” гэх мэтээр мессэж ирдэг боллоо. Түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж, орилж, хашгирдаг боллоо. Тэр болгоныг гэдсэнд байгаа үр минь мэдэрч, унтаж байгаад гэнэт цочдог, их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан. Миний охин уг нь ээждээ үнэхээр ирье гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голын эрэг рүү явсан юм. Тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг гол руу шиднэ гээд би бүр уйлаад “битгий л дээ, хүүхэд айчихна шдээ” гээд байхад “тэр хүн” ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэр лүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад “жирэмсэн эхнэрийг чинь хүн гол руу шидэх гэж байхад чи тоосонгүй” гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр” гэсэн. Тэгээд би “юу гэнээ, чи” гэсэн “дуугай бай гичий минь” гээд гараа зангидаад нүүр луу цохисон. Үнэхээр аймаар. Тэгснээ “чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчихье” гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гэдэс рүү минь өшиглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон. Надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн.

Яаж насаараа ингэж амьдрах вэ дээ гэж бодоод аавыгаа дуудаад, бүх юмаа аваад тэднийхээс явсан.

Тэр үед би их уйлсаан. Хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байх даа. Эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй.

Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн. Яаж, яаж??? Яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм бол оо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч. “Хохь чинь, чамтай одоо юу ярьдаг юм” гэдэг үг сонссон. Тэр эх хүн шдээ. Эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан. “Би чиний араар тавиагүй байх аа. Одоо чамтай юм ярьмааргүй байна. Одоо чи яв” гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсан даа. Сүүлдээ би тэдэн лүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчихаад зүгээр суух юм бэ. Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй.

Удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч “удахгүй охинтойгоо уулзана шүү дээ” гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нэг их удаан өнгөрөөгүй ээ хэхэ. “Охин нь төрлөө” гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хүн болж, бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстой гэж бодож байсан. Хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэр үед эмч нар “зүгээр ээ, та хоёр долоо хоног л эмнэлэгт хэвтэх байх” гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж “аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай” гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэт уйлж гарнаа. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй. Эвий үр минь, магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биз дээ.

Бид хоёр их хүлээсээн. Тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охины бие гэнэт муудаж шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй, бэлгийн замын өвчтэй гарсан. Та нар бод доо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. “Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ”. Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надад энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямар ч найдваргүй болсон. Амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд “босоод ир л дээ. Аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдарна аа. Ангир уураг чинь гараад байна, үр минь ээждээ босоод ир л дээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан. “Уг нь харахад их сайхан охин байх юм аа. Яахаараа тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг хүлээгээд сууж байхдаа “би ямар азгүй хүн бэ” л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан юм бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байна аа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юм уу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн рүү “чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүглийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно” гэж мессэж бичиж байсан. Дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юм аа.

Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн. “Битгий уйл. Сав нь хөөрчихвөл галзуурчихдаг юм” гэж ээж минь учирлаж байсан. Манай өвөө “Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй. Хоёр хүний амьдралаар тоглосон хүн зохих шийтгэлээ хүртэх ёстой” гээд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. “Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу” гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. “Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа” гээд л орхисон.

Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60 хувийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж, яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. “Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм бэ” гэж өөртөө уур хүрсэн.

Тэр залуу болон түүнтэй холбоотой хүмүүст хэлэхэд “Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай” л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ.

Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай. Өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болохыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жаахан амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай…

Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье даа. УМ МАНИ БАДМИ ХУМ…


uruvdultei yum...

_________________
AvenueMobConnection


Top
   
PostPosted: Dec.19.09 7:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
би гэр бүл хэсгээс иймэрхүү зүйл хэд хэдийг уншаад уйлж байсан даа.

Амьдрал даанч дэндүү олон талтай юм. Гэрлээд сайхан амьдарч бие биенээ сайхан хайраар хайрлаж үр хүүхдээ зовоолгүй амьдарч байгаа хүмүүс олон бас тийм биш ньч олон байна даа.

Би хувьдаа амьдрал минь тийм ч сайхан жарглтай байгаагүй л дээ. гэхдээ би цаашдаа хэн нэгнийг жаргалтай байлгаж болох болохоор ямартай ч хичээх л болно доо.

Хайртай л бол хайртай... Хайртай хүндээ гар хүрэх нь байтугай доромжил ч болохгүй гэдгийг хэн хүнгүй анхаарч тэвчээртэй байдаг ч болоосой.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Dec.21.09 12:08 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.27.06 8:38 pm
Posts: 1370
Location: Аватар дээрхи шигээ ингээд л суужийнэ шдээ
naad zahiag chin unshaad bi buur uuriin erhgui uilsan denduu uruvdultui.
Boldog bol Ter muu hogiin zaluug taigan bolgochuul taarna. emegtei huneer arai ch ingej qqdgui muuhaigaar togloj bolohgui shdee
Hun chanariin uchuuhen ch unergui. Ene huuhen harin setgeliin aimaar tenheetei.
Yur ni ehnertee gar hurdeg olhiogui erchuud ih bdg shdee. Hamaatan sadan nz nuhdiin hureeleld tiim nuhurtui humuus nileed hed bdg.


Top
   
PostPosted: Dec.24.09 9:50 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Эхнэрээ зоддог хүнийг хүн гэж хэлж болохгүй эээ...

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jan.03.10 9:37 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1167
Location: In the end
Ямар өрөвдөлтэй юм бэ. Уншаад үнэхээр сонин болчихлоо.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Jan.24.10 12:17 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Feb.04.05 9:44 pm
Posts: 1096
Хэцүү зүйл их байгаа боловч аз жаргал бялхсан гэр бүлүүд их ш дээ


Top
   
PostPosted: Jan.29.10 3:44 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.04 3:10 pm
Posts: 1014
Location: i should be in the sky with birds ...
mini bodlor buh yumni eh uusver n zuger l zaluu halun dorgio nasndere setglin hodloloor ger bul bolj huuhed gargh l baigamda! hun 30 garchij l ger bul gdg yumiig bodoj ehlul barag l iim aldaa garhq shd! (um hum uzej hansan, yumni naan tsaantaiga dotrhoi hemjeger oilgoj medrsen jinhen nasand hursen hun gdg utgar) mna hedn tanil bolon naizud bas l buruu l yawad baigamda, uuln ert gej heleel baigamsan hurimchgu huuhed zahaasa gargaadl dongoj 25,26tai yum baijij guze eru suutsan 2dh huuhed en ter gdgtsn unendee mongtei bayan eej aaviin buyand l yawjaga garuddo! orsdo bol shushma shushma tolgoi gej lonkh, hurasn mong baihq, bair baihq, nuuree l saihn budaj surtsgaasan huhnud ... ergteichud ch yalgagude bolgiishd chadiishd gee l shal sur sur yariatai yorn bol 4-5n jilin dara zahasa salad ehlndo ~ barisan ch altshq yadjahd mngl jijighen hen haan hentei hedn uda yag yu bolsn geed l haa baisn nadad sonsogdod medegded baihd :? ... za ter busd ch yahw origo l hicheh min gej sulde bodhim bnshde :aa: ~

_________________
so where are my next lessons?


Top
   
PostPosted: Feb.06.10 5:08 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Sep.05.09 11:57 pm
Posts: 276
хэрэгтэй мэдээлэл юм шиг байна
уучлаарай уншсангүй

гэхдээ би энд бодол санаагаа бичье

Миний мэдэх ганц л зүйл бол одоогйин монгол гэр бүлийн 10 хувь баян 30 хувь нь дунд үлдсэн 60 хувь нь амжиргааны төшнөөс доорд амьдарч байна . би одоохондоо эцэг эхийн ачаар 30 хувьдаа багтаал байна . Харин улс орны хөгжил санхүүгийн хямрал энэ бол бидэнд тулгарсан биднийг хоосорход хүргэсэн хэдэн шалтгаан тиймээс та бүхэн үүнийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана биз

_________________
One People, One Nation


Top
   
PostPosted: Feb.25.10 4:35 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.31.10 9:53 pm
Posts: 64
Deer tohioldson zuiliig unshlaa.Uneheer hetsuu yumaa.Bi ooroo eh hun tiimees chamaig oilgoj bnaa.Huugee aldval nadadch gesen hetsuu bh bolno.Tiimees tuuniig martaa urd chin saihan amidral chamaig huleej bgaa l gej helmeer bna.Magadgui uchrah yostoi hun chin bish bsan ch yum biluu.

_________________
Хүсэл мөрөөдөл хязгааргүй


Top
   
PostPosted: Feb.26.10 2:37 pm 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24842
Turuun kino uzeh gd mgl website orson chini 2 sartai huugee aab n sogtuu uilaad bna gd zodchihson bsn medee unshlaa
Estoi aimshigtain um. :|


Top
   
PostPosted: Mar.11.10 12:44 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Уянга17 wrote:
Turuun kino uzeh gd mgl website orson chini 2 sartai huugee aab n sogtuu uilaad bna gd zodchihson bsn medee unshlaa
Estoi aimshigtain um. :|


Архинаас болж их юм болно шүү,,, сайхан гэр бүлээ үймүүлээд хаяцан өширхөл үүсгэсэн дарамтанд оруулсан явдлууд байсаар л байна даа зайлуул,,,

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.15.10 7:01 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Oct.11.04 1:09 am
Posts: 997
Location: own virtual world
Тодорхой хэдэн асуудал байгаа шүү дээ.
1 Эдийн засаг
2 Унаган хүмүүжил буюу ухамсрын түвшин
3 Архидалт (Энэ бол гарцаагүй дийлэнх нь эрчүүдийн буруу байгаа)

Гэхдээ гэр бүл болоод нийлж байгаа хоёр хүнд ямар ч бэрхшээл туулах чадамж алга бөгөөд буруу асуудал гарвал бусдад буруугаа нялзаах гэж үзэх үзэл газар авснаас болж олон гэр бүл салж олон ч хүүхэд өнчирч байна даа.

_________________
http://www.MNFansubs.net


Top
   
PostPosted: Apr.03.10 2:30 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
DarK wrote:
3 Архидалт (Энэ бол гарцаагүй дийлэнх нь эрчүүдийн буруу байгаа)


захын бааранд ордоо хардаа тэнд хүйсийн харьцаа ямар байна?
юм бичмээр байга бол баримттай бичнэ шүү.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Apr.03.10 3:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
bar-nd suuh, dontoh hoyor chin uur shdeee :frog:

tehdee l manai huuhnuud changa bnlee shuu, bi tamhinii utaand ni muujraad, buuljuud guij bhad nuhduud tamhi tataad, dundaa tom tsagaan arhi tavichihsan suuj bh jisheenii 8O

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited