#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.28.17 2:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.17.09 9:48 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Image

Хэдэн жилийн өмнө Монголын гааль Хятад руу гарахаар завдаж байсан нэгэн вагонд шалгалт хийхэд 40 тоннын контейнер дүүрэн цоо шинэ уран зохиолын номнууд гарчээ. Хэчнээн сая ширхэг ном байгааг тоолох аргагүй ч тэнд бидний хувьд үнэт эрдэнэ болсон буурал зохиолч, орчуулагчдын маань бүтээлүүд бүрэн бүтнээрээ ачигдсан байлаа. Чухам ямар зорилгоор эдгээр номыг хил давуулах гэж байгааг асуухад "00 цаасны үйлдвэрт хаягдал цаас болгон нийлүүлэх гэж байгаа" гэсэн тайлбар хэлжээ. Ингээд гааль тэрхүү оюуны үнэт бүтээлийг хураан авсан байна. Харин хожим тэдгээр номны сургийг дуулсан нэгэн гэр бүлийн оюунлаг залуус өөрсдийн хамаг хөлс хүчээ зориулан цуглуулсан хэдэн төгрөгөөрөө тэрхүү вагон дүүрэн номыг худалдан авчээ. Тэд "Энэ их бүтээл эргээд бидний ялгадасыг арчих цаас болон хувирчихаад ороод ирсэн бол тун харамсалтай байлаа. Ямар ч байсан хэрэгтэй хүнд нь хэд гуравхан төгрөгөөр ч болтугай зарчихвал энэ их оюуны үнэт зүйлс хэрэгээ гаргаж л таараа гэж бодоод бид ийнхүү зориг гарган өөрсдөө авсан юм" хэмээн ярисан юм. Тэд Дөлгөөн он, Анна Каренина, Амарсанаа гээд зузаан ботиудыг 6000 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд бусад номнууд тэрнээс доош үнэтэй, зарим нь бүр 500 төгрөгөөр үнэлэгдсэн сонирхсон хүндээ хүрч байна.

Бас гэрийнхээ номын санд авах, хадгалах, найз нөхөддөө дурсгах хүсэлтэй хүмүүс хуучны номнуудыг хайж хуучин номын худалдаанаас урагдаж салбарсан хуучин ном худалдан авдаг л гэлцэх юм. Харин бидний энэ номыг хүмүүст хүргэж өгөх талаар хэн тусалж, бид хэнд хандахаа үнэндээ мэдэхгүй байна" хэмээн ярьж байлаа. Оюуны бүтээл, утга зохиолын үнэт түүх болсон эдгээр номнууд дөнгөж хэвлэлтээс гарсан мэт бүгд цоо шинэ байгааг өөрийн нүдээр харж байлаа. Ховордсон ганц нэг номыг өндөр үнэ дуудан худалдан авдаг болсон өнөө цагт бид түүх болон хоцрох ёстой оюуны үнэт бүтээлүүдээ 00-ын цаас болгон бусдад зүгээр өгнө гэдэг нь манайх шиг түүх, соёлын эртний өв ихтэй улс оронд дэндүү бүдүүлэг алдаа болох байх гэж санасны үндсэн дээр энэхүү хүмүүст туслахыг хүсэн энэхүү мэдээг уншигч танд хүргэж байна. Бүтэн вагон дүүрэн ном хураалттай байгаа гэдэг чимээ хаягдал цаасны ченжүүдийн хорхойг тун их хүргэж байгаа бөгөөд тэд нэг кг-ыг нь 60 төгрөгөөр худалдан авах санал байнга тавьдаг гэнэ шүү. Харин номын эзэд маань ийм наймаа хийхээс үргэлж цааргалсаар ирсэн нь бахархалтай.
Бидний эрж хайдаг хуучин ховор номнуудыг өөрийн номын сандаа авах боломж танд ч бас байгааг дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ талаарх мэдээллийг сонирхож байгаа номын сан, албан байгууллага, хувь хүн хэн боловч энэхүү оюуны үнэт бүтээлүүдийг хамгийн хямд үнээр худалдан авах бол доорх хаягаар холбоо барьж болох бөгөөд мөн энэхүү сэдэвт бичлэг үлдээгээрэй

*http://bolor7erdene.blog.banjig.net/ Болор-Эрдэнэ эгчийн блогоос авлаа. Миний бие мөн сайтуудаар тарааж өгье хэмээн сайн дураараа хүссэн учраас надад бүх номын шинэчлэгдсэн жагсаалтыг өгсөн юм. Үүнийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа туйлаас баяртай байна.
Эдгээр номсыг худалдаалж хэрэгцээт эздэд нь хүргэж буй ах эгч хоёртой orny миний бие очиж уулзсан бөгөөд тэр өдөр маш хүйтэн байсан учраас тухтай ч хайж чадалгүй товлож точеклосон хориод номоо л авсан билээ. Ахиад авах ном аймар их байсан шинэчлэгдсэн жагсаалтыг харахад. Тэр хоёрын ажил маш их, хагас сайн буюу 2009.05.16-ы өдөр шууд нэвтрүүлэгт оролцоно гэж хоорондоо ярилцаж байхыг нь сонссон. Мөн тэр өдрөө Сансарын колонкын өөдөөс харсан ХААН банктай УНДРАМ плазад номнуудаа зөөж лангуун дээрээс борлуулахаар болчихсон байлаа.

Монголын зохиолч, орчуулагч, яруу найрагчдын хувьд бүхэл бүтэл үеийн хөгжил, хөдөлмөрийн үр шим болон үлдсэн эдгээр номнуудыг хэрэгтэй хүн бүхний гарт өгөхийн төлөө өнөөдөр цахим ертөнцийн уншигчид болон оюуны хөгжлийг дэмжигч сайн дурын хөдөлгөөнийхөн санаа тавьж байна. Эрхэм танд ч бас Монголын уран зохиолын түүх, дурсгал болсон эдгээр номнуудыг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдан авч өөрийн номын фондыг баяжуулах боломж байгааг дуулгая.
Доорх жагсаалтад одоо хадгалагдаж байгаа нийт номын бүртгэл бүрэн багтаагүй байгаа бөгөөд дэлгэрэнгүй жагсаалт гарах хугацааг доорх утсаар лавлана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдон лавлана уу.

Утас: 99227805

Борлуулах газар: Баянзүрх дүүрэг Сансарын бензин колонкийн замын эсрэг талд "Ундрам Плаза" төв "Хаан банк"-ны 2-р давхарт

АСУУЛТ САМБАРЫН номонд хайртай, номыг эрхэмлэдэг, монголын өв соёл, оюуны өмчөө хайрлан хамгаалагч эрхэм ГИШҮҮД та бүхэнд номын жагсаалтыг танилцуулъя

Хуучны Уран Зохиолын Номын Жагсаалт:

А.

1. Амин булаг-М.Банзрагч
2. Аянга сөрөөд-Даниел Гранин
3. Адаг чулууны мананцар-А.И.Еффимов
4. Арга ухаант амьтадын үлгэр-Жамъянсүрэн
5. Ардын жижиг надмын аман зохиол
6. Ариун гэгээн далай лам
7. Амьдрал хаана, хэзээ, хэрхэн үүссэн бэ?-Анатолий Варшавский
8. Аз жаргалын од-Олег Салан-Оол
9. Ах дүү нарн тухай тууж-Родинский Царьков
10. Агаар худалдагч-А.Беляев
11. Алтан товч-Лувсанданзан
12. Атрынхан-Сосорбарам
13. Ангир уураг- Б.Лхагвасүрэн
14. 13 хүлгийн дуун
15. Анагаах ухааны дөрвөн үндэс
16. Алтан гагнуур
17. Аяны цэнхэр майхан-Г.Пүрэвдорж
18. Алтан богдын шил-Д.Норов
19. Амьдралын зам-Нянтайсүрэн
20. Алаг чулуу-Ж.Лхагва
21. Амьтан судлал заах аргын зөвлөмж /6-7/

Б.
1. Бүтээ нь үгүй үерхэл-Э.Л.Войнич
2. Бурхан өршөө-Б.Нямаа
3. Бурханы мэлмий-О.Дашбалбар
4. Буузны өнгө-Н.Саалууд
5. Белая думый- А.И.Герцан
6. Бурханы тээрэм-П.Сабо
7. Буянтанаа тонилгосон нь-С.Удвал
8. Болор аяганы нууц-Дмитрий Пеев
9. Бизнес хийх ухаан-Волфканг Хоир
10. Буйлс дахин цэцэглэнэ-Д.Энхболд
11. Бусдын зовлон гэж үгүй-Х.Ганбат
12. Бид хэдийн зовлон- Чойжилсүрэн
13. Бүргэдийн дууль-Харжаубай
14. Болд хэрхэн хатаагдсан нь-Н.Островский
15. Белая гвардия-М.А.Булгаков
16. Волоколомскийн их зам-1,2,3,- Александр Бек

Г.

1. Газар шороо-Д.Маам
2. Гайхамшигт зун-КонедФедин
3. Ган дөрөө-О.Цэндсүрэн
4. Гэр ахуйн лавлах-С.С.Иванчеков
5. Гурван хөх чулуу-Д.Дэмбэрэл
6. Гал морин цаг-Р.Чойном
7. Гал голомт-С.Лочин
8. Гоо марал-Ж.Болд-Эрдэнэ
9. Гурван сайхан үг-Д.Хүү, Б.Балжинням
10. Гэрлэхийн өмнө гэрлэсний дараа санах зүйл-А.Г.Станков
11. Гаттийн эрэлд-Эрих Ноич
12. Газар дэлхийн товч түүх

Д.

1. Дөлгөөн Дон 1,2 -М.Шолохов
2. Дээрэмчин гургалдай /үлгэр/
3. Дайн-Ж.Лодой
4. Дэнгийн цагаан эрвээхэй-Т.Баасансүрэн
5. Дурсаж яваарай-В.Распутин
6. Долоо дахь загалмай-Анна Зегерс
7. Дуу хөгжим 2/1989/
8. Доля-Николай Исаев
9. Долоон бурхан-Ц.Чимэддорж
10. Дурлалн тухай ном-Сухомлинский
11. Дуут хонгор манхан-С.Дашдооров
12. Дурсамж-Ян Ленчо
13. Дайны сүүдэр-Д.Гармаа
14. Домогт дөрөв-Владимиров
15. Дэлхийг тойрсон 80 хоног Жюль Верн
16. Дөл-Өлзийсүрэн
17. Дружба-Дашдаваа, Галсан /орос сурах бичиг/

Ж.

1. Жанжин-Борис Полевей
2. Жамаараа яваа ертөнц-Вольтер
3. Жимс жимсгэнэ-Д.Жаргал
4. Жинхэнэ сонгууль-Д.Дамба
5. Жизнь замечаьелный людей-Крупская

З.

1. Зөвлөлтийн зохиолчдын туужис
2. Зержинский-Суут хүмүүсийн амьдраль
3. Заяа тавилангийн орчлон-Л.Содов
4. Замын бартаа-Д.Наваансүрэн
5. Зодооны эзэд-М.Н.Алексеев
6. Залуу хос-Монгол туужууд
7. Зэлүүд эрэгд дээр-Борис Полевей
8. Зуун бодлого-Г.Штейнгауз
9. Зохиол бичсэн намтар-Ц.Дамдинсүрэн
10. Замын хөдөлгөөний цагаан толгой

М.

1. Манан Будан-Ж.Пүрэв
2. Мунхагийн мэргэн санаа-Леон Фойхтвонгер
3. Мөрч-П.Купер
4. Мухар гуя-Ж.Лодой
5. Миний талд ороогүй хүмүүс-Ж.Барамсай
6. Монгол эмэгтэйн уран үйл-Ч.Сонгино
7. Монгол түмний тэнгэр унших эрдэм-Ш.Төмөрбаатар
8. Монгол орны мал адгуусны гаралтай эмийн зарим зүйлс хийгээд элдэв өвчнөөс сэргийлэх тарни буй-С.Баяндорж
9. Монгол идээн товчоо
10. Монгол бичиэг хялбар сурах дөм зам оршвой-Шагж
11. Мөнхийн талх-Белаяв
12. Муухай монгол хүн-Батмөнх
13. Мөсний ном-Ю.Смул
14. Маш гайхамшигтай хуримын сан-Чойжамц
15. Мандах нарны туяа хэмээх сургааль-Ч.Бат-Очир
16. Манай үеийн коммунист-С.Дашдооров
17. Мянга нэгэн шөнийн үлгэр
18. Монгол ёс заншлын бага тайлбар толь
19. Монгол уламжлалт ахуй амьдрал-Жумдаан
20. Монгол бичгийн зөв бичих толь бичиг
21. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн лавлах
22. Манас /Киргизийн ардын туульс/
23. Миний дөрвөн хараацай-Ө.Баасанжав
24. Мастер и Маргарита-М.А.Булгаков /орос/
25. Монгол хэл-2 сурах бичиг

Н.

1. Нар бид хоёр
2. Нүүдэлчид-Ильяс Исинберлин
3. Нууц дуран хараанд-Лев Стржижовский
4. Нарны сургууль-Ш.Ванчаарай
5. Намрын хонгор салхи-П.Банзрагч
6. Намтрын хуудсаас-Ц.Дамдинсүрэн
7. Нар туссан өглөө-Г.Цэрэндорж
8. Нулимстай чулуу-Ш.Сүрэнхор
9. Нууц албан нууцаас
10. Нар сэвхтсэн жил-Панжикизе
11. Нутгийн дуу-П.Банзрагч

О.

1. Омар Хайямын домог-Георгий Гулиа
2. Орчлонгийн хүрд-Д.Бямбасүрэн
3. О кулинарий /словарь/-В.В.Похлёбкин
4. Огни и курганах-В.Г.Ян
5. Олимпийн наадам-Озерецкая
6. Олон гэдэг оломгүй далай-Л.Цогзолмаа
7. Орос монгол дүрмийн толь /орос/
8. Орон орны хоол

Ө.

1. Өглөө болтол тэсэхсэн-Василь Быков
2. Өчил-Б.Халтар
3. Өнгөрүүлснээ санаж ярихад-Базарсад

П.

1. Петр первый-А.Толстой /орос/

Р.

1. Роман ба тууж-Ж.Гал
2. Равенсбрюкт зовлонгоо эдлэгчид-Мьюллер
3. Русский лес-Леонид Леонов
4. Русский язык-С.Сайнбилэг /Техникийн тайлбар сурах бичиг/ орос
5. Радуга-5

С.

1. Сайхан зун-Б.Ваанчиг
2. Сагсгар самбай гэзэг-З.Дорж
3. Сүйрэх тавилантай эзэд-Клин Дэвид
4. Сэтгэхүйн дайн-Дмитрий Волкогонов
5. Санаа заяа хоёр-Д.Нямаа
6. Соня илтгэж байна
7. Сарны үг-Б.Ганбат
8. Сарны гэрэл-С.Лочин
9. Социалист хөдөө аж ахуйн эдийн засгийн зарим асуудал

И.

1. Иван и Зося-Богомалов
2. Илтгэх урлагийн нэр томъёоны товч тайлбар толь-Б.Өлзийсүрэн

К.

1. Квентин Дорвардын аян замын учрал-Вольтер Скот
2. Кавказийн өгүүллэгүүд
3. Коммунист и выбора-где путь к успеху

Л.

1. Луу цаг /зөгнөлт зохиолын түүвэр/
2. Литл рокын дууль-Дора Пейтельбоим

Т.
1. Түүвэр зохиол-Д.Намдаг ./1.2.3./
2. Түүвэр зохиол-Ц.Гайтав /1.2.3.4/
3. Түүвэр зохиол-Ч.Чимид /1.2.3/
4. Түгшүүртэй зөргүүд дээр-С.А.Ваупшаков
5. Тууж өгүүллэгүүд-Н.Надмид
6. Тожмой луутай тулалдсан нь-Карель Чапек
7. Тариаланч-Филиненко
8. Түмний хараанаас мултраагүй
9. Түүвэр зохиол-М.Чимид /хүүхдийн зохиол/
10. Театральная роман-Булгаков
11. Тэмдэгтэй хүн-А.Очирбат
12. Түйвээн-Амгалан
13. Таасан таавар-Р.Сайжаа
14. Тамын ёроол
15. Тэнгэр дуугарахын өмнө-Ц.Доржготов
16. Тэнгэрийн царай-Д.Батбаяр
17. Торонд суусан болжмор-Т.Рэнцэн
18. Тэмээн сөд-Ч.Энхээ

У.

1. Уулын хөх сүүдэр-Д.Норов
2. Утсан дээрх шувуу-Песков
3. Уянгын туужууд-С.Эрдэнэ
4. Ухаан тэлсэн яриа-Д.Жүгдэрхүү
5. Усны гудамж-С.Пүрэв
6. Унаган багын дурдатгал-Баасансүрэн
7. Ус шиг цэнхэр-Лувсандорж
8. Утга шингэсэн зураас-Л.Гүрсэд
9. Ухаа бор-Ш.Ванчаарай
10. Улирах цагийн аяс-Н.Банзрагч
11. Улс түмний уламжлалт эмчилгээ

Ү.

1. Үргэлж залуу байж урт наслахн нууцаас
2. Үлгэр-Давид Квитников
3. Үргэлжийн залуу Адам-Выдмухова
4. Үүрийн цагаан гэгээ-Бямбадорж
5. Үр удам танаа

Х.

1. Хурлийз бүсгүй-Майн Рид
2. Хүлээх өрөөний эзэгтэй-Ш.Цэнд-Аюуш
3. Харанхуй ангал-Лха.Дарьсүрэн
4. Хүний тавилан-Н.Надмид
5. Хар дэвтэр
6. Халуун бороо-Базаррагчаа
7. Хөдөөгийн мөнгөн сар-С.Дашдооров
8. Хуучин хэрэм-Д.Гармаа
9. Хэзээ, хаана, юу?-Д.Доржсүрэн
10. Хонх-Олесь Гончар
11. Халхын цогт хун тайж-Ж.Дашдондог
12. Хувьсгал танаа өчье-Л.Түдэв
13. Халуун зуны бороо-Жамлийхаа
14. Хосгүй жаран-Т.Мандир
15. Хос уянга-Б.Лхагвасүрэн
16. Хорт зэрэглээний оронд-Ж.Гал
17. Хуучин хэрэм
18. Хар цагааны дэнс-Ж.Бямба
19. Хахир өвөл-Ургалт
20. Хуурамбаа-Б.Ренчин
21. Хамгийн эрхэм ёсон
22. Хошин математик
23. Хөдөлмөр сургалт-5
24. Хэл бичгийн сургалтын материал

Ц.

1. Цезира бүсгүй-А.Моравиа
2. Цагаан сүүдэр-Ж.Барамсай
3. Цаазын тавцан-Чингиз Айтматов
4. Цагаан тунгийн намар Б.Бааст
5. Цагаан хөшөө-П.Пүрэвсүрэн
6. Цагаан сарын бэлгэдэл-С.Дулам

Ч.

1. Чингис хааны цадиг-Ш.Нацагдорж
2. Чёрный маг-Михаил Булгаков
3. Чойжид дагинын тууж

Ш.

1. Шидэт хүүрийн үлгэр
2. Шинэ газар-Д.Тарва

Э.

1. Эрдэнийн сан субашид
2. Эргүүлэг-Ж.Пүрэв
3. Эргүүлэг-Л.Түдэв
4. Эмэнд ордог өвс-Ж.Барамсай
5. Эрт орсон цас-Т.Юмсүрэн
6. Эв найр, итгэл хайр
7. Эдийн засгийн нэр томъёоны толь
8. Энгэр зөрүүлэхийн учир-Коока Бандид
9. Эмээ Баясаа бид гурав
10. Эзнээ сольсон нь-Жорж Орвель
11. Эрх зүйн ёс суртахуун
12. Эр зориг
13. Эрвин Штритматер

Ф.

1. Философийн толь

Я.

1. Ялалтын намар

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.17.09 10:00 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9208
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
пөөөх ямар их хөдөлмөр вэ Орни....
уншмаар номнууд зөндөө харагдаж бх чин.... яаж ийжийгаад олоод авчуул уул нь... ямар эрх мэдэлтэй хогийн новш нь энэ сайхан номнуудыг хужаа луу 00-ын цаасанд тушаадаг бнаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: May.17.09 11:20 pm 
Offline
Гишvvн

Joined: Sep.25.05 6:09 pm
Posts: 4530
Location: Я скоро вернусь, ты даже не успеешь соскучиться. Позаботься о моем сердце – я оставляю его с тобой
huue shuud ochood l neriin heleed avchih yumuu??/

_________________
Святой Чёрт


Top
   
PostPosted: May.18.09 12:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
олддоггүй номнууд явж байхын. ийм номыг бөгсны цаас болгох гэж байсан байнашд
авмаар л байна.


Top
   
PostPosted: May.18.09 12:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.25.03 2:40 pm
Posts: 5953
Location: United Kingdom, Liverpool
буянтай л хүмүүс байна :wd:


Top
   
PostPosted: May.18.09 1:24 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.26.05 1:45 pm
Posts: 1214
Location: Ноосфэр
40 тоннын контейнэр дүүрэн номноос ердөө иймхэн үлдчихсэн юм уу? :xmad:


Top
   
PostPosted: May.18.09 2:08 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Apr.16.06 12:04 am
Posts: 8873
Location: Тайлбаргүй ...
1. Философийн толь

uuniig ...

_________________
Хүн биш хүн.


Top
   
PostPosted: May.18.09 2:19 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.06 3:13 pm
Posts: 2129
ochood shuud avchih yumu?
esvel?

_________________
s u k i n the j u i i c e e e


Top
   
PostPosted: May.18.09 3:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Аяаяа...Сайхан эдүүд харагдаж байхиймдаа.Бүгд нэг нэг хувь юм уу?Үгүй биз дээ?

_________________
Foruming


Top
   
PostPosted: May.18.09 3:50 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
сайхан л эдүүд байна даанч очих гэсээр байтал хүссэн номнууд маань дуусчуул тиймхэн л байх

захиалж болох уу

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.18.09 7:23 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
7 сард очиход байх болов уу. Авмаар байнааа


Top
   
PostPosted: May.18.09 1:49 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Нэг ном нь нэлээн хэдэн хувь байна лээ. Дандаа цоо шинээрээ. Бас хуучин хэвлэлээрээ. Зарим ном нь эхнээсээ дуусч байна лээ. Шууд очоод л авчихна. Эндээс ямар ном бэ гэдгээ товлож байгаад очоод ийм ийм ном гэхээр гаргаад гаргаад өгч байна лээ.
Хүмүүс аймар их очиж хайрцаг хайрцгаар нь авч байсан шүү. Би бас одоо жаахан мөнгөтэй болонгуутаа очоод 20 оод ном ахиж авах төлөвлөгөөтэй байна.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.18.09 2:43 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 8:27 pm
Posts: 4089
Location: In a second world
Гэрт ойрхон юм байна. Нэг ороод гарнаа... Их дэлгүүрийн номын дэлгүүрээс хүссэн номоо тэр болгон олоод байдаггүй байсан юм. Энд харин харагдаж бйах шиг байна...

Орни :wd: юу аа АС суперхеро 8)

_________________
Make a second world


Top
   
PostPosted: May.18.09 3:05 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Номны үнийн хувьд тухайн номны хавтас, нимгэн зузаанаас шалтгаалж байна лээ. Би 20 ном авсан. Нийтдээ 43,500 төгрөг болсон. Гайгүй байгааз. Цоо шинэ гоё номоо 2000 аар л авчийна гэсэн үг шд. Д.Намдагийн түүвэр гэхэд зузаан, хатуу хавтастай ном - 3,000. Ш.Ванчаарайн Нарны Сургууль - 2,000, 1001 шөнийн үлгэр 2,000 гэх мэт номны хавтаснаас шалтгаалж байна билээ.
Тэгээ л гэртээ хариа л авсан номнуудаа харахаар нээх гоё. Болдогсон бол 6 нүдтэй болж байгаад нүд бүрээрээ нэг нэг ном уншиж болдогсон бол гоё байхгүй юу. Лангуундаа номнуудаа нүүлгээд дараагийн контейнерээ буулгана гэсэн. Дараачийн контейнер буух өдрийг тэсэн ядан хүлээж байгаа би хэхэхэ

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.18.09 3:12 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 8:27 pm
Posts: 4089
Location: In a second world
Ямар ч байсан ойрын хугацаанд хэдэн ном цааш нь харуулнаа

_________________
Make a second world


Top
   
PostPosted: May.18.09 3:18 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
тэгээрэй, би хурдан мөнгөтэй болмоор байна. Байгаа бүх мөнгөөрөө ном авчихсан чинь одоо хоолны мөнгөгүй наасан.... :razz: Гэхдээ турна гэж бодоо л гүрийхээс... :oops:

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.18.09 3:20 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 8:27 pm
Posts: 4089
Location: In a second world
Зурган дээрээс харахад тураад дэмий л юм шиг санагдсан даа... Гэхдээ наадах чинь турахыг хүссэн охидод дажгүй үр дүнтэй санаа юм шиг байна даа :razz:

_________________
Make a second world


Top
   
PostPosted: May.18.09 3:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9921
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Заавал очно оо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.18.09 7:46 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4301
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
Niiiice... :wd:

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: May.18.09 7:56 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
Goyimaa ochij avnaa.... Medeelel ugsund tnx Orny! :angel: :wd:

_________________
Lucky Soul :)


Top
   
PostPosted: May.19.09 12:34 am 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Dec.16.08 3:44 pm
Posts: 406
Location: Чиний мэдэхгүй газар.....................................................
Bi ch nom unshih durtai shuu :lol:

_________________
Coming soon


Top
   
PostPosted: May.19.09 12:32 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.12.06 3:06 pm
Posts: 177
Location: Mongolia
Yooyo ymar heregtei, bas ymar ih nomnuud we, duusahaas ni omno ochij awah ymsan. Daraa nogoo konteineraa zadlahaar ni bas heleerei vzej bgaad awnaa.

_________________
Миний бурхан үр


Top
   
PostPosted: May.19.09 12:40 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Би өчигдөр нэг л ном авах гээд очсоноо дахиад л 20 оод ном авчихсан. Манай гэрийнхэн надыг номын сан байгуулах гэж байгаамуу гэж гайхаад байна лээ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: May.19.09 1:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
orny wrote:
Би өчигдөр нэг л ном авах гээд очсоноо дахиад л 20 оод ном авчихсан. Манай гэрийнхэн надыг номын сан байгуулах гэж байгаамуу гэж гайхаад байна лээ.

хямдхан дээр нь аваад хадгалчих хэдэн жилийн дараа үнэ хүрнэ гайгүй :wink:


Top
   
PostPosted: May.19.09 1:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7183
манайх ч их номтой айл байж билээ ...


Top
   
PostPosted: May.19.09 2:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
sambaraar tenj yavah iim l ashigtai bhyim daa :P

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited