#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jan.20.19 12:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 167 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Aug.31.10 10:10 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
ImageImage

KRATOS (from God Of War)

Спарта-д төрсөн тэрээр Спартаны армийн дунд өсөн торниж жанжин (удирдагч) нэрийг олон авсан. Гэвч Спарта-чуудын мөнхийн өстөн дайсан болох Barbarian буюу бүдүүлэг зэрлэг омогийнхонтой тэд удаан хугацаагаар дайн хийсэн боловч спартан армийн тоо, хүн хүч Barbar-чуудийн дэргэд маш цөөнөөс тэд олон тулаанд ялагдсан гэх буй.

Barbar-чуудын эсрэг сүүлчийн тэмцэлийг өрнүүлэхээр шийдсэн тэрбээр харамсалтай нь дайны талбайд Barbar-ын жанжины сэлэмэнд бөхийсөн байв. Тэрхүү агшинд Kratos өөрийг нь энэ олон жилийн дайн тулаанаас авран хамгаалж байсан бодох Дайны бурхан Ares-аас аврал эрэн түүнийг дуудахад Kratos–т Blades of Chaos (эмх замбараагүй байдалын илд LOL) -ийг өгч Kratos илдээр Barbarian жанжинг буулган авав гэнэ. Энэ илд нь түүнийг бурхадын зарц болсоныг болсоныг илэрхийлж буй тэмдэг бөгөөд энэ цагаас хойш түүний амьдрал орвонгоороо эргэсэн билээ.

Энэ явдалаас хойш 10 жил өнгөрч Kratos 10 жилийн турш Ares болон бурхадын нэрэн доор тэдэнд үйлчилж байв. Энэ олон жилүүдэд тэрбээр олон хүний амийг цааш нь харуулж олон хот тосгон зэргийг сүйтгэсэн нь түүнийг араатанаас өөрцгүй болгожээ. Гэвч өөр нэгэн цагт түүний амийг аварсан гэгдэх дайны бурхан Ares хожим нь түүнийг хууран худал хэлж Kratos-ын гараар өөрийнх гэр бүлийг өөрөөр нь цусанд будуулсан бөгөөд түүний эхнэр мөн хүүхдийх нь сүнсэн бие буюу ҮНС чандар нь түүний биег бүрхэн авснаар тэрээр Ghost Of Sparta буюу Спартагийн сүнс хэмээгдэх болжээ. Энэ бүх аймшигт үйл явдал Kratos-ийн хар дарсан зүүд болон хувирсан нь түүнийг өөрсдөд нь 10 жилийн турш үйлчлэн байсан бурхадын тэр тусмаа Ares-ийн хэрцгий явуулга байсан болохыг ухаарана. Гэвч бурхад түүнд уучлалт цагаатгалыг мөн мөнхийн амьдралыг 10 жилийн турш үйлчилсэн хөлсөнд өгөх болно.

Ингээд мань хүн цааш нь газар тэнгисийн аймшигт мангас хэмээн нэрлэгсэн Hydra-г устган мөн өөрийнх нь өстөн дайсан болон хувирсан Ares-ийг алахаар зэхэж байв. Эхнэр хүүхэдээ өөрийн гараар алсанаас хойш түүний толгойд тэр үйл явдал хар дарсан зүүд мэт хадагдан түүнийг байнга шаналган байх билээ. Нэгэн удаа түүнийг God of Wisdom (Билэг оюун ухааны бурхан гэхиймүүдаа( буюу Athena үзэгдэн түүнд Ares-ийг ялах ганцхан арга бол алс хол дохь Хаяагдан хоцорсон сүнснүүдийн цөлийг гатлан очиж Pandora-гийн авдараас бурхадын хүчийг олж болохыг хэлэв. Аthena-ийн хэлсэнээр Kratos цөлийг гатлан эртний 7 аварга титаны нэг болох Kronos-ын нуруун дээр орших Pandora-ийн сүмээс авдарыг олов гэнээ. Яг энэ үед Kratos пандора-гийн авдарыг олсоныг Ares мэдэх бөгөөд аварга том жадыг сүмийн зүг чиглүүлэн шидэж Kratos-ийг алж түүний сүнсийг газархи ертөнцийн бурхан (хаан) Hades-рүү илгээв. Ингээд Kratos-ийн сүнс тамаар урсах Styx голоос аврагдан тамын эзэн Hades-ийн савраас мултарчээ.

Тамаас гарч ирсэн Kratos буцан Pandora-ийн сүмээс авдарыг олон бурхадын хүч чадалаар зэвсэглэн өөрийн хамгийн том өстөн дайсан болох Ares-ийг хөнөөж чадах билээ. Гэвч энэ ялалт болон бурхадын өршөөл түүний оюун санаанаас өөрийнх нь өмнө нь хийсэн аймшигт нүгэлт үйл явдалыг салгаж чадсангүй. Kratos өөрийн амийг хорлохоор шийдэн өндөр хавцалаас үсрэх боловч Athena түүнийг зогсоож түүнийг Дайны бурханаар өргөмжилсөнөөр эхний бүлгэм төгсөж буй билээ.



Үргэлжлэл God Of War 2+3 гээд байгаа шүү ... Бас яаж титанууд үүсч дэлхийг бүтээсэн Зевс яаж амьд үлдсэн этр гээд ... Алдаатай муу найруулгатай байвуул уучлаарай хө

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Sep.01.10 2:17 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Vito Scaletta (from MAFIA II)

Мафийн Гэр Бүлийн Бичигдээгүй Хууль: Гар чинь цус боллоо ч, ханцуй чинь цэвэрхэн байх ёстой

ImageImage

Нэр: Vito
Овог: Scaletta
Төрсөн он: 1925
Төрсөн газар: Сициль
Гэр бүл: Эцэг - Antonio Scaletta
Эх - Maria Scaletta
Эгч - Francesca
дүүтэй байсан боловч багадаа өвчнөөр өөд болсон байна
Байршил: Empire Bay
Харъялал: Falcone-ийн гэр бүл
Үүрэг: Soldati (Capo-оос доош тушаал)


Өмнөх Амьдрал

Бидний шинэхэн анд Vito нь 1925 онд Италийн Сициль арал дээр маш тарчигхан амьдралтай нэгэн гэр бүлд мэндэлжээ. Бага байхад нь эцэг эх нь түүнийг эгчийнх нь хамтаар дагуулан сэтгэл хангалуун амьдралыг мөрөөдөж эрх чөлөөний эх орон Америкыг зорьж гэнээ. Ийнхүү Scaletta-ийн гэр бүл яван явсаар New York-с сэдэвлэн хийсэн Empire Bay хотноо хүрэлцэн ирэх болно. Тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд, их хотын дуу чимээ энэ бүхэн залуу хүү Vito-д тун сонирхолтой байсан нь илт. Хэдийгээр Scaletta-ийн гэр бүл хотод суурьшиж чадсан ч гэлээ ядуу тарчиг амьдралаасаа салж чадсангүй гэнэ. Заримдаа идэх хоолгүй хоосон хонох өдөр ч нилээдгүй тохиох аж. Удалгүй бяцхан Вито хүү өөрөөсөө ах Joe гэх нэгэн хүүтэй нөхөрлөх болж зүү орох зайгүй найзууд болцгоож гэнэ. Том биетэй Joe, Vito-г үргэлж хулигануудаас хамгаалдаг байлаа. Хүүхэд нас нь ийнхүү Empire Bay-ийн гудманд өнгөрч нэг л мэдэхэд Vito эрийн цээнд хүрч гэнээ. Дайны гал Европт ид дүрэлзэж асан энэ үед Вито хулгайн хэрэгт сэрдэгдэж торны цаана суухдаа тулав гэнэ. Шоронд орох эсвэл цэрэгт явах гэсэн хоёр зам түүнийг хүлээж байлаа. Учир нь хэрвээ цэрэгт татагдвал тэрээр шоронд суух хэрэггүй болох байж. Ийнхүү Вито цэрэгт татагдаж дайны гал дүрэлзсэн Европруу явдаг байна. Дайнд баатарлагаар тулалдаж яваад хүнд шарх авсан тул хугацаанаасаа өмнөхөн халагдаж гэртээ ирж гэнэ. Тулалдаж явах зуур нь эцэг нь нас барсан байлаа. Зүгээр ч нэг үхэлгүй өөрийн гэр бүлээ $2,000.00-ийн өрөнд унагаад нөгөө ертөнцөд одсон байв. Ингээд Вито гэр бүлийнхээ өрийг дарахын тулд ажил хайх боловч өрөө хурдан барагдуулахын тулд арга буюу багын анд Joe-ийн хамтаар гэмт хэргийн ертөнцөд хөл тавих ажээ. Удалгүй Henry Tomasino гэгч мафийн гишүүнтэй танилцах бөгөөд түүний тусламжтайгаар Falcone-ийн гэр бүлд шурган орж, удалгүй Don-ы итгэлийг олсноор, боссын юу л даалгана түүнийг үг дуугүй биелүүлэхэд бэлэн гарын хүн нь болох болно.

Эхлэл

Дэлхийн тэн хагасыг аюулт дайны манан бүрхэж, Европ тив бүхэлдээ хас тэмдгийн дор бөхийж байсан үе билээ. Халуун төмрийн үер урсч, газрын хөрс тэр чигтээ 3-р Рейхийн төмөр цэргүүдийн гутлын уланд хэрчүүлж байсан энэ үед Vito хүү агаарын 504-р дивизид алба хашиж, дайчин нөхдийн хамтаар дайны гал дүрэлзэж асан Европт тулалдаж байлаа. Домогт Husky ажиллагаанд оролцож төрөлх Сицили арлаа нацистуудын гар хөл болсон Муссолинигийн цэргүүдээс чөлөөлж буйгаар тоглоом эхлэх болно. Ийнхүү Европт эрэлхэгээр тулалдаж явахдаа хүнд шарх олсон тул хугацаанаасаа өмнө армиас халагджээ.

Гэртээ ирсэн нь

Дохио юугаа хангинуулан, утаа униар савсуулсаар Vito-ийн сууж явсан галт тэрэг New York-оос сэдэвлэн хийсэн Empire Bay хотын өртөөнд хүрч ирлээ. Цэргийн шинель өмсөж, малгайгаа духдуулан тавьсан Vito ачаа юугаа авч галт тэрэгнээс буулаа. Дайны гал дүрэлзсэн Европын гүнээс ирсэн цэрэг эрсийг угтахаар ээжүүд нь, эхнэр хүүхдүүд нь тэнд ирсэн байлаа. Харин Vito-г багын анд Joe нь тосч гэнээ. Joe бол өндөр нуруутай, долгиолсон хар үстэй, махлаг биетэй басхүү түүндээ таарсан хөгжилтэй нэгэн. Заримдаа үг нь ихэдчихгээд байдгийг эс тооцвол тун давгүй залуу шүү. Ингээд Vito, Joe-ийн машинд суугаад галт тэрэгний буудлаас их хотруу явах болно. Гадаа цасан бударч, хүрээлэн буй орчин нилэнхүйдээ цагаан өнгөнд будагдаж, шинэ жил, зул сарын уур амьсгалд альхэдийнээ орсон хүмүүсийн царайнд инээмсэглэл тодроод л, энэ бүхэн үнэхээр ер бусын байлаа. Машины радиогоор явах зул сарын баярын тухай дуу энэ бүхэнтэй зохицож байгаа гэж жигтэйхэн. Гэвч зэрвэсхэн ажвал өнгөн талдаа аз жаргалаар бялхах авч энэ хотын гүнд ямархан аймшигтай нууц нуугдаж байгааг Vito хүү хэрхэн тааварлах билээ. Удаан хугацаанд уулзалдаагүй тулд гэртээ харихаас өмнө Vito өөрийн анд Joe-ийн хамт хотын нэгэн шар айрагны мухлагийн зөөлөн буйдан дээр тухалж хэсэгхэн боловч хугацаанд элдвийн зүйлсийг хүүрнэлдээд амжлаа. Цаг нэгэнт орой болсон тул Vito такси хөлөглөн гэрийн зүг явж гэнэ. Хотын байдаг л нэг хороололд, энгийн нэгэн орон сууцны 2 давхарт байрлах өөрийн гэртээ явж очижээ. Эгч, эх хоёр нь сүйд болон угтаж гэнэ. Эхийн нь хийсэн гарын хоол ойрд идэж үзээгүй хамгийн амттай хоол байлаа. Урт замд алжааж ядарсан Vito өөрийн өрөөндөө орж, зөөлөн орон дээрээ унтахаар хэвтэв. Олон жил өнгөрсөн ч өрөөнийх нь бүхий л зүйл сүүлд ямар байсан яг л тэр хэвээрээ байлаа.

Анхны алхам

Маргааш өглөө нь Vito, гэрийн нь ойролцоох гудманд эгчийг нь хэн нэгэн хоргоогоод байгааг анзаарч гэнээ. Уур хилэн нь бадарсан Vito тэр дор нь очоод өнөөх эрийн намалдагий нь нээж орхижээ. Гэвч тэрхүү эрхэм зээлүүлсэн мөнгөнийхөө өрийг нэхэж ирснийг хэрхэн мэдэх билээ. Удалгүй Vito эгчээсээ, өөрийн эцэг нь насан эцэслэхээсээ өмнө өөрийн гэр бүлийг 2 сая долларын өрөнд унагаад хорвоог орхисон болохыг, мөн өрөө хурдан төлөхгүй бол байрнаасаа гарч гудманд амьдрахдаа тулаад байгаагаа мэдэж гэнэ. Одоо яалтай билээ, 2 сая доллар гэдэг ямар их мөнгө вэ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дээд боловсролгүй Vito-ийн хувьд энэ их мөнгийг ажил хийж олно гэдэг үнэхээр л шууд утгаараа америк маягийн мөрөөдөл байлаа. Ингээд арга буюу найз Joe дээр хийх ажил сураглан очижээ. Адтай Joe түүнийг дорхноо машинтай болгож (ямар мөнгөөрөө авах вэдээ, хулгайлж таараа шүүдээ), өөрийн 2 өрөө тохилог сууцандаа Vito-г хоног төөрүүлж байхыг зөвшөөрч гэнээ. Удалгүй Joe, Vito-г хуучин машины худалдаа эрхэлдэг Mike Bruski-тай танилцуулж гэнэ. Ингээд Vito хэсэгтээ түүний дор ажиллах болно. Хэн хүнд байдаггүй нэгэн авъяас Vito-д байдаг байлаа. Энэхүү авъяасаа ашиглан ямар ч цоожийг өлхөн онгойлгож чадах агаад элдвийн үнэтэй машинуудыг хулгайлан Mike Bruski-д хүргэн өгч мөнгө болгох аж. Удалгүй эх нь Vito-д, Derek Papalardo гэх эндхийн дүүргийг атгасан боссын дор шударгаар хөдөлмөрлөн ажиллавал яасан юм бэ хэмээн Vito-г ятгаж чаджээ. Мэдээжийн хэрэг хүүгээ аливаа муу зүйлсээс хол байлгах гэсэндээ шүүдээ. Гэвч хэрэгдээрээ Derek-г аюулт мафийн гар хөл болохыг Vito-ийн эх хэрхэн мэдэх билээ. Ингээд хотын зах хавьд орших усан онгоцны боомтын ойролцоох нэгэн байшинд Vito залуу, Derek-тэй уулзахаар очижээ. Муухай харсан, хүйтэн харцтай, махлаг бүдүүн тэр эрхэм харваас хүнд гар гэдэг нь илт ажээ. Дэргэд нь зогсох баруун гар Steve нь ч мөн дутахааргүй харагдах аж. Ингээд баргил бүдүүн хоолойтой Steve-г дагаж доош шатаар бууж ачааны машинд хайрцагтай бараануудыг ачих ажил авч гэнэ. Угийн ийм ажил хийж үзээгүй Vito элдвийн зүйлсийг амандаа бувтнаж, 6 хайрцгийг зөөсний дараа тэвчээр нь барагджээ. Харин түүний ярианаас Steve, Joe-ийн талаар сонсож улмаар Vito-г Joe-ийн найз болохыг мэджээ. Ингээд дээш гарч Derek-ийн албан тасалгаанд хүрч очив гэнэ. Хашир Derek байр байдлыг улам баталгаажуулахын тулд Joe-рүү утас цохилоо. Хэрвээ хэн нэгэн утсаа авахгүй бол, эсвэл Joe, Vito гэх энэ залууг танихгүй гэж хэлбэл Vito-г дор нь буудаад хаяхаар бэлдэж Steve гараа халаасандаа шургуулж гар буу атгасан байлаа. Аз болж Joe утсаа авсан бөгөөд энэ бүхэнд итгэсэн Derek, Vito-г сорьж үзэхээр шийдэж боомтын ажилчдаас явж татвар цуглуулах ажлыг түүнд даалгажээ. Vito ч энэ ажлыг хялбархан хийж гэнэ, мөнгөө харамласан аварга негрийн намалдагийг нээснийг эс тооцвол шүүдээ.

Clemente-д хүчин зүтгэсэн нь


үргэлжлэл бий...


Top
   
PostPosted: Sep.01.10 5:41 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Aug.17.10 6:59 pm
Posts: 92
яасан гоё найруулагтай бичдэг юм бэ баярлалаа үргэлжлэлийг хүлээж байгаа шүү ;)


Top
   
PostPosted: Sep.02.10 8:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
togloood uzeechee iluu goyo shuu

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.02.10 11:21 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Apr.01.09 8:00 pm
Posts: 730
Location: WWE & TNA
Гоё бичжээ. Нэг юм заларуулахад Vito-н эцэг нь 2 сая биш 2 мянган долларын өртэй байсан. :wd:

_________________
Cena Sucks !!!


Top
   
PostPosted: Sep.03.10 12:18 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.02.05 1:44 am
Posts: 2862
Location: West V.A Silent Hill
yoo iim goe sedev bsniig yaagaad olj haraaguun boldoo
uneheer heleh ug alga :)

_________________
Born2Trance


Top
   
PostPosted: Sep.03.10 12:24 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.25.10 1:14 am
Posts: 231
Location: ?!?
маш сонирхолтой юм байна шүү дараачийнхийг нь хүлээгээд байж байя

_________________
Constantine


Top
   
PostPosted: Sep.04.10 5:32 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
dotanii baatariin tuuh medeh hun bn uu?

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.05.10 5:02 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Hi Khuslen_SG chi Parkour Style d durtai yum shig bna te?. Bi ch bas durtai. Bi blog deeree neg Parkour style iin togloom GoGo share dr tavichlaa chi neg toglood uzeerei nadad ih taalagdlaa

http://www.McQueen.bblog.mn


Top
   
PostPosted: Sep.05.10 10:20 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
keep going


Top
   
PostPosted: Sep.07.10 11:32 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
kiraRaito wrote:
Hi Khuslen_SG chi Parkour Style d durtai yum shig bna te?. Bi ch bas durtai. Bi blog deeree neg Parkour style iin togloom GoGo share dr tavichlaa chi neg toglood uzeerei nadad ih taalagdlaa

http://www.McQueen.bblog.mn


Их гоё блог байна :wd: , миний блог khuslens.tk гэж блог бий, хүсвэл баннер солилцох уу хөгшөөн
энэ тоглоомыг тоглож үзсээн их гоё болсон байналээ, гэхдээ PK-ийн хувьд Mirror's Edge шиг гайхалтай, гайхамшигтай, mind blowing тоглоом гараагүй л байна, мэдээж өөрөө тоглож үзсэн л байлгүйдээ.

Харин өөрөө Parkour-аар хичээллэдэг үү?


Top
   
PostPosted: Sep.07.10 11:39 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Gamez.mn дээр эдгээр тоглоомын тухай мэдээллүүдээ оруулж байгаа тул та бүхэн тэндээс сонирхох боломжтой шүү, зураг хөрөгтэй, дэс дараатай, үзэхэд илүү урамтай байх болно. Гэхдээ эндээ бас давхар оруулж байнаа.

Kane Lynch 2

Image

Ингээд та бүхэнд 2 cold muthafucka-г танилууъя. Нас нь явж намба суух цаг нь альхэдийн болсон ч эгээ л 25-тай залуус шиг хөнгөн шингэн байж, энүүгээр тэрүүгээр гүйж, сумнаас бултан, гох дарах тэд чухам ямар гээчийн улс вэ....

Нэр: Adam
Овог: Marcus
Төрсөн он: 1969 оны 8 сарын 27
Нас: 38
Үндэс Угсаа: Кавказ
Иргэншил: Англи
Нүдний өнгө: Цэнхэр
Өндөр: 1.80 метр
Статус: Амьд
Ажил: Хөлсний цэрэг
Таних тэмдэг: Баруун нүдийг нь дайрсан сорвитой

Хэн их үнэ санал болгоно түүний талд хүчин зүтгэх хөлсний цэрэг Kane нь урьд бизнесийн салбарт ихээхэн амжилт олсон чадварлаг зөвлөх байлаа. Нэгэн удаа 2 настай бяцхан хүү нь өөрийн нь буугаар тоглож байгаад тархиндаа сум зоож "амиа хорлосноор" эхнэр нь охин Jenny-ээ дагуулан явж, түүнээс салсан байна. Энэ бүх гэнэтийн явдалд уймарсан тэрбээр удалгүй гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж The7 гэх дэлхийн хамгийн хүчирхэг хөлсний цэргүүдийн байгууллагад элсэж гэнэ. Венесуэлд явуулсан нэгэн удаагийн даалгавартаа алдаа гаргаж цагдаа нарын гарт баригдаж орхижээ. Венесуэлийн 25 энгийн иргэний үхэлд түүнийг буруутгаж улмаар Нэгдсэн Улсын талд хүлээлгэн өгөхөөр болов гэнэ. Мэдээжийн хэрэг түүнийг цаазын ял хүлээж байсан нь ойлгомжтой. Гэнэтхэн сууж явсан автобус нь онхолдож үл мэдэгдэх хүмүүс Kane-г бусад ялтнуудын хамтаар аварч гэнээ. Энэ бол түүний дэргэд сууж явсан James Lynch-ийн найруулсан жүжиг байлаа.

Харин Lynch-ийн хувьд:

Нэр: James Seth
Овог: Lynch
Нас: 41
Иргэншил: Америк
Төрсөн он сар өдөр: 1966 оны 1 сарын 12
Нүдний өнгө: Бор
Өндөр: 1.85 см
Таних тэмдэг: Урт хар үс, хар шил

Тэрээр мөн л Kane-ы адил хөлсний цэрэг бөгөөд эхнэрээ хөнөөсөн хэргээр өргөст торны цаана суужээ. Эмнэлэгийн үзлэгээр түүнийг шизофрен өвчтэй хэмээн оношлосон байна. Хожим шүүхчийн өмнө тэрээр юу ч хийгээгүй мэт энгийн царайлан суусан бөгөөд бүр өөрийгөө сайн халамжтай нөхөр байсан хэмээн магтаж байжээ. Мөн эхнэрээ хөнөөсөн шөнө чухам юу болсныг огтхон ч мэдэхгүй байна гэж мэлзсэн байна. Нэг бол эхнэр нь хөгийн амьтан байгаад уурандаа энэ бүхнийг хийсэн эсвэл өөрийнх нь өвчин нь хөдөлж, хожим юу хийснээ санахгүй байгаа байхлдаа.


Kane and Lynch: Dead Men


Image

Өөрийн хувь тавилантай эвлэрсэн Kane цаазын ялаа эдлэхээр явахын өмнө, өөрийн эцсийн үгээ охин Jenny-дээ зориулан цаасан дээр буулгаж буйгаар тоглоом эхлэх болно. Гэвч шоронгийн хүнд хуягууд түүн дээр ирж, явах цаг болсон тул захиагаа дуусгаж чадалгүй халаасандаа хийлээ. Kane охин Jenny-тэйгээ 5 настайгаас нь хойш уулзаагүй байлаа, үүнээс хойш их олон жил өнгөрчээ. Хүн үхэхийн өмнө түүний туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал нүдний нь өмнө үзэгддэг гэлцэнэ. Kane-ий нүдэнд ч мөн адил түүний туулж өнгөрүүлсэн утга учиргүй амьдрал нь урсан өнгөрч, удахгүй ирэх үхэлдээ сэтгэл зүрхээ бэлдсээр явжээ. Гэтэл гэнэт дэргэд нь сууж явсан Lynch гэгч урт хар үстэй, ширвээ сахалтай, олон үгтэй эрхэм Kane-ий чихэнд "доошоо болоорой" хэмээн шивнэв гэнэ.Учир битүүлэг үгийн далд утгыг ойлгож ядан тээнэгэлзэх хооронд гэнэтхэн замын хажуугаас гарч ирсэн нүсэр машин автобусыг цөмлөн орж иржээ.

Image

Бусад хоригдлуудын хамт автобуснаас гарсан Kane саяхан хүлээснээс тайлагдсан гартаа нэгэн бууг авч, Lynch болон түүний хөлсний цэргүүдийн хамт сумнаас бултахын зэрэгцээ гох даран явсаар цагдаа нараас мултарч чаджээ. Lynch-тэй цуг тэдгээр хөлсний цэргүүдийн хамт удалгүй хараахан баригдаж дуусаагүй нэгэн их дэлгүүрийн байгууламж дээр ирж гэнээ. Гэвч удалгүй хуучны анд Carlos-тай уулзсанаар тэдгээр цэргүүд нь урьд Kane-ы алба хашиж асан The7 бүлгэмийнх болохыг мэдэж гэнэ. Ингээд тэд Венесуэлд байхдаа тарьсан балаг болоод зээлсэн өрөө төлөхгүй бол эхнэр охин 2-ыг нь ална хэмээн сүрдүүлжээ. Гэр бүлийнхнийгээ барьцаалагдсаныг мэдсэн Kane удалгүй өрөө төлөхийн тулд Lynch болон өөр нэгэн сейф эвдэгчийн хамтаар нэгэн банкыг хоослохоор шийднэ. Kane-г дагаж үргэлж түүнийг ажиглаж бай гэж Lynch-г хамтад нь явуулсан нь тэр ажээ. Lynch-ийн олон үг Kane-ий тавьтаргүй зан хоёр нийлсэн цагт тэдний хамтын ажиллагаа хараал, хэрүүл уруул болж тэнгэрт хадах нь олонтаа. Харин тулааны талбарт тэдэн шиг гайхалтай хамтрагчид үгүй мэт. Гэвч тэдний төлөвлөгөө талаар болж банкинд тэдний хайж байсан хэмжээний мөнгө байсангүйэ. Удалгүй тусгайгийнхан ирж тэднийг бүслэх болно. Kane Lynch 2 бүслэлтийг сэтэлж машиндаа суун Los Angeles-ийн хурдны замаар тусгайгийнхантай буудалцан явсаар удалгүй жолооч болоод өнөөх Сейф эвдэгч нь замын хажууд алагдаж гэнэ. Цааш тэр 2 хөл явган явж, тусгайнхнаас арай ядан мултарч чаджээ. Ийнхүү тэр хоёр хамгийн ихээр эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтнүүдийн нэг болцгоох аж. Ядаж байхад Lynch банкин доторх бүх жирийн иргэдийг устгачихсан байдаг, гэхдээ л тэднийг харсан нэг ч гэрч үлдээгүй юмдаг. Ингээд тэр хоёр The7-ий өрийг төлөхөд туслах нэгэн бүсгүйтэй уулзахаар Хонконгийг зорьжээ. Тэр бол японы якузагийн нэгэн бүлгийн томоохон толгойлогч Retomoto-ийн охин Yoko байх агаад түүний эзэмших шөнийн клубт нэвтэрч, албан тасалгаанд нь хүрч очжээ. Ингээд тэр 2 өнөөх бүсгүйг хулгайлж, клубын хамгаалагч нартай тулалдан явсаар барилгаас гарж гэнэ.

Image

Хүнд техно хөгжмийн аянд дуугарах буун дууг цагдаа нар байтугай дотор нь байсан хүмүүс ч сонсоход бэрх байлаа. Kane өнөөх якузагийн боссийн охиныг их хэмжээний бэлэн мөнгөөр солилцох гэсэн нь энэ ажээ. Удалгүй якузагийнхантай уулзах газраа тохирч болзсон цагтаа товлосон газраа очижээ. Удалгүй Kane-ий утсанд Retomoto-ийн хоолой сонсдож гэнэ, Kane-ий байр байдлыг ойлгосон Retomoto түүнийг өрөвдөх сэтгэл төрж, The7 бүлгийнхэнтэй тооцоо бодоход нь тусалж гэр бүлийг нь авръя харин охиныг минь суллачих гэж учирлажээ. Тэсвэр тэвчээргүй, савсгансан Lynch тэдний энэ яриаг сонсоод Kane-г The7-ээс урвах гэж байна гэж боджээ. Ингэж бодоод өнөөх мафийн охиныг буудчихаж гэнэ. Мэдээжийн хэрэг якуза нар яаж зүгээр байхав. Удалгүй үй олон сум тэднийг чиглэн хийсч иржээ, тэдний дунд мэргэн буудагчийн снайперын сум хүртэл байх аж. Хүч тэнцвэргүй энэ буудалцаанаас амьд гарсан тэр хоёр эргэж Los Angeles-т ирэх агаад Carlos-ийн болзсоны дагуу нэгэн барилгын бүсд ирж гэнээ. Харин тэнд эхнэр охин 2 нь ирсэн байх агаад Mute гэгч урьд нь Kane-тай хамт тулалдаж явсан нөхөр эхнэрийн нь толгойд сум зоож орхив гэнэ. Уурлаж галзуурсан Kane дэргэдээ байсан хүрзийг авч Mute-г хүн харахын эцэсгүй болтол нь нүдэж гэнэ. Гэнэт энэ үед аварга булдозер гарч ирэн тэднийг дайрахаар оролджээ. Булдозерын жолоочийг бусад хөлсний цэргүүдийн хамт устгаж дуусаад охин Jenny-гээ гэртээ аваачиж гэнэ. Ингээд Kane, Lynch 2, гянданд хоригдож буй The7-ийн хуучин нөхөд болох Thapa, Rific болон Shelly нарыг шоронгоос оргуулах болно. 5-уулаа болж авсан тэд удалгүй Хонконг явж Retomoto-оос их хэмжээний мөнгийг дээрэмдэх солиотой төлөвлөгөөг гаргав гэнэ.

Image

Якузагийн боссын тэнгэр баганадсан барилгын оройгоос утсаар доош буун хурлын танхимын цонхыг нь тэслэн орж бүгдийг хүйс тэмтэрчээ. (Яг л Mafia 2 дээр гардаг нэгэн үе шиг) Ийнхүү барилгаас гарч Хонконгийн гудамжаар хятадын цагдаа нартай тулалдан явсаар удалгүй тэд зугатаж чаджээ (Энэ үе нь хожим бодоод байхнээ GTA4-ийн "3 Leaf Clover" үетэй тун төстэй санагдаж байлаа). Удалгүй Kane нөхдийн хамтаар Гаванаруу Carlos-ийн араас нисч засгийн газрын эсрэг боссон босогч нартай тулалдан явсаар засгийн газрын ордонд түүнтэй уулзаж гэнэ. Тэдгээр босогчидтой тэмцэхийн тулд The7-ийнхнийг Кубын засгийн газар хөлсөлсөн байсан нь тэр ажээ. Урьд өөрийн хамрыг хугалсан өөдгүй новштой таарсан Kane, аятайхан боломжийг ашиглаад авав гэнэ. Гэвч удалгүй Carlos түүнээс дахин урвана гэдгийг Kane хэрхэн тааварлах билээ. Jenny охиныг нь дахин барьцаалсан болохыг мэдсэн Kane уурсан хилэгнэж хачиг шиг өөрт нь наалдчихаад байгаа The7-г бүрмөсөн устгахаар Lynch тэргүүтэй шинэ нөхдийн хамтаар Колумбаруу явж The7-ний толгойлогч болох ах дүү хоёрын хувийн тосгонд очиж тэднийг хараал идсэн геройны бизнесийнх нь хамтаар сүйрүүлэх болно.

Image

Ах дүү хоёрын учрыг нэг нэгээр олж хамгийн сүүлд дүүг нь хөнөөхдөө онгоцны буудлаас зугтахаар оролдох түүнийг онгоцтой нь хамт нөгөөрүү ертөнцрүү илгээж гэнэ. Эцэст нь охиноо аварч чадах бөгөөд нисдэг тэргэнд сууснаар өөрийн нөхдийг тулааны талбарт орхиод охины хамтаар хувиа бодон зугтах эсвэл өөрийн нөхдийг аврахаар цааш тулалдах гэсэн 2 сонголттой таарах болно. Хэрэв энэ замыг сонговол Kane-ий нэр цэвэр үлдэх бөгөөд зохиолын төгсгөл нь чухамхүү тийм ч аятай дуусахгүй юм. Хүнд шарх авсан охин Jenny болоод мөрөндөө шархадсан Lynch-ийн хамтаар салан дээр суугаад гол уруудан явж буйгаар дуусах билээ.

Kane and Lynch 2 - Dog Days

Image

Энэ ангийг нь жаахан Review маягаар жоохон задгайдуу биччихье тэхү. Саяхан гарсан уг анги нь Kane Lynch 2-ыг бусад тоглоомуудын жишгийг дагаж "цусаа өөрсдөө сэлбэх" системтэй болгосон байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хариулт нь давчуухан хятад хороолол, хийсч ирэх үй олон сум, хог новш хөглөрсөн зай багатай бохир орон сууцнууд бас дээр нь маш олон хужаа нар. Тиймээ хятадын ганстеруудын тухай өгүүлэх энэ тоглоом нь Шанхай хотын сүүдрийн амьдралын талаар үзүүлсэн юм. Хэр баргийн зүйл санаанд нь таардаггүй манай нэг нагац ах Шанхай явж ирснийхээ дараа, уг хотыг амаа олохгүй л магтаад байсандаг. Тийм сайхан хот юм байлгүй. Гэхдээ л уг хотын гүнд Хятадын мафи үнэнхүү цэцэглэн хөгжсөн байдаг бөгөөд Kane&Lynch2:Dog Days зүгээр л энэ бүхнийг бодитоор үзүүлэхийг зорьжээ. Яг л бурхдын хот Рио Де Жанейро хэдий сайхан хот ч гэлээ ядуусын дүүрэг Фавель нь жинхэнэ тулааны талбар болсон байдаг шиг Шанхайн гудмаар бла бла бла.

Ингээд сүүлийн ажлаа гүйцэтгээд, хараал идсэн энэ бүхнийг нэгмөр орхихоор шийдсэн Kane хүн ард шоргоолж шиг бужигнасан Шанхайд хуучин анд Lynch дээр зочилон ирэх болно. Мань 2 хоёулаа нилээд хөгширжээ. Kane-ий үс нь халзарч бууралтан, нүүрэнд нь үрчлээ суусан бол Lynch гүзээтэй болсон байх агаад яг өвгөжөөр төрхөндөө орсон байв. Ингээд Lynch-г ажилдаа татан оруулах бөгөөд өөрийн хүчин зүтгэж буй Glazer-ын даалгасан эхний ажлыг гүйцэлдүүлэхээр Brady гэх жунгаа залууг хөнөөхөөр болжээ. Удалгүй тэд Brady-ийн гэрийн гадна ирж, хаалгыг нь цөмлөн ортол өнөөх чинь найз охиноо дагуулаад гараад зугтчихжээ.

Image

Ядаж байхад найз охин нь чармай шалдан гэж байгаа, нөгөө юу яах гэж байсийм байлгүйдэ тэр хоёр. Ингээд л тэднийг элдэж гарнадаа, Шанхайн ядуусын дүүргийн давчуухан гудмаар өнөөх хоёрыг хөөсөөр буланд шахаж гарах гарцгүй болгожээ. Мэдээж замд зөндөө олон жунгаа дээрэмчид таарсан бөгөөд тэд альхэдийнээ духандаа сум зоолгуулаад ард хоцорчээ. Гэтэл Kane санамсаргүй өнөөх бүсгүйг хөнөөчихөж гэнэ. Харин энэ бүхэнд цочирдсон Brady тэр дороо амиа хорлож орхижээ. Шархалсан зүрхнээсээ болж хайрынхаа араас явсан уу эсвэл зүгээр л бүсгүйн эцгээс нь айв уу, хэн мэдлээ. Нээрээ тийн өнөөх бүсгүйн эцэг нь хужаагийн нээг их том мафийн босс болох Шанг Си юм гэнээ. Мэдээжийн хэрэг энэ бүхнийг сонсоод Шанг Си яаж зүгээр байхав. Цагдаа болоод хүчний байгууллагынхныг давхар атгадаг тэрээр үнэхээр аюултай хүн юм. Дараах өдөр нь Kane Lynch 2 Glazer-ын хамт Шанхайн автозамаар явж байхдаа цагдаа болоод дээрэмчидийн отолтонд орчихжээ. Манай хоёр ч яахав сурсан юм болохоороо урилгагүй зочдыг ч ёстой нэг хяргаж өгнө. Glazer-г хамгаалахын зэрэгцээ сумнаас бултаж гох дарж явсаар удалгүй энэ бүхнийг хотын нэгэн дээрмийн бүлгийн толгойлогч Шинг хийсэн болохыг мэдэх болно.

Image

Ингээд Kane Lynch 2 Glazer-ийн залуустай хамт Шингийн оромжинд нэвтрэн орж таарсан бүгдийг хяргасаар эцэст нь Шингтэй уулзжээ. Удалгүй түүнээс өнөөх Kane-ий хөнөөсөн охин бол Шанг Си-ийн охин болохыг мэдэх болно. Үүнийг сонсоод Lynch ёстой л нэг шоконд оржээ. Өөрийн шинэхэн амраг Сю-г хурдхан хотоос яв хэмээн Lynch утасдах аж. Удалгүй тэр хоёрыг нэгэн хятад зоогийн газарт сууж байх үед нь тусгайгийн цагдаа нар дайран орж иржээ. Мань хоёр тэдгээр залуусыг эд бад хийж орхиод шууд л Lynch-ийн гэррүү Сю дээр очихоор явжээ. Тэднийг очих үед олон тооны хужаа дээрэмчид байшинд нь ирсэн байсан бөгөөд таарсан бүгдийг хяргасаар эцэстээ Сю-тэй уулзжээ. Гэвч тэрээр Шингийн залуусын гарт орсон байлаа. Сюг барьцаалсан Шингийг буудахаар Kane онилох агаад Сюгийн аюулгүй байдлыг бодож Lynch Kane-г цохин унагажээ. Ингээд дайсны гарт орсон тэр 3 арьс гэж авахын аргагүй болтлоо цаасны хутгаар хэрчүүлж аймшигтайгаар тамлуулжээ. Хамгийн аймшигтай нь новшийн хужаа нар Сюг хүчиндэж алсан байлаа. Уур хилэн нь бадарсан Lynch Шингийг хөнөөж, Kane-г аварсан бөгөөд Сюгийн аймшигтай зэрэмдэглүүлсэн цогцсыг хараад хамаг оюун санаа нь балартжээ. Арга буюу цааш явах хэрэгтэй болж Шингийн оромжноос 2-уул нүцгэн гарчээ. Биеэрээ дүүрэн шарх соривтой тэр хоёр Шанхайн гудамжаар нүцгэн гүйж гарлаа. Хүмүүс ч ёстой нэг эвэртэй туулай үзсэн юм шиг болцгоож гэнэ. Мэдээжийн хэрэг мань хоёр замдаа таарсан новшнуудыг хөнөөсөөр явах аж. Удалгүй тэр хоёр хаанаас ч юм бэ алаг эрээн хувцаснуудыг олж өмссөн байх агаад яг л эмгэн өвгөн хоёр шиг инээдтэй харагдаж байлаа. Харин Шанг Си-аас айсан Glazer Lynch Kane 2-ыг алахаар шийдсэн байна. Энэ бүхнийг мэдсэн тэр хоёр амжиж Glazer-ийн хөлсний цэргүүдийн гараас мултарч чадах бөгөөд тэр бүгдийг хөнөөж, Glazer-ын хувийн онгоцонд суух гэсэн боловч оройтсон байлаа. Цааш тэр хоёр Шанхайн захын дүүрэгт орших боомтоор явах үедээ цагдаа, цэргийнхэнтэй таарч тэдэнтэй тулалдахдаа отолтонд орж баригдаж орхижээ. Удалгүй тэр хоёрыг нисдэг тэргэнд суулгасан цэргүүд агаарт хөөрлөө.

Image

Мань хоёр сиймхийг сэргэлэн гэгч нь ашиглаж нэг дарвагар хужаагийн өгзөгрүү Kane хөнгөхөөн өшиглөөд нисдэг тэрэгнээс хийсгэчихжээ нөгөөхийг нь Lynch дор нь эд бад хийж орхилоо. Ингээд Kane-ыг нисгэгчийг барьцаалж байх үед Шанг Си-ийн барилгыг харсан Lynch байшин руу буудаж гарчээ. Пулемётын суманд оногдсон том шилнүүд хага үсэрч, шилний цаанаас буудах цэрэг, цагдаа нарын биеийг сум цоолж байлаа. Удалгүй дайсны нисдэг тэрэгнүүд ирж тэднийг нэг нэгээр нь буудан унагаах бөгөөд эцэст нь Шанг Сигийн барилгын дээвэр дээр газарджээ. Нээрээ тийм тоглоом эхэлснээс эхлээд энэ хүртэлх бүхий хугацаанд тоглоомыг Lynch-ээр тоглож байсныг сануулъя. Ингээд тэр хоёр дээврээс доош бууж давхраас давхар дамжиж өрөө дүүрэн дайснуудыг устгасаар Шанг Си-ийн өрөөнд явж оржээ. Тэр хоёрын итгэмээргүй чадварыг үнэлсэн Шанг Си тэр хоёрт санал тавьж, бүхнийг аятай шийдвэрлэх гэтэл өшөө хорсолдоо автсан Lynch тэр дор нь түүний духанд сум зоож орхижээ. Kane-ы хувьд Шанг Си-г ашиглаад онгоц хөлөглөн Шанхайгаас явах хүсэлтэй байжээ. Одоо яахавдээ, мань хоёр онгоцны буудалруу халдахаар болно. Харин сүүлийн энэ үе дээр тоглолт Kane-рүү шилжих аж. Ингээд олон давхар үй олон хамгаалалт бүхий онгоцны буудал, нислэгийн зурвасаар нэвтэрч, тулалдан явсаар эцэстээ Эквадорлуу хөөрөх дөхөж буй онгоцонд амжиж сууж чадсанаар тоглоом дуусгавар болно. Энэ бол Шанхайг цусанд хутгасан цагаан өгзөгтэй хоёр залуугийн түүх юм. За нэг иймэрхүү.

Тэр гудмаар нүцгэн гүйдэг үе л ёстой аймаар байлаа. Харин Kane&Lynch 2 дэндүү богинохон байсан д л сэтгэл дундуур байнадаа, ахиад хэдэн хужаа нарыг буудсан бол ч....


Top
   
PostPosted: Sep.07.10 4:07 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Nov.17.09 9:47 pm
Posts: 337
Location: Emotions leads to hatred, hatred leads to war...
Khuslen_SG wrote:
Kane&Lynch 2 дэндүү богинохон байсан д л сэтгэл дундуур байнадаа, ахиад хэдэн хужаа нарыг буудсан бол ч....[/b]


+100000

_________________
fr0st энд байлаа нтр


Top
   
PostPosted: Sep.07.10 4:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
гайхалтай сэдэв бна.... тэмдэглэчихий....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.08.10 2:12 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Apr.01.09 8:00 pm
Posts: 730
Location: WWE & TNA
Mafia II - н үргэлжлэлийг хэзээ бичих вэ? Тэсэн ядан хүлээж байгаа шүү.

_________________
Cena Sucks !!!


Top
   
PostPosted: Sep.09.10 6:43 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: Sep.29.09 4:05 pm
Posts: 759
Location: С.......... энэний хажууд байнга баймаар
Sam Fisher


Top
   
PostPosted: Sep.10.10 8:12 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Khuslen_SG wrote:

Их гоё блог байна :wd: , миний блог khuslens.tk гэж блог бий, хүсвэл баннер солилцох уу хөгшөөн
энэ тоглоомыг тоглож үзсээн их гоё болсон байналээ, гэхдээ PK-ийн хувьд Mirror's Edge шиг гайхалтай, гайхамшигтай, mind blowing тоглоом гараагүй л байна, мэдээж өөрөө тоглож үзсэн л байлгүйдээ.

Харин өөрөө Parkour-аар хичээллэдэг үү?


Өө баннер солилцож болноо. Би Parkour аар хичээлэлдэггүй л дээ ер нь хичээллэе гэж боддог л юм. Тэгж байгаад болох биз. Баннер солилцох бол миний яахоо ид аар холбогдоорой bayrhuu91@yahoo.com. ПК ийн хувьд надад ч бас Мirrors edge дэндүү их таалагдсан одоо Mirrors Edge 2 ийг нь л хүлээж байна даа. хэхэ. Манай блог дээр тавьсан ПК төрлийн тоглоом уг нь ч дажгүй л юм байна лээ. :wd: Би ч тэгээд ер нь голцуу үсэрч харайдаг л тоглоом тоглох дуртай Prince, Assassin, Mirrors Edge, Splinter cell гэх мэт хэхэ

-----------------------------
http://www.McQueens.tk


Last edited by kiraRaito on Sep.11.10 12:23 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.10.10 10:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
NICE AI

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.14.10 3:17 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Red alert 2 юм уу 3 ын дүрүүдийг бичиж болох уу


Top
   
PostPosted: Sep.14.10 5:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
dota baatariin tuuh bwal ch xexe

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.14.10 5:18 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.21.06 12:38 am
Posts: 1416
Location: I've been burning water and drowning flame
Baga hemjeenii bdag shd baatar avhad deer orshil mayagiin tuuhtei

_________________
in Cold Harsh


Top
   
PostPosted: Sep.17.10 4:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
xarin th neeh yum barag bdag shtee tegeedl neeh urt tuuh bdag bolow uu gej sonirhson yum oo tegwel iluu sain togloh bh

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.17.10 11:58 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Тэр түүхийг нь унших гэхээр тоглоом эхлээд ядаргаа болоод байдаг юм аа.


Top
   
PostPosted: Sep.18.10 12:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Хүслэн яагаад ойрд түүх оруулахаа байчихваа :??:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Sep.18.10 1:01 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
xarin th husleen huleegeedl bn

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.18.10 1:59 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Khuslen Gamez.mn дээр оруулж байгаа шд


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 167 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited