ClickclickBombers Code:
C: Brook Lopez, Channing Frye, Enes Kanter, McGee PF: Anthony Davis, Jordan Hill SF: Jabari Parker SG: Lance Stephenson PG: Kyrie Irving, Ty Lawson, Deron Williams, George Hill, Jeremy Lin Багийн менежер: Clickclick Багийн байршил: Монгол НБА Фантази лигт хэддэх жилдээ тоглож буй: Асуултад тоглоод удаагүй. Түүх байхгүй НБА-гийн дуртай баг: Энэ жил Чононуудыг дэмжинэ. Лебрончин Багийн амжилт: Өнгөрсөн жил доод лигт улирлын аварга болсон. Багийн нэрний утга: Bombers Улиралд тавьсан зорилго: Лиг ахих, хэдээр яаж гарвал дараа жил нэгээр сонгохыг хэн нэг нь хэлээд өгөөрэй Багийн тvлхvvр тоглогч: Антони Давис Багийн тэсрэх магадлалтай тоглогч: McGee, Jordan Hill, Jabari Parker, Lance Stephenson, Deron Williams, George Hill, Jeremy Lin Багийн сул тал: Олон байна, гэхдээ багахан засаад авхад болох байх. Багийн давуу тал: Тогтмол үзүүлэлт үзүүлээд хэдэн жил болсон хүн бараг аваагүй. Ер нь л тэсэрч дэлбэрээд явах талтай. Муудаа л хуучин баг, хуучин хамтрагчидтайгаа байсан тоглолтоо гаргаж чадах хүмүүс Хамгийн их авах сонирхолтой тоглогч: Том тоглогчид+Тэсрэх магадлалтай битүү морьд Драфтын xулгай xэн ямар тоглогчыг авч xийсэн бэ:R8 Хибберт л байх шив дээ. Бусдаар бол R5 Дерон, R8 Жорж Хилл нарыг авсан өөрийгөө хулгай хийсэн гэж бодоод байгаа. Онцгой юм хийсэнгүй ер нь уйтгартайдуу драфт болсон манай лиг. Хамгийн сайн драфт хийсэн менежер: Ер нь жигдхэн хийсэн бололтой. eBiG сайн баг шиг санагдлаа, ISTANBLUE DEV!LS сүүлийн хэд нь хэрэггүй санагдсанаас их гоё сонголтууд хийж. Хамгийн эмээж буй баг: Байхгүй Мєнхийн єрсєлдєгч баг: Байхгүй, Battugs-ын багтай өмнө нь тоглож байсан юм байна. _______________________________________________________________ Aмьдрал дээр хэр сагсчин бэ: Фантаси үзүүлэлт бол байхгүй, хар ажилд бол нэлээд үздэг байлаа найзууд дотроо, одоо бол авах юм байхгүй НБА-гийн нэг тоглогчтой єєрийгєє зvйрлэ гэвэл хэнтэй зvйрлэх вэ: Төсөөлж ч чадахгүй нь хаха Энэ улиралд НБАгийн аль баг аварга авах бол: Кавалерс авчих биз дээ. Лигийн бусад менежер/багууддаа хандаж хэлэх vгс: FA дээр олигтойхон ажиллаад сонирхол төрүүлээд өрөөрэй гэмээр байна МАНАЙ БАГ Anthony Davis (NO - PF,C)
Өнгөрсөн жил фантаси ранкыг олон ч 7 хоног тэргүүлсэн залууг 3 дугаар сонголтоор авах болсондоо баяртай байгаа. Над шиг хол явах хүнд яг сайхан ПО финалд алалцаж байтал Дурант, ЛЖ нар банз халаасан шиг сууж байх магадлал их байдаг. Манай хүн бол байж л байхаараа давуу талтай
Байн байн хийдэг цоорсон блокууд нь 9 статын нэгийг шууд чирээд ирдэг.
Ж.Холидэйн эргэн ирэлт, бүтэн улирал тоглоно гэж оролдох Райн Андерсан, тогтмол тоглолттой төв Ашик гээд өнгөрсөн улирлаас өөр байдал харагдах ч манай хүн
+20 оноо +10 самбар 3 блок асуудалгүй хийх болно.
Kyrie Irving (Cle - PG,SG)
Яг энэ сонголтоор Алл Жефферсон аваад том хүмүүс дээр дөрөөлсөн адаглаад 5-4 өөр хожил найдвартай баг босгох гэж байсан авч орвонгоороо эргэсэн. Лебронд нэр чинь л хаан, Лавт стат чинь л мангас, харин би энд ХААН байх болно гэдгээ харуулах болов уу. ЛЖ ч Вэйд шиг бага багаар зайгаа тавиж өгнө. Оноо авалт амар болж, ассист ихсэн TO багасах байх.
+20 оноо +8 о.дамж Brook Lopez (Bkn - C) Шилдэг оноо түүгч төвийн тоглогчийн эргэн ирэлт. Ид үе.
25 оноо 8 самбар Ty Lawson (Den - PG) Өнгөрсөн жилийн шагай мултлалтын хаан, стат сүртэй өөрчлөглөхгүй болов уу.
+20 оноо 9 о.дамж
Deron Williams (Bkn - PG) Брүүк Лопез 3-р тойргоор сонгосон хүн 5 дээр Дерооныг байж байна гэж зүүдэлсэнгүй. Бодох санах юмгүй авсан. Өнгөрсөн жил Брүүклинд юу болоод өнгөрснийг бүгд л харсан. Энэ жил тийм биш.
20 оноо 8 дамжуулалт асуудалгүй хийх болно.
Jabari Parker (Mil - SF) Яг үнэндээ энэ залууг ямар гайхамшиг бүтээхийг хэн ч таашгүй. Нэг ч фантаси одгүй багт аль аль талаараа од нь болох учиртай
+25 +10 +10 +10 +10 Lance Stephenson (Cha - SG,SF) Багийнхаа бөмбөгтэй тоглодог том тоглогчдыг өөрийн темпендээ оруулж сугалж чаддаг агуу фантаси тэсрэлтийг 7-р тойргоор авсандаа баяртай байгаа. Big Al уураа барах нигууртай.
20 оноо 6 самбар 6 дамжуулалт гээд энэ жил ЛЖ статтай барьцсан юм шиг адилхан байх болов уу.
George Hill (Ind - PG,SG) Индианад хэн үлдэв???? Шууд суперстар. Адаглаад 4 самбар зулгаагаад байдаг хүн, бас л нэг тэсрэлт гэж хараад байгаа.
+15 оноо, 5 самбар, -10 ассист Jordan Hill (LAL - PF,C) Энэ жил тогтмол тоглолттой байж бас л ХЭН ч үлдээгүй Лакерст
+15 оноо +10 самбар асуудалгүй хийнэ. Хувьдаа бол бүр илүүг хүсч байгаа. Пау минь сайн тоглоорой наанаа
Jeremy Lin (LAL - PG,SG) Оролт хийж дайрч чаддаг, санаачлагыг гартаа авч чаддаг, хүсвэл юуг ч хийж чадхаа харуулсан хүн бас л эзэнгүй багт.
+15 оноо, 8 дамжуулалт Enes Kanter (Uta - C) Өнгөрсөн жил 10 хүнтэй лигт хог дээр хамгийн олон гарч, хамгийн олон хүний гар дамжсан хүмүүсийн нэг байх. Минут байвал ууж идэх л хүн дээ. Доороос нь энэ жил Гоберт гээд хүү илт сайжирч гарч ирэхийг оролдох биз.
+10 оноо 10 самбар Channing Frye (Orl - PF,C) Багаа солиод бас ч гэж стат цуглуулчих магадлалтай багт ирсэн. Юмыг яаж мэдхэв хөгширчөөгүй хүн. Гэхдээ би дургүй, хог хамж байхад харамсахгүй хаях хүн хэрэгтэй гээд албаар дургүй хүнээ авсан.
15 оноо 7 самбар
JaVale McGee (Den - C) Бүхний хайртай тоглогч, ер нь үнэ хүргэж зарах санаатай авсан. Багийнх нь тоглогч орой бүр зурагтаар гарна гэдэг зар сурталчилгаа талаасаа их хэрэгтэй
Гол нь орж гараад, бусдыгаа эргэж тойроод яриа хөөрөөтэй тоглож байж кайф авцгаая, түрүүлэх, эс түрүүлэх яах вэ гэмээр байна даа. Буруу мэдээ буруу ойлгож уншаад л хэрэгтэй хүнээ хаяад хэрэггүй хог авсан байхыг харах ч урамтай шүү дээ
Улирал дуусхад цуглуулаад өгөхөөр хөөрхөн бооцоо байвал татгалзахгүй.