#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.17 8:04 am

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.05.13 3:06 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jan.14.04 7:31 pm
Posts: 4368
Location: Cosmos
Форумд орж ирээгүй их удсан байна. Кино урлагийн талаар сонирхолтой яриа өрнүүлье гэж бодоод шинэ пост хийхээр шийдсэн юм.

Таны амьдралд болон кино урлагийг харах өнцөг чинь ямар кино үзээд анх удаа өөрчлөгдөж байсан бэ? Мэдээж хэрэг энд Масс - г хамарсан кино үзээд өөр боллоо гэж ярих нь утаггүй болов уу. Кино урлаг бол бүх урлагаас хамгийн том нь гэж ярьдаг яагаад гэвэл миний бодолоор хүний бодол сэтгэхүйг оронгоор нь эргүүлж чадах хүчтэй урлагийн нэг төрөл юм мөн кино урлагийг кино гэх нэрээр нь гэр бүлээрээ найз охинтойгоо Notebook дээрээ татаж аваад цагийг өнгөрөөж энэ бол Entertainment гэж харах хүмүүс дийлэнх нь эзэлж байгаа.

Та киног хэрхэн хүлээж авдаг талаараа ч ярихад илүү таатай байна.

_________________
This Thing of Ours


Top
   
PostPosted: Nov.05.13 9:34 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6225
Location: Zion
Hamgiin hamgiin n ch haasha yum gehde bi anh IMDb top 100 kinog Bluray avj ehelsneese hoish kino gdg yumand ih orj bsn. (Baisan.) Anh urd ochood hel sain medehgui, Mongol humuus baidaggui tsuuntui hotod n ircheed, tgeed l yahv de top 100 aar n googledeed angli hel surah zorilogtoi kino uzej ehelsen. Erun tgeed hun huneese shaltgaaldag yum do. Nadtai adilhan 5 6 tsag note shirteed suuh hun bas hovor. Tgeed erun olon kino uzesnii etsest Sex in the City uzej ehleed tuunees hoish uunees tsaash Tv Show unen ch fan bolson do hha.

Yag tm nadaa tsohilt ugsun kino edr bol bhgue. Gehde "American Beauty" bol all time favorite. Anh uzej bhda l ih goyo medremj avj bsn. Ricky geed gol duriin zaluu maani salhind hiisj bui tor bichij avaad heldeg shu de “There’s so much beauty in the world,” ter heseg n lag taalagdjeesen. Zugeer muu hiisj bga uutand hurtel beauty bn hha. Tgeed medeej gol moraliin dugnelt bol amidral hichneen hund huchir ch gsn tsagaa tulhaar mash amarhan, mash engiin baidag tiim bolhoor bid hiij bga yuma tur zuur arda orhiod uursdiihu amidarliig uursdiihu husesneer bolgoh heregtei...

Za tgeed soundtrack bol tas2 :wd: :wd:


_________________
#!@$%


Top
   
PostPosted: Nov.05.13 1:46 pm 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Apr.22.10 2:57 pm
Posts: 366
Guy Pearce-iin togolson Momento :) 8) / yr ni nuhuriin togolson ihenh kino minii sonirholtoi oir baidag/ 8)

Russell crowe Beautiful Mind :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.05.13 1:52 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Oct.01.13 11:16 am
Posts: 161
Kinonoos tsohilt avaad amidral ni oorchlogdson hun manaid hovor bhaadaa. Odoo ene kinonii shine sedev neehee boliildoo all xaxa


Top
   
PostPosted: Nov.05.13 11:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3583
Location: restaurant at the end of the universe
Гоё сэдэв байна. thesanaa өөрөө сэдэвтээ тохирох өөрийн сонголт(уудаа)оо сонирхуулж тайлбар өгөхгүй юм уу? :)

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Top
   
PostPosted: Nov.05.13 11:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
Миний хувьд бол ямар нэг ном, кино надад тэгж их нөлөөлнө гэж бодохгүй бна. Нэг гар зохиолыг нь бичээд нэг гар кино болгож тавьж байгаа л эд биз дээ. Кино зураг авахыг ч зөндөө л харж байсан, нэг студийнхний кино монтажийг хүртэл хийж л явсан. Тийм юманд манипулэйшн хийлгэнэ гэж байхгүй байх. Хамгийн хурц үйл явдал гарч байлаа ч одоо жүжигчин нь тэгж байгаа, найруулагч нь бас ингэж байгаа, оператор нь найруулагчдаа ингэж загнуулж байгаа, энэ чинь зүгээр л зураг авалт гэж бодохоор үнэмшилтэй санагддаггүй

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.06.13 1:50 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jan.14.04 7:31 pm
Posts: 4368
Location: Cosmos
Саруул wrote:
Миний хувьд бол ямар нэг ном, кино надад тэгж их нөлөөлнө гэж бодохгүй бна. Нэг гар зохиолыг нь бичээд нэг гар кино болгож тавьж байгаа л эд биз дээ. Кино зураг авахыг ч зөндөө л харж байсан, нэг студийнхний кино монтажийг хүртэл хийж л явсан. Тийм юманд манипулэйшн хийлгэнэ гэж байхгүй байх. Хамгийн хурц үйл явдал гарч байлаа ч одоо жүжигчин нь тэгж байгаа, найруулагч нь бас ингэж байгаа, оператор нь найруулагчдаа ингэж загнуулж байгаа, энэ чинь зүгээр л зураг авалт гэж бодохоор үнэмшилтэй санагддаггүй

Манайд ямар түвшинд зураг авж байгаа билээ бас Hollywood болон бусад орнуудад ямар байгааг ч анзаарсан хойно киног энгийн эвлүүлэг гэж ойлгох нь ёстой буруу гэж бодож байна. Миний хувьд анх удаа Stanley Kubrick - н "The Shining" үзээд зүгээр нэг дэлгэцэн дээр гарсан зүйлийг хараагаар уншиж хүлээн авах биш ард нь маш олон төрлийн артистууд байгаа түүнээс ч гадна кинонд гарах бүхий л зүйлийн утга учиртайг би анх "The Shining" үзээд л мэдэрч байсан, одоог ч хүртэл 2001: A Space Odyssey (1968) үзээд утгийг нь бүрэн ойлгодоггүй, анх үзээд ойлгохгүй хэдэн хоног бодож явсан. Миний бодлоор жинхэн киног хүн бодоод хэд хоногоор ч хамаагүй яагаад ийм зүйл болов, ямар учираас тийм зүйл гарав, найруулагч яг юү хэлэх гээд байгааг ч бодож явсан.

_________________
This Thing of Ours


Top
   
PostPosted: Nov.06.13 11:55 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8732
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
1. Fight club
2. American Beauty

_________________
In Arsene We Trust.


Top
   
PostPosted: Nov.06.13 4:14 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: www.mongolbitcoin.com
Кинонд цохиулна ч гэж юу байхав. кино урлагыг анх мэдрүүлсэн нь. Terminator

_________________
www.mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.06.13 5:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9233
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
зааа нээх цохиулаад байх нь ч хаашаа юм гэхдээ, хэд хэдэн кинонуудад бүрэн автсан:

1. Casino
2. Goodfellas - Энэ 2ыг нэг хэсэг үнэхээр байнга үздэг болчихсон байсан... ялангуяа Казиног бараг цээжилчихсэн шахуу байж л байн байн үзээл байдаг байлаа.... ямар ч байсан, хүрсэн дүгнэлт нь Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэдэгдээ, муу муухай зүйлтэй орооцолдож, шударга бусаар амьдарвал эцэст нь чи өөрөө ч гэсэн тэгж л дуусна гэж ойлгов....

3. Fight club - Энэ кино их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн... хүн төрөлхтөний явж байгаа зам, медиа, хүмүүсийн үзэл бодол ер нь яг хаашаа чиглээд байгаа, яг үнэндээ тэр нь хэнд ч, юунд ч хэрэггүй шахуу, хүн гэдэг амьтныг нэг л хүсэл зорилго, нэг л бодолтой робот шиг боол, хүн сүрэг болгох гэсэн зорилготой байгаа энэ нийгмийг өөрчлөх, өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд тэр бүх банк, хөрөнгийн салбаруудыг дэлбэлж нурааж эхлэх нь зөв гэдэг санаа нь таалагдсан...

4. Requiem for a dream - Үзэхэд их хүнд, дарамттай хэцүү кино байсан, анх удаа аймшгийн киноноос өөр киноноос нэлээд айж үзсэн.... Гол санаа нь Хар тамхи хэзээ ч чамд сайн сайхныг өгөхгүй, хар тамхи чиний амьдралыг сүйтгэхэд л тусалж чадна, өөр юунд ч биш...

5. Wall-E - Хөгжилтэй, хөөрхөн робот Валл-Е-гийн "амьдралаар" хүмүүс бидний ирээдүйг харуулж байгааг, одоо үед хөгжиж байгаа техник технологитой уялдуулвал, удахгүй бид кинон дээр гардаг шиг тийм болох нь даамжиггүй... тэр бүгдээс аврах авралын гарц бол хөдөлмөр хайр, харилцаа 3....

6. City of God - аймар кино, яджийхад бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн гэжүгаа... ямар азаар Бразил мэтийн гэмт хэрэг өндөр гардаг оронд төрчихөөгүй юм... бид ч үнэхээр азтай л даа зарим талаараа....

7. Snatch - Гэмт хэргийн холбогдолтой жаахан хүнд талдаа кино ч гэсэн их хөгжилтэй кино болохоор харьцангуй иймээ тиймээ бодолд автуулах нь гайгүй. Гол санаа нь муу санаа биеэ отно гэдэг л юмдаа...

8. Мatrix - Энэ киног үзсэний дараа, бид үнэхээр энэ кинон дээр гардаг шиг ертөнцөд амьдардаг байвал яах уу? үнэхээр бидний ирээдүй тийм муухай бүрхэг, робот, хиймэл оюун ухаанд дарлуулсан байх юм биш биз, гэх мэт санаа зовоосон ч гэхүү, сонирхолтой ч гэсэн баахан бодлууд толгойд дүүрэн эргэлдэж байсан...

одоогоор санаанд орж байгаа нь эд нар л байна... тэгжийгаад өөр тэгж сэтгэл, санаанд хүчтэй нөлөөлж байсан кино санавал бичнээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.06.13 6:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9233
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
ааа нээрээ тийм, V for Vendetta-г мартчихаж.... өнөөдөрийн бид нарын байгаа байдалтай тун төстэй шүү, кинон дээр гарч Англи орны байгаа байдал нь... бидэнд яалтачгүй энэ бүх завхарсан буруу тогтолцоог нурааж өгөх хүчтэй "V" хэрэгтэй байна... хэрэглэсэн үг хэллэг, илэрхийлэх гэсэн санаа нь гайхалтай...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.07.13 10:56 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
@ghostface

Requiem for a dream - Дан ганц хар тамхи гэвэл өрөөсгөл байхаа хө. Ээж нь ч бас твний дон, ганцаардалаас болоод яаж бйагаа талаар гардаг шдээ. Тэгэхээр ер нь юманд донтох гэдэг бол влалалалла гэсэн утгатай юм бол уу? :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.15.13 12:33 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Нэг удаа учиргүй солонгос кинонд автаад. Тэр нь "Балид болон явдал". Тэгээд ажил, амьдралаа алдаал үзээдийсан чинь айймар утгагүй төгсдийн. Их л хүнд цохилт болсон доо. Тэрнээс хойш солонгос киноноос харшилтай болсон :bawling:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.15.13 12:33 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Нэг удаа учиргүй солонгос кинонд автаад. Тэр нь "Балид болон явдал". Тэгээд ажил, амьдралаа алдаал үзээдийсан чинь айймар утгагүй төгсдийн. Их л хүнд цохилт болсон доо. Тэрнээс хойш солонгос киноноос харшилтай болсон :bawling:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Nov.15.13 12:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5553
amidrald tsohilt ogohoor tiim kino odoogoor uzeegui l baina daa.

gesnees amidrald tsohilt ogson geheer jishee ni yag yasan bj boloh uu?


Top
   
PostPosted: Nov.15.13 4:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9233
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Аллергий wrote:
@ghostface

Requiem for a dream - Дан ганц хар тамхи гэвэл өрөөсгөл байхаа хө. Ээж нь ч бас твний дон, ганцаардалаас болоод яаж бйагаа талаар гардаг шдээ. Тэгэхээр ер нь юманд донтох гэдэг бол влалалалла гэсэн утгатай юм бол уу? :mrgreen:



ээж нь хамгийн өрөвдөлтэй, бүүр өрөвдөөл үзээл байсан лол... тэр нэг телевизийн худлаа урилганаас болж турах хүсэлдээ автаж, тэр мансууруулах бодистой эмийг ууж эхэлдэг шд, тэгээл аажим аажмаар мэдрэл нь муудаал, аймар...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.15.13 9:11 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 10:19 pm
Posts: 1272
Location: Олон хүн олон үнэртэй. Олон үнэр нийлээд орчлонгийн хамгийн муухай үнэрийг бүтээнэ.
Матрикс үзээд л нээрээ ийм бол яанаа би өөрөө матриксд амьдраад байгаа юм биш биздээ гэж бодож байсан юм байна. Жоохон байхдаа Алис гайхамшгийн ертөнцөдийн хүүхэлдэйн киног нь үзээд бас их сонин сонин бодол төрж байсан.
Хааяа нээх мөрөөдлөө гүйцээгээд л од болж байгаа хүний тухай үзэхээр урам зориг ороод гоё болдог шүү хаха. Эсвэл сэтгэл санаа тиймхэн байгаа үедээ romantic comedy үзэх бас гоё байдаг.

Яг амьдрал өөрчилсөн кино гэхээр яг санаанд орохгүй байна

_________________
Die Chemie stimmt einfach


Top
   
PostPosted: Nov.16.13 1:29 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3196
Матрикс гэснээс Truman show-г үзээд бас тэгэж бодоход гоё бсн санажийн
ер нь Schicksal-тай адил дө, бас гол дүр нь үхэж чаддаг кинонууд бас их үлддэг
зарим art-рхуу офф кино байгаа онохоор ганцаараа ойлгоцым шиг үргэлж өндөрт тавих гээд эсвэл олон хүнд тоогдохгүй байгаа нь хэцүү ч юм шиг явж бгад давхар нэг юм мэдэрсэн хүнтэй таарахаар муухай таашаалтай


Top
   
PostPosted: Nov.16.13 3:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9233
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
өө Труманы шоу нэлээд олон хүнд бас нэлээд хүчтэй нөлөөлсөн байх, бүүр тийм тусгай өөрийгөө Труман шиг байнгын камерын хараа хяналтанд байдаг гэж боддог, хүмүүс байдаг, тэр хүмүүсийг Труманы сэтгэцийн эмгэгтэй гэдэг юм байналээ... би ч бас анх үзчээд, арай ийм юм бдаг юм биш биздээ, нээрэнгээсээ миний үг үйлдэл, алхаа гишгээ бүгдийг ингээд хүмүүс реалити шоу шиг хянаад үзээд сууж байдаг бол яанаа гэж бодож байсан шүү...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.19.13 3:10 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.10 9:17 pm
Posts: 2354
Location: Тамхины өрөө.
Мандухай цэцэн хатан

_________________
FFS.


Top
   
PostPosted: Nov.21.13 8:58 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 632
Location: Байхыг хүссэн газартаа
цохилт өгсөн гэхээр яг яасан гэсэн үг вэ? Амьдралыг арай өөрөөр хардаг болсон юм ухаарсан гэсэн үгүү эсвэл бүр амьдралдаа рестарт хийсэн гэсэн үг юмуу?
Ямартай ч гэсэн үзээд тархиндаа шинэ шинэ гэрэл асаасан кино зөндөөшдээ... One flew over Cuckoo's nest, Улаан дөрвөлжин, Dark Knigt(heath ledger ) , American history X... bn geel гэхдээ хэлье гэхээр цөөхөн юмаа .
эсвэл толгойд орж ирэхгүй нь. :think: :razz:

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Nov.22.13 12:26 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6225
Location: Zion
Танд хамгийн их урам зоригийг өгч чадах кинонууд!

Sedviig naasha zuuchlu, archivruu zuuhud hairan sanagdav. Tegleech topiciin utga sanaa adilhan tustui yum... Sorry Sanaa :?

_________________
#!@$%


Top
   
PostPosted: Nov.22.13 11:02 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Aug.06.10 12:38 am
Posts: 1919
Location: Invisible.
Image

Сүртэй цохиулсан ч одоо арай биш юм. Ямар ч байсан хамгийн их "ангайлгасан" гэвэл тохирох юм байна.
Үнэхээр сайн кино болсон гэж боддог. Мел Гибсоныг бишрэх сэтгэгдэл төрж билээ. Хэд үзээд ч уйддаггүй л юмдаг.
Өчигдөр бас гарч байсан, дахиааал үзсэн :frog:

_________________
Love lives forever.


Last edited by soko_mj on Feb.21.14 1:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.22.13 5:31 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2569
Location: Ulaanbaatar
Кино үзээд учиргүй амьдралыг үзэх үзлээ өөрчилсөн зүйл одоохондоо байхгүй, гэхдээ, нэгийг бодогдуулсан, ухааруулсан гэвэл байгаа шүү. Жишээ нь, Аз жаргалын эрэлд, In time, Proposal Daisakusen. Өөр олон кино байгаа, одоо яг санахгүй байна.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Nov.29.13 8:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5737
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Jane eyer

үнэхээр агуу хайр яг ингэж л хайрламаар санагдсан


Top
   
PostPosted: Nov.29.13 8:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 880
багада үзсэн порно-нууд цохилт өгч байж. Spun 2003-ыг жилийн турш өдөр бүр үзэж билээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited