#AsuultSambar :
https://forum.asuult.net/

[Rapper] Amadeus - Хайр /New song/
https://forum.asuult.net/viewtopic.php?f=130&t=191146
Page 1 of 1

Author:  Amadeus [ Oct.19.13 3:14 pm ]
Post subject:  [Rapper] Amadeus - Хайр /New song/

AMADEUS - ХАЙР

Download link (mp3) : https://soundcloud.com/amadeus5576/hair
Youtube : http://www.youtube.com/watch?v=pIXVc2k8JsU

Verse 1:
Тэр нэгэн намуухан үдэш, чи бид хоёр эхэлсэн
Би хэлсэн, миний хамгийн сүүлчийн эмэгтэй
Байгаасай гэж зүрхэндээ би шивнэсэн
Өөрийн гэсэн бүхнээ орхиод чамруу би чиглэсэн
Уянгалаг чиний хоолой, ухаалаг чиний яриа
Уярмаар чиний инээд, уулга алдмаар чиний царай
Энэ бүхэн намайг галзууруулна, зөөлхөн уруул нь
Хүрэх төдийд намайг согтоон байж мансууруулна
Чамтай байхад цаг хугацаа дэндүү хурдан өнгөрдөг
Чамайг хараад уулын буга ч уулын уруу өнхөрдөг
Чи бол хэзээ ч уншиж дуусхааргүй хайрын ном
Чи бол Амадеусын хүсэн хүлээсэн хайр нь юм
Нарнаас цацраг таслаж энхрий чиний гэрэл болоё
Навчсаас үндэс гуйж энхрий чиний цэцэг болоё
Сарнаас өнгө булааж энхрий чиний ханхүү болоё
Салхинаас эгшиг авч энхрий чиний аялгуу болоё

Дахилт:
Хайр чи надад ирсэн гэрэл гэгээ минь
Хайрын дарсанд мансуурч чамтай жаргамаар байна
Хайж надад ирсэн юм шиг тэнгэрийн элчийн
Гараас чинь атгаж хорвоог туулмаар байна

Verse 2:
Юу гээч, энэ бол чи бид хоёрын хайрын дуу
Уурлуулсан бол энэ дуугаар чамайгаа би найрна дөө
Яг одоо энийг сонсоод чи минь хөөрхөн инээж байгаа
Инээхийг чинь бахдан хараад тэнгэр хүртэл мишээж байгаа
Харцыг минь булаасан Angel гэгч нь зөвхөн би байна
Хайрын хоёр хос хунгийн нэг нь чи байна, нэг нь би байна
Халуу шатах зүрхийг чинь дулаацуулах гал нь би байна
Хайртай гэдэг үгийг зүрхэн дээр чинь сийлэх бал нь би байна
Заримдаа би уухлээрээ бусдаас түрүүлж мяаран ойчно
Тэгэх тоолонд чамруугаа үтэр түргэн яаран очно
Онгод орно, үгээ хэлнэ хайраа чи бол нар сар оч нь
Хамгийн анхлан би ганцаар энэ гурвыг харсан болж байна
Нэлээд олон хүмүүс хэлнэ, энэ хоёр аймаар адилхан
Нэрлэхгүй бол алдас болно, чи минь миний гадилхан
Наргил модны самархан минь, дураараа танхилхан минь
Хамгийн сайхан үнэртэй ус чамаас зөвхөн анхилах юм

Дахилт:
Хайр чи надад ирсэн гэрэл гэгээ минь
Хайрын дарсанд мансуурч чамтай жаргамаар байна
Хайж надад ирсэн юм шиг тэнгэрийн элчийн
Гараас чинь атгаж хорвоог туулмаар байна

Verse 3:
Миний хайртаа, одоо надруу хардаа
Улаан сарнайг атгасан байна, чамдаа зориулж би чинь гартаа
Хаа ч, хэзээ ч би хэний ч өмнө хэлж чаднаа
Энхрийхэн, ялдамхан чамдаа би чинь дэндүү хайртай
Би бол төгс төгөлдөр гуалиг сайхан залуу биш
Гэсэн ч би хэлбэр хөөсөн худлаа ярьдаг галуу биш
Миний яриа хөөрөө, mp3 балиар нялуун биш
Гэхдээ хэний ч гар минийх шиг тийм халуун биш
Бурхан чамайг надад зориулж цорын ганцыг урласан
Өдрийн бодол шөнийн зүүд минь чамдаа би чинь дурласан
Саяхан уулзаад салсан мөртлөө аймшигтайгаар санаад байна
Санаа бодол, сүнс сүүдэр минь гайхамшигтай нь танайд байна
Хэрүүл уруул, хов жив бүхнийг тоолгүйгээр туулж сөрнө
Чамайг өмнөө суулгаж байгаад энэхүү дуугаа дуулж өгнө
Чамдаа амлая, бид хоёрын түүх үлгэр шиг сайхан төгсөнө
Чамайг хөтлөөд диваажингийн шатаар хоёул хамтаар өгсөнө

Дахилт:
Хайр чи надад ирсэн гэрэл гэгээ минь
Хайрын дарсанд мансуурч чамтай жаргамаар байна
Хайж надад ирсэн юм шиг тэнгэрийн элчийн
Гараас чинь атгаж хорвоог туулмаар байна

Author:  iShoogii [ Nov.13.13 12:06 am ]
Post subject:  Re: [Rapper] Amadeus - Хайр /New song/

Namuuhan jigd flow-r ursgasan bol goe boloh ch bsiim shig anyway thanks for sharing ur song :wd:

Author:  aRguu.aRguu [ Nov.21.13 10:24 am ]
Post subject:  Re: [Rapper] Amadeus - Хайр /New song/

Shan duu bna

Author:  АраВт [ Dec.08.13 10:47 am ]
Post subject:  Re: [Rapper] Amadeus - Хайр /New song/

:wd:

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/