Offline |
Хавар Цагийн Анхны Яргуй |
 |
Joined: May.06.04 12:08 pm Posts: 3357
|
Хvй Мандал дэвжээ!!!
Дэвжээний ахлагч: Баяраа_асиа Дэд ахлагч: Цаамєнх
бєхчvvд: траффик, Авэнгo, Асуултнэт, Мр.Ф, Ковбой Марлборо, Товсон, 21Грамс, Халиунаа_та, , сараа, eL!Te, Гэрэлт Од, mhuvilgaan, MgL MoGuL
Хvй Мандал дэвжээ хэрхэн анх vvсэн байгуулагдсан тухай.
 (дэвжээний бєх Мр.Ф урласан)

(дэвжээний бєх Товсон урласан)
Дэвжээ анх байгуулагдаж эхэлж байхад траффик, Ковбой Марлборо 2 анх энэ дэвжээг vvсгэсэн ба Даншиг наадам болдог байсан газрын нэрийг сонгож Хvй Мандал гэж нэрлэсэн. Анхны тэмцээнд траффик дээд, Ковбой Марлборо дэд зиндаанд аваргалж багийн албан ёсны бус дvнгээр тасархай тvрvvлж байлаа. Удалгvй манай хотод байдаг Товсонг дэвжээндээ элсvvлж авсан. Мєн тухайн vед Mercer,Асуултнэт хоёрыг тус дэвжээнд орох хvсэлтээ тавихад ёсоор болгосон. Дэвжээгээ хvчирхэгжvvлэхийн тулд траффик 2005 оны 1 сарын башод(Нацу) тvрvvлэн озэки цол хvртээд байсан Годкола (Авэнго)-д санал тавьж элсvvлсэнээр дэвжээгээрээ тvрvvлэх боломжтой болж, удалгvй сумогийн талаар идэвхтэй мэдээлэл бичдэг Биютифул Пийпл (21Грамс)ийг авсанаар 7-уулаа болж албан ёсоор дэвжээ гэж тооцогдох болсон.
Нагoё башод Мр.Ф хvсэлт тавьж, Дакидыг драфтаар авсанаар дэвжээнvvдийн дунд олон хvнтэйд тооцогдох болж, ФС-д жин дарж эхэлсэн.
Аки башогийн ємнє ФС-д 2, 4-р байр эзэлж байсан Халиунаа_та, 5-н сарын тэмцээнд тvрvvлсэн СиЭэсСи, дээд зиндаанд амжилттай барилдаж байгаа Элэктрон, ТАЙВАНН болон залуу бєх сТУРм нар тус дэвжээнд саналаараа элсэн, башод дэвжээгээрээ анх удаа тvрvvллээ.
Башогийн дараа сэдэвтээ огт ороогvй элэктрoн гишvvнийг хасаж Ф гишvvний найз залуу бєх Баяраа_асиа-г авсан нь нvдээ олсон сонголт болж, Баяраа_асиа 2006 оны 3,5 сард авсан оноогоороо дэвжээгээ тэргvvлж, улмаар дэвжээний ахлагч болтолоо єсєж дэвшээд байна.
2005 оны шилдэг дэвжээ шалгаруулах уралдаанд 3-т, 2005 оны шилдэг ФС-ч болох уралдаанд СиЭсСи тvрvvлж, Авэнгє,траффик,ТАЙВАНН, асуултнэт, Мр.Ф, Халиунаа_та, Ковбой Марлборо нарын 8 бєх топ 50-д багтжээ.
2006 он. 1 сард манайхан эцсийн єдєр хvртэл итгэл тєгс тvрvvлж явсан боловч сvvлийн єдєр 3 дэвжээ ємнєє алдаж 4-р байранд орсон .
3 сарын башод сараа, Гай гэсэн хvмvvсээр бурэлдэхvvнээ нэмсэн боловч дээд зиндааний шилдэг бєх ТАЙВАНН-ийг нєєцєд суулгаж vндсэн бурэлдэхvvнд орсон Гай гишvvн итгэл алдаж тэмцээн тасалсан тул башогийн дараа дэвжээнээс хасагдсан болно.
5 сарын башод манайхан олон хувилбараар сайн сонголт хийж оролцсон ч голлох бєхчvvд Аса, Точиазума нар гэмтсэнээр тэр 2-ыг хамгийн олуулаа сонгосон манай дэвжээнд хvндээр тусаж 7-р байранд оров. Башогийн дараа зохион байгуулалтаа шинэчлэж, траффик(ахлагч), Авэнгє, 21грамс нарын оронд Баяраа_асиа( ахлагч), Халиунаа_та, сТУРм нар сонгогдсон нь дэвжээний ФС-ийн тvvхэнд болж байгаагуй єєрчлєлт юм.
Нагоя башод Бvдvvнvvдээс 20 оноогоор хоцорч 2-р байранд орсоноор сvvлийн 2 башод алдагдаад байсан байр сууриа эргvvлэн авсан ч Асасэкирю гэмтээгvй бол тvрvvлэх байсан юм гэсэн харууслыг бас авчирав. Хашир бєх Мр.Ф башо таслан дээд зиндаанаас дэд зиндаанд унасан ч доод зиндааны ДаКид, сараа нар амжилттай барилдан дэд зиндаанд дэвшсэнээр Хvй Мандал дэвжээ доод зиндаанд бєхгvй анхны дэвжээ болов .
Аки башод 21грамс єєрийн хусэлтээр П Витамин дэвжээ рvv тvр хугацаагаар мэргэжилтэнээр явсан нь ФС-ийн тvvхэнд бас л анхны тохиолдол байлаа. 21грамсийн оронд Гай гишvvнийг буцааж авсан ба дэвжээгээрээ 4-р байранд орж дундаж амжилт vзvvлсэн боловч манайхан хувийн дvнгээр амжилттай оролцож дээд болон дэд зиндааний дээгvvр эрэмбэлэгдэв.
Кюшу башод 2 хvн сонголтоо оройтуулж, 2 хvн огт єгєєгvй нь дэвжээний амжилтанд муугаар нєлєєлж, дэвжээгээрээ 7-д оров.
2006 оны шилдэг дэвжээ шалгаруулах уралдаанд 6-т, 2006 оны шилдэг ФС-ч болох уралдаанд Баяраа_асиа аман хvзvvдэж, Ковбой Марлборо, Сараа, Товсон, траффик, СиЭсСи, Авэнгє, 21грамс, сТУРм гэсэн 9 бєх топ 50-д багтсан байна.
2007 он. Хацу башо- Aжил тєрлийн боломжоос шалтгаалан ФС-д орохоо болисон ДаКидын оронд ФС-ийн загалгайлсан эцэг Чукчa2002-г дэвжээндээ элсvvлж, бурэн бурэлдэхvvнтэй оролцсон ч 1 тєрлийн сонголт их хийсэн нь энэ удаа байгаа онолгvй 5-р байранд оров. Мєн удаа дараа тэмцээн тасалсан Гай-г хасаж гишvvдийн нvvдэл суудлын асуудал цэгцрэв. Башогийн дараа 21грамс, Товсон нар дээд зиндаанд дэвшиж, дээд зиндаанд аман хvзvvдсэн асуултнэт, эрэмбэгvй болоод байсан Чукча2002 нар чинсаагаа эрс ахиулснаар Хvй Мандал дэвжээ дээд зиндаанд 10, дэд зиндаанд 4, доод зиндаанд 1 бєхтэй болоод байна.
Хару башод 12-уулаа орж, дээд зиндааны 3 бєх дэд зиндаа руу унаснаар дээд ба дэд зиндаанд тус бvр 7, дooд зиндаанд 1 бєхтэй болов. Хувийн дvнгээр сТУРм, Чукча2002, Баяраа_асиа, Авэнгo, СиЭсСи нар зиндаандаа топ10-т багтаж чинсаагаа vлэмж ахиуллаа.
Нацу башо-Дэвжээгээрээ 4-р байранд оров.
Нагоя башо-Дэвжээгээрээ 3-р байранд оров.
2007 оны турш бид халаа сэлгээ нэлээд хийж, дээд зиндаанд тvрvvлж байсан Зургаадай, шинэ гишvvн Цаамєнх нарыг элсvvлэв.
2007 оны шилдэг дэвжээ шалгаруулах уралдаанд 5-т, 2007 оны шилдэг ФС-ч болох уралдаанд Халиунаа_та, траффик, Авэнгo,Тайванн, Асуултнэт, СиЭсСи, Ковбой Марлборо, Зургаадай нарын 8 бєх топ 50-д багтжээ.
2008 он. Xацу башо- Дэвжээгээрээ 4-т орж, Товсон дээд зиндаанд эргэж ирэв.
Хару башо- Mанай дэвжээний хамгийн єндєр амжилт vзvvлсэн башо. Дэвжээгээрээ 2 дахь тvрvvгээ авч, Асуултнэт дээд зиндаанд, сТУРМ доод зиндаанд тvрvvлэв. Асуултнэт сэкивакэ, Ковбой Марлборо комусуби болж, Баяраа_асиа, СиЭсСи нар дээд зиндаанд , сТУРм дунд зиндаанд эргэн ирэв.
Нацу башо- Дэвжээгээрээ 3-т оров. Ковбой Марлборо комусуби цолоо алдаж, башо тасалсан СиЭсСи, сТУРм нар дунд, доод зиндаанд унаж, Хару башо тасалснаас доод зиндаанд унаад байсан Зургаадай дунд зиндаанд эргэн ирэв. Халиунаа_та, сТУРм нар дэд ахлагчаас бууж, Цаамєнх дэд тэргvvнээр сонгогдлоо.
Нагоя башо- Дэвжээгээрээ 3-т оров. СиЭсСи дунд зиндаанд тvрvvлж, ТАЙВАНН дээд зиндаанд аман хvзvvдэв. Сэкивакэ асуултнэт комусуби болж, СиЭсСи, 21 нар дээд зиндаанд, сТУРм дунд зиндаанд буцаж ирлээ.
Аки башо- Дэвжээгээрээ 3-т оров. Мр.Ф дээд дээд зиндаанд тvрvvлэн комусуби болж, траффик аман хvзvvдэв.Асyyлтнэт комусуби цолоо алдаж, СиЭсСи, Товсон нар дунд зиндаа руу, сТУРм доод зиндаа руу унав. Цаамєнх дунд зиндаанд дэвшлээ.
Кюшу башо- Дэвжээгээрээ 3-т оров. Мр.Ф комусуби цолоо алдаж, Халиунаа_та дунд зиндаанд унав. Зєрєєд СиЭсСи дээд, сТУРм дунд зиндаанд дэвшиж, дээд зиндаанд 9, дунд зиндаанд 6 бєхтэй боллоо.
2008 оны шилдэг дэвжээ шалгаруулах уралдаанд дэвжээгээрээ 2-т орж, шилдэг сумоч шалгаруулах уралдаанд 21 аман хvзvv, цаамєнх айргийн 5-д, асуултнэт, Кoвбoй Марлборо, Мр.Ф, траффик , баяраа_асиа, Зургаадай, ТАЙВАНН нар топ 50-д багтав.
2009 он. Хацу башо - Дэвжээгээрээ түрүүллээ гээд 7 хоног шоудсан ч зохион байгуулагч текникийн алдаа гаргасан байснаас нэг байр ухарсан. Экс озэки Avengo, маегашира1 TAIVANN нар амжилт уруудаж Журё руу унасан бол tovson дээд зиндаанд эргэн ирж, caamunkh ФС-д 2008 оны 1сард дэбютээ хийснээс хойш 7-хон башо барилдан дээд зиндаанд гарч иржээ. Энэ сарын шилдэгээр сүүлийн 3 башод 2 түрүүлж дээд зиндааны 7 дахь түрүүг дэвжээндээ авчирcан сэкивакэ Mr.F шалгарлаа. (үүнээс хойш дэвжээнийхээ сарын шилдэг тоглогчийг тодруулж байя) Tэмцээний дараа ж5 Зургаадайг хүсэлтээр нь Модон Рикишинүүд рүү явуулж оронд нь eL!Te гишүүнийг шинээр элсүүлж авлаа. Ингээд мөн доод зиндаанд эргээд бөхтэй боллоо.
Хару башо - Cарын шилдэг тоглогчоор маегаширагийн 14-с босож барилдан дэвжээндээ дээд зиндааны 8 дах түрүүг авчирсан Товсон тодорлоо. Гэвч Товсонг дагаж Mr.F, TAIVANN, eL!Te нарын 3-хан хүн 50 хувийн босго давсанаар үлдсэн нь хомоол хамаж дэвжээгээрээ 7-д оров. Хамгийн харамсалтай нь ФСын анхны ёкозуна traffic энэнхүү цолыг 24 башо буюу 4 жил тасралтгүй зүүсний эцэст алдлаа.
Нацу башо - Дэвжээгээрээ 3 дахиа түрүүлэв. Баяраа ахлагч дээд зиндаанд түрүүлэн комүсүби болж, зөрөөд Товсон комүсүби цолоо алдав. Cowboy Marlboro, Цаамөнх нар дээд зиндаанд дэвшиж csc дунд зиндаанд унав. 21 гишүүн 2 башо өөр дэвжээнд зодоглохоор болов. Сарын шилдэг тоглогч Bayaraa_asia.
Нагоя башо - Дэвжээгээрээ 7 дахь удаагаа 3-т орж , оны шилдэг дэвжээ шалгаруулах өрсөлдөөнд өнгөлж эхэллээ . Баяраа ахлагч дээд зиндаанд дараалан түрүүлснээр дэвжээндээ дээд зиндааны 10 дахь түрүүг авчирч, дэвжээнээс төрсөн 3 дахь озэки цолтон болов. Мөн ТАЙВАНН дэд зиндааны 3 дахь түрүүг дэвжээндээ авчирлаа. csc , ТАЙВАНН нар дээд зиндаанд дэвшиж, Сараа доод зиндаа руу унав. Сарын шилдэг тоглогч Bayaraa_asia.
Аки башо - Дэвжээгээрээ 4 дахиа түрүүлж 2009 оны шилдэг дэвжээ болох зам тодорлоо. 13 бөх качикоши хийж доод зиндаанд бөхгүй болов. Avengo дээд зиндаанд буцан ирж, TAIVANN дунд зиндаа руу буув. Гэрээгээр Харцага дэвжээнд 2 башо очоод байсан 21 эргэн ирсэнээр 11 сарын тэмцээнд дээд зиндаанд 10, дунд зиндаанд 5 бөхтэй зодоглоно. Сарын шилдэг тоглогч traffic.
Кюүшү башо - Гайхалтай башо. Оны сүүлийн тэмцээнд 2-т орсон дэвжээнээс 314 оноогоор итгэл төгс тасарч түрүүлсэнээр 2009 оны Асуулт Самбарын шилдэг дэвжээ боллоо. Энэ оны дэвжээнүүдийн өрсөлдөөнд нийт 3 түрүү, 1 үзүүр, 1 удаа гурвалсан, 1 удаа 7-д орсон амжилтаар илт давуу давамгайллаа. Экс Комүсүби csc дээд зиндаанд эргэн ирсэн 2 дахь башодоо түрүүлсэнээр олон жилийн алдсан цолондоо эргээд хүрлээ. Түүний авчирсан түрүү гишүүдийн дэвжээндээ авчирсан дээд зиндааны 11 дэх түрүү болж байна. Сарын шилдэг тоглогч csc .
Ингээд оны туршид шилдэг байж 2 удаа түрүүлсэн дэвжээний ахлагч Bayaraa_asia, 1 удаа түрүүлсэн csc бас энэ 2-т хоёр удаа дайруулсанаар алдсан цолоо атгаад тавьсан traffic (2 үзүүр) болон дэвжээнийхээ нийт гишүүдэд энэ онд шилдэгээр шалгарсанд нь баяр хүргэе. Бид шилдэг нь байж чадлаа.
Бид шинэ онд 2 озэки, 1сэкивакэ, 1 комүсиби, 6 маэгашира, 5 журёгийн бөхтэй орж байгаа нь одоогийн Асуулт Самбарын 10 дэвжээнээс хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй нь юм байна.
2010 оны Хацу башо - Шинэ оны эхний башо ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Тэмцээний сүүлийн өдөр хүртэл ямар ч дэвжээ түрүүлж мэдэхээр байсан бөгөөд эцсийн дүн гарахад бид түрүүлсэн дэвжээнээс 31 онооны зөрүүгээр 4т жагсчээ. Энэ тэмцээнд журё зиндаанд 11р байр эзэлсэн eL!Te дээд зиндаанд дэвших болзол хангаснаар хамгийн хурдан буюу 5 хан башо барилдаад дээд зиндаанд гарч ирсэн рекорд амжилтыг дэвжээний анд caamunkhтэй хуваан эзэмших боллоо. Мөн Хару башод манай 11 бөх дээд зиндаанд зодоглох болсон нь бас рекорд. Журё зиндаанд sTURm, Khaliunaa_ta 2 өнжөөгүй бол энэ тоо өсөх магадлал өндөр байв. Сарын онцлох тоглогч eL!Te.
Хару башо - Tүүхэндээ анх удаа баян ходоод боллоо. 2 озеки кадабон болж, 2 сэкиваке цолоо алдав. Ганц гялтайх амжилт комүсүби цолонд хүрсэн асуултнэт байлаа. Сарын онцлох тоглогч асуултнэт.
Нацу башо - Өнгөрсөн башод далаараа тавиулсан нь 2009 оны шилдэгүүдэд том цочроо өгсөнөөр Нацу башод илүү хянамгай үзэж дэвжээгээрээ дахин түрүүллээ. Ийнхүү 6 дах түрүүгээ авсанаар 5жилийн түүхтэй Асуулт Самбарын Фэнтэзи сүмод хамгийн олон түрүүлсэн гэх эрхэм алдарыг зүүх боллоо. Мөн дээд зиндаанд экс озеки Авенго маань ээлжит түрүүгээ авсанаар манайх дээд зиндаанд 12 түрүүтэй болов. Тэмцээнд оролцсон 12 гишүүдээс 11 нь 50хувийн амжилтаа хангасан бол комүсүби асуултнэт цолоо алджээ. Түүх сөхвөл манай дэвжээ анх 2005 оны Аки башод аваргалж байсан байна. Энэхүү түүхэн түрүүг авахад тэр башод шинээр элсүүлсэн сsc, TAIVANN, sTURм нар маань чухал үүрэгтэй оролцож байсан юм. Нацу башогийн дараа олон жил Хүй Мандал дэвжээнээс барилдаж 5жилийнх нь түүхийг бичилцсэн эдгээр бөхчүүд албан ёсоор зодог тайллаа. Та нартаа баярлалаа, хэзээ ч мартахгүй гэж хэлмээр байна. Баяр гуниг хослуулсан Нацу башо гэж.... Сарын онцлох тоглогч Аvengo.
Нагаёо башо - Дэвжээгээрээ 2р байранд оров. Энэ жилийн оны шилдэг дэвжээнд ширүүн өрсөлдөөн харуулж байгаа П Витаминууд ээлжит түрүүгээ авсанаар 10оноогоор тасарч байна. Үлдсэн хоёр башод нухацтай оролцох шаардлага гарав. Башод 9хүн зодоглосноос 8 нь 50хувийн амжилтаа үзүүлжээ. Аvengo, 21 хоёр сэкиваке цол хүртлээ. Дэвжээнд гурван хүний орон тоо гарсанаар сумо тоймч Гэрэлт Од, mhuvilgaan, MgL MoGuL нарын гишүүдийг шинээр элсүүллээ. Сарын онцлох тоглогч Avengo.
Аки башо - Манайх Aки башод амжилттай оролцдог уламжилаа үргэлжлүүлж ахин түрүүллээ. Ингээд Аки башод гурав дах удаагаа, дэвжээгээрээ 7дахиа, дээр нь нэмээд дээд зиндаанд 21, дунд зиндаанд Сараа, доод зиндаанд шинэ гишүүн МГЛ МОГУЛ оноогоор тэргүүлжээ. 21 он гарсанаас хойш 50 хувийн амжилтаа алгасалгүй үзүүлж комүсүби, сэкиваке, озэки цолуудыг дараалан хүртлээ. 21 нь дэвжээнээс төрж буй 4дэх озеки цолтон. Сарын онцлох тоглогч 21.
Хувийн дvнгээр дээд зиндаанд traffic 2, Mr.F 2, Bayaraa_asia 2, csc 2, Avengo 2, asuultnet, tovson, 21 нар 1, дэд зиндаанд Cowboy Marlboro, csc , TAIVANN, Capaa нap 1 , доод зиндаанд bayaraa_asia, sTURm нар тус бүр 1 удаа тvрvvлсэн.
зодог тайлсан тоглогчид: mercer, DaKiD, Guy, chukcha2002, electron, Зургаадай, csc, TAIVANN, sTURm.
_________________ hazahaas busdiig hiine...
Last edited by Cowboy Marlboro on Oct.12.10 12:27 am, edited 23 times in total.
|
|