Түүхэн тулаануудаас
Сталинградын тулаан
Зүүн фронт(бидний хувьд баруун фронт зүүн фронт бол тогтсон формал нэр учир энүүгээр явна) буюу Зөвлөлт Орос (Soviet) Нацист-Германы хооронд өрнөсөн фронт дэлхийн хоёрдугаар дайны хамгийн хатуу ширүүн фронт байсан. Иймээс асар олон түүхэн ач холбогдолтой аймшигтай тэмдэглүүштэй тулаанууд болсон. Эдгээрийн их олон нь түүхийн хуудаснаа бичигдэж чадалгүй дайны самуун цагт дарагдан алга болжээ. Эдгээрээс хадгалагдан бидний цаг үед ирсэн зарим тулаануудаас хамгийн түрүүн Сталинград (Одоогийн Волгоград) хотын төлөөх тулаан хамгийн түрүүн санаанд орж ирж байна. Зиак эхлээд хэдэн он сар тоо баримт нэг газраас харжаад бичээдхий. 1942 оны 7-р сарын 17-с 1943 оны 2 сарын 2ны хооронд өрнөсөн бөгөөд 2 талаас 2 сая орчим хүн үрэгдсэний дотор Оросын асар олон энгийн ард иргэд байжээ.
Энэ Сталинградыг эзлэх бол Германы "Blau" ажиллгааны нэг хэсэг бөгөөд зорилго нь кавказын газрын тосыг өөртөө авснаар Герман баяжиж харин Орос газрын тосгүй болж ялагдах байв. Мөн ижил мөрний усан замыг хааснаар Оросын зарим хэсэгт хангамж тасрах байлаа. Нэг сонин юм бичхэд Герман Сталинградыг бүхэлд нь эзэлж авч чадалгүй байсаар дуусжээ.

Германы 6-р арми гэж бичсэн байна уг нь энд хэд хэдэн арми байсан бөгөөд бүгд асар нэр хүндтэй армиуд байжээ. Жаахан байхад хар цагаан Орос кинон дээр ханцуйгаа шамлсан Герман цэргүүд гардагшдээ буугаа нээх хайнга барьцан. Тэд бол 37 оноос хойш байлдаж ирсэн 18тангуудын хажууд бие хаа сэтгэл санаа нь жигдэрсэн жинхэнэ цэргүүд юм. Оросууд ч тэднийг дутуу үнэлэж байгаагүймаа.
Германчууд энэ хотыг эхэндээ асар амжилттай бөмбөгдөж (2-р дайны түүхэн дэх томоохон бөмбөгдөлтүүдын нэг) их буугаар бөмбөгдсөн нь энгийн номхон ард иргэд мянга мянгаараа үрэгдхэд хүргэжээ. Энэ бөмбөгдөлт артилерийн галын дараа хотын чухал обьектууд ихээр сүйрчээ.(Бөмбөгдөлтийн зорилго!)
Сталинградын цахилгаан станц

Германы энэ ажиллгааны дүнд хотод цэвэр ус тасарч тог бол яриад ч хэрэггүй болжээ. Германууд өөрсдийн булшныхаа нэг чулууг ингэж тавьж байгаам. Нилээд амжилттайгаар хотруу давшин орж байлдаан тэр чигтээ хотын тулаанд шилжив.(Urban warfare) Сталин лүндэн буулгаж хотоос бүх хэрэгцээт зүйлсыг зөөж гаргав, хоол хүнсний бүх нөөц, үйлдвэрүүд юу байдын бүхнийг зөөж харин хүмүүсийг үлдээв. Энэ хэрцгий тушаалын үр дүнд энэ хотын ард иргэд ихээр хэлмэгдэн өлсөж, хөлдөж, бөмбөгдүүлж, Герман цэргүүдэд алуулах нь алуулж бие бие алах нь алж Орос цэргүүдэд ч алуулжээ. Энэ бүх энгийн ард иргэдийн хохирлыг 100% Германд тохов. Энэ тушаалын цаад учир нь энэ энгийн ард иргэдийг хотод түгжин үхэн тэмцүүлснээр Германыг сульдуулах, ард иргэд Улаан Армийнханд ухуулга суртал болгон Германчуудыг хядлага үйлдсэн хүний үнэрүй мэтээр харагдуулан цэргүүдийн байлдах чадварыг өсгөх байжээ. Хотод одоо хэдхэн чухал үйлдвэрүүдийг үлдээжээ үүнд Т34-н үйлдвэр болон зэвсгийн үйлдвэр бусад хэрэг болхуйц завод цехүүд. Шууд байлдааны үед танк, зэвсгүүдийг засварлан буцаан илгээж байжээ. Германууд зэвсэглсэн ард иргэд, эмэгтэй батальон зэрэгтэй тулгаран гайхаж Оросуудыг арга тасарсан хөгийн арга хэрэглэж байгаад бүр ч гайхширав. Учир нь тэд Улаан Армийг хүчтэй байгааг мэдэж байжээ.

Ийнхүү хөгшид хүүхдүүд хүртэл ажил хийж бүх хүн байлдаж Германыг сульдуулж чадсанаар барахгүй хотыг Оросын сөрөг довтолгоо хүртэл бүрэн эзлүүлэлгүй байлгаж чаджээ. Ингсээр өвөлтэй золгон жинхэнэ хархны дайн гэгддэг хот доторхи өвөрмөц тулаан залгав. Энэ үед Оросууд бусад газруудаар сөрөг довтолгоонд орон Германыг ухраасан боловч хамгийн өндөр төвлрөлтэй бас шилдэг цэгүүд бүхий Сталинградын армиудтай шууд байлдхаас татгалзан бусад газраар түрснээр Орос талруу цүлхийн орж ирсэн халаасыг үүсгэн дараа нь үүнийгээ хялбарханаар хаан хүүдийлэх мэт бүслэн бүх хангамжаас нь тасалснаар сульдуулан туйлдуулж чаджээ. Энэ ялагдалын дараа Гитлер хайртай армиудаа аврахын тулд арга тасарсан хэдэн амжилтгүй довтолгоо хийгээд сүүлд нь асар олон онгоцуудаар агаарын гүүр байгуулж хангамжыг хүргэх тушаал буулгасанаар асар олон үнэтэй ачааны болон бөмбөгдөгч онгоцуудыг бага зэрэг өөрчилөн хангамж зэвсгээр дүүргэн хөөргөсөн ч Оросууд хэд хэдэн давхар онгоц эсэргүүцэх шугамаар бүгдийг нь унагав. Герман ялагдал дээрээ нэмж үлэмж хэмжээний онгоц удаан бэлтгэгдсэн бие бүрэлдхүүн бараа зэвсгээ алдав.

Ингэснээр Оросын аймшигт өршөөлгүй өвөлөөр асар олон цэргүүд өлсөж хөлдөж, өвчин тахлаар үхэв. Enemy at the Gates гээд кинон дээр Германууд тасархай хангамжтай шоколад, лаазалсан мах зэргээр нөгөө хүүхдийг хуурж, цэвэр хувцаслан оройн зоог барьж байгаа харагддаг(Шилдгийн шилдгүүд хэсэгт Зайцев-н талаар бичнэ). Тийм юм байхгүй юм шүү. Үхсэний чинь оройн зоог сахлаа ч хусаж чадахгүй хирэндээ баригдсан өлсөглөн цэргүүд болж хувирав. Хархны дайн гэгддэг энэ үе амьдийн там байсан гэдэг Оросын мэргэн буучид, милитиа-н довтолгоо, булан бүр давхар бүрт отох Оросын зэвсэглсэн ардууд, өлсөглөн, даагдашгүй өвөл, бие бие нууцаар идэх Оросуудын амьдрал гэх мэтчилэн тоочвол барахгүй.
Ингсээр эцсийн Оросын сөрөг довтолгоо эхлэв. Хэд дахин давуу цэрэг, онгоц, танк өөрөө явагч их буу өөр юу байж болох бүхнээ тэнд овоолоод довтолжээ. Энэ аймшигт тулаанд Герман цэргүүд ч чадвараа харуулж бууж өгөхгүй үхэн тэмцэлдэж хамгийн хатуу ширүүн тулаан болгожээ. Хотыг эзлээд дуусчихсан байхад нэг давхараас нөгөө давхарын төлөө тулалдаж, Герман пулемётчид өөрсдийгөө гинжилж байсан гэдэг.(Өөрөө айсны улмаас ухрахгүй сумаа дуустал тулалдад үхэх гэж) Энэ тулаанд оролцсон Орос цэргүүдийн ярианаас бол тэсрэлтийн дуу чичиргээ зогсолтгүй үргэлжилж тогтмол ийм байдалд байснаар дотор муухайрж, өдөр шөнөө ялгахгүй болох газар дээрээ галзуурах, паниканд орон өөрсдийнхөнөө буудах гэх мэтчилэн төсөөлшгүй юм болсон юм шиг байгаан.

Ийнхүү цөөн танктай онгоцгүй шахам Германы 6-р арми болон бусад армиуд мөн Итали, Руминь, Польш анги нэгтгэлүүд газартайгаа тэгшлүүлэн 90'000 гаруй хүн олзлогдсоны дотор удирдагчид Генералууд, Хамгийн өндөр цолтой Generalfeldmarschall(Фельдмаршал) Friedrich Paulus хүртэл бууж өгөв. Энэ их хүүхэн шиг арчаагүй нөхөр. Түүнийг армитайгаа ялагдхыг мэдсэний дараа Гитлер дээд цол болох Generalfeldmarschall цолоор шагнажээ. Түүнийг жинхэнэ эр цэрэг учраас амиа хорлоно гэж боджээ. Ингэснээр Прусс, Германы түүхэнд ганц ч generalfeldmarschall дайсны гарт үрэгдэж, олслогдож байгаагүй бардам түүхийг баталгаажуулна гэж итгэсэн гэдэг. Гэтэл Friedrich Paulus бууж өгснөөр барахгүй би Австрийн бага даргын төлөө өөрийгөө буудахгүй гэжээ. Тэр ч бүү хэл Зөвлөлт Оросуудаас чацга алдатлаа айж тэдний мэдэлд байдаг Нацизм, Фашизм, Гитлерийг эсэргүүцэх Германуудаас бүрдсэн байгууллагын дуу хоолой болжээ. Үүгээр барахгүй Ньюренбергийн шүүх хурал дээр шүүгдэгч Германы лидерүүдийг эгцлэн ширтэж чадахгүй Оросын талаас оролцож эсрэг мэдүүлэг өгчээ. Германы хэд хэдэн томчуул хатуу үг чулууджээ, бүр хэн билээ нэг нөхөр чиний төлөө Германы зуу зуун мянган (нийт хохирол энэ тулаанд Герман талаас 800'000+)шилдэг эрс амь хайргүй тэмцэн үхэж байхад чи урваагүй гэжүү чи тэнд олзлогдсон амь үрэгдсэн ээж аав хүүхэд хань ижилүүдэд нь юу гэж хэлмээр байна гэхэд тэрээр жишимчгүй олзлогдсон 100'000 орчим цэргүүд зөв зүгээр байгөө удахгүй гэр гэртээ очино гэж залжээ. Гэтэл тэднээс 5000 хүн л бүүр сүүлд буцаж очсон гэдэг. (Бууны ноход л биз тэд нь, тийм биш байсан ч хүний сүг) Хэдхэн долоо хоногийн дотор тэднийг устгажээ.

Өнөөх Paulus

Үхсэн Герман цэргүүд

Энд би аль болох тоо баримт бага тавьлаа хэн ч тэрийг олоод үзчиж болно биз. 2 сая хүн байлдан үрэгдэх гэдэг хичнээн аймаар болхыг төсөөлж байгаа байлгүй дээ. Үүнээс гадна энд Германы талд мянга мянган Орос, Руминь, Польш, Итали, Казак бусад эрс байлдан үрэгджээ. Энэ их ширүүн болсноороо давтагдаагүй тулаан. Берлиний хамгаалалт тулаанд бас асар олон хүн үрэгдсэн ч Оросууд хядсаар дууссан бол энд аль аль талаасаа эцсийн цусаа дуустал үхэн тулалджээ.
Бидэнд зааж сургаснаар Оросууд алингаа алдцан дундаа буутай муутай гардаг бол худлаа юм шүү дайны самуун цагт аль аль талдаа хатуу хэцүү бол байх л юм, бага зэрэг хангамж дутуу байх явдал эхэн үед байсан л байх. Гэхдээ Оросууд анх 41 онд алингаа алдцан техниктэй, буу муу муутай, өнгөлөн далдлах хувцас нь мангар том навч зурцан эдэр байсан бол 42 оны сүүлээр эрс хувирч өвлийн цагаан хувцас сайн зэвсэглэлтэй болж шаал өөр болсон. Эхний үед тэд онгоцгүй шахам байсан бол сүүлд нь онгоцоор Германыг дарж алхаар болсоншд. За нэг иймэрхүү урам өгсөн хүмүүст баяраллаа. Уг нь хэлэлцвэл их зүгээр юмсан.