#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 7:26 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 166 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Aug.23.10 1:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Casper. wrote:
starcraft 1,2n tuhai oruulaach. Nom ene ter bdag gsn. Tuuh.g n erdo meddeggui ym. Bas HL2 oo guitseegerei gman.g oilgoogui


Star Craft-г удахгүй оруулнаа, хэд хоногоос. Номыг нь орчуулж өгнө гэж худлаа бүлтэрч чадахгүйэ хэхэ. Гэхдээ аль болох дэлгэрэнгүй оруулахыг хичээнээ. Харин G-Man-ы хувьд түүнийг яг яах гээд байгаа, чухам ямар учиртай хүн болохыг Valve-ийнхан л мэдэж байгаа байх хэхэ. Гэхдээ түүний тухай тэгж байгаад оруулнаа.


Top
   
PostPosted: Aug.23.10 11:23 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Ghost-д баярлалаа Call of duty World at war-ийн Резнов ахийг бичээд өгөөч WaW дээрээ оросын талд байлддаг мөртлөө Black ops дээр хамтарсан баг ч юм шиг ойлгомжгүй байх юм


Top
   
PostPosted: Aug.23.10 11:28 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
waffen SS wrote:
Ghost-д баярлалаа Call of duty World at war-ийн Резнов ахийг бичээд өгөөч WaW дээрээ оросын талд байлддаг мөртлөө Black ops дээр хамтарсан баг ч юм шиг ойлгомжгүй байх юм


Резнов ч үнэхээр гайхалтай дүр шүү. Ярьж байгаа яриа нтр нь бол тэр чигээрээ ишлэл, бичээд цээжлээд авмаар.
Удахгүй оруулнаа :wd:


Top
   
PostPosted: Aug.24.10 3:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
РЕЗНОВ (from Call of Duty 5,7)
"Sniping your enemy is like hunting any other animal. Fire at the wrong moment, and your chance will be forever lost."

ImageImage

Төрсөн газар: ЗХУ
Үндэс Угсаа: Орос
Харъяалал: World at War дээр 3-р давшилтын арми, Буудлагын 62-р Дивиз
Black Ops дээр SOG (Studies and Observation Group)
Цол: Түрүүч
Үүрэг: Мэргэн Буудагч
Статус: Амьд
Түүний хоолойд: Hollywood-ын од Gary Oldman дуу оруулжээ

Сталинградын тулалдаан:

Бод л доо тэр дайны талбарт
Борооны дусал газарт уналгүй
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд хатаж байсан юм... (Дэндэвийн Пүрэвдорж гуйан Хар Цас найраглалаас)

Дэлхийн тэн хагасыг аюулт дайны манан бүрхэж, Европ тив бүхэлдээ хас тэмдгийн дор бөхийж байсан үе билээ. Халуун төмрийн үер урсч, газар хөрс тэр чигтээ 3-р рейхийн төмөр цэргүүдийн гутлын уланд хэрчүүлж байсан энэ үед Зөвлөлтийн ард түмний эцсийн найдвар болсон энэ хотод залуу дайчин Дмитрий Петренко, ахмад дайчин Резнов хоёр таарчээ. Волга мөрнийг гаталж их удирдагчийнхаа нэрээр нэрлэгдсэн Сталинград хотноо ирсэн Петренко эхний довтолгооноор дайчин нөхдийнхөө хамтаар хиар цохиулж гэнэ. Дайснуудыг ирэхээс өмнө хуучин оргилуур дотор нас барсан олон цэрэг эрсийн дунд нуугдаад амжсан байна. Хашир нацистууд дэргэдүүр нь зүгээр ч нэг өнгөрөлгүй тэдгээр нойрсож буй цэрэг эрсийг буудаж шалгах аж. Аз болж Петренко тэдний тэнэсэн суманд өртөлгүй өнгөрчээ. Ингээд хэрээний хоол болсон тэдгээр цогцоснуудын дундуур мөлхөж явахдаа ахмад дайчин Резновтой таарчээ. Хашир туршлагатай мэргэн буудагч өвгөн Петренкод буугаа өгч ойролцоо зогсох хэдэн германыг буудаж унагахыг түүнээс хүсжээ. Нэг л буруу алхам хийвэл хуучин энэ усан оргилуур тэдний булш болно гэдгийг ч учирлав гэнэ. Учир нь Резнов гарандаа шарх авч, баруун гарын долоовор хуруугаа дайсны тэнэсэн суманд тасар татуулсан байлаа. Ингээд алсад нүргэлэх бөмбөгдөлтийн чимээтэй давхцуулан Резновын дохиогоор Петренко тэднийг нэг нэгээр тамруу нь тонилгожээ. Ингээд тэр хоёр Резновын олон хоног хөнөөх гээд чадаагүй генерал Хенрих Амселыг устгахаар цааш явжээ. Ингэж явахдаа дайсны мэргэн буудагчтай таарч, Резновын хурц харааны тусламжтайгаар түүнийг онилсон Петренкогийн сум байгаа онох болно. Цааш явсаар дайсны бүхэл бүтэн хороо цэрэгтэй таарч, тэднээс зугатан явсаар бүслэгдэж орхижээ. Байшин дотор бүгсэн тэр хоёрыг тэнд нь шатааж орхихоор нацистууд цонх бүрлүү нь галаар шүршиж гэнэ. Гэвч овсгоотой Резнов, залууг дагуулсаар байшинг тэсэрдэгийн даваан дээр тэндээс гарч чаджээ. Гэвч удалгүй германчууд тэдний бүслэн ирэх авч Петренкогийн дайчин нөхөд ирж тэдний аварч гэнээ. Ингээд өөрийн нь цэргүүд гудамнаас гудам дамжин тулалдах зуур манай хоёр мэргэн буудагч дээврээс дээвэр дамжин дайснуудыг нь нэг нэгээр нь цэвэрлэх аж. Ингэж явсаар өнөөх заналт дайсан болох Амселыг олж гэнээ. Резновын заавраар Петренко генералыг хөнөөж чадах агаад удалгүй барс танкны сум тэр хоёрыг чиглэн ирж тэсэрч гэнээ. Үй олон нацистууд тэр хоёрыг хөнөөхөөр уулгалан довтолж гэнэ. Ингээд манай хоёр дээвэр дамжин гүйсээр хотын дундуур урсах нэгэн голруу үсэрснээр нь энэ үе дуусгавар болох болно.

Сийлов өндөрлөгөөс Берлин хүртэл

3 жилийн дараа буюу 45 оны 4 сарын 18-нд улаан армийн дайчид нацистуудыг өөрсдийн нь нутаг дэвсгэрлүү нь Сийлов өндөрлөг хүртэл ухраагаад байсан билээ. Энд тулалдаж яваад гурван герман цэрэгт олзлогдоод байсан Петренког удалгүй Резнов нөхдийн хамтаар ирж аврах болно. Хоёул бие биенээ үхсэн хэмээн бодоцгоосон тэдний хувьд гэнэтийн энэ учрал тун сонин байсан нь илт. Харин өөрийн дайчиддаа Резнов үргэлж Петренког үлгэр жишээ болгон яриа аж. Ялангуяа Вермахтын цэргүүдтэй тулах үеэрээ гүн цочролд орсон Черновт. Ингээд тэд дайчин нөхдийн хамт Сииловыг чөлөөлж, Панковыг эзэлж гол мөрнийг гаталж цааш явсаар Берлинд тулж иржээ. Нийслэл хотоо хамгаалахын тулд Германчууд цэрэг генерал гэлтгүй, хөгшин залуу гэлгүй цөмөөр мөр зэрэгцэн хамгаалж байлаа. Гудамнаас гудамж дамжин, байшингаас байшин дамжиж нацистуудын галзуурсан хамгаалалтыг сэтлэсээр манай цэргүүд Рейхстагт тулж ирлээ. Ширүүхэн хориглолт хамгаалалтыг даван гарч удалгүй манай цэргүүд парламентын ордонруу нь нэвтэрч чаджээ. Петренко, Резнов хоёр дайчин нөхдийн хамтаар Рейхстагийг хар хэрээнүүдээс нь цэвэрлэж, давхраас давхар дамжин устгасаар эцэст нь Рейхстагийн орой дээр гарчээ. Гэнэт SS-ийн үхээгүй нэгэн цэрэг Петренкод P-38-ийн сумыг зоож амжжээ. Уурсан хилэгнэсэн Резнов золгүй тэр цэргийг хутгаар сийчэж цээжин биеийг нь дор нь хуваагаад хаяж гэнэ. Шархадсан Петренког түшин явж Рейхстагийн орой дээрх хас тэмдэгтэй тугийг тасдан хаяж харин Петренко өөрийн барьж явсан улаан тугийг зоосноор тоглоом дуусах ажээ.

Call of Duty: Black Ops

Энэ тал дээр одоохондоо олигтой мэдээлэл алгадаа.
Ямартай ч тэрээр Treyarch-ийн E3 дээр үзүүлсэн Victor Charlie үе дээр SOG-ийн гишүүн болсон байх агаад Вьетнамд тусгай даалгавар гүйцэтгэж байгаа талаар гардаг. SOG бол 1964 оны 1 сарын 24-с 72 оны 5 сарын 1 хүртэл буюу Вьетнамын дайны үед үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын тусгай салаа юм. Үнэхээр хачирхалтай байгаа биз. Зөвлөлтийн Улаан армид тулалдаж, бараг л баатар болсон тэрээр яаж яваад SOG-т ордог нь сонирхолтой. Бүхэл бүтэн 20 жил өнгөрсөн ч жаахан сахал ургасныг эс тооцвол бусдаар бол юу нь ч өөрчлөгдөөгүй байна. Магадгүй хоорондоо холбоогүй зүгээр л ижил төрхтэй ч гэлээ огт өөр дүрүүд байж болох юм. Яг л Price шиг. Тэр Call of Duty 1,2 бас Modern Warfare 1,2 дээр гардаг шүүдээ. Эцэст нь хэлэхэд 3 хувилбар байна
1. Тэрээр ЗХУ-аас урвасан
2. Тагнуул хийж байгаа, өөрөөр хэлбэл Double Agent
3. Адил нэртэй, төрхтэй ч хоорондоо хамааралгүй дүрүүд

Сонирхуулахад:

+Резновын гадна төрх нь CoDMW-ийн Имран Захаевын төрх юм, сайн ажиглаад үзээрэй. Харин Имран Захаевын төрхийг В.И.Ленинээс санаа авж бүтээжээ

+Their Land, Their Blood үед дээр Резнов өнөөх л шархадсан гарандаа боолттой хэвээр л явж байдаг нь сонин

+Бүтэн 3 жил өнгөрсөн ч Зөвлөлт засгаас түүнийг ямар ч шагналд тодорхоолойгүй нь сонирхолтой

+Үнэхээр бодит ертөнцөд буюу 2-р дайны үед, давшилтын 3-р армид Резнов нэртэй хүн байжээ. Гэхдээ тэрээр түрүүч биш комиссар байсан юм.

+CoD-ийн цувралууд дунд хутга хэрэглэн тулалдсан цорын ганц орос хүн нь Резнов юм.

+Хэрвээ "Vendetta" үе дээр чи дайсны цэрэг юмуу нохойг дурангаар хараалахгүйгээр буудвал Резнов чамд No Scope?!!Nice! гэж хэлэх болно

+Зөвхөн Vendetta үе дээр л тэр хэдхэн секунд Sniper барьж байгаа харагддаг. Бусад үед дандаа ППШ зэрэг автоматуудыг барих ажээ




Last edited by Khuslen_SG on Aug.25.10 9:47 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.24.10 5:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Thanks !!! "Chernov ! Finish those rats !"


Top
   
PostPosted: Aug.25.10 9:38 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
АРТЁМ (from METRO 2033)
Fear the Future

ImageImage

Нас: 20
Харъяалал: Ranger
Байршил: Москвагийн Метро
Статус: Амьд байгаа

Метро

Аймшигт халуун цөмийн дайн эхэлж дэлхий ертөнц тэр аяараа түнэр харанхуйд автсан цөвүүн тэр цагт Москвагийн ардууд, хотынхоо хамгийн найдвартай газар болсон метрондоо хоргодож байлаа. Эцэг эх нь дайнд үрэгдэж өнчин хоцорсон Артём хүү бөмбөг тэсрэхээс хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн агаад эгээ л аалзны шүлс мэт хотыг тэр чигт нь хэрсэн энэ л метронд өсөж гэнээ. Удалгүй хүү өсч том болж, гэр нь болсон Тимирязевская-н өртөө нь хулгана хархнуудын үүр уурхай болсон тул хойд эцгийн хамтаар бусад нөхөд ард иргэдээ даган нүүж ВДНХ(Выставка достижений народного хозяйства)-ний өртөөнд суурьшжээ. Хойшид энэ газрыг Выставка буюу Үзэсгэлэн гэж товчилъё. Өсвөр насандаа тэрээр бусад нөхдийнхөө хамтаар туннелиэр сэлгүүцэж явахдаа Үзэсгэлэнгийн баруун захын хэсэг болох Ботанический Сад буюу Ботаникын Цэцэрлэгрүү нэвтрэх ган төмөр хаалгыг нээж орхихдоо хожим нь тэр хаалгаар Харанхуйн хүчнийхэн орж ирэх болно гэдгийг хэрхэн тааварлах билээ. Харанхуйн хүчнийхэн (Darkest One) бол халуун цөмийн дайнаас болж мутацид орсон хүн дүрстнүүд бөгөөд хамгийн аймшигтай нь хүний оюун ухаанаар дамжуулан тэднийг заналхийлэх онцгой чадвартай араатнууд билээ. Яг л Fallout 3 дээр гардаг Goul-чууд шиг, гэхдээ дайнаас болж арьс үс нь зулмаран унасан тэднийг бодвол Харанхуйн хүчнийхэн хамаагүй илүү хүчтэй агаад гадна төрхийг нь харах ахул эгээ л харийнхан мэт. Удалгүй Артём нас биед хүрч 20 насыг зоогложээ. Яг энэ үед өнөөх Харанхуйн хүчнийхэн метронд суурьшсан ард иргэдэд тэр дундаа Үзэсгэлэнгийхэнд илүүтэй аюулыг учруулах болжээ. Метроны нэгэн туннелд тэдний нэгтэй нь таарсан Hunter (ВДНХ-ийн туршлагтай нэгэн дайчин) удахгүй ирэх аюулыг метроны бусад иргэдэд анхааруулах хүндхэн ажилд Артёмыг томилж гэнээ. Ийнхүү адал явдал эхлэх болно.

Тоглоомын Эхлэл

Калаш 2012 (AK74-с сэдэвлэсэн хийсвэр зэвсэг) мөрөндөө үүрсэн Артём, Миллер гэгч дайчинтай хамт хаа ч юм бэ харанхуй нэгэн газрын зэвэнд идэгдсэн шатаар өгсч буйгаар эхлэх болно. Удалгүй тэр хоёр дээш авирч, төмөр хаалгыг нээн цааш орох бөгөөд явсаар эх дэлхийн хөрсөн мандал дээр гарч иржээ. Өтгөн утаа манан сарны гэрлийг халхалж, жихүүн хүйтэн агаар өөдөөс үлээж, хаа саагүй хог новш хөглөрч, энд тэндгүй газрын хөрс хуйлран эргэсэн байх нь сүрдмээр. Ерөөс хүрээлэн буй орчин тэр чигтээ хар дарсан зүүдний биелсэн талбар болжээ. Удалгүй 50 мм-ийн автоматаар зэвсэглэсэн хүнд хуягт машинтай ranger-үүд ирж тэдэнтэй нэгдлээ. Цаашлаад тэнд явж байсан Norsalis буюу хувьсалд орсон аварга хархнуудын нүүдэлтэй таарч гэнээ. Тэдэнтэй тулалдах энэ үед гэнэт агаараас ад чөтгөрүүд гэгдэх мутацид орсон аварга нисдэг жигүүртнүүд довтолж гэнэ. Тэд доош шумбан орж хуягт машиныг хөнгөхөн хөмрүүлж орхисон байна. Удалгүй тэнд байсан дайчид цөмөөр алагдаж Артёмын дээрээс нэгэн жигүүртэн довтлон орох энэ үест дэлгэц харанхуй болж тоглоомын зохиол таныг 8 өдрийн өмнөх үерүү ухраах болно.

Дахиад л Метро

Нойрноосоо сэрээд удаагүй байсан Артём, орноосоо босч удалгүй нэгэн анд Alex-тай уулзжээ. Цааш хоёул ВДНХ-ийн өртөөнд орогносон ард иргэдийн давчуухан оромжнуудын дэргэдүүр өнгөрсөөр хашир туршлагатай дайчин Hunter-тай уулзав гэнэ. Гэтэл гэнэт Norsalis-ууд туннелээр довтлон орж иржээ. Ингэж олноор сүрэглэн явдаггүй тэдний энэ удаагийн дайралт тун хачирхалтай. Дайралт гэхээсээ илүү тэд ямар нэгэн зүйлээс үргэн зугатаах мэт хачин аашлах аж. Ингээд довтолгооныг амжилттай няцаасны дараагаар Alex дайчин нөхөддөө ойрын үед хонгил, туннелиэр үзэгдэх болсон Харанхуйн хүчнийхэний талаар ярьж гэнээ. Тэдний нэгтэй нь таарсан Hunter, Метроны ард иргэдэд нүүрлээд буй шинэ аюулын талаар сонордуулахаар явахын өмнө Артёмд нэгэн зүүлтийг өгч гэнээ. Хэрвээ түүнийг энэ аялалаасаа эргэж ирэхгүй бол энэхүү эдийг Polis дахь Miller гэгчид хүргэж өгөхийг сануулжээ. Ингээд Hunter яваад өглөө. Өдөр хоног улиран өнгөрөх авч Hunter эргэж ирсэнгүй. Гарцаагүй түүнийг нас баржээ гэж нөхөд нь итгэжээ. Хашир туршлагатай тэрээр туннелийн хархнуудын хоол болох хүн яавч биш, магадгүй тэр Нацистууд болон Улаантнуудын хоорондох галын цэг дээр алуулсан юм боловуу, эсвэл өнөөх Харанхуйн хүчнийхэнд баригдав уу, хэн мэдлээ. Ингээд Артём хүүгийн урт бөгөөд адал явдал, аюул эрсдлээр дүүрэн аялал эхлэх ажээ.

PS: Уншиж байхдаа энэ soundtrack-г сонсоорой :wd: http://www.youtube.com/watch?v=k70iKGjr-Zs

Үзэсгэлэнгээс анх удаагаа гарсан нь

Артём ийнхүү Үзэсгэлэнгээс гарч цааш явсаар метроны Зах дээр хүрч очжээ. Тэгээд тэндээ Bourbon гэгчтэй танилцав гэнэ. Хашир туршлагатай тэр дайчин хэний ч талд харъяалагддаггүй бөгөөд хаа саагүй тэнэж явах сайн дурын дайчин ажээ. Ингээд Bourbon Артёмд өөрийн Калаш 2012-оо өгөөд харанхуй туннелиэр цааш явж зэвсгийн агуулах хүртэл хань болж явахыг хүсч гэнэ. Ийнхүү хоёул болж авсан тэр хоёр харанхуй туннелиэр цааш явж удалгүй газрын хөрсөн дээр гарч, цааш явсаар дээрэмчдийн хотхонд хүрч очжээ. Метроны дээрэмчидтэй тулалдсаар эцэст нь Bourbon-ы амьдрал дээрэмчдийн гарт алагдсанаар дуусгавар болох тавилантай байжээ. Үхэхээсээ өмнө түүний буунаас гарсан сүүлийн сум дээрэмчдийн толгойлогчийн толгойд шигдсэн байна. Ингээд Артём ганцаараа үлдлээ. Гэвч удалгүй Khan гэгч Bourbon-с ч илүү хашир туршлагатай, үнэхээр догь өвгөн дайчинтай учиржээ.

Туннелийн хий үзэгдэл

Ийнхүү замын ханьтай болсон тэр хоёрын аль аль нь сэтгэл хангалуун байлаа. Цааш явсаар метроны хамгийн аюултай хэсгүүдийн нэг болох хий үзэгдэл, сүнс сүг шингэсэн туннелиэр арга буюу явах хэрэгтэй болжээ. Эрт цагт амьдарч асан хүмүүсийн сүнс сүүдэр шингэсэн энэ ёрын газарт үе үе тэдний хий үзэгдлүүд дайралдаж, хааяа туннелиэр хий үзэгдлэн галт тэрэг явж өнгөрөх аж. Гар чийдэнгийн гэрэлд зөвхөн үзэгдэх тэд, Артём, Khan хоёрын замыг хааж, тэдний хөлийг аргамжина. Харин энэ үед Khan элдвийн тарни шившлэгийг шивнэж тэднийг номхотгох ажээ. Ингээд ёрын тэр туннелийг өнгөрсний дараагаар тэр хоёр Зэвсгийн агуулахад хүрч, тэндээ Артём Andrew гэгчтэй уулзах агаад Артёмд зэвсгээр туслаж цааш явах үүд хаалгыг нээн өглөө. Дайчин нөхдөөсөө салсан Артём дахиад л ганцаар үлдлээ. Анх гэр нь болсон Үзэсгэлэнгийн өртөөнөөс гарсан цагаасаа эхлээд л мутацид орсон аварга биет хархнууд, ад чөтгөрүүд гэгдэх тэнгэрт нисэх жигүүртнүүд, мөн туннелийн дээрэмчид, садистууд цаашлаад бүр хий сүнс, хий үзэгдлэн галт тэрэг, туннелиэр хааяа үзэгдлэх нууцлаг хүчтэй гэрлэн биет гээд л урьд өмнө харж, тааралдаж байгаагүй олон зүйлтэй учраад амжсан байлаа. Мөн өнөөх Харанхуйн хүчнийхэн үе үе Артёмын ой ухаанд нэвтрэн элдвийн зүйлсийг чихэнд нь шивнэх аж. Ингээд цааш харанхуй туннелиэр ганцаар явна гэхээс Артёмын нурууны үс босох ажээ.

Фронтын Шугам

Хэдий Москвагийн ард иргэд метронд орогнох болсон ч ,хоорондоо хагаралдан талцаж олон хэсэг бүлгүүдэд хуваагджээ. Хамгийн томоохон төлөөлөгчид нь гэвэл яг л Гитлерийн германчуудыг санагдуулам Нео Нацистууд харин нөгөөх нь гэвэл Улаан Коммунистууд байх ажээ. Арга буюу Артёмын явах зам нь Нацистууд болон Коммунистуудын галын шугамтай огтлолцож таарчээ. Хоёр талын хүнд хамгаалалт бүхий хориглолтын бүсийг нэвтэрч удалгүй Нацистуудад баригдаж орхижээ. Гэнэт Ulman, Pavel гэгч хоёр ranger Артёмыг ирж аварч гэнээ. Артём тэр хоёрт Hunter-ын нэрийг хэлээд өнөөх илгээмжийг үзүүлж гэнэ. Харин Ulman дайчин нөхөр Pavel-д Артёмыг аваад Депоруу очихыг үүрэг болгожээ. Ингээд Артём Павел хоёр уурхайн жижиг машинд суугаад цааш явтал араас нь нацистууд барс танк тэргүүтэй элдвийн машин техникээрээ элдэн хөөж арайхийн тэднээс амь мултарч гэнэ. Удалгүй мутант хархнуудын сүрэгтэй таарч Павел алагдаж Артём амь гаржээ. Дахиад л ганцаараа. Энэ удаад өмнөх явсан газруудаас бүр дор газарт ганцаар хоцорчээ. Lurkers гэгдэх хурдан хэрнээ жижигхэн зэвүүн мутантуудаар дүүрсэн туннелиэр цааш явж гэнэ. Ингэж явахдаа Артём нэгэн бяцхан хүүтэй тааржээ. Авга ах нь Nosalis-уудад алуулсан тул ганцаараа хоцорсон байна. Хөөрхий хүүг мөрөн дээрээ үүрээд цааш хоёул явлаа. Аюулаар дүүрэн хонгилуудыг өнгөрч удалгүй хэсэг бүлэг хүмүүстэй таарав гэнэ. Аз болж өнөөх хүүгийн эх нь тэнд байж, эх хүү хоёр уулзжээ. Цааш Артём явсаар ахиад газрын гадаргуу дээр гарч гэнэ. Гэтэл тэнд нь Нацистуудын үүр уурхай болсон Хар Өртөө гэгч байсныг хэрхэн мэдэх билээ. Ингээд тэдгээр үндсэрхэг үзэлтнүүдтэй тулалдан явсаар удалгүй шинэхэн танил Ulman-тай таарчээ. Төмөр хаалга тэр хоёрыг тусгаарласан тул арга өөр зам олох хэрэгтэй болж. Ulman Артёмд VSV бууг өгөөд цааш 2-уул салж явжээ. Хар Өртөөг өнгөрч удалгүй Ulman тэр хоёр таарч гэнэ. Ингээд тэр хоёр Артёмын зорьсон Polis-руу явлаа.

PS: Би энд маш товчхон хийгээд, тодорхой бичиж байгааг анхаарна уу. Хэрэв бүтнээр нь бичье гэвэл мааааш урт үргэлжлэх болно. Энэ чинь Оросын шинэ үеийн зохиолч Михайл Глуховскийн "МЕТРО 2033" романаас сэдэвлэн хийсэн тоглоом шүүдээ.


Polis


Хамгийн томоохон өртөөнүүдийн нэг болсон Polis-т очсон Артём удалгүй Miller-г олж уулзав гэнэ. Тэгээд түүнд Hunter-ийн дамжуулсан өнөөх илгээмжийг өгч гэнэ. Шинээр ирээд буюу энэ аюулыг ойлгосон Miller Артёмыг дагуулсаар Polis-ын консул дээр очжээ. Олон цаг хуралдсаны эцэст консулаас тэдэнд туслахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нацистуудтай хийх тулааны хажуугаар Харанхуйн хүчин ч гэн үү, урьд сонсоогүй хачин балай амьтадтай тулалдах хүсэл тэдэнд байсангүй гэнэ. Хэрэг дээрээ тэрхүү Харанхуйн хүчнийхэн ямар аймшигтай аюулыг учруулж болох хийгээд хуучин нийслэл Москвагийн балгас дунд тэдний томоос том үүр уурхай байгааг болоод өдрөөс өдөрт тэр нь тэлэн ургаж буйг мэдээгүй байлаа. Хэдий тийм ч Miller Артёмд туслахаар шийднэ. Ингээд тэр хоёр цааш D6 гэх Москвагийн дор орших нууц цэргийн баазад очих хэрэгтэй болжээ. Магадгүй тэнд армийнхны үлдээсэн цэнэгт пуужингийн хошуунууд байж болох агаад хэрвээ тэдгээр цэнэгт хошуунуудыг харанхуйн хүчнийхэнрүү чиглүүлбэл үнэнхүү хүчтэй нөлөөг үзүүлж болохыг мэдэж байв. Гэвч D6-г чухам хаана байдгийг хэн ч мэдэхгүй.

Номын Сан

Ингээд D6-ийн байрлалыг тогтоохын тулд Miller, Артём хоёр Danilla гэх өөр нэгэн дайчины хамтаар гурвуул хотын номын санг чиглэн явах болно. Удалгүй тэд газрын гадаргуу дээр гарч номын санд хүрч очих агаад номын сангийн том хаалгыг нээн орох ахул эгээ л эртний түүхт үлгэрийн оронд ирсэн мэт гайхалтай мэдрэмж тэднийг эзэмджээ. Гэвч тэнд Артёмыг өөр нэгэн хүчирхэг араатан болох "Номын санчид" хүлээж байгааг хэрхэн мэдэх билээ. Бүтэн хоёр дайз сумаар шүршээд ч үхдэггүй аварга биет тэдгээр араатнууд яг л хүн хар гөрөөс шиг байх ажээ. Miller, Danilla хоёр арыг нь хамгаалан үлдэж Артём цааш ганцаар явсаар өнөөх D6-ийн байрлал хадгалагдан буй архивруу явж оржээ. Ингээд номын сангаас гарвал өнөөх аварга биет шинэхэн дайсан Артёмруу халдахаар завдах энэ үест Miller, Stepan хоёр хуягласан машинаар ирж түүнийг аварч гэнэ. Ингээд гурвуул цааш явсаар Sparta-руу очжээ. Sparta бол өөр нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн оромж болсон газар байлаа.

Sparta-аас D6-руу

Тэнд хүрч очсон хойноо Борис, Владимир тэргүүтэй олон дайчидтай нэгджээ. Чингээд бүр олуул болж авсан дайчид цааш D6-руу хөдөллөө. Зорьсон газраа хүрч, D6-ийн аварга үүдийг нээж, цааш олон олон аюултай хонгилуудыг өнгөрөн явсаар төв удирдлагын өрөөнд хүрч очжээ. Гэвч гэнэтхэн тог тасарч орхив гэнэ. Тэднээс гадна хэн нэгэн тэнд байх ажээ. Доош бууж Реакторыг асаах хэрэгтэй болсон тул Miller, Артём хоёр хамт явжээ. Тэр доор "Biomass" гэгч аварга мутанттай таарч, хүнд даацын кранаар түүнийг устгаж гэнэ. Ингээд тогийг залгасан тэр хоёр дээш гарч Останкино хэмээх телевизийн аварга цамхагийг зорьжээ. Ингээд тоглоом эхэлсэн яг тэр үеийн зохиолтой давхцаж очих ажээ.

Останкино

Demon-ууд болоод Nosalis-уудын дайралтаас Артём амьд мултарч Miller-ийн хамт цааш тв-ийн аварга цамхагруу авирч гэнэ. Цамхагийн дээш авирах тусам өнөөх өөрт нь үе үе харагдах Харанхуйн хүчнийхэн оюун санааг нь эзэмдэж түүнийг зогсоохоор оролдоно. Тэд улам бүр л хүчирхэг болоод байгаа нь илт ажээ. Ингээд цамхагийн хамгийн дээд орой дээр гарч пуужингийн тусгалыг тодорхойлох багажийг асаах ахул өнөөх харанхуйн хүчнийхэн Артёмын оюун санааг дахин эзэмджээ. Өөрий нь оюун санааны мухарт Артёмыг төөрүүлж түүнийг ангуучлан араас нь хөөж эхлэв. Цааш эгээ л төөрдөг байшин мэт элдвийн газруудаар явсаар тэдэнд алагддагийн даваан дээр хаанаас юм бэ Hunter гарч ирэн Артёмд буу өгөх болно. Тэдгээр харанхуйн хүчнийхэнийг устгаж хотод дахин нарны гэрлийг бэлэглэх эсвэл тэднийг амьд үлдээхийн алин болох нь тоглогч таны сонголтоос шалтгаалах болно. Зохиолын үндсэн төгсгөл буюу Hunter-ийн бууг авч өнөөх араас нь хөөх мутантыг устгасан даруйд Артём оюун ухааны хүлээснээсээ тайлагдах агаад алсын тусгалт пуужингийн тусгалын цэгийг зааж өгснөөр газраас пуужингууд хөөрч өнөөх харанхуйн хүчнийхэний үүр уурхайг бөмбөгдөх болно. Удалгүй үүлэн чөлөөний завсраар нарны гэрэл тусч, урт удаан хугацааны туршид түнэр харанхуйд оршсон эртний түүхт Москва хот ахин нарны гэрэлтэй учирах болно. Харин энэ бүхнийг Артём хүү зүгээр л цамхагийн орой дээрээс ажиглан сууж байлаа.


Хэрвээ хүсвэл надаас номыг (pdf) нь аваарай, англи хэл дээр байгаа шүү
Мөн сонирхуулахад тун удахгүй METRO 2034-өөр та бүхэн уран зохиолын болоод тоглоомын ертөнцөд метронд дахин зочилж болох юм.
Эцэст нь хэлэхэд энэ бол миний амьдралдаа тоглож үзсэн цөөн хэдэн гайхалтай тоглоомуудын нэг байлаа. Хэрвээ та gamer хүн л юм бол заавал энэ тоглоом тоглож үзэх хэрэгтэй шүү



Top
   
PostPosted: Aug.26.10 2:02 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Metro 2033 ямар чадал шаардах юм бол Ю


Top
   
PostPosted: Aug.26.10 2:58 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
gaihaltai... bayarlalaa ter hariinhan tiim uchirtai bsiinm bii... neeree FEAR bas ovoo zohiol entertei game yum shigee ?

_________________
Eat sh*t.


Top
   
PostPosted: Aug.26.10 3:23 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Mar.12.08 12:04 pm
Posts: 1238
стар крафт нэг хоёрийг хэзээ хийх нь вэ

_________________
СайнХужааБолҮхсэнХужаа


Top
   
PostPosted: Aug.26.10 4:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 8:26 pm
Posts: 2991
Location: Oz land
Khuslen_SG!

StarCraft-g bicheed end tavihaasaa umnu nad ugch shalguulaarai. Bi chadah yadahaaraa hyanaad ergeed helye.
Mash ih hicheel zutgel gargaj baigaa uchraas zarim neg aldaanuud yavaad baigaa.
Starcraft etert tiim aldaa yostoi baij bolohgui nandin buteeluud baigaa yum :razz: Busdiig ni nandin bish gej bgaa yum bish, minii medeh ni l Starcraft (bas Halo) bolohoor chadahaaraa tuslaya gej bgaa ni ene.

Keep up the good work!

_________________
F650GS


Top
   
PostPosted: Aug.26.10 4:25 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Заа старкрафтын зохиолоос оруулья.
Image
StarCraft 1
Хүн төрөлхтөн өөрийн дэлхийгээс гаран өөр гариг дээр соёл иргэншлээ байгуулсан нь Korpulu sector байлаа. Тэд өөрсдийгөө Терран гэж нэрлэсэн агаад, тэд Tarsonis Moria Umoja зэрэг олон гариг дээр амидарч эхлэв. Энэ бүх гаригууд Confederate гэсэн холбоонд харьялагддаг бөгөөд өөрсдийгөө дэлхийгээс бүрэн тусгаарласан юм.
Анхаар! Энд зөвхөн тоглоомон дээр гардаг зүйлүүд л байгаа юм.
25 дугаар зуун. Сансрын уудмаас Зерг хэмээх аймшигт ухаангүй нэгэн амьтад Confederate ийн Chau Sara хэмээх гариг луу дайралт хийснээр тоглоом эхлэнэ. Confederate тэр гариг луу тусгай баг илгээсэн бөгөөд Зергийг өөрсдийнхөө зорилгод ашиглан судлахыг бодсон боловч, тэд Зергүүдийг ямар аймшигтай гэдгийг нь мэдээгүй байсан юм. Яаг энэ Үед секторд өөр нэгэн биет орж ирсэн нь протоссууд байсан агаад тэд бол ихээхэн технологжсон хөгжилтэй, мөн өндөр оюуны чадвартай улс юм. Тэд зергийн хор хөнөөл мэдэж байсан учир энэ бүхнийг даруй зогсоох хэрэгтэй хэмээгээд сансраас гаригийг шатаасан юм. Ингэснээр Терранчууд 2 дайсантай болсон төдийгүй Их Дайн эхллээ.
Их дайн ба босогчид
Image
Энэ үед Confederacy зэргэлдээх гариг болох Мар Сара луу протосс оос хамгаалах гэж флот явуулав. Тэнд тоглоомын гол дүрүүдийн нэг болох Жим Рейнор маршал цолтой байсан билээ л. Протоссчууд Зергийг ялсан гэж бодож байтал тэд хэдийнээ Мар Сара д ирсэн байв. Edmund Duke ээр удирдуулсан хамгаалалтын альфа баг Chau sara д болсон шиг ахиад л Зергийг судлахаар болсон байна тэд жирийн хүмүүст огтхон ч туслаагүй юм . Энэ үед Жим ард түмнээ хамгаалах гэж байлдтал Confederacy Жимийг Зергийн эсрэг зүйл хийсэн хэмээгээд баривчлах тушаал гаргав. Харин энэ үед Арктурус Мэнгскийн босогчид Рейнорт туслан түүнийг аваад зугтав. Тэд түүнийг өөрсөдтэй нь хамт тулалдахыг санал болгоход Рейнор зөвшөөрөн элсжээ. Тэдэнтэй хамт байхдаа Рейнор Sarah Kerrigan тай танилцан ихэд дотносжээ.


Top
   
PostPosted: Aug.26.10 4:26 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
энэнээс цааш үргэлжлүүлнэ биз дээ.


Top
   
PostPosted: Aug.26.10 4:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
CR7 wrote:
Би удахгүй Warcraft-ийн дүрүүдийн түүхийг хүргэх болноо...үнэхээр сонирхолтой....

Image

huleegeedl bgaa shuu

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Aug.26.10 4:34 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
hamgin ehleed troll talaar tawiarai

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Aug.26.10 9:52 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
AzA wrote:
gaihaltai... bayarlalaa ter hariinhan tiim uchirtai bsiinm bii... neeree FEAR bas ovoo zohiol entertei game yum shigee ?

Тэгвэл тэгж байгаад, F.E.A.R-ыг оруулахыг бодноо, гэхдээ хөгшин нь нээх сайн тоглож үзээгүйэ, одоо бүр 3 нь гарах гэж байгаа юм билээ тэ

waffen SS wrote:
Metro 2033 ямар чадал шаардах юм бол Ю

нэлээд өндөр үзүүлэлт шаардах байх шүү

Titus wrote:
стар крафт нэг хоёрийг хэзээ хийх нь вэ

удахгүй оруулнаа

dexter_lab wrote:
энэнээс цааш үргэлжлүүлнэ биз дээ.

өө за за, баярлалаа эндээс үргэлжлүүлчихье хэхэ, ямар сайтаас авсан бэ

mmbbb wrote:
Khuslen_SG!

StarCraft-g bicheed end tavihaasaa umnu nad ugch shalguulaarai. Bi chadah yadahaaraa hyanaad ergeed helye.
Mash ih hicheel zutgel gargaj baigaa uchraas zarim neg aldaanuud yavaad baigaa.
Starcraft etert tiim aldaa yostoi baij bolohgui nandin buteeluud baigaa yum :razz: Busdiig ni nandin bish gej bgaa yum bish, minii medeh ni l Starcraft (bas Halo) bolohoor chadahaaraa tuslaya gej bgaa ni ene.

Keep up the good work!

Ойлголоо редактораа хэхэ. Ашгүйдэ, тэгээрэй хөгшөөн, би starcraft-ыг нэг их сайн тоглож үзээгүй байсийн


Top
   
PostPosted: Aug.27.10 5:35 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Fallout 3

Эхлэх ину, эгээ л ёроолгүй нүх мэт харлан харагдах сансар огторгуйн хаа нэгтээд юм гэнээ. Дээр нь амьдрах оршин суугчид нь дэлхий хэмээн нэрлэсэн цэнхэр нүдэн гариг дээр юм гэнэ. Амьдрал цэцэглэсэн гайхамшигт энэ гариг дээр 5 далайгаар хүрээлэгдсэн 5 их тивд эндхийн ард түмэн эвтэй найртай нь аргагүй амьдардаг байлаа. Гэвч нэг л өдөр дайны хэнгэрэг тэнгэрт цууриатаж, газрын хөрснөөс хүмүүн төрөлхтний өөрсдийн гараар хийсэн аюулт зэвсэг утаа манан савсуулан хөөрч гэнээ. Үхэл хагацал, сүйрлийг дагуулсан тэдгээр цэнэгт хошуунууд соёл иргэншлийн билиг тэмдэг болсон олон сайхан хотуудыг газрын хөрснөөс арчиж байлаа. Тиймээ, их дайн болсон юм. Соёл иргэншил, өв соёлыг устгасан халуун цөмийн дайн болсон юм. Дайны утаа нарыг халхалж, өдөр нь шөнөөр солигдож, хүмүүсийн арьс үс нь зулмаран унаж, хаа саагүй үхэл ханхалж, ёолж бурхан тэнгэрээс аврал ирэх хүмүүсийн дуу тэнгэрт хадаж байлаа, хамаг л газрын хөрс хуйлран эргэж, энд тэндгүй хог новш хөглөрөн хийсч , эзэнгүй байшингийн балгас энд тэнд ёрдойн хоцорч, тэр гэхийн тамтаггүй ёстой л хар дарсан зүүдний биелсэн талбар болжээ, дэлхий ертөнц. Энэ аймшигт сүйрлээс хойш даруй 200 жил өнгөрчээ. Гэвч газрын хөрсөн дор 200 жилийн туршид гагнагдсан ган төмөр хаалганы цаана амьдрал буцалж байлаа. Vault 101-ийнхэн гэгдэх хэсэг бүлэг хүмүүс энд эсэн мэнд, энх тунх амьдарсаар л байлаа...

Fallout-ийн ертөнц

Бодит бидний ертөнцөд, хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн дэлхийн 2-р дайн болж, аймшигт гамшиг сүйрлийг дагуулсан энэ дайнаас хойш олон улс орнууд дахин хөгжиж, зарим нэг нь хагаран бутарч, социалист, коммунист нийгмээс ардчилалруу шилжсэн билээ. Задарсан Хиппи нар гарч ирж олон залуусыг байлдан дагуулав гэнэ, Вьетнамын дайн болж олон хүний уур бухимдлыг төрүүлэв гэнэ. Рокнролл хөгжим хүүхэд залуусын зүрхийг шатааж, Элвис Пресли, Жонни Кэш-ээс эхлээд л Beatles, ABBA зэрэг олон хамтлагууд гарч ирсэн юм. Нэгдсэн улсын зүүн баруун хоёр эргээс урьд өмнө сонсож байгаагүй хачин сонирхолтой Реп урлаг хөгжин гарч ирсэн юм. Харин шинжлэх Ухаан өргөжин тэлэхийн хирээр техник технологи хөгжиж, хүний тархийг компьютер, харин ажилчин ангийн гарыг роботууд орлох болсон юм. Энэ бүх хөгжлийн эцэст гар утас, телевизор хөргөгч, fm радио, Microsoft , Apple, компьютер, интернэт, Black Eyed Peas, Lady Gaga, Ipod Ipad гээд л ........... байз байз хүлээгээрэй, Харин Fallout 3-ийн ертөнцөд энэ бүхэн огт өөр юм шүү. Fallout-ийн ертөнцөд бүх зүйл 1950-аад оны үед хамаарагдах ажээ. Хотын гудамж, замаар явах машин техникүүд, хүмүүсийн зүүж өмссөн хувцас гээд л энэ бүхэн бүгд 50-аад оныг санагдуулах аж. Гэхдээ энэ нийгэмд өөрийн гэсэн шинжлэх ухаан, техник технологи харин гайхалтайгаар хөгжжээ. Лазер буу, оюун ухаант роботууд, бас өөрсдийн гэсэн эв хав муутай компьютер гээд л. Яг л тэр үеийн гайхалтай блюз, жаз хөгжим эгшиглээд л, толгойгоо нямбай гэгч нь самнаж тосолсон хотын ганган залуус хөлхөлдөөд л. Үдэш нь харин болзоонд явж, ресторанд ороход үйлчлэгч роботууд тэдэнд үйлчлээд л. Нэг ёсондоо Fallout-ийн ертөнц бол техник технологи дээд цэгтээ хүртэл хөгжсөн 1950-иад оны стильтэй 21-р зуун байх болно.

Vault 101

Дайнаас хойш бүтэн 200 жил өнгөрч 2277 он гараад байлаа. 200 жилийн туршид газрын хөрсөнд гагнагдан түгжигдсэн ган төмөр хаалганы цаана (холливудын Шиндлер буюу Liam Neeson-ы дуу оруулсан) James гэгч эрдэмтэн болоод түүний өнгөт арьстай эхнэр Catherine нар нэгэн хүү/охинтой (эр эм аль хүйсийг сонгох нь тоглогч таны дур, мөн ямар нэр өгч, ямар арьстай, ямар өнгийн үс, нүд ямар хамар, уруултай, бас ямар зан чанартай, явъяастай болохоо тоглогч та өөрөө сонгон бүтээх болно) болжээ. (Гэхдээ би гол дүрийг эрэгтэй хүн байлгахыг хүсэж байна, харин түүнд хамгийн түгээмэл Jack гэдэг нэрийг өглөө шүү, монгол нэр өгчихвөл жаахан сонин байх тэ). Гэвч Jack хүүг төрүүлэх үедээ эх Catherine нь төрөхийн хүндрэлээс болж нас нөгчжээ. Ийнхүү эцгийн хамтаар үлдсэн Jack эрдэмтэн эцгийнхээ хайр халамжин дор өсөж торних болно.

удахгүй үргэлжлүүлнээ....
одооноос эхэлж зураг хөрөгтэй, дуу дүрстэй илүү сонирхолтой оруулж байнаа




Top
   
PostPosted: Aug.27.10 6:31 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
4,5 жилийн өмнө гардаг байсандаа, "Game World" гэж их гоё сэтгүүл байсан. Өөрт байгаа хэдэн дугаараас WarCraft-ийн түүхийг оруулъя.

WARCRAFT


ТАХАЛ ТАРААГЧ легионы үүсэл
(Origin of the Burning Crusade)

Аварга биетүүд ба Гариг ертөнцийн үүслийн тухай
(The Titans and the Ordering)


Энэ дэлхий ертөнц яаж үүсэн бий болсныг хэн ч сайн мэддэггүй. Зарим нь Гүн Харанхуй огторгуйд сансрын аймшигт том дэлбэрэлт болж, түүнээс цацагдсан хязгааргүй олон биетүүд хожим нь амьдралын гайхалтай олон хэлбэр дүрсийг олсон энэхүү гаригийг үүсгэсэн гэж үздэг. Нөгөө хэсэг нь ертөнцийг бодит биет цорын ганц хүчирхэг этгээд үүсгэсэн гэж үздэг. Юутай ч энэхүү самуунт ертөнцийн жинхэнэ гарал үүсэл нь тодорхой ч нэгэн цагт хүчирхэг биетүүд олон янзын гариг ертөнцийг үүсгэж, тэдгээрт оршин суух бусад амьд төрөлтнүүдийн аюулгүй ирээдүйг хангахаа гарч ирсэн нь лавтай.
WarCraft-ийн домогт өгүүлснээр бол Сансар огторгуйн хүрч болох эцсийн хязгаараас ялтсан арьстай Аварга, Лужир биет бурхад ирж өөрсдийн орон гэрээ болгох гариг ертөнцүүдийг бүтээх ажилд ханцуй шамлан орцгоожээ гэсэн байдаг. Тэд урт урт нуруулдсан аварга уулуудыг босгож, уудам цэлгэр тал нутгийг зулж, хязгааргүй үргэлжлэх догшин тэнгисээр хүрээлүүлэн өөрсдийн гаригуудыг цогцлоож байлаа. Тэд өөрсдийн амьсгалаар хурмаст тэнгэрийг үүсгэж, амьд биет бүрт амьсгалах агаар мандлыг бэлэглэжээ. Хэмжээлшгүй, тайлбарлашгүй их хүчээр завхрал, самуунт явдлаас ангид гариг ертөнцүүдийг үүсгэхээр алсын хараатай төлөвлөгөө хэрэгжүүлж байсан байна. Түүгээр ч зогсохгүй аварга бурхад маань өөрсдийн гариг ертөнцүүдийн эзэд болгон үлдээх анхдагч амьд төрөлхтнүүдийг бүтээхийг зорьж байлаа.
Пантеон хэмээх шилэгдмэл ахмад бүлийн удирдлаганд байх Аварга биетүүд их бүтээн байгуулалтын эхний шатанд Гүн Харанхуйн цаадах олон мянган сарнимал гаригуудыг нэгтгэн цогцлоох ажилд орно. Сайхан сэтгэлт Пантеоны гишүүд өөрсдийн бүтээсэн гаригуудаа Доод Тивийг (Twisting Nether) эзэгнэн суусан муу ёрын амьтдын заналхийллээс сэргийлэн урьд урьдынхаас илүү сэрэмжтэй байх болов. Доод тив гэгч амь амьдрал бүрийг сөнөөж, амьд ертөнцийн бүхий л энергийг шингээж авах гэсэн цор ганц зорилготой олон тооны хөнөөлт амьтад, ад чөтгөрүүдийн орон гэр болсон тоо томшгүй олон үхмэл ертөнцийг холбосон биет байдлаараа үл орших сөрөг энергийн хуримтлал ажээ. Гэрэл байгаа цагт сүүдэр байдгийн ёсоор бодь сэтгэлт Аварга биетүүд бузрын муу хүч, хорон санааг аль ч хэлбэрээр үл тэвчих тул эдгээр ад чөтгөрүүдийн байнгын заналхийллийг таслан зогсоох арга замыг хайн тэмцэх болжээ.

Саргерас ба түүний Урвалт
(Sargeras and the Betrayal)


Шинэ амьдралын үнэрээр Доод тивийн гүнээс өдөөгдөн гарч ирсэн ирсэн ад чөтгөрүүдтэй тэмцэхээр Пантеон өөрсдийн дундаа хамгийн шилдэг бөгөөд гарамгай дайчин Саргерасыг сонгон хамгаалалтын эхний шугамыг харгалзуулахаар болно. Цутгасан хүрэл биетэй, сүр жавхлант аварга биет Саргерас мянга мянган жил өөрийн үүргээ биелүүлж хаа таарсан газарт нь ад чөтгөрүүдийг устгаж байлаа. Мянга, мянган жил өнгөрч, тэрээр хамгаалсаар, устгасаар. Эрин үе өнгөрөхийн зэрэгцээгээр Саргерас ад чөтгөрийн хоёр хүчирхэг армитай тулалдсан байлаа. Энэ хоёр ад чөтгөрийн арми хоёул бодит ертөнцөд өөрийн нөллөөллийг нэмэгдүүлж, эрх мэдлээ тогтоох зорилготой байсан нь илт.
Нэг нь Эредар (Eredar) гэх дайны онгод асагч чөтгөрийн илбэч нарын арми юм, эдгээр дотуур тамиртай ёрын шидтэнгүүд гариг ертөнцийг эзлэхдээ өөрсдийн дайны ид шидийг ашигладаг. Эзлэгдсэн гаригуудын уугуул амьтад Эредарын шидийн ховсдолтонд уусан тэдний адил ад чөтгөр болдог ажээ. Хэдийгээр Саргерасын хэмжээлшгүй их хүч нь ёрын Эредарыг дарж устгах хангалттай хүчтэй байсан ч тэдний амьд амьтдыг, цаашлаад өөрийнх нь хамгаалагчдыг урвуулах, бүхнийг өөрийн зорилгод ашиглах ховсдолын шид нь үнэхээр төвөг удаж байлаа. Тэдний энэхүү завхарсан шидийг зогсоох аргыг олж чадахгүй байгаадаа Аварга биет Саргерас сэтгэлээр унаж, бодлогошрох болжээ. Хэдийгээр тэр ажлаа өмнөх шигээ гүйцэтгэж чадахгүй байгаад сэтгэл улам тавгүй байсан ч дайны онгод асагч шидтэнгүүдийн ертөнцийг нэг мөсөн үгүй хийхээр Доод тиврүү өөрийн биеэр очно. Түүний сэтгэлийн тогтворгүй байдал, шаналал гүнзгийрэх тусам Саргерас Аварга биетүүдийн зарлигийг зөрчсөн өөр нэгэн бүлэглэлтэй тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.
Натрезим (Nathrezim), хүн зон олноор суурьшсан гаригийг эзэлж оршин суугчдыг нь харанхуйн албатууд болгодог вампирийн цуст ад чөтгөрүүдийн арми (мөн Аймшгийн Ноёд ч гэдэг) юм. Хорон санаат, Аймшгийн Ноёд бүхэл бүтэн үндэстэн, овог аймгуудыг нэгийг нөгөөгөөр үзэн ядуулж, хоёрын дунд хорон үг хаяж, ухаанд багтамгүй болчимгүй үзэн ядалт, үл итгэлцлийг төрүүлдэг оюун санааны дайн хийхэд гаршсан этгээдүүд аж. Саргерас Натрезмыг хялбар ялсан ч тэдний ховдолын нөлөөлөл түүнд гүн нэвчсэн ажээ. Тэр цагаас хойш сүр жавхлант Саргерас өөрийн бодол санааг нь самууруулсан энэхүү хорт эргэлзээ, цөхрөлийг тэвчиж дийлэлгүй зөвхөн өөрийн итгэл үнэмшил төдийгүй Аварга Биетнүүдийн даалгасан ертөнцөд энхийг сахиулах үүргийг умартаж эхэлнэ. Харин Саргерас харанхуй, ганцаардмал ертөнц дэх цорын ганц үнэт зүйл нь эмх замбараагүйтэл, завхрал юм, үүнийг залшруулшгүй гэдэгт итгэж эхэлжээ. Түүгээр ч үл барам тэрээр ертөнцийн энхийг сахиулах гэгч шал солиотой юм гэж бодох болжээ. Түүний нөхөд, Аварга биетүүд түүнийг ятгаж, алдах цагт ачласныг санаж, самуурсан сэтгэлийг сатааруулахаар оролдсон ч түүний сэтгэл оюун нэгэнт алдагсдан байлаа. Аварга биетнүүдийн эгнээгээс нэг мөр нэг салсан Саргерас энэхүү бохир ертөнцөд өөрийн байр суурийг олохоор сэтгэл шулуудлаа. Пантеоны ахмад гишүүд түүний явсанд харамсаж байсан ч түүнийг хэр хол явахыг төсөөлж ч чадаагүй юм.
Саргерас ховсдолын солиоролд бүрмөсөн автахад түүний сурвалжит оюун ухаанаас ул мөр ч үлдээгүй байлаа, тэрээр их бүтээн байгуулалт сүйдсэн Аварга биетүүд буруутай гэж бодох болж. Эцэст нь, гариг ертөнц даяар тэдний бүтээсэн бүхнийг үгүй хийхээр шийджээ, бодит ертөнцийг үнсэн товрог болгох зогсоошгүй армийг бүрдүүлэх ажилд орно. Саргерасын аварга бие нь ховсдолын нөлөөлөд бүрэн автсан ч түүний баатарлаг, шийдмэг зүрх нь урдын адилаар цохилж байлаа. Түүний нүд, үс болон сахалд нь улангассан гал авалцаж, ялтсан арьс нь эцэс төгсгөлгүй үзэн ядалт, догширлыг илтгэн хагарсан байлаа. Харанхуйн шидийн гүн солиоролд автсан Саргерас Аварга Биетнүүдийн гянданд хоригдсон Эредар болон Натрезим урсгалыг дагагч ад чөтрөгүүдийг суллан тавилаа. Эрх чөлөөтэй болсон ад чөтгөрүүд Саргерасын өмнө мэхийн ёслож, хэзээний харанхуй сурталын боол болсон Аварга Биетийн хэмжээлшгүй хүчинд өөрсдийгөө даатгаж, өөрсдийн хийж чадах хамгийн бузар булай бүхнээр түүнд хүчин зүтгэхээ амлав. Хүчирхэг Эредарын армийг захрирах болсон Саргерас ад чөтгөрийн хөнөөлт арми дундаас хоёр баатрыг сонгон өөрийн баруун зүүн гараар томилов.
Уран аргат Килжйеден (Kiljaeden the Deceiver) Саргерасын баруун гараар сонгогдож, бүхий л гариг ертөнц дэх амь амьдралын энергийг Саргерасын хар сүүдэрт оруулах бузар төлөвлөгөөг боловсруулах болов. Зүүн гар нь тахал тараагч Аркимонд (Archimonde the Defiler) болж, Саргерасын харанхуйн армийг удирдаж, түүний хүсэл зорилгод хөндөлсөх хэнийг ч болов үгүй хийж байлаа.
Килжаедены анхны нүүдэл вампирын цустай Аймшигийн Ноёдыг (DreadLords) өөрийн эрх мэдэлд оруулах явдал байсан юм. Энэ нь ч түүний санаснаар болсон юм. Килжаедены үнэнч албат, шилмэл дайчид болсон Аймшгийн Ноёд гариг эрхэс дэх танигдаж мэдэгдсэн бүхий ертөнцийг өөрсдийн цусаар бузарлаж, өөрийн төрлийг уг гаригт үлдээдэг байлаа. аймшгийн Ноёд дундаа хамгийн шилдэг нь Харанхуйг эзэгнэгч Тайкондус (Tichodus the Darkener) гэгч байлаа. Тайкондус Клижаедены хувьд шударгуу албат, өмнөө баридаг дайчин нь болж, Саргерасын улангассан хилэнг бүхий л амьд ертөнцөд мэдрүүлэх ажлыг гардан хийж байлаа. Нөгөө талд Саргерасын зүүн гар Аркимонд өөдгүй зангаараа алдартай Тамын хуягуудыг зэрлэг удирдагч Манноротын (Mannoroth the Destructor) хамтаар дуудан ирүүлж амьдрал цэцэглэсэн бүхий л газар нутгийг талхлан сөнөөх хайр найгүй армийг бүрдүүлжээ.
Саргерас өөрийн нь арми өргөжин тэлж, ямар ч командыг гүйцэлдүүлэхэд бэлэн байгаад бах сэтгэл нь ханан, Гүн Харанхуй огторгуйн уудамруу өөрийн армийг илгээнэ. Тэрээр өсөн тэлж буй армиа Тахал Тараагч Легион гэж нэрлэв. Өнөөг хүртэл тэд гариг огторгуй даяар хичнээн ертөнцийг эзлэж, өөрийн бузар цусаар бохирдуулсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.

Азеротыг Үүсгэсэн нь
(The Ordering of Azeroth)


тү би котиньюд хэхэ



Last edited by Khuslen_SG on Aug.27.10 7:05 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.27.10 6:51 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Тэр MW 2 оос илүү гээд байгаа Bad company 2, Medal of honor 2010 ийн зохиолуудыг бичиж болох уу


Top
   
PostPosted: Aug.27.10 7:09 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
waffen SS wrote:
Тэр MW 2 оос илүү гээд байгаа Bad company 2, Medal of honor 2010 ийн зохиолуудыг бичиж болох уу


MW2-оос илүү гэхийн хувьд Multiplayer-г нь л хэлж байгаа байх.

Bad Company 2-т сүртэй зохиол гээд байх юм байхгүйэ, тоглож байхад надад лав тэгж санагдсан
Харин Medal of Honor өөр байж магадгүйэ. Хамгийн гол нь бодит түүхээс сэдэвлэсэн гэсэн болохоор надад их таалагдаад байгаа. Анх Medal of Honor-г MW-с хуулчихаж, энэ олигтой болохгүйэ гээд л ам муутай байсан, тэгсэн Leave a Message trailer нь гарснаас хойш ёстой gamer-үүдийн толгойг 180 градус эргүүлсэндээ. Их гоё болох байхаа.


Top
   
PostPosted: Aug.27.10 8:59 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
MW yah argagui uurchlult FPS mon multiplayer-t ni uurchlult avchirsan tiimees ireeduid garah bas bus FPS geltgui togloomuud IW-iin ene engine deer hiigdej bolnoshd. Unreal Tech-iin erin ue bol neg hesegtee duusahgui ingeed GOW3-aar aan bas zarim talaaraa Halo:reach-ees butsaad huchee avna baih gej bnshd.

Uchigdur neeree togloomuudaa zarah geed gamestop orson chini hudaldagch odoonoos ingesgeed tom franchise-uud 3D ehneesee tsuvraad garch ugnu gesendee. Yamartai ch Arkham Asylum 3D baisaniig harsan gol ni zuragt chini eldev 3D tech zuragt baih albagui jiriin zuragtaar nudnii shiltei togloj bolno gesen. Heavy rain, God of war, Gears geh met RPG-uudiig yund turuund nileed tegej 3D-juuleh yum shig bnlee.

Sedevees hazairaad baahan soliorchloo. Bi udahgui uuriin ultimate baatar boloh KRATOS-iin tuhai oruulna :-)

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Aug.27.10 11:50 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
зиөө стар үргэлжлүүлчий этэр
Босогчдын тэмцэл
Image
Үүнээс удалгүй Арктурус Менгск альфа багын ахлагч Эдмунд Дюкийг өөрийн талд элсүүлснээр тэд холбооны эсрэг дайтаж чадхаар болов. Босогчид нэгэн төхөөрөмж бүтээсэн бөгөөд тэр нь зергүүдийг удирдах зорилготой байлаа.
Тарсонис буюу Холбооны нийслэлд нь харийнханы аюул аль хэдийнээ ирсэн байлаа. Энэ үед Менгск тэрхүү төхөөрөмжөө ашиглан Тарсонист байгаа зергүүдийг суллаж дайруулав, Тарсонис нилдээ л цусанд будагдаж. Энд харин протоссууд яаж дутах вэ зергүүдийг устгахаар аль хэдийнээ ирчихсэн байв. Менгск Керриганыг протоссуудыг тогтоож бай хэмээгээд Зергүүд ажлыг дуусгачихна хэмээв. Хэдий Керриган айюмшиггүй их зориг гарган байлдаж байсан боловч гэнэт зергүүд түүнрүү дайрлаа... Керриганд үнэхээр их хэцүү байсан нь лав, тэрээр яаралтай тусламж дуудсан боловч Менгск тусламж явуулагүйгээр барахгүй түүнийг орхиод гаригаас явав. Энэ Бол үнэхээр муухай урвалт байлаа. Жимд энэ хүчтэй туссан агаад босогчдоос гарсан юм.
Овермайнд ба Аюурын мөхөл
Image
Зергүүд бол зел нагагийн бүтээсэн 2 дахь бүтээл юм. 1 дэх нь протосс билээ л. Зергүүдийг Овермайнд хэмээх аймшигт зүйл удирддаг байсан юм. Зергүүд олон олон амьтдыг ашиглан хувьсаж байлаа. Протоссууд зергүүдийг төгс бүтээл болж магад хэмээн эмээж байсан юм. Харин зергүүд протоссын эх нутаг болох Аюурыг олж чадахгүй л байсан байна.
neeree khusleen http://www.starcraft.wikia.com shuu


Top
   
PostPosted: Aug.28.10 10:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
sc2 deer togloomiin tuuh buhleeree ergesen. garig ertontsiin hamgiin muu gegdej bsan overmind harin ch ertontsiin avragch baisniig hojimdson ch gsn olj meddeg. harin odoo kerrigan -g avrahgui bol ertonts sonoh boloh ni oilgomjtoi bolson. Kerrigan bol sanaataigaar bie daasan oyun uhaantai buteegdsen zerg iin udirdagch yum. hervee kerrigan bhgui bol buhii l zergling uud buteegchdiin udirdlagand oroh bogood buh buteeliig ertsontsoos archih bolno

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
PostPosted: Aug.28.10 10:56 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
goyo yumaa ahiad ehneesen toglodog yum uu kkk

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Aug.29.10 4:34 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
хүлээлгэсэн бол хүлцэл өчье, XolbooS-оо. WarCraft-ын үргэлжлэлийг оруулсан шүү, удахгүй дараа дараагийн түүхүүдийг оруулж, зураг хөргөөр баяжуулнаа. Шөнийн Эльфүүд, Одой нарын үүсэл гарал гээд л


Top
   
PostPosted: Aug.29.10 6:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
Khuslen_SG wrote:
хүлээлгэсэн бол хүлцэл өчье, XolbooS-оо. WarCraft-ын үргэлжлэлийг оруулсан шүү, удахгүй дараа дараагийн түүхүүдийг оруулж, зураг хөргөөр баяжуулнаа. Шөнийн Эльфүүд, Одой нарын үүсэл гарал гээд л

HAANAASDAA KKKK MY BURUU TEWCHEERGUI GEEDL BHGUI YU. MASH IH BAYARLALAA TOGLOJ BGAA TOGLOOMIINHOO UCHIRIIG OILGOHOOR GOYO BDAG YUM AA

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Aug.29.10 10:23 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Nov.17.09 9:47 pm
Posts: 337
Location: Emotions leads to hatred, hatred leads to war...
Khuslen_SG wrote:
Хэрвээ хүсвэл надаас номыг (pdf) нь аваарай, англи хэл дээр байгаа шүү. Мөн сонирхуулахад тун удахгүй METRO 2034-өөр та бүхэн уран зохиолын болоод тоглоомын ертөнцөд метронд дахин зочилж болох юм.
Эцэст нь хэлэхэд энэ бол миний амьдралдаа тоглож үзсэн цөөн хэдэн гайхалтай тоглоомуудын нэг байлаа. Хэрвээ та gamer хүн л юм бол заавал энэ тоглоом тоглож үзэх хэрэгтэй шүү


Энэ гоё зохиолтой тоглоом байна лээ.

http://www.4shared.com/document/mRDzGLb ... hovsk.html

Хүслэнд баярлалаа сайхан юм хийж байгаад.

+1

Гэртээ нэг сайхан машинтай болохоороо бүгдий нь тоглоноо. :razz:

_________________
fr0st энд байлаа нтр


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 166 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited