#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 4:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 147 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject: MGL. Basketball!
PostPosted: Jun.03.06 10:18 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Za welcome zunduu goyo album hiinee!
Nuhduu zurgiig tani tavisand uuchlaarai, gehdee mgl-d sagsan bumbug hugjih bas l neg alhamuudiin neg yum bolov uu?

Goyo zuragnuud baival passlaarai!!!

Naizaasaa zurgiin deeremdchihlee!

Image

Bitgii uurlaarai!!!


Last edited by Rosa11 on Jun.03.06 11:35 am, edited 4 times in total.

Top
   
 Post subject: TLG 13
PostPosted: Jun.03.06 10:38 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Mergen
PostPosted: Jun.03.06 10:40 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image
bitgii uurlaarai! Please!!! :wink:


Last edited by Rosa11 on Jun.03.06 10:55 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Chinzorig
PostPosted: Jun.03.06 10:42 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Batbayar
PostPosted: Jun.03.06 10:44 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Davaadash
PostPosted: Jun.03.06 10:46 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Sainaa
PostPosted: Jun.03.06 10:48 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Hangal
PostPosted: Jun.03.06 10:49 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Enkhbold
PostPosted: Jun.03.06 10:51 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Last edited by Rosa11 on Jun.04.06 8:43 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Za super star! Ekhee!
PostPosted: Jun.03.06 10:53 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Od
PostPosted: Jun.03.06 10:54 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Enkhtaivan
PostPosted: Jun.03.06 10:58 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Jambaajamts
PostPosted: Jun.03.06 10:59 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
PostPosted: Jun.03.06 11:01 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
PostPosted: Jun.03.06 11:31 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
2004 onii Oyutnii Ulsiin Avarga Shalgaruulah Sagsan Bumbugiin Temtseen. Er -Alt, Em-Hyrel gej hayaglajee!!!

Image


Top
   
PostPosted: Jun.04.06 8:45 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Baharhal!
PostPosted: Jun.04.06 8:48 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image
Сагсан бємбєгийн эх оронд нэрээ гаргаж яваа охин

Ц.ЭНХТҮВШИН (АНУ дахь ТЦ-ийн тусгай сурвалжлагч) (2006.05.10)


Нэрийн хуудас
Батхуягийн Уянга. 1982 оны наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод тєрсєн. 1999 онд Нийслэлийн I дунд сургууль, 2003 онд Монгол Улсын эдийн засгийн дээд сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр тєгссєн. Одоо АНУ-ын Мичиган мужийн Дэвенпортийн их сургуульд маркетинг-бизнесийн мэргэжлээр суралцаж байгаа. Сагсан бємбєгийн спортын дэд мастер. “Алтан цом”, МУИС-ийн “UNICORN” багуудад тоглож байсан. Одоо АНУ-ын Мичиган мужийн Дэвенпортийн сургуулийн багийн тоглогч.
Хувийн дугаар 13 ба 1.

Амжилт
-1999, 2000 оны єсвєр vеийн УАШТ-ий алт (Алтан цом)
-2000 оны залуучуудын УАШТ-ий хvрэл (Алтан цом)
-2001, 2002 оны залуучуудын УАШТ-ий хvрэл (МУИС)
-2001, 2002 оны Оюутны лигийн хvрэл (МУИС)
-2001 оны Оюутны УАШТ-ий алт (МУИС)
-2002 оны Оюутны УАШТ-ий мєнгє (МУИС)
-2002 оны Их дээд сургуулиудын Консорциумын АШТ-ий хvрэл (МУИС)
-2003 оны Оюутны УАШТ-ий хvрэл (МУИС)
-2003 оны Оюутны лигийн тэмцээний шилдэг тоглогч
-2002 онд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиазуан хотноо 20 хvртэлх насны Азийн АШТ-д оролцсон.

Америкийг сагсан бємбєгийн эх орон гэдгийг мэдэхгvй хvн ховор биз ээ. NBA-гийн томчууд битгий хэл гудамжны шийдэн дэр тоглож буй бяцхан хvvхдvvд ч сагсан бємбєгийн ид шидийг vзvvлж байдаг. Энд гадны сагсчид идээшин дасахад тун бэрх. Тэр тусмаа манай Азийнханд Америкт сагсан бємбєг тоглоно гэдэг “улаан гэрлээр” хєндлєн дайрахтай адил.

Гэсэн хэдий ч энэхvv хэцvv давааг аливаад элдэвтэй монголчууд маань эхнээсээ давж байгаа нь vнэхээр бахархмаар. Манай хамгийн єндєр сагсчин Ц.Шаравжамц мэргэжлийн “Харлем” багт хэдэн жил алба хаасныг бид мэднэ. Тэгвэл эмэгтэй сагсчдын “салхийг” хагалсан нэгэн охинтой уншигч авхай та бvхнийг танилцуулъя.

-Миний дvv хэдийнээс сагсан бємбєгєєр хичээллэж эхэлсэн бэ?
-Би нэлээд хожуу буюу 10-р ангид суралцаж байхдаа сагсаар хичээллэж эхэлсэн. Тэр vед дээд тєгсєлтийнхєє Ундраа гэдэг сагс тоглодог охинтой найзладаг, тvvнийг тоглоход нь дагаад явдаг байлаа. Тэгж яваад “Алтан цом”-ын Дээгий багшид шалгуулаад анхны тэмцээндээ орсон. Шууд л гарааны тавд багтаад, бас тэр тэмцээндээ тvрvvлээд маш их урамшиж, эргэлт буцалтгvйгээр энэ спорттой холбогдсон доо.

-Сагснаас єєр спорт сонирхож хичээллэж байв уу?
-Би ер нь багаасаа л спортод элэгтэй байсан. Yvнд аавын маань нєлєє их л дээ. Аав маань хvндийг єргєлтийн тамирчин байсан. Аавыг дагаад “Хоршоолол” нийгэмлэг дээр болдог тэмцээнvvдийг vзнэ, бэлтгэл хийхэд нь цуг ороод харна. Хєлс шингэсэн заалны vнэр танил дотно санагддаг байсан нь одоо ч сэтгэлд тод vлдэж. Аав бид хоёр нэг єрєєгєє битvv спортын хэрэгслээр дvvргээд, бэлтгэл хийдэг болно гээд л яриад байлаа. Том єрєєндєє ширээгээ сунгаж тавиад л теннис тоглоно.

Ханандаа дартс єлгєєд хана муухай болголоо гээд ээжид загнуулна. Жижиг оврын сагсны шийдтэй, тэрэндээ сагс тоглоно, хаалганыхаа унжуургатай бокс “vзнэ”, волейболын бємбєгєєр харилцана. Ингээд бодохоор аав минь яалт ч vгvй спортын А-г заасан анхны багш маань юм. Яг тууштай хичээллэсэн нь сагсан бємбєг болохоос спортын олон тєрлийг сонирхдог байжээ. Бvvр заримдаа сайн бєх, эсвэл гайгvй волейболчин болж чадах байсан юм шиг бодогддог шvv.

-Аав чинь спортын А-г зааж єгчээ. Тэгвэл их спортод амжилтад хvргэсэн багш тань хэн бэ?
-Хамгийн анхны багш маань гэвэл УАШТ-д 12 жил дараалан тvрvvлсэн “Алтан од” (Сvvлдээ “Алтан цом” нэртэй болсон) багийн ахлагч Д.Дэлгэрмаа эгч, дараа нь “Алтан цом”-ын холбогч Ю.Бvрэнтэгш багш дээр хичээллэдэг болсон. Энэ хоёр хvн намайг эргэлт буцалтгvйгээр сагсан бємбєгт “дурлуулсан” юм. МУИС-ийн оюутан болоод П.Эрдэнэпvрэв багшийн удирдлагад хичээллэсэн.

Эрдэнэпvрэв багш єєрєє волейболын хvн мєртлєє манай МУИС-ийн сагсан бємбєг тоглодог охидыг цуглуулж нэг баг болгон, бэлтгэл хийлгэж, зvvдэлж ч байгаагvй амжилтад хvргэж, багийн спорт, баг хамт олон гэж юу байдгийг ойлгуулж мэдрvvлж єгсєн ачтан. Манай багийнхан одоо ч vнэнч найзууд хэвээрээ.

Монгол улсаа тєлєєлєн Азийн АШТ-д оролцохдоо Б.Дамба багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байсан. Дамба багш маань намайг шинээр нээж, чи ийм юм чаддаг шvv гэдэг итгэл тєрvvлж єгсєн. Нэг vгээр хэлбэл хэзээ ч байгаагvйгээр єєртєє итгэлтэй тоглодог болсон, Дамба багшийн ачаар. Мэдээж бас цуг тоглож явсан, олон мастер эгч нар маань, хамтран тоглодог найзууд маань ч бас миний багш. Тэгээд ч би их олон багштай гэж боддог юм.

-Уралдаан тэмцээнд оролцоход тохиолдсон элдэв хєгжилтэй явдлаасаа нэг дурсаач?
-Анх сагсаар хичээллэхэд ээж маань их дургvйцдэг байлаа. Манай гэрийнхэн ээжээс бусад нь миний талд орно, тэгээд аймаар аймаар хуйвалдаан зохионо шvv дээ. Эмээ маань хvртэл “Би єдий насалтлаа худлаа ярьж чаддаггvй байлаа, одоо энэ Уянгаас болоод тун гарамгай худлаа ярьдаг боллоо” гэж байхав дээ. Бас найзууд, багш, багийнхан маань намайг ойлгож их тусладаг байсан.

Маргааш нь тэмцээнтэй бол урьд орой нь ээжийн нvдийг хариулж байгаад наймдугаар давхраас цvнхтэй хувцсаа шиднэ. Манай найзууд доороос тосч аваад, маргааш нь тэмцээн дээр бариад очдог. Тэмцээн дуусахаар бvгд нэг нэгээрээ миний тоглолтын хувцсыг авч яваад гэртээ аваачиж угааж цэвэрлээд аваад ирдэгсэн.

-Америкт сагсан бємбєг маш єндєр хєгжсєн спорт. Эндхийн ямар нэг багт багтах тун хэцvv. Ялангуяа их сургуулийн багт тоглоно гэдэг их єндєр босго. Чи энэ єндєр босгыг давжээ?
-Би сургуулиа тєгсєєд Yйлдвэр худалдааны яаманд дэд сайд болон тєрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан. Тэгээд ер нь гадаадад их сургуульд сурч мэдлэг боловсролоо дээшлvvлье гэж бодоод шалгалт єгч тэнцээд, хувиараа Мичиган мужийн Дэвенпортийн сургуулийн оюутан болсон. Эхний жилээс л сургуулийнхаа шигшээ багт тоглож эхэлсэн, манай багийнхан эхэндээ “Ийм єндєр ази эмэгтэй байдаг юм уу, монголчууд сагс тоглож чаддаг юм уу” гээд гайхдаг байсан.

Дэвенпортийн баг маань USCAA (United States Colegiate Athletic Association)-ий I дивизионд тоглодог байсан, одоо дивизион дэвшээд WHAC (The Wolverina Hooser Athletic Conference)-д тоглож байгаа. Намайг анх тоглосон жил манай баг дивизионыхоо ТОР10-т багтаж, NATIONAL GAME-д шалгарсан. NATIONAL GAME-ийн АШТ-д жаахан азгvйтээд 10 багаас дєрєвт орсон. Уг нь эхний байруудад шалгарах бvтэн бололцоотой байлаа. Би ирэх жил сургуулиа тєгсєх учир хичээл ихтэй, тэр болгон бэлтгэл хийж чадахгvй байна.

-Чєлєєт цаг бага боловч гардаг биз дээ, хэрхэн яаж єнгєрvvлдэг вэ?
-Мэдээж бvх залуу хvний адил дуу хєгжим, бvжигт дуртай. Зав боломжтой болохоороо Ballroom dance-д бvжиглэж сурна гэж боддог. Харин хообий гэвэл спорт юм даа. Бємбєгтэй бvх л спортод дуртай. Бас бєхийн улаан фэн гэхэд болно. Yндэсний бєх, чєлєєт, жvдо, самбо гээд бvгдийг нь vздэг. Боломж гарсан бол ноцолдоод vзэх байсан гэж санадаг юм. Хєлбємбєгт нугасгvй дуртай. Ирэх семестрээс сургуулийнхаа хєлбємбєгийн багт тоглож vзэх санаатай байгаа. Жаахан бэлтгэж байгаа, vзээд алдана даа.

-Мєрєєддєггvй хvн гэж байдаггvй байх. Мєрєєдлєєсєє хуваалцаж болох уу?
-Буудлагын спортоор хичээллэж, Сиднейн олимпод амжилттай оролцож Д.Мєнхбаяр эгчийн халааг авах юмсан гэж мєрєєддєг байлаа. Манай I сургуулийг тєгссєн алдартай хvмvvсийн зураг хананд єлгєєтэй байдаг, тэр дунд Мєнхбаяр эгчийн зураг байдаг байсан нь надад их нєлєєлсєн байх аа. Одоо бол сайхан дурсамж болоод vлдэж. Гэхдээ хvний хvсэл мєрєєдєлд хязгаар байх биш дээ. Цаашид мєрєєдєж буй зvйл бий, тvvндээ хvрэх гэсэн зорилго ч бий.

-Чиний цаашдын сурлага, спорт амжилтаар дvvрэн байх болтугай.
-Баярлалаа.


Top
   
 Post subject: MVP
PostPosted: Jun.04.06 8:49 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Mundaguud
PostPosted: Jun.04.06 8:50 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Sedbazar!
PostPosted: Jun.04.06 8:51 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image

Шинэнгийн Сэдбазар
1981 оны дєрєвдvгээр сарын 5-нд Улаанбаатар хотод тєрсєн. Сагсан бємбєгийн спортын мастер цолтой. Лигийн АШТ-ий “Хасын хvлгvvд” багт тоглодог. МУБИС-ийн харьяа БТДС-д Спорт тоглоомын багшаар ажилладаг. Монголын сагсан бємбєгийн vндэсний шигшээ багийн тоглогч.
Амжилт
1998 онд “Тас 1+11” багт тоглож лигийн аварга цол хvртэж байсан. 2002 оны залуучуудын УАШТ-ий алтан медаль, Оюутны лигийн АШТ-ий хошой хvрэл медаль хvртсэн.

-Хэд дэх жилдээ сагсан бємбєгийн спортоор хичээллэж байна?
-Яг туушдаа хичээллэж эхэлсэн vе гэвэл 1992 он юм байна. Лигийн аварга “1+11” багийн тоглогч Я.Дэмбэрэл багшийн секцэнд хичээллэж эхэлсэн. Харин лигт долоон жил тоглож байна. Анхныхаа лигийн АШТ-д дунд сургуулийн сурагч байхдаа тоглон тvрvvлж байлаа.

-Лигийн тамирчин болсон тухайгаа сонирхуулаач?
-1998 онд єсвєрийн УАШТ-д оролцож байх vед “1+11” багийн дасгалжуулагч талийгаач Л.Баттулга багш багтаа авч тоглуулсан. Анхандаа талбайд тєдий л олон минут тоглодоггvй байлаа. Хоёроос дєрвєн минутыг л талбайд єнгєрvvлдэг байсан. Харин 2001 онд МСБХ лигийн багуудыг тэнцвэржvvлэх зорилгоор хуваахад “Сод Монгол 1+11” багт хуваарилагдсан. Тэр мєчєєс л талбайд илvv олон минутыг єнгєрєєх болсон доо.

-Лигт тоглохоосоо ємнє нь єсвєрийн ямар нэгэн багт тоглож байв уу?
-1996 онд хvvхдийн лигийн АШТ-д У.Оргил (Есvхэй), Д.Даяндэмид (Хараагийн харцага) гэх мэт тоглогчидтой тоглодог байлаа. Тэгээд тэр тэмцээнээсээ хvрэл медаль хvртэж байсан. Тэр vед чинь манай эсрэг багт Ёкозvна Асашёорюv Д.Дагвадорж хvртэл тоглодог байсан шvv дээ.

-Хэзээнээс улсын шигшээ багт тоглох болов?
-2001 оноос шигшээ багт тоглож байна. Тэр vеэс хойш болсон бvхий л олон улсын тэмцээнд шигшээ багийн бvрэлдэхvvнд багтан тоглож байгаа.

-Энэ жилийн насанд хvрэгчдийн УАШТ-ий талаар ямар бодолтой байна?
-Багуудын бэлтгэл жигд сайн байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн гол нь хєдєє орон нутгаас баг тамирчдыг єргєнєєр оролцуулбал єрсєлдєєн улам нэмэгдэх болно.

-Танай баг энэ жилийн УАШТ-д тун амжилттай тоглож байсан боловч тэмцээний тєгсгєлд тааруу амжилт vзvvллээ?
-Багийн хамгаалалт, шидэлт муугаас л хожигдсон байх. Манайхан багийн тоглолт муу хийсэн.

-Сvvлийн vед сагсан бємбєг сонирхогчдын тоо багасаад байх шиг…
-Одоо vзэгчид хурдтай тоглолтыг илvv тvлхvv vзэж байна. Манайхны тоглолт жаахан хурд багатай болоод байх шиг. Дээр нь хувийн хамгаалалт хийхдээ тааруу байна. Миний бодлоор хувийн хамгаалалт сайн хийвэл тухайн тамирчны ур чадвар сайжирна гэж боддог. Сагсан бємбєгийг хєгжvvлэхийн тулд тамирчид биеийн хєгжил, хувийн чадварыг хєгжvvлэх хэрэгтэй. Yзэгчид багасаад байгаа нь сагсан бємбєгийн хєгжил тааруу байгаатай холбоотой. Сагсан бємбєгийг хєгжvvлэхэд хамгийн гол нь спонсор чухал нєлєєтэй. Хэрвээ спонсортой бол тамирчин хvнд бэлтгэл сургуулилалт хийх нєхцєл нь бvрдэнэ.

-Тэгвэл Монголын сагсчдын тvвшин яавал дээшлэх вэ?
-Залуу сагсан бємбєгчид бvгдээрээ гадаадын сагсчдын тоглолтыг vзэж, техникийг нь багаасаа сурах хэрэгтэй. Том болоод тvvнийг сурахад хэцvv.

-Єєрєє спорт тоглоомын багш хvн. Сагсан бємбєгийн секц дугуйлан хичээллvvлдэг vv?
-Сагсны секц хичээллvvлдэг. Гэхдээ зєвхєн тамирын дээд сургуулийнхаа л оюутнуудад

-Хэзээнээс багшилж эхлэв?
-Єнгєрєгч хавар сургуулиа тєгсєєд есдvгээр сарын 1-ээс эхлэн сургуулийнхаа оюутнуудад спорт тоглоом зааж байна.

-Одоо удахгvй он гараад лигийн АШТ эхлэх гэж байна. Танай багт ямар нэгэн єєрчлєлт орж байгаа юу?
-Энэ жил манай баг хуучин бvрэлдэхvvн дээрээ нэг тєвийн тоглогч нэмж авах бодолтой байгаа. “Хас” банкийг биднийг дахин ивээн тэтгэж “Хасын хvлгvvд” нэртэйгээрээ лигт дахин тоглоно гэж бодож байна. Энэ дашрамд “Хас” банкны нийт хамт олон, захирал Ганхуяг ахдаа баярлаж явдгаа илэрхийлье. Биднийг лигийн тэмцээнд оролцоход бvхийл бололцоогоор хангаж єгдєгт нь талархдаг.

-Єєрєє сvvлийн vед бємбєг их эзэмшиж харагдах болжээ?
-Би ємнє нь дєрвєн номерийн тоглогчийн байрлалд тоглодог байсан. Харин сvvлийн vед гурван номерийн байрлалд ихэвчлэн тоглож байгаа. Гурван номерийн тоглогчоор тоглоход залалт чухал vvрэгтэй.

-Ингэхэд хэзээнээс єсєж эхлэв?
-Би ангидаа нэгд л зогсдог хvvхэд байсан. Одоо 189 см єндєртэй. Сагсан бємбєг тоглоход єндєр нуруу хэрэгтэй л дээ. Гэхдээ сая Макаод болсон Зvvн Азийн IV наадмаар намхан хvн ч амжилт гаргаж болдгийг Тайваний шигшээ багаас харлаа. Тайваний шигшээ багийн тамирчид олон жил хамтдаа тоглосон хєдєлмєрч баг юм.

-Тэгвэл шинэ залуу тоглогчдодоо хандаж юу хэлмээр байна?
-Хамгийн гол нь бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Тамирчин хvн гэдэг утгаараа шударга тоглох шаардлагатай. Сагсан бємбєг сонирхогч залууст зєвлєхєд анхнаас нь техникийг нь зєв эзэмших хэрэгтэй гэж захимаар байна.

-NBA-гийн тоглолтыг vздэг байлгvй. Хэнийг дэмждэг вэ?
-Коби Брайантыг шvтдэг. Мєн А.Айверсоны тоглолтыг vзэх дуртай. Багуудаас Лейкерсийн vнэнч фен. Гэхдээ одоо “Чикаго буллс” багийн тоглолт таалагдаж байгаа. Дандаа залуу тоглогчдоос бvрдсэн баг маш сайн тоглож байна шvv дээ.

-Эдгээр тамирчдын хийдэг элементvvдийг сурах гэж оролддог уу?
-Залуучууд NBA-гийн тоглолтыг vзээд шууд л цагариган дээрээс довтолчих юм ярьдаг. Тэдгээр тамирчдын хувьд сагсан бємбєг мэргэжил нь болсон шvv дээ. Харин манай сагсчдын тvвшин хэтэрхий доогуур байгаа. Гэхдээ бид саяхан болсон Зvvн Азийн наадамд оролцоод єєрсдийгєє нэг шат ахисан гэж бодож байгаа.

-Одоо шигшээ баг бэлтгэлээ хийж байна уу?
-Yгvй. Он гараад шигшээ багийг 15-16 хvний бvрэлдэхvvнтэй шинээр байгуулна гэсэн. МСБХ шигшээ багийг бvрдvvлсний дараа л бэлтгэл сургуулилалтандаа гарах байх.

-Єнгєрєгч зун АВА-гийн “Кентаккийн хурандаанууд” Монголд айлчлан тоглолт хийгээд буцсан. Тэдэнтэй тоглоход ямар байв?
-”Кентаккийн хурандаанууд”-аас сурах зvйл их байсан. Тэдний контактчилсан тоглолтыг нь сурвал бидэнд илvv дєхєм санагдсан. Ингэхийн тулд бид биеийн хvчний бэлтгэл болон хурдаа эрс сайжруулах шаардлагатай.

-Тэдэнтэй цагариган дээрээс довтлох тэмцээнээр єрсєлдсєн?
-Урд єдєр нь Азийн АШТ-ээс ирээд шууд тоглосон. Амралт бэлтгэл бага байсан болохоор санасандаа хvртэл єрсєлдєж чадаагvй.

-Єєрт чинь зав зай хэр гардаг вэ?
-Бараг зав гардаггvй. Єглєє зааланд орно, орой заалнаас гардаг л ажилтай. Миний амьдрал тэр чигээрээ сагсан бємбєг болсон. Гэхдээ зав гарвал DJ хийх сонирхолтой. “Scrach” нь надад гоё санагддаг юм.

-Сvvлчийн асуултыг танд vлдээе
-Намайг сагсан бємбєгч болоход хамгийн их тусалсан Я.Дэмбэрэл багшдаа болон Дашаа, Шарваа, Жони ах нар, ССТ-ийн бодибилдингийн Баяраа багшдаа, мєн Жайкагийн шугамаар манай сургуульд багшилж байгаа Саторv болон нийт багш сурган хvмvvжvvлэгч нартаа баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Мєн сагсан бємбєг сонирхогчдод удахгvй лигийн АШТ эхлэх гэж байна. Олон сайхан сонирхолтой тоглолтууд болно шvv гэж хэлмээр байна.


Top
   
 Post subject: Orgil!
PostPosted: Jun.04.06 8:53 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image

“Хоршоолол”-оос тєрсєн сагсан бємбєгч

А.ТҮМЭЭ (2005.12.14)


Ундармаагийн Оргил. 1980 оны гуравдугаар сарын 16-нд ОХУ-ын Краснодар хотод тєрсєн. Сагсан бємбєгийн спортын мастер цолтой. Монголын vндэсний шигшээ багийн тоглогч. Биеийн єндєр 182 см, жин 85 кг.

Лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Монфрэш” компанийн “Есvхэй” багт тоглодог.
У.Оргил сагсан бємбєгийн спортоор 1996 онд буюу дунд сургуулийн есдvгээр ангиасаа хичээллэж эхэлсэн юм. Тэрбээр 1996 онд Чингэлтэй дvvргийн спорт хороо, “Хоршоолол” нийгэмлэгийн сагсан бємбєгийн секцэнд дасгалжуулагч Б.Ариунболд, М.Баярт-Од нарын удирдлагад тоглож эхэлжээ.

Yеийн залуучуудаасаа ур чадвар муу тул гудамжинд ч тэр бvр тоглож чаддаггvй байсан тэрбээр хоёр жилийн турш эрчимтэй бэлтгэл хийн єєрийн ур чадвараа мэдэгдэхvйц ахиулжээ. 1998 онд Улаанбаатар коллежид элсэн орсон тvvнийг оюутны шигшээ багт урин, тэр жилдээ лигийн АШТ-д оролцуулав. Тэр vед лигт дєрєвхєн баг оролцдог байсныг МСБХ олон болгох vvднээс БТДС-ийн оюутнуудаас бvрдсэн “Аянга” баг, Оюутны шигшээ багаас бvрдсэн “Ирээдvй” баг, лигийн аварга “1+11” багаас єрх тусгаарласан “Торнадо” зэрэг багууд лигт шинээр элссэн юм.

Тэдний нэг “Ирээдvй” багт У.Оргил тоглох болсоноор сагсан бємбєгийн замналаа эхлэв. Лигт тоглосон анхны жилдээ талбайд тєдий л олон минут єнгєрєєдєггvй байсан тэрбээр нэгэн тоглолтод талбайд 15 минут тоглон 15 оноо авч байжээ. 15 дугаартай тоглодог тvvний хувьд энэ амжилт нь дараа дараагийн тоглолтуудад нь талбайд арай илvv олон минут єнгєрєєх боломжийг нь нээн єгчээ. Талбайд олон минутыг єнгєрєєх болсноор тvvний баг лигийн гурван удаагийн аварга “Тас 1+11” багийг хожжээ. Хэдийгээр энэ тоглолтод “Тас 1+11” багийн тvлхvvр тоглогч Ц.Шаравжамц тоглосон ч У.Оргилын “Ирээдvй” багт хожигдсон юм.

Ингэснээр “Ирээдvй” баг анхны лигийн тэмцээндээ долоон багаас тавдугаарт орж чамлахааргvй амжилт vзvvлэв. 2000 он лигийн АШТ-д оролцож буй багуудын хvчний харьцааг тэнцвэржvvлэх зорилгоор МСБХ лигийн багуудыг хуваахад У.Оргил нь хашир мастер Ц.Баярхvv (“Монсоник”), Д.Пvрэвдорж, С.Баттєр (хоёул “Алтайн бvргэд”), Л.Шинэхvv (“Бизнесийн чєтгєрvvд”) нарын хамт Шvvхийн шийдвэр биелvvлэх газрын “Сонор” багт хуваарилагдан тоглох болов.

Тус багт орсноороо У.Оргил нь єєрийн ур чадвараа бvрэн дvvрэн нээж чадсан. “Сонор” баг 2000 оны лигийн тэмцээнд плей-оффт шалгарсан боловч медаль хvртэж чадаагvй юм. 2001 оны лигийн тэмцээнд тvvний “Сонор” баг нь харьяаллаа сольж “МИАТ-ийн Шонхорууд” нэртэйгээр оролцон хvрэл медаль хvртжээ. Тус лигийн АШТ-д У.Оргил багийнхаа оноо болон бусад статистик vзvvлбэрээр багийнхнаа тэргvvлжээ. Ийм амжилт vзvvлснээрээ vндэсний шигшээ багт багтан “Осака-2001” Зvvн Азийн наадамд оролцов.

Энэ мєчєєс хойш У.Оргил тивийн АШТ болон олон улсын чанартай тэмцээнvvдэд удаа дараа оролцсоор иржээ. Сvvлд “Макао-2005” Зvvн Азийн IV наадамд Монголын vндэсний шигшээ багт тоглон сагсан бємбєгчдийнхєє тивийн дэвжээнээс хvсэн хvлээсэн хожлыг авч чадсан юм.

Yvнээс гадна У.Оргил нь насанд хvрэгчдийн УАШТ-ээс мєнгє, хvрэл медаль, Залуучуудын УАШТ-ээс алт, мєнгєн медаль хvртэж байжээ. Бейсбол, бокс, хєнгєн атлетикаар хичээллэдэг байсан тvvний спортын амжилт цаашид улам аривжих биз ээ.


Top
   
 Post subject: Pak
PostPosted: Jun.04.06 8:55 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image
Пак Сан Ген: Би сагсан бємбєгт “шуналтай”

А.ТҮМЭНБАЯР (2005.10.26)


Монголын сагсан бємбєгийн холбооны урилгаар манай оронд ирсэн БНСУ-ын сагсан бємбєгийн мэргэжилтэн Пак Сан Генийг танилцуулж байна. Тэрбээр манай улсад 20 гаруй хонож буй бєгєєд Макао улсад болох Зvvн Азийн дєрєвдvгээр наадамд Монголын сагсан бємбєгийн vндэсний шигшээ багийг дасгалжуулах юм. Тvvнтэй сагсан бємбєгийн залуучуудын УАШТ-ий vеэр уулзаж ярилцлаа.

-Юуны ємнє та єєрийгєє манай спорт сонирхогчдод танилцуулна уу?
-Намайг Пак Сан Ген гэдэг. Багш дасгалжуулагч мэргэжилтэй. Монголд ирэхээсээ ємнє эх орондоо дээд сургуульд дасгалжуулагч хийж байсан.

-Монголд ирэх болсон шалтгаанаа яриач?
-МСБХ-ны ерєнхийлєгч Ц.Мєнх-Оргил манай улсад айлчлах vедээ БНСУ-ын сагсан бємбєгийн холбоонд санал тавьсны дагуу ирсэн.

-Манай оронд ямар хугацаатай ажиллах вэ?
-Монголд хэдий хугацаанд ажиллахаа сайн мэдэхгvй байна. Миний хувьд ирэх жил Катар улсад болох Азийн наадам, цаашлаад Бээжингийн олимп хvртэл ажиллах бодолтой.

-Манай шигшээ багийн тамирчдын тvвшинг хэрхэн дvгнэж байна?
-Монголын тамирчдыг харж байхад хурд, хvч сайн байгаа тал ажиглагдаж байна. Харамсалтай нь танай тамирчдын сагсан бємбєгийн ул суурь нь буруу тавигджээ. Иймээс тэдэнд ємнєх сурсан техникээсээ єєр техник сурах нь хvндрэлтэй байх шиг. Буруу зуршлаар сурсан учир хvнд хэцvv дасгалаас шантрах тал харагдаж байна. Гэхдээ сураад ирвэл тийм зvйл ажиглагдахгvй болов уу.

-Макаод болох Зvvн Азийн наадамд ямар зорилт тавьж байна?
-Миний хvсэл бол хvрэл медаль хvртэх явдал.

-Та манай тамирчдыг тийм амжилт vзvvлж чадна гэж бодож байна уу?
-Тамирчдын эрvvл мэнд тааруу байгаа. Хоёр ч тамирчин гэмтэлтэй байна. Одоо тамирчид миний хэлснийг толгойдоо сайн тунгааж бэлтгэл сургуулилалтаа сайн хийх юм бол тэд амжилт vзvvлнэ.

-Тэгэхээр тэд таны vгийг сонсохгvй байгаа хэрэг vv?
-Тэдний vг сонсох, сонсохгvй нь гол биш, бид хоорондоо vг яриагаа шууд ойлголцвол сайн байна.

-Одоо манай тамирчид хvчний буюу штангийн бэлтгэл хийж байна уу?
-Анхнаасаа л монгол тамирчдад хvчний бэлтгэл дутагдалтай байсан. БНСУ-ын тамирчдын єлхєн хийх дасгалыг хийж чадахгvй шантрах тал эхлээд ажиглагдсан.

-Сагсан бємбєгєєр амжилт гаргахад манай тамирчдын нурууны тvвшин их гологддог. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Мэдээж сагсан бємбєгт нуруу чухал vvрэгтэй. Энэ тал дээр шигшээ багт дутагдалтай тал байна. Ц.Шаравжамцын нас нь ч нэлээд явж, тиймээс хамгийн гол нь Монголын хамгийн єндєр хvн болох Ари (Д.Рагчаа)-г сайн бэлдэх хэрэгтэй. Д.Рагчаа биеийн байдал муу байгаа боловч шигшээ багийн бэлтгэл сургуулилалтад ирээд, хамт олон улсын тэмцээнд яваад байвал сайн тамирчин болно.

-Д.Рагчаад хэдий хэр хугацаа шаардлагатай бол?
-Би тvvнийг нэг жилийн дотор гайгvй сайн тамирчин болгож чадна. Тvvнд итгэж байгаа шvv.

-Та манай сагсан бємбєгийн залуучуудын УАШТ-ийг шимтэн vзэж харагдсан. Таны нvдэнд туссан тамирчид харагдаж байна уу?
-Харагдаж байна. Хоёроос гурван холбон тоглогч, довтлогч хvvхдvvдийг харсан. Эдгээр сагсан бємбєгчдийг системтэй бэлдвэл их ирээдvй харагдаж байна.

-Монголын сагсан бємбєгчид БНСУ-ын тамирчдаас ялгарах сайн тал, муу тал нь юу байна?
-Сайн тал нь гэвэл тамирчдын хувийн ур чадвар сайтай байгаа нь. Муу тал нь гэвэл бvсийн хамгаалалт тааруу хийдэг.

-Та vндэсний шигшээ багаас гадна манай єсвєр залуучуудтай ажиллах бодол бий юv?
-Монголын сагсан бємбєгийн холбооноос цаг хєтєлбєрийг нь гаргаад єгвєл зааж сургах л болно. Мєн Монголд сагсан бємбєгийн дасгалжуулагчдын семинар зохион байгуулах хэрэгтэй гэж vзэж байна. Би сагсан бємбєгт дуртай. Бvр шуналтай. Мєн МСБХ-ны ерєнхийлєгч Ц.Мєнх-Оргил гуай ч сагсан бємбєгт дур сонирхолтой юм байна. Тиймээс энэ хvний тєлєє маш сайн хичээе гэж бодож байгаа.

-Та дасгалжуулагч болохоосоо ємнє тамирчин байв уу?
-Дунд сургуулиасаа их сургууль тєгстєлєє сагсан бємбєг тоглосон. Тvvнээс хойш дасгалжуулагчийн албанд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Солонгосын “Сан гин гуан” дээд сургуулийн багийг 2000-2001 онд дээд сургуулиудын аварга болгосон. Ер нь дасгалжуулагч болсон маань тамирчин байх vедээ хvрч байгаагvй амжилтандаа хvрэх зорилгоос vvдэлтэй. Тиймээс Монголд ирсэн маань шинэ амжилт vзvvлэхийн тєлєє юм.

-Монголд ирээд ажиллаж байхад юу бодогдож байна?
-Ганц харамсалтай зvйл нь би арай хэдэн жилийн ємнє ирээд Монголын тамирчдыг дасгалжуулан шинэ зvйл зааж сургасан бол монголчууд аль эрт амжилт гаргаад эхлэх байсан байх.

-Монголд ирээд нэлээд удлаа, манай оронтой танилцаж амжив уу?
-Саяхан “Тэрэлж” явсан. Мэлхий хадыг чинь хараад vнэхээр биширсэн шvv. Би ер нь амралт чєлєєт цагаараа аялах дуртай хvн л дээ.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хvсье.


Top
   
 Post subject: Makao
PostPosted: Jun.04.06 8:56 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject: Khasiin hylgyyd!
PostPosted: Jun.04.06 8:58 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image
Монголын сагсан бємбєгийн лигийн АШТ-д хоёр дахь жилдээ оролцож буй “Хас” банкны “Хасын хvлгvvд” багийг танилцуулж байна.

Уг багийн vндэс суурь нь 2000 онд тавигджээ. МСБХ багуудын хvчний харьцааг тэнцvvлэх зорилгоор зургаан багт хуваасан тэр vеийн “Сод Монгол 1+11” нь одоогийн “Хасын хvлгvvд” баг билээ. Энэ багт одоогийн байдлаар хамгийн ахмад тоглогч нь спортын мастер О.Баярцогт (34 нас), хамгийн залуу нь Н.Золжаргал (19) нар юм.

Мєн тус багт улсын шигшээ багийн гишvvн Ш.Сэдбазар, Б.Мєнхбаяр, А.Од нар тоглодог. Тэдэнтэй хамт М.Бадрах, Х.Алтан-Эрдэнэ, Д.Хvлэг-Эрдэнэ, Т.Билгvvнбаатар, Б.Жавхлантєгс, Т.Мєнхсvлд, О.Сайнбаяр, Д.Баяраа нарын 20-24 насны авьяаслаг залуу тоглогчид энэ багт хvчин зvтгэж байна.

Тэднийг энэ жилийн лигийн АШТ-д БНСУ-ын сагсан бємбєгийн мэргэжилтэн Пак Сан Ген дасгалжуулан оролцож байгаа. Тэд одоогийн байдлаар хоёр хожил аваад байгаа бєгєєд энэ жилийн лигт нэг юм дуулгах болов уу.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.04.06 9:00 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.04.06 9:08 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Unduur bayasaa! Mair gaval gesen!
Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 147 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited