#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.24.18 6:38 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Aug.25.13 1:38 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.13 4:36 pm
Posts: 13
За мэдээж World of warcraft ын талаар янз бүрийн түүх байдаг харин энэ сэдэв дээр хэдүүлээ өөрсдийн мэддэг мөн англиас орчуулсан түүхүүдээ оруулья. Интернэтээр сайтуудаас ч авж болно харин эх сурвалжын бичиж үлдээнэ үү.

Юурнеро ЖАГГЕРНОТЫН ЗАМНАЛ
Ямар ч дуулгыг зовлонгүй хэрчинэ, цавчина, мэдээж энэ бол Juggernaut. Эргэлдэн, онгодтой үхлийн бүжиг хийх илдийн мастер хажуугаар өнгөрөх зуур дайсны бугуйг зүссэн байдаг. Түүний хурдыг үгээр ч дүрслэхийн аргагүй, нүд ирмэхийн зуурт дайсныг үгүй хийнэ. Yurnero төгс төгөлдөр дайчин болохыг хүснэ. Илдийн урлагт тэр шилдэг нь байхыг хүснэ. Түүний хувь заяа зогсоошгүй Juggernaut болоход оршино. Зогсоошгүй Yurnero. Гэсэн ч хэн ч, хэзээ ч дан ганцаар зогсоошгүйгээр мөнх оршсон удаагүй. Түүний давтагдашгүй ур чадварыг уламжлах хэн нэгэн шалгарсан, хүндлэл хүлээх гавьяатай дайчин хэрэгтэй. Юурнеро энэ дайчинтай огт санаанд оромгүй байдлаар, хувь зохиолоороо тааралдана. Түүний болон залуу шавийнх нь адал явдал хэрхэн өрнөхийг Юурнеро: Жаггернотын Замнал номноос дэлгэрүүлэн унш. Энэ номыг уншихгүй өнгөрч болохгүй. Энд чи бидний танил болсон DOTA-гийн баатрууд онц сонирхолтой байдлаар дүрслэгдэнэ.

Тэргүүн бүлэг - Удиртгал
Хурц зэр зэвсэг хангинан, үхэгсдийн орилоон хашгираан энд тэндгүй сонстож, оркууд цэргээ цайз руу давшуулсаар байлаа; Адмирал Проудмуурын Калимдорын оркуудын эсрэг эхлүүлсэн муу ёрын дайн дуусгавар болох дөхөж байлаа. Траллын удирдаж байгаа энэ тулаанд хэн ялах нь тодорхой болсон боловч хүмүүстэй хийх дайнд ялахаас илүү сургамж өгөх нь чухал гэж Тралл эргэцүүлнэ; Жэйна Проудмуураар удирдуулсан хүмүүс болон оркийн хүчин хоёр талыг хамтдаа зэрэгцэн оршиж болохыг батлаад зогсохгүй өөрсдийн гол дайсныг ялах нэгдмэл хүч болж болохыг харуулж байв.
Улангассан Илд овгийн толгойлогч Юурнеро тулааны явцыг анхааралтай ажиглан өөрийн удирдагчийн хажууд нам гүм зогсоно.

“Одоо цаг нь болсон гэж би бодож байна.” гэж Тралл настай орк руу хандан хэлэв.

“Хай. Тиймээ. Манай хэдэн бие хамгаалагчид Адмирал руу хүрэх замыг чөлөөлсөн; та түүнтэй биечлэн ярилцахыг хүсч байгаа байх? гэж Юурнеро асуув.

Тралл архиран өөрийн өмнөх хэсэг цэргийг урагшлах команд өгөв. Тэдний ард Жэйна, Тралл мөн Юурнеро нар сүр бараатай явна. Тралл Жэйнад санаа зовж явсан ч ингэж болохгүй гэж өөртөө хэлнэ. Цусан өстэй төрлийн эсрэг холбоотон болох тэдэнд аль алинд нь амар байгаагүй. Громын цус бузар хараалд автан ухаан мэдрэлээ алдсан байсан ч Тралл өөрийн зөвлөх асан Гром Хеллскрим гэх аугаа баатрын эсрэг дайтах ямар хэцүү байсныг эргэн санаж толгой сэгсрэв.

Эцэст нь тэд аварга шүүх танхимын төв зааланд нэвтрэн орж, нөгөөх бардам Даелин Проудмуурын барааг олж харлаа. Даелин өөрийн шилмэг цэрэг, баатруудаар хамгаалуулсан байв. Жэйнатай байгуулсан энхийн гэрээг зөрчихийг оролдсон Адмиралын нүд рүү Тралл цоо ширтэн, уур хилэнгээ барьж ядна. Энэ бол хоёр талын цэргүүдийн асгаруулсан халуун цусаар тогтсон энх тайван. Ариун Ээж Модыг хамгаалахын тулд өөрийн зүй тогтлоор бас золиос гарзаар энэ энх тайван тогтсон гэж Тралл бодон дотроо хүржигнэнэ.
Жэйнагийн эцгийн нүүр уурсан минчийж, “Ээж чинь чамаас ичих байсан даа, Жэйна. Эхийг чинь хөнөөсөн эдгээр мал, адгуусуудтай чи нэр холбогдоно гэнэ ээ? Тун сайн байна”, гэж хэлээд Даелин өөрийн цэргүүд рүү эргэж, илдээ өндөр өргөн мэндчилэв. “Лордароны эрэлхэг хөвгүүдээ, сонсцгоо! Та нар Холбоотны төлөө амьдарсан, одоо Холбоотны төлөө амиа өг!” гэж чанга дуугаар тушаав.

Хүнд хуягтай 24 явган цэрэг зуун дайчны адил сүрлэг уухайлаад урагш алхав. Жэйна, юм бодож шаналахаа больж, шившлэгээ шившиж эхлэв. Энэ зуур Тралл ч мөн аймшигтай чанга уухайлан, өөрийн дайчдад дайны онгод оруулаад, тулаанд оров. Зөвхөн хөгшин орк Юурнеро л тулаанд оролгүй нударгаа зангидан өөр рүү нь дөхөж байгаа хэсэг цэргүүдийг тайван ажиглаж зогсоно.
Галт бөмбөлөг болон цахилгаан туяанууд шүүх өрөөг тойрон цахилж давшин ирэх явган цэргүүдийг өшөө хорсолтойгоор цохино. Тралл толгойгоо гэдийлгэж Гинжит Цахилгаан цэргүүдийн хүнд төмөр хуягтай хоршин тэднийг улам эмзэг болгоно гэдгийг мэдэн, амархан ялж болохыг ойлгов. Жейна цэргүүдийн илднээс сурамгай бултах зуур ямар нэг нууцлаг шившлэг үйлдэн, гал усны шидийг хослуулан дайснуудаа хөлдөөж, бас шатаана. Хачирхалтай нь Юурнеро мөн л тулаанд оролцохгүй байлаа, гэсэн ч түүнийг тойрон хүнд хуягтай зургаан цэрэг бүслэн авав.

Түрүүнээс хойш тулалдаагүй хашир Илдийн Мастераас болгоомжилсон аястай цэргүүд аажуухан тал талаас нь дөхнө. Хөгшин орк тэдэн рүү инээмсэглэн, гэнэт цагаан соёогоо ярзайлган архирч цочоов. Булчинлаг хоёр гараа унжуулан, нуруун дахь нимгэн, нарийхан хурц илдэндээ хүрэх бодолгүй мэт зогсоно.
“Нани? Үхэх гэж яарахгүй байх шив?” гэж дооглоод, өдсөн мэт хоолойгоо зууран хэлэх нь нөгөө зургаан цэргийг галзууруулах шахав. Тэд бүгд дайран, алаад өгье хэмээн хашгиралдан цавчив.
Юурнеро хөөрхөн инээмсэглээд, эхний цавчилтаас бултах зуур ус мэт уян хатан хөдлөж илдээ сугалан хажуу талаас ирэх хоёрдахь цавчилтийг хааж, гайхалтай хурдаар уг цэргийн хоолой дундуур ганц цавчин толгойг агаарт хийсгэв. Цавчилт бүрээс бултан ан хийж буй муур шиг үхлийн бүжиг хийн илдээ эргүүлэхэд бусад нь ч хариу үйлдэл хийх аргагүй болж, Юурнеро аймшигт илдээрээ нэг алхам, нэг цавчилтаар, нэг амь тасдаж байлаа. Зургаан цэрэг аль хэдийн ард нь овоорон унаж, өөрсдийн амиа алдснаа ч мэдээгүй байлдсаар байгаа юм шиг нүүр царай нь арзайсан, ангайсан, хашгирсан хэвээр үхдэл болсон харагдана. Юурнеро сурсан зангаараа бие эгцлэн, илдэн дээр үлдсэн илүүдэл цусыг доош шувтран арчиж унагав.

Түүний хувьд тулаан огцом эхлэсэн шигээ огцом дууссан байлаа. Тралл ч бас өөр рүү нь дайрсан хэсэг цэргүүдийг үхдэл болгоод зөөлөн амьсгаа аван овоорсон цогцоснууд дээр зогсоно. Юурнеро инээмсэглэн Тралл ид шидээ хэрэглэх тусмаа улам сайн тулалддаг болж байна шүү гэж бодов. Жэйна дөнгөж сая өөрийнхөө гараар алсан эцгийнхээ цогцосийг тэврэн уйлж, хэзээ ч хариулт өгч чадахгүй больсон түүнээс өршөөл эрэн мэгшин уйлна. Юурнеро толгойгоо хөнгөхөн сэгсрэн түүний золиос, шаналалыг мэдрэх боловч, Жэйнагийн оронд өөрийгөө тавьж бодохыг хүссэнгүй. Ийм сэтгэл эмтрэм хувь тавилан өмнө нь түүний Улангассан Илд овгийг дайрч байсныг санах шиг болов.
Юурнерогийн дотор арзасхийн, нуруугаар нь хүйт дааж урьдны бодлоос салж амжаагүй байтал унасан цэргүүд дундаас нэг нь босч ирээд, яг түүний толгой руу араас цавчиж байгааг мэдрэв. Юурнеро эргэн харж хаагаад тэр хүний хүч чадал түүнтэй тулалдсан ямар ч оркоос илүү хүчтэй болохыг мэдэв. Энэ юун хүн бэ? Тэр илдээ хажуудаа барин арагш ухрав. Анхны харцаар л тэр энэ ахмадын дуулга өмссөн энэ хүнийг өндөр цолтой баатар болохыг танив. Тэгвэл би энийг хурдан дуусгах хэрэгтэй гэж өөртөө хэлээд өөрийн дотоод энергээ цуглуулан дүүргэв. Шидтэнгүүд энэ дотоод энергийг “мана” гэдэг боловч, Улангассан Илд овгийн дайчид үүнийг “ки”гэдэг байлаа. Өөрөөс цуглуулж болох бүхий л “ки”-г дүүргэж, Хижал Уулын тулаанаас хойш хэрэглээгүй тулааны техникийг хэрэглэхэд бэлэн болов. Тэр ахмад руу хурдлах үед түүний хурд байгалийн ямар ч амьтныхаас илүү хурдан байлаа. Нэг алхмаар Юурнеро арван таван метр зайд явах хурдтай байв. Тэр илдээр ахмадын гэдэс рүү зүсэн, хажуугаар нь мөн тийм хурдаар өнгөрч, түүнийг дөрвөн талаас, дөрвөн удаа, дөрвөн өөр өнцгөөр цавчлаа. Ингээд мансуурсан ахмадын өмнө нуруугаа харуулан зогсож эцсийн дайралтаа дуусгав. Юурнерог илдээ хуйнд хийхэд түүний араас хөдөлгөөнийг нь даган үүссэн хурдан салхины урсгал түүнийг арай гэж гүйцэн биенд нь шингэв. Ахмад дөрвөн мөч мөн гэдэснээсээ цус олгойдуулан өвдөгдөн суув. Юурнеро түүнээс холдон явах боловч хүч гарган амьсгалах дууг нь сонсоод зогь тусан эргэж харав. Тэр одоо болтол амьд байна гэж үү? Юурнеро эргэн, түүн рүү бөгтийж харав.

“Гайхалтай, чи аугаа тэвчээртэй хүн юм. Миний омнислашт (олон цавчилт) цохиулсны дараа амьсгалж чадаж байгаа бол би чамд баяр хүргэмээр байна,” гээд дахин нэг алхан илдээ хоёр гараар өндөр өргөн, эцсийн цавчилт “шикаши” өгөхөөр далайв…

“Боль!” гэх Жейнагийн дуу агаарт цуурайтаж түүнийг зогсоов. Жэйна үхсэн эцгийнхээ цогцосыг газар тавиад хүнд шархадсан ахмад руу дөхөж ирэв. “Дуулгаа ав, ахмадаа.” гэхэд ахмад гараа салгалуулан дуулгаа авч, дааж ядан газарт хаяв.

“Миний бодсон хүн мөн байна. Та Давион биз дээ? Эсвэл би таныг Луугийн нэрээр тань, Арк Хонист гэж дуудах уу?” гэж өндөр цолтой хүнийг хүндлэх мэт Жэйна дуугаа намсган асуув. Шархадсан ахмад өвдөглөн суусан хэвээр түүний өөдөөс айж гайхсан нүдээр харна. “Эцэг маань өнгөрсөн, таны түүнд зүтгэх зүтгэл ч мөн адил дууссан. Та надтай нэгд. Таны мэтийн нэртэй баатрын тусламж надад хэрэгтэй байна.” гэж Жэйна өгүүлэв.
Давион алуулсан удирдагчийнхаа цогцсыг харж, санаа алдан арай гэж амьсгаа авав. Тэгснээ Жэйна руу толгой дохиж “Би эцэгт нь зүтгэсэн шиг, охинд нь зүтгэнэ,” гэж баргил хоолойгоор хариулах нь түүнийг хагас луугийн удамтай гэдгийг илэрхийлэх мэт цуурайтан сонсогдов.
Тралл босч Юурнерогийн мөрөн дээр хүчтэй алгадаад “Бид эндэх ажлаа дууслаа. Цэргүүдээ цуглуул, хөдлөхөд бэлтгэе. Би аль болох түргэн Калимдор руу буцмаар байна.” гэв.

Юурнеро толгой дохин өөрийн дайчид руу хуй салхи мэт хурдаар гүйв. Тралл түүнийг ардаас нь ажиглан ийм хөгширсөн ч гэсэн энэ оркийн тулааны чадвар, ир чадлыг бишрэн, толгой сэгсрэн зогсох зуур түүнийг үхлийн салхи мэт хурдан, дийлдэшгүй, үгээр өгүүлшгүй уран хөдөлгөөнтэй, тэрнээс гадна аюултай дайнч удирдагч юм гэж бодно. Магадгүй түүний гарт алуулсан хүмүүс үхлийн шаналал гэж юу байдгийг мэдрэх ч сөхөөгүй үхдэг байх, эсвэл үхэж байна гэдгээ ч анзааралгүй нуран унадаг. Харин үхэгсдийн царайд тулааны үеийн уур хилэн яг хэвээрээ, хөлдсөн мэт тодорч харагддаг.

Дайчид нь хүний нэг байшинг тойрон овоорч, шаагилдаж байгааг Юурнеро хараад, “Драенорын нэрийн өмнөөс энд юу болоод байгааг хэлээдэх, Эсвэл би хэлэх үү? Та нарыг би хүний байшин тонож болохгүй гэж хэлсэн биз дээ? Хүнээс талхны хэлтэрхий горьдсон тагтаа нар шиг юу хийж энд овоороод байгаа юм? Орхи гэж би хэлж байна!” гэж орилсоор цэргүүдээ яран орж ирээд цэргүүдийг нь юу гайхшруулж байсныг олж харав.
“Эзэнтээн, бид энэ байшинг хамгаалж байсан хүнийг алаад, ийм юм байхыг гэнэт оллоо… Энэ нялх амьтан байна.” гэж залуу илдийн мастеруудын нэг өгүүлэхэд Юурнеро харцаа зөөлрүүлэн түүн рүү харав.

“Энэ юу болохыг би мэднэ ээ, мангуу минь. Яагаад энэ инээгээд байгаа юм.?” гэж Юурнеро хажууд нь алуулсан эцгийнхээ цусанд хучаастай хүний бяцхан хүүхдийг харж хэлэв. Юурнеро ийм зүйлийг урьд нь зөндөө харсан, цусанд хучигдан үхлээс айн уйлах эсвэл аль хэдийг цочирдож үхсэн хүүхэд олныг харж байсан аж. Харин амьдралдаа үүн шиг хүүхэд огт харсангүй. Цусанд будагдаж, олон харийн амьтад өөрийг нь тойрон аймшигтай царайгаар архирч байхад жаал хүү огт айхгүй, харин ч инээж байхыг хэзээ ч харж байсангүй. Жаал хүү зүгээр ч нэг инээх бус галзуу мэт хөхөрч байлаа.

“Наадахаа нааш өгөөдөх,” гэж Юурнеро тушаав. Тэр жаалыг нүүрэндээ хүртэл өргөж, урагш түрж гарсан аймшигт аварга соёогоо ил гарган түүн рүү сүрдмээр чанга архирав. Тэр ийм жаахан амьтдыг бага залууд нь илдний мэсээр алаад яахав гэсэндээ өмнө нь олзны хүүхдүүдийг бас ингэж айлгаж алдаг байжээ. Ингэх нь өршөөнгүй аллага хэмээн тэр үздэг байв. Гэвч түүний бодсноор болсонгүй, жаал хүү улам л инээсээр байв. Харин Юурнерогийн тэвчээр үнэхээр барагдаж эхлэлээ. Тэр илдээ сугалан хүүгийн нүүрэн дээр чиглүүлэн чичигнүүлэв. Жаал хүүхэд ч гэсэн илдний үзүүр ойртохыг мэдэрдэг гэдэг. Гэсэн ч хүний хүүхэд айдас гэгчийг харуулсангүй, харин ч гараа далайж, эр зоригоо харуулан Юурнерогийн хамар дээр зөөлөн алгадаад авлаа. Бусад илдийн мастерууд илдээ сугалан ёсгүй жаалыг тасчих гэсэн ч Юурнеро чанга архиран зогсох тушаал өгөв.

Хүний хүүхдийг хэсэг ажигласны дараа, Юурнеро гэнэт тас хийтэл инээд алдан, “Со ка! Энэ хүү айдасгүй юм; бүгдээрээ түүний эр зоригийг амьдралаар шагнана аа. Амьдарна аа, чи хүүхэд минь, чамд шинэ нэр өгнө. Энэ өдрөөс эхлэн чамайг Риушин буюу ‘Луугийн зүрх’,” гэж нэрлэе хэмээгээд,
Ялагдаж алуулсан хүний энэ хүүхдэд ямар нэг юм байгааг би их тод мэдэрч байна. Яагаад ч юм энэ хүүхэд,… энэ хүн аугаа үйл хэргийн төлөө төрсөн гэж зүрх сэтгэл минь надад хэлээд байна.

Http://Epicbook.mn


Top
   
PostPosted: Aug.25.13 2:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Энүүнээс болж компьютерийн ард сууж чадахаа больсоншдээ
Өдөр шөнөгүй агаа тоглоод :m0:

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Aug.27.13 12:25 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.27.13 12:22 pm
Posts: 4
kk


Top
   
PostPosted: Jun.27.16 3:56 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.24.11 2:30 pm
Posts: 607
юу вэ өөр үргэлжлэл зохиол байхгүй юу? гадны сайтаас унших гэхээр хар мянган ном байх юм. яг аль нь жинхэнэ цуврал зохиол нь юм болоо? бас риюшин гэдэг нь том болоод хэн болдог юм бол?


Top
   
PostPosted: Nov.04.17 4:08 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Nov.04.17 4:02 pm
Posts: 7
Mongol hel deer Warcraft iin nom baidaggui ymuu ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited