#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 1:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 130 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.12.09 1:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.27.09 1:48 am
Posts: 652
Location: ??
Image

Curtis Jackson буюу 50 Cent 1976 оны 7 сарын 6-нд АНУ-ийн New York-н Queens-д төржээ.
Тэрээр 26 насандаа амьдралынхаа хамаг л чухал хэсгүүдийг хийсэн юм.
Эцэггүй өссөн түүнийг өсвөр настайд ээж нь үл мэдэгдэх байдлаар нас баран өнчрүүлж, тэрээр
өвөө, эмээ дээрээ өсчээ. Түүний ээж нь хар тамхины наймаачин байсан ба бусдад буудуулан
алагдсан хэмээн ярьдаг. New York Avenue буюу одоогийн Guy R. Brewer Blvd гудамжинд
өссөн 50 Cent нь 11 настайгаасаа хар тамхины наймаанд оролцож байсан байна.

Тэр хүү Marquise-г төрөх хүртэл рэпийн ертөнцөд хүчээ үзээгүй юм.Дараа нь тэр JMJ студитэй гэрээ хийн рэпээр хүч үзэх болсон байна. Түүний The Trackmasters нь олны анхааралд өртсөнөөр түүний амжилтанд хүрэх нь гарцаагүй болж Columbia Records түүнтэй гэрээ хийжээ.

Columbia Records нь түүнийг New York дахь студидээ авчран бичлэг хийн 2 долоо хоног гарны хугацаанд 36 дуу хийж мөн Power Of The Dollar хэмээх цомгоо гаргасан байна.

2000 оны 4 сард 50 Cent нь 9 удаа буудуулж 9 мм бууны сум нүүрэнд нь тусчээ. Үүнээс амьдүлдсэнийг нь хожим рэпчид үхэшгүй хүн хэмээн хошигнодог болсон байна.

Тэрээр 2002 оны 12 сард бүртгэлгүй буу эзэмшиж байсан гэдгээр асуудалд орооцолдсон ч гэсэн тэрээр Shady студид "In Da Club" and "21 Questions" зэрэг хит синглүүдийг нь агуулсан Get Rich Or Die Tryin' цомгоо гаргасан. Энэхүү цомог нь худалдаанд гараад эхний 7 хоногтоо 872,000 хувь зарагдан, маш их амжилт олсон бөгөөд 2003 он ерөнхийдөө 50 Cent-н жил болсон юм.

Энэхүү анхны цомгийнхоо дараа тэрээр өөрийн G-Unit Records-ыг байгуулж өөрийн менежер Sha Money XL-г захирлаар нь томилсон юм.

_________________
www.2pacz.com


Top
   
PostPosted: Jun.07.09 5:06 am 
Offline
• Rapper
User avatar

Joined: Jun.07.09 1:16 am
Posts: 388
Orson yum chin yaj zugeer garhav geed ta buhnii nileen sain medeh heden artist n real name iig hiichlee
50 Cent - Curtis Jackson
Busta Rhymes - Trevor Tahiem Smith
Dr. Dre - Andre Young
DMX - Earl Simmons
Eazy E - Eric Wright
EminEm - Marshal Bruce Mathers III
Funkmaster Flex - Aston Taylor Jr.
Ice Cube - Oshea Jackson
Ice T - Tracy Marrow
Jay-Z - Shawn Corey Carter
Lil Kim - Kimberly Denise Jones
Lil' Wayne - D'Wayne Carter
Lil Bow Wow - Shad Moss
LL Cool J - James Todd Smith
Nas - Nasir Jones
Nelly - Carnell Haynes, Jr.
Notorious B.I.G. - Christopher Wallace
P. Diddy - Sean John Combs
Redman - Reggie Noble
Shaggy 2 Dope (ICP) - Joey Ustler
Sir Mix-A-Lot - Anthony Ray
Slim Thug - Stayve Thomas
Snoop Dogg - Cordozer Broadus
Xzibit - Alvin Joyner
Young Jeezy - Jay Jenkins
The Game - Jayceon Taylor
Sen Dog - Serien Reyes(Cypress Hill)
B-Real (Cypress Hill) - Louise Freeze
DJ Muggs -Lawrence Muggerud (Cypress Hill)
Eric Bobo -Eric Correa (Cypress Hill)
Wu-Tang Clan [Masta Killa] Jamal Turner
Wu-Tang Clan [Method Man] Clifford Smith
Wu-Tang Clan [Ol' Dirty Bastard] Russell Tyrone Jones
Wu-Tang Clan [Raekwon the Chef] Corey Woods
Wu-Tang Clan [RZA] Robert Fitzgerald Diggs
Wu-Tang Clan [Tru Master] Derek Harris
Wu-Tang Clan [U God] Lamont Harris
2Pac Tupac Shakur / Lesane Parish Crooks
2 Pistols Jeremy Saunders
88 Keys Charles Misodi Njapa
Bone Thugs-N-Harmony Bizzy Bryon Anthony McCane II
Bone Thugs-N-Harmony Krayzie Anthony Henderson
Bone Thugs-N-Harmony Layzie Steve Howse
Bone Thugs-N-Harmony Wish Charles Scruggs
Guru (Gangstarr)- Keith Elam
Daddy Yankee Raymond Ayala
Dru Hill [Jazz] Larry Anthony Jr.
Dru Hill [Nokio] Tamir Ruffin
Dru Hill [Scola] Rufus Waller
Dru Hill [Sisqo] Mark Althavan Andrews
Easy Mo Bee Osten Harvey Jr.
Fat Joe Joseph Antonio Cartagena
Flo Rida Tramar Dillard
Game Jayceon Terrell Taylor
Grandmaster Flash Joseph Saddler
Lil Easy E Eric Wright Jr
MC Shan Shawn Moltke
Nature Jermaine Baxter
New York Tiffany Pollard
Outkast [Andre 3000] Andre Lauren Benjamin
Outkast [Big Boi] Antwan Andre Patton
Ras Kass John Austin
Ray-J William Raymond Norwood Jr.
Spider Loc Curtis Williams
Three 6 Mafia [Juicy J] Jordan Houston
Three 6 Mafia [Koopsta Knicca] Robert Cooper
Three 6 Mafia [Lord Infamous] Ricky Dunigan
Yukmouth Jerold Ellis Jr.

_________________
http://mgl-nmn.blogspot.com/


Top
   
PostPosted: Jun.16.09 11:45 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.20.06 8:26 pm
Posts: 1004
Location: City of ANGEL
humus zgr garahgu bgn yum chin hereg bolohuits geed.....


Ice Cube (June 15, 1969) – 39
Jay-Z (December 4, 1969) – 39
Raekwon (January 12, 1970) – 39
Q-Tip (April 10, 1970) – 39
Redman (April 17, 1970) – 39
Ghostface Killah (May 9, 1970) – 39
Fat Joe (August 19, 1970) – 38
Scarface (November 9, 1970) – 38
DMX (December 18, 1970) – 38
Method Man (April 1, 1971) – 38
Snoop Dogg (October 20, 1971) – 37
Common (March 13, 1972) – 37
Busta Rhymes (May 20, 1972) – 37
Black Thought (October 3, 1972) – 36
:m3: Eminem (October 17, 1972) – 36
Bun B (March 19, 1973) – 36
Nas (September 14, 1973) – 35
Mos Def (December 11, 1973) – 35
Beanie Sigel (March 6, 1974) – 35
Andre 3000 (May 27, 1974) – 35
Styles P (November 28, 1974) – 34
Big Boi (February 1, 1975) – 34
Jadakiss (May 27, 1975) – 34
50 Cent (July 6, 1975) – 33
Talib Kweli (October 3, 1975) – 33
Rick Ross (January 28, 1976) – 33
Cam’ron (February 4, 1976) – 33
Kanye West (June 8, 1977) – 31
Ludacris (September 11, 1977) – 31
Young Jeezy (October 12, 1977)- 31


Top
   
PostPosted: Aug.15.09 5:20 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Nov.11.06 11:34 am
Posts: 808
Location: The Greatest Pleasure in life is doing what people say you can't do.
Энд ямар нэг warez маркаар биш зөвхөн хип хопчдын biography, шинэ содон мэдээлэл, хип хопын тухай мэдээллийг л монгол хэл дээр тавихыг хүсье

_________________
L1fE iZ cH0!c3..


Top
   
PostPosted: Dec.30.09 4:01 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.27.09 6:03 pm
Posts: 27
goe bulan bna :hi: :hi:

_________________
www.frankseal.wordpress.com


Top
   
PostPosted: Mar.18.10 3:19 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.14.06 7:36 pm
Posts: 1776
Ерөнхийлөгчийн хамгаалалтыг 50 cent-ийн аюулгүй байдлын
албатай харьцуулвал юу ч биш

Хип хоп оддын ертөнц гэхээр үнэт эдлэл,ганган машин,толгой эргэм үнэтэй орд харшууд санаанд буудаг.Өөрөөр хэлбэл авъяас, аз завшаан байвал хүсэл бүхэн биелдэг ертөнц.Тэд энэ их хөрөнгийг хаанаас олдог болон хамгийн гол нь сая сая доллараа юунд зарцуулдгийг сонирхуулах гэж байна.
Рэпперүүд хаа ч явсан гар хурууны үзүүрт зарагдах”халаасны хүн”-тэй байдаг.Жишээ нь ахлах тогооч ч юмуу.P.Daddy л гэхэд ахлах тогоочгүйгээр гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй.Түүнчлэн түүнд зангиаг нь засах,борооноос хамгаалах шүхрийг нь барих гэх мэт өмнөөс нь бүхнийг хийдэг зарц бий. Харин Jay-z жолооч нарын бүхэл бүтэн багтай.Missy Eliot-н машины араас байнга машин угаагч нь дагаж явдаг.Эдгээрээс хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгчийн хамгаалалт 50 cent-н аюулгүй байдлын албатай харьцуулбал хүүхдийн цэцэрлэг гэсэн үг.Түүний дөрвөн бие хамгаалагч тусгайлан захиалж хийлгэсэн сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, бөмбөгний халдлагад тэсвэртэй бартаат замын тэрэг хөлөглөдөг.Тэрээр энэ үйлчилгээнд өдөрт 30 мянгыг зарцуулдаг.
Image Looks like eminem :razz:
Бие хамгаалагчдаар ч зогсохгүй, өөртэйгээ ижил царай зүстэй хүн дагуулж явдаг одод бий.Эминем хаа явсан газраа өөртэйгээ адилхан харагддаг залуу дагуулж явдаг.Тиймээс папараццынхан Эминемтэй биш хувилбартай нь нүүр тулгардаг байх нь.
Тэд жирийн хүний нэг ч хонож чадахгүй зочид буудалд хэдэн долоо хоногоор буудалладаг.Жижээ нь Лос-Анжелесийн “Beverle Hilss”зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөнд рэппир Nelly хоногийн 5000 доллараар буудаллах дуртай. Харин New York-н “Trump” зочид буудалд таныг хүсвэл ахлах тогооч унтлагын өрөөнд дуртай хоолыг хийж өгөх болно. Өрөөний үнэ хоногийн 9000 доллар бөгббд энд P.Daddy,Jay-z Missy Elliot нарын одод байнга зочилдог.Мөн тэд дэлхийн хамгийн тансаг шөнийн клубуудын байнгын үйлчлүүлэгчид бөгөөд согтууруулах ундаанд л гэхэд нэг шөнийн дотор 5-10 мянган доллар цацах нь жирийн үзэгдэл. Дашрамд дурдахад Лос-Анжелесийн “Цагаан лянхуа” шөнийн клубт рэппер Lil Kim-д зориулж тусгай хаалга гаргажээ.
Image
Тэднийг өөртөө тусгайлан хийлгэсэн ертөнцийн хаана ч байхгүй ганган автомашингүйгээр төсөөлөх аргагүй.Оргилуун дарсны хөргөгч,илэгний арьсан бүрээстэй буйдан.нимгэн дэлгэцтэй телевизорууд...гээд иймэрхүү тоноглолтой автомашин дор хаяж 350 мянган доллараас буухгүй.Рэпперүүд зүгээр л тоглоомон машин худалдаж авч байгаа юм шиг зарим хүний хувьд насан туршдаа идэх ийм их мөнгийг жишим ч үгүй цацаж орхидог.Гэхдээ нэгээр ч тогтохгүй гээд бод доо. Заримд нь бүр үнэтэй үнэтэй,чамин автомашины бүхэл бүтэн үзэсгэлэн ч гаргаж болохоор тийм олон байдаг.Жишээ нь Missy Elliot-н гражид найм,Snoop Dogg-нход 23,Baby-д 30 н автомашин бий.Түүнчлэн рэппер Wyclef Jean-ий машины цуглуулга 15 сая доллараар үнэлэгдэнэ.Тэд зүгээр ч нэг үнэтэй байшин биш харин тэнгэрт тулсан үнэтэй байшинд аж төрдөг. Цагаан боржин чулуун ханатай,шижир алтан цорготой жакузи бассейнгүй бол юу ч биш. Бассейн ч биш бүхэл бүтэн нуур шүү.Оддын амжилтанд хүрсэн нэг нууц бол авъяасаас гадна өөрийгөө маш сайн рекламдаж олны бай болох явдал байдаг.Тэдний дэлгүүр хэсэх нь нэг ёсны өөрийгөө харуулах явдал төдийгүй мөнгөтэйгөө гайхуулах арга. Ингэснээрээ өөрсдийн рейтингээ өсгөж байдаг. Нэг удаа P Daddy ‘Versace’ ийн Лондон дахь салбар дэлгүүрээр 20 минут ороод гарахдаа 50 мянган доллар үржээ6
Image
Lil Kim-н хувцасны шүүгээгээр дүүрэн ховор амьтдын үслэг шуба бий.Мэдээж нэг бүр нь л гэхэд 50 мянган доллар хүрнэ. Хип хоп оддын нэрийн хуудас болсон хүзүүний зүүлтийн талаар бүр ч ярилтгүй,хэдэн зуун карат гэнэ .
Тэгвэл тансаглах мөнгөө хаанаас олдог юм бол. Одоохон тайлбарлая.Тэд төсвийнхөө зарим хэсгийг зар сурталчилгаанд тоглох,’Reebok’’ Cocacola’ зэрэг дэлхийд танигдсан компаниудтай гэрээ хийх, далайн гаралтай бүтээгдэхүүний зоогийн газар байгуулах, хувцасны брэнд гаргах зэргээс бүрдүүлдэг.мэдээж ихэнхийг нь цомгийнхоо борлуулалтаас аолдог юм байна.

_________________
Толинд дурласан бүсгүй...


Top
   
PostPosted: Mar.18.10 9:43 pm 
Offline
• Rapper
User avatar

Joined: Nov.11.06 11:34 am
Posts: 808
Location: The Greatest Pleasure in life is doing what people say you can't do.
Good job Shiroki :wd: Keep it up

_________________
L1fE iZ cH0!c3..


Top
   
PostPosted: Mar.18.10 11:33 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 3:36 pm
Posts: 680
Location: oron zain ehlelees ouyn uhaanii tugsguld...
goyo medeelel baina...shiroki

_________________
Ain't scaryin' nobody nowhere


Top
   
PostPosted: Mar.28.10 11:06 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.14.06 7:36 pm
Posts: 1776
Сиарагийн амжилтанд хүрсэн нууц
Image


Сиара гүнж харрис бол залуухан R&B дива Сиарагийн жинхэнэ нэр. Тэрээр 1985 оны 10 дугаар сарын 25-нд АНУ-н Техас муж ийн Лстин хотод цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ. Тэднийх бусад цэргийн гэр бүлийн адил байнга нүүж шилжиж байлаа. Иймээс ирээдүйн од маань Герман улсаас гадна АНУ-н Калифорни, Нью-Ийорк,Невада, Аризона мужаар хэсч, дараа нь Атлантад суурьшсан аж.Сиара өсвөр насны ихэнх охидын адил супер модель болохыг мөрөөддөг байв. Гэвч МТВ-гээр “Destiny’s Child” хамтлагийн клипийг үзсэний дараа түүний төлөвлөгөө өөрчлөгдсөн гэдэг.
Ингээд Сиара дуучин болох зорилго өмнөө тавьжээ. Охин өөрийн хүслээ цаасан дээр бичээд хэн ч олж харахааргүй газар нуусан аж.Мөрөөдөлдөө хүрэхээр маш шаргуу зүтгэсэн Харрист ёстой атаархмаар.Тэр найз нөхөдтэйгөө гарахаа байж, анхны хайртайгаа ч тангараг тасарч, бүх цаг заваа дуулахад зориулдаг болжээ. Тэр хөгжмийн бүх сувгаар хамтдаг, дуучдын клипийг хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг төдийгүй, артистуудын тайзан дээр биеэ авч явах арга барилыг ажигладаг байсан гэнэ.
Тэрээр энэ тухайгаа “би цаасан дээр” Миний зорилго бол мэргэжлийн дуучин болох” гэж бичээд түүнийгээ өдөр бүр нууцаар уншдаг байжээ. Үүний төлөө би олон зүйлээ золиосолсон доо. Гэхдээ энэ нь миний хүссэн газраа очих тасалбар байсан юм. Кино үзэж, найз нөхөдтэйгөө уулзхаа больж, тэр бүү хэл энэ сард би та нартай уулзаж чадахгүй шүү гэдэг байлаа.
Тэртээ тэргүй би тийм ч олон найзтай байгаагүй болохоор санаа зовоод байх зүйлгүй байв.Мөн найз залуутайгаа харьцаагаа тасалсан. Үнэндээ бол тэр миний зүрхийг аль эрт шархдуулсан учраас би түүнийг хаяж,мөрөөдөлдөө хүрэхээр сэтгэл шулуудсан юм” гэж ярьжээ.
Энэ нь ч зөв байлаа. Шаргуу дасгал хийсний хүчинд удалгүй Сиара төдийлөн нэрд гараагүй охидын гурвал хамтлаг “Hera say”-д дуучнаар орсон нь ирээдүйн карьертаа хийсэн анхны алхам болов. Удалгүй тэрээр бие дааж уран бүтээлээ туурвихаар шийдэж 16 настайдаа хамтлагаасаа гарчээ. Сиара 2003 онд “ Riverdale High School” ахлах сургуулиа төгсмөгц л дуу бичлэгийн олон студийн босгыг элээсэн. Ингэж яваад тэр ludacris,2pac,Twista, Nelly нарын ододтой ажиллаж байсан. Продюссер Жаззе Патай танилцлаа. Тэд хамтран ажилласнаас хойш ердөө тавхан хоногийн дараа Жаззе Па ирээдүйн R&B гүнжид “Sho Nuff” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулах санал тавьжээ. Ингээд Сиара, Жаззе Па нар нэрт продюссер Лил Жонтой хамтран анхны “Goodlies” дуугаа бичүүлж ,2004 оны зун олны хүртээл болгов. Фанк,R&B стилийг хольсон ер бусын энэ бүтээл шүүмжлэгчид болон сонсогчдоос өндөр үнэлэлт авсан юм.
Тухайн үед Сиара энэ жанрыг сонгосон цорын ганц эмэгтэй дуучин байв.
Анхны дуугаараа нэрлэсэн түүний цомог 2004 оны 9 дүгээр сард АНУ төдийгүй дэлхийн хит парадуудын эхний байранд давхижээ. Магадгүй анхны цомгоороо ийм өндөр амжилт үзүүлэхэд Ludacris,Missy Elliott ,Petey Pablo нарын шилдгүүдтэй хамтран дуулсан нь нөлөөлсөн байх.2005 оны сүүлээр “мандаж буй нар маань” жүжигчин Гвен Стефанын хамт “Harajuku Lovers Tou” нэртэй аялан тоглолт хийв. Дараа нь тэрээр залгуулаад рэппер Бов Ваув, дуучин Крис Браун нартай замд гарлаа. Энэхүү аялан тоглолтын төгсгөлд Сиара Америкийн томоохон “Orange bow” цэнгэлдэх хүрээлэнд олон мянган үзэгчдийн өмнө дуулжээ
.
Image
Энэ үед Сиара ээлжит дурлалтайгаа учирч амжив. Эхэндээ тэрээр рэппер Бов Ваувтай ажил хэргийн харьцаатай байсан ч сүүлдээ дурлалт хосууд болж
хувирлаа.Амжилттай яваа Африк гаралтай Америк залуу хос бүтэн жилийн турш олны анхаарлын төвд байлаа. Гэвч найз залуу нь Сиараг өөр бүсгүйгээр больж, Сиара ч түүнийг тэтгэвэрт гаргаснаар дурлалын романс төгсчээ. Бов Ваувын хэвлэлийн төлөөлөгч тэднийг эвтэй найртай хоёр тийш болж, найз нөхрийн харилцаатай үлдсэн хэмээн ойлгуулахыг оролдсон ч хувийн амьдралынхаа талаар нэг их дэлгээд байдаггүй Сиара “ Ямар ч нөхөрсөг харьцаа байхгүй, байх ч ёсгүй” хэмээн шулуухан хэлсэн юм. Энэ үед хип хоп дива “Lose Control” дуун дээр хамтрах санал тавив. Э нэ дууны клип 2006 оны 2 дугаар сарын найманд “Шилдэг видео клип” шагналыг авчээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа попын хаан Майкл Жексон сайн санааны элч хэмээгдсэн “I have this dream”дуун дээр хамтран ажиллахыг урьжээ. Энэ явдал Сиараг дэлхийн шоу ертөнцөд нэг мөр хөл тавьсаныг илтгэжээ. Тэрээр хувцас гутлын “Candlies” брэндийн сурталчилгааны нүүр царай болсон юм. Сиара тэр жилийнхээ сүүлээр хоёр дахь бие даасан цомгоо “The evolution” буюу “Хувьсгал” нэртэйгээр гаргаснаар нэр хүнд нь улам өслөө. 2007 онд папарацциуд түүний хувийн амьдрал руу дахин өнгөлзөж эхлэв
.
Image

Энэ удаад Сиараг рэппер 50 cent-тэй хайр сэтгэлийн холбоотой хэмээжээ. Тэрээр 50 Cent-тэй “Can’t Leave E m Alone” кинонд хамт тоглож, цуг авхуулсан зургаа цомгийэ хавтасан дээр тавьсан нь ийм яриа дэлгэхэд ир үүрэг гүйцэтгэсэн бололтой. Гэвч Сиара “50 cent бид хоёрыг зөвхөн халуун дотно нөхөрсөг харьцаа л холбодог” хэмээн мэдэгдэж хэл амыг намжаав. Сиара “ шүлэг зохиож, ая бичин хэмнэлд нь бүжиглэх гэдэг миний туйлын зоилго биш. Харин дуугаараа дамжуулан “та ганцаараа биш,өөрт учирсан зовлон бэрхшээл, итгэл найдварын алиныг ч бусадтай хуваалцаж болно” гэсэн эерэг бодлыг хүмүүст төрүүлэх юм. Би дууг зүгээр нэг зохиомооргүй байна. Ямар нэг эерэг зүйл хүмүүст өгөхийг хүсч байна.Би дуундаа зүрх сэтгэлээ шингээдэг. Ийм дуу л хүмүүсийн сэтгэлд илүү хоногшин үлдэнэ шүү дээ” хэмээжээ.

_________________
Толинд дурласан бүсгүй...


Top
   
PostPosted: Mar.31.10 3:13 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Horrorcore Session




*Булш ухагчид буюу домогт Gravediggaz. Тэдний 6 feet deep цомог аль хэдийн классик үнэлгээнд хүрсэн. Хүйтэн зөвүүн жихүүн дугаралт, үхэл амтагдсан үг хэллэг гэх мэт тэд энэ урсгалын томоохон төлөөлөгчид ... Dial 1-800 Suicide буюу чиний үхэлийн гэрч болсон дугаарууд үхэл бол зүгээр булхайцаж болдоггүй тоглоом гэдэгийг чамд ойлгуулах тэдний энэ хүү бүтээлийг сонирхоно уу ...



*Хамтлаг буддын болон исламик шашинтай гишүүдээс бүрдсэнээрээ өөрсдийн уран бүтээл дээрээ илүү сайнтифик өнгө төрхийг тусгаж чаддаг. Өөрөөр хэлбэл тэд шашны зөрчил үгүйсгэл мөн мөнх бус амьдралын хэмнэлийг гайхалтай үгсээр илэрхийлдэг. Тэдний Violent By Design цомогоос толилуулж байна...



*Бага наснаасаа өнчирөл хагацал үхэлийг үзэж туулсан Esham уран бүтээлүүд дээрээ бие махбодийн 2-дагч амьдралыг өөрийн psycho dyspho сэтгэхүйгээр харж байгаагаар дүрслэгдсэн байдаг. Өнөөдөрийн өвчин шаналал чамайг амьдруулж байгаа зүйл чинь тэгсээр ч байх болно (Esham-ийн дууны хэсэгээс) ... American Psycho ,,,



*Хорвоо чамайг шүлс шиг нулимаж орхиход чи энэ ертөнцийн ямар өчүүхэн бүрэлдэхүүн хэсэг гэдэгээ мэдрэнэ (Fukk the World дууны хэсэгээс) ... Gravediggaz, Non-Phixion, Flatlinerz, ICP зэрэг horrorcore хамтлагуудаас гадна underrated(зохих хэмжэнэд үнэлэгдэж чадаагүй) нэг хамтлаг бол NATAS ... Маш их таалагддаг хамтлагуудын нэг ...




*Eminem, Slim Shady, Мarshal Mathers гэдэг бол гурван өөр тусдаа хүмүүс гэж тэр ярилцлага дээрээ дурьдаж байсан шиг санагдаж байна. Dr.Dre-тэй хамтарч өөрийн нэр хүндийг бүтээхээс өмнө түүний амьдрал тийм сайнгүй байсаныг нь түүний biography-аас уншиж болно. Өөрийгөө олон талаас нь харж өөртөө өөр ертөнцийг бий болгоно гэдэг амаргүй байх ... Харин Eminem-ийн карерийн хамгийн гайхалтай цаг үерүү буцаад очицгооё ...




*GZA-г яагаад Genius гэдэгийг түүний дууны үгсийг сонсоход та шууд ойлгоно. Үгүй бол үгийг нь хараад дууг нь сонссон ч болно. Домог Wu-Tang-ийн хамгийн гайхалтай гишүүдийн нэг түүний Liquid Swords цомог бүх цагийн шилдэг 15-н хип хоп цомогт маш дээгүүр байр эзэлдэг. Түүний райм бичих техник өндөр гэж ойлгож болно. Мэдээж Liquid Swords цомог нилээд dark харанхуй хүйтэн уур амьсгалыг агуулсан бөгөөд RZA-ийн продюсерлэсэн том классик цомог. Хэрвээ чи хип хоп хөгжимд харитай бол энэ цомогийг заавал сонсож үз гэж зөвлий ...

үргэлжлэл бий ...

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Mar.31.10 4:33 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Feb.21.09 2:02 pm
Posts: 1077
Location: Across The Mindset . .
Bjay_eog wrote:
*GZA-г яагаад Genius гэдэгийг түүний дууны үгсийг сонсоход та шууд ойлгоно. Үгүй бол үгийг нь хараад дууг нь сонссон ч болно. Домог Wu-Tang-ийн хамгийн гайхалтай гишүүдийн нэг түүний Liquid Swords цомог бүх цагийн шилдэг 15-н хип хоп цомогт маш дээгүүр байр эзэлдэг. Түүний райм бичих техник өндөр гэж ойлгож болно. Мэдээж Liquid Swords цомог нилээд dark харанхуй хүйтэн уур амьсгалыг агуулсан бөгөөд RZA-ийн продюсерлэсэн том классик цомог. Хэрвээ чи хип хоп хөгжимд харитай бол энэ цомогийг заавал сонсож үз гэж зөвлий ...


+Beneath the Surface цомогийг бас сонс гэж зөвлье.

Гоё байна, цаашаа үргэжлүүлээрэй
:wd:


Top
   
PostPosted: Mar.31.10 4:43 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Blgunee wrote:
Bjay_eog wrote:
*GZA-г яагаад Genius гэдэгийг түүний дууны үгсийг сонсоход та шууд ойлгоно. Үгүй бол үгийг нь хараад дууг нь сонссон ч болно. Домог Wu-Tang-ийн хамгийн гайхалтай гишүүдийн нэг түүний Liquid Swords цомог бүх цагийн шилдэг 15-н хип хоп цомогт маш дээгүүр байр эзэлдэг. Түүний райм бичих техник өндөр гэж ойлгож болно. Мэдээж Liquid Swords цомог нилээд dark харанхуй хүйтэн уур амьсгалыг агуулсан бөгөөд RZA-ийн продюсерлэсэн том классик цомог. Хэрвээ чи хип хоп хөгжимд харитай бол энэ цомогийг заавал сонсож үз гэж зөвлий ...


+Beneath the Surface цомогийг бас сонс гэж зөвлье.

Гоё байна, цаашаа үргэжлүүлээрэй
:wd:


bi terend ni durguiiee yag GZA aimar galzuu rhyme-uud etr muu zugeer yagaad tiim aimar reviwe avtsan bdiin buu med ... magadgui liquid swords-iin dalbaan door ni l nileed high anticipated bolood denduu unelgee ugtsun ternees liquid swords-toi duitsehgui album ...

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Mar.31.10 4:52 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Feb.21.09 2:02 pm
Posts: 1077
Location: Across The Mindset . .
Тэр мэдээжийн хэрэг. Сонсоод үзвэл зүгээр цомог шиг санагддаг, минийхээр сайн болсон. Харин Liquids Swords шиг сайн болоогүй ээ. Gza -г мэдрэхийг хүсвэл ямар ч байсан, энэ хоёр цомогийг сонссон байхад болно доо. And what's up? Not on messenger? Or invisible?


Top
   
PostPosted: Mar.31.10 5:12 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Blgunee wrote:
Тэр мэдээжийн хэрэг. Сонсоод үзвэл зүгээр цомог шиг санагддаг, минийхээр сайн болсон. Харин Liquids Swords шиг сайн болоогүй ээ. Gza -г мэдрэхийг хүсвэл ямар ч байсан, энэ хоёр цомогийг сонссон байхад болно доо. And what's up? Not on messenger? Or invisible?


online bish bnaa :mrgreen: neg asuuh yum bgaa shuu hooe

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Mar.31.10 5:14 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Feb.21.09 2:02 pm
Posts: 1077
Location: Across The Mindset . .
Мань online байгаа шүү.


Top
   
PostPosted: Apr.06.10 8:42 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.24.08 5:53 am
Posts: 697
Location: Je me suis perdu!
Flatlinerz

_________________
Je ne connais pas le francais


Top
   
PostPosted: May.13.10 11:54 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.07.10 10:55 pm
Posts: 477
Location: WwW.TheHipHop.NeT
Би нэг ганц гоё зураг нэмжий :-D Image

эхнийнх нь 50 cent 2 дах нь Kaney West - дах баганы эхнийнх нь мэдээж Jay-Z дараачийнх нь LiL Wayne тэгээд Rihanna " дах баганын хамгийн баруун захад байгаа нь Will Smith бусдыг нь нээх сайн мэдэхгүй юм байна. :bowing: :confused01: :lol01:

_________________
WwW.TheHipHop.NeT


Top
   
PostPosted: Jun.12.10 9:41 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3873
uncle snoop гаа мэдэхгүй алдас болохгож байгаан :rofl:

_________________
....`


Top
   
PostPosted: Jun.12.10 11:53 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.07.10 10:55 pm
Posts: 477
Location: WwW.TheHipHop.NeT
Өө золиг чинь сахалгүй болохоор танигдахгүй байнаа

_________________
WwW.TheHipHop.NeT


Top
   
PostPosted: Jul.08.10 2:49 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jun.25.10 6:21 pm
Posts: 623
yoyo

_________________
™fU.....rY™


Top
   
PostPosted: Jul.31.10 2:16 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.10 10:44 pm
Posts: 336
Location: xol xurex gazart
saixan bulan

_________________
RAP IS NOLIMIT


Top
   
PostPosted: Aug.03.10 10:20 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.07.10 10:55 pm
Posts: 477
Location: WwW.TheHipHop.NeT
Хээе хэн нэгэн юм нэмэхгүй юм уу????

_________________
WwW.TheHipHop.NeT


Top
   
PostPosted: Aug.07.10 10:01 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Aug.07.10 8:43 pm
Posts: 110
Location: САНСАР
за би энд нэг сонсдог шүтдэгээ тавьяа! энгийн бөгөөд хялбар

Image
tech n9ne ны жинхэнэ нэр нь Aaron Dontez Yates. тэрээр 1971 оны 11сарын 8 нд Kansas City, Missouri -д мэндэлжээ. үүнээс илүү ихэнх хүмүүс урлагын нэр буюу tech n9ne хэмээн нэрээр мэдэх бөгөөд тэр бол америк реппэр юм.

реппэр болохоосоо өмнө tech n9ne хар мафид гишүүн байсан бөгөөд энэ бүлэг 1990 онд анх байгуулагдаж.

нуршаад явсаар явсаар tech n9ne хэд хэдэн албумтай болсон

1999: The Calm Before the Storm
2000: The Worst
2001: Anghellic
2002: Celcius
2002: Absolute Power
2006: Everready (The Religion)
2007: Misery Loves Kompany
2008: Killer
2009: Sickology 101
2009: K.O.D.
2010: The Gates Mixed Plate тай болжээ Лол! :lol:

_________________
Reality is wrong :music01:


Top
   
PostPosted: Oct.31.10 1:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7583
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Ciara saikhan huuhen shuu goy sedev bna a

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Nov.28.10 12:51 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.17.09 11:17 am
Posts: 85
Location: Bjil bna
Aon


Top
   
PostPosted: Dec.06.10 7:24 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.10.10 8:35 pm
Posts: 569
Location: Mongolia,UB, 1r horoolol
goy bulan

_________________
Castle CreW QaZ(Prank)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 130 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited