#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.19 9:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 167 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Sep.18.10 2:08 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
ok

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.18.10 2:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Quote:
Тоглоомын Эхлэл

Калаш 2012 (AK74-с сэдэвлэсэн хийсвэр зэвсэг) мөрөндөө үүрсэн Артём, Миллер гэгч дайчинтай хамт хаа ч юм бэ харанхуй нэгэн газрын зэвэнд идэгдсэн шатаар өгсч буйгаар эхлэх болно. Удалгүй тэр хоёр дээш авирч, төмөр хаалгыг нээн цааш орох бөгөөд явсаар эх дэлхийн хөрсөн мандал дээр гарч иржээ. Өтгөн утаа манан сарны гэрлийг халхалж, жихүүн хүйтэн агаар өөдөөс үлээж, хаа саагүй хог новш хөглөрч, энд тэндгүй газрын хөрс хуйлран эргэсэн байх нь сүрдмээр. Ерөөс хүрээлэн буй орчин тэр чигтээ хар дарсан зүүдний биелсэн талбар болжээ. Удалгүй 50 мм-ийн автоматаар зэвсэглэсэн хүнд хуягт машинтай ranger-үүд ирж тэдэнтэй нэгдлээ. Цаашлаад тэнд явж байсан Norsalis буюу хувьсалд орсон аварга хархнуудын нүүдэлтэй таарч гэнээ. Тэдэнтэй тулалдах энэ үед гэнэт агаараас ад чөтгөрүүд гэгдэх мутацид орсон аварга нисдэг жигүүртнүүд довтолж гэнэ. Тэд доош шумбан орж хуягт машиныг хөнгөхөн хөмрүүлж орхисон байна. Удалгүй тэнд байсан дайчид цөмөөр алагдаж Артёмын дээрээс нэгэн жигүүртэн довтлон орох энэ үест дэлгэц харанхуй болж тоглоомын зохиол таныг 8 өдрийн өмнөх үерүү ухраах болно.
[/b]
яг ингэж харанхуй болчоод юу ч гарч ирэхгүй таг гацчаад бхын разорын крактай нь. сайхан тоглох юмсан гоё юм байшд


Top
   
PostPosted: Sep.18.10 3:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Энээ дээрээ ч гэсэн тавибал зүгээр юм даа


Top
   
PostPosted: Sep.18.10 3:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
xarin th

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.18.10 4:24 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Feb.10.09 3:55 am
Posts: 313
Location: хонгилын үзүүрт гэрэл байх ч харанхуй дунд хайр даан ч алга
metrogoos oor togloom baina uu enugueer

_________________
:hoho: 70000 :hoho:


Top
   
PostPosted: Sep.19.10 11:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Миний бие нь GameZ.mn дээр мэдээ оруулж байгаа, дашрамд дурдахад та бүхэн захиалгаа өгч байж болношүү. Зөвхөн тоглоомын түүх, дүрүүд гэхгүй, тоглоомын ертөнцтэй холбоотой ямар мэдээ хэрэгтэй түүнээ хэлж байгаарай, гэхдээ тоглоом share-лэж өгнө гэж бүлтэрч чадахгүйэ хэхэ.

Image

Нэр: Carl
Овог: Johnson
Хоч: CJ
Төрсөн он: 1969
Төрсөн газар: Los Santos
Байршил: Los Santos, Grove st Hood
Үндэс угсаа: Америк
Гэр бүл: +Beverly Johnson - ээж (алагдсан)
+Sean Johnson (Sweet) - ах
+Brian Johnson - дүү (алагдсан)
+Kendl Johnson - эгч
Статус: Амьд байгаа
Бизнес: Four Dragons Casino, Zero RC-ийн хувь эзэмшигч, Doherty Garage болон Wang Cars-ийн эзэн
Дуу оруулсан: РеппеР Young Maylay

Ингээд түүний түүхийг цааш өгүүлэхийг минь зөвшөөрвөл...


Түүний Бага Нас

CJ буюу Carl Johnson нь 1969 онд Los Santos-т Johnson-ы гэр бүлийн 2 дахь хөвүүн болон мэндэлжээ. Борчуудын хороололд өссөн тэрбээр өөрийн эцгийг хэн байсан талаар огтхон ч мэддэггүй байв, ээж нь ч бас түүнийг дурсдаггүй байлаа. Бага насаа тэрээр ах Sean, дүү Brian болон Kendl мөн Melvin (Big Smoke), Lance (Ryder) зэрэг нөхдийнхөө хамтаар өөрсдийн дошин дээр өнгөрүүлжээ. Бага байхдаа тэрээр Santa Maria-ийн эрэгт сэлж байхдаа нүүрэн дээр нь бэлгэвч наалдсаны улмаас усанд сэлэх тун дургүй болсон гэдэг шүү.


Image

Харин найз Ryder нь 10 настайгаасаа эхлэн гудманд хар тамхи зарж эхэлсэн гэнэ. Удалгүй ах Sean буюу Sweet нь Grove Street бүлгэмийг байгуулж бүлгээ толгойлох болжээ. CJ болон Brian нар ч ахыгаа даган дээрэмчний замналаар амьдрах болж. Гэвч тэдний зам тийм ч дардан байсангүйэ. C.R.A.S.H-ийн офицер Frank Tenpenny, Pulaski нараас эхлээд л, өрсөлдөгч бүлэглэл Ballas, Мексик чоло нарын Vagos зэрэг бүлэглэлүүдийн зүгээс маш их дарамт шахалт ирэх болжээ. Эцэстээ энэ бүхэн Brian-ий үхлээр дуусах ёстой байж. Энэ харамсалтай үйл явдлаас хойш Grove St-ийн хүч суларч, уй гашууд автсан Sweet бараг л бүлгээ толгойлохоо больж гэнээ. CJ ч мөн адил энэ бүх гангстеруудын дайнаас залхаж амгалан амьдралыг мөрөөсөж эрх чөлөөний хот Liberty City-г зорьж гэнэ.

Liberty City-д өнгөрүүлсэн хэдэн жил

LC-д байхдаа CJ-д Don Salvatore Leone-ийн хүү Joey Leone-ийн дор ажиллах завшаан тохиож гэнэ. Гэвч түүний хийх ажил нь энгийн нэг ажил биш байж. Ийнхүү CJ 1992 оныг хүртэл Liberty City-ийн гудамнуудаас машин хулгайлж, Leone-ийн бизнест үнэнчээр хүчин зүтгэжээ.


Image

Гэнэт нэгэн өдөр ах Sweet нь түүнрүү утасдаж хэдхэн минутын өмнө эх нь дээрэмчдэд буудуулан нас барсан тухай гаслант мэдээж дуулгаж гэнэ. Ийнхүү Carl эхийнхээ оршуулах ёслолд оролцохоор Los Santos-г зорино. Ингэхэд Los Santos гэж чухам ямар хот байдгийг би та нарт хэлсэн билүү.

Los Santos

Энэ бол Нэгдсэн Улсын Калифорни мужийн Los Angeles гэх бодит ертөнцийн нэгэн хотоос сэдэвлэн хийсэн хийсвэр хот билээ. Los Angeles гэдэг нь "The Angels" гэсэн утгыг агуулах бол Los Santos гэж "The Saints" гэсэн утгатай ажээ.


Image

Яг л Los Angeles шиг том энэхүү хотын тухай цааш бичвэл 3 сая иргэд нь 32 дүүрэгт хуваагдан аж төрдөг байна. Том кинотеатрууд, үзвэр үйлчилгээний газруудаас эхлээд л зочид буудлууд, VineWood-ийн кино студи, гольфийн талбай, элдвийн зугаа цэнгээний газрууд, мөн борчуудын хороолол гээд л их хотод юу байх ёстой тэр бүхэн энд бий. Бусад томоохон хотуудын нэгэн адил баян ядуу хэмээн хуваагдсан нийгмийн давхраажилтын хэв маяг энд онцгой байр суурийг эзлэх аж. Хотын захад орших харуудын хороололд өдөр бүр, үдэш бүр буун дуу хадаж гангстерууд нэг нэгнээ хөнөөх нь хэвийн үзэгдэл болжээ. Гангстеризм ид цэцэглэж асан энэ үед жинхэнэ хийдэг насан дээрээ яваа ч буруу гишгэсэн залуус яаж зүгээр суухавдээ. Хотыг бараг тэр чигээр нь хуваан авч, шинэ дүүргүүдэд хяналтаа тогтоохын төлөө хоорондоо дайн хийх аж. Ингээд цааш CJ-ийн тухай үргэлжлүүлэхийг минь зөвшөөрвөл...

Grand Theft Auto : San Andreas

Ингээд төрөлх хотдоо ирсэн даруйдаа л CJ C.R.A.S.H-ийн офицеруудтай таарч гэнэ. Энэ бол офицер Pulaski, Tenpenny (сонирхуулахад Tenpenny-ийн хоолойд Hollywood-ийн супер од Samuel Jackson дуу оруулсан билээ, өөрөө ч тун төстэй юм) болон тэдний шинэ цэрэг Hernandez нар байлаа.


Image

Тэд CJ-г сүрдүүлж урьд амьдарч асан офицер Ralph Pendelbury-ын үхэлд түүнийг холбож торны цаана суулгаж дөнгөнө хэмээн зүхэж гэнэ. Зүгээр л тэд CJ-г жаахан айлгахыг хүсжээ. Эцэст нь тэд CJ-г нэгэн гудамжны мухарт орхиод яваад өгч. Харин CJ цааш явсаар өөрийн дошин дээр очжээ. Өөрсдийнх нь бүлэг урьдынх шигээ хүчтэй байхаа болиод удаж буй нь илт байлаа.

Image

Хаа явсан газарт нь Ballas-ынхан таарч байв гэнэ, харин өөрсдийн нь цэргүүд хар тамхинд орох нь орж, энд тэндгүй гудамжаар хөглөрөн хэвтэх аж. Sweet ч энэ бүхнийг хайхарч байгаагүй нь илт байлаа.... (Ballas бол Өмнөд Los Santos, Idlewood, Jefferson, Willowfield, Glen цэцэрлэг, Verona-ийн эрэг зэрэг томоохон дүүргүүдийг гартаа атгасан дээрэмчидийн бүлэглэл билээ. Тэднийг таних тун хялбар. Ягаан өнгөөр зонхилон хувцасласан тэд 1970-аад оны эхээр л Los Santos-т үзэгдэх болжээ. Мэдээжийн хэрэг 90-ээд оны эхэн үе гэхэд тэдний стильд реп урлаг зонхилох байр суурийг эзлэх болжээ. Тэгэлгүй яахав болж бүтэхгүй бүхнийг тэд хийнэ, хар тамхины худалдаа, дээрэм тонуул, аллага хүчирхийлэл гээд л. Мафийнхантай хүртэл ханьсах тэд тун амаргүй дайснууд юм. Тэдний толгойлогч чухам хэн бэ гэдэг нь ч нууц хэвээр үлджээ) Удалгүй CJ ах Sweet, хуучны анд утааны яндан хочит Ryder, урт чихт Big Smoke нарын хамтаар өөрсдийн дошийг цэвэрлэж газар нутгаа эргүүлэн авах ажилд оролцох болно. Анхандаа хотын хаа сайгүй бичиж үлдээсэн Ballas-ийн Graffiti бичээсүүд дээр ногоон өнгийн будгаар эрээчиж, өөрсдийн нэрийг үлдээдэг байсан бол аажим аажмаар энэхүү тэмцэл нь ширүүсэх болж тэднийг нэг нэгээр нь авлах болжээ.

Image

Мөн өөрийн дүү Kendl-ийн дурлалт залуу Мексик чоло, Varrio Los Aztecas-ийн толгойлогч Cesar Vialpando (Халзан толгойтой, шөрмөслөг биетэй, хоёр гарын шуун дээр дүүрэн шивээс бүхий энэ залуу нь яг л харагдаж байгаа шигээ, хүнд гар. Хэдий гангстер боловч толгойлогч хүнийхээ хувьд болоод ч тэр үү, буурьтай, эгэл даруухан нэгэн)-той сайн найзууд болох билээ. Aztecas бол Ballas-т бут ниргүүлж хүч нь суларсан Seville болон Temple бүлгэмүүдийг өөртөө нэгтгэж, хүчирхэгжин гарч ирсэн шинэ бүлгэм байлаа.

Image

Хэдий Grove st-тэй сөргөлддөг байсан ч тэдний энэ тэмцэл CJ, Cesar хоёрын нөхөрлөлөөр дуусах ёстой байж. (Varrios Los Aztecas - тэднийг 1960-аад оноос эхлээд одоог хүртэл идэвхитэй байгаа бодит ертөнцийн Мексик-Америкийн дээрмийн бүлэг болох Sureños-оос сэдэвлэн бүтээжээ. Тэдний гол дайсан нь мэдээж Ballas, Vagos мөн San Fierro-ийн Rifa нар юм) Ингээд өөрсдийн дошийг эргүүлэн авч, дайчин цэргүүдээ хөл дээр нь босгосон Grove St-ийнхэн Ballas-ийнханы хувьд аюулын харанга дэгдээж эхлэв. Тун удалгүй CJ нь өөрийн дошиндоо жинхэнэ баатар болох бөгөөд, цэргүүдийн итгэлийг олж, тэдэнд урам зориг хайрласан бахархал нь болох билээ. Grove St-ийн хувьд:

Image

Харин дараагийнх нь гэвэл

Image

(Vagos - тэдний бодит ертөнций 18 street бүлэглэлээс сэдэвлэн хийжээ) Мөн OG Loc гэгч реппер болохын хүслэн болсон залуутай танилцах агаад тэр үеийн нэртэй реп од Madd Dogg-г Loc-ийн хүсэлтээр сүйрүүлснээр түүнд алдард гарах замыг нээж өгөх болно. Хожим нь Madd Dogg-ийн менежер болж OG Loc-ыг элдэн хөөхөө CJ хэрхэн мэдэх билээ. Удалгүй Cesar өөрт нь Ryder болоод Big Smoke-г урвасан болохыг мөн эхийг нь офицер Tenpenny хөнөөсөн болохыг илчлэх болно. Энэ үед хотын нөгөө захад ах Sweet нь дээрэмчдийн урхинд орсон болохыг мэдэж, туслахаар очино. Гэвч хэрэг явдал бишдэж тэд хоёул цагдаа нарт баригдах болно. Хүнд шарх авсан ах нь шоронгийн эмнэлэгт хүргэгдсэн бол CJ өөрөө офицер Tenpenny болон Pulaski нарын гарт орсон байлаа. Мэдээж "эцэг"-гүй болсон Grove st хэр удаан оршин тогтнох билээдээ. Tenpenny түүнийг шоронд орохоос аврах боловч өөрийн үйл хэргийг CJ-ээр хийлгэж байхаар тохирч гэнэ.

Image

Whetstone-д хаягдсан түүнтэй удалгүй Cesar холбоо барьж өөрийн үеэл Catalina-тай түүнийг холбожээ. Удалгүй CJ Catalina 2 хамтарч энд тэндхийн тосгодуудаар хэрэн хэсч дээрэм тонуул хийж ихээхэн мөнгөтэй болох болно. Хаврын салхи шиг хувьсагануур зантай Catalina CJ-тэй хайр сэтгэлийн холбоотой болох авч адайр аашнаас нь болж хамтдаа байх аргагүйд хүрч гэнээ. Хөдөөгөөр хэрэн хэсүүчлэх энэ бүх хугацаандаа CJ хөгшин хиппи Truth, харалган хятад залуу Woozie-тэй танилцах болно.Удалгүй Cesar Kendl 2-ын урилгаар CJ, Truth-ийн хамтаар Сан Франциско-оос сэдэвлэн хийсэн San Fierro хотод хүрэлцэн ирэх болно.

Image

San Fierro

Image

(Сан Францискогоос сэдэвлэн хийсэн 800.000 оршин суугчидтай энэ бяцхан хотын гадна төрх цаанаа л нэг дүнсгэр. Гэвч энэ хотод жинхэнэ мафиуд үйл хэргээ явуулдаг юм) Мэдээжийн хэрэг шинэ хотод түүнийг шинэ дайснууд хүлээж байлаа. Их зантай клубын эзэн Jizzy B, Мексик гаралтай дээрэмчин T-Bone Mendez, засгийн газрын ажилтан Mike Toreno, хуучин хам Ryder гээд л. Харин San Fierro-ийн хятад хороололд түүний шинэ танил Wu Zi Mu буюу Woozie байдаг байлаа.

Image

Cj тэр 2 удалгүй хүчирхэг хамтрагчид болох бөгөөд San Fierro-д бүхий л солиотой зүйлсийг хийх болно. Энэ бүх хугацаанд CJ Woozie-ийн дээрх том босс ноён Ran Fa Li-ийн итгэлийг хүртэл олж чадах ажээ. Удалгүй өөрийн нь алсан гэж итгэж байсан Mike Toreno амьд байснаар барахгүй хэрвээ өөрт нь тусалвал ахыг нь шоронгоос гаргана хэмээн CJ-г ятгаж чаддаг.

Image

Түүний тусламжтайгаар CJ нисгэгчийн сургуульд сурч нисгэгчийн лицензтэй хүртэл болох аж. Удалгүй Woozie анд түүнийг Las Venturas-т урих бөгөөд түүний "4 Луу" казиногийн үйл хэрэгт гар бие оролцон туслах ховорхон аз завшаан CJ-д тохиож гэнэ. Тэхээр та бүхэнд Las Venturas-г товчхон танилцуулах хэрэгтэй боллоо тийм үү.

Las Venturas


Image

Энд ирсэн хүмүүс хөл толгойгоо алдсан их зугаа цэнгэлд умбаж, казинод мөрийтэй тоглож нэг бол хамаг халаасаа хоосолж нэг бол хагартлаа баяжина. Цаг хэд болж байгааг ч анзааралгүй, тоглоомонд донтож ухаанд нь ухна ишиг хонь хургатайгаа үхдэг газардаа, тэгээд ч ямар казинод цаг байх биш. Тиймээ энэ бол Las Vegas. San Andreas арлын энэхүү Las Venturas хотыг бодит ертөнц дэх Невада мужийн Las Vegas-аас сэдэвлэн бүтээжээ. 6 зуун мянган хүн амтай 4 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэх энэ хот танд нөгөө хоёроосоо илүү таалагднаа гэдэгт итгэлтэй байна. Хаашаа л харна элдвийн неон гэрлүүд цацраад л, энд тэндгүй наргиж цэнгэсэн хүмүүс хөлхөлдөөд л, нэг ёсондоо эндхийн шөнө нь өдөр шиг байх ажээ.

Ийнхүү Las Venturas-т байх хугацаандаа CJ маш олон солиотой зүйлсийг хийж амжуулнаа. Жишээ нь гэхэд л нууцлагдмал 69-р бүсээс цэргийн нууц зэвсгийг хулгайлах болно, хуучин гал хамуудтайгаа хамтарч Las Venturas-ын томоохон казиног хүртэл ухаж амжина. Тэнд байх үедээ CJ өөрийн хуучин хорлож асан Madd Dogg-тай таарах бөгөөд төрөлх хот дахь түүний харшид Big Poppa гэгч хар тамхины наймаачин аж төрж байгаа тухай мөн өнөөх гайхал OG Loc хэрхэн даварч байгаа тухай олж мэдэх болно.


Image

Удалгүй Los Santos хотдоо эргэж ирсэн CJ ах Sweet-ээ шоронгоос гарган авч, өөрийн бүлгийг эргүүлэн босгож, газар нутгаа буцаан авах болно. Харин Big Smoke хотыг тэр чигт нь гартаа атгасан хар тамхины сүлжээний эзэн болсон байлаа. Ballas, Vagos хүртэл түүний дор хүчин зүтгэх болжээ. Энэ бүхэнд хорссон CJ хуучин анд Ryder-г алсан шигээ Big Smoke-г устгаж, Tenpenny-ээс өшөөгөө авснаар орчин цагийн гайхалтай энэ түүх дуусгавар болох билээ.

Эцэст нь

Эцэст нь CJ залуухан саятан болсон байх болно. Мөн Grove St-ийн толгойлогч, Madd Dogg-ийн Los Santos дахь менежер, San Fierro дахь машины бизнес, засварын газар, Zero-ийн дэлгүүр, Venturas дахь "4 Луу" казиногийн хувь эзэмшигч болсон байх болно. Бас болоогүйэ түүнд засгийн газраас санхүүжүүлэн босгосон нууц зэвсэг буюу 60 сая долларын нисдэг төхөөрөмж бий.

Харин түүнийг 1992 онд нас барсан гэх боловч энэ нь түүнд атаархсан хүмүүсийн худал яриа юм. Үнэн хэрэгтээ CJ Liberty City-рүү нүүж тэндээ өөрийн бизнесийг цэцэглэн хөгжүүлсэн гэдэг

PS: Мэдээжийн хэрэг San Andreas-г иймхэн нийтлэлд багтаагаад бичиж болохгүй тул, энэ нийтлэлийн зарим нэг хэсгийг нь удахгүй дэлгэрүүлнээ. Тэгээд улмаар "update" хийсээр байгаад San Andreas-тай холбоотой бүхий л зүйлсийг оруулах болно. Мөн миний бие нь урьд урьдын оруулсан нийтлэлүүд дээрээ ч мөн адил бага багаар update-үүдийг хийсээр байгаа бөгөөд зураг хөрөг, бичлэг оруулаад, зарим нэг үг найруулгын алдаа зэрэг бла бла бла, ерөнхийдөө бүгдийг дахин редакторлаж байгаа гээд ойлгочих хэхэ...


Top
   
PostPosted: Sep.19.10 11:56 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Энэ бүгдээ өөрөө бичдэг үү аль нэг сайтаас авдаг уу? Авдаг бол ямар сайтаас авдаг вэ?


Top
   
PostPosted: Sep.20.10 12:06 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.30.10 7:32 pm
Posts: 2679
Location: goldilock zone
GTA 4 iin talaar delgerengui bicheerei.


Top
   
PostPosted: Sep.20.10 7:37 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Quote:
Энэ бүгдээ өөрөө бичдэг үү аль нэг сайтаас авдаг уу? Авдаг бол ямар сайтаас авдаг вэ?
Ер нь бол өөрөө бичнээ, мэдээжийн хэрэг зарим нэг нэр томъёо, үйл явдлыг сэргээхийн тулд wikipedia ч юмуу, тухайн тоглоомын wikia-аас уншдаг. Урьд нь тоглож байсан тоглоомуудын тухайд бол бичихэд харин ч нэг урамтай шүүдээ :wink:
Quote:
GTA 4 iin talaar delgerengui bicheerei.
тэгнээ, удахгүй Niko Bellic-ийн намтрыг бүр дэлгэрүүлээд бүр GTA 4 болгож өөрчилнөө, Арваалжаа


Top
   
PostPosted: Sep.20.10 8:30 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Уг нь Онимуша их гоё зохиолтой тоглоом гэж гадуур яриад байдаг юм байна лээ шд.

----------------------
www.McQueens.tk


Top
   
PostPosted: Sep.20.10 8:35 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Тийм үү, Онимушаг тэгвэл судалж үзнээ, гоё байвал тоглож үзээд зохиолыг нь оруулнаа :wd:
Ямар ч байсан Онимуша 3-ын зургийг нь харсан Жан Рено, Такеши Канеширо 2 байналээ, гайхамшигтай байж мэдэх л юм.


Top
   
PostPosted: Sep.20.10 8:39 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Харин хүмүүс шүтчихсэн байдаг л юм шиг байна лээ.
Уг нь ч нэг хальт мульт тоглосон яахав ээ дажгүй л санагдсан. Тэгээд тоглох сонирхол бага байсан болхоор тоглоогүй ээ. Уг нь цааш нь дуусгасан бол ч. Онимуша 3 нь л ПС дээр байдаг юм байхдаа. Бусад хувилбарууд ПС дээр олдохгүй тэнэг юм.
-------------------------
http://www.McQueens.tk


Top
   
PostPosted: Sep.20.10 9:29 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.30.10 7:32 pm
Posts: 2679
Location: goldilock zone
Quote:
Quote:
Энэ бүгдээ өөрөө бичдэг үү аль нэг сайтаас авдаг уу? Авдаг бол ямар сайтаас авдаг вэ?
Ер нь бол өөрөө бичнээ, мэдээжийн хэрэг зарим нэг нэр томъёо, үйл явдлыг сэргээхийн тулд wikipedia ч юмуу, тухайн тоглоомын wikia-аас уншдаг. Урьд нь тоглож байсан тоглоомуудын тухайд бол бичихэд харин ч нэг урамтай шүүдээ :wink:
Quote:
GTA 4 iin talaar delgerengui bicheerei.
тэгнээ, удахгүй Niko Bellic-ийн намтрыг бүр дэлгэрүүлээд бүр GTA 4 болгож өөрчилнөө, Арваалжаа
thanks. be waiting !


Top
   
PostPosted: Sep.21.10 5:33 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Quote:
Тийм үү, Онимушаг тэгвэл судалж үзнээ, гоё байвал тоглож үзээд зохиолыг нь оруулнаа :wd:
Ямар ч байсан Онимуша 3-ын зургийг нь харсан Жан Рено, Такеши Канеширо 2 байналээ, гайхамшигтай байж мэдэх л юм.
Өө энэ чинь их гоё тоглоом шд. Байлдахыг үзүүлж өгнө дөө
Жан Рено францын цагдаагийн ахмад, Такеши Канеширо нь Нобунага-н үеийн самурай они байгаам. Моргенштэрн гэж нөхөр цаг хугацааг урагшлуулж хойшлуулаад хачиэ юм болгоод байдаг юм. Их сонирхолтой тоглоом шүү. Одоо ч надад байдаг л юм.


Top
   
PostPosted: Sep.22.10 1:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
http://worldtime.blog.banjig.net/post.p ... _id=416147
dotaniii baatruudiin tuuh bn lee

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.22.10 1:19 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2029
Location: mongolia
huslend thanks

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Sep.26.10 5:54 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Modern warfare цувралыг бичээд өгөөч. Хэдий мэддэг ч гэсэн ийм гоё бичлэгийн хэлбэртэй юм уншихаар сайхан байна.


Top
   
PostPosted: Sep.27.10 10:04 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Quote:
Modern warfare цувралыг бичээд өгөөч. Хэдий мэддэг ч гэсэн ийм гоё бичлэгийн хэлбэртэй юм уншихаар сайхан байна.
Чи Gamez.mn рүү орооч. Хүслэн тэнд тоглоомын түүхүүд бичиж байгаа шд. Modern warfare ийн хүмүүсийн тухай түүх нтрыг ч бичсэн байна лээ.


Top
   
PostPosted: Sep.27.10 7:50 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Би яг бүтэн үйл явдлыг нь бичүүлэх гээд байхгүй юу? Захиалга өгч болно гэсэн биз дээ.gamez.mn дээр оруулсан ч болно шдээ


Top
   
PostPosted: Sep.28.10 4:36 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Quote:
Би яг бүтэн үйл явдлыг нь бичүүлэх гээд байхгүй юу? Захиалга өгч болно гэсэн биз дээ.gamez.mn дээр оруулсан ч болно шдээ
Аан. Яавандаа Хүслэн оруулах биз хэхэ. Би одоо л Modern warfare ийг тоглодог юм уу гэж бодож байгаа шд хэхэ.


Top
   
PostPosted: Oct.17.10 5:46 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Nov.17.09 9:47 pm
Posts: 337
Location: Emotions leads to hatred, hatred leads to war...
Silent Hill ийн түүх энд байна

http://silent-hill.weebly.com/

_________________
fr0st энд байлаа нтр


Top
   
PostPosted: Oct.24.10 4:59 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.09 1:12 pm
Posts: 2000
Location: Дэлгэц дотор
уншаал баймаар сайхан түүхүүд байнаа.

_________________
Alimnii fan :D


Top
   
PostPosted: Oct.26.10 11:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3043
Location: Haugesund
COD captain price ,mactavish г оруулаач :wd:


Top
   
PostPosted: Oct.27.10 1:18 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 7:18 pm
Posts: 704
Location: Waffen SS Elite Division
Gamez.mn дээр удахгүй оруулах бололтой. Хүслэн гишүүн энийгээ хаяж байгаа юмуу? хайран юм халаг гэж.


Top
   
PostPosted: Oct.27.10 1:25 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Jun.24.10 10:27 am
Posts: 94
eniige urgeljluuled avaad yavah blgui de

_________________
Сэтгэлд ижий Зүрхэнд нутаг


Top
   
PostPosted: Oct.28.10 7:42 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Feb.08.10 8:03 pm
Posts: 285
Location: Монгол - Улаанбаатар
Zgr l gamez.mn ruu orood l unshihaach zunduu tuuhuud bgash de


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 167 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Majestic-12 [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited