#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.15.18 2:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1851 posts ]  Go to page Previous 168 69 70 71 72 Next

Total War-ийн аль ангид илvv дуртай вэ?
Shogun Total War 19%  19%  [ 34 ]
Medieval Total War 8%  8%  [ 14 ]
Rome Total War 34%  34%  [ 61 ]
Medieval II Total War 26%  26%  [ 46 ]
Empire Total War 13%  13%  [ 23 ]
Total votes: 178
Author Message
PostPosted: Sep.30.15 1:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.08.06 1:17 pm
Posts: 5085
Location: i'm studying in order to become rich which would make her wish come true
Rome II дээр нэг юм ойлгож авлаа. Legendary моод дээр нь province бүхэлд нь эзэлж аваад нийслэлд нь боол, шашин 2-ын culture барилга бариад байх. Бусад хотуудад нь нэг нэг culture дор хаяж бариад өнөөх 2-ын аль нэгийг нь харж байгаад бариад байвал бослого гарна гэж байхгүй юм байна.


Top
   
PostPosted: Dec.01.15 12:51 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Aug.13.13 12:10 pm
Posts: 59
Empire Total War iig olj avjaagaad Englandaar delhiig ezelne ee! Bi ene uyiin daind durtai, mash ih emh tsegtstei tseverhen sanagddagiin


Top
   
PostPosted: Jan.14.16 7:21 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
За RISE OF MORDOR хэзээ гарахыг нь мэдэхгүй ч удахгүй гарах байх !!!!! pre-alpha footage


Top
   
PostPosted: Jan.14.16 9:00 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1823
Location: Heima
Hercules_jak wrote:
Empire Total War iig olj avjaagaad Englandaar delhiig ezelne ee! Bi ene uyiin daind durtai, mash ih emh tsegtstei tseverhen sanagddagiin


Би энийг саяхнаас тоглож эхэлсэн. өмнөн анзаараагүйдээ харамсаж байсан шүү. Үнэхээр дажгүй болсон санагдсан.

Миний хувьд United Provinces буюу одоогийн Голландаар явж байгаа.

Эдийн засаг, шинжлэх ухаан: Байршлийн хувьд их дажгүй, энхнээсээ өмнөд америк болон энэтхэгийн бүсэд өөрийн провинсээ байгуулсан болохоор худалдаа наймаанд их ашигтай юм. Бараг 50 жилийн турш томоохон дайн хийгээгүй хүчирхэг гүрнүүдтэй харилцаагаа өргөжүүлж, худалдааны замаа сайжрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг эрхэмлэсэн. Африк, Өмнөд Африк, Номхон далайн худалдааны гол постууд дээр гялс өөрийн худалдааны онгоцуудаа байршуулсанаар томоохон сүлжээг бий болгосон. Одоогоор манай улсын улсын санхүү бараг 400к-руу дөхөж байсан. Цэвэр орлого нэг түрнд 20-25к байна. Цэргийн зардалд санаа зовохоо болсон. Шинжлэх ухааны нээлтийн хувьд эхнээсээ жентлменүүдээ сайн ажиглаж ойролцоох улсуудаал технологи-н байнга хулгайлж байсан болохоор нээх удаашралтай байгаагүй. Тэгээд хэдэн хот эзлээд олон их сургуулиудтай болсоноор шинжлэх ухааны салбарт хурдан дэвшилт гарсан. Бүх нээлтүүдээ хийсэн.

Европ тивийн хувьд: 1750-оноос ойролцоох том улсуудын мөргөлдөөнийг ашиглаж ядуухан байгаа 2-3 хот улс эзлэж аваад стратегийн чухал газруудтай болсон. одоо 1850-д он дээр явж байгаа. Одоогийн байдлаар Испани, Франц, Швед гэсэн улсууд эдийн засаг ба зэр зэвсэгээр хүчирхэгжсэн ба тэдгээртэй сайн харилцаатай байгаа. Нэг хэсэг төв европыг ноёрхоод байсан Польш-Латвийн болон түүний талийн жижиг улсуудыг шведтэй нийлж буулган авсан. Швед нилээн хүчирхэгжиж Орсын ихэнх нутгийг эзэлсэн. Миний хувьд төв одоогийн Герман болон Польш-н газар нутгууд мөн Албани болон Хорватын газар нутгуудыг эзлээд байна. Удахгүй Их Британчуудтай байлдах бодолтой байна Испани, Францтай 2 их британитай харилцаа муутай байна.

Америк Тив: Анх кариб-н тэнгис хавьд 2 провинстэй эхэлсэн. Удаагүй босогчид-н эзэмшдэг 2 арал эзлэж авсанаар худалдааны портууд барьж авсан. Испани, Их Британитай ямар байлдалтай биш гээд хойд америк тийш хөдлөж индианчуудтай байлдаж 3 хот эзлэж авсан. Ашгүй гэнэт Мексик улс шинээр гарч ирсэн гялс очиж эзлэж аваад төв Америкт томоохон газартай болчоод байна.

Ази тив: Анх 1 л хот буюу одоогийн Шри Ланк-тай удаан байсан ч ашгүй ойролцоо бх 2 улс хоорондын дайнг ашиглаж сүйрж байсан нэг улсын 2 хотыг эзлэж авсан. Санаа зовоож байгаа асуудал гэвэл Марата гэх улс байна. Одоогоор Энэтхэгийг бараг бүтэн эзлээд /миний эзэлсэн 2 хотыг эс тооцвол/ зогсохгүй ойрх дорнодыг түвээгээд орослуу орж ирэх гээд байна. Оттоманы эзэнт нүрэн шахагдсаар байгаад Туркын хотуудаа алдаад бараг дагаар орох дээрээ тулаад байгнаа энэ. Одоогийн байдлаар Марата хамгийн хүчирхэг гүрэн болцон байна. Дайн хийнэ гэхээс эмээгээд байна, хийхгүй гэхээр улам газар нутгаа тэлээд байх юм.

Шашин шүтлэгийн хувьд эзэлсэн газраа гялс өөрсдийн сүмээ эсвэл мишионари явуулж өөрсдийн шашныг дэлгэрүүлж ард олны тархийг угаа жбайна даа. Миний хувьд нэг иймэрхүү.

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Jan.14.16 9:11 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1823
Location: Heima
Хамгийн анх туршилтын шугамаар Орос, Их Британиар тоглоод юу юугүй байлдаад тэрнээсээ болоод эдийн засгийн уналтанд ороод миарч больсон. Одоо туршлагжсан юм чинь дараа нь хамгийн хүнд дээр тавьж байгаад Испани-р явж үзнэ гэж бодож байна.

шинээр тоглох гэж байгаа хүмүүсд зөвлөгөө өгөхөд эхнээсээ хамаагүй дайн хийж болохгүй юм шиг байнаа юм, хэдийн жижигхэн ганц хот улс байсан ч гэсэн. яагаад гэвэл жижиг улсууд /европ тивийнх/ гэлтгүй хоорондоо нэг тал, цэргийн дайны харилцаатай байдаг болохоор нэг улстай байлдан гэвэл давхар 2-3 улстай зэрэг дайн хийнэ гэсэн үг. тэгээд дайн хийх юм чинь цэрэг их байх хэрэгтэй тэр хэмжээгээр цэргийн зардал ихсэж эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Үнэхээр дайн хиймээр байгаа бол улсуудыг сайн судлах хэрэгтэй ямар нэгэн том гүрнүүдтэй харилцаагүй улс байвал зүгээр. америк тивд индианчуудын улсууд бараг ямар ч харилцаагүй байдаг бас босогчдын хот нтр эзлэж авахад зүгээр.

Бас нэг чухал зүйл бол худалдааны постуудыг аль болох хурдан хүрч өөрсдийн худалдааны онгоцуудаа байршуулж ав.

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Jan.14.16 10:10 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1823
Location: Heima


ээ бурхан минь юу вэ хаха

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Jan.25.16 3:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Empire total war mac дээр тоглох гээд хайгаад олдогүй ээ. Хаанаас хэрхэн авч болохыг хэлээд өгөх буянтай хүн байна уу

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jan.25.16 9:52 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1823
Location: Heima
magnet:?xt=urn:btih:ADD7B79E103C51F40D8C8BEAA0A2EDA96316C5E5&tr=http%3A%2F%2Fbt3.rutracker.cc%2Fann%3Fmagnet

ажиллаж байгаа үгүйг мэдэхгүй нь гэхдээ сийд нь гайгүй юм бна

орос хэлтэй бол учир начир нь бичээстэй байгаа бх

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4206043

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Jan.28.16 8:20 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
kat.cr дээр байгаа байх


Top
   
PostPosted: Jan.28.16 8:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Аттила ч долоон голтой новш шүү. Нүүдэлчид ёстой ядаргаатай тайван амьдаръя гэхээр газар нутагт орж ирээд дээрэм тонуул хийгээд хоол хүнс, орлого багасгаад байдаг шүү. Тиймээс гэнэдүүдж байгаад гэнэтхэн дайн зарлаад бүсэлж аваад юу ч үлдээлгүй устгачих хэрэгтэй.


Top
   
PostPosted: Jan.28.16 8:29 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Ер нь бол Хүннү нартай аль болох Атиллаг хаан болтол (420 он хүртэл) дайтахгүй байх. Тэр хүртэл хотуудаа хөгжүүлж, хилийн мужууддаа гаррисон дахь цэргийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. WRE бол Panonnia-г, ERE бол Thracia-г.


Top
   
PostPosted: Jan.28.16 8:30 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Гоё зурагнууд хийе гэхээр хэмжээ нь хэтэрхий их байна гээд байх юм яах уу ?


Top
   
PostPosted: Jan.28.16 9:49 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
430 AD. Баруун Ромын (Улаан өнгө) эзэнт гүрэн нуран унасангүй.
Одоохондоо Дакий, Осроне, Сахара, Македон зэрэг бүс нутгуудийг л хэсэгчилэн оршиж байна. Барбарчуудын довтолгоог манай Хонориус хаан бүр мөсөн амжилттай зогсоосноор баруун болон хойд зүгээс ирэх дарамт шахалтууд алга болсон юм. Манай ахан дүүс болох Зүүн Ромчуудын хувьд анхнаасаа Хүннүчүүд болон Сассанидчуудтай томоохон дайн тулаанууд хийж хүчээ шавхсан билээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгийг мэдрүүлж Зүүн Ромчуудаас харилцаагаа таслалгүй бат бөх хэвээр байлгаж ямагт тэдний талд зогсож байлаа. Ихээхэн хэмжээний санхүүгээр дэмжиж 2 3 тооны легионуудыг илгээж Анатолийн хойгийг Сассанидчуудаас чөлөөлөх дайн эхлүүлж Асиа, Анкира, Битиниа зэрэг хуучинаар Зүүн Ромын бүрэлдэхүүн улсуудыг чөлөөлж байлаа. Тэднийг хангалттай хүчирхэг болтол нь легионуудаараа хамгаалж байсан юм. Яг энэ үер манай улс Хүнчүүдийн довтолгоонд өртөж нэг хотоо газрын хөрснөөс арчуулсан юм (Sirmium). Бид тэдний эсрэг шийдэмгий арга хэмжээг авч Паннонийн бүс нутагт хүчирхэг легионуудаа байрлуулж хамгаалж тулалдаж байсан. Удаа дараагийн хамгаалж тулалдсан амжилттай тулааны дараа Хүнчүүдийн цэргүүд тархай бутархай болж манай улстай найрамдлын гэрээ байгуулсан
юм. Энэ мэтээр 3 4 удаа найрамдлын гэрээ байгуулж, байлдаж тулалдсаны эцэст 420 оны их өвөл болж Аттила нас биед хүрч хаан болж манай улсад өлсөглөн нүүрлэв. Газар сайгүй бослого гарч дарахад тун бэрх байсан авч хоол хүнсний зохистой менежментийг хэрэгжүүлснээр өлсгөлөн болон бослогоос салсан юм. Аттилагийн армийн бүх цэргүүд элит зэрэглэлийнх байсан бөгөөд довтолж тулалдах нь битгий хэл хамгаалж тулалдахад тун хэцүү морал сайтай цэргүүдтэй байсан. Эхний удаа Атиллагийн армийг ялж Атиллаг шархдууллаа, хоёр дахь удаа мөн л шархдуулсан юм. Түүний хоёрдахь хүнд шархдалтын дараа бид найрамдлын гэрээг ахин хийсэн юм. Удалгүй Атилла армиа ахин удирдаж манай нутгаар хөндлөн гулд дээрэм тонуул хийж зэвүү дургүйг хүргэж байсан. Бид түүнийг Альпийн нуруунд 9-10 армитай нь бүсэлж аваад тун хүнд тулааныг хийж эцэстээ ялалт байгуулсан юм. Ингэж Атиллаг нугчин дарж ард олны магнай тэнийсэнч Ойрхи Дорнодод манай хамгийн том дайсан болох Сассанидчууд болон түүний холбоотнууд давшилтах эхэлсэн байв. Тэд Анатолийн хойгт манай холбоотнууд болох Зүүн Ром болон Асиа, Анкира, Битиниатай үй зайгүй тулалдаж байсан. Энэ үеийг ашиглан Палестинаас цэрэг татлага явуулж Сири лүү давшиснаар 430 он хүрсэн юм.


Attachments:
1453983682338.jpg
1453983682338.jpg [ 97.04 KiB | Viewed 3005 times ]
1453984001404.jpg
1453984001404.jpg [ 93.45 KiB | Viewed 3005 times ]
Top
   
PostPosted: Jan.28.16 9:51 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Цагаачлал манай улсад
Цайвар байх тусмаа цагаачлал ихтэй, Хар байвал цагаачлалгүй/бага.


Attachments:
1453985445489.jpg
1453985445489.jpg [ 92.3 KiB | Viewed 3005 times ]
Top
   
PostPosted: Jan.28.16 9:53 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Санхүүгийн хувьд.


Attachments:
1453985568351.jpg
1453985568351.jpg [ 62.52 KiB | Viewed 3004 times ]
1453985589619.jpg
1453985589619.jpg [ 48.12 KiB | Viewed 3004 times ]
Top
   
PostPosted: Jan.28.16 9:55 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Шашны хувьд олонхи нь Латин Христос.


Attachments:
1453985673933.jpg
1453985673933.jpg [ 92 KiB | Viewed 3004 times ]
Top
   
PostPosted: Jan.28.16 9:56 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Гэр бүлийн мод.
Дандаа бутач хүүхдүүд төрөөд байх юм хаха.


Attachments:
1453985728493.jpg
1453985728493.jpg [ 86.09 KiB | Viewed 3004 times ]
Top
   
PostPosted: Jan.28.16 10:41 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.10.06 6:44 pm
Posts: 1823
Location: Heima
Atilla юу энэ? Үзүүлэлт хэр шаардаж бна. Ром 2 тоглоод санаанд хүрээгүй энэ хэр болсон бна? Бүх хотууддаа хана барьж болж бна уу?

_________________
You will never walk alone!!!


Top
   
PostPosted: Jan.29.16 12:29 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Аттила. Үзүүлэлт бас шаардана2. Аймаг болгон 1 хот 2 сууринтай. Суурингаа fortified town хүртэл хөгжүүлж болно.


Top
   
PostPosted: Feb.05.16 2:08 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Nov.28.10 8:08 pm
Posts: 138
Baagi_15 WRE -ыг ямар түвшин дээр нь тоглож байгаа вэ?
Нилээн сайн болсон байлгүй. Би нэг хоёр эхлүүлээл сайн ойлгохгүй байгаад байнаа. Ром 2-оороо янз бүрийн улсуудаар үзэж тарж байна.
Эргээд Аттилаг сайн нухахаас юм асууна шүү.
Дөрвөн сард Warhammer гарахаар мөн адил зэрэг санал бодлоо бичье.

_________________
steamcommunity.com/id/gzo2008


Top
   
PostPosted: Feb.05.16 12:15 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
gzo2008 wrote:
Baagi_15 WRE -ыг ямар түвшин дээр нь тоглож байгаа вэ?
Нилээн сайн болсон байлгүй. Би нэг хоёр эхлүүлээл сайн ойлгохгүй байгаад байнаа. Ром 2-оороо янз бүрийн улсуудаар үзэж тарж байна.
Эргээд Аттилаг сайн нухахаас юм асууна шүү.
Дөрвөн сард Warhammer гарахаар мөн адил зэрэг санал бодлоо бичье.

Very Hard дээр нь тоглож байгаа.


Top
   
PostPosted: Jun.30.16 1:47 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
Аттила дээр хүний урманд олигтай mod байхгүй юм аа.

Vanilla нүдсээр байгаад бүүр залхаж гүйцлээ. Rise of Mordor-ийг л хүлээж байя. Ер нь тэгээд mod хөгжүүлж чаддаг бол би game of thrones-ийн mod хийх чин хүсэл эрмэлзэлтэй байна.


Top
   
PostPosted: Jul.22.16 4:21 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.22.16 4:16 pm
Posts: 2
medieval 2 total war mod яаж суулгах вэ? мэддэг хүн байвал тус болооч


Top
   
PostPosted: Jul.22.16 4:22 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.22.16 4:16 pm
Posts: 2
medieval 2 total war mod яаж суулгах вэ? мэддэг хүн байвал тус болооч


Top
   
PostPosted: Oct.31.16 2:35 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 2:19 am
Posts: 81
Location: хэнд хамаатайн
ENE ASUULTIIN SEDEWVVD IIM DEER BAIJ SHOROOND DARAGDSAN BHIIN FB EE GJ ENE TOGLOOMIIG UCHIGDUR TATAJ AWAAD TOGOLLOO ESTOI TUWUGTEI BOLJEE OLIGTOIHON MONGOL HELEER BICHSEN GUIDE BNA UU HOTOD BGA HVMVVS URUU TSARAILAAD L BHIIN HOOL HVNS HANGALTTAI BHAD YAACHAAD BDAG SHAARNUUD BE


Top
   
PostPosted: Dec.16.16 12:48 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.16.16 12:33 pm
Posts: 2
humuusee bnuu hhe, ene rome total war bugdiin ezeleed duussa, shine map shine adal yvdal gej bdgin bolvuu tamine? neg heleech


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1851 posts ]  Go to page Previous 168 69 70 71 72 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited