#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 8:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.20.10 1:22 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
Хятадад мэргэжлээрээ сурч эхлээд байгаа оюутан залуучууд болон хятад хэл сурч буй хүүхдүүдээ! Монгол-Хятад хэлний техникийн болон банк санхүү, хуулийн өргөн хэрэглээний үг хэллэгүүдийн толь бичиг зарна. Утас: 88114844

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.01.10 2:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Сычуаньд газар хөдлөв


Image

Сычуанийн 2008 оны газар хөдлөлтийн үеийн зураг

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид өнгөрсөн ням гаригт Рихтерийн шаталбараар 5,2 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас (US Geological Survey) мэдээлэв. Америкийн сейсмологчдын мэдээгээр газар хөдлөлтийн төв нь Суйнин хотоос зүүн өмнөд хэсэгт 36 км-ын зайд болсон гэнэ. Эвдрэл сүйрэл, хохирлын талаар одоогоор мэдээлэл байхгүй байна. 2008 оны тавдугаар сард Сычуань мужид найман баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 87 мянга орчим хүн амиа алдаж, сураггүй болж байсан юм. Тэр үед мужийн таван сая хүн гэр оронгүй болж байлаа. Гамшгийн хохирлыг тухайн үед 153 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн үздэг бол 2009 оны зургадугаар сард 5,1-5,6 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас Мянтжу хотод хэдэн мянган байр байшин эвдэрч байсан юм.


Top
   
PostPosted: Feb.03.10 12:16 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
АНУ Тайванийг зэвсэглэж байна



Image


НУ Тайванийг зэвсэглэхээс татгалзахгүй, арлын улсын өмнө авсан үүргээ биелүүлж байна гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдлээ. Дипломат харилцаагаа муутгана гэж Вашингтонд заналхийж байгаа Хятадад АНУ ийм хариу өгч байна. АНУ-ын байрь суурины талаар Пентагоны төлөөлөгч Уоллес Грегсон “АНУ Тайванийн өмнө авсан амлалт үүргээ биелүүлэх бөгөөд батлан хамгаалахын салбарт нь цаашид хамтран ажиллах болно” гэжээ. Тайванид зэвсэг нийлүүлж байгааг эсэргүүцсэн Хятадын талаар тэрбээр тус улстай дотно харилцаагаа хадгалж үлдэх сонирхолтой гэсэн байна. АНУ Тайваньд нийт 1,1 тэрбум ам.долларын зенитийн пуужингийн Patriot PAC-3 цогцолбор, UH-60 Black Hawk нисдэг тэрэг ба холбооны төхөөрөмж нийлүүлнэ. Тайванийн төлөвлөгөөнд F-16 сөнөөгч онгоц ба Apache нисдэг тэрэг худалдан авах санал байсан ч үүнийг АНУ зөвшөөрөөгүй юм.


Last edited by Thanksall on Feb.03.10 12:18 am, edited 1 time in total.
Дайн ч эхлэхэндээ хэхэхэхэ


Top
   
PostPosted: Feb.19.10 5:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
АНУ-ын Ерөнхийлөгч Далай ламтай уулзана


Image




БНХАУ-ын зүгээс тун таагүй хандаж байгаа хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Далай ламыг хүлээн авч уулзахаар товлосон байна. Энэхүү уулзалт Цагаан ордоны Зууван танхимд / Оваль танхимд / болохоор төлөвлөгдсөн нь Далай ламыг улстөрийн лидерийн хэмжээнд хүлээж аваагүй болохоо илэрхийлсэн хандлага гэж тайлбарлаж байгаа ч Хятадын удирдлагын зүгээс энэхүү уулзалт нь “хоёр орны итгэлцэл болон хамтын ажиллагаанд аюул учруулна” хэмээн мэдэгдэж эхлээд байна. Далай лам болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын уулзалтын талаар “БНХАУ-ын албаны хүмүүс мэдэж байгаа бөгөөд уулзалтад хандах тэдний хандлага нь өөрсдийх нь л асуудал” гэж Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс хэлжээ. Энэ уулзалт нэлээд эртнээс яригдаж эхэлсэн байх магадлалтай юм.Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Далай ламтай уулзах товоо Хятадад өнгөрсөн жил хийсэн айлчлалынхааа дараа болгон хойшлуулсан нь Хятадын талын эгдүүцлийг намжаах зорилготой байсан гэж Би Би Си агентлаг мэдээлж байна. Сүүлийн үед Хятад болон АНУ-ын харилцаа зөвхөн энэ шалтгаанаар тогтохгүй өөр бусад асуудлуудаас ч болж нэлээд хүйтрэх төлөвтэй байна. Эдгээр шалтгааны нэг нь Хятадын удирдлага газар нутгийнхаа салшгүй хэсэг гэж үзэж байгаа Тайваньд АНУ 6.4 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар болсон асуудал болж байна гэж дээрхи мэдээлэлд дурджээ. Харин Хятадын зэвсэгт хүчний удирдлага АНУ-аас худалдаж авсан үнэт цаасуудыг зарж, олсон ашгийг нь зэвсэгт хүчннээ бэхжүүлэхэд зарцуулах санал гаргаж эхэлсэн байна. Хятад улс АНУ-ын үнэт цаасыг их хэмжээгээр худалдаж авсны дээр өнөөдөр Японы дараагаар орох хамгийн том зээлдүүлэгч нь болж байгаа билээ.

М.Наст








Далай лам ерөнхийлөгч Обаматай уулзлаа



Image


АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1959 онд нутгаасаа дүрвэсэн Түвдийн шашны тэргүүн Далай ламыг пүрэв гаригт Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа энэ уулзалт АНУ болон БНХАУ-ын харилцаанд дахин сэв суулгах үйлдэл болж байна гэж зарим шинжээчид үзэж буй.

Олон улсын зүгээс Түвдийн талаар баримталж буй Хятадын бодлогыг эсэргүүцдэг. Харин АНУ-ын төрийн тэргүүний энэхүү үйлдэл үүнийг дэмжиж, Түвдэд хүний эрхийн асуудлыг сайжруулахын төлөө байсан хэмээн "Ройтерс" агентлаг бичсэн байна. Хэдийгээр Бээжингийн зүгээс энэхүү уулзалтыг цуцлахыг шаардаж байсан ч АНУ Хятадын ундууцлыг улам дэвэргэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн үйлдэл болсон аж.

Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар аюултай салан тусгаарлагч хэмээн үздэг ч дэлхийн бусад орнуудад энх тайвны бэлэг тэмдэг хэмээн дээдэлдэг юм.

АНУ болон Хятадын хооронд Тайваньтай хийж буй зэвсгийн худалдаа, мөнгөний бодлого болон интернет ашиглалтын хязгаарлалтын асуудлаар ихээхэн маргаантай байгаа билээ.

Ямартай ч Бээжингийн зүгээс энэхүү асуудалд маш сэтгэл дундуур байгаа хэмээгээд Вашингтоныг хоёр талын харилцааг эргэн сайжруулах үйлдэл хийх хэрэгтэй гэж мэдэгдэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Обама болон Далай ламын уулзалт нь "Түвд бол БНХАУ-ын нэг хэсэг, Түвдийн тусгаар тогтнолыг дэмждэггүй" гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан АНУ-ын Засгийн газар хэлсэн үгнээсээ буцсан хэрэг болсон хэмээн буруушаав. Энэ уулзалтыг хийснээрээ ерөнхийлөгч Обама зарим нэг томоохон хамтын ажиллагаанд Хятадын туслалцааг авахад хүнд болгожээ.

Саяхан БНХАУ-ын цэргийн албан тушаалтнуудын зүгээс Хятадын эзэмшдэг АНУ-ын асар их хэмжээний бондыг зарна хэмээн сүрдүүлсэн. Энэ нь Вашингтоны зүгээс Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдаалахыг санал болгосны хариу хэмээн мэдэгдэж байсан юм. Арваннэгдүгээр сард БНХАУ өөрийн эзэмшдэг АНУ-ын бондын хэмжээг 755,4 тэрбум ам.доллар хүртэл бууруулсан нь АНУ-ын бодлогыг эсэргүүцэж буй нэг хэлбэр хэмээн шинжээчид үзэж байсан юм.

Түүнчлэн, ерөнхийлөгч Обама БНХАУ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр дарж, АНУ-ын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж буй бодлогыг буруушааж, хоёр орны худалдааны асуудал дээр хатуу бодлого барина гэж мэдэгдэж байгаа.

Уулзалт Цагаан ордны газрын зургийн өрөөнд цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Нийт 70 минут үргэлжилсэн уулзалтын дараа Далай ламын хүчирхийллийн эсрэг үзэл баримтлал, Хятадын Засгийн газартай хэлэлцээр хийхийн төлөө буйг Обама сайшаав.

Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдсэнээр Далай лам, Обама нар Хятад болон АНУ-ын сайн харилцаа, хамтын ажиллагаа маш чухал гэдгийг зөвшөөрсөн аж.

Уулзалтын дараа Далай лам сэтгүүлчдэд хандан Түвд нь БНХАУ-ын бүрэлдэхүүн хэвээр байх сонирхолтой байгаа гээд гагцхүү автономит эрх хүсч буйгаа дахин мэдэгдсэн юм.

Э.Очирт


Top
   
PostPosted: Feb.23.10 12:07 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
[img]
Далай%20лам%20Вашингтон,%20Бээжингийн%20хооронд
[/img]



Image


Далай лам Америкийн Ерөнхийлөгч нарын байнгын зочдын нэг. Энэ пүрэв гаригт Иллинойс мужийн ардчилагч-сенатор Цагаан ордны эзэн болсноосоо хойш анх удаагаа Далай ламыг хүлээн авлаа.

Өмнө нь Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийн Далай ламтай уулзахаас татгалзахыг Вашингтонд уриалж байв. “Төвдтөй холбоотой асуудлуудын нарийн утга учрыг бүрэн ухаарч, Төвдийг Хятадын хэсэг, мөн Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн авахгүй гэж хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид АНУ-д хандан уриалж байна” гэж ГХЯ-ны төлөөлөгч Мао Чао Сюи хэлсэн юм.

Хятадын байр суурийг Америкийн Ерөнхийлөгч сонссон боловч анхаарсангүй. Хятадыг сонссон бол Далай ламтай уулзахаас татгалзлаа гэж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шүүмжилж байсан хүмүүс Обамаг бүр ойлгохгүй болох байв. Тэр үед коммунист Хятадад хийх айлчлалынхаа өмнө тэр удирдлагынх нь уурыг хүргэхгүй гэж шийджээ хэмээн ойлгосон билээ. Өмнөх удирдлагын үеэс харилцаа нь хөндийрөөд байсан улс орнуудтай харилцаагаа сэргээх гэсэн Обамагийн оролдлогын хувьд эхлээд Бээжин ч бай Москва ч бай эсвэл Каракас ч байсан “отолтын улаан дарцаг” шиг тэдэнд харагдах зүйлээс татгалзах нь зүйтэйг шинжээчид хэлж байсан билээ.


“Амирлангуй бодлогын” төгсгөл үү?

Тайваньд 6,4 тэрбум долларын зэвсэг худалдах болсон, Америкийн сайтуудад хятад хакерүүдийг хийж буй кибер довтолгооны буруутгалыг Хятадад өгсөн, Хятадын дотоодын хяналтыг эсэргүүцсэн Америкийн Google компанийн эсэргүүцэл мөн Бээжин ба Вашингтоны худалдааны дайн зэрэг нь хоёр орны харилцаанд өмнөх засаг захиргааныхаас илүүтэй өөрчлөлт гараагүйг харуулж байна.

Үүнээс өөр ч байх аргагүй гэж Стэнфордын их сургуулийн профессор Майк Бернстам үзэж байна. “Энэ асуудлыг ерөнхий хүрээнд авч үзэх ёстой. Ерөнхийлөгч Барак Обамагийн анхны алхмууд гэнэн амирлангуй гэмээр байлаа. Тэрээр Жорж Бушийн засаг захиргаанаас ялгаатай гэдгээ харуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны амлалтаа л цацаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ АНУ-ын үндэсний сонирхол нь ерөнхийдөө тогтмол бөгөөд тэр нь засгийн эрхэнд байгаа бүгд найрамдахчууд эсвэл ардчилагч нар, Ерөнхийлөгчийг Буш гэнэ үү, Обама гэж нэрлэхээс үл хамааралтай зүйл юм” гэж улстөр судлаач хэллээ.


Далай лам ба Иран

Нөгөө талаас Хойд Солонгос эсвэл Ираны цөмийн амбицтай холбоотой асуудлаар АНУ-д Хятадтай хамтран ажиллах шаардлага байна. Иранд шинэ хориг арга хэмжээ авахаар яригдаж буй өнөө цагт тэр хатуу хоригийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд дэмжихэд бэлэн гэж АНУ тооцож байгаа бол энд хамгийн сүүлчийн үгийг хоригоос илүүтэйгээр хэлцэл хэрэгтэй байгаа Хятад хэлэх юм. Далай ламтай уулзсан нь Хятадын байр суурийг өөрчлөхгүй гэж мэдсээр байгаад Барак Обама яагаад үүнийг хийв?

“Далай ламтай уулзах нь сүйд болоод байх зүйл биш. Зүгээр л манай харилцаа өөр төвшинд гарч тэнд АНУ, манай сонирхол энд байна. Бид ийм байр суурьтай. Үүнийг та нар тооцоолох ёстой гэдгийг харуулж байна. Хятад ямар нэгэн буулт хийхгүй байгаа нь АНУ илүү хатуу байр сууринд ирээд Хятадаас ямар нэг зөвшил гарахыг хүлээж байна” гэсэн үг хэмээн Майкл Бернстам хэлэв. Өмнө нь зөвшөлцлийг АНУ санаачилж байсан ч түүнээс юу ч бүтсэнгүй гэж улс төр судлаач нэмэрлэв.


Бээжингийн тогтуун хариу

Америкийн Ерөнхийлөгч нар 1990 оноос эхлэн бурхны шашны лидерийг хүлээн авч байна. Далай ламтай уулзах уламжлалыг том Жорж Буш 1990 онд тавьжээ. Тэр жил Далай ламыг Карнегийн сангийн өнөөгийн дэд ерөнхийлөгч, Америк-Хятадын харилцааны гол мэргэжилтнүүдийн нэг Дуглас Паал дагалдан явж байв.

Түүний хэлж байгаагаар Обамагийн шийдвэрт Хятадын барих хариултын нэг нь хоёр орны хоорондын уулзалтын төвшинг бууруулах явдал болох гэнэ. “Вашингтонд болох цөмийн аюулгүй байдлын саммитад Хятадын дарга ирэхгүй байх. Тэд арай бага зиндааны төлөөлөгчдөө илгээх болов уу. Түвд, Тайванийн хэрэг явдалд оролцох нь Хятадын дотоод хэрэгт оролцож байна гэж Хятад дургүй байгаагаа үүгээр илэрхийлэн дохио явуулах байх” гэж Пуул ярьж байна.


Ээдрээтэй хэлцэл

Далай лам Цагаан ордны уулзалтаа улс төрийн зорилгоор ашигладаггүй, Вашингтонд түүнийг зөвхөн шашны лидер гэдгээр нь хүлээн авч байна гэдэг байр суурийг АНУ барьж байгаа юм. Түвдийн өргөн автономийг дэмжинэ, Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж АНУ нэг биш удаа мэдэгдэж байсан билээ. Вашингтон Бээжинд хандан Далай ламтай гэрээ хэлцэл хийхийг уриалдаг. Харин энэ сарын эхээр Хятад Далай ламын төлөөлөгчийг гэнэтхэн хүлээн авах болов. Хэлэлцээр үр дүнгүй байсан ч өмнөх шигээ Төвдийн төлөөлөгчид яаран Бээжинг орхиогүй харин энэ удаа тэдний хооронд дайсагнал бага байсан гэж Дуглас Паал тэмдэглэв.

Сэтгэлийн хөөрөл хэлэлцээрт саад болж байна. Хятад, Америк хоёр дэлхийн олон асуудлаар хамтран ажиллаж, хариуг хайх ёстойг шинжээчид онцоллоо. Тэдний дүгнэлтээр эдийн засгийн салбарт нь улс төрийн салбараас амархан урт хугацаагаар ажиллах боломжтой ажээ.


Хятад дургүйцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламыг хүлээн авсаны дараа Хятад хатуухан мэдэгдэл гаргалаа. Түвдийн шашны лидер Вашингтонд айлчилсан нь АНУ ба Хятадын харилцааг “ноцтойгоор бусниуллаа” гэж Хятадын эрх баригчид үзэв. АНУ-ын Элчин Жон Хантсманыг Хятадын Гадаад хэргийн яаманд дуудан түүнд албан ёсны эсэргүүцлийг гардуулсан байна. “Америкийн талын ажиллагаа нь Хятадын дотоод асуудалд ноцтойгоор хутгалдан оролцож, Хятадын ард түмний үндэсний сэтгэл санааг доромжилсон хэрэг боллоо” гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Цуй Тянькай мэдэгдэв. “Хоёр талын харилцааг сайжруулах шийдвэртэй алхам хийхийг УНУ-аас хүлээж байна” гэж Хятадын удирдлага мэдэгдлээ.



Image

Далай ламтай уулзах нь АНУ-тай харилцаагааг сайжруулахад саадтай гэж Хятад мэдэгдэв


Image
[img]http://resource.news.mn/fileLibrary/photo/middle/2010/2/1266736162287-2791903270-13014544300/-1717589381.jpg
[/img]


АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламыг тогтмол хүлээн авч ирэв

Image

Далай ламтай уулзахдаа Барак Обама “Түвдийн ард түмнийг шийдвэртэй дэмжиж байна” гэв


Top
   
PostPosted: Feb.23.10 12:08 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Далай лам Вашингтон, Бээжингийн хооронд




Image


Далай лам Америкийн Ерөнхийлөгч нарын байнгын зочдын нэг. Энэ пүрэв гаригт Иллинойс мужийн ардчилагч-сенатор Цагаан ордны эзэн болсноосоо хойш анх удаагаа Далай ламыг хүлээн авлаа.

Өмнө нь Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийн Далай ламтай уулзахаас татгалзахыг Вашингтонд уриалж байв. “Төвдтөй холбоотой асуудлуудын нарийн утга учрыг бүрэн ухаарч, Төвдийг Хятадын хэсэг, мөн Төвдийн тусгаар тогтнолыг хүлээн авахгүй гэж хүлээсэн үүргээ биелүүлэхийг бид АНУ-д хандан уриалж байна” гэж ГХЯ-ны төлөөлөгч Мао Чао Сюи хэлсэн юм.

Хятадын байр суурийг Америкийн Ерөнхийлөгч сонссон боловч анхаарсангүй. Хятадыг сонссон бол Далай ламтай уулзахаас татгалзлаа гэж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шүүмжилж байсан хүмүүс Обамаг бүр ойлгохгүй болох байв. Тэр үед коммунист Хятадад хийх айлчлалынхаа өмнө тэр удирдлагынх нь уурыг хүргэхгүй гэж шийджээ хэмээн ойлгосон билээ. Өмнөх удирдлагын үеэс харилцаа нь хөндийрөөд байсан улс орнуудтай харилцаагаа сэргээх гэсэн Обамагийн оролдлогын хувьд эхлээд Бээжин ч бай Москва ч бай эсвэл Каракас ч байсан “отолтын улаан дарцаг” шиг тэдэнд харагдах зүйлээс татгалзах нь зүйтэйг шинжээчид хэлж байсан билээ.


“Амирлангуй бодлогын” төгсгөл үү?

Тайваньд 6,4 тэрбум долларын зэвсэг худалдах болсон, Америкийн сайтуудад хятад хакерүүдийг хийж буй кибер довтолгооны буруутгалыг Хятадад өгсөн, Хятадын дотоодын хяналтыг эсэргүүцсэн Америкийн Google компанийн эсэргүүцэл мөн Бээжин ба Вашингтоны худалдааны дайн зэрэг нь хоёр орны харилцаанд өмнөх засаг захиргааныхаас илүүтэй өөрчлөлт гараагүйг харуулж байна.

Үүнээс өөр ч байх аргагүй гэж Стэнфордын их сургуулийн профессор Майк Бернстам үзэж байна. “Энэ асуудлыг ерөнхий хүрээнд авч үзэх ёстой. Ерөнхийлөгч Барак Обамагийн анхны алхмууд гэнэн амирлангуй гэмээр байлаа. Тэрээр Жорж Бушийн засаг захиргаанаас ялгаатай гэдгээ харуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны амлалтаа л цацаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ АНУ-ын үндэсний сонирхол нь ерөнхийдөө тогтмол бөгөөд тэр нь засгийн эрхэнд байгаа бүгд найрамдахчууд эсвэл ардчилагч нар, Ерөнхийлөгчийг Буш гэнэ үү, Обама гэж нэрлэхээс үл хамааралтай зүйл юм” гэж улстөр судлаач хэллээ.


Далай лам ба Иран

Нөгөө талаас Хойд Солонгос эсвэл Ираны цөмийн амбицтай холбоотой асуудлаар АНУ-д Хятадтай хамтран ажиллах шаардлага байна. Иранд шинэ хориг арга хэмжээ авахаар яригдаж буй өнөө цагт тэр хатуу хоригийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд дэмжихэд бэлэн гэж АНУ тооцож байгаа бол энд хамгийн сүүлчийн үгийг хоригоос илүүтэйгээр хэлцэл хэрэгтэй байгаа Хятад хэлэх юм. Далай ламтай уулзсан нь Хятадын байр суурийг өөрчлөхгүй гэж мэдсээр байгаад Барак Обама яагаад үүнийг хийв?

“Далай ламтай уулзах нь сүйд болоод байх зүйл биш. Зүгээр л манай харилцаа өөр төвшинд гарч тэнд АНУ, манай сонирхол энд байна. Бид ийм байр суурьтай. Үүнийг та нар тооцоолох ёстой гэдгийг харуулж байна. Хятад ямар нэгэн буулт хийхгүй байгаа нь АНУ илүү хатуу байр сууринд ирээд Хятадаас ямар нэг зөвшил гарахыг хүлээж байна” гэсэн үг хэмээн Майкл Бернстам хэлэв. Өмнө нь зөвшөлцлийг АНУ санаачилж байсан ч түүнээс юу ч бүтсэнгүй гэж улс төр судлаач нэмэрлэв.


Бээжингийн тогтуун хариу

Америкийн Ерөнхийлөгч нар 1990 оноос эхлэн бурхны шашны лидерийг хүлээн авч байна. Далай ламтай уулзах уламжлалыг том Жорж Буш 1990 онд тавьжээ. Тэр жил Далай ламыг Карнегийн сангийн өнөөгийн дэд ерөнхийлөгч, Америк-Хятадын харилцааны гол мэргэжилтнүүдийн нэг Дуглас Паал дагалдан явж байв.

Түүний хэлж байгаагаар Обамагийн шийдвэрт Хятадын барих хариултын нэг нь хоёр орны хоорондын уулзалтын төвшинг бууруулах явдал болох гэнэ. “Вашингтонд болох цөмийн аюулгүй байдлын саммитад Хятадын дарга ирэхгүй байх. Тэд арай бага зиндааны төлөөлөгчдөө илгээх болов уу. Түвд, Тайванийн хэрэг явдалд оролцох нь Хятадын дотоод хэрэгт оролцож байна гэж Хятад дургүй байгаагаа үүгээр илэрхийлэн дохио явуулах байх” гэж Пуул ярьж байна.


Ээдрээтэй хэлцэл

Далай лам Цагаан ордны уулзалтаа улс төрийн зорилгоор ашигладаггүй, Вашингтонд түүнийг зөвхөн шашны лидер гэдгээр нь хүлээн авч байна гэдэг байр суурийг АНУ барьж байгаа юм. Түвдийн өргөн автономийг дэмжинэ, Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж АНУ нэг биш удаа мэдэгдэж байсан билээ. Вашингтон Бээжинд хандан Далай ламтай гэрээ хэлцэл хийхийг уриалдаг. Харин энэ сарын эхээр Хятад Далай ламын төлөөлөгчийг гэнэтхэн хүлээн авах болов. Хэлэлцээр үр дүнгүй байсан ч өмнөх шигээ Төвдийн төлөөлөгчид яаран Бээжинг орхиогүй харин энэ удаа тэдний хооронд дайсагнал бага байсан гэж Дуглас Паал тэмдэглэв.

Сэтгэлийн хөөрөл хэлэлцээрт саад болж байна. Хятад, Америк хоёр дэлхийн олон асуудлаар хамтран ажиллаж, хариуг хайх ёстойг шинжээчид онцоллоо. Тэдний дүгнэлтээр эдийн засгийн салбарт нь улс төрийн салбараас амархан урт хугацаагаар ажиллах боломжтой ажээ.


Хятад дургүйцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Далай ламыг хүлээн авсаны дараа Хятад хатуухан мэдэгдэл гаргалаа. Түвдийн шашны лидер Вашингтонд айлчилсан нь АНУ ба Хятадын харилцааг “ноцтойгоор бусниуллаа” гэж Хятадын эрх баригчид үзэв. АНУ-ын Элчин Жон Хантсманыг Хятадын Гадаад хэргийн яаманд дуудан түүнд албан ёсны эсэргүүцлийг гардуулсан байна. “Америкийн талын ажиллагаа нь Хятадын дотоод асуудалд ноцтойгоор хутгалдан оролцож, Хятадын ард түмний үндэсний сэтгэл санааг доромжилсон хэрэг боллоо” гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Цуй Тянькай мэдэгдэв. “Хоёр талын харилцааг сайжруулах шийдвэртэй алхам хийхийг УНУ-аас хүлээж байна” гэж Хятадын удирдлага мэдэгдлээ.



Image

Далай ламтай уулзах нь АНУ-тай харилцаагааг сайжруулахад саадтай гэж Хятад мэдэгдэв

Image
Image



АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламыг тогтмол хүлээн авч ирэв

Image

Далай ламтай уулзахдаа Барак Обама “Түвдийн ард түмнийг шийдвэртэй дэмжиж байна” гэв


Top
   
PostPosted: Mar.12.10 9:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын зөөлөн хүч




Даяаршлын үед улс гүрнүүд эрх ашгаа хамгаалахын тулд шууд зэвсэгийн хүчээр түрэмгийлэх нь голдуу өндөр төлөөстэйн дээр асар эрсдэлтэй алхам болох учраас арай өөр арга хэрэглэх болсоныг нь Харвардын их сургуулийн профессор Жозеф С.Най “Зөөлөн хүч” гэж томъёолсон байдаг.

Эрдэмтэн Найгийн бясалгаснаар аливаа улс зөөлөн хүчтэй байна гэдэг түүний соёл нь, улс төрийн үнэт зүйл нь, дипломат бодлого нь хүчирхэг байна гэсэн үг. Товчхондоо цэргийн бус арга замаар зорилгодоо хүрэх тухай ойлголт. Дэлгэрүүлбэл нэг улс нөгөө улсыг талдаа татах, ятган итгүүлэх замаар (хүчээр бус) өөрийнхөө зорилгод үйлчлүүлэх, улмаар хэрэгтэй зүйлээ авч чадах тийм чадавхи юм. Жишээ нь, АНУ-ын хувьд найрсаг дипломат харилцаа явуулах, эдийн засгийн тусламж үзүүлэх, ардчиллын үнэт зүйл дэлгэрүүлэх, соёлын татах хүчээ түгээх зэргээр зөөлөн хүчийг ашиглан зорилгодоо хүрэх г.м.

Харин эсрэгээр хатуу хүчтэй байна гэдэг нь тухайн улсын цэрэг зэвсэг нь лут, эдийн засаг нь лаг байхыг ойлгох ба эдгээр бяр чадалдаа дулдуйдаад бусад орныг дарамтлах, худалдан авах чадавхитай байх явдал юм.

Мэдээж зөөлөн хүч хатуу хүчээ үгүйсгэдэггүй. Аливаа улсад зөөлөн хүч, хатуу хүч зэрэгцэн оршвоос арга билиг хосолсон лугаа адил болж, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтмой.


Хятадын зөөлөн хүч: Хятад улс хатуу хүчээ зузаатгахын зэрэгцээ зөөлөн хүчний бодлого үйл ажиллагаандаа анхаарч байгаа нь зарим нэг учир шалтгаантай. Сүүлийн 30 гаруй жил үсрэнгүй хөгжиж, эдийн засгийн суурь батжин, батлан хамгаалах хүч зузаарсан нь эргээд дэлхий дахин Хятадын сүр хүчээс болгоомжлох хандлагыг төрүүлж, олон улсад “Хятадын аюул” үзэл газар авах хандлага бий болгов. Иймд Хятадын аюул үзэл улам дэлгэрэх, цаашлаад Хятадын эсрэг эвсэл үүсгэх гэх мэт уршиг дагавар гарахaaс сэрэмжлэн Хятад улс шинэ зуунаас эхлэн гадаад ертөнцөд эерэг имиж бүрдүүлэхэд анхаарч, хөгжил цэцэглэл нь бусдад ямар ч халгаагүй, аюулгүй, найрсаг болох талаар эрчимтэй сурталчилах болсон юм. Хятадын зөөлөн хүчний бодлогыг дипломат арга зам, соёлын салбар, улс төрийн үнэт зүйлээр дамжин хэрхэн биежиж байгааг цухас ажиглая.

Дипломат бодлогын хувьд: Хятад улс өөртөө итгэлтэй, санаачлагатай болж, анх удаа өөрийн орны нэршилтэй бүс нутгийн байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулав, Зургаан талт хэлэлцээрийг зохион байгуулав, 2003 оноос Их-8-ийн уулзалтад уригдав, АСЕАН+1 /Хятад/ яриа хэлэлцээний механизм бүрдүүлж улмаар Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс байгуулав, Хятад Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн тогтмол уулзалт бий болгов, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох болов, Их 20-ийн чухал гишүүн болов гэх мэт.

Олон улсын тавцанд идэвхжиж байгаа эдгээр үйл ажиллагаагаа эерэгээр ойлгуулах, Хятадын өсөлтийг зөвөөр тайлбарлах үүднээс хөгжил цэцэглэлтээ “Энх тайванч өсөлт” хэмээн албан ёсоор томъёолоод 2003 оноос гадаад ерөнцөд цацаж, цаашлаад 2005 онд “Найрсаг дэлхий” үзэл санааг дэвшүүлсэн байдаг.

Хятадууд “энх тайванч өсөлт”, “найсаг дэлхий” үзэл санаагаа сурталчилан, эерэг имиж бүрдүүлэхээр олон улсын арга хэмжээнд бүүр ч идэвхтэй оролцох болж, 2008 оны Бээжингийн олимп, 2009 оны Зүүн Азийн спартакад, 2010 оны Шанхай-Экспо, 2011 оны Дэлхийн оюутны спартакатыг зохион байгуулах гэх мэтээр орчин үеийн Хятад орны талаарх дэлхий нийтийн ойлголт, төсөөллийг эебээржүүлэхийг чармайж байна.

Соёлын бодлогын хувьд: Хятадууд соёлын гадаад бодлогыг зөөлөн хүчээ өсгөх хамгийн чухал хэрэгсэл хэмээн үнэлэн улс төр, эдийн засгийн гадаад харилцаатай адил түвшинд тавьж, гадаад харилцааны гурван багана гэж үзэв. Ингээд эхэндээ эдийн засгийн салбарт хэрэглэж байсан “гадагш гарах” стратегиа 2004 оноос соёлын салбар руу тэлж өргөтгөлөө. Улмаар “соёлын зөөлөн хүч” нэр томъёог анх удаа 2007 онд БХАТИХ-ын илтгэлд оруулан онцолсон билээ. Энэ бүхний зорилго нь мэдээж “энх тайванч өсөлт”, “найрсаг дэлхий” үзэл санаагаа сурталчилах, Хятадын соёлыг дэлхийд түгээх, олон улс дахь нэр нөлөөг нэмэхэд чиглэж буй.

Хятадын соёлын “гадагш гарах” стратегийн нэг биелэл нь “Кунзийн сургууль”. Дэлхий даяар байгуулж эхэлсэн уг сургуулийн анхных нь 2004 оны 11 сард БНСУ-ын Сөүл хотноо байгуулагдсан. Ингээд 5 жилийн дараа гэхэд нийт 282 Кунзын сургуулийг дэлхийн 88 улс, бүс нутагт байгуулаад байна. 2010 онд энэ тоог 500-д хүргэх аж. Кунзын сургуулийн төв нь Бээжинд байрлаж, хилийн чанадах салбарууддаа зөвлөх багш илгээх, сургалтын материалаар хангах маягаар дэмжлэг үзүүлдэг ба гадаад дахь гол үйл ажиллагаа нь хятад хэл заах, хятад хэлний багш бэлтгэх, хятадын соёлын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, хэл соёлын солилцоо явуулахад чиглэдэг ажээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд хятад хэл суралцагсдын тоо эрс нэмэгдэж, 2009 оны байдлаар дэлхий даяар 40 гаруй сая хүн хятад хэл үзэх болжээ.

Улс төрийн үнэт зүйлийн хувьд: АНУ ардчиллын үнэт зүйлийг дэлгэрүүлдэг шиг Хятадуудад хүн төрөхтөнд санал болгохуйц даяар нийтлэг үнэт зүйл одоогоор бий гэхэд бэрх. Гэхдээ Үндсэн хуулиндаа ардын ардчилсан дэглэмт социалист улс гэж заасан Хятад улс Хятадын онцлогтой социализм байгуулах зорилт тавин өөрчлөлт шинэчлэлтийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн нь өдгөө “Хятадын загвар” гэж яригдах хүртэл хэмжээнд амжилт олоод байна. Хятадын загварын тухай 2000 оноос хойш яригдах болсон ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Хятадын туршлага”, “Хятадын замнал”, “Хятадын өсөлт” гэх мэт үг хэллэгүүд сүүлийн жилүүдэд улам эрэлттэй болж, эдгээр нь “Хятадын загвар”, “Бээжингийн зөвшил” гэсэн нэр томъёонд зангидагдаж буй.

Төвлөрсөн удирдлага бүхий социалист арга хэлбэрээр удирдуулсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн хөгжил, улмаар нийгмийг бүхэлд нь хөдөлгөсөн эв эетэй дэвшил нь бусад хөгжиж буй зарим орны сонирхолыг үнэхээр татаж буй агаад дор хаяж шилжилтийн үед хэрэглэж болох арга хэлбэр гэж үзэж байгаа юм. Ялангуяа барууны хөгжлийн загвар олон жилийн турш Африк, Латин Америкийн зарим оронд амжилт олохгүй байгаа нь Хятадын загварыг сонирхох бас нэг түлхэц болжээ. Иймээс Хятадын загвар голдуу хөгжиж буй болон ядуу буурай орнуудын л сонирхолыг татаж буй юм. Харин хөгжингүй орнуудын хувьд байдал өөр. Үнэхээр ч Английн эксперт Яакобсын хэлсэнчлэн одоогийн нөхцөлд АНУ-ын загвар “глобал шинжтэй”, Хятадын загвар “бүс нутгийн шинжтэй” Европын орнууд Хятадын загвараас үнэндээ туршлага судлахгүй, учир нь тэдний нүдэнд Хятад улс хөгжиж буй орон хэвээрээ л байгаа.

Хятадын загварын талаар гадаад ертөнц дээрх байдлаар харж байгаа бол Хятад улс дотроо хэрхэн үзэж буй талаар сонирхвол удирдлагын түвшиндөө “Хятадын загвар”-ыг тогтвортой, боловсронгуй болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж, хичээн зүтгэж хэрэгтэй гэж үзэж байна. Харин иргэдийнх нь дунд явуулсан “Хятадын загвар”-ыг хэрхэн үзэж байгаа талаарх санал асуулгаар нийт оролцогсдын 74,55 хувь нь “Хятадын загвар” бүрэлдээд буйг хүлээн зөвшөөрсөн байхад 16,56 хувь нь загвар гэж нэрлэгдэх болоогүй байна гэж үзсэн байна.

Ийнхүү Хятадын идэвхтэй дипдломат бодлого, олон улсын арга хэмжээ, хэл соёлын түгээлт, Хятадын хөгжлийн загвар зэрэг нь урьд аль ч цаг үеийнхээс илүү Хятадын бодлого үйл ажиллагааны цаашдын харгуйд улаан хивс дэвсэж өгч байна гэхэд хилсдэхгүй.

Өдгөө Хятадын зөөлөн хүчний бодлого хамгийн амжилттай хэрэгжиж буй газар бол Зүүн өмнөд Ази юм. Энэ бүсийн орнууд 1997 оны Азийн санхүүгийн хямралын дараа Хятадыг илэрхий хүндэтгэн үзэх болсон ба Хятадтай хоёр талын хамтын ажиллагаагаа зузааруулах сонирхол нь нэмэгдсэн байна. 2000 оноос хойш Хятад Зүүн өмнөд Азийн орнуудтай 20 удаа хоёр талын хамтарсан мэдэгдэл хийж, мөн арав орчим жил зүтгэсний хүчээр 2010 оноос АСЕАН-ы 10 улс Хятадтай Чөлөөт худалдааны бүс байгуулаад байна.

Хятадын зөөлөн хүч Зүүн өмнөд Азид амжилттай хэрэгжиж байгаа нэг шалтгаан нь хүйтэн дайны дараа идэвхжсэн бүс нутагшлын үр дүн, Хятад хэдийн бүс нутгтаа их гүрэн болсонтой холбоотой, нөгөө талаар Хятадын зөөлөн хүч Зүүн өмнөд Азид нэмэгдсэн нь АНУ анхаарлаа өөр бүс нутагт (Ойрхи Дорнодод) төвлөрүүлж, Ази Номхон далайн бүс дэхь нөлөө нь буурсантай холбоотой.

Хятадын төр засгаас зөөлөн хүчний бодлогыг дэмжиж хэрэгжүүлж, тодорхой амжилтад хүрээд байгаа ч, хүндрэлтэй асуудал бийг үгүйсгэхгүй. Хятад улс 1979 онд Вьетнам руу цэрэг оруулж байсан түүх, 1990-ээд оноос хойш Хятадын өмнөд хэсгийн зарим арлын эрхийн талаар баримталдаг хатуу чиг хандлага, батлан хамгаалахын төсвөө дарагдуулдаг гэх хардлага, Хятадын аварга зах зээлийн түрэлт зэргээс болоод Хятадын аюул үзэл газар авах, бусад орны дотор Хятадын эсрэг үндсэрхэх үзэл нэмэгдэх, таагүй хандах явдал байсаар байна. Үүнээс гадна олон улсын зүгээс Хятадыг хүний эрхийн асуудал, улс төрийн эрх чөлөө, экспортын барааны чанар, аюулгүй байдал зэргээр шүүмжилдэг нь Хятадын зөөлөн хүч, олон улс дахь нэр хүндэд таагүй туссаар байна.


Top
   
PostPosted: Mar.15.10 2:09 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын хамгийн сүүлчийн сануулга хэзээ хийгдсэн бэ?





Image


Энэ ёжлол гэмээр ойлголт багагүй алдартай. Ийм маягийн сүүлчийн гэх сануулга нь 101 дэх эсвэл 346 дахь нь байж болно. Энэ нэр хагас зууны өмнөх улс төртэй холбоотойгоор гарч ирсэн юм. Тайванийн асуудлаас болон Хятад-Америкийн харилцаа муудсан 1950-1960 онуудаас ийм тодорхойлолт үүдэлтэй.

Дипломат харилцаагүй байсан Америкт Хятадын Мао Цедунгийн дэглэм нь Тайванийн аралд шахагдан гарсан Чан Кайшигийн дэглэмийг бодвол юу ч биш байсан билээ. Тайванийн хоолойн орчимд заримдаа байдал ихээхэн хурцдаж байлаа. Америкийн тагнуулын онгоцны нислэг, Хятадын агаарын хилийг зөрчих зэргээс Хятадын удирдлага тогтмол сануулга өгч түүнийгээ “сүүлчийн” гэж нэрлэдэг байв. Коммунист орнуудад дикторуудын бадриун хоолойгоор уншигдаж байсан энэ сануулгууд нь “ёжлол”-ын өнгө аясыг олны дунд гаргаж ирсэн байлаа. 1972 онд Хятад-Америкийн харилцааг өөрчилсан Шанхайн тунхаглал гарч ирсний дараа ч тэр нь онигооны бай болсоор байв. Яг тэр үеэр л АНУ далайн хоолойгоор тусгаарлагдсан эх газар ба арлынхан нэгэн ард түмэн гэдгийг мэдэрч эхэлсэн гэж болно. Өдгөө улс төрийнхөө утгыг алдсан “Хятадын сүүлчийн сануулга” нь хэл ярианд ашиггүй сануулгын ёжлол бэлгэдэл болон үлджээ.


Top
   
PostPosted: Mar.25.10 6:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Google” Хятадын аагийг хөдөлгөх шинэ арга олжээ


Албан ёсны Бээжин өөрийн шүүмжлэлээ “Google” компани дээр буулгав. БНХАУ-ын дургүйцлийг Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензураас хол тус компанийн Гонконгийн сайт руу илгээх гэсэн шийдвэр төрүүлсэн байна.
“Google” компани өөрийн хятад хэлний хайлтын системдээ өөрийн хяналтын дэглэмээс татгалзаж байгаа нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн юм. “Энэ шийдвэр маш том алдаа” гэж гуравдугаар сарын 23-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хариуцлагатай төлөөлөгч мэдэгдэв.

“Google” цензураас татгалзлаа

Энэ мэдэгдлийн шалтгаан нь Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензур ба шүүлтээс хол тус компанийн Гонконгийн сайт (Google.com.hk) руу илгээх гэсэн шийдвэр болсон байна. Энэ шинэ санаагаа тус компанийн дэд ерөнхийлөгч ба ерөнхий хуульч Дэвид Драммонд өмнөхөн нь мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр бол Бээжин “манай маргааны явцад өөрийн хяналт бол хэлэлцэгдэхгүй хуулийн шаардлага” гэж маш тод томруун ойлгуулж өгсөн гэнэ. Ийм нөхцөлд хятад хэрэглэгч нарыг хяналт шахалтгүй Google.com.hk портал руу чиглүүлэх нь “бидэнтэй тулгарсан асуудлыг шийдэх хамгийн зөв шийдвэр. Тэр нь хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд Хятад дахь хүмүүст мэдээллийн хангамжийг нэмэгдүүлэх учиртай” гэж тэр онцоллоо.
“Хятадын Засгийн газар манай шийдвэрт нааштай хандана гэдэгт бид найдаж байна. Гэхдээ манай үйлчилгээнд ороход нь хаалтыг тэд хэзээ ч хийж магадгүй гэдгийг бид бас сайн ойлгож байгаа. Бид шинэ хуудас нээсэн ба түүнийгээ “Google” Хятадад ямар үйлчилгээ явуулж байгааг хэн ч харахаар өдөр бүр шинэчлэх болно” хэмээн Драммонда ВВС-гийн сурвалжлагчид хэллээ.

Image

Биелэгдээгүй найдлага. Зургийг AFP





Гэвч хуулчийн Хятадын эрх баригчидтай хэл амаа олох найдлага талаар боллоо. Драммондын хэлснийг Хятадын Төрийн зөвлөлийн төлөөлөгч тайлбарлахдаа арилжааны асуудлыг улс төржүүлэхийн эсрэг Бээжин эрс зогсч байна гээд “Google” болон компанийнх нь зүгээс үндэслэлгүй яллагаа хийж байгааг эсэргүүцнэ гэж сануулсан байна. Албан тушаалтны мэдэгдсэнээр Хятадын Засгийн газар интернэтийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж байгаа ба Хятадад интернэтийн хөгжил болон хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байгаа гэнэ. Хятад нь гадаад ертөнцөд нээлттэй байх чиглэлийг барьдаг, гадаадын компаниуд тус орны интернэтийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд оролцож байгааг дэмжинэ гэдгийг тэр тэмдэглэв. “Интернэт Хятадад эрчимтэй хөгжиж байна” гэсэн түүний үгийг “Синьхуа” агентлаг дамжуулжээ.
Сөргөлдөөний өмнөх түүх
Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Google” хакерын довтолгоонд өртөв. Түүний гол бай нь Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгсэд ба тэдний Европ, Америк дахь өмгөөлөгч нарынх нь шуудангийн хайрцгууд байлаа. Мөн хориод компанийн сайтууд тэр довтолгоонд нэрвэгдсэн байна.
“Google”-ийн төлөөлөгч болсон хэрэг явдлын бурууг хятад хакеруудад тохлоо. Хэдийгээр тус компани БНХАУ-ын эрх баригчдыг хариуцлага хүлээнэ гээгүй ч довтолгооны хэлмэгдэгсэд нь Хятадын тэрслүү үзэлтнүүд болсон учраас түүнийг албан ёсны Бээжин зохион байгуулсан гэх сэжгийг төрүүлж байгаа юм.
Нэгдүгээр сард Америкийн корпораци Google.cn. гэх хайлтын үр дүнг хянахгүй гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө Түвдийн үйл явдал ба Тянь Аньминийн талбайд оюутнуудыг буудсан мэдээлэлд хяналт хязгаарлалт хийсэн байлаа.
Олон улсын үр дагавар
Удалгүй БНХАУ ба “Google” компанийн сөргөлдөөнд АНУ-ын Төрийн департамент оролцлоо. “Бид Хятадын Засгийн газраас тайлбар хийхийг хүлээж байна. Өнөөгийн даяарчлалын эринд кибер орон зайд ажиллах боломж нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн үндэс болж байна” гэж Хиллари Клинтон мэдэгдсэн байлаа. Зарим улс төр судлаачдын дүгнэснээр Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдах болсон Вашингтоны шийдвэрийг гаргахад “Google”-ийг тойрсон сөргөлдөөн түлхэц болсон ажээ. Үүний хариуд нь Тайванийг самуунтай муж гэж тооцдог Бээжин хоёр талын цэргийн хамтын ажиллагааг хүйтрүүлэн Америкийн компаниуд ба “хүсэлгүй үр дагаварт нь” хориг тавихаар амласан билээ.


Top
   
PostPosted: Apr.03.10 11:10 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад, Америкийн лидерүүд утсаар хэлэлцээр хийв



Image


Дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Ху Жиньтао хоёр утсаар ярилцав. Утсан хэдэдцээрийн талаар тодорхой зүйл мэдэгдээгүй ч Цагаан ордоны эх сурвалжаар Обама Хятадын даргад цөмийн зэвсгийг тараахгүй байх асуудлаар явагдах саммитад оролцох болсонд нь баяр хүргэв. Хоёр орны хооронд санал зөрөөтөй асуудал их байгаа ч бидэнд хамтран ажиллах боломж олон салбарт байгаа гэж Обама ярианыхаа явцад тэмдэглэжээ.


Top
   
PostPosted: Apr.14.10 11:33 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын газар хөдлөлтөөр 300 хүн нас барлаа




Image



Хятадын мэдээллийн агентлагуудаас тус улсын Цинхай мужид 6,9 баллын хүчтэй газар хөдөлж 300 орчим хүн нас барж 8000 орчим хүн гэмтэж бэртээд байна гэсэн мэдээг өглөө. Гэмтэж бэртэгсдийн ихэнх нь дунд сургуулийн сурагчид байсан байна. Орон нутгийн цагаар өглөөний 7-цаг 49 минутанд газар хөдөлж яг тэр үеэр ихэнх хүмүүс мэдээж гэртээ, бас хүүхдүүд сургууль дээрээ байсан нь илэрхий. Энэхүү газар хөдлөлт нь 6,9 байснаар сүүлийн жилүүдийн рекордыг эвдээд байгаа юм байна. Олон байшин барилга нурж хүмүүс дарагдаад байна, гэвч цагдаагийнхан ийм том хэмжээний нурангийг зайлуулах бололцоотой экскаватор бидэнд алга гэж мэдэгджээ. Хятадын цагдаагийнхан мэдэгдсэнээр бол нас барсан хүмүүсийн тоо өсөх магадлалтай аж. Учир нь гэртээ байж байгаад дарагдсан хүн олноор үлдсэн байх гэж айж байгаа юм.


Top
   
PostPosted: Apr.20.10 12:30 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын хакерууд Далай лам болон Энэтхэгийн нууцыг хулгайлжээ
2010 оны 4 сарын 8



Image

Олон улсад “сүүдрийн сүлжээ” гэж нэрлэгдсэн Хятадын хакерууд Энэтхэгийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, Далай ламын 1500 гаруй мейл болон бусад чухал мэдээллүүдийг хулгайлсан байна гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Торонтогийн Их сургуулийн судлаачид хакеруудын нэвтрэх үйл ажиллагааг илрүүлэн хойноос нь мөшгөөд кибер халдлага Хятадын Ченгду хотод байрлаж байсныг олсон байна. Хятадын хакеруудын үйл ажиллагааг тэд сүүлийн найман сар хянаж мөшгөж байгаа юм байна.

Энэ үйл ажиллагаанд Хятадын Засгийн газар холбоотой гэх баримт байхгүй байгаа ч Хятад үүнд холбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр аюулгүй байдлын шинжээчид Хятадад байрлалтай компьютерүүдээс “Google” болон бусад компанийн компьютерууд руу нэвтэрснийг илрүүлсэн. “Ийм асуудал гарч байгаа тухай мэдээг бид сүүлийн үед олноор сонсож байна. Яагаад ийм асуудлууд гаргаж тавиад байгааг би мэдэхгүй байна. Бид интернетээр хууль бус үйлдэл хийхийг эсэргүүцдэг” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөлгч Жианг Ю энэ асуудлын талаар хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.

Торонтогын их сургуулийн шинжээчдийн гаргасан тайланд хакерууд Кабул, Москва болон өөр газрууд дахь Энэтхэгийн дипломат албадын компьютерт нэвтэрч хууль бусаар мэдээлэл авсан тухай дурдсан. “Нууц”, “маш нууц” гэсэн тодорхойлолттой мэдээллүүдэд Энэтхэгийн хойд хилийн тухай мэдээлэл, Энэтхэгийн ойрх дорнод, африк, Оростой харилцах харилцааны тухай мэдээллүүд байсан байна. Шинжээчид Далай ламын албанаас 2009 оны нэгээс арван нэгэн сарын хооронд явуулсан мейлнүүдийг сэргээж чадсан. Хятадын хакерууд Австрал, Антарктидаас бусад бараг бүх газрын компьютерт нэвтэрсэн бөгөөд хакеруудын хяналтыг нь авсан компьютеруудын нэг нь НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын компьютер байсан. Эдгээр үйлдлийн цаана ямар хүмүүс байсан, ямар зорилготой хийгдсэн нь тодорхойгүй байна.


Top
   
PostPosted: Apr.26.10 4:10 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Oct.02.09 5:11 pm
Posts: 45
CHINA-N EDIIN ZASGIIN BODLOGO 5 JILIIN DES DARATAI UR ASHIGTAI BODLOGIIN ACHAAR UDIIG HURTEL HUGJIJ IRSEN BILEE ,CHINA NI BUSAD ULSAAS TUSGAAR BUS BIEII DAASAN TOM HUCHIRHEG BODLOGIIN ACHAAR UDIIG HURTEL HYAMRALD URTULGUI YAVSAAR DELHII DEER TOMOOHON BAIR SUURIIG UZLEED BGAA BILEE ,ER NI BOL GADAADAAS SAIN TURSHLAGA SOLILTSDOG BAS ARD IRGED NI ULSAA GESEN HICHEEL ZUTGEL CHARMAILT SAIN DEEGUUREE CH BOLOMJIIN OLON JILIIN TOMOOHON BODLOGO HEREGJUULJ IRSEN JSH NI EDIIN ZASGIIN BOLON TOMOOHON BOOMT HOTUUDIIG BGUULAH OLON JILIIN BODLOGO DELHII NIITRUU HANDSAN GADAAD BODLOGO HUM AMIIN ZOHITSUULALT GEH MET MASH IH GEHDEE HAMGIIN DAVUU TAL NI ENE BUH BODLOGO NI BUGD MASH SAIN UR DUNTEIGEER HEREGJSEN YAVDAL YUM TUUGEER BARAM OIRIIN HEDEN JIL CHINA GEDEG OLIMP ENE TER GEEL BUH L YUMAAR DELHII DEER TODRON GARCH IRJ BAN UNGURSUN 2005-2010 ONII HOOROND AMERIK DOLLARTAI MUNGUNII BODLOGO BOLOVSRUULJ DOLLARIIN HANSHIIG TSOHIN YUANII HANSHIIG USGUN HANDLAGA AJIGLAGDSAN BOLOVCH AMERIC TOM GURENEES SAEHAN DOLLARIIN DAHIN ZAH ZEEL DEERHI URSGALIIG SHINEER IHESGEH ENE BERHSHEELEES UURSDIIGUU BOLON UUR BUSAD BALIUTIIN HANSHIIG BAIRANDAA ULDEH YUANII ESREG BODLOGIIG AMJILTTAI YAVUULLAA,GEHDEE CHINA IREEDUI ENEHEER GERELTEJ BNA,UUNIIG ASHIGLAN MONGOLCHUUD BOLOMJIIG ALDAJ BOLOHGUI HARIN MANI 2-R ULSIIN DUND BDAG UVUR MONGOL BOL HUDLAA GUREN YUM HE ,ZAZA CHINA --N TALAAR ERUNHII MEDLEGTEI BOLSON BH GEJ NAIDAJ BNA .


Top
   
PostPosted: May.12.10 12:57 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Дөрөвдүгээр сард Хятадын инфляц нэмэгдсэн байна


Өнөөдөр 20 цаг 24 минут
Хятадад банкны зээлийн хэмжээ нэмэгдэж, байр, орон сууц, хүнсний үнэ өсөж байгаатай холбоотойгоор инфляцын төвшин өсөж байна. Дэлхийн гуравдахь том эдийн засагт халалт үүсэж байж болзошгүй гэсэн дохио өгч буй энэ мэдээтэй холбоотойгоор Бээжин төв банкныхаа хүүг өсгөж магадгүй байна. Дөрөвдүгээр сард өргөн хэрэглээний бүтээгдэхүүний индекс жилийн өмнөхөөс 2.8 хувь өссөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн инфляц 12.8 хувьтай байна гэж Хятадын статистикийн товчоо мэдээллээ. Банкнууд дөрөвдүгээр сард 8.4 тэрбум ам.долларын зээл олгосон нь эдийн засагчдын таамаглаж байсан хэмжээнээс давсан байна. Жилийн инфляцын төвшинг 2.7 гарах байх гэж эдийн засагчид тооцоолж байсан юм. Бээжин үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авах нь уу, ямар арга хэмжээ авах нь вэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаж байна. Бээжин ямар арга хэмжээ авах нь тус улсын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх болно. Бээжин эдийн засгаа дэмжихээр дөрвөн триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотойгоор нэгдүгээр улирлын байдлаар Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 11.9 хувьтай байна.

Т.Санаа


Top
   
PostPosted: May.14.10 5:39 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: May.11.05 10:05 pm
Posts: 79
Location: Хайрыг х&#1199;ндэл
Хятадад суралцагч оюутан та бүгдэд зориулсан шинэ форум нээгдлээ.
Хамгийн эвтэй форум энд дар!!!
[/b]


Top
   
PostPosted: May.25.10 2:01 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
АНУ, Хятадын эдийн засгийн “дайн” удахгүй эхэлнэ



Image

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гайтнер нар Хятадад айлчлал хийж байна. Тэд Хойд Солонгост хатуухан "шийтгэл" ногдуулах асуудлаар Хятадын дэмжлэгийг авах сонирхолтой байгаа. Үүнээс гадна АНУ-ын албаны төлөөлөгчдийн ярих гол сэдэв нь эдийн засаг юм.

Бодлогоо хэвээр үлдээхэд шалтаг мундахгүй
Албаны 200 гаруй хүмүүс оролцож буй энэхүү айлч-лалыг Ерөнхийлөгч Барак Обамагийн ойрын таван жилийн дотор Америкийн экспортыг тав дахин нэмэгдүүлж, хоёр сая ажлын байр шинээр бий болгоно гэх амлалтыг бодит биелэл болгохын тулд хийж байна гэхэд болно.

Хятадын хувьд юанийн ам.доллартай харьцах ханшаа тогтвортой барьсан нь АНУ-тай хийх худалдаанд ашиг олоход нөлөөлсөн. Харин сүүлийн үед үүсээд буй шинэ нөхцөл байдал нь Хятадын зүгээс валютын ханшаа чөлөөлөхгүй байх нэг шалтаг бий болгожээ. Европын санхүүгийн хямрал хүндрэхийн хэрээр Бээжингээс валютын бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэх болсон. Үүнийгээ еврогийн ам.доллартай харьцах ханш сүүлийн дөрвөн жил дэх хамгийн бага төвшинд хүрсэн нь Хятадын экспортлогчдод хүнд тусч байгаатай холбон тайлбарлажээ.

Сүүлийн хоёр жилийн туршид Хятад нэг ам.долларыг 6.83 юаньтай тэнцүүлж, энэхүү харьцааг хүчээр барьсаар ирсэн. Энэ нь дэлхийн санхүүгийн хямралын үеэр экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулах гэсэн оролдлого гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үнэн хэрэгтээ юанийн бодит өртөг нь одоогийн ам.доллартай харьцаж буй ханшаас 40 хувь дээгүүр байгааг зарим эдийн засагч нотолсон. Ийнхүү үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдаалах боломжтой болсон Хятадын экспортлогчдыг шударга өрсөлдөөнт зах зээлийг сүйрүүлэн "валют завшигч" гэж Б.Обама хэлсэн удаатай.

Хятадын эдийн засаг АНУ-ын тогтоосон жишгээр бол маш хүчирхэг болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнгөрсөн онд л гэхэд есөн хувиар өссөн. Хэдийгээр хямралын өмнөх жилтэй харьцуулахад арай бага байгаа ч, АНУ, Япон зэрэг хөгжингүй оронтой харьцуулахад өсөлт нь асар хурдацтай явж байна. Гэхдээ өөр асуудал ч бас бий.

Олон улсад худалдааны дайн үүсгэж, голлон тоглогчид нь болох гээд байгаа Хятад, АНУ хоёрын эдийн засгийг харьцуулж үзье. Хятадын Засгийн газрын урьдчилан тооцож буйгаар энэ онд тус улсын төсвийн алдагдал 1.05 их наяд юань болж нэмэгдэх юм. Хятадын түүхэн дэх нэгэн шинэ дээд амжилт. Гэхдээ үүнийг нь ам.доллар руу хөрвүүлэн бодох юм бол ердөө 150 тэрбум ам.доллараас хол давахгүй. Энэ нь АНУ-ын Засгийн газар төсвийн алдагдлаа урьдчилан тоо-цож гаргаснаас 25 хувиар бага юм.

Хятад төсвийн алдагд-лаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэх зорилго тавьжээ. Харин АНУ-ын алдагдал нь үндэсний нийт бүтээгдэхүүний 11 хувьд нь хүрч байна. Эндээс хямд өртөгтэй юанийн хэрэг бас гарч байна.

Хятадад хөрөнгө оруулалтын үр өгөөж нь бий болоогүй
Одоо Хятадад хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ нь тийм ч тууштай үргэлжлэхгүй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тус орны эдийн засгийн өсөлтийг илэрхийлэх гол үзүүлэлтүүд нь үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас түлхүү хамаарч байна. Өөрөөр хэл-бэл, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь хэр их хөрөнгө оруулснаар тооцогдож байгаа болохоос хөрөнгө оруулалтын үр өгөөжөөс үл хамаарсан тоон үзүүлэлт төдий аж.

Тиймээс асар их хэмжээний хөрөнгө оруулалт дотооддоо хийж байгаа нь эргээд сөрөг үр дагавар авчрах эрсдэлийг нэмэгдүүлж, ирээдүйд эдийн засагт муугаар нөлөөлөх магадлалтай. Хятадад одоо инфляци том асуудал болоод байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэтэрхий өргөжиж байгаад бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Тус улсын Засгийн газраас макро эдийн засагтаа хангалттай зохицуулалт хийгээгүй байж, бүтцийн шинэчлэл рүү хэт анхаарчээ. Хямд валютын нэг сул тал нь импортын өртгийг нэмэгдүүлэх. Үйлдвэрлэгч орон байхын тулд Хятад асар их түүхий эдийг гаднаас худалдаж авч байна.

Гэхдээ дэлхийн нийт хүн амын 20 гаруй хувь нь амьдардаг энэ улс яаж жил бүр олон тэрбум ам.долларыг түүхий эд, гадны эрчим хүчний эх үүсвэр худалдан авахад зарцуулж, дэлхийн эдийн засгийн тэнцвэрийг бий болгох юм бэ. Хүн амынх нь дийлэнх нь амьжиргааны төвшин доогуур, ядуу тарчиг амьдрал дунд өдөр хоногийг өнгөрүүлж байж тэд яаж энэ асар их хөрөнгийн урсгалыг хадгалсаар байх юм бэ.

Америкчууд хүлээж чадах болов уу
Өнгөрсөн жил АНУ зөвхөн Хятадтай хийсэн худалдаандаа 226 тэрбум ам.долларын алдагдалд орсон. Түүнчлэн тус улсад Хятадын хямд өртөг бүхий экспортын бараа бүтээгдэхүүнүүд дүүрч, дотоодын үйлдвэрлэгчдийнх нь өрсөлдөх чадвар суларч, цаашлаад ажилгүйдлийн төвшин нэмэгдэхэд нөлөөлсөн юм.

Үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас мөнгөний тэлэх бодлого баримталж бодлогын хүүгээ бараг л 0 хувьтай болгочихоод байна. Тус улсад ажилгүйдлийн төвшин хэдийн хоёр оронтой тоогоор хэмжигдэж эхэлсэн. Тиймээс америкчууд юанийн ам.доллартай харьцах тогтвортой ханшийг өөрчлөхийн төлөө юу ч хийхэд бэлэн байна. Тайваньд зэвсэг нийлүүлсэн асуудал, Далай ламын урилга, "Google"-ын маргаан зэрэг хоёр орны харилцааг хур-цатгасан олон асуудал бий.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын тахианы махны импортод Хятад хориг тавьж, Хятадын дугуйн худалдаанд АНУ тариф тогтоож л байсан. Бие биенээ өдөөн турхирсан эдгээр үйлдлийн цаадах жинхэнэ шалтгаан нь юанийн хатуу ханш гэдэг нь илэрхий юм. Гэхдээ одоо энэ хурцадмал байдал харьцангуй намжиж байна. Америкчууд ч Хятадыг "валют завшигч" гэж албан ёсоор нэрлэхээ больсон. Өнгөрсөн сард АНУ-ын Сангийн сайд Т.Гайтнер тус улсад мөн л айлчлал хийж байв. Хятадын тал ч юанийн ханшаа чөлөөлөх найдвар төрүүлсээр удаж байна.

Их гүрнүүдийн төлөөлөгчид энэ долоо хоногт уулзаж ярилцана. АНУ-ын талын сонирхол дээр дурьдсанчилан илэрхий байна. Харин манай өмнөд хөршийнхөн юу санал болгох бол. Тэд экспортоос хамааралтай эдийн засгаа богино хугацаанд дотоодын хэрэглээнд түшиглэсэн эдийн засаг болгож чадахгүй. Иймэрхүү шинэчлэлийн явц нь аажим алгуур хийгддэг.

Тиймээс Бээжингээс хурдацтай яваа эдийн засагтаа гэнэтийн хазаарлалт хийж, эрсдэлд оруулахгүй нь ойлгомжтой юм. Тэгэхээр одоо яах вэ. Худалдааны дайны гал хэзээ дүрэлзэхийг хүлээгээд суух юм болов уу. Цөөн үгээр дүгнэе. Хэрэв АНУ Хятадын валютын бодлого алгуур өөрчлөгдөхийг хүлээж тэсэхгүй бол тэр цагт худалдааны дайн албан ёсоор эхэлсэнд тооцож болох юм. Хэн ч өөрийн эрх ашгаа хамгаалахыг хүсдэг.

Т.Элиса


Top
   
PostPosted: Jul.03.10 2:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад дахь юанийн дүрэм



Image


Хятад юанийн ханшаа чөлөөллөө. АНУ-аар гуйлгуулж, аргадуулж, загнуулсны эцэст Коммунист намын удирдагчид ийм шийдвэр гаргалаа хэмээн Барак Обама хөөрцөглөнө. Үгүй ээ, энэ чинь угаасаа бидний төлөвлөж байсан урт хугацааны зорилтын нэг хэсэг байхгүй юу хэмээн Хятадын бодлого боловсруулагчид хариулна.

Ямартай ч Хятадын тал өнгөрсөн сарын 19-нд юанийн ам.доллартай харьцах ханшийг 0.6 хувиар нэмэхийг зөвшөөрсөн юм. Бүр өмнө нь 2005-2008 онд юанийн ам.доллартай харьцах ханш 21 хувиар өсч байв. Энэ огцом өсөлт нь экспортлогчдынх нь өрсөлдөх чадварыг сулруулсан учир тус улс 2008 оны дунд үеэс нэг ам.долларыг 6.83 юаньтай уяж, өнгөрсөн сарыг хүртэл үүнийгээ тогтвортой барьж ирсэн юм. Гэхдээ бас 0.5 хувийн хэлбэлзлийг зөвшөөрдөг байв. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлэн юань сүүлийн таван жилд байгаагүй өндөр ханштай болсон юм. Өнгөрсөн мягмар гарагт нэг ам.доллар 6.7977, лхагва гарагт 6.7814 юаньтай тэнцэж, өдөр ирэх тусам энэ зөрүү багассаар байна. Өчигдрийн байдлаар, нэг ам.доллар 6.7816 юаньтай тэнцсэн байна. Энэ бол Хятадын төв банкнаас тогтоосон ханш.

Юанийн ханш уян хатан болж эхэлсэн нь одоохондоо олон улсын эдийн засагт нөлөөгөө үзүүлж эхлээгүй бололтой. Энэ талаар Хонконгод төвтэй Канадын Рояал банкны шинжээч Брайн Жэксон Bloomberg-ийн “Бизнес долоо хоног” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мэдээж хэрэг ойрын хугацаанд юанийн ханшийг огцом чангаруулахгүй нь тодорхой. Энэ нь Хятад, АНУ-ын аль алинд том цохилт болох юм. Одоогийн байдлаар “Мооdy’s” хөрөнгө оруу­лалтын банкнаас гаргасан су­далгаагаар сүүлийн хэд хоногт Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд удаашрах хандлага ажиглагдах болсныг харуулсан. Жишээ дурьдахад Шанхайн ерөнхий индекс 1.18 хувиар буурсан байна.


Top
   
PostPosted: Jul.22.10 10:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
"Google" Хятад дахь үйлчилгээгээ хаана

Image]

Интернэт дэх хайлтын систем бүхий "Google" компани Хятадад төвтэй хоёр онлайн үйлчилгээгээ хааж, Хятад хэл дээр вэб хуудсыг дэмжихэд чиглэсэн технологи нэвтрүүлэхээ зогсоохоор болжээ.

Энэ талаар уржигдар тус компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Хятадын Засгийн газраас "Google"-ын эрхийг сэргээж, улс оронд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зөвшөөрөл олгосноос хойш 10 хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргаж буй нь энэ юм.

Үүнийхээ шалтгааныг холбогдох албаны хүмүүс нь "Тооцоолж байсан эрэлт бий болохгүй байна" хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн "Бид шинэ технологи нэвтрүүлэхийг чармайж байгаа. Гэхдээ тэр бүр амжилттай болохгүй байгаагийн илрэл энэ юм" гэсэн байна.


Top
   
PostPosted: Jul.22.10 10:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Юанийн ам.доллартай харьцах ханш өсчээ



Image

БНХАУ-ын гадаад валют арилжааны төвийн тэмдэглэснээр долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэг ам.доллар 6.7812 юаньтай тэнцжээ.

Дээрх үзүүлэлт нь таван жилийн өмнөхөөс 22.05 хувиар өссөн юм. Тус улс 2005 оны долдугаар сарын 21-нд юанийн ханш бүрдүүлэх механизмын өөрчлөлтийг эхэлжээ.

Ийнхүү юанийн ам.доллартай харьцах ханшид өөрчлөлт гарах болсон нь олон улсын валютын эргэлтэд өөрчлөлт оруулах аж. Ингэснээр ам.доллар юанийг "сөрөх" чадвар нь буурч байгаа юм.


Top
   
PostPosted: Jul.24.10 4:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Пентагоны хөлийг тушсан хятад чөдөр



Image

Дэлхийн цэрэг улстөрийн стра­те­гийн гол тоглогч болох АНУ-ын Батлан хамгаалах яам аюулын харанга дэлдэж эхэлжээ. Тэд­ний баталж байгаагаар бол стратегийн амин чухал зүйл нь болж байгаа ховор металлын хэрэглээг нь өөр үндэстэн хя­нах болсон байна. Тэр хяналтаа та­виад байгаа үндэстэн нь хятадууд ажээ. АНУ-ын Батлан хамгаалах яам­ны гаргасан мэдээллээр бол тэдгээр амин чухал ховор олдоцтой металлыг боловсруулах, үйлдвэрлэлд оруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх бүхий л үйлдвэрлэлийг нь хятадууд хянах болсон байна. Чухам тэдэнд л эдгээр үйлдвэрлэлийг явуулах бүх эрх, патент зөвшөөрлүүд нь очсон байна.

Яагаад энэ бүхэн АНУ-ын хувьд амин чухал болоод байна вэ гэвэл хариулт нь энгийн. Хятадууд хяналтаа тавьчихсан гээд байгаа тэдгээр ховор олдоцтой металлууд нь АНУ-ын зэв­сэг­лэлийн хамгийн шинэ үеийн тех­но­логид амин чухал үүрэгтэй юм. Нисэгч­гүй онгоц,пуужинг чиглүүлэгч сис­тем, “ухаалаг” бөмбөг болон шө­нийн дуран хараа гээд өнөөгийн зэв­сэглэлд зайлшгүй байх ёстой зэвс­гүүдийг тэдгээр ховор олдоцтой металлуудгүйгээр хийх ямар ч бо­ломж­­гүй ажээ. Чухам ийм учраас л Пентагоныхон сандарч “гүйлдээд” бай­­гаа нь бас ч аргагүй. Хэрэв ховор ол­доц­той металлыг ашиглах боломжгүй бол­бол АНУ-ын цэргийн технологи 1960-аад оны үед Солонгосын хойгт байл­даж байх үеийнхээ хэмжээнд очих болоод байна гэж Пентагоныхан үзэж байгаа гэнэ. Тийм ч учраас ховор олдоц­той металлыг технологийн витамин гэж нэрийдэх нь бий.

Ямхын онолоор тивийг эзлэх нь

Ховор олдоцтой металлыг ашиглах технологийг “төрсөн нутгаас” нь буюу АНУ-аас нутаг руугаа зөөх санааг хэ­рэг­­жүүлэхэд хятадуудад 20 жил л хан­галттай байсан гэж америкчууд үзэж байгаа юм. Гэхдээ энэ технологийг зөөж аваачих гэдэг бол Хятадын агуу төлөвлөгөөний зөвхөн эхлэл төдий зүйл гэнэ. Цаашдаа тэд ховор олдоцтой металлыг машин үйлдвэрлэл болон уул уулрхайн олборлолтын үйлдвэрлэлд ашиг­лах чиглэлээр эргэлт хийх зорилт тавьж байгаа аж. Өнөөгийн хүчирхэг эдийн засгийн өсөлтөөрөө бий болсон асар их хөрөнгө мөнгөний хүчээр хята­дууд дэлхийн ашигт малтмалын бүх л нөөцийг худалдан авч байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдсээр байгаа аж. Зэс, төмөр, тугалга гээд олон нийтийн мэддэг цөөхөн хэдэн ашигт малтмалын нэрс бол тэдний худалдан авсаар байгаа өөр бусад нөөцүүдийн нэг л хэсэг нь болох аж. Хятадын хуримтлуулсан гадаад валютых нь асар их нөөц тэр дороо л үнэ нь үл буурах “хатуу нөөц” болон хувирсаар байгаа гэнэ.

Тэдний зорилго ямар ч буун дуугүй­гээр дэлхийд ноёлох болж байгаа бө­гөөд барууныхны сэхээтэнлэг, ёс зүйтэй үзэл баримтлал нь хятадуудыг энэхүү зорилгоо биелүүлэхэд нь ха­рин ч их тус болж байгаа гэж АНУ-ын зарим шинжээчид үзсээр байна. Учир нь өнөөгийн АНУ-д газар аваад байгаа байгаль хамгаалах хөдөлгөөн гэх зэ­рэг сэтгэл хөдөлгөм тэмцлийн эцэст америкийн хүнд үйлдвэрүүд аль бо­лохоор бусдаар ажлаа хийлгэх болсон нь­ ийнхүү технологи болоод нөөцийн давуу байдлаа алдахадп хүргэж байна гэж үзэж байгаа юм. Хятад өөрийн зо­рил­год ямар ч үнээр хамаагүй хүрэх эрмэлзэлтэй байдаг тул эх орондоо” ногоонтнуудад” хавчигдсан америкийн үйлдвэрлэгчдийн хар бор ажлыг нь хийх нэрээр эцсийн дүндээ өөрсөддөө хожил авчрах нүүдэл хийж чаджээ.

Америкчууд өөрсдийгөө боомилж байна уу

Өнөөдөр америкчууд дунд сургуульд байхаасаа эхлэн үйлдвэр компаниудыг бараг л үзэн яддаг болтлоо хүмүүжин гарч ирдэг нь нөгөө талдаа эх оронч бус болгож байгаа хэрэг юм гэж АНУ-ын нэгэн эрдэмтэн өөрийнхөө нийтлэлд дурдсан байна. Түүний хэлж байгаагаар ийнхүү хүмүүжиж, дээр нь ногоонтны хөдөлгөөнд автаж байгаа америкчууд өдийг хүртэл тэдний амьдарч байгаа нийгмийг нь тэжээсээр ирсэн АНУ-ын үндэсний үйлдвэрлэлүүдийн шат дараалан сүйрч байгааг хөндөлөнгийн хүн шиг харж суухад хүргэж байгаа аж. Мөн зарим нь өөрийн санаачилгаар ийн­хүү сүйрүүлэхэд нь ч оролцох болс­ныг АНУ-ын орд газрын геологийн нэр хүндтэй мэргэжилтэн болох Дэн Горс­кийн шүүмжилж байгаа юм.

Дэн Горскийн энэ шүүмжид АНУ түүхий эдээ өөрсдөө гарган авч түү­гээ­рээ мөн л өөрсдөө бүтээгдэхүүнээ хийж байх нь улс орны цэргийн хүч чадал хийгээд амьдрах чадварых нь төвшинг илт­гэн харуулах болно гэдгийг ойлгох цаг хэдийнэ болчихоод байна гэжээ. Түү­ний хэлж байгаагаар бол төрийн бус байгууллагуудын өрөөсгөл тэмцэл, хүнд сурталт хянагч байцаагчдын урш­­гаар зуун доллар зарах ажилд өнөө­­дөр тэрбумыг зарцуулж, хэдхэн са­рын ажлыг хэдэн арван жилээр хийж гүй­цэтгэх болсон гэнэ. Хэрэв энэ бүхнийг тооцож үзвэл АНУ бараг гучин жилээр хоцорч алдсан бүхнээ нөхөж авах боломж ч байхгүй болсон гэж үзэж бай­гаа аж. Мөн АНУ-ын Хүрээлэн байгаа орч­ны удирдах газраас сүүлийн үед ололттой явж байгаа занарын хийн болон нефтийн олборлолтууд болон Техас дахь нефьт-химийн цогцолборын үйл ажиллагаанд хориг тавих нөхцөл байдал бүрдчихээд байгаа юм байна. Энэ бүхэн нь нэгэнт хямраад байгаа АНУ-ын хүнд үйлдвэрэлийн хөгжилд дахин хүнд цохилт болох ажээ.

Нэг талаасаа иргэний нийгмийн идэвх­­жүүлэгч тулгуур болох но­гоон хөд­өл­гөөн зэрэг төрийн бус бай­гуул­ла­гуудын үйл ажиллагааг дэмжих нь зайлш­гүй боловч үнэн хэрэгтээ харил­цан уялдаагүй нийгмийн секторуудын бие биенээ сөрсөн үйл ажиллагаа эц­сийн дүндээ бүхэл бүтэн нийгмийг эр­гээд хямралд оруулах болсон гэж АНУ-ын хөндлөнгийн шинжээчид үзэх болсон байна. Ийм шүүмж гаргаж бай­гаа шүүмжлэгчид өөрийн улс орны үйлдвэрлэгчдийг буюу тэжээгчдээ “дэ­гээ­дэж” унагах гэж улайрахын оронд Мек­сикийн буланд болсон дэлбэ­рэл­­тийн гол буруутан болох Бритиш Пет­ролеум зэрэг гадаадын компаниудад өгч байгаа эрх мэдлийн талаар бодол­цохыг уриалж байгаа аж.

АНУ-ын хэвлэлээр гарсан мэдээллээр бол энэ ослын улмаас болж учирсан байгаль экологийн хямрал нь урт хуга­цаанд үргэлжлэх нь тодорхой бөгөөд хамгийн их санаа зовоож байгаа бас нэг зүйл бол энэ осолтой холбоотойгоор Мексикийн буланд нефть олборлохыг бүхэлд нь хориглосон явдал гэнэ. Үүнээс болж АНУ-ын үйлдвэрлэлийн сал­бар ч олон жилийн ужиг хямралд орж болохоор байгаа аж. Хэрэв энэ мэт “хөлдүү” шийдвэрүүд ар араасаа гар­саар байх аваас тун удахгүй АНУ-д ямар ч авьяастан, тэдний бий болгосон ямар ч шинэ технологи бүтээл байхгүй болж, улмаар техник технологийн ши­нэч­лэлийг бий болгох хөрөнгө мөнгө ч үгүй болно гэж үзэж байгаа юм байна. Тэртээ өнгөрсөн зууны эхээр коммунист сурталч Лев Троцкий нэгэнтээ тодор­хойлсон “түүхийн шүүлтүүр” дээр ту­наж үлдсэн шаар шиг болоход ойрхон ирлээ гэж америк эрдэмтэд зүгээр ч нэг санаа нь зовниогүй бололтой.


Top
   
PostPosted: Aug.19.10 2:01 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын чинээлэг жуулчид Японыг зорьж байна



Image


Япончууд Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгааг олон байдлаар мэдэрч байна. Зарцуулалтын чадвар нь харьцангуй буурч байх үед тэдний хөрш нь хүчирхэгжиж, хоёр орны хоорондох харилцаанд өөрчлөлт оруулж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлж байна. Жишээ нь Японы бизнесүүд худалдан авагч биш харин худалдагч болж, дэлгүүрүүдэд мөнгөө зарцуулахаар дундад улсаас ирсэн чинээлэг жуулчдад зориулж Хятад худалдагч нартай болоод байна.

Визний шаардлага суларсантай холбоотойгоор сүүлийн хэдэн жилийн дотор Хятадаас Японд ирдэг жуулчдын тоо 80 хувь өсөөд байгаа бөгөөд энэ нь дотоодоосоо хангалттай эрэлт олж чадахгүй байгаа Японы их дэлгүүрүүд, тансаг хэрэглэлийн дэлгүүрүүдийн борлуулалтанд сайнаар нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор Японы зарим жижиглэнгийн дэлгүүрүүд Хятад хэлтэй үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах тухай гарын авлага ажилтнууддаа түгээгээд байна.

2009 оны арван хоёрдугаар сард Токиод байрладаг хувцасны компани “Melrose Corporation” Хятад хэлтэй үйлчлүүлэгч ихтэй болсонтой холбоотойгоор ажилтнууддаа Хятад хэлний гарын авлага гаргажээ. “Манай олон дэлгүүрт Хятад хэлтэй үйлчлүүлэгч өдөр тутам олноороо ирдгийг бид мэдсэн” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Киоко Огасавара ярьж байна.

Парис, Милан, Нью-Йоркруу барууны тансаг бараа бүтээгдэхүүн худалдан авахаар Японы хэрэглэгчид онгоц дүүргэн нисэж очдог байсан бол одоо Хятадын дэлгүүр хэсэгчид Японы дизайнеруудын бүтээгдэхүүнийг авахаар ирдэг болоод байна. Түүнчлэн түргэн хоол, цэвэрлэгээ, жижиг дэлгүүрүүд зэрэг үйлчилгээний салбарт ажилладаг Хятад ажилчдын тоо нэмэгдсэн байна. 1980-аад оны үед, Японы эдийн засаг хүчтэй тэлж байх үед төрсөн үеийнхэн одоо эцэг эхийнхээ мөнгөөр амьдарч, өөрсдөө биеийн хүчний ажил хийхээс зайлсхийх нь олонтаа. Тиймээс Японоор сайн ярьж чадахгүй эдгээр гадны ажилчдыг заримдаа Японы үе тэнгийнхнээс нь илүү үнэлэх тохиолдол цөөн биш гэнэ. “Миний очдог нэгэн хувцас угаалгын газар нэг Хятад охин байдаг. Тэр Японоор 100 хувь ярьж чаддаггүй ч дандаа эелдэг харьцаг. Энэ нь надтай хамт ресторанд ажилладаг ч тэнд ажиллах дургүй нь бараг царайн дээрээс нь илт мэдэгддэг Япон залуучуудаас өгт өөр” гэж рестораны бизнес эрхэлдэг гүйцэтгэх захирал Хироши Умезава ярьж байна.

Т.Бадрах


Top
   
PostPosted: Aug.19.10 2:03 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадууд дайныг хүсээ гэж үү?


Image


Хятадын “Чайна Про” сэтгүүлийн гаргасан мэдээллээр бол тус улсын Хэйлуньжан мужийн нутаг дахь Оростой хиллэдэг хилийн дагуу хоёр томоохон автозамын ажлыг маш шуурхай хийж дуусч байгаа ажээ. Эдгээр нь Хэйхэ-Цзинь суурингуудын хоорондох 114 км урттай зам болон Шүбинь-Цзинь суурингуудын хоорондох 103 км урт замууд юм. Энэ хоёр зам ирэх 10-р сар гэхэд бүрэн ашиглагдаж эхлэх болно гэж мэдээлсэн байна. Мөн энэ жилээс Оросын хил дагуу хэд хэдэн суурингуудыг холбосон хоёрдугаар зэрэглэлийн гурван ч замыг барьж эхэлсэн байна. Харин өмнөд хөрш нь ийнхүү хилийнх нь дагуу авто зам барьж байгаад оросууд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Эдгээр замууд нь стратегийн хоёр ч зорилгыг агуулж байгаа хэмээн тэд үзэж байгаа аж. Нэг нь орон нутгийн эдийн засаг болон аялал жуулчлалыг дэмжих зорилготой боловч өөр бас нэг чухал үүрэг бий хэмээн хардаж байгаа юм. Тэр нь хоёр орны хооронд улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед цэргийн анги нэгтгэлүүд болон зэвсэг техникийг шилжүүлж байршуулах үүрэгтэй гэнэ. Дээрхи хардлага хэр үндэстэй болох талаар Оросын “Свободный Пресс” сэтгүүлээс хятад судлаач Александр Аладинтай ярилцжээ.

СП: Орос Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарах ямар баримт үндэслэл байгаа вэ?

А.А: Хятадын нутгаас Оросын хил рүү чиглэсэн өргөн замуудыг барих ажил явагдаж байна. Энэ замууд цэргийн хүнд техник, зэвсгийг зөөхөд даахуйц бетонон суурин дээр баригдаж байна. Эдгээр дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Хятад нь Оросын хилийн дагуу цэргийн хүч болон зэвсэг техникээ зөөн аваачиж болохын зэрэгцээ стратегийн чухал чиглэлээр дайралтын операци гүйцэтгэхэд ямар ч саадгүй болж байна.

СП: Тэр чухал гээд байгаа нь ямар чиглэлүүд юм бэ?

А.А: Энд нэг үйл явдлыг санах хэрэгтэй болж байна. Орос Хятадын хооронд найрамдал, сайн хөршийн харилцааны гэрээ байгуулсны дараа 2004 онд Путин болон Ху Зиньтао нар хоёр орны хилийн зөвшилцлийн баримт бичгийн нэмэлтэд гарын үсэг зурцгаасан юм. Энэ зөвшилцлийн дагуу Хятадад 337 ам дөрвөлжин километр хэмжээтэй газар нутгийг өгсөн. Үүнд Чита мужийн Аргунь голын дээд эрэг дэх Большой болон Их Уссурийн арлын хэсэг зэрэг газрууд багтаж байгаа.

СП: Арал энд ямар хамаатай гэж?

А.А: Арлуудыг Хятадад өгснөөр Хабаровск, Оросын Алс Дорнодын газар нутгийн стратегийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа юм. Их Уссурийн арлын нэг хэсэг нь одоо Хятадын мэдэлд очсон. Үлдсэн хэсэг нь Хабаровск хот руу шууд очих боломжтой чиглэлийг нээж өгдөг юм. Өмнө нь энэ арал дээр хамгаалалтын бүс байгуулсан байсан. Дайны үйл ажиллагаа явагдах үед энэ нь Хабаровск хотыг хаах зорилготой байсан. Одоо байхгүй болж байна. Ийм учраас дайн эхэллээ гэж бодоход Хятадын арми 2-3 цагийн дотор л Хабаровск хотод орж ирэх бололцоотой. Энэ хотыг эзэлбэл Амур мөрөн дээрхи төмөр замын гүүрийг эзэлж авах бөгөөд төмөр зам болон авто замуудыг хаах боломжтой болно. Ингэснээрээ Алс Дорнод Оросоос бүрэн таслагдах юм. Цаашдын хувь тавиланг нь Хятад улс хэдхэн долоо хоногт л шийдчихнэ. Оросоос энэ бүс нутагт туслах хүч бололцоо үнэн хэрэгтээ байхгүй гэж болно. Алс Дорнод дахь цэргийн зэвсэг техникийн ихэнх хэсэг нь хуучин, армид шинэ цэргүүд маш бага татагдаж байгаа. Армийг шинэчилснээс хойш 85-хан сургалт муутай бригадаас өөр зүйл үлдээгүй. Арми нурж унасны дээр ёс суртахууны хувьд ч доройтсон. Арми болон офицеруудад томоохон цомхотгол хийх болсноор Алс Дорнод болон Дорнод Сибирийг гадаадын дайснаас халхлах цэргийн хамгаалалтгүй болгож орхисон доо.

СП: Та ч нөгөө солирын сүйрэл шиг л юм яриад байх юм аа...

А.А: Ингээд ч зогсохгүй шүү. Томоохон хэмжээтэй тогтворгүй байдал үүсгэхийн тулд Урал болон Оросын төвийн нутгуудаар хорлон сүйтгэх ажиллагаанууд хийгдэж байна. Хэрэв ийм ажиллагаа өвөл явагдвал хотуудын цахилгаан, дулааны хангамж таслагдаж , хүмүүсийн дунд үймээн сандрал үүсч, улмаар тэд дулаан болон хүнсний хангамжийнхаа төлөө тэмцэх болно. Дээрэм тонуул гарч дэлгүүр хоршоо, хүнсний агуулах, төвлөрсөн цэгүүдийг тонож дээрэмдэх болно. Засаг төр энэ бүхний эсрэг хийж чадах зүйл гэж байхгүй, тэдэнд хоосон үг, түүндээ төөрсөн төөрөгдөл хоёроос өөр юм алга байна. Ийм нөхцөлд хоосон амлалтаар байдлыг засаж чадахгүй. Орост хоосрол нүүрлэж байна.

СП: Та үнэхээр ийм зүйл болно гэж төсөөлж байна гэж үү?

А.А: Яагад болохгүй гэж? Хятад дайнд бэлдэж байна. Жил болгон төсвөө өсгөсөөр байгаа. Энэ онд Хятадын төсөв 78 тэрбум ам.доллар болж байна. Харин нийтэд зарлаагүй төсвийн хэмжээ нь дээрхи тооны 30-40 хувьтай тэнцэхээр төлөвлөгдсөн. Хятадын зэвсэглэлд стратегийн пуужингаас эхлээд хамгийн сүүлийн үеийн буудлагын зэвсэг хүртэл бий. Хятадын пуужин Москвад, Доод Новогородод ч хүрнэ. Харин Урал, Дорнод Сибирь, Камчатка болон Алс Дорнод бол бүхэлдээ Хятадын пуужингийн онилгоон доор байна.Хятадын нисэх хүчин дорно зүг дэх манай агаарын орон зайд дураараа сэлгүүцэж болж байна. Яагад гэвэл тэнд үнэндээ бол агаарын хамгаалалт байхгүй. Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд тоо болон зэвсэглэлийн чанараараа манайхыг хэдийнээ гүйцэж түрүүлсэн. Шумбагч онгоцнууд нь Оросын хил орчмын усанд чөлөөтэй шунгаж байх боломжтой. Хятадын ардын чөлөөлөх арми 2 сая 250 мянган цэрэгтэй гэдэг ч дайны ажиллагаа явагдмагц 208 сая сайн зэвсэгтэй, сайтар бэлтгэгдсэн цэрэг гаргах болмжтой болсон. Хятадын арми Оросын хилийн дагуух хуурай газраар давшилт хийж , агаарын десант буулгаснаар дайн эхлүүлэхэд л хурдан хугацаанд бүрэн ялалт авч улмаар Уралыг хүртэлхи Оросын газар нутагт халдаж болно. Урал хүртэлх газар нутаг эзлэгдсэний дараа оросууд нэг бол Уралын цаана нүүлгэн шилжүүлэгдэнэ, эсвэл устана. Ялагчийг шүүдэггүй биз дээ.

СП: Тэгвэл Орос улс Алс Дорнодын хөрштэйгээ харилцаагаа хэрхэн тогтоох вэ?

А.А: Оросын удирдлагууд Алс Дорнод дахь стратегийн түнш болох Хятадтай хамтарч хэрэгжүүлэхээр 2018 он хүртэл Оросын Алс Дорнод, Дорнод Сибирь болон Хятадын Умард Дорнын бүс нутгуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хүлээж авсан. Энэ хөтөлбөрөөр бол Оросын орд газруудыг хамтран ашиглаж олборлох бөгөөд харин боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь Хятадын нутагт баригдахаар туссан байгаа. Хятадууд бидний хилийн шалгах цэгүүд, гүүр,орд газруудад очих замуудыг барьж байна. Бас тэдгээрийн олборлолт ашиглалтыг хариуцаж, тоосгоны үйлдвэр, орон сууцнуудыг ч барьж өгч байгаа. Энэ бүхнийг манай түүхий эдийг Хятад руу зөөж тэндээ боловсруулж бүтээгдэхүүн гаргахын тулд л хийж байгаа юм. Цэргийн бодлогын өнцгөөр харахад энэ бүхэн нь газар нутгийг эзлэн авах, цэргийн хүч нь Оросын гүн рүү түргэн давшин ороход л хэрэгтэй болж байгаа юм. Оросын алт,мөнгөний ордууд болон стратегийн түүхий эд болох вольфрам,молибден,зэс,ванадийн ордуудыг ч бас Хятадад өгч байна. Энэ бүхэн эргээд танк,нисэх онгоц,пуужин болж Хятадын ардын чөлөөлөх армийн хамтаар орж ирнэ. Харин барьсан орон сууц нь тэдний ард иргэдэд хэрэгтэй болж байгаа юм. Яагаад гэвэл хятадууд манай нутаг руу үүрд эндээ суурьшихаар бодож орж ирнэ. Хятадууд хэдийнээ манай орон нутгийн удирдлага руу шургалж эхэлсэн. Бас тэд хотуудын захирагчийн сонгуулийн үйл ажиллагааг,сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж эхэлсэн. Засгийн төлөөлөл болон төрийн албан хаагчдыг худалдан авч байна. Хятадын сонирхолд худалдагдсан,тэдний эрх ашгийг хангахын тулд үйлчилдэг улстөрийн болони эдийн засгийн элит хүрээлэл хүртэл бий болоод байна.

СП: Энэ бүхэнд юунд хүргэх бол?

А.А: Орос өөрийн Алс Дорнод дахь газар нутгаа алдана гэсэн үг. Оростой хиллэж байгаа Хятадын газар нутаг дахь хүн амын нягтаршил улам бүр ихэсч байна. Алс Дорнодын районтай хиллэдэг Хятадын хоёрхон мужийн хүн ам гэхэд л 114 сая болчихоод байгаа юм. Гэтэл Алс Дорнод болон Дорнод Сибирийн нутгийг бүхэлд нь аваад үзэхэд нийтдээ зургаахан сая оросууд л амьдрч байн шүү дээ. Алс Дорнод болон Дорнод Сибирийн оросууд Оросын газар нутгийн Европ тивд хамаарах хэсэг рүү зугатацгааж байна. Яагад гэвэл тэд ирээдүйдээ итгэхгүй болж өөрсдийн аюулгүй байдлын төлөө санаа зовж байгаа учраас тэр юм. Энэ бүхний шалтгаан бол стратегийн түншлэл гэгдэх урианы доор тухайн бүс нутагт явагдаж байгаа хятадчилах үйл явц болж байна. Тун удахгүй орон нутгийн хятад иргэдийн тоо тэнд оршин суугч оросуудаас олон болж тэд ч өөрсдийн нөхцөл болон дүрэм журмыг ямар нэг саад бэрхшээлгүйгээр бусдад тулгах болно.

Бэлтгэсэн М.Наст


Top
   
PostPosted: Aug.22.10 8:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын ов мэх



Image


Хятадад хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлээ нээсэн гадаадын пүүс компаниуд биелүүлэх ямар ч боломжгүй шинэ шинэ шаардлага шахалтад байнга орох боллоо. Тийм ч учраас барууны олон пүүс компани Хятадын зах зээлээс гарах боломж нөхцлөө судалж эхэлсэн юм. Харин өөрийн үндэсний пүүс компаниуд болон үйлдвэрлэгчдийг хамгаалах, нэн тааламжтай нөхцөл бүрдүүлэх журмыг Хятад улс хэрэгжүүлж байна.

Их Британи, Америк болон Европын пүүс компаниуд хятадууд оюуны өмчийг нь хулгайлж, зах зээлд нэвтрэх замыг нь хааж, тендер шалгаруулалтыг хууран мэхлэх замаар явуулж байна гэж гомдоллох боллоо.

Сүүлийн үед гадаадын пүүс компаниуд тухайлбал, "Honda Motor" Co, "Nikon", "Mitsumi Electric", "Denso Corp Japan", "Carlsberg Denmark", "Toyota Motor Согр"-ны Хятад дахь үйлдвэрүүдэд байнга ажил хаялт хийх болжээ. Хятад ажилчид хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Гадаадын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нэмэгдүүлж, ажиллах хүчний зардлыг өсгөснөөр Хятадад бизнес хийх хүсэл сонирхлыг татахгүй нь тодорхой. АНУ, Европын орнуудаас Хятад улс хөрөнгө оруулалт, тэргүүний техник технологийг авсан бөгөөд сая сая ажилчид нарийн мэргэжил эзэмшсэн билээ. Хятад үүний хариуд нь хямд ажиллах хүчнээр хангаж байлаа. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдыг баяжуулж хөлжүүлэхэд биш, харин Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан юм.

Гадаадын пүүс компаниудад Хятад улс үр ашигтай зах зээл гэдэг үзэл бодол хий үзэгдэл гэдэг нь одоо илэрхий болсон бөгөөд энэ бүх далд явуулга нь Хятадын ээлжит ов мэх байлаа. Харин гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр аж ахуйн газруудын үндсэн дээр Хятад ахар богино хугацаанд үндэсний эдийн засагтаа түшиглэх тулгуур баганыг босгоход тус дэм болсон юм. Хятадын бизнесийн ард хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө баялаг сантай төр, засаг нь байнга зогсч байдаг юм. Үйлдвэр заводыг ашиглалтад оруулсны дараа хөрөнгө оруулагчдаас түүнийг нь булаан хурааж авах систем энд үйлчилж байна. Үйлдвэр заводыг ашиглалтад оруулсны дараа хөрөнгө оруулагчдад хэсэг хугацаанд ажиллах боломж олгодог бөгөөд сүүлдээ янз бүрийн асуудал үүсгэж эхэлдэг. Тухайлбал, түрээсийн татварын хэмжээг нэмэгдүүлэх, урьд өмнө нь давуу эрх олгоно гэсэн амлалт нь ор мөргүй мартагдаж, шинэ шинэ шаардлага, дүрэм журам гаргаж ирдэг юм. Үйлдвэрийн газруудын эзэд ийм нөхцөлд үйлдвэрлэл явуулах боломжгүй гэдгээ ойлгож өмч хөрөнгө болсон үйлдвэр заводаа худалддаг бөгөөд Хятад ийм замаар бэлэн бизнес, техник технологитой болдог.

Хятадын хөгжил цэцэглэлтэд гадаад орнуудад суурьшсан хятадууд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг Хуа-цяо буюу Хужаа гэх бөгөөд бусад улс орнуудад тархан суурьшиж амьдардаг хятад гаралтай хүмүүсийг ингэж нэрлэдэг. Хилийн чанадад янз бүрийн хугацаагаар амьдардаг хужаа нартаа төр, засаг нь БНХАУ-ын иргэд адил ханддаг юм. Гадаад руу дүрвэгсдийн анхны давалгаагаар эрт дээр үед явсан хятад гаралтай цагаачдын үр сад болох тэд тухайн амьдарч буй орны иргэд байдаг. Хятад улс болон гадаад орнуудад суурьшсан хужаа нарыг хооронд нь ах дүү хамаатан садны, нутаг нугын, соёлын, ажил хэрэг, мэдээллийн байнгын харилцаа холбож байдаг юм. Хужаа нар бол Хятадын эдийн засаг дахь үндсэн гол хөрөнгө оруулагчид бөгөөд тэд Зүүн өмнөд Азийн ихэнх улс орны арилжаа наймааг хяналтдаа байлгадаг.

Хятад, хужаа нарынхаа хөрөнгө оруулалтыг төр засгийн төвшинд хамгаалалтад оруулсан юм. Эх газрын Хятадын нутаг дэвсгэрт хужаа нарын хөрөнгө оруулалтыг хамгаалах, томоохон хөрөнгө оруулалтад давуу эрх олгох талаар хэд хэдэн хууль, тогтоол гаргаад байна. 1985 оны дөрөвдүгээр сарын 2-нд "Хужаа нарын хөрөнгө оруулалтад хөнгөлөлт үзүүлэх тухай Төрийн Зөвлөлийн түр дүрэм журам"-ыг нийтэлсэн бөгөөд энэ нь Хятадын эх газрын нутаг дэвсгэрт гадаадад амьдардаг хятадууд өөрийн хувийн хөрөнгө мөнгөн дээр тулгуурласан хэлбэрээр хөрөнгөө арвижуулах, бие даан үйл ажиллагаа явуулахыг хөхүүлэн дэмжсэн баримт бичиг юм. 1990 оны наймдугаар сарын 19-ний өдөр "Сянган-Хонконг, Аомэнь-Макао, Тайвань дахь эх орон нэгт Хужаа нарын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай Төрийн Зөвлөлөөс тогтоол гаргажээ.

Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хужаа нарын хэрэг эрхэлсэн Хороо "Хужаа нар оролцсон эдийн засгийн маргааныг зохицуулах түр хугацааны арга хэмжээ" гэгчийг баталжээ. Хужаа нараас Хятадын эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гадаадын нийт хөрөнгө оруулалтын 80 хувьд хүрээд байна. Хятад улс хужаа нарт тавьсан итгэл найдвар зөв байсныг нотлон харуулсан юм. Хужаа нар Хятадад хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ, шинэ техник технологи нэвтрүүлсэн бөгөөд үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ түргэн хурдтай хөгжиж, экспорт нэмэгдэж, валютын нөөц нэмэгджээ.

2000 онд Хятад улс, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн гуравдугаар чуулганаараа гадаад эдийн засгийн стратегиа “Гадна дотногүй зэрэгцэн явах” гэж нэрлэн баталсан юм. Энэ стратегийн гол зорилго нь дэлхий дахинд Хятадын эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх, улс төрийн үзэл баримтлалыг бэхжүүлэхэд оршиж байна. Энэ бүхнээ хэрэгжүүлэхэд Хужаа нартаа их найдлага тавьж байгаа бөгөөд "Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй" гэж Хятадад ярьдаг нь зүгээр нэг хэлц үг биш юм.

“Гадна дотногүй зэрэгцэн явах” стратегийн хамгийн эн тэргүүний зорилт нь орчин үеийн Хятад улсын өмнө тулгарч буй эдийн засгийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Үүнд, Хятадын бараа таваарыг борлуулах зах зээлийн газрын зургийг өргөжүүлэх, түүхий эдийн баялгийн импорт, гадаад орнуудаас Хятадад хөрөнгө мөнгө оруулах сувгийг нэмэгдүүлэх болон шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэх явдал орно. Энэ зорилго зорилтоо хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд Хятадын эрх баригчид гар татахгүй, юугаа ч хайрлахгүй гаргахад бэлэн байгаа юм. Одоо Африк руу явж байгаа хятад гэр бүл тутамд босго болгох зориулалтаар Эх орон нь 7000 доллар олгож байна. Хэрэв Хятадын цагаачид ямар нэгэн улсын нутаг дэвсгэрт 40 гаруй хүнтэй "Чайна тосгон" байгуулбал энэ нэгдэлд 100000 гаруй долларын мөнгөн гуйвуулга явуулдаг гэж Хятад судлаач, нийтлэлч Андрей Девятов ярьж байна.

Энэ бүхнээс үзэхэд Хятадын эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн дэлхий дахинд хужаа нарын тархан суурьших байршил улам өргөжин бэхжих нь тодорхой харагдаж байна. Үүний хариу нөлөө үр ашгаа мэдээжийн хэрэг юм. Гадаад орнуудад суугаа Хятадын дүрвэгсдийн нэгдлийн хүчин чадал үүгээр хязгаарлагдахгүй.

Сингапурын их сургуулийн профессор Денни Ройгийн үзэл бодлоор бол гадаад орнуудад Хятадын дүрвэгсдийн нэгдэл олон байгаа явдал нь Хятад улсыг Азийн эдийн засгийн нармай гүрэн болгох өрсөлдөөнд удаан хугацааны давуу байдлыг олгож, дэлхийн эдийн засагт байр сууриа бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгч байгаа юм. Оросын нутаг дэвсгэрийг булаан эзлэх, түүний баялгийг дээрэмдэх түрэмгий бодлогоо хэрэгжүүлэх гол үүргийг Хятадын удирдлага хужаа нарт өгөөд байна. Гадаадад амьдардаг хятад угсаатнуудын нэгдэл нь маш олон тооны төдийгүй эдийн засгийн үлэмж хүчин чадалтай юм. Тэд маш их нэгдэл нягтралтай байдаг бөгөөд соёлын болон сэтгэл зүйн талаар нэг үзэлтэй учир оршин сууж байгаа улс орноос үл хамааран, нэг хүн шиг нэгдэж чаддаг тул идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгодог давуу талтай. БНХАУ-ын гадаад бодлогын аль эртнээс явуулж ирсэн маш чухал хэсэг нь Түүхэн эх оронтой нь гадаад улс орнуудад амьдардаг хужаа нарын нэгдлүүдийг холбож, харилцаагаа хөгжүүлэх явдал болсон юм. Бээжингийн удирдлага гадаад орнуудад суурьшсан хужаа нарын нөлөөлөх хүчийг байнга тооцож байдаг юм. Учир нь хүн ам олонтой, эдийн засгийн хувьд хүчирхэг Хятад цагаачдын нэгдлүүд нь тухайн улс орнуудын дотоод улс төрийн амьдралд нөлөөлөх боломж нөхцөл бүрдсэн байдагт оршиж байна.

Ийм ч учраас БНХАУ-ын улс төрийн удирдлага Хятадын цагаачдын тархан суурьшсан нэгдлийг өөрийн гадаад улс төрийн болон эдийн засгийн чухал нөөц хүч гэж үздэг юм. Хятадууд амьдран суудаг ямар ч улс орондоо уламжлал болсон байгууллагуудаа сэргээн байгуулдаг. Эдгээр нь суурьшсан хужаа нарын өөрийгөө удирдах байгууллага бөгөөд үүнд отог омог, нутаг нуга нэгтэн, худалдааны танхимууд багтдаг. Эдгээр байгууллагууд нь анх үүсэхдээ тухайн сууршин амьдарч буй орны төр засгаас тэдэнд ямар нэгэн хяналт тогтоох явдлаас зайлсхийхийн тулд байгуулагдаж байжээ. Гэвч яваандаа эдгээр бүтцийн хөгжил нь орчин үеийн ертөнцөд шал өөр үүрэг даалгавар гүйцэтгэхэд хүргэсэн юм. Отог омгийн гишүүд болон нутаг нэгтнүүдийн хооронд "гуанси" гэж нэрлэгддэг онцгой хэлхээ холбоо тогтдог бөгөөд энэ нь харилцан итгэлцэл, соёл иргэншил нэгтэй, удирдах ахлах хүнээ хүндэтгэх явдал дээр үндэслэж байдаг. Эдгээр хэлхээ холбоо нь суурьшсан Хятадуудын амьдрал ахуй, ажил хэрэг гээд бүх хүрээнд үйлчилдэг юм. Үүгээр бизнес, гэр бүл, боловсрол зэрэг олон цогц асуудлыг нэгдлийн хүрээнээсээ гаралгүйгээр шийдвэрлэх боломж олгодог. Энэ хэлхээ холбооны онцгой ач холбогдол нь гадаад орнуудад суурьшсан хужаа нарын бизнесийг хөгжүүлэх явдалд оршдог юм. Хужаа нарын байгуулсан компаниуд нь хамтран хувьцааны хөрөнгийг эзэмших, захирлуудын зөвлөлүүд үйл ажиллагаагаа харилцан зохицуулах, ажил хэрэгтээ нэг л зээлдэгч, банк, зуучлагч болон даатгалын компаниар үйлчлүүлэх зарчимтай байдаг.

Үүний дүнд ажил хэргийн тогтвортой харилцааг үүсгэдэг бөгөөд энэ хүрээнд Хятадуудын хөрөнгө мөнгөний ашиг сонирхол төвлөрч байдаг юм. Мэдээжийн хэрэг энэ үйл ажиллагаандаа гадныхан болон санаанд нийцээгүй хүмүүсийг нэгдэлдээ нэвтрүүлдэггүй. Ямар ч улс оронд амьдарч байгаагаас үл хамааран Хятадын цагаачдын нэгдлийн эдийн засгийн ололт амжилтын гол үндэс нь энэ юм.

Хятадын ажил хэргийн сүлжээнүүд тааламжтай бус гадны хүчний нөлөөлөлд бараг өртдөггүй, хүрээлэн байгаа орчны ямар ч өөрчлөлтөд дасан зохицож чаддаг, шаардлага гарвал шинэ газар руу шилжин сэргээн босгодог чадвартай байдаг юм.

ОХУ-ын Төв Банкнаас гаргасан мэдээлэлээс үзэхэд, 2006 онд Орост олсон найман тэрбум доллараа хятадууд гэр рүүгээ илгээсэн бөгөөд энэ нь гадаадын иргэдээс нутаг руугаа илгээсэн бүх мөнгөн дүнгийн 22 хувь болж байгаа юм. Шинжээчдийн гаргасан баримтаас үзэхэд одоо хятадууд Оросын банкаар дамжуулан жилд 20 тэрбум гаруй доллар эх орон руугаа гуйвуулж байна. Гэвч хужаа нарын албан ёсоор банкаар эх орон руугаа гуйвуулж байгаа энэ мөнгө бол зөвхөн өчүүхэн хэсэг нь юм. Москвад долоон жил амьдарсан "DLK" мебелийн компанийн эзэн Лун Таогийн хэлснээр, Орост олсон хөрөнгө мөнгөө хятадууд, уламжлал ёсоор өөрийн төрөл төрөгсөд рүүгээ гуйвуулдаг бөгөөд тэд Хятадад өөрийн бизнесээ нээхэд зориулдаг юм. Түүнчлэн Хятадын худалдаачид, түр оршин суугчид олсон орлогынхоо мөнгийг "Тэнгэрийн доорхи" эх орон руугаа "ганзагын наймаачид" жуулчид, Хятадын компаниудын ажилтнууд, дипломат, дипломат шуудан хүргэгч нарт дайж явуулдаг байна. Тэд мөнгө хүргэж өгөхөд зуучилсны хөлсөнд бүх мөнгөн дүнгийн таван хувиас доошгүйг авдаг ажээ.

Цагийн эрхээр шинэ нарийн арга бодож олсон бөгөөд "Фейцянь" буюу (Нисдэг мөнгө) гэгчийг сэдэн гаргаж иржээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ далд нууц байдалд ажиллаж буй банкны хууль бусаар үүрэг гүйцэтгэгч болох пүүс компанид рубль, доллараа тушаах бөгөөд Хятадад байгаа тэдний түнш тушаасан мөнгөтэй нь тэнцэх юанийг хүлээн авдаг байна.

Алс Дорнод, Сибирь, Уралд Хятадын суурьшин суугч хужаа нарын тоо улам их нэмэгдэх боллоо. Хятад үнэн хэрэг дээрээ Оросын эсрэг хүн ам зүй, эдийн засгийн булаан эзлэх бодлогыг ил тод явуулж эхлээд байна. Үүний түшиг тулгуур нь суурьшин суусан олон сая хужаа нар юм. Хятадууд Алс Дорнод, Сибирь, Уралын бүх нутаг дэвсгэрт "Чайна таун" буюу улсын доторхи улс болсон хятад хотхонуудыг байгуулж эхэллээ.

Хөрөнгө мөнгөний сантай болохын тулд тэд нийтийн хэрэглээний хямд барааг жижиглэнгээр болон бөөнөөр зарж борлуулах сүлжээ байгуулаад байна. Хараа хяналт шалгалтгүйгээр Оросын зах зээлд хүн ам, байгаль орчинд хортой эд бараа оруулсны хар гайгаар Оросын хөнгөн үйлдвэрийг дампуурал, сүйрэлд оруулаад байна. Хүнд үйлдвэрт хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа. Тухайлбал, Самар мужид "4ГПЗ" холхивч үйлдвэрлэх улсын үйлдвэр бараг мөхлийн ирмэгт хүрсэн юм. Хятадууд хуурамчаар үйлдвэрлэсэн хулхи, ямар ч чанаргүй холхивчийг Орост нууцаар оруулан, заводын болон бүтээгдэхүүний нэр төрийг унагаж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг бууруулсан байна.

Хятадууд үржил шимтэй тариалангийн талбайг түрээсээр авч байгаа нь тариалангийн талбайг ашиглах дүрэм журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. Тариа ногоо болон бусад бүтээгдэхүүнийг тариалах үйл ажиллагаандаа хориглосон химийн бэлтгэмэл, хортой бодисуудыг ашиглаж байна. Үүний уршгаар бүтээгдэхүүн нь хортой, хүнсэнд хэрэглэхэд аюултай болдог бөгөөд тэдгээр нь их хэмжээний хүнд металл, хортой бодис агуулж байдаг. Хамгийн аюултай нь хятадууд ямар ч хяналтгүйгээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс Оросын хүн ам, хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлсэн хүний генд нөлөөлөх бүтээгдэхүүн гаргаж байгаа явдал юм.

Генийн төвшинд нь хүртэл химийн бодисоор хордуулан устгах Оросын эсрэг экологийн зарлаагүй дайн явагдаж байна. Алс Дорнодыг Хятадууд хууль бусаар нууцлан хулгайн аргаар оруулж ирсэн спирт, мансууруулах бодисоор бүхэлд нь хэдийнэ дүүргэжээ. Суурьшин суусан хужаа нар Гурамслалын хараа хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг. Гурамслал нь Хятадын Коммунист намын Төв Хорооны шууд захиргаанд байдаг Хятадын Улсын аюулаас хамгаалах яамны соргог хараан дор байдаг юм.

Энэ бүхнээс дараахи дүгнэлтийг хийж болно. Тухайлбал, Оросын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх ажиллагаа нь Хятад улсын Төрийн аппаратын бүхэл хүчин чадлыг ашиглан Төр, засгийн төвшинд явагдаж байна. Орос улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хүн амынхаа аюулгүй байдлыг хангахад ямар арга хэмжээ авч байна вэ?

Төр засгийн удирдлагыг төлөөлж буй Хоёрол Хятадыг стратегийн түншээ болгож, Дорнод Сибирь, Алс Дорнодын бүх түүхий эдийн баазыг тэдний гарт өгч байна. Энэ нь цаашдаа эдгээр газар нутгийг Хятад албадан өөртөө хавсаргаж, Орос улсыг тараан бутаргаж, устгахад хүргэнэ.

Барагдашгүй арвин түүхий эдийн баялаг, хүн амын их нөөц үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны хүчин чадал, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр тоноглогдсон байлдах чадвартай армитай Хятад улс дэлхий дахинд өөрийн үзэл бодлыг тулгаж болох юм. "Хятадууд дэлхийг удирдан жолоодох болно" гэж зүгээр нэг хэлээгүй нь тодорхой.


Top
   
PostPosted: Aug.22.10 8:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятадын гадаад худалдааны тэнцэл буурч байна гэжээ




Бээжинд Хятадын импортын худалдааны бодлогын симпозиум боллоо. Энэ үеэр Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн нарийн бичгийн дарга Вэй Жяньгүө энэ онд Хятадын гадаад худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оныхтой адил буурах хандлагатай байгааг хэлжээ. Өнгөрсөн бүх жилийн гадаад худалдааны тэнцлийн ашиг 50-иас 100 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Санхүүгийн хямралаас өмнө 2008 онд энэ тоо 295 тэрбум ам.доллар байсан ажээ. Гэхдээ гадаад худалдааны тэнцлийн ашиг буурах нь Хятад улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй гэж тэр үзжээ.


Top
   
PostPosted: Sep.02.10 10:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Дэлхийн шилдэг банкууд Хятадыг санхүүгийн шинэ төвөөр сонгож байна


Image


-Монголчууд энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?-

Дараагийн гурван жилд Хятад дахь ажиллах хүчээ 12 мянгад хүргэнэ гэж "Citigroup Inc" компани мэдэгдэв. Нью-Йоркт төвтэй тус компани Ази Номхон далайн улсуудаас зөвхөн энэ оронд илүүтэй ажиллах хүч бэлтгэхээ ийн зарлалаа. Үүнтэй давхцан HSBC болон Standard Chartered зэрэг банк Хятадад хувьцаа зарахаас татгалзаж байгаа юм. "Энэ бол "Citigroup"-ээс Хятадад зориулсан том ач холбогдол бүхий асар хүчтэй дохио юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийд хамгийн их ашиг өгөх банкны салбарыг хөгжүүлэх улсын нэг нь Хятад болж таарлаа" хэмээн "Sanford C.Bernstein & Co"-ийн шинжээч Майкл Уернэр хэлжээ. "Citigroup" нь Ази тивд нийт 50 мянган ажилчин хөлсөлдгийн 4500 нь Хятадад байна. Их Британийн "Standard Chartered" банк манай тивээс багагүй ашгийг бүрдүүлсэн билээ. "Хятад улс "Citigroup"-ийн даяарчлагдсан томоохон зах зээл боллоо" гэж шинжээчид үзэж байна.

БАРУУНЫ САЯТНУУДЫГ ЮУ ТАТАВ?
Энэ онд Хятад улс инфляциа гурван хувьд барина гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний статистикийн хорооноос нь мэдээлснээр тэдний зорилт 0,1 хувиар ухарсан юм. "Зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн хөөс үүсээд байна. Дэд бүтцийн хэт бөөгнөрөл бий боллоо. Түүнчлэн аж үйлдвэрийн хувьд ч хүндхэн байдал бий боллоо" гэж Бээжингийн их сургуулийн санхүүгийн проффесор Майкл Петтис хэлсэн юм.

Дэлхийн банкны долдугаар сард гаргасан эдийн засгийн тоймд "Хятадын эдийн засгийн өсөлт хүчтэй бодит хөрөнгө оруулалтын улмаас тогтвортой хэвээр байна. Хятадын Засгийн газрын зүгээс дөрөвд үгээр сарын дундуур орон сууцны үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авсан нь барилгын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж болзошгүй. Тус улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал таатай хэвээр байна.

2010 онд ДНБ-ийг 9,5 болон 2011 онд 8,5 хувьтай байхаар төлөвлөсөн хэвээр байна" гэсэн байлаа. Харин "Блүүмберг"-ийн мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард Хятадын Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд 532,8 тэрбум юанийн шинэ зээл олгосон байна. Томоохон авто тээврийн худалдаа, төмөр үйлдвэрлэгч энэ улсад өдгөө эрчим хүч, металлын бизнес их амжилт олно гэж эдийн засагчид тааварлав.


Image



МОНГОЛЧУУД ЭНЭ НӨХЦӨЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
"Ройтерс"-ийн эл мэдээлэл цацагдсан даруйд монголчууд хамгийн ойрын хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг хэрхэн ашиглах бол гэсэн асуулт ургалаа. ХАС банкны гүйцэтгэх захирал М.Болд "Хятадын банкуудад барууны хөрөнг ө оруулалт ихээр орсноор манай бизнесменүүд тэр зах зээлд тоглох боломж нээлттэй байна. Харин банкны салбарт нь манай дотоодын банкууд орох боломж хараахан алга" гэв. Түүний үзэж буйгаар манай дотоодын банкууд ийн хөдлөхөд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах юм.

Монголын хөрөнгийн бирж дэх андеррайтер брокерийн "Би ди сек" компанийн менежер Г.Мөнхтулга "Хятадын эдийн засгийн ямар ч сайн мэдээ манай улсад эерэгээр нөлөөлнө. Хятадад нэмэгдэж буй зээлийн хэрээр манай улсаас авах түүхий эдийн импорт нь нэмэгдэнэ. Түүнчлэн үүнийг дагаад Монголд илүү их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ" гэлээ. Урд хөршөөсөө хамааралтай байдал бидэнд ийн нөлөөлн ө гэж тэрээр үзэж байна.

"Энэ үеийг л манай компаниуд үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй" гэж Г.Мөнхтулга нэмж хэлсэн юм. "Нарантуул" олон улсын худалдааны төвийн бөс барааны худалдагч М "Бид Хятадаас жилдээ 3-4 удаа бараа оруулж ирж, борлуулдаг. Очих тоолонд л үнэ нь өсчихсөн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр шинэ хөрөнгө оруулалт, шинэ зээл хаашаа урсаад байдгийг мэдэхгүй юм" гэв. Түүнчлэн тэрээр Хятадын эдийн засгийн өсөлт Монгол Улсад үнийн хямдралаар мэдэгдэх ёстой гэж үзэж байгаагаа хуваалцлаа.

"Манай гаалийн татвар өндөр учраас Хятадаас авсан барааны үнэ ч нэмэгдээд өнөөх эдийн засгийн өсөлт гэдэг чинь улам бүдгэрч байна. Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барихгүй байна" гэж М нэмж хэлсэн юм. Хамгийн гол нь Хятадаас бараа хямдрахыг хүлээх биш монголчууд дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засгийн жинхэнэ өсөлт гэж тэрээр үзэж байна. Ийнхүү Маогийн "хүүхдүүд"-ийн хөгжил дэвшил Монголд нөлөөлөх эсэхэд талууд байр сууриа илэрхийлэв. Харин “Яаж” гэдэг асуултын хариулт тодорхойг үй үлдлээ.


Top
   
PostPosted: Sep.17.10 3:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хятад хүнд үйлдвэр, уурхайнуудаа хааж эхэлжээ




Image



Эдийн засгийн асуудлаа цэгцэлж байгаа орнуудад экологийн гэх шинэ асуудал зайлшгүй урган гардаг аж. Үүний тод томруун нэг жишээ бол Хятад. Санхүүгийн хямралыг овжноор ашиглаж, эдийн засгаа өргөжүүлэн тэлсэн, өсөн нэмэгдэж буй зах зээлтэй гэгдэх тус орны хувьд одоо байгаль орчиндоо анхаарал хандуулах цаг болжээ. Өмнө нь АНУ-д мод огтлох явдалтай тэмцэхийн тулд төр засгийн удирдлагууд нь томоохон ажил өрнүүлж байсан. Түүнтэй адил Хятадын хувьд байгаль орчны асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбогдохуйц хэмжээнд хүрчээ. Тус улсын Үйлдвэр, мэдээлэл, технологийн яамны мэдээлснээр энэ сарын 30-ны дотор 2087 ган, цемент болон эрчим хүчний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Өнгөрсөн зун Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао “Гангийн үйлдвэрлэлийг бууруулах замаар улс орныхоо эрчим хүчний хэрэглээг багасгана” хэмээн онцолж байсан юм. Тиймээс одоо хэлсэн үгэндээ хүрэх цаг болсон аж.

Сүүлийн жилүүдэд Хятадын орон нутгийн захиргаанаас үйл ажиллагаагаа олон жил явуулсан үйлдвэрүүдийг хаах нь ихсэх болсон. Үүнд юун түрүүнд ган тэргүүтэй хүнд металлын үйлдвэр хамрагдах юм. Эдийн засагтаа түлхэц үзүүлэхийн тулд Хятадын банкууд дотоодын компани, үйлдвэрлэгчдэдээ их хэмжээний зээл олгосон. Гэтэл чанаргүй зээл хэт олширсны улмаас энэ нь эргээд банкны тогтолцоонд нөлөөлж, эрсдэлд орж болзошгүй болсон талаар олон улсын хэвлэлүүд шуугих болсон. Эл асуудлаа шийдвэрлэхийн тулд томоохон банкууд нь олон улсын биржүүд дээр хувьцаа гаргаж байгаа. Хүнд үйлдвэрүүд банкны тогтолцоог нь хямраах болсон тухай онцлохоо энд түр азная. Харин байгаль орчинд асар их хор хохирол учруулж байгаа нь эрх мэдэлтнүүдийнх нь анхаарах эн тэргүүний асуудал болсон нь үнэн юм.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан мэдэгдэлд дурьдсанаар тус улсад сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх болсон. Энэ нь хорт утаа, хаягдлаараа байгаль орчноо бохирдуулж буй өнөөх хүнд үйлдвэрүүдтэй холбоотой аж. Энэ онд эрчим хүчний хэрэглээ 2005 оныхоос 20 хувиар өссөн мэдээ байгаа юм. Үүнээс болж Бээжин тэргүүтэй томоохон хотуудад хүлэмжийн хий ихэссэн. Хятадын хувьд газрын тос, нүүрсний импортоо нэмэгдүүлэх болсон нь эцэстээ эрчим хүчний бодлогоо өөрчлөхөд хүргэж байна уу гэлтэй. Олон улсын эрчим хүчний агентлагаас өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлд дурьдсанаар бол Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх болсон Энэ ч утгаараа тус улсад хүлэмжийн хийн хэмжээ огцом нэмэгджээ. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао 2020 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 40-45 хувиар бууруулна гэх зорилт тавьсан. Хүлэмжийн хий нэмэгдэх болсонд хүнд үйлдвэрүүдээс гадна энгийн иргэд нь ч нөлөөлж байна. Сүүлийн үед тус улсад дундаж орлоготнууд автомашин худалдан авах нь ихэссэнээр нүүрстөрөгч их хэмжээгээр ялгаруулах болсон юм.

Хятадын хувьд сүүлийн жилүүдэд нүүрсний жижиг уурхайнуудаа түр хугацаагаар хаах нь мөн л ихэссэн. Тус улс энэ оны эцэс гэхэд нийт нүүрсний уурхайнх нь 80 хувийг бүрдүүлдэг жижиг уурхайны тоог 10 мянгаас бага болгон цөөлөх зорилт тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, наад зах нь 7000 уурхай хаагдах юм. Жижиг уурхайнуудын хувьд чанар муутай нүүрс гаргадаг, зөвхөн ашгийг нэгдүгээрт тавьдаг гэх зэрэг олон сөрөг талтай ч үүнээс хамгийн муу нь байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй явдал. Мэдээж хэрэг, нүүрсний нөөцөө хадгалж үлдэх сонирхол байгаа. Гэхдээ нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас учирч буй хор хохирол нь асар их юм.

Энэ оны эхээр Хятадад алтны үйлдвэрлэлээр тэргүүлэдг “Зижин Майнин” групп олборлолт явуулж байхдаа их хэмжээний хорт бодис алдсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ мэт шалтгааны улмаас Хятадын Засгийн газар үйл ажиллагаа нь байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа компаниудын жагсаалтыг гаргахаар болсон. Ган, цемент, нүүрс, уул уурхайн компани зэрэг 16 төрөл салбарын компаниуд уг жагсаалтад багтах аж. Энэ талаар Хятадын Байгаль орчны яамнаас уржигдар мэдэгджээ. “Синхуа” агентлагаас мэдээлснээр Хятадын Эдийн засгийн төлөвлөгөөний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жан Сяокинг “2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ 20 хувиар бууруулах зорилтдоо хүрэхийн тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэсэн байна.
Ирэх сард болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудал хэлэлцэх уулзалтад Хятад оролцоно. Тэр үеэр хэлэх ярих юмтай байхын тулд ийн томоохон арга хэмжээнүүд авч эхэлсэн байж болох.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited