#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.19 6:42 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1460 posts ]  Go to page 1 2 3 4 557 Next
Author Message
PostPosted: Mar.11.10 8:10 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Би хэдэн юм бичие та нар ёанал бодлоо хэлээрэй би өөрийнхаа уншиж судалсныг л бичнэ санал нийлэхгүй юм байвал хэлээрэй

2 дайнд Германчуудыг гэнэдүүлэн дайрсан гэж оросууд бичдэг яг үнэндээ тийм байгаагүй юмаа Германчууд хэзээ нэгэн цагт дайрна гэдгийг Сталин сайн мэдэж байсан оросын зарим генералууд түрүүлээд дайрах талаар ярьж байсан гэдэг

Германчууд ЗХУ руу дайрахаар өөрсдийн армиа "өмнөд" "төв" "умард" гэсэн 3 бүлэг болгожээ
өмнөд бүлгийг генерал-фельдмаршал Рундшдедт төв бүлгийг генерал-фельдмаршал Бок
харин умард бүлгийг хэн байсныг мартсан байна хамгийн хүчтэй бүлэг нь Ф,Бокийн төв бүлэг байсан тэдний эсрэг Армийн генерал Павловын удирдсан баруун фронт байлаа Ингээд 6,22 боллоо Германы дайралт оросын Европтой хиллэдэг бүх фронтоор 1-2 цагийн зайтай довтолгоон эхэлжээ. Харийн ороёын талд 6,21 ний шөнө Германы арми дайрах гэж байгааг мэдсэн байна ингээд зохих тушаалуудыг хүргүүлж эхэлсэн боловч ихэнх тушаалууд нь хүрэх газраа хүрээгүй байхад дорвтолгоон эхэлсэн байлаа Германы арми Оросын баруун фронтын эсрэг жинхэнэ цахилгаан дайн эхлүүлсэн гэж хэлж болно анхны дайралтаараа баруун фронтын нисэх хүчнийг бараг л бүрэн бут цохисон гэдэг хөөрч амжаагүй байсан 1200 орчим онгоцыг устгасан гэдэг харин оросууд германыг ухраагаад дайсны нутагт цөмөрч байлдах талаар тушаал өгч байсан түүх байдаг юм Германы армийн хувьд бэлтгэлгүй зэвсэг муутай тооноос цаашгүй орос цэргүүдийг хэдхэн 7 хоногт ёалам цохисон бөгөөд дайны эхний 3 сард оросын армийн хохирол 5 сая дөхөж байсан гэдэг үүнээс 3 сая нь олзлогдсон гэдэг за би ажмлтай болчихлоо санал бодлоо бичээрэй би цааш нь дайны эхний хэдэн сарын талаар бичих болно


Report this post

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Last edited by battulga512 on May.04.14 5:08 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.11.10 8:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Ингээд л германчууд маршаар ЗХУ руу орсон харин бут цохиулсан баруун фронтын үлдэгдэл ар талаас ирсэн цэргүүд ухран тулалдаж эхэлжээ Беларусын Минск хотыг 6.28 нд эзэллээ Германчууд оросын ард түмнийг тэдний бодсоноос илүү хоцрогдсон өлсгөлөн ядуу байсанд гайхсан гэдэг харин оросууд энэ зуур ГУЛАГТ хоригдож байсан нөхдүүдээсээ яаран сандран нэлээдийг нь цаазалжээ Сахалт ахын найруулсан хор нь оросын армийн аль олигтой чадвартай дарга нарыг шорнд хийгээд ихэнхийг нь цааш нь харуулсан байна Энэ нь дайны эхний саруудад оросын армийн байлдах чадварт маш ихээр нөлөөлжээ Мэдээж хэрэг бут цохиулсан баруун фронтын захирагч армийн генерал Павловыг цааш нь харуулж оронд нь Маршал Тимошенког томиллоо гэхдээ байдал дээрдсэнгүй харин энэ хооронд Киет байсан оросын 200000 үнтэй армийг германы 90000 хүнтэй хэдэн дивиз бут цохиж Киевийг эзэлжээ Энд нэг юм хэлэхэд Гитлер Сталин нар бол мийний бодлоор цэргийн жанжин байгаагүй юм тэд бол зүгээр л малнууд энэ миний бодол Тэдний гаргасан алдааг хэдэн мянган Орос Герман цэргүүд цусаараа төлсөн юм Харин улаан арми нь бут ниргүүлж байхад Сталин буруутныг шийтгэхээс өөр юм нэг хэсэгтээ хийж чадаагүй юм Германчууд бараг эсэргүүцэлгүй урагшилсаар Смоленскт ирлээ эндээс л Оросууд арай л эмх замбараатай эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм Смоленскт мэдээж Германчууд ялсан харин нэлээдгүй хохирол амсаж Сталин хэдэн арми фронтын командлалыг солихоос өөр арга хэмжээ авахгүй байсаар Ингээд зарим нэг хүмүүсмйн шахалтаар ч гэх юмуу зарим нэг төрийн дайсан Генералуудыг шоронгооё суллаж командлах бүрэлдэхүүнээ сайжруулж байлаа Гитлерийн хувьд Наполеоны алдааг давтсан юм ялгаатай нь тэр Наполеон шиг Москваг эзлээгүй юм удахгүй үргэлжлүүлнээ санаа оноогоо хэлээрэй

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.12.10 2:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Германы армиа бүлэглэн хуваасан дээр жаахан алдчихсан байна. 3 биш 20иод бүлэг байдаг юм! Герман ганц зүүн фронтод байлдаагүй шүү дээ! Хүсвэл дэлгэрүүлээд олж мэдээрэй. Хойд Африкын грүпп гэж лав санаж байгаагаас байна. Зарим зүйлсийнхээ учир шалтгааныг бичээд явбал тун зүгээр нийтлэл болж байна.

Том том юм ярьсан бол уучлаарай!


Top
   
PostPosted: Mar.12.10 6:20 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Энд би зөвхөн зөвлөлт холбоот улс руу дайрсан хүчээ үндсэн 3 том бүлэгт хуваасан гэж бичсэн юм л даа эдгээр бүлгүүд дотроо тэгээд арми корпус дивиз нтр гээд л хуваагдана л даа Дивизээр ярих юм бол 225 дивиз гэдэг байхаа(энэн дээр буруу тоо байж магадгүй)
Одоо Германы армийн бүрэлдэхүүний талаар өөрийн мэдэхээ бичие Германы арми батальон хороо дивиз корпус арми гээд л хуваагдана миний мэдэхийн нэг дивиз нь 15000 орчим хүнтэй байсан гэдэг бусад нэгтгэлийн талаар би сайн мэдэхгүй л байна
харин оросын нэг батальон нь ойролцоогоор 700 орчим хүнтэй /энх цагт 450/ байдаг ба 3 батальон нь нэг хороо 3 хороо нь дивиз гэдэг байсан гэхдээ энэнээс өөр бүрэлдэхүүнтэй дивизүүд байгаа л даа

Ингээд эхний 3 сарын дотор Оросын армийн арми дивизүүд сарампай болтлоо цохиулж зарим батальн 10-20 хүнтэй болтлоо цохиулсан эсвэл олзлогдсон байлаа сталины тунаалаар олон офицерийг шоронгоос сулласан бөгөөд бүгдээрээ шууд байлдаж байгаа фронт руу явсан байна Эдэн дундаас хожим ЗХУ-ын маршал болсон Рокоссовский төрсөн эндээс л Сталины алдаанууд эхэлсэн Киевийн төлөө тулалдаанд Сталин ухрахыг зөвшөөрөөгүйн улмаас 170 мян цэргээ алдсан гэдэг энэ нь мань хүний хамгийн том алдаа бмш гээд бодохоор л... Смоленкийг эзлэх гэж цаг алдсан ер нь л германы жанжин штабын тоцоолсноос бага хурдаар явж байна гэдэг Оросууд германы цэргийн давшилтыг зогсоох цаг хожихын тулд сайтар бэлтгэлгүй цэргүүдийг байлдаанд оруулж маш их хэмжээгээр хохирол амсаж байлаа. германчууд смоленскийг эзэлж байх үед оросууд Можайскийн хориглолтын шугамыг байгуулж байлаа 10 сар гэхэд Германчууд Можайскад тулж ирлээ.
Можайск нь Москвагаас 120км тулалдаан 10 сарын 13-30 хүртэл
Германы арми хүчээ дахин бүлэглээд дайрлаа ингэж Зөвлөлтйн арми дайны үеийн хамгийн гашуун ялагдлын нэгийг амслаа Германчууд Оросын армийг Вьязма хэмээх их намагт оруулан бут цохилоо. Ингээд москва орох замыг германчууд хяналтандаа авч Москвад 100 гаруй км ойртож ирлээ харин Въязмад бүслэгдсэн Оросын нэгтгэлүүд эцсээ хүртэл тулалдаж Германы цэргийг хэдхэн хоног барьсан юм энэ хэдхэн хоногт Оросын арми хүчээ нэлээдгүй сэлбэж амжсан юм Харин Германы арми том ялалт байгуулсан ч шууд үргэлжлүүлэн давших чадвараа алдсан байлаа тэд амсхмйж цэргээ дахин бүлэглэж шинэ нэгтгэлүүд татаж авчрахаас нааш довтлох боломжгүй болсон юм Энэ хооронд Въязмын тулалдаанд ялагдсан гэдэг үндэслээр Сталин баруун фронтын комндлагч хурандаа генерал Коневыг огцруулж цаазлахаар шийдсэн байсан гэдэг Гол хүчээ бүслэлтэнд алдсан баруун фронтыг шинээр байгуулж командлагчаар армийн генерал Жуковыг тавьж өөрийнх нь хүсэлтээр Коневыг орлогчоор үлдээжээ

Харин армийн генерал Г.К.Жуковын хувьд гэвэл дайн эхлэх үед Жанжин штабын дарга байсан юм энэ нь цэргийн хувьд Сталины дараагийн хүн байсан гэдэг Тэрээр Сталины өөдөөс үг хэлдэг хэдхээн хүнИЙ нэг байсан гэдэг тиймдээ ч Сталинтай муудалцаж 41.7 сард нөөц фронтын командлагч болж байсан юм дараагийн саруудад Ленинградын фронтыг командлаж Германы армийг Ленинградын босгон дээ зогсоож чадсан юм Энэ үед Москвагийн чиглэл хүндэрч арга буюу Жуковыг москвагийн чиглэлд авчирсан юм

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Last edited by battulga512 on Mar.12.10 7:26 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.12.10 7:18 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Энэ л үед эх орны дайны түүхэнд алтан үсгээр үлдсэн баатрууд төрөн гарсан юм Хамгийн түрүүнд Москва орох гол чиглэлд байлдсан Генерал Панфиловын буучийн 316-р дивиз Доваторын отряд Хурандаа Младенцевын сонсогчдын хороо зэрэг нэгтгэлүүд тодорчээ Германчууд Москваг эзлэн сүүлчийн дайралтаа "Тайфун" гэж нэрлэжээ Довтолгооныг 11,19 нд эхэлжээ Хээрийн 4-р арми Танкийн 2-р армийн хүчээр Москва руу дайрсан юм
Фронт-арми-корпус-дивиз Фронт хамгийн том нь шүү
Германы арми бол нэлээд том хүч шүү би тоог нь мэдэхгүй байна
Мэдээж хэрэг бусад газруудаар өчнөөн л газар байлдаж байсан нь тодорхой харин 41 оны хамгийн гол үйл явдал Москвагийн чиглэлд болсон юм Тийм болохоор би Москвагийн тулалдааны талаар бичиж байна Германчуудын хувьд "барбароса" төлөвлөгөөнд өвөл болтол байлдана гэсэн төлөвлөгөө огт байгаагүй юм Энэ нь Гитлер болон тэдний генералуудын алдаа байсан юм. Оросын өвөл Германы армид маш хүнд туссан гэдэг 41-42 оны өвөл маш хүйтэн өвөл болсон гэдэг тэр үед Москва руу чиглэсэн ганц зам нь волоколамскийн засмал зам байлаа германчуудын хувьд энэ замыг дагаж байлдахаас өөр арга байсангүй Мэдээж энэ чиглэлд Оросын хамгийн хүчтэй нэгтгэлүүд мөн танкийн гол хүч байрлаж байлаа Германы генералууд цэргүүдээ энэ тулалдаанаар Москваг гарцаагүй авна гэж итгүүлж байсан гэдэг Оросын цэргүүд ар талаас ирсэн дулаан хувцастай байсан бол Германчууд энгийн ардуудаас дээрэмдсэн юугаар ч хамаагүй биеэ ороож байсан гэдэг

Ингээд 11.19 нд довтолгоо эхэллээ Фельдмаршал Ф.Бок Москва руу бауун талаас Генерал Гудериан танкуудтайгаа баруун өмнөөс генерал Кесселринг баруун хойноос нь дайралтанд орлоо Эсрэг талд нь армийн генерал Жуковын баруун фронт хурандаа генерал Коневын Калинины фронт бас сахалт Будённы нарын баруун өмнөд фронт байсан юм Германы хамгийн хүчирхэг анги нь Волоколаскийн замыг хамгааж байсан генерал Панфиловын 316-р дивизийн эсрэг байлдсан юм Энд л генерал Панфиловын цэргүүд баатарлаг гавъяа байгуулсан юм дивиз их хохирол хүлээж ухарч байсан ч Волоколамскийн замыг алдаагүй юм давшилтын эхний өдрүүдэд германчууд нэлээд амжилт олжээ Оросуудыг шахаж Москвагийн захад тулж ирсэн байна тэд хойд Калинины фронтыг сэтэлж харин өмнөд талаас нь баруун фронтыг шахаж мосваг бараг л ороож иржээ

Энэ үед Москваг бараг л алдлаа гэж зарим нэг цэргий дарга нар сэтгэлээр унаж эхэлсэн гэдэг Сталин Жуков руу утасдаж Бид Москваг тогтоож барьж чадахуу та надад Коммунист хүний ёсоор зөвхөн үнэнийг хэл гэж асуусан гэдэг Энэ нь тэдэнд ямар хүнд байсныг харуулж байгаа байхаа энэ асуулт нэлээн алдартай юм шүү Хариуд нь Жуков Москваг бид ямар ч эргэлзээгүйгээр тогтоож чадна үүний тулд надад 2 арми бас хэдэн танк хэрэгтэй байна гэсэн

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.12.10 9:51 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Үнэхээр гайхалтай нийтлэлүүд байнаа, үргэлжлүүлээд байгаарай. Урьд нь сонсч байгаагүй мэдэхгүй зүйлс ч их байна. :wd:


Top
   
PostPosted: Mar.15.10 10:40 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
Энд Халх голын дайны ялалтын жинхэнэ үнэ цэнэ гарч ирж байгаам. 39 онд японы квантуны арми ялагдсан нь хуурай газар дээр, оросын сибирь болон монгол руу санаархсан японы хандыг дарж өгсөн хэрэг. тэгснээр 41 онд, оросууд үнэхээр хүнд байдалтай байхад япончууд зүүн талаас нь бас дайрч ороогүйн гол шалтгааны нэг гэж болно. үүнээс гадна мэдээж 41 онд америк японд дайн зарласан нь бас бага зэрэг нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. гэхдээ энэ дайн бол голчлон номхон далайн бүс нутагт өрнөсөн гэдгийг санах хэрэгтэй. оростой дайтах тохиолдолд японы хуурай замын цэргийн хүч л ажиллагаанд орох байсан. тиймээс халх голын дайн маш онцгой ач холбогдолтой тулаан байсан.


Top
   
PostPosted: Mar.16.10 11:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Heersgruppen гээд хайгаад үзээрэй 3-с олон байгаа шүү!


Top
   
PostPosted: Mar.16.10 7:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Энэ үеэр Германы довтолгоо суларч ирлээ тэд хэтэрхий өргөн фронтоор дайрч хүчээ хуваасныхаа балгийг амсаж москвагийн дэргэд туйлын ашиггүй байрлалд довтолгооноо үргэлжлүүлэх хүч бололцоогоо нэгэнт алджээ Германы арми Москвагийн чиглэлд 48 дивиз гаргасан юм энэний бараг тал нь танкийн дивиз гэдэг юм мэдээж хэрэг Оросууд тоогоор бас нисэх онгоцоор давуу байлаа харин Германы танкийн парк чанарын хувьд хол илүү байлаа мэдээж энэхүү тулалдаанд олон баатрууд төрсөн юм Мимй хамгийн сонирхдог нэгтгэл бол Генерал Панфиловын 316-р дивиз тэд бол Панфиловчууд гэж түүхэнд үлдсэн шилдэг дивиз юм би энэ талаар жич бичнээ энд зарим нэг зүйлийн талаар бичие

Дайнд жанжин баатарлаг цэргүүдээс гадна нэг зүйл ялалтанд их хэрэгтэй Тэр бол суртал ухуулга энээ тал дээр бол Коммунистууд тэргүүлнэ биз дээ хүн арддаа дайсны талаар муу мэдээлэл тарааж үзэн ядах сэтгэлийг нь сайн асаагаад дайнд явуулчна даа 41.6 7- сард оросууд ухрахдаа Германчуудын замд олзлогдсон Геман цэргүүдийг аймшигтайгаар тамлаж зэрэмдэглэж алсан цогцоснуудыг үлдээдэг байсан гэж байгаа Гэхдээ цэрэг хүн үүргээ л биелүүлдэг шүү дээ тэд л дайны хамгийн хүнд хэцүүг үүрч гардаг Харин удирдагч нар үхээд л шоронд суугаад л үлдэнэ Би л хувьдаа жирийн цэргийг л хамгийн их хүндлэнэ 2-р дайнд бараг л хүн болгон Сталинград Курск зэрэг газар ялаад л болсон юм шиг боддог тийм биш юмаа харин тэдгээр тулалдаануудын хохирол нтр -ийг харвал үнэхээр аймшигтай тоо гарна Германы арми 1941.6-1942.2 москвагийн тулалдаан дуустал 800 орчим мян хүнээ алдсан гэдэг байха (тийм ч итгэлтэй бус) Харин нөгөө талын хохирол 3-4 саяар яригдана ер нь бүх дайны хамгийн хүнд хэцүүг нь оросын жирийн цэргүүд давж гарсан юм тэдгээр цэргүүд хэдээн мянгаараа үхнэ үрэгдэнэ гэдэг бол удирдагч нарт нь нэг их асуудал биш харин дайсныг ухраалаа тогтоож барилаа гэдэг нь л сонин харин ард түмэн нь юу ч мэдэхгүй щахуу манай цэргүүд москваг алдаагүй нтр гээд л өнгөрнө. Оросын армийн цэрэг олзлогдоо л бол хүний тооноос шууд хасагдаа л гэсэн үг Германчууд хүн гэж үзэхгүй олзонд байгаа цэргүүд хэдэн зуун мянгаараа өлсөж буудуулж за ер нь бүх л харгислалыг туршина даа Аушвиц гээд нэг аймшигтай хорих лагерь байдаг даа тэрхүү лагерийн хамгийн харгис аймшигтай гэгдэх 10 11- секторт зөвлөлтйин цэргийн олзныхныг аваачиж устгана хүн шатаах зуух мөн хүн дээр хийгдсэн хамгийн аймшигтай туршилтуудын золиос болсон юм. Дайн дууссаны дараа арайчүү гэж суллагдаа эх орондо харина гэхэд бас л худлаа нутагтаа очоод бас л эрүү шүүлт байцаалт шорон гээд л өчнөөн дамжлагаар орно арай чүү Хорих лагериас амьд үлдээд дараа нь ихэнх нь шахуу өөрийнхөндөө алуулаад л дууссан гэдэг Энэ нь Сталины тушаалтай холбоотой дайсанд амьдаараа гартаа эсэргүүцэл үзүүлж болох ямар нэгэн зэвсэгтэй олзлогдсон л бол урвагч зэвсэгтэй байсан ч олзлогдоо л бол урвагч өөрйиг үхсэн хойно нь ч үр хүүхэд нь урвагчийн ах дүү ээж аав эхнэр хүүхэд нь хэдэн үеэрээ зовно Коммунистууд ийм л аймшигтай улс даа

Буцаад тулулдаандаа орцгооё германы армийн "Тайфун" операц Москва хүрч чадсангүй Харин Оросуудын хориглолтыг сэтэлсэн зарим ангиуд нь тун хүнд байдалд орлоо Энэ үед армийн генерал Жуков сөрөх двшилтын төлөвлөгөөндөө орлоо Германчуудын цөмөрч орсон хэсгүүд рүү 41.12.03-с эхлэн оросын арми довтолж эхэллээ Германчуудын хувьд давшилтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон ч хориглох тулалдаанд хүчтэй байлаа to be continued

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Last edited by battulga512 on Mar.17.10 5:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.16.10 9:28 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Quote:
Heersgruppen гээд хайгаад үзээрэй 3-с олон байгаа шүү!
би зөвхөн ЗХУ руу дайрахдаа 3 бүлэг гэсэн шүү дээ


Attachments:
Operation_Barbarossa_corrected_border.png
Operation_Barbarossa_corrected_border.png [ 64.58 KiB | Viewed 4811 times ]

_________________
viewtopic.php?f=157&t=158862
Top
   
PostPosted: Mar.17.10 12:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Харин тийм 3-с их байгаа. Наад зураг чинь буруу юмуу арай дэндүү ерөнхий гол рольтой бүлгүүдийг харуулсан бололтой.


Top
   
PostPosted: Mar.17.10 5:43 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Харин тийм гол рольтой үндсэн бүлгүүд нь

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.17.10 6:09 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
1941.12.03 н гэхэд Германы довтолгоо үндсэндээ зогслоо Оросууд дахин давшилт хийх хүн хүч татаж авчрах бололцоо өгөхгүйн тулд сөрөх давшилт хийж Москвад тулгарч буй аюул заналыг арилгах зорилготойгоор давшилтын төлөвлөгөөг боловсруулж цөмөрч орсон Германы ангиудын эсрэг идэвхтэй тэмуэл өрнүүлж эхэллээ 12.03-с 12.06 ны хооронд өргөн фронтоор москвагийн бүх чиглэлд довтолгоонд орлооо Германы армийн нэгтгэлүүд бас л хүчтэй байлаа 9-10 хоног уйгагүй оролдож өчнөөн хүнээ алдсаны эцэст нэг дайсны ангиудыг түрж эхэллээ ухралтаас болж Германы ангийу зарим нэг зэвсэн техникээ хаяж зугтаасан байлаа сөрөх давшилт нэлээн амжилт олж 2 сар орчмын хугацаанд Москвагаас Германчуудыг 150-300 км хүртэл ухрааж чадлаа Үүнээс цааш урагшлаж чадсангүй учир нь улаан армийн ангиуд их хохирол үзэж сульдсан байлаа Германчууд ар талаасаа зарим нэг хүч татаад амжсан байлаа Ийнхүү Германы арми дайн эхэлнээс хойш анх удаа стратегийн томоохон хэмжээний хориглолтонд орсон нь энэ байлаа Оросын давшилт урагшилсаар 41.10 сард бут цохиулдаг въязмад тулж ирлээ энэ хэсэгт Германы нэгтгэлүүд алга гэж таамаглан генерал Ефремовын 33-р арми Беловын морьт корпус шууд давшилтанд орлоо Яг энэ мөчийг ашиглан Германы командлагч нар 43-р арми морьт корпусын довтолгооныг сүүлээр нь тас цавчин бүслэж чадлаа бүслэлтэнд орсон ангиудад туслахаар хэд хэдэн дайралт хийсэн боловч Германы хүчирхэг хориглолтыг нэвтэрч чадсангүй Уутанд орсон армиудыг хайр найргүй устгаж хавчиж эхэллээ 2 сарын турш олон хүнээ алдсан ч эдгээр нэгтгэлүүд тэсэр байлаа Беловын морьт корпус хамаг хүнээ алдсан ч зарим хэсэг нь бүслэлтээс мултарч чадлаа 5 сар гэхэд ядарч туйлдсан хэдхэн хүн л өөрийнхөн дээрээ ирж чадлаа Генерал Ефремовын бүлэг Командлагч нартайгаа болбоо барьж бүслэлтйиг сэтлэн гарахаар тохиролцлоо ингээд 33-р арми Германы хориглолт руу дайрсан боловч 43-р арми угтуулсан цохилт хийж чадсангүй Учир нь Германчууд тэдний замыг мэдээд отож байгаад 43-р армийн үлдэгдлийг бут цохисон байлаа Дэслэгч генерал Ефремов амьдаараа баригдахүйн тулд өөрийгөө буудсан байлаа Ефремовтой хамт штабын офицерууд амь үрэгдсэн байна 42.02 сар гэхэд Москвагийн тулалдаан дууслаа Москвад тулгарч байсан аюул заналыг арилгаж чадлаа Хоёр тал 1942 оны хаврын кампани-д эрчимтэйгээр бэдэж эхэлээ. Москагийн тулалдаанд Германы арми 400 орчим хүнээ алдсан юм ЗХУ сая орчим цэргээ алдсанаар энэхүү тулалдаан төгссөн юм 1942 он дайны хамгийн хатуу ширүүн жил болсон юм. to be continued

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.17.10 6:24 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Quote:
Энд Халх голын дайны ялалтын жинхэнэ үнэ цэнэ гарч ирж байгаам. 39 онд японы квантуны арми ялагдсан нь хуурай газар дээр, оросын сибирь болон монгол руу санаархсан японы хандыг дарж өгсөн хэрэг. тэгснээр 41 онд, оросууд үнэхээр хүнд байдалтай байхад япончууд зүүн талаас нь бас дайрч ороогүйн гол шалтгааны нэг гэж болно. үүнээс гадна мэдээж 41 онд америк японд дайн зарласан нь бас бага зэрэг нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. гэхдээ энэ дайн бол голчлон номхон далайн бүс нутагт өрнөсөн гэдгийг санах хэрэгтэй. оростой дайтах тохиолдолд японы хуурай замын цэргийн хүч л ажиллагаанд орох байсан. тиймээс халх голын дайн маш онцгой ач холбогдолтой тулаан байсан.
Санал нийлж байна Зөвлөлтйн тагнуул Рихард Зорге Японы тал дайрахгүй гэдгийг мэдэгдэж чадсанаар ЗХУ алс дорнодод байсан анги нэгтгэлүүдээ Зөвлөлт-Германы фронт руу татаж чадсан юм алс дорнодоос очсон нэгтгэлүүд Москвагийн тулалдаанд сайн байлдсан тэдэн дундаас Панфиловын 316-р дивиз Белобродовын 79-р дивизүүд байсан тэдгээр дивизүүд сайна байлдсан учраас Гвардийн гэдэг цолоор шагнуулсан юм Гвардийн 8-р дивиз Гвардийн 9-р дивзүүд болж чадсан юм

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.19.10 11:48 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: Feb.02.04 8:45 pm
Posts: 765
Панфиловын буучийн 316-р дивиз, Казакстанд байгуулагдсан. Бага азийн ба Монгол гаралтай цэргүүдээс бүрдсэн. Сүүлдээ Гвардийн 8-р дивиз гэж нэрлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дивизийн захирагч өөрөө амь үрэгдсэн. Тухайн үеийн байлдааны тактикийг шинэ түвшинд (13-р зууны Монголчуудын довтолгоог эс тооцвол) аваачсан хүн гэж уншиж байсан юм байна.

_________________
http://www.redrc.net/


Top
   
PostPosted: Mar.20.10 12:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Хаана байгуулагдсан чухам ямар тактик шинээр бий болгосон элдэв юм мэдэхгүй юм. Ямар ч байсан Панфиловын 316р дивиз чинь нөгөө ухарж болохгүй тушаалтай бүгд үхээд, үхсэнийхээ дараа бүгд үзэл суртал ухуулгын том жишээ болж бас Баатар цолоор нэхэн шагнуулсан нөхдүүд мөн биз дээ? Панфиловци гэж ном зохиол үзэл сурталд бол тэнд үрэгдсэн дайчдыг харин цэргүүд дунд адил нөхцөлд үхсэн хүмүүсийг нэрлэх синоним болчихсон.

Уншихаас залхуу хүрээд сүүлийн юмуу богинохон бичсэн юман дээр л ярилцах маягтай.


Top
   
PostPosted: Mar.23.10 7:32 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
За хө маргаашнаас юмаа бичие дээ 1942 он бол дайны хамгийн хүнд жил байсан "Оросуудын хувьд" хохирол нтр аймаар харин өнөөдөр зарим нэг баатарлаг байлдсан нэгтгэлүүдийн талаар бичихэд i386 яг хэлсэн л байна лдаа Панфилов дивизээ гвардийн цол авснаас 2 хоногийн дараа нас барсан юм Панфиловоос хойш энэ дивизийн талаар юу ч мэдэхгүй Хурандаа Младенцевын сонсогчдын хороо гэж байсан юм тэр хороо бол москвагийн цэргийн сургуулйин сонсогчдоос бүрдсэн хороо нэлээд сайн байлдсан юм Жуков тус хороон дээр очиход цэргүүд нь үхсэн Германы хувцсыг өмссөн байсан гэдэг ингээд генерал тушаал гаргаж хувцас олгуулж байсан гэх юм Доваторын морьт корпус бол нэлээн сайн байлдсан нэгтгэлүүдийн нэг харамсалтай хошууч генерал Доватор панфиловоос хэдхэн хоногийн дараа нас барсан юм Өөр Катуковын танкийн бригад гэж бий Харин Катуков бол сайхан шаадаг гар бий тэдний 105 танкаа алдаад Германы 400 танкийг устгасан ч гэх шиг худлаа бүлтэрдэг хүний яриад ч яахав тэр үеийн Орос Германы танкийн чанар нтр бол холзөрдөг байсан юмаа хэдэн хоцрогдсон ямбий танкаар Катуков шиг байлдвал үсрээд жил байлдана биз дээ тэрний нийтлэл надад таалагдаагүй юмаа Би Г.К.Жуков, И.С.Конев А.Василевский нарын номыг уншиж байсан юм Бас дайны үеийн жанжин штаб зэрэг номнуудыг ар өвөргүй л уншлаа wiki-тэй нийлүүлээд л туугаад байна юун дээр ярилцахаа бичээрэй сайхан хэлэлцэе

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Last edited by battulga512 on Mar.23.10 8:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.23.10 8:01 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Нэмээд хэлэхэд та бүхэн WWII гардаг өөрийн хамгийн дуртай киноны нэрүүдийг бичээд үлдээчихээрэй би заавал үзнээ Миний дуртай кино гэвэл Stalingrad (1993 Joseph Wilsmaer) энэ бол миний хувьд хамгийн шилдэг дээр үеийн оросын кино бас Америкуудын хийсэн кинонд итгэдэггүй юм нэг л өөрсдийгөө хөөргөсөн улсууд тэрэн дундаас "Горячий снег" арай дээр Харин сүүлийн үеийн орос кино гэвэл "Днепровский рубеж 2009" энэ бол нэлээд үнэний хувьтай юм шиг санагдсан бас Германы хийсэн Cross iron зүгээр кино байна лээ за ингээд та бүхэн өөрйин дуртай кинонуудааа бичээд байгаарай би заавал үзнээ

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.27.10 1:29 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Dec.16.04 6:44 am
Posts: 115
Quote:
Нэмээд хэлэхэд та бүхэн WWII гардаг өөрийн хамгийн дуртай киноны нэрүүдийг бичээд үлдээчихээрэй би заавал үзнээ Миний дуртай кино гэвэл Stalingrad (1993 Joseph Wilsmaer) энэ бол миний хувьд хамгийн шилдэг дээр үеийн оросын кино бас Америкуудын хийсэн кинонд итгэдэггүй юм нэг л өөрсдийгөө хөөргөсөн улсууд тэрэн дундаас "Горячий снег" арай дээр Харин сүүлийн үеийн орос кино гэвэл "Днепровский рубеж 2009" энэ бол нэлээд үнэний хувьтай юм шиг санагдсан бас Германы хийсэн Cross iron зүгээр кино байна лээ за ингээд та бүхэн өөрйин дуртай кинонуудааа бичээд байгаарай би заавал үзнээ
Durtai kino gevel Orsuudiin hiisen Shtrafbat (Torguuliin Suman) gedeg kino 2005 ond hiigdsen baihaa. "Saving Private Ryan" bas dajgui shd. "Das Boot" "Stalingrade" "U-571" , Chehuudiin hiisen "Dark blue sky" .... geed l hovronodoo.


Top
   
PostPosted: Mar.28.10 3:21 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Quote:
Нэмээд хэлэхэд та бүхэн WWII гардаг өөрийн хамгийн дуртай киноны нэрүүдийг бичээд үлдээчихээрэй би заавал үзнээ Миний дуртай кино гэвэл Stalingrad (1993 Joseph Wilsmaer) энэ бол миний хувьд хамгийн шилдэг дээр үеийн оросын кино бас Америкуудын хийсэн кинонд итгэдэггүй юм нэг л өөрсдийгөө хөөргөсөн улсууд тэрэн дундаас "Горячий снег" арай дээр Харин сүүлийн үеийн орос кино гэвэл "Днепровский рубеж 2009" энэ бол нэлээд үнэний хувьтай юм шиг санагдсан бас Германы хийсэн Cross iron зүгээр кино байна лээ за ингээд та бүхэн өөрйин дуртай кинонуудааа бичээд байгаарай би заавал үзнээ
"Enemy at the Gates" (2001)
Вассилий Заяцев гэх нэгэн залуу мэргэн буудагч Волга мөрнийг гатлан дайны гал ид дүрэлзэж асан Сталинград хотноо хөл тавьж буйгаар кино эхлэх болно...Энэ бол домогт мэргэн буудагч Василий Григорьевич Зайцевын тухай бодит түүхээс сэдэвлэн хийсэн кино билээ. Зөвхөн Сталинградын тулаанд гэхэд л 242 нацист түүний суманд оногдсон гэдэг...цааш уг кинонд Вассилий хувь тавилангийн эрхээр учирсан өөрийн хайрын эзэн үзэсгэлэнт бүсгүй Танятай, өөрийг нь алдрын замд хөтөлж, боломжийг өгсөн комиссар Даниловтай, мөн өөрийн хамгийн хэцүүхэн дайсан болох германы мэргэн буудагч хошууч Маяор Кёнихтэй таарах болно...
Энэ киноноос надад хамгийн ихээр таалагдсан зүйл нь гэвэл soundtrack нь. Ямар гайхалтай гээч.

Image

"Saving Private Ryan" (1998)
John Miller гэх довтолгооны 2-р батальоны нэгэн офицер өөрийн цэргүүдийг удирдан D өдрийн хамгийн хэцүү тулаануудын нэг болох Омаха эргийн тулаанд оролцох агаад удалгүй өөрийн 3 ахаа дайнд алдсан нэгэн цэргийг аврах даалгаврыг аван Францаар хөндлөн гулд цэрэг Райныг хайн явдаг.

Image

"The Boy in Striped Pyjamas" (2008)
Харин энэ бол хоёрдугаар дайныг арай өөр өнцгөөс нь харуулсан үнэхээрийн гайхалтай бүтээл. Уг кинонд герман офицерын хүү болоод Еврейн хорих лагерийн хоригдол хүү хоёрын үерхэл нөхөрлөлийн тухай гарах болно. Уг киног үзсэн "сэтгэл зүрх"-тэй хэн бүхний сэтгэл уярч, нүдний нь нулимс гарна гэдэгт итгэлтэй байна.

Image

"The Great Escape" (1963)
Энэ бас их гайхалтай кино. Хорих лагераас оргож буй холбоотны цэргүүдийн тухай гарах агаад уг киног инээдмийн аястайгаар хийсэн
нь их өвөрмөц болжээ.

Image

"Brotherhood of War" (2004)
Яг WWII биш ч эцэст нь энэ киног заавал үзэхийг санал болгоё.
Image


Top
   
PostPosted: Mar.28.10 12:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Зургийн цомог эсвэл кино форум биш шүү! Мэдрэл ш-аасан нэртэйгээр нь мянган трэйлэр татаж авчираад товч танилцуулгатай нь тавьчаач.


Top
   
PostPosted: Mar.28.10 2:32 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
Дэлхийн 2-р дайн бидний мэддэгээс өөрөөр дууссан бол яах вэ? Би та нарт альтернатив түүхийн (alternate history) асуудал санал болгож байна. Филип Дийкийн "The man in the high castle" гэж новел бий. Рүүтгэр Хаавэрийн тоглосон "Фаадерлаанд" гэж кино бий.


Top
   
PostPosted: Mar.29.10 6:41 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Ок энэ кинонуудыг үзнээ одоо цаашаа явъя 1942 оны 2-4 саруудад хоёр тал ямар нэг идэвхтэй ажиллагаа хийсэнгүй зөвхөн жижиг ач холбогдол багатай мөргөлдөөнүүд болж байлаа Энэ үед ЗХУ жанжин штабын хурал дээр Сталин хавар болохоос өмнө Германчуудыг цөөрүүлэе нутгаасаа гаргая гэх мэт амны зоргоороо юм ярьж суулаа харин үүнийг зарим нэг генерал маршалууд дэмжсэнгүй Дэмжээгүй ч гэж дээ юм хэлэхээс айсан нөхдүүд чимээгүй л сонсож суусан байх юм Харин Германы арми Сталины бодсон шиг тийм хурдан хөөгдөөд гарна гэж ёстой үлгэр байлаа 42 оны хавар Германы арми 5.5 сая цэрэг Эсрэг талд 5 сая байсан гэдэг "энэнээс их л дээ бодит байдал дээр би маршал ЖУКОВын номноос" Сталин эсрэг талаа дутуу үнэлж одоо д давшилтанд орох хэрэгтээ гэж үзлээ энэ дагуу давшилтын операц бэлдэж 42.05.1-с Маршал Тимошенкогийн удирдлаганд 2 Фронт довтолгоонд орлоо. Давшилтын эхний өдрүүдэд тун амшилттай байлаа Энэ л үед тагнуулын мэдээнээс дайсан их хүч хуралдуулж байна гэдэг мэдээ ирлээ Жанжин штабын дарга Маршал Шапошников давшилтыг зогсоох талаар Сталинд илтгэлээ Довтолж буй фронтын цэргийн зөвлөлийн гишүүн Хрушев Сталинд Довтолгоог зогсоох шаардлагагүй манайхан урагшилж байна гэж илтгэж байлаа 5.12 гэхэд довтолгоог зогсоох тушаал гарлаа

Гэвч хэтэрхий оройтсон байлаа Германы армийн хурандаа генерал Клейстын танкууд зөвлөлтийн цэргийн ард гарсан байлаа ингээд баруун өмнөд чиглэлийн фронтууд бүслэлтэнд орлоо Эдгээр фронтууд бут цохигдож олзлогдлоо Энэ үед оросууд самгардаж байдаг хүчээ Москва руу татахаар ярилцаж байлаа учир нь Германчуудыг Москвагийн чиглэлд давшина гэж бодож байлаа Харин Германы командлал 42 оны гол чиглэлээ Өмнө зүгт Сталинград Бакугийн нефтэнд хандуулж байлаа Хамгаалах гол хүчээ алдсан өмнө зүгт Германы арми маш хурдтайгаар давшиж эхэллээ. тэднийг зогсоох хүч бараг л алга байлаа 42 оны 7 сар гэхэд Дон мөрөн Донбассын баян мужууд Германчуудын гарт орлоо Улаан арми дахиад л сүйрлийн замд орсон тэд энэ удаад босч ирэхгүй гэж Германы удирдлага цэргүүддээ итгүүлж байсан юм

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.31.10 5:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
1942 оны 7 сард нөгөө алдарт 227-р тушаал гарлаа энэ тушаалд "Улаан аримйн ар талд болон цэргүүдийн дунд элдэв худал цуу тараасан мөн байрлалаа хаяж зугтаасан этгээдийг газар дээр нь ямар ч шүүхгүйгээр буудан алах" би бас нэлээн хэсгийг нь мартсан байна ер нь бол "АЛХАМ Ч УХАРЧ БОЛОХГҮЙ" гэсэн л тушаал үүнээс үүдэн байлдаж байгаа ангиудын ар талд дотооод яамны пулёметтай цэргүүд байрлаж ухарсан болон ухарч ирсэн цэргүүдийг өршөөлгүйгээр буудан алах байлаа. Энэхүү тушаал нь тэргүүн ангид байлдаж байгаа тэртээ тэргүй үхэх олон мянган цэргүүдийн үхлийг түргэтгэсэн шийдвэр байсан юм. Ухарсан ч байлдсан ч үхнэ ямар ч ялгаа байхгүй Сталины хэлмэгдүүлэлтийн нөлөө арилаагүйн нэг жишээ дайнаас өмнө тэрээр армид цэвэрлэгээ хийж цэрэг командлах чадалтай олон мянган дөргө нарыг шоронд хийж ихэнхийг нь цаазалсан байлаа тэдний оронд өөрийг нь магтан дуулахаас өөр юм мэддэггүй баахан юмнуудыг аваачаад тавьсан нөгөөдүүл нь байлдах гэдгийг мэдэхгүй ядахдаа цэргээ удирдаад зохион байгуулалттай ухарч ч чадахгүй дарга нар байлаа үүний нр дагаварыг бал нөгөөх улаан цэргүүд хэдэн зуун мянган цэргийн амь төлсөн юм. Туршлага муутай дарга нараа эргүүлээд хороогоо алдсан дивизээ алдсан гэдэг шалтгаанаар цэргийн шүүхэд өгч цааш нь харуулж байлаа.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.31.10 5:21 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Сталины тавьсан зарим нэг генералуудын бүтэлгүй тулалдааны нэг нь
Крымын тулалдаан
Энэ тулалдаан нь 1942.5:08-19 ний хооронд Керчийн хойг дээр болсон тулалдаан юм Хүчний харьцаа нь Оросуудын Маршал сахалт Будённын өмнөд кавказын фронт, Дэслэгч генерал Д.Т.Козловын Крымын фронт нийт 249000 цэрэг харин эсрэг талд Генерал-Фельдмаршал Эрих Фон Манштейний 11-р арми 9 дивиз (Германы 6 Румыны 3) ойролцоогоор 120 мянган цэрэгтэй байсан байна Дээд Ерөнхий Командлалын Газар (хойшид товчоор ДЕКГ) ДЕКГ-н төлөөлөгч генерал Мехлис генерал Козловын цэргүүдийн хориглолтыг зэмлэж Улаан арми нуувч ухахгүй давших ёстой зэргээр Козловтой зөрөлдөж байлаа Маш том тал газар хориглолтын бэлтгэлгүй бөөгнөрсөн олон цэргүүд яах учраа олоогүй бужигнаж байлаа Яг энэ л үед Манштейн өөрөөсөө 2.5 дахин хчтэй дайсны эсрэг нисэх онгоц танкаар дэмжүүлэн дайралтанд орлоо Хориглолтонд бэлтгээгүй Зөвлөлтийн цэргүүд зугтаалаа Энэхүү томоохн хэмжээний тулалдаанд Оросын арми 176 мянган цэргээ алдсан тоо байдаг Германы талын хохирол 8 мянга орчим байлаа Крымыг бүтнээр нь алдаж дээрээс нь хүн хүчний асар их хохирол амссан юм Ингээд тэртээ тэргүй хүнд байдалд байсан Севастополь хотын байдлыг улам хүндрүүлж 7 сар гэхэд хотыг алдсан юм Үүний бурууг Мехлис Козлов нар үүрч Мехлис дахин ДЕКГ төлөөлөгчөөр яваагү бол Козлов тушаал буурч Дэслэгч-генерал цолоо хураалгаж Хошууч-генерал болж дахин фронт командаагүй юм үүнээс хойш арми командлаж мөн армийн штабын даргаар дайн дуусгасан юм Козловын зураг олдсонгүй
Image
Л.З.Мехлис

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Mar.31.10 6:13 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
Одоо зарим нэг жанжнуудын талаар бичие тэгээд цаашаа Севастополь Ленинград гээд үргэлжлүүлнээ
Энэхүү дайны хамгийн шилдэг жанжин нь ЗХУ талаас мэдээж ЗХУ -н 4 удаагийн баатар Маршал Г.КЖуков мөн Маршал А.М.Василевский нар юм
тэд бол залуугаасаа армид насаараа зүтгэсэн жанжнууд юм Мөн И.С.Конев К.К.Рокоссовский гээл нэлээн урт үргэлжилнээ

Жуков, Георгий Константинович
Image Энэ хүн бол дэлхийн 2-р дайны түүхэн дэх ЗХУ-н хамгийн алдартай жанжин юм
тэрээр ядуу тариачны хүү нтр гээд л ягл бусад улаан армийн жанжнуудын замналаар явсан хүн бага залуугаасаа цэргийн академи сонгсогчийн, бага даргын курс гээд л буёад нь нэг их сүнин биш алгаслаа 30 аад оын сүүлээр Сталин Жуковыг дуудлаа Энэ Тушаалыг Жуков хүлээж авахдаа бараг л дуусчээ л гэж бодсон гэдэг тэр үед өнөөх л хэлмэгдүүлэлт Дээрээс дуудуулж явсан олонхи цэргийн дарга нар эргэж ирээгүй юм Харин энэ удаад өөр шалтгаанаар дуудсан байлаа Японы арми БНМАУ руу довтолж халх голд дайны утаа гарч байлаа Ингээд Зөвлөлт-Монголын армийг командлаж халхын голын тулалдаанд ялсан юм Тэр үед Корпус командлан захирагч гэдэг цолтой байлаа Харин халх голоос ирээд шууд армийн генерал цолтой болж хамгийн том Киевийн цэргийн тойргийн командлагч боллоо 1940 онд тэрээр Жанжин штабын дарга болсон дайн эхэлтэл энэ ажлаа хийсэн юм дайны эхэн үед Сталинтай зөрөлдөж өөрийн хүсэлтээр нөөц армийн командлагч болж Фашистуудад анх удаа Ельня операцид хүчтэй цохилт өгч чадсан юм 1941 оны 9 сард ленинград хотын хагаалалтыг удирдаж Германы армийг Ленинградын босгон дээр зогсоож чадсан юм энэ үед Москвагийн чиглэлд байдал хүндэрч тэрээр Москвагийн чиглэлд баруун фронтыг командлаж Германчуудыг зогсоож чадсан бөгөөд мөн сөрөг довтолгооныг удирдсан үнээс хойш улаан армийн бүх том операциудад оролцож хамгийн том нэгтгэл болох фронт командлаж дайныг дуусгсан юм бусад том оерациудын талаар тэр үед нь бичнээ


Василевский, Александр Михайлович
Image
Энэ хүн бол Зөвлөлтийн армийн хамгийн шилдэг жанжнуудын дотроос Жуковын дараа орох хүн юмаа би хойшдын бичлэгүүд дээрээ дурдана sorry ажил гарлаа

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1460 posts ]  Go to page 1 2 3 4 557 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited