#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.17 11:07 pm

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.12.13 10:54 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Танд яг одоо юу хэрэгтэй байгааг мэдэж байна. Гэвч тэр зүйлийг энэ дэлхийн аль ч зах дээр, ямар ч дэлгүүрийн лангуун дээр зардаггүй. Гэвч хүсвэл хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ хэдэн ч килограм, грам бүр тонн, центрээр нь авч болдог, гэхдээ үнэгүй! Харамсалтай нь танд ийм зүйлийг өгөх хүн ховорхон байх тийм үү? Тэгвэл олон газраас эрэх хэрэггүй гэж зөвлье, ердөө л би танд хэдхэн киног санал болгож байна. Магадгүй та хүссэн зүйлээ тэндээс олох байх. Учир нь кино гэдэг бол зөвхөн дөрвөлжин дэлгэцний ард байдаг солигддог дүрсүүд биш шүүдээ. Энэ бол тусгал, таны өөрийн чинь тусгал байх болно.
Мөн хүний зүрх сэтгэл болоод дотоод ертөнцийг би ингэж төсөөлдөг, тэд яг л уурын хөдөлгүүр шиг маш олон эрэг араа боолтноос тогтдог бөгөөд тэдгээр араа бүр нь өөр өөрсдийн гэсэн нэртэй. Харин уг хөдөлгүүрийн түлш нь гэвэл ... за за хэрэв цааш үргэлжлүүлбэл гарцаа байхгүй та нар намайг галзуу солиотой амьтанд тооцох байх хэх. Гэхдээ би өөрийнх дээрээ таны толгойг тавиад мөрийцөхөд ч бэлэн байна! Энэ сэдэвт бичигдэх кинонуудаас бүгдээрээ биш юм гэхэд ядаж аль нэг нь таны амьдралыг өөрчлөх болно гэдэгт итгэж байна. Өөрчлөх болтугай!
Киноноос суралц, магадгүй тэд танд урьд өмнө таны аль ч ном хэвлэл дээрээс уншиж байгаагүй, хэнээс ч хэзээ ч дуулж байгаагүй, ямар ч сурган хүмүүжүүлэгч багш нарын зааж өгч байгаагүй, магадгүй эцэг эхээсээ хүртэл сонсч байгаагүй тийм хичээлүүдийг зааж өгдөг юм шүү. Ингээд би өөрийнхөө хамгийн дуртай 6 киноноосоо эхлье. Доорх зургаан киноноос та амьдралын талаарх 6 өөр хичээлийг сурч авах болно. Заавал үзэхийг санал болгож байна.

Харин та бүхэн энэхүү жагсаалтыг минь үргэлжлүүлээрэй. :wd:

Dead Poets Society [1989]
Бодит явдлаас сэдэвлэгдсэн болно.
Image
Өө ахмад минь, миний ахмад! Англи орны хаа нэгтээд юм гэнээ. Хот суурингаас алслагдсан нэгэн газарт, эртний өв уламжлалаа хадгалж ирсэн маш хатуу дэг жаягтай хөвгүүдийн нэгэн сургууль байдаг байж гэнээ. Уг сургуульд шинээр элсэгчдийн хамтаар шинэ залуухан багш ирсэн нь Жон Кэйтинг байлаа. Хэдий жирийн нэг уран зохиолын багш байсан хэдий ч түүний хичээлээ заах арга барил бусад багш нартай харьцуулахын аргагүй ер бусын байж гэнэ. Шүлэг найраглал, уран зохиолоор дамжуулж хөвгүүдэд итгэл найдвар, урам зориг, хүсэл тэмүүллийг бэлэглэдэг байж л дээ. Өө тэгэлгүй яахав Жон Кэйтинг ч мөн адил энэхүү сургуульд сурч байсан юм. Тэр бүү хэл найз нартайгаа нийлж "нас барсан яруу найрагчдын нийгэмлэг" гэгчийг байгуулж, шөнө дөлөөр сургуулийн талбайгаас гарч, ойролцоох довцогны доорх нууц агуйд цугларч эртний яруу найрагч, зохиолчдын шүлэг бүтээлүүдийг амилуулдаг байсан гэдэг. Үүнийг нь олж мэдсэн гэнэн томоогүй сурагчид нь түүнийг дуурайж эхлэх болно. Түүний хичээлүүдээс олж авсан асар их эрч хүчээр тэд өөрсдийн зорьсон зорилгуудыг биелүүлэх цаглашгүй мөрөөдөлд умбаж эхлэх агаад энэ бүхэн нь эцэстээ тэднийг буруу замруу хөтлөх болно.

Киноноос сурч авах хичээл : Нэг л өглөө чи орноосоо босч ирээд өөрийгөө толинд харвал нас дээээр гарчихсан хөгшин өвөө эсвэл эмээ болсноо олж харах болно. Харин тэр цагт чи сэтгэл хангалуун байж чадах уу? Эсвэл өнгөрүүлсэн 40, 50 жилээ дурсаад гунихрах болов уу? Учир нь чамд сонголт байсан ... харин одоо бол ... тэрхүү сонголт яг өмнө нь чинь байна, та хулганаасаа гараа аваад гарынхаа алгыг хардаа, таны гарт боломж бас сонголт хоёулаа байна. Боломжийг бүү алдаарай, тэгээд хэзээ ч битгий бууж өгөөрэй. Энэ бүхэн хэзээнээс эхлэхийг мэдэж байна уу? Яг маргааш өглөөнөөс эхлэх болно! Маргаашийг эзэгнэ, өдрийг эзэгнэ, амьдралаа утга учиртай болго! найз минь. Карпе Дием.


Жон Кэйтинг : Тэд та нараас огтхон ч ялгагдах зүйлгүй, тийм биш байна гэж үү? Адилхан үсний засалттай, яг л та нар шиг гормоноор дүүрэн хөвгүүд байна. Үл үзэгдэгчид, яг л та нарын өөрсдийгөө мэдэрдэг шиг. Дэлхий ертөнц бол тэдний хувьд хясаа юм. Тэд гайхалтай зүйл хийхээр төрсөн гэдэгтээ итгэдэг, яг л та нар шиг, тэдний нүд итгэл найдвараар дүүрэн байна, яг л та бүгдийнх шиг. Тэд хүлээсээр, өөрсдийн амьдралын ядаж өчүүхэн жаахан хэсгийг ч болов өөрчлөхөд хэтэрхий оройтсон байгаагаа мэдэж байгаа болов уу? Яагаад гэвэл ноёдоо, та нарын харж байгаа эдгээр хөвгүүд одоо энэ ертөнцөд харъяалагдахаа больсон. Гэвч чи ойртоод тэднийг сайн сонсвол, тэд чамд сургааль айлдаж байгааг сонсох болно. Алив л дээ, толгойгоо урагш сунгацгаа. Сонсч байна уу, сонсов уу? - - Кааарпе - - сая сонссон уу? - - Каарпе, карпе дием, өдрийг эзэгнэ хөвгүүд ээ, амьдралаа утга учиртай болго!


Жон Кэйтинг : ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙН ДЭЭВЭР ДЭЭР ӨӨРИЙН ДОГШИН ДУУ ХООЛОЙГ ЦУУРАЙТУУЛ.
Кэйтинг : Ноён Андерсон, би таныг амьсгаа давчдан сууж байгааг харж байна шүү, Нааш ир, Тодд, босоод ир. Чамайг зовлон шаналалаас чинь салгая хө.
Тодд : Би, би энийг хийгээгүйэ. Би шүлэг бичээгүй.
Кэйтинг : Ноён Андерсон өөрийн доторх бүхнээ хэнд ч хэрэггүй мөн ичмээр гэж боддог бололтойдог шүү. Тиймүү, Тодд? Энэ чиний хамгийн их айдаг зүйл чинь мөн биздээ? Тэгэхээр, чиний буруу гэж бодож байна. Чиний дотор ямар нэгэн гайхалтай зүйлийг бүтээж чадах зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна.

[Кэйтинг самбарын өмнө гарч зогсоод, бичиж эхлэв.]

Кэйтинг : "Би өөрийнхөө догшин ширүүн дуу хоолойг дэлхий ертөнцийн дээвэр дээр цуурайтуулах болно." Дахиад л В.В. Анкл Валт байлаа. Тэгэхээр одоо, мэдэхгүй нэгэнд нь гэж хэлэхэд, YAWP гэдэг бол чангаар орилох, хашгирахыг хэлж байгаа юм. Одоо, Тодд, таныг би өөрийнхөө догшин чанга "YAWP"-ийг бидэнд үзүүлэхийг хүсэж байна. Алив, чи сууж байгаад YAWP хийж чадахгүй шүүдээ. Алив л дээ, босоод ир. Алив.

[Тодд аажуухнаар босоод ноён Кэйтингийн дэргэд очиж зогслоо.]

Кэйтинг : Тэгэхээр чи "YAWP" хийх байрлалд зогсох хэрэгтэй.
Тодд : Yawp гэнээ?
Кэйтинг: Үгүй, зүгээр нэг yawp биш. Догшин ширүүн YAWP.
Тодд : (чимээгүйхэн) Yawp.
Кэйтинг : Алив, ахиад чанга.
Тодд : (ахиад л чимээгүйхнээр) Yawp.
Кэйтинг : Үгүйэ, наадах чинь хулганых байлаа. Ахиад, чанга гэгч нь.
Тодд : Yawp.
Кэйтинг : Өө бурхан минь, алив хүү минь эр хүн шиг.
Тодд : Yawp!
Кэйтинг : Болж байна шүүдээ, Чиний дотор үнэхээр догшин барбар эр байдаг юм байна шүү.

[Тодд эргээд сандалдаа суух гэтэл Кэйтинг түүнийг зогсоолоо.]

Кэйтинг : Чи ийм амархан мултарчихгүй шүү.

[Кэйтинг Тоддыг тойроод ханан дээрх зургийг заалаа.]

Кэйтинг : Тэр дээр Анкл Валтын зураг байна. Тэр чамд юуг санагдуулж байна? Бодох хэрэггүй, шууд хэл. Алив.

[Кэйтинг Тоддыг тойрч эхэллээ.]

Тодд : Т-т-тэнэг хүн.
Кэйтинг : Яг ямар тэнэг хүн гэж? Бодох хэрэггүйэ, зүгээр л хариул.
Тодд : Г-галзуу тэнэг хүн.
Кэйтинг : Үгүйэ, чи энэнээс илүү сайныг хэлж чадна. Бодлоо чөлөөл. Төсөөллөө ашигла. Толгойд чинь орж ирсэн хамгийн эхний зүйлийг хэл, учир нь олдохгүй байсан ч хамаагүйэ. Алив, алив хэлээрэй.
Тодд : Мм, мм, хөлөрсөн шүдтэй галзуу хүн.
Кэйтинг : Өө хүү минь, чиний дотор яруу найрагч байна шүүдээ. Алив, нүдээ ань. Нүдээ ань. Хоёуланг нь, одоо юу харж байгаагаа дүрслээрэй.

[Кэйтинг Тоддын нүдийг дарлаа.]

Тодд : Би, би нүдээ аньлаа.
Кэйтинг : Тэгээд?
Тодд : Нэг зураг харагдаж байна.
Кэйтинг : Хөлөрсөн шүдтэй галзуу хүн үү?
Тодд : Миний тархийг дүүргэхүйц харцтай хөлөрсөн шүдтэй галзуу хүн.
Кэйтинг : Маш сайн, Одоо түүнийг хөдөлгөөдөх.
Тодд : Тэр, Тэр гараа сунгаад намайг зааж байна.
Кэйтинг : Болж байна, гайхалтай. Гайхалтай.

[Кэйтинг гараа авлаа, гэвч Тодд аньсан хэвээр.]

Тодд : Тэгээд, тэр амандаа бувтнасаар л байна.
Кэйтинг : Юу гэж байх юм?
Тодд : Бувтнаад л, "Үнэн. Үнэн бол яг л хүйтэнд хөлийг чинь хучдаг хучлага шиг"

[Сурагчид инээлдлээ, Тодд нүдээ нээлээ. Кэйтинг эргээд нүдийг нь хаалаа.]

Кэйтинг : Тэднийг март, тэднийг март. Хөнжилдөө үлд. Харин тэр хучлагын талаар яриач.
Тодд : Ч-ч-чи, татаад л, сунгаад л байдаг, гэвч хангалтгүй. Чи өшиглөөд, балбаад л байдаг, гэвч биднийг хэнийг нь ч хучиж чадахгүй, Энэ ертөнцөд бид орь дуу тавин ирэх мөчөөс амьсгал хураан эргээд явах хүртэл, чамайг уйлан хайлж, орилон бархирсан ч ердөө чиний нүүрийг л хучих болно.

[Тодд нүдээ нээлээ. Анги чимээгүй болов. Удалгүй тэд алга ташиж эхлэв.]

Кэйтинг : Энэ мөчийг хэзээ ч бүү мартаарай.

==============================================
Awakenings [1990]
Image
Gattaca [1997]
Image
The Barber of Siberia [1998]
Image
Into the Wild [2007]
Image
Amelie [2001]
Image

удахгүй бичих болноо ...


Last edited by Khuslen_SG on Mar.13.13 12:57 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.13.13 12:40 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Awakenings [1990]

бодит явдлаас сэдэвлэгдсэн болно.
Image

Эрдэмтэн Малколм Саувер өөрийн туршилт шинжилгээг хийхээр нэгэн сэтгэцийн эмнэлэгт хүрч ирдэг. Ердөө түүний зорилго бол уг эмнэлгийн лабораторыг ашиглах байлаа. Харин хариуд нь эмнэлгийн удирдлагаас түүнд эмнэлэгт ажиллах болзлыг тавьжээ. Урьд нь хүн дээр туршилт байтугай эмчилгээ хийж байгаагүй эрдэмтний хувьд ажлын эхний өдрүүд нь хар дарсан зүүд шиг өнгөрөх болно. Тэр дундаа галзуу, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дунд байх нь сайн хэрэг гэж үү. Гэвч доктор Саувер өөр хоорондоо адилхан шинж тэмдэг бүхий хэсэг өвчтөнүүдийг олж анзаарах болно. Хөөрхийлөлтэй тэдгээр хүмүүс комд орж ухаан мэдрэлгүй болсон ч тэдний зүрх цохилсон хэвээр байлаа, чухам юуны улмаас тийм өвчинд нэрвэгдсэн эсэх нь тодорхойгүй билээ. Удалгүй доктор маань эдгээр өвчтөнүүдийг эмчлэх эмийг найруулж чадна. Хар дарсан зүүднээсээ өвчтөнүүд сэрч, тэдний хувьд ердөө унтаад л босоод ирэх хооронд өөрсдийгөө хэрхэн хөгширснийг хараад балмагдах нь тодорхой. Хамгийн харамсалтай нь уг эмний үйлчилгээ түр зуурынх байлаа ...

Киноноос сурч авах зүйл : Та яг одоо өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Учир нь энэ бүхэн танд олдсон шигээ эргээд бас алга болж мэдэх юмшүү. Амьдрал гэдэг гайхамшигтай! Амьдралын хамгийн утга учир нь юу вэ? Энэ бол дурсамж. Амьдралаа утга учиртай, сайхан өнгөрүүлсний тань хэмжүүр дурсамж байх болно. Та энэ ертөнцөд ирсэн шигээ эргээд л явна шүүдээ. Энэхүү өчүүхэн жаахан хугацаанд утга учиртай амьдрах хэрэгтэй. Хамгийн гол нь эргээд дурсах аз жаргалтай дурсамжаар дүүрэн ...

Киног бүтнээр нь үзмээр байна уу!


Бусад бичлэгүүд.

Dr. Sayer: The summer was extraordinary. It was a season of rebirth and innocence. A miracle. For fifteen patients and for us, the caretakers. But now we have to adjust to the realities of the miracles. We can hide behind the veil of science and say 'It was the drug that failed'. Or that the illness itself had returned, or that the patients were unable to cope, losing decades of their lives. The reality is - we don't know what went wrong any more than we know what went right. What we do know is that as the chemical window closed, another awakening took place. That the human spirit is more powerful than any drug and that is what needs to be nourished. With work, play, friendship, family. These are the things that matter. This is what we've forgotten. The simplest things.

Joy of Life


Роберт Де Ниро үнэхээр гайхалтай жүжиглэлтийг үзүүлж чадсан!


Жинхэнэ эрдэмтэн маань энэ байна. Одоог хүртэл уг өвчнийг анагаах талаар судалгаа шинжилгээнүүдийг хийсээр байгаа юм.


Last edited by Khuslen_SG on Mar.13.13 12:53 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Mar.13.13 12:43 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Jan.04.10 8:09 pm
Posts: 559
Location: UB
Alfie бас их том сургамж өгдөг кино шд ккк. I totally related to Alfie.....

_________________
www.facebook.com/sayan.tracy


Top
   
PostPosted: Mar.13.13 1:13 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Khuslen_SG энэ сэдэв чинь их таалагдаж байна аа. Би бас өөрийнхөө дуртай, сэтгэл хөдөлгөсөн кинонуудаа оруулж байя.


The Best Years of Our Lives (1946)

Image

Энэ киног үзээд сэтгэл маш их хөдөлж билээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас эх орондоо эргэн ирж буй цэрэг эрс хэрхэн хуучин амьдралдаа эргэн орох гэж зүдэрч байгаа тухай гардаг. Мөн бүсгүй хүн нийгмийн хэв журам, тогтсон заншлыг эвдэн өөрийнхөө хайр сэтгэл, аз жаргалын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулдаг. Маш олон хүмүүсийн талархлыг хүлээсэн гайхалтай дэлгэцийн бүтээл та бүхэн үзээгүй бол үзээрэй.



Last edited by Jade_Maiden_Art on Mar.16.13 10:50 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.16.13 10:49 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Ocean Heaven (2010)

Image

Autism-ийн өвчтэй 21 настай хүүгээтэй амьдардаг аав эдгэрэшгүй өвчтэй болохоо олж мэдээд үхсэнийхээ дараа хүүдээ амьдрах газар олох гэж хэрхэн тэмцэж байгааг харуулсан кино. Эдгэрэшгүй өвчинтэйгээ тэмцэхээс гадна хүүдээ хувцасаа өмсөх, өндөг чанах, автобусанд суух гээд энгийн зүйлүүдийг заах гэж үйлээ үзэж байгаа эцгийн тухай гарна. Тун энгийн хийцтэй, хүмүүсийн эгэл жирийн амьдралыг харуулсан сайхан бүтээл юм. Action Superstar Jet Li энэ кинон дээр анхныхаа non-action дүрийг бүтээсэн бөгөөд кинонд тоглосныхоо төлөө 1 долларын л цалин авчээ.

Кино 1 сая долларын өртгөөр бүтсэн бөгөөд анх кино зохиол нь ашиг орлого олох боломжгүй хэмээгдэн кино бүтээх явц зогсолтонд ороод байжээ. Харин алдарт кино producer William Kong (Crouching Tiger, Hidden Dragon, Hero, House of Flying Daggers, Windstruck, Curse of the Golden Flower гэх мэт олон арван кинонд producer-ээр ажиллаж байсан) энэхүү киног дэмжиж кино зураг авалт эхэлжээ.

Ocean Heaven-д Jet Li-ээс гадна алдарт кино зураглаач Christopher Doyle (Hero, 2046, In the Mood for Love), хөгжмийн зохиолч Joe Hisaishi (My Neighbor Totoro, Kiki's Delivery Service, Princess Mononoke, Spirited Away, Departures, Hana-bi), production designer Yee Chung-Man (Anna Magdalena, Curse of the Golden Flower), Тайваны дуучин Jay Chou, Тайваны дуучин жүжигчин Kwai Lun-mei, зэрэг уран бүтээлчид нэгдэн ажиллажээ.

Jet Li-гийн жүжиглэлт маш сайн болсон бөгөөд дүрдээ тун тохирч кино эхлээд л нөгөө superstar Jet Li-г үзэж байгаагаа шууд мартсан. Өвчтэй хүүгийн дүрд тоглосон жүжигчин Wen Zhang дүрээ бүтээхийн тулд autism өвчтэй хүүхдүүдийн сургууль дээр өдөр бүр очиж тэдний бодол санааг ойлгохыг хичээжээ. Киноны өрнөл нь маш энгийн органик бүтэцтэй. Ямар ч учир утгагүй драма, алаан хядаан байхгүй. Яг л бодит хүмүүсийн амьдралыг харуулж чаджээ.



Last edited by Jade_Maiden_Art on Mar.16.13 11:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.16.13 10:59 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
Goy topic baina.temdeglev.


Top
   
PostPosted: Mar.18.13 2:35 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

Киноны өгүүлж буй утга санаа нь үнэхээр гайхалтай. Зүгээр нэг цус асгаруулсан, инээдмийн өнгө аястай өрнөлт кино огтхон ч биш шүү.

Хүн бүр л хүүхэд насандаа ... хэн нэгэн гайхалтай зохиолч эсвэл зураачийн уран төсөөлөлд мэндэлж, удалгүй түүний ухаан бодлоос төрөн гарсан гайхамшигтай хүч чадал бүхий супер баатрууд, мөн тэдний байгуулсан итгэмээргүй баатарлаг үйлсүүдийн нь хамтаар аль нэгэн комик сэтгүүлийн хуудаснаа, эсвэл видео тоглоом болоод тайз дэлгэцнээ амилаад ирэхийн цагт тэднийг бахдан биширч, хайрлан хүндэлж, харин тэдэн шиг болох гэсэн гэнэн хүсэлдээ автаж байсан нь дамжиггүйэ, үгүй гэж үү.

Гэвч тэд өсч том болоод, ухаан орж энэ бүх мөрөөдөл нь яг л зул сарын баярын үдэш айлчлан ирдэг Санта Клаус гэж байхгүй хэмээн мэддэг болсон тэр цагаас үгүй болон замхрах болно. Харин түүний оронд найз охинтой болохыг мөрөөсөж, хэн нэгний ятгалгаар уруу татагдан, тамхи сорж үзэхээс эхлээд элдвийн зүйлд дурлаж эхэлдэг байна.

харин энэ кинон дээр

Гэнэн сониуч зантай өсвөр насны хүү өөрийн хүүхэд насны гайхалтай мөрөөдлөө орхиогүй бөгөөд дотроо хадгалсаар өдийг хүржээ. Хэдий түүний хүсч мөрөөддөг байсан гайхамшигт баатрууд зөвхөн комик номны хуудаснаа амьдардаг болохыг мэдэж байсан ч гэлээ харин өөрөө бодит ертөнцийн баатар болж хүмүүст тусалсан сайн үйлсийн эзэн болохыг хүсэж л дээ. Гэвч хорвоо ертөнц гэдэг түүний төсөөлж байсан шиг байсангүй ... илүү харгис бас илүү харанхуй. Хэдий чадвар нь дутаж байсан ч, энэ талын мэдлэг туйлын хомс ч гэлээ түүнд эр зориг, бас хүсэл мөрөөдөл байсан юм ..... зүгээр л тэр энэ нийгмийг өөрчлөхийг хүссэн юм ......

Image

[гэнэн сониуч зантай Kick *ss-ийн дүрээр энэхүү нийгэмд амьдарч байгаа, сайн сайхан бүхний хүслэн болсон сайхан сэтгэлтэй хүмүүсийг төлөөлүүлэн үзүүлжээ. Гэвч өнөөгийн энэ нийгэмд муу хүн аргатай хүний идэш гэгчээр сайнаар явж байгаа олон олон хүмүүс зарим нэг овлигогүй нөхдийн урхинд орох тохиолдол бишгүй л байгаашүүдээ ]

Image

[Харин Hit-Girl. Энэ бол энэ нийгэмд амьдарч буй өөр нэгэн бүлэг хүмүүсийн тайз дэлгэцнээ бяцхан охины дүрээр амилсан тусгал юм. Амьдрах ухааныг альхэдийнээ олсон тэд, өөрсдийн мэдлэг чадвараа ашиглаад амьдралын төлөөнөө тэмцэх бөгөөд хэдий саад бэрхшээл олон ч гэлээ тэр бүхнийг даван туулдаг сэтгэлийн хаттай хүмүүсийг төлөөлүүлжээ. Хашир туршлага суусан тэд нүгэл буяныг хослуулан амьдардаг юм.]

Image

[Харин Red-Mist]. Түүгээр хэдий сайн сайхныг хүсч мөрөөдсөн ч гэлээ амар хялбар амьдралыг сонгож буруу замаар будаа тээж яваа хүмүүсийг харуулсан бол түүний харгис эцгийн дүрээр бидний амьдарч буй энэ нийгэм ямар болж байгааг үзүүлжээ]

Зүгээр л энэхүү киноны цаад утга санаа нь хүний хүсэл мөрөөдөл ямар гайхамшигтай байдгийг, хэрвээ хүсвэл түүндээ хэрхэн хүрч болдгийг, гол нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантарч, уруу царайлахын оронд гараа чанга гэгч нь атгаад учрах саадыг давах ёстой юмаа гэдгийг хэн бүхэнд ойлгуулахыг хүссэн байна.

энэ зөвхөн миний л бодол шүү :wink:
Харин та хэн бэ? Та Kick-Ass уу, эсвэл Hit-Girl нь уу, аль эсвэл Red-Mist уу?


Top
   
PostPosted: Mar.18.13 2:50 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Image

Тэгэхээр Жони Деппийн тоглосон дүрүүдээс надад хамгийн хамгийн ихээр таалагдсан дүр нь хайчин гарт Edward юм. Жони Деппт гайхалтай боломжийг нээж өгсөн дүрдээ. Яагаад ч юм энэ киног үзэхээр нэг л тийм гайхалтай мэдрэмж төрдөг юмаа, амьдрах эрч хүч, урам зориг нэмэгдээд л. Энэ киноны найруулагч Tim Burton-ийг бас мартаж хэрхэвч болохгүй. Өөр гайхалтай кино хийдэггүй л юм бол "Хайчин Гарт Эдвард" бол түүний бүтээлүүдийн оргил нь байсаар байх болно.

Tim Burton ч өөрөө тун гайхалтай хүн. Хэн хүний сэтгээд байдаггүйг сэтгэдэг ховорхон найруулагчдын нэг. Тиймдээ ч түүний уран төсөөлөлөөс олон олон гайхалтай бүтээлүүд төрөн гарсан. Нэгэн хэвийн хэвшмэл сэтгэлгээг эвдэх гэсэн санаа нь энэхүү "Хайчин Гарт Эдвард" кинонд биелэлээ олсон гэж боддог. Тухайлбал нэгэн хэвийн амьдрал зонхилсон алслагдсан тосгонд (байшингууд нь бүгд л нэгэн хэвийн хийцтэй, өнгө нь ч гэсэн тод бус гандсан мэт бүдэгхэн өнгөтэй, энэ нь бас хүний сэтгэлд нөлөөлж байгаа юм лдаа. Өглөө бүр нөхрүүд нь ажилдаа гарч, эхнэрүүд нь ар гэрээ сахин үлддэг - энэ мэтээс тодхон харагдана) Эдвард ирснээр энэ тосгоныг хэсэгхэн хугацаанд ч болов амь оруулж өгдөг.

Ганцаардсан Edward-г харанхуй цайзаас олж гэртээ авчиран, өөрийн хүү мэт халамжладаг хатагтай Peg-ийн дүрээр хүний сайхан сэтгэлийг төлөөлүүлэн харуулах гэсэн болов уу гэж бодож байна. Өөрсдийн гэрийн гаднах бут сөөгийг, мөн өөрсдийн үсээ хүртэл итгэж засуулсан хэрнээ Edward-г ганцхан буруу алхам хийснийх нь төлөө нүд үзүүрлэж буй тэдгээр оршин суугчдаар өнөө цагт дийлэнх хэсгийг эзэлж буй бусармаг бялдууч хүмүүсийн дүрийг үзүүлэх гэсэн байх. Мөн Tim Burton хүмүүст өөр нэгэн зүйлийг ойлгуулах гэсэн нь, хэн ч гэлээ харагдаж байгаа шигээ байдаггүй юмаа гэдгийг ойлгуулахад оршжээ. За тэгээд энэ мэт олон зүйл байна л даа.

Энэхүү кинонд гарч буй өөр нэгэн зүйл нь гэвэл яахын аргагүй хайр дурлал юмаа. Үүнийг үзсэн ихэнх хүмүүсийн толгойд "Жонон ба Үзэсгэлэнт Бүсгүй" хэмээх хүүхэлдэйн кино зохиол бууна гэдэгт итгэлтэй. Хэдий богинохон хугацаанд ч гэлээ, хэдий хайчин гартай, цонхигор цагаан царайтай, этгээд сонин төрхтэй, эв хавгүй хөдөлгөөнтэй ч гэсэн түүний дотоодод нуугдаж буй сүү шиг цагаан сэтгэлд нь Kim охин дурласан байх. Өнө удаан жил өнгөрсөн ч өтөл буурай эмгэн болсон Kim ач охиндоо энэхүү гайхалтай түүхийг сэтгэл хөдлөн ярьж байгаагаас үзвэл одоог хүртэл Edward-д хайртай болох нь илт ажээ. Үүгээр чухам анхны хайр гэдэг тэр тусмаа өөгүй цэвэр хайр гэдэг ямар бөх болохыг үзүүлсэн байна.

Мөн Edward-г зохион бүтээсэн нас дээр гарсан ч орь ганцаар амьдрах зохион бүтээгч өвөө Edward-г зохион бүтээх санааг олж буй нь гайхалтай. Магадгүй энэ нь түүний бүтээлч санааны нэгээхэн илрэл мэт боловч түүнийг ямар ихээр ганцаардаж байсныг илтгэж байна, зүгээр л тэр хүүтэй болохыг хүсжээ...


Last edited by Khuslen_SG on Mar.18.13 2:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.18.13 2:53 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
"Into the Wild" (2007)
Image

Киноны тухайд гэвэл амин хувиа хичээсэн, том толгойлсон нэгэн залуу гэр бүлээ, сургууль соёлоо орхиод аялалд гараад, харин удалгүй Аляск нутгийн зэлүүд талд, хаягдаж мартагдсан автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж, ходоод нь хонхолзохын эрхэнд хортой өвс түүж идээд, хөдөлдөж чадалгүй хамаг бие нь өвчинд баригдаж, өлөн зэлмүүн байсаар өлбөрч үхэж байгаа тухай гардаг.

Гэвч та өөр өнцгөөс түүнийг харж чадах юм бол ... ховорхон зоригтой, хосгүй зорилготой эгэл бус нэгэн байсныг ойлгох болно. Хамгийн гайхалтай нь Александр Супертрамп хэмээн өөрийгөө хочилсон Кристофер Маккендлс маань бодит хүн байсан юм шүүдээ. 1990 оны 5-р сард эхэлсэн түүний аялал хоёр жилийн дараа буюу 1992 оны 8-р сард дээр өгүүлсэн автобусанд амьсгал хураах хүртэл нь үргэлжилсэн юм. Насан эцэслэх үедээ тэрээр ердөө 24-хөн настай байсан бөгөөд Алекс залуугийн хувьд түүний өнгөрүүлсэн сүүлийн хоёр жил бүхий л амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе нь байжээ. Тэрээр эцсийн мөчийг хүртэл аз жаргалаар бялхаж байсан юм. Шинэ сургуулийн сургалтын төлбөр болох 25.000 $-ыг өлсгөлөнд нэрвэгдсэн ядуу хүмүүст хандивлаж орхиод, хэнд ч хэлэлгүйгээр, бүхнийг орхиод, үүргэвч үүрээд цор ганцаараа аялалд гарсан түүний зорилго нь юу байв?

Худал хуурмагаар дүүрсэн самуун энэ ертөнцөөс ангид байхын тулд тэр энэ алхмыг сонгожээ. Бүхий л амьдралаа нэгэн хэвийн уйтгартайгаар өнгөрүүлсэн, ганц амьдрах амьдралаа худал хуурмаг, бялдуучлал, шунал хүсэл, атаархал дунд өнгөрөөж, эрх мэдэл, албан тушаал, мөнгө болоод эд хөрөнгөний төлөө тэмцэлдсээр үеэ өнгөрүүлж буй үй олон хүмүүсийн амьдралтай харьцуулахад Алексын туулсан энэхүү 2 жил нь зуу дахин илүү гайхалтай, мөн мянга дахин илүү үнэ цэнэтэй байсан юм.

Материализм-аас зугтаж, өөрийн амьдарч байсан уйтгартай хийгээд утгагүй нийгмээс ангижирч онгон дагшин байгалиар аялж, уул толгодыг давж, гол мөрнийг гаталж, замд тааралдах олон арван сонирхолтой хүмүүстэй танилцан нөхөрлөж, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр амьдарч, чухамдаа адал явдлыг эрэлхийлж Аляскын Одиссэй болох нь ер бусын энэхүү Алекс залуугийн эрхэм зорилго нь байсан билээ.

Түүний талаар дэлгэрэнгүй судлах эрхийг танд олгож байна. Харин уг гайхалтай киног алдарт жүжигчин Шон Пенн найруулсан юм. Уг киног найруулахын тулд бүхэл бүтэн 10 жил хүлээсэн гэдэг. Кино бүтээл дэлгэцэнд гарсан хойно ч кино шүүмжлэгчид болон үзэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсанаар барахгүй олон арван кино наадмаас олон олон шагналыг гардсан байна. Мэдээж хэрэг Алексын гэр бүл уг киног хийхэд маш их туслалцааг үзүүлсэн нь дамжиггүй. Киноны зураг авалтыг Алексын аялж байсан газруудад очиж хийсэн бөгөөд түүнтэй нөхөрлөж мөн тусламж үзүүлж байсан хүмүүстэй нь уулзсанаар барахгүй тэдгээр хүмүүсийн зарим нэг нь уг кинонд өөрийнхөө дүрд тоглосон гэдэг шүү. Энэ мэт дурьдаад байвал маш сонирхолтой олон баримтыг дэлгэж болох юм. Харин Алексын нас барсан автобус нь "Magic Bus 142" нэрээр алдаршсан бөгөөд жил бүр олон арван жуулчдын очих дуртай газруудын нэг нь болоод байгаа билээ.

Зурагнууд
Image
Image
Image
Image
Image


Трэйлэр


Энэ киног заавал үзэхийг зөвлөж байна, таны ертөнцийг үзэх үзэлд тань тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.


Top
   
PostPosted: Mar.18.13 1:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
Scent of a Woman


Image



энэ кино маш гоё урам зориг ухаарал хайрлаж чаддаг кино
бараг бүгд мэдэх байлгүйдээ .

уг кино маань нэгэн алдартай сургуулийн ядуухан оюутаны тухай гардаг кино юм
оюутан залуу маань хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр шийднэ тэгээд явж байгад
нэг сохор өвгөнийг асрах ажилд ордог юм уг сохор өвгөн маань дайны үеээр
хараагүй болж тэрнээсээ хойш их гүжүүд амьдралыг үзэн ядхад хүрж үхлээ
хүлээж байга өвгөн болсон байлаа тэр залуу ирсэнээр бүх зүйл өөрчлөгдөж
аль альнаасаа амьдрах эрч хүчийг олж авдаг билээ

хүмүүсийн өнгөцхөн үзэл юмыг гаднаар нь дүгнэх дүгнэлт эд мөнгө гээд л
тэр бүгд ямар новш болохыг хүнийг хүн биш болгож байгааг найз нөхөрлөл гэдэг зүйл
ямар хэврэг болохыг түүнээс яаж гарж чадахийг аливаа зүйл хэцүү байсан ч
чи түүнээс гарж чадах сэтгэл зүрхний хатуужил гээд л маш олон зүйл
үүндээр багтсан байдаг билэээ .

хүн гэдэг амар хялбар замаар явах бүртээ хүнээ алддаг гэдгийг
нэр төр нэр алдар гэж жинхэн юуг хэлдэг вэ гэдгийг харуулж чаддаг кино
юм




заза тэгээд аливаа зүйлд бэрхшээл зайлшгүй тохиолдох л учиртай хойно
тэр бэрхшээл болгон бидэнийг хэр хүн болж чадаж вээ гэдгийг сориж байга
нэгэн сорилт юм шиг түүнийг нь даван туулаад гарсан хойно
хажуудах бас буруу санаж явсан хүмүүс тань үйл хөдлөл үг хэлээр чинь
таныг ойлгож бас хамт ухаарж училж дахин өөртө итгэх итгэлээр бие биенээ
дээш татан явдаг гэлтэй энэ зөвхөн миний бодол байлаа



за тэгээд та бүхэн маань заавал үзээрэй үзээгүй нэгэндээ
хэлж үзүүлээрэй гэж хүсэе

_________________
өө тэгсэн үү ?


Last edited by alones on Mar.18.13 2:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.18.13 2:01 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
American gangster


Image



энэ миний үзэх дуртай бас нэг кино
гудамжны наймаа хүний мөн чанар гээд л маш олон зүйлийг эндээс харж болно

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Mar.18.13 2:07 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
зургаадах мэдрэхүй


Image








за энэ кино ч яг урам зориг өгдөг гэх нь хааша юм
гэхдээ энд оруулмаар сангдлаа жинхэс сэтгэхуйн аймшиг гэдэг зүйл энэ киноноос
харж бүрэн чадах байхаа гэж би хувьдаа боддынмаа мөн
хурга майлах цаг гэх мэт маш олон кинонууд байндөөө
ернө бол иймэрхүү төрлийн кино үздэг гарууд бол үзээл байлгүй дээ дээрх
киног



уг кинонд маань нэгэн бяцхан хүүгийн талаар гардаг билээ
энэ хүү төрөлхийн хий юм бидний хэлж сурснаар сүнс хардаг билээ
нэг өдөр жаал хүү нэг ахтай таарлдана тэр ах маань
сэтгэлзүйч хүн байлаа тэр хоёр маш олон зүйлийн талаар яриаж
мөн хүү энэ далд авяаасаа хүмүүст хэлдэгүй байлаа тэрнээсээ болоод
их л ганцаардмал бас их зожиг болсон байлаа тэрхүү сэтгэлзүйч залуутай
уулзаж үзэж хардаг зүйлээ нэг бүрчлэн яриалцаж эхлнэ
улмаар үйл явдал маш сонирхолтой болж ирэх билээ
олон олон асуулт мөн хариултууд
ар араасаа цуврна уг киноны сүүлчийн хэсэг дээр

сэтгэлзүйч залуу маань өөрийгөө үхсэн гэдгээ бүрэн ойлогдог билээ .



_________________
өө тэгсэн үү ?


Last edited by alones on Mar.18.13 3:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.18.13 2:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
Khuslen_SG wrote:
"Into the Wild" (2007)
Image

Киноны тухайд гэвэл амин хувиа хичээсэн, том толгойлсон нэгэн залуу гэр бүлээ, сургууль соёлоо орхиод аялалд гараад, харин удалгүй Аляск нутгийн зэлүүд талд, хаягдаж мартагдсан автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж, ходоод нь хонхолзохын эрхэнд хортой өвс түүж идээд, хөдөлдөж чадалгүй хамаг бие нь өвчинд баригдаж, өлөн зэлмүүн байсаар өлбөрч үхэж байгаа тухай гардаг.

Гэвч та өөр өнцгөөс түүнийг харж чадах юм бол ... ховорхон зоригтой, хосгүй зорилготой эгэл бус нэгэн байсныг ойлгох болно. Хамгийн гайхалтай нь Александр Супертрамп хэмээн өөрийгөө хочилсон Кристофер Маккендлс маань бодит хүн байсан юм шүүдээ. 1990 оны 5-р сард эхэлсэн түүний аялал хоёр жилийн дараа буюу 1992 оны 8-р сард дээр өгүүлсэн автобусанд амьсгал хураах хүртэл нь үргэлжилсэн юм. Насан эцэслэх үедээ тэрээр ердөө 24-хөн настай байсан бөгөөд Алекс залуугийн хувьд түүний өнгөрүүлсэн сүүлийн хоёр жил бүхий л амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе нь байжээ. Тэрээр эцсийн мөчийг хүртэл аз жаргалаар бялхаж байсан юм. Шинэ сургуулийн сургалтын төлбөр болох 25.000 $-ыг өлсгөлөнд нэрвэгдсэн ядуу хүмүүст хандивлаж орхиод, хэнд ч хэлэлгүйгээр, бүхнийг орхиод, үүргэвч үүрээд цор ганцаараа аялалд гарсан түүний зорилго нь юу байв?

Худал хуурмагаар дүүрсэн самуун энэ ертөнцөөс ангид байхын тулд тэр энэ алхмыг сонгожээ. Бүхий л амьдралаа нэгэн хэвийн уйтгартайгаар өнгөрүүлсэн, ганц амьдрах амьдралаа худал хуурмаг, бялдуучлал, шунал хүсэл, атаархал дунд өнгөрөөж, эрх мэдэл, албан тушаал, мөнгө болоод эд хөрөнгөний төлөө тэмцэлдсээр үеэ өнгөрүүлж буй үй олон хүмүүсийн амьдралтай харьцуулахад Алексын туулсан энэхүү 2 жил нь зуу дахин илүү гайхалтай, мөн мянга дахин илүү үнэ цэнэтэй байсан юм.

Материализм-аас зугтаж, өөрийн амьдарч байсан уйтгартай хийгээд утгагүй нийгмээс ангижирч онгон дагшин байгалиар аялж, уул толгодыг давж, гол мөрнийг гаталж, замд тааралдах олон арван сонирхолтой хүмүүстэй танилцан нөхөрлөж, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр амьдарч, чухамдаа адал явдлыг эрэлхийлж Аляскын Одиссэй болох нь ер бусын энэхүү Алекс залуугийн эрхэм зорилго нь байсан билээ.

Түүний талаар дэлгэрэнгүй судлах эрхийг танд олгож байна. Харин уг гайхалтай киног алдарт жүжигчин Шон Пенн найруулсан юм. Уг киног найруулахын тулд бүхэл бүтэн 10 жил хүлээсэн гэдэг. Кино бүтээл дэлгэцэнд гарсан хойно ч кино шүүмжлэгчид болон үзэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсанаар барахгүй олон арван кино наадмаас олон олон шагналыг гардсан байна. Мэдээж хэрэг Алексын гэр бүл уг киног хийхэд маш их туслалцааг үзүүлсэн нь дамжиггүй. Киноны зураг авалтыг Алексын аялж байсан газруудад очиж хийсэн бөгөөд түүнтэй нөхөрлөж мөн тусламж үзүүлж байсан хүмүүстэй нь уулзсанаар барахгүй тэдгээр хүмүүсийн зарим нэг нь уг кинонд өөрийнхөө дүрд тоглосон гэдэг шүү. Энэ мэт дурьдаад байвал маш сонирхолтой олон баримтыг дэлгэж болох юм. Харин Алексын нас барсан автобус нь "Magic Bus 142" нэрээр алдаршсан бөгөөд жил бүр олон арван жуулчдын очих дуртай газруудын нэг нь болоод байгаа билээ.

Зурагнууд
Image
Image
Image
Image
Image


Трэйлэр


Энэ киног заавал үзэхийг зөвлөж байна, таны ертөнцийг үзэх үзэлд тань тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

энэ кинонд үнэн дуртай болхоороо өөрийнхөө бодлын бичмэр санагдчлаа уучилаарай :imhappy:

амиан хувиа гэж арай тэгж болохгүй байхаа
үг хүн маань анхнаасаа хүсэл мөрөөдөл нь болсон хээр аялах байсан юмшүү энэ кино
жинхэн бодит хүний түүх уг улсдаа маш алдартай бүр бага сургуульдана
уг хүний тухай хичээл ордог юм байнлэээ

заза тэрнэ ч яахав уг кинон дээрх аав ээж хоёр болхоор аав ньч билүүдээ ээж ч билүү
аль нэг нь лав төрсөн нь биш байнга хэрүүл маргаантай байдаг тухай халит
гардаг шиг

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Mar.18.13 2:18 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
заза тэгээд дээрх тайлбар бол мундаг бичсэн байна би хальт уншаад шууд бодлоо хэлчихлээ хаха баларсан юм :frog:

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Mar.18.13 2:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Oct.06.09 1:03 pm
Posts: 887
Location: Couple
Дандаа гоё гоё кинонууд оруулсан байна. Khuslen_SG
+ It's Wonderful Life
Life Is Beautiful
Black Swan
Gone with the Wind

_________________
Driving Bentley


Top
   
PostPosted: Mar.18.13 2:28 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9242
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

энэ хүүхэлдэйн киног ихэнх нь үзцэн л байлгүйдээ, хэрвээ үзээгүй нэгэн байвал яг одоо үзэхийг зөвлөж байна....
ямар нэг юм хийх гэсэн чин нэг л болж өгдөггүй, яагаад ч юм буруу болоод, заавал алдаж оноод, бүүр хийхээс дургүй чин хүрж шантарч байна уу? зүгээрээ тэр чин зөв, хийх гэж оролдоно гэдэг чин л хамгийн сайн, яагаад гэвэл ямар ч юм анхныхаа туршилтаар шууд бүтээгддэггүй (магадгүй санамсаргүй тохиолдлоор болж бүтсэн байж болох юм), заавал оролдож туршиж байж, хийж бүтээдэг.... тийм учраас хэзээ ч битгий бууж өг, хийх гэж оролдоол бай оролдоол бай, хэзээ нэгэн цагт энэ хичээл зүтгэл чин ямар нэг амжилтанд хүргэдэг юм шүү гэдгийг харуулсан хөөрхөн хүүхэлдэйн кино.... бас муу санаа эзнээ отдог гэдгийг нөгөө өндөр малгайтай дуракаар хөнгөхөн харуулаад амжсан....
энэ хүүхэлдэйг үзсэний дараа маш их эрч хүч орж, ямар нэг юмыг хиймээр, эсвэл аль түрүүн хийх гээд чадаагүй, болохгүй болохоор нь дургүй хүрээд хаяцан юм руугаа шууд буцаж ороод, хийж дуусгамаар санагддаг.... эрч хүч өгөгч гэхүүдээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.18.13 2:31 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9242
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

энийг үзсэний дараа өөрийн эрхгүй, чаддаг ч бай, чаддаггүй ч бай, мэддэг ч бай мэддэггүй ч бай, хамаагүй, өөрөө зохиогоод ч хамаагүй ямар нэг маш гоё амттай хоол хийж идмээр санагддаг, хэрвээ чи дөнгөж саяхан гоё хоол идэж дуусаагүй бол шүүдээ.... зарим нэг хүмүүст бол бүүр тогооч болох мөрөөдлийг бэлэглэсэн байж мэдэх юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.18.13 2:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
ghostface wrote:
Image

энийг үзсэний дараа өөрийн эрхгүй, чаддаг ч бай, чаддаггүй ч бай, мэддэг ч бай мэддэггүй ч бай, хамаагүй, өөрөө зохиогоод ч хамаагүй ямар нэг маш гоё амттай хоол хийж идмээр санагддаг, хэрвээ чи дөнгөж саяхан гоё хоол идэж дуусаагүй бол шүүдээ.... зарим нэг хүмүүст бол бүүр тогооч болох мөрөөдлийг бэлэглэсэн байж мэдэх юм....

энэ бүр яг тэгдэгшд шууд л галтогооруугаа марш гэж байга юмчинь :mrgreen:

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Mar.18.13 2:41 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Харин тиймээ, PIXAR-ын хамгийн, хамгийн бүр хамгийн шилдэг бүтээл нь :D


Top
   
PostPosted: Mar.18.13 2:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9242
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

энэ бас маш гайхалтай кино, хамгийн гол нь гайхамшигтай, үнэмшмээргүй гэмээр бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн кино.... арьс өнгөөр ялгаварлаж, шоовдорлогдсон байсан хүнд хэцүү цаг үед, тэд хэн болох, юу хийж чадахаа өөрсдийнхөө тоглолтоор харуулж, хүмүүсийн санаа бодлыг өөрчилж, арьс өнгөөр ялгаварлах үзлийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ тодорхой хэмжээгээр оруулж чадсан.... магадгүй тэдний ачаар өнөөгийн НБА-гийн ихэнх суперод тоглогчид нь өнгөт арьстан тоглогч байж мэдэх юм (яахав болох ёстой юм болдгоороо болно гээд өнгөт арьст тоглогчид ур чадвараараа яаж ийж байгаад ялгарах байсан байх л даа, гэхдээ тэд уг цаг үеийг урагшлуулж чадсан).
энэ киноны төгсгөлд дасгалжуулагчийн хэлдэг үгс үнэхээр гайхалтай, урам зориг хайрлахаар үгс байдаг, кинон дээрх хамгийн гайхалтай үгс гэдэг видеон дунд орохоос өөр аргагүй....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.18.13 2:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Khuslen_SG wrote:
Харин тиймээ, PIXAR-ын хамгийн, хамгийн бүр хамгийн шилдэг бүтээл нь :D


ягшд

Toy story
Finding nemo
Wall E
3ыг гүйцэхгүйл дээ


Top
   
PostPosted: Mar.18.13 2:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Аллергий wrote:
Khuslen_SG wrote:
Харин тиймээ, PIXAR-ын хамгийн, хамгийн бүр хамгийн шилдэг бүтээл нь :D


ягшд

Toy story
Finding nemo
Wall E
3ыг гүйцэхгүйл дээ


Тэд нар ч бас гайхалтай хүүхэлдэйнүүд. Мөн "UP" байна.


Top
   
PostPosted: Mar.18.13 3:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9242
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

ер нь анзаараад байхнээ, хүнд хамгийн их урам зориг, хүсэл эрмэлзэл, тэмцэх чанарыг өгч чадах кинонууд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байх юм.... магадгүй элдэв чамин ганган чимэглэлгүй, яг бодит явдал, бодит орчинд болж буй үйл явдлыг харуулсан кинонууд хүнд илүү ойрхон байдаг байх....
захирал нь, бүүр сургуулийнх нь бүх багш нар нь хүртэл эдгээр хүүхдүүдийг мартаж, эдгээр хүүхдүүд ямар ч ирээдүйгүй, ахлах сургуулиа эдний ихэнх нь төгсөж чадах нь битгий хэл амьд үлдэж чадах ч юмуу үгүй ч юмуу гэж эргэлзэж байсан үед, Erin Growell гэдэг багш, итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдгийг баталж, эдгээр хүүхдүүдийг, евреичүүдийн түүхээр дамжуулан хүмүүжүүлэн сургаж, эдгээр хүүхдүүдийн ирээдүйг баталгаажуулан гэрэлтүүлж, итгэл найдвар өгч, бүгдийг нь ахлах сургуулийг нь төгсгөдөг, зарим нь гэр бүлийнхнээсээ хамгийн анх ахлах сургууль төгссөн нэгэн болсон байдаг....
Erin Growell багш эдгээр хүүхдүүдэд итгэл найдвар өгөөд зогсохгүй, амийг нь аварч, цаашлаад иймэрхүү байдалд байгаа олон хүүхдүүдэд тусалж дэмжин, өөрийнхөө гэр бүлээ салган сарнин байж, хичээн зүтгэсний үр дүнд, амьдралыг өөрчилж чадсан.... хэрвээ надад ийм багш байсан бол гэж олон хүн хэлэх байсан байх, гэхдээ хамгийн гол нь өөрийн хүсэл тэмүүлэл, өөрийгөө өөрчилж чаднаа гэсэн итгэл найдвар байгаа цагт, заавал багш гэлтгүй ухаалаг нэгнээр хөтлүүлээд амжилтанд хүрэх боломжтой....

Image

Freedom Writers 5 жилийн дараа....


энэ кино ч дээрх кинотой адил, бас л их урам зориг өгж, сэтгэлд чинь нэг юм шургуулж чаддаг кино....

Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.18.13 3:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
medeej shuudee.... tuunees bish fantaz kinonoos yuniihaa uram zorigiig avah v dee..... joohon huuhduuded harin esregeere bh....

bodit amidralaas sedevlej bnaa gdg chn tgel buh yum n bodit l gsn ug bzde.....

yalanguya yaduu, yu ch ugui bj bgad bosson humsuudin tuhai kino ntr bol gaihaltai

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Mar.20.13 11:51 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Feb.24.13 4:27 am
Posts: 116
Location: All your life, you were only waiting for this moment to be free


Top
   
PostPosted: Mar.21.13 1:17 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10664
Location: Диваажинд
Goe yumaa

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited