#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.18 10:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: May.11.10 9:18 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
yun ch zalhuugui bichsen yum bee tnx naizuudaa

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Top
   
PostPosted: May.13.10 10:25 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Цусан элфүүд тэрсэлсэн нь

Энэ үеэр, Скоуржууд Лордаерон болон Күэл'Таласыг аль хэдийн хорт хийгээд дүүрсэн тахалд нэрвэгдсэн газар болгочихсон байлаа. Энд эсэргүүцлийн цөөхөн хэдэн бүлэг үлдсэн байв. Тэдний нэг нь Sunstrider-ийн сүүлчийнх болох ханхүү Каел'Тасаар удирдуулсан голлон дээд төрөлт элфүүдээс бүрдсэн арми байв. Ид шидийн хүч чадал ихт Каел өмнө нь Холбоотны арми ялагдана гэдгийг мэдэж байлаа. Өөрийн эх орон болон хайрт газар нутаг, амь үрэгдсэн нөхдийнхөө төлөө гашуудаж дээд төрөлт элфүүд өөрсдийгөө Цусан Элфүүд хэмээн нэрийджээ. Тэднийг Скоуржуудтай тулалдаж байхад хүч чадлынх нь эх булаг болсон Нарны Ундарга сүйдсэн нь тэдний хүч чадлыг ихээхэн сулруулсан байна. Өөрийн угсааны ид шидийн хүчинд суралцах хүслийг нь гүйцэлдүүлэхийн тулд Каел байж боломгүй буруу шийдвэр гаргаж Иллидан болон Нага нартай шинэ ид шидийн эх үүсвэр олохын төлөө нэгдлээ. Холбоотны арми ч Цусан Элфүүдийг урвагчид хэмээн зарлаж тэдэнтэй тангараг тасарлаа.

Явах газаргүй болсон Каел болон Цусан элфүүд Нага Вашийг дагаж Гадаад Ертөнц (Outland) руу явж Иллиданыг барьчихаад байсан Майев-ийг нага болон цусан элфүүдийн хамтын хүчээр ялж Иллиданыг суллав. Иллидан суллагдсан даруйд дахин Лич Кинг рүү дайрахаар төлөвлөгөөгөө боловсруулж армиа бэлтгэж эхэллээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Jul.01.10 1:22 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Үхмэл нутаг дахь хоорондын дайн

Лич Кинг буюу НерЗул түүнд цаг их бага байгааг гадарлаж байлаа. Мөсөн Хоргонд хоригдсон тэрбээр Килжаедэнийг өөрийнхөө хүмүүсээс түүнийг устгуулахаар явуулна гэдгийг мэдэж байв. Иллиданы шившлэг Мөсөн Хоргоны гаднах хамгаалалтын мөсийг устгасан ба Лич Кинг ч өдрөөс өдөрт өөрийнхөө хүч чадлыг алдаж байлаа. Өөрөө өөрийгөө аврахын тулд НерЗул өөрийнхөө үнэнч боол болох ханхүү Артасыг дэргэдээ дуудлаа.
Лич Кингийн хүч чадал сулрахын хирээр Артасын ч хүч чадал суларч байлаа. Тэрээр энэ үеэр Үхмэл нутагт Скоуржууд хоорондын дайнд оролцож байлаа. Нийт үхдлүүдийн армийн тал нь банший Силванасын удирдлаганд орж өөрийгөө удирдагч хэмээн зарлалаа. Лич Кинг дуудсан учир Артас явахаар болж Скоуржийг КелТузадын мэдэлд үлдээв.
Силванас болон түүний босогчид өөрсдийгөө Хаягдагсад (Forsaken) хэмээн нэрийдэн өөрсдийн цайз хэрмийг Лордаерон хотын балгад дунд байгуулж энэ нутгаас КелТузад болон түүний армийг хөөнө хэмээн тангараг өргөцгөөлөө.
Хүч нь суларсан хэдий ч өөрийн эзнээ аврахын тулд хурдхан Нортрэндэд ирсэн Артас өөрийг нь отож байсан Иллидан, Нага, Цусан элфүүдийн нэгдсэн армитай халз тулгарлаа. Артас болон түүний аалзан дагалдагсад Мөсөн Хоргонд түрүүлж хүрэхийн тулд Иллиданы армитай ширүүн тулалдаж эхэллээ.

Ялгуусан Лич Кинг

Хүч султай хэдий ч Артас Иллиданыг дийлж, Мөсөн Хоргонд түрүүлж хүрлээ. Өөрийн илдээр Мөсөн Хоргыг хага цохиж Лич Кингийн хуяг дуулгыг өмслөө. Тэр даруй хэмжээлшгүй их хүч чадалтай болж шинэ Лич Кинг болон хувирлаа. НерЗулын үргэлж төлөвлөдөг байсны дагуу Артас болон Нерзулын сүнс нэгэн бодгаль сүнс болж хувирлаа.
Иллидан болон түүний нөхөд Гадаад Ертөнц рүү шившигтэйгээр зугтах зуур Артас газар дэлхий дээр урьд хожид дуулдаагүй хамгийн хүчтэй нэгэн болон хувирлаа.
Артас буюу шинэ үхэшгүй мөнхийн Лич Кинг Нортрэнддээ үлдэж Мөсөн титэмт эзэнт улсыг байгуулж эхлэв. Түүний итгэлт зарц Лич Кинг Скоуржийг удирдаж, харин Силванас болон түүний Хаягдагсад дайны хөлд нэрвэгдсэн вант улсын үлдэгдэл болох Тирисфалын ойн цоорхойд бүглээ.

Эртний өс хонзон-Калимдорыг колоничилсон нь

Хэдий ялсан боловч хүмүүс болон түүний холбоотнууд сүйдсэн газар дэлхийтэйгээ л үлдлээ. Скоуржууд болон Шатаж буй Легионууд Лордаероныг сүйд хийж Калимдорыг бараг л дуусгах шахсан юм. Энд тэндгүй арчилж тордох, нөхөн сэргээх байгаль, мод, ургамал үлдсэн байна. Дайнд аль аль тал ихээхэн хохирол амссан бөгөөд Хорд болон Холбоотон шинэ эхлэлийн суурийг тавихаар болж хэцүү ч гэсэн хамтрах л ёстой байв.
Тралл өөрийн хүмүүс болон Таурен ах дүүсээ Калимдор луу дагуулан явж өөрийн алагдсан аавынхаа нэрээр газар нутгаа Дүротар хэмээн нэрийдлээ. Тэд өөрийн өндөр соёл иргэншлээ байгуулж амьдарч эхэллээ. Чөтгөрийн хараал нь үгүй болсон тул тэд дайнч байдлаа орхиж илүү алсын бодлоготой тайван ухаалаг ард түмэн болон хувирлаа. Байлдан дагууллын оронд амьдралын утга учир хөгжил цэцэглэлтийг илүүд үзэх боллоо. Таурен холбоотон, ов мэхт Хар Жад аймгийн троллууд, Тралл болон түүний оркуудаас бүрдсэн улс оркуудын үеийн нэгэн шинэ түүхийн эхлэлийг тавилаа.
Холбоотны үлдэгдэл армийг Жейна Проудмүүр удирдаж Өмнөд Калимдорт хүрч тэндээ суурьшлаа. Тэд Тоост намагт газарт өөрсдийн боомт хот болох Тераморе-ийг байгууллаа. Одойчууд болон хүмүүс өөрсдийн газар нутагтаа энх тунх амьдран сууж байлаа. Дүротар болон Тераморе-ийн хооронд эв найрамдалтай байсан боловч тун удалгүй эцэс болосн юм.
Хүмүүс болон оркуудын хоорондох эв найрамдлын гэрээ Калимдорт маш том Холбоотны флот ирснээр дуусгавар боллоо. Энэхүү флотыг Их Адмирал Жейна-ийн аав болох Даелин Проудмүүр удирдаж байлаа. Газар нтугийг нь Артас сүйтгэсэн учир тэд дүрвэсэн бөгөөд олон сарыг эзгүй далайд тэнүүчлэн өнгөрөөсний эцэст өөр бусад амьд үлдэгсдийгээ хайн ирсэн нь энэ байжээ.
Проудмүүрийн армада энэ газар нутаг дахь бүхний заналт дайсан болж хувирлаа. Даелин оркуудыг энэ газар нутагт хөлөө олохоос нь өмнө дуусгавар болгохоор шийдлээ.
Тэрээр Жейнад өөрт нь оркуудыг устгахад тусал эсвэл төрсөн эцэгтэйгээ тулалдахын аль нэгийг сонго хэмээн тулгалаа. Гэсэн хэдий ч Жейна оркуудын талд орж аавыгаа ялахад нь тусаллаа. Аавдаа оркуудыг өөрчлөгдсөн гэдгийг ойлгуулахаас өмнө Даелин тулаанд алуулжээ. Женагийн үнэнч байгаад нь тлархсан оркууд түүнийг Тераморе нутагт нь эсэн мэнд буцаалаа.

Төгсөв

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Nov.12.10 10:41 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 820
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
tiny giin tuuh bn uu goy tuuh bn

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
PostPosted: Dec.07.10 11:58 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Dec.03.10 8:05 am
Posts: 17
Location: хаа сайгүй
энэ арай ингээд дуусаагүй биздээ хэхэ, нээх тоглоод байдаггүй ч гоё түүх шүү, цаг заваа гаргаж орчуулсанд баярлалаа. :wd:
өө нээрээ ваавын газрын зураг нь энэ байна хараад уншихад бас арач л ойлгомжтой шүү хэхэ :haha:
Image

өө энд бас нетээр хэсч яваад ийм зураг оллоо
sargeras and aigewen
Image

_________________
keep going n going


Top
   
PostPosted: Apr.08.11 6:25 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Dec.09.10 10:31 am
Posts: 142
Location: Тамхи + Кофе + Хөгжим
Солиотой юм үхсэн түүх зда гэж зүгээр л тоглооч түүх ч гэх шиг

_________________
Бодол дотрох бодол


Top
   
PostPosted: Apr.10.11 3:00 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Aamon-ii zuv bas buruu.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Jun.22.11 5:29 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jun.14.11 2:14 pm
Posts: 78
yun zuv tuuhig ni medej togloh goyo shde jinhene amtig ni mederdeg bhgui yu :D ymr aguu yum be ymr goyo zohioltoi yum be l gej bodno


viewtopic.php?f=140&t=181482&p=8461137#p8461137 goy shu


Top
   
PostPosted: Jun.22.11 9:08 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.08.09 5:34 am
Posts: 612
Location: Where the 4 seasons changes by.
World of warcraft RIse of the lich king
Энийг орчуулаад өгөхгүй биз... :bigthumpup:

_________________
In art you cant win.


Top
   
PostPosted: Aug.28.11 7:24 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.28.11 6:40 pm
Posts: 10
ene heden uguuleguudee bolyo unshihaas zalhuu hurch bn tegsnees trailer-g ni uzsen ni deer


Top
   
PostPosted: Apr.20.12 4:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
must_namuka wrote:
ene heden uguuleguudee bolyo unshihaas zalhuu hurch bn tegsnees trailer-g ni uzsen ni deer

ОРЧУУЛАГЧ НЬ ЗАЛХУУРААГҮЙ БАЙХАД УНШИГЧ НЬ ЗАЛХУУРДАГ ОДООГИЙН ХҮҮХДҮҮД ЭЭ ГЭЖ..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited